Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяр зохион байгуулах газруудыг шалгана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг энэ сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжууд, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын агуулах, объектууд хамрагдана.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон байдаг. Тиймээс пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдан авсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авч улсын орлого болгох, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Израилийн Засгийн газрын хоёр сайд огцорлоо

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израилийн Сангийн болон Хууль зүйн яамны сайд нараа огцруулахаар болсон тухай мэдэгдсэн байна. Тэрээр эдгээр сайдууд Засгийн газрын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа бөгөөд ийм нөхцөл байдалд төр газаг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нетаньяху парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндсөн байна.

Эвслийн Засгийн газарт багтсан Яир Лапид, Ципи Ливни нар бол Израилийн улс төрийн томоохон намуудыг тэргүүлэгчид билээ.

Харин Нетаньяху эвслийн Засгийн газрын зарим сайд улс төр, эдийн засгийн хэд хэдэн асуудалд хүчтэй санал зөрөлдөөд байгаа гэж үзэж байгаа аж. Тиймээс хоёр жилийн өмнө ээлжит бус сонгууль зохион байгуулж Израилийг удирдан чиглүүлэх үүргийг нэг хүчний гарт төвлөрүүлэх нь зүйтэй хэмээн тэрээр үзэж байгаа юм.

Нетаньяху мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Би дахин Засгийн газарт багтсан сайдууд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн ашиг сонирхлын үүднээс тэргүүлэгчээ шүүмжлэн, үндэсний хэмжээнд хариуцлагагүй байдал үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Парламентыг тараах эсэх асуудлыг лхагва гарагт хэлэлцэх бөгөөд дэмжигдсэн тохиолдолд ирэх гуравдугаар сард ээлжит бус парламентын сонгуулийг зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойд хамтрах компаниуд саналаа ирүүлжээ

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.
Энэ дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг компаниудын саналыг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч дуусчээ.
Сонгон шалгаруулалтад Хятадын Чайна Шенхуа энержи, Японы Сумитомо корпораци Энержи ресурс компанийн консорциум болон Пибоди энержи корпораци саналаа ирүүлжээ.
Харин Японы Иточу корпораци болон Японы Сожиц корпораци, “Мицуй”, “Тавантолгой” компани Засгийн газрын тогтоолд заасны дагуу хөрөнгө оруулах бус нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах саналаа ирүүлжээ.
Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2.5 жилд Тавантолгойн бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих нүүрс борлуулах үүрэг хүлээнэ. Тогтоолд хөрөнгө оруулагчийн 51 хувийг нь нүүрсний салбарт таван жил ажилласан, хувьцааны хяналтын багцыг Монгол Улсын иргэн эзэмшдэг компани байна гэж заасан. Энэхүү шаардлагыг “Энержи ресурс” компани л хангаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

ОУ-ын спортын 14 тэмцээнийг Монголд зохионо

Энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад олон улсын спортын 10 тэмцээн зохион байгуулж, эдгээрт нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулжээ.

Харин ирэхонд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.

Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн

3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн

4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн

7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн

8. Чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээн

9. Тэшүүрийн “Mongolian open” тэмцээн

10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн

11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн

12. “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлт

13. Монгол туургатан бөхийн барилдаан

14. Олон улсын Ахмадын спортын наадам

Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгажээ.

Categories
гадаад мэдээ спорт

Болт шилдгүүдийн жагсаалтанд багтсангүй

Олон улсын хөнгөн атлетикийн холбоодын эвсэл (IAAF) 2014 оны шилдэг хөнгөн атлетикчдийг нэрлэн шагнажээ.

Энэ жилийн шилдэг хөнгөн атлетикчдээр Францын тулгууртай харайлтын тамирчин Рено Лавиллени (Renaud Lavillenie) Шинэ Зеландын бөөрөнцөг түлхэгч Валери Адамс (Valerie Adams) нар шалгарлаа.

Ямайкийн гүйлтийн тамирчин “Цахилгаан” хочит Усейн Болт (Usain Bolt) оны шилдгийн төлөө өрсөлдсөн 10 хүний жагсаалтад ч багтаж чадаагүй байна. Тэрээр 2008, 2009, 2011, 2012, 2013 онуудад шилдэг хөнгөн атлетикчаар шалгарч байсан юм.

IAAF анх 1988 оноос бий болгон жил бүр олгож байгаа шилдгийн цолыг авсан анхны франц хүн нь Лавиллени болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баатарсүрэн: Бизнес эрхлэгчид хэрэглэгчтэйгээ нэг завинд сууж, хамтдаа сэлүүрдэх аргыг заана

Бизнесийнхний хувьд амжилттай гэрээ хэлэлцээр хийх, харилцагчаа татах нь амжилтын гол үндэс байдаг. Гэрээ хэлэлцээрийг үр дүнтэй хийх арга барилын талаарх сургалтыг “Эм Эл Си трейнинг” компаниас зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа.

Манай улс зах зээлд шилжээд 20 гаруй жил болж байна. Бизнесийнхний харилцаа олон улсын түвшинд төлөвшиж чадаж байгаа болов уу?

-Бизнесменүүд хүнтэй холбоо тогтоохдоо маш сайн болсон. Харин очиж уулзаад, гэрээ хэлэлцээр хийх үедээ асар том алдаа гаргадаг, тэр нь бизнест сөргөөр нөлөөлдөг нь ажиглагдсан. Одоо зар сурталчилгаа, хэрэглэгчдийг татах гэсэн оролдлогоосоо түр холдож холбоо сүлбээгээрээ дамжуулаад үр дүнтэй байж болохуйц хэлэлцээрүүдийг хийхэд илүү анхаарах хэрэгтэй. Мөн гэрээ, хэлэлцээрт нөлөөлөхүйц арга барилуудыг гэрээ хэлцэл, хэрэглэгчидтэй харилцдаг ажилтнууддаа сургах нь чухал. Тиймээсбизнесийн байгууллагын гэрээ хэлэлцээр хариуцсан ажилтнууд, борлуулалтын ажилтнууд, ахлах менежерүүдэд зориулсан Гэрээ хэлэлцээрийн сургалт зохион байгуулах гэж байна.

Гэрээ, хэлэлцээр хийхдээ харилцагч талд илүүтэй нөлөөлөх талаар сургана гэсэн үг үү?

-Хэл яриагаар дамжуулаад хүнд нөлөө үзүүлж болдог гэдгийг л сургах юм. Жишээлбэл, хэлэлцээрийн үед хэрэглэгддэг ховс хэллэг, ятгах техник, харилцах аргуудыг тусгайлан заах юм. Ховс хэллэг, ятгах технологи шашинтай холбож ойлгож болохгүй. Энэ арга барил технологиудыг бизнесийнхэн ч ашиглах боломжтой.Үр дүнтэй гэрээ хэлэлцээр байгуулах нь үе шатууд, эдгээрүе шатуудадтохиолдож болох татгалзалуудыг даван туулахад туулахад ямар арга технологи, стратеги ашиглагддаг вэ гэдэг талаас нь уг сургалт явагдана.

Ховс хэллэг гэдгээ тайлбарлаач?

-Дэлхийн түвшинд ятгах технологи, ховс хэллэг нь судлагдахуун хэлбэрээр хөгжиж байна. Монголчууд уулзаж, харьцуулж байж сонголтоо хийдэг. Мөн монголчуудад бараа бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүү хүмүүсийн хоорондын харилцаа нөлөө үзүүлдэг. Тиймээс гэрээ хэлэлцээрийн үед хэрэглэгдэх харилцааны арга технологийг нарийвчилж судлах шаардлагатай. Орост гэхэд НЛП- /мэдрэл хэл шинжлэлийн хөтөлбөрлөл/ арга технологиорхоёр, гурван хоногийн сургалтууд зохион байгуулдаг юм билээ.

НЛП-/мэдрэл хэл шинжлэлийн хөтөлбөрлөл/ гэдгээ тайлбарлаач?

-Хэл яриагаар тэр тусмаа үг сонголтоор дамжуулан хүнд нөлөөлж болдог гэдгийг харуулсан технологи юм.

Зах зээлд шилжээд удаагүй, бизнес эрхлэгчид нэгийгээ мэддэг. Танилаараа дамжуулж сонголт хийх нь манайд ажиглагддаг. Энэ нь гэрээ, хэлэлцээрийн хэлбэр үү?

-Танилаараа яриулаад бизнесийнхэн хамтран ажиллаад болоод байдаг байсан. Харин орчин цагт бизнесийн байгууллагууд өөрт ашигтай сонголтыг хийдэг болсон учраас танилаар хэлүүлээд бүтэх магадлал 80 хувиар буурсан. Холбоо сүлбээ тогтоох ямар эх сурвалж байна, түүн дээрээ яаж харилцаа тогтоох уу. Бие биедээ итгэлцэл яаж үүсгэх вэ гэх зэргийг голчилон хардаг болоод байна.

Бизнест дөнгөж хөл тавьж байгаа үйлдвэрлэгч, эсвэл борлуулагчдад энэ сургалт хамаарах уу?

-Бизнес хийж байгаа хүн бүр гэрээ, хэлэлцээрт орж байдаг. Тиймээс гэрээ хэлэлцээр хийх арга технологид суралцсан байхад амжилт нь ахина шүү дээ.

Гэрээ хэлэлцээр хийхийн тулд хэр хугацаа шаардлагатай бол?

-Бизнес эрхлэгчид гэрээ хэлэлцээр хийхдээ бэлтгэлгүй хөдөлдөг нь маш том эрсдэл дагуулдаг. Бэлтгэлгүйгээс болж хэт их сунжирдаг, эсвэл хэлэлцээрт орж амжаагүй байхад татгалзсан хариу авдаг. Хэлэлцээр 20 минутад хийгдэнэ гэсэн бол тэр хугацаандаа л хийгдэх учиртай. Үүний тулд хэлэлцээрийн үе шатанд бэлтгэх арга технологид маш сайн суралцсан байх хэрэгтэй. Хэрэглэгч, бизнес эрхлэгч хоёр яаж нэг завин дээр сууж, хурдан хугацаанд зорилгоо биелүүлэх вэ гэдэгт энэ сургалтын агуулга орших юм.

Сургалтын хөтөлбөрт бэлгийн дурсгалын менежмент гэсэн хичээл байна. Ажлаа бүтээхийн тулд бэлэг өгөх ёстой гэсэн ойлголтыг заах юм болов уу?

-Бэлгийн менежмент буюу бэлэг дурсгал бол нэг төрлийн холбоо сүлбээний менежментийн арга. Бэлэгт юу, юуг оруулах вэ, давтамж ямар байх вэ гэх мэтчилэн

Хичээл заах багш нараа танилцуулаач. Сургалт хаана болох вэ. Холбоо барих хаягаа хэлээч?

-Бизнес холбоо сүлбээ тогтоох арга хэрэгслүүд хичээлийгС.Баатарсүрэн. Хэлэлцээр, хэлэлцээрийн стартегиуд хичээлийгхэлэлцээр, эрх зүйн асуудлаар арав гаруй жил дагнан ажилласан, сургагч багш Н.Цогжавхлан хэлэлцээрийн мөн чанар, бэлтгэл, харилцах аргуудыг тусгайлан заана. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Д.Мягмарсүрэн хэлэлцээрт нөлөөлөх арга буюу итгүүлэн үнэмшүүлэх техник, мэдрэл, хэл шинжлэлийн практик, ховс хэллэг, ятгах технологийн талаар заах юм. Хичээл Залуучуудын холбооны Д корпус буюу “Эм Эл Си трейнинг” компанийн байранд энэ сарын 4-ний өдрийн 13.00 цагт эхлэх юм. 70111839, 99083972 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё

Ханиадтай хүүхдэд эмнэлгийн булан ч олдохгүй хэцүү өдрүүд үргэлжилж байна. Ганц гудас хаях зай олдох л юм бол бяцхан үрийнхээ өвчнийг хүндрүүлчихэлгүй, эмчийн нөмрийг бараадах гэсэн эцэг, эхчүүдбаярын түүс болж байна. Өмнө нь өрөөндөө олуулаа байна, хонгилд хэвтэхэд хүрлээ гэж гомдоллодог байсан бол тэгэхээ ч байжээ. Хөл жийх зай олдож байгаад тэнгэр бурхандаа залбирахад хүрэв. Мэдээж энэ нь ганц хоёр жилийн ажлын алдаанаас болсон хэрэг биш. Арав, хорин жилээр төрийн бодлого алдагдаж, эрүүл мэндийн салбарт нүүрлэх эрсдэл, боломжуудыг тооцоолж чадаагүйн гор ирж байгаа юм. Энэ бол төр засгийг барьж ирсэн нам улс төрийн хүчнүүд, төр түшсэн эрхмүүдийн алдаа. Алдаагаа ухаарч, ухамсарлаж байгаа болов уу. Хариулт нь үл мэдэгдэх. Анхаарч ойлгож байсансан бол тухалж суух орд харшдаа мөнгө төсөвлөх бус харин хүрэлцэхүйц эмнэлгийг бий болгоходл анхаарах байсан. Даажинтай нь нийслэлийн захиргаанаасаа эхлээд тэр дүүрэг, энэ дүүрэг тансаг сайхан орд харшид нүүж орлоо гэсэн мэдээлэл цацагдаж, зэрэгцээд ийм ч, энэ ч эмнэлэг ачааллаа дийлэхээ байлаа гэсэн эмгэнэлтэй дүрс цацагдана. Яармагийн хүүхдийн эмнэлэг ямбийж сарайгаад социализмын үеийнхээсээ ч дордсон байхад Хан-Уул дүүргийн Тамгын газар гэж тэр хавьдаа байхгүй өндөр байшин зүмбэрлэнэ. Сүхбаатар дүүргийн шинэхэн шилэн байшинг Түлэнхийн төвийн балгастай харьцуулах юм биш. Баянзүрх дүүргийн дарга нар байдаг баганат ордныг гуравдугаар амаржих газар бараадахгүй. Манай сонин энэ шүүмжлэлийг сүүлийн үеийн сэдвүүдээрээ түмэн олонд хүргэж байгаа. Уншигч зон ч бидний олж харсан энэ шүүмжлэлийг дэмжиж, төрийн том дарга нарын бус түмэн олныхоо төлөө дуугарч байгаад талархаж байгаа юм. Уг нь төр засаг, төрийн түшээд түмэн олныхоо л төлөө зүрхтэй сэтгэлтэй байх нь зүй. Гэвч манайд тийм сэтгэлтэй нь ч алга, тэгэх ёстой гэж мэддэг нь ч алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг бичиж эхэллээ гээд санаж сэрэх нь ч байхгүй юм.Тиймээс үүнийг дуугараад орхиход дэндүү харамсмаар учраас ажил үйл болгох шаардлага байна. Үндэсний өдөр тутмын сонины хувьд бид “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” гэсэн санаачилгыг гаргаж байна. Бидэнтэй хамтраад, бидний санаачилгыг дэмжээд явах бүх хүмүүстэй хамтран ажиллах болно. Манай сонин “Цонхоо нээе” хөдөлгөөн өрнүүлж, нар харах эрх, цонхоо нээх боломжоо хаалгасан олон хүний өмнөөс дуугарах болсон. Үр дүн нь гарч эхэлж байна. Аль нэг даргын хурууны үзүүрээр, аль овсгоотой, зальжины хүслээр амар тайван амьдарч, ажиллах эрхээ хасуулаад байж болохгүй гэдгийг хүмүүс ойлгож, тэмцэх болсон. Үүний нэг адилаар бид татвар төлөгчдийн мөнгөөр цалин цуухаа авч ажилладаг мөртлөө тансаг орчин, тав тухыг нэхдэг төрийн түшмэдээс илүүтэй, үр хүүхэд, өвчтэй нэгний эрх ашгийг нэгдүгээрт тавих санаачилгыг нийгэмд гаргаж тавьж байна. Энэ санаачилгыг маань дэмжээд гар бие оролцоод явах боломж хүн бүрт байгаа. Хэрэв хэн нэгэн хүн, ТББ энэ санаачилгыг үр дүнд хүргэхээр болбол бид хэвлэл мэдээллээр сурталчлах, хүмүүст хүргэх гол суваг болох юм. Цаашлаад 2016оны сонгуулийг мөрөөдөж санаашраад сууж байгаа хүмүүсээс зөвхөн энэ шалгуурт яаж хандахыг харж саналаа өгөх сэтгэлгээг ч бид нийгэмдээ өгөх болно. “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”-д

Хаан хүний хамаг эрхийг төгсөвч

Хайрлах сэтгэл үгүй болбоос

Хамагт аргагүй хөнгөн болмуй.

Түшмэд хүний есөн эрдмийг төгсөвч

Төвшин сайхан сэтгэлгүй бол

Хорт чоно мэт жигшигдэхийн тул

Төв сэтгэлийн эеийг хичээ хэмээн өгүүлсэн байдаг билээ. Гэвч өнөөгийн манай төрийн томчуудаас эхлээд төрийн албан хаагчдад түмнээ хайрлах сэтгэл өчүүхэн төдий үнэртэхгүй нь харамсалтай юм даа. Харин яаж л үтэр түргэн амжиж, халаасаа дүүргэж баяжих тухай бодогсод нь олон. Гэхдээ олон түмэнд таалагдахын тухайд популизм хийж оноо авахаа мартахгүй ээ, бас. Үнэндээ тэр популизм нь нийт зургаараа Монголын ард түмэнд ашиг авчрахаасаа гай болох нь л их. Одоо тэгвэл тэр нэмэр болохоосоо нэрмээс болдог зүйлсээр популизм хийхийнхээ оронд төрийн байгууллагууд байрлаж буй орд харшийг амьтны олон хүүхдийг эмчилдэг, сургадаг эмнэлэг сургууль болгох талаар хашгирч өгвөл тун хэрэгтэй байна. Ганц хийсэн сайн үйлээр нь урьд өмнө хийж байсан бүх зүйлийг нь цайруулчихаж ч магад юм. Чингэсийн үеэс олны тусын төлөө сайн үйл хийгсдийг есөн үеэр нь гэм нүглээс чөлөөлдөг байсан тэр уламжлал өдгөө ч үндэстний оюун санаанд шингэж үлдсэн буй за. Тиймээс төрийн түшмэд урьд нь хичнээн бурууг хийж байсан ч, одоо энэ цаг дор сайн сайхан санаачилга гаргаж чадвал өөрөөр харах сэтгэл зүрх олон түмэнд бий. Өнөөдөр дүүргийн тамгын газар байрлаж байгаа газрыг хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа эмнэлэгтэй харьцуулаад нэг үзээрэй. Засаг дарга нарынх нь өрөө гэж Арвайхээрийн тал шиг цэлийсэн өрөөнүүд. Арын өрөө нь гэж бас овоо хэдэн хүүхэд оруулчихаар. Тамгын дарга нарын өрөө гэж бас өвдөж шаналсан арав тооны хүүхэд, газар хэлтсийн дарга нарынх нь тав орчим хүүхэд тав тухтай хэвтэж эмчлүүлчих сайхан саруул зай байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр тогтмол цалинтай, эрх мэдэлтэй алба хашиж байгаа энэ хүмүүс биднээс олгогдсон эрх мэдлээ ашиглаж тав тухтай орчинг өөрсдөдөө бүрдүүлж байхад хөөрхий бяцхан үрс минь өвдөх үедээ хэвтэх ч газаргүй байх нь шударга явдал яавч биш ээ. Төрийн түшмэд ичих нүүргүй байхад бид өөрсдөө тэмцэж тэр байшин барилгыг илүү хэрэгцээтэй хүмүүст нь өгөхөөс аргагүй байна. Эмнэлгийн зориулалтаар барьсан төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хуульчид суулгах оффис болгоно гэж байсан. Тэрийгээ эмнэлэг болгох хэрэгтэй. Эмнэлгийн зориулалтаар биш ч байсан ашиглаж болох бүхий барилгуудыг түмэн олныхоо төлөө ашигламаар байна. Зориулалтын гэж цамаархахын аргагүйгээр хүйтэн хонгилд хүүхдүүд маань өвчтэй хэвтэж байна шүү дээ. Ийм нэгэн санаачилгыг эхлүүлж байна. Үүнийг дэмжих олон түмэн, өөрсдөөсөө өөрчлөлтийг хийх төрийн түшмэдүүд бэлхнээ буй биз хэмээн найдна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

12 эмчийн хэрэг Шүүхийн шинжилгээний үндэсний төв хуурамч дүгнэлт гаргадаг гэдгийг батлав уу

Г.Алтанхүү гэх залуу хамтран амьдарч байсан бүсгүйгээ 48 цагийн турш зодожамийг нь хөнөөсөн гэх хэрэг жилийн өмнө гарч байсан билээ.Энэ хэргийгшалгаад шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газрынхан Г.Алтанхүү нь найз бүсгүй Н.Цэдэн-Ишийг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэнгэдгийг албан ёсоор тогтоосноо мэдэгдэж, Шүүхийн шинжилгээний үндэснийтөвийн 12 эмчбүлэглэн шүүх эмнэлгийн дүгнэлтийгхэд хэдэн удаа зориуд хуурамчгаргасаннь илэрлээ. Энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэснийтөвийндэд дарга асан Г.Дагиймаа ньШүүх эмнэлгийнхэлтсийн даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсанхэмээн буруутгагдаж буй юм. Мөн шүүхийн эмч Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарын эмчийгзориуд худал дүгнэлт гаргаж, бусдад хоруршиг учруулсанхэмээн шүүгдэгчээр татжээ. Шүүх эмнэлгийн эмч нарыг хуурамч дүгнэлт гаргаж гэмт хэргийг хэрэг биш болгодог гэх яриа бараг арваад жилийн өмнөөс гарч байсан. Гэвч энэ нь хоосон яриа төдий байсаар ирсэн билээ. ТэгвэлГ.Алтанхүүгийн гэх хэрэг шүүхийн эмч нар хэрхэн хуурамч дүгнэлт гаргаж, хүсвэл хэргийг яаж өөрчилж болдог гэдгийг энэ хэрэггаргаж ирлээ гэх хүн ч байгаа юм.

Дээрхэмч нар гэмт хэргийн улмаас хүнд, хүндэвтэр гэмтэлтэй нь тогтоогдчихоод байхад хүндийг хүндэвтэр, хүндэвтэрийг хөнгөн гэжзориуд хуурамч дүгнэлт хэд хэдэн удаа гаргасан ньтогтоогдсон гэдгийг албаны эх сурвалж хэлж байв. Ингэхдээ задлан шинжилгээнд орсон эмч нарбүлэглэн хуурамч дүгнэлтгаргаж үүнийулмаас гэмт хэрэгтнүүд ял завшдаг байсан байж болохыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Баримт сөхье. Анх энэ хэрэг гарсны дараа21 настай талийгаач Н.Цэдэн-Иш найз залууГ.Алтанхүүгийнхээ гэрт зодуулж улмаар эмнэлэгт хүргэгдэн хоёрудаа мэс засал хийсэн ч амь аврагдаж чадалгүй өнгөрсөноны арваннэгдүгээр сарын 15-ны өглөө амиа алдсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь хэлдэг. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтталийгаач Н.Цэдэн-Ишийг архины хордлогоор нас барсан хэмээсэн ньолны гайхлыг төрүүлсэн юм. Нэг үгээр хэлбэл шүүх эмнэлгийн дүгнэлт анхнаасаа нэг талд үйлчилж, буруу дүгнэлт гаргасан гэдгийг өнөөдрийнүйл явдлууд харуулж буй юм.Мөн шинжээч нарын өгсөн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, задлан шинжилгээний дүгнэлт цаг хугацааны хувьд алдаатай, 54 дүгээр дүгнэлтэд архины суурин дээр гадны механик хүчний гэмтэл авсны улмаас амь насаа алдсан гэж гарсан ч үүнийг шинжээч нар санаатайгаар гар хөлөн дээрх хөхрөлт, няцралт нь доргилт авах хэмжээнд биш хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгчээ.Харин ар гэрийнхэн нь шинжээч эмч нарыг зарим нэгэн гэмтлийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэж байгаагаахэлсэн байдаг. Мөн талийгаач Г.Алтанхүүтэйхамтран амьдрахдаа дөрвөн удаа гэр бүлийн халдлагад өртсөн тухай гэрчүүд мэдүүлсэн. Энэ бүх эргэлзээтэй үндэслэлүүдээс улбааланГ.Алтанхүүд эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай хөнөөсөн, 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм. Өнгөрсөн наймдугаар сарын 12-ндДүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх хэлэлцсэн юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Г.Алтанхүүд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Эндээс хэргийн үнэн мөнийг тогтоон шалгах шүүхийн шинжээчдийндүгнэлт буруутай эсэхийг тогтоох эхлэл тавигдсан байна. Нэг ёсондоо шүүхийн эмч нарын хуурамч дүгнэлт олны анхаарлыг татаж дуулиан дэгдээсэн юм. Энэ тухай Нийслэлийн прокурорынхон ч мэдээлж байв.Гэтэлхамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байсан Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсанхэмээн Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг сэжигтнээр татаж байв. Хоёр дахь удаагаа шүүх хурал болжталийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан.Прокуророос хэргийг дахин хянаад, талийгаачийн амь насаа алдсанд буруутай этгээд Г.Алтанхүү мөн болохыг тогтоосон. Эцэстээ Н.Цэдэн-Ишийн амийг хөнөөсөн сэжигтэн бүүхэл шүүхэмнэлгийншинжээч 12 эмчийнбулхай дэлгэгдлээ. Эмч нар өргөсөн тангаргаасаа няцаж илтэд хууль бус дүгнэлт гаргаж байсан гэдэгт итгэхэд бэрхбайв. Гэвч ийм зүйл болж эмч нарэрүүгийн хариуцлагад татагдлаа. Олон мянган хохирогч осолдож, бусдын буруутай үйлдлээс болж амиа алдсан эсэхийг нь тогтоодог газар ньШүүхийн шинжилгээний үндэсний төв. Гэтэл ганцхан хэрэг дээр л гэхэд 12 эмч буруу дүгнэлт гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нь хичнээн хэрэг дээр тэд хуурамч дүгнэлт гаргаж, хохироосон бол гэдэг асуулт тавихад хүргэсэн юм. Харамсалтай нь шинжээч эмч нарын хуурамч дүгнэлт зөвхөн талийгаачийн хэрэг дээр илрээд зогсоогүй өөр хэд хэдэн хэрэгт хуурамч дүгнэлт гаргаж байсан нь тогтоогдсонд хамаг учир нь бий.Харин Шүүхийн шинжилгээний үндэсний төвийнхөн 12 эмчийн асуудлыгилт үгүйсгэж байсан ч прокурорын байгууллагабуруутай гэдгийг ньтогтоолоо. Урьд өмнө нь шүүхийн эмч нартай холбоотойбуруу дүгнэлт гарч байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй аж. Шүүхийн шинжээч эмч нарзадланд орохын өмнө “Эмч би хэрвээ буруу дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Шинжилгээний тогтоол гаргахын өмнө байнга хууль сануулдаг байна. Хэрвээ ямар нэгэн хуурамч тогтоол гаргавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн254, 255 дугаар зүйл заасны дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг бүх шинжээч эмч нарт сануулдаг аж.Эрүүгийн хуулийн254.1-д зааснаар бол Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 255.1-д Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн, түүнчлэн гэрч, хохирогчийг дуудагдан ирэхэд буюу үнэн зөв мэдүүлэг өгөхөд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэжээ. Юутай ч эмч нарынхолбогдсон хэргийг шүүхийн байгууллага руу шилжүүлсэн байна. Тэдний буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох биз ээ.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: АН хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал шинэ Засгийн газартхамтрах шийдвэрээ гаргаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өчигдөр сэтгүүлчид дараахь ярилцлагыг авлаа. Түүнийг бүлгийн хурлаасаа гарч ирэхийг Төрийн ордонд ажилладаг бүх хэвлэлийн сэтгүүлчид хүлээж байв. Ярилцлага авах үед ордны хоёр давхрын баруун жигүүрт түгжрэл үүсч байлаа.

-“МАНАН” байгуулсан тохиолдолд намаасаа гарна гэсэн мэдээлэл гарсан байсан.МАН Бага хурлаараа Засгийн газарт хамтрах шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр та намаасаа гарна гэсэн үг үү?

-Би Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болгох юм бол энэ намаас чинь гарна гэж хэлсэн. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үеийн яриа л даа. Тэгээд сүүлд нь энийг гуйвуулаад Засгийн газар хамтарч байгуулах юм бол намаас гарна гэж хэлсэн болгоод яваад байгаа юм. Хэрэв үнэхээр Н.Алтанхуягийг огцруулаад оронд нь Х.Баттулгыг Ерөнхий сайд болгосон бол намаасаа гарах л байсан.

Та Засгийн газарт хамтрахыг дэмжиж байгаа юу?

-Би хамтрахын хувьд анхнаасаа л эсрэг байсан. Бага хурал дээр ч гэсэн хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болох аюул байна. Хоёрдугаарт, 2012 онд эвсэл байгуулсан нам, бүлгүүд дөрвөн жилийнхээ хугацаанд ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Гуравдугаарт, энэ Засгийн газар хэр удаан тогтоо ч билээ гэдэг зүйл бодогдоод байгаа.

Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол та Засагт хамтрахыг дэмжих байсан уу?

-АН-тай хамтарч ажиллахад амаргүй. Дандаа хуурдаг, засгаас гардаг, хариуцлагаа бусад руу чихдэг улс төрийн хүчин учраас хамтрахад хэцүү. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч ажиллах вэ гэсэн өөр өнцгөөс харах юм бол жишээ нь миний хувьд яриа байсан. Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол хамтарч болох юм болов уу даа гэж бодож байлаа. Яагаад гэхээр нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их яваад байдаггүй. МАН-тай хамтраад засаг төрийн үйл ажиллагааг гайгүй аваад явчих байх гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэтийн шалтгаанаар би эсрэг байр суурьтай байсан. Би үүнийгээ Бага хурал дээр илэрхийлсэн. Бага хурал дээр олонхиороо шийдвэр гаргасан учраас миний ярьж байсан зүйл төгсгөл болж байна гэж ойлгож байна.

Таныг Засгийн газарт Хууль зүйн сайд болооч гэсэн санал тавибал яах вэ?

-Болохгүй ээ.

Засгийн газрын бүтэц, орон тоон дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Н.Алтанхуягийн цөөрүүлсэн бүтцийн тоогоор цааш явах шаардлагатай гэж бодож байна. Сайд болон яамдын тоог нэмж болохгүй. Зарим нэг яамыг нь байхгүй болгоод зарим нэг зайлшгүй шаардлагатай бүтцийг нэмэх хэрэгтэй. Угаасаа 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одоо цалин тэтгэвэр тавих чадавхи нь нэлээд хумигдсан зүйл рүү явж байна. Бүтэн хоёр жил данхайсан Засгийн газар байгууллаа. Орон тоог нь цөөл гэсэн шаардлага тавьчихаад өөрсдөө Засагт орохоороо яамд, сайдын тоог нэмээд эхэлбэл муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны асуудал байна. Тийм учраас одоо байгаа төсөв, орон тоондоо багтаагаад л төсвөө ярих хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн орон нутгийн түвшин дэх хэрэггүй зардлуудыг танах хэрэгтэй. Жишээ нь Улаанбаатар хот гэхэд дөрвөн орлогчтой. Сонгуулийн үеэр тусалсан хүмүүсээ ажилтай болгохын тулд баахан зохиомол орон тоо гаргаж ирээд 140 мянга байсан төрийн албан хаагчдын тоог 180-аад мянгад хүргэчихсэн. Орон тоог ингээд нэмээд байхаар энэ төсөв гээч чинь хүндрэх нь аргагүй. Тэгэхээр одоо нэгэнт миний эсэргүүцэл өнгөрч байх шиг байна. Хэд хэдэн зарчмын шинжтэй зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт, энэ орон тоо яамд нэмэхгүй байх. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн байнга яриад байгаа, сайд нарыг гаднаас томилох асуудал бол зайлшгүй чухал. Гуравдугаарт, болж өгвөл дөрөө даах салбараа сайн мэддэг, салбараа аваад явах чадвартай сайд нартай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг дагаад хөөрцөглөөд байдаггүй цэвэр мэргэжлийн хүмүүсээр засгаа бүрдүүлээсэй гэсэн мөрөөдөл байна. Мөрөөдөл гэж хэлж байгаа нь учиртай. Дахиад л “Манай дотоод хэрэгт бүү оролц” гээд чагтлаад эхэлбэл чанартай юм харагдахгүй л байх. Уг нь болдогсон бол яам тамгын газраас Төрийн нарийн бичгийн даргаас дэд сайд хүртлээ 10-аад жил ажилласан. Мэргэжлийн, улстөрчидтэй хутгалдаад байдаггүй, төрийн ажлыг төрийн маягаар аваад явчих чадвартай хүмүүсээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадвал ахиц гарна. Үгүй бол азаар Их хурлын гишүүн болчихсон салбараа мэдэхгүй, нэг олигархийг сайдад томилчих юм бол ажилтайгаа танилцах гэсээр бүрэн эрхийн хугацаа нь дуусна.

Таны санаа зовж байсан өрийн доод таазыг нэмэгдүүлэх эсэх, Таван толгой, Оюу толгойтой холбоотойасуудлаар яг ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Өрийн доод нэмэгдүү­лэхгүй гэдэг үг баримт бичигт нь орсон байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болчихсон байна. 49 дээрээ барих юм байлгүй. Оюу толгойн асуудлыг урьд байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголд ашигтай байх хувилбараар зохицуулалт хийнэ гэсэн үг явж байна лээ. Таван толгойн хувьд мөн дээрх зарчмыг баримтална гэсэн зүйл явж байна лээ. Таван толгойн талаар УИХ-аас гарсан хоёр гурван тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана гэсэн битүү үгтэй явж байсан. Амьдрал яаж өрнөхийг би сайн мэдэхгүй байна.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхэд дахин багасгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Одоо засагт хамтрахаар боллоо. Тэгэхээр энэ байр сууриа бататгах уу?

-Мэдэхгүй байна. Эдний яриад байгаагаар цоохор засаг л болох гээд байна. Ийм сонин засаг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Миний эсэргүүцээд байгаа зүйлийн нэг нь энэ. Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа, үнэн биз. МАН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд. Дөрвөн айлаас бэр гуйчихаар зовлонтой юм болдог юм байгаа биз дээ. Уг нь нэгнээс нь л “бэр гуйсан” бол болох байсан юм. Өмнөхтэй нь болоогүй юм бол одоо болно гэж үзэж байгаадаа нэг хадаг тавьсан бол ёс суртахууны талаасаа ч тэр төрийн хуулийн зарчим талаасаа ч тэр зөв зураг тэнд харагдаад байсан юм.Юмыг яаж мэдэхэв гээд МАН-ынхан Ч.Сайханбилэгийг томилох хуралд ороогүй. Би орчих гээд ятгаад байсан. Иймэрхүү зүйл болох юм байна гэдэг зургийг би тавдугаар сард харсан хүн шүү дээ. С.Баярцогт гарч ирээд МАН-тай хамтарч Засаг байгуулъя гэж үг хэлсэн дээ. Энэ үеэс одоогийн засаг цухалзаж байсан үе. Үүний өмнө хэд хэдэн уулзалт болсныг ч би мэднэ.

МАН ямар, ямар яам авахаар тохиролцоонд хүрчихээд байна вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Би хамтарсан засгийн эсрэг байгаа хүн. Тэртэй тэргүй хамтрахдаа хүрчихсэн тул ямар яаман дээр ямар хүн байх вэ гэдгийг ярилцаад эхэлнэ. Засгийн газрын бүтцийг өргөн барьдаг хүн нь Ерөнхий сайд. Ч.Сайханбилэг ямар бодолтой байгааг би мэдэхгүй. Засгийн ажил сайн, муу явах эсэх нь томилогдох хүмүүсээсээ хамаарна. Салбартаа толгой цохисон, улс төрөөс холхондуу сайн ажиллаж чадах чадвартай хүмүүсээр танхимаа бүрдүүлбэл нэгч өдөр болох нь ээ хожно. Харин мэдлэг чадвар муутай, мэргэжлийн бус хүн тавьчихвал эргүүтсээр байгаад зургаан сарын хугацаа дуусгана. Үнэхээр чадалтай Засгийн газар байлгая гэвэл мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. АН-ын фракцууд л хамгийн гол зовлон байна. Хуучинтайгаа адилхан олигархиудаа зүтгүүлээд төрийн ажлаа умартаад явбал сайн Засгийн газар гарч ирж чадахгүй. Монголын төлөө нэг ч удаа болов АН фракцынхаа зарчмаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Нам санаатай юм чинь АН-д мэргэжлийн хүмүүс байгаа байлгүй дээ.

Сайдад нэр нь дэвших магадлалтай яригдаж байгаа хүмүүсийг та юу гэж үзэж байна вэ?

-Яамдын тоог хуваагаагүй, хүмүүсийн нэр нь тодроогүй учраас хэвлэлд захиалгат юмнууд гараад байна.

Засгийн газрын бүтцийг цөөлөх тал дээр ямар бодолтой яваа бол?

-Би ямар ч тохиолдолд бүтцийг цөөлөх зарчимтай хүн. Жишээлбэл, Боомтын захиргааны хууль гаргаад бөөн будилаан тарилаа. Замын-Үүдээр явж байхад боомтын ажиллагаа бүр дордоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Боомтын хуулийг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. Тахарын албыг нэн яаралтай байхгүй болгох хэрэгтэй. Дээр үед нэг суманд ганц ойн цагдаа байгаадбүх зүйлийг зохицуулж болдог байсан. Одоо байгаль хамгаалагч нэртэй дөрвөн ойн цагдаа байна. Тэд хийх ажилгүй. Өөрөөр хэлбэл сумын захиргаанаас Засгийн түвшинд хүртэл бүх орон тоогоо дахиж нэг бүрчлэн шүүрдээд үзэх хэрэгтэйМиний үед Цагдаагийн Ерөнхий газар85 хүнтэй байсан. Одоо 152 хүнтэй болсон. Зардал, төсөв хэд дахин нэмэгдсэн. Миний Хуульзүйн сайд байх үеийн төсөв 200 гаруй тэрбум төгрөг байсан. Энэ жил бараг 380 орчим тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн. Ийм учраас зардлын асуудлыг Сангийн яам нэг бүрчлэн хянах хэрэгтэй. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд дүүрэг бүрт явж байна. Дүүргийн зохион байгуулалт хэвээрээ байж байхад хажуугаар нь нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд явж байгаа. Хамтарсан Засгийн газар ийм асуудал дээрээ анхаарч, данхайсан төсвөө дахиж авч үзэхгүй бол эдийн засгийн байдал маш амаргүй байгаа. Цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээр асуудал тулсан, заримзүйлээ нуугаад явж байгаа нь үнэн ш дээ. Энэ Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллана шүү.

Олон намууд хамтарч байгаа нь Засгийн газрын бүтэц, төсвийг данхайлгах хэмжээнд байна гэсэн болгоомжлол байна?

-Ямар ч тохиолдолд Н.Алтанхуягийн сүүлд батлуулсан бүтцээр ажиллах хэрэгтэй. Дахиад нэг хоёр яамыг татан буулгасан ч яадаг юм.

Парламент сөрөг хүчингүй боллоо. Хяналт сулрах байх даа?

-Би лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ. Ер нь анхнаасаа л 2012 онд ингэж хамтраад явсан бол зүгээр байсан юм. Бүтэн хоёр жил талцаж, бужигнаад хамаг юмаа унагаж аваад эдийн засгаа хямраасан. АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо. 2012 онд ингэж шогшох байсан юм. Улс төрийн чинь бааз суурь дэндүү хэврэг, унана даа, бөөр рүү чинь юм явна даагэж би хэлээд л байсан. Хохирол их байгаа биз.

Бага хурлын гишүүдийн дийлэнх Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан. Энэ нь МАН дахь фракц, тэр дундаа намын даргын хотын фракц дийлэнх нь болсонтой холбоотой гэж зарим хүмүүс ярьж байна?

-Наана чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй. Харъя. Таван сард ийм шийдвэр гаргах нь надад ойлгомжтой болсон юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах боломжтой болжээ

Монголчууд халаалтын шинэ технологи буюу эрчим хүчний хэмнэлттэй вакуум радиатор зохион бүтээжээ. Уг радиатор нь хоёр төрөлтэй. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон орон сууц, албан байгууллагын хэрэгцээний зориулалтынх гэж байхаас гадна ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүй буюу гэр хорооллын айл өрх, амины орон сууцанд хэрэглэх зориулалттай гэж бий. Уг системийг “Их инхмэл” ХХК-ийнхан зах зээл дээр нийлүүлж байгаа юм байна. Бусад цахилгаанаар халаах төхөөрөмжөөс ялгаатай нь радиатор доторх шингэн. Уг шингэнийг И.Боди гэж инженер хүн зохион бүтээжээ. Шингэн гэдэг нь хүнсний ногооны хаягдлаас гаргаж авсан органик нэгдлийн бүрдэл гэнэ. И.Боди инженер гурван жилийн өмнө уг шингэнээ гаргаж авсан бөгөөд шинэ бүтээлийн патентаар баталгаажуулжээ. Эко гэж хэлж болохоор тус шингэнийг халаалтын радиаторт хийнэ. Халаах шингэн радиаторын зөвхөн доод хэсгээр гүйж өнгөрөхөд битүүмжлэгдсэн хоолой дахь тусгай шингэн халаад уур хэлбэрт шилжиж дулаан ялгаруулдаг ажээ. Шугам дахь шингэн 85-90 хэмд байхад радиатор 65-70, тасалгааных 20 хэм хүртэл халдаг ажээ. Хэрэв хүсвэл түүнээс дээш хэмээр халааж болно.

“Манай паар маш сайн халдаг. Гар түлчих шахам хална” гэж “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболд ярив.

Одоо ашиглаж байгаа нам даралтын зуухнуудад зэврэлт үүсдэг, дулаан зөөгч шингэн маш урт зам туулдаг учир хөрөлт ихтэй байдаг, тодорхой хугацаанд ялангуяа өглөө, оройд заавал ч үгүй галлах шаардлагатай болдог гэхчлэн дутагдалтай талтай. Харин эрчим хүчний хэмнэлттэй вакуум радиатор халаалтын систем хэрэглэгдэх шингэний хэмжээг 80 хувь хүртэл бууруулна. Ердийн 10 секцтэй радиаторт 4-12 литр шингэн хэрэгтэй байдаг бол шинэ технологийнход 0.5 литр шингэн хангалттай ажээ. Мөн ямар ч дулааны эх үүсвэрээс ажиллах боломжтой. Бага хэмжээний шингэн хэрэглэдэг тул системийн эргэлт хурдан, дулаан өгөлт өндөр болж тасалгааг дулаацуулах хугацаа богино байдаг байна. Бас нэг давуу тал нь системд хий үүсэхгүй учир радиаторын секцүүд жигд халдаг ажээ. Уг радиаторыг ашиглахад системээс хий авах, шингэнийг эхний эргэлтэд оруулах зэрэг нэмэлт ажиллагаа шаардлагагүй юм байна. Харин төвийн халаалтын системд холбоход дулааны хэрэглээг хоёр дахин, усны хэрэглээг 80 хувиар багасгах боломжтой ажээ.

Тус радиаторыг ямар ч халаалттай айл өрх хэрэглэж болох юм байна. Сантехникийг нь хийчихсэн барилгуудын радиаторыг солиод тавьж болно. Нийтийн орон сууцанд амьдардаг бол айл тус бүр тавиулах боломжтой. Харин төвлөрсөн байдлаар хэрэглэвэл маш их ус хэмнэх боломжтой ажээ. Тухайлбал, есөн давхар, 36 айлын орон сууцны нийт халаалтын системийн радиаторт 2160 литр ус ордог. Харин вакуум радиатор тавибал 54 литр ус зарцуулах тооцоо гарчээ. Тэгэхээр нийслэлийн бүх орон сууцны халаалтын радиаторуудыг вакуумаар соливол гуравдугаар цахилгаан станцын хүчээр дахин 2-3 хотыг хангаж чадах юм байна.

Энэхүү систем цоо шинэ зүйл биш ажээ. Манайд л шинэ технологид тооцогдоод байгаа болохоос АНУ-ын “NASA”-гаас гаралтай гэж үздэг юм байна. Өдгөө хойд, урд хөршид хэрэглэж байгаа. Ялангуяа хүйтэн нутаг болох Оросын Сибирийнхэн өргөн ашигладаг гэнэ. Харин манайд гэр хороололд амьдарч байгаа, эсвэл шинээр орон сууц барьж буй хүмүүс сонирхоод эхэлжээ. Зарим хүмүүс халаалтын систем маягаар хэрэглэж байгаа бол паарны зориулалтаар хэрэглэх хүмүүс ч бий ажээ. Ямар зориулалтаар ашиглахаас хамаарч үнэ нь харилцан адилгүй. Халаалтын системээр хэрэглэх бол нийт зардал дунджаар сая төгрөг болдог гэнэ. Захиалга өгөхөөр мэргэжлийн хүмүүс очоод тухайн айлын дулаан алдагдлын тооцоог гаргахын зэрэгцээ инженерийн зураг гаргаж тохирох радиатор, халаагуур, хэдэн секцтэй паар тохиромжтойг нь зөвлөдөг ажээ. Харин паарны зориулалтаар хэрэглэх бол арван хоёр секцтэй нь 350 мянган төгрөгийн үнэтэй. Ийм паар дугуйтай, эсвэл тогтоодог гэж хоёр янз байдаг ажээ. Хамгийн гол давуу тал нь тусгай шингэний нөлөөгөөр цахилгаан зарцуулалт бага. 0.8 кв цахилгаан зарцуулдаг. 12 секцтэй паар авлаа гэхэд хоногт 800-1000 төгрөгийн цахилгаан зарцуулдаг гэнэ. Энэ нь сард 25-30 мянган төгрөг болно.

Бусад халаагуурын систем буюу тень, шалны халаалтаас олон давуу талтай. Тень агаарыг шатааж хуурайшуулдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин тосон тень өндөр хэмд халдаг учраас их цахилгаан шаарддаг юм байна. Вакуум радиатор агаарыг хуурайшуулахгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой ажээ. Халсан хойноо дулаанаа 1.30 цаг барина. Бас хоёр удирдлагатай. Удирдлагаараа цагаар асдаг системийг тохируулж болно. Мөн тодорхой хугацаанд асаж унтардаг байхаар ч тохируулж болох юм байна. Гэрт амьдардаг айлууд эдний паарыг тавиад өвөлдөө зуух хэрэглэхгүйгээр дулаахан, тав тухтай амьдарч байгаа ажээ. Ийм айлууд сарын дулааны зардалд дунджаар 30 мянган төгрөг зарцуулж байгаа гэнэ.

С.АЛТАН