Categories
мэдээ соёл-урлаг

Алтан сарнай наадам болно

Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “Алтан сарнай-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болох аж. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулах тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Харин энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Бид нэг монгол” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг олон нийтийн нээлттэй санал асуулгаар шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “Алтан сарнай” наадмын зорилго юм. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулах аж. Тухайлбал:

1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн

2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн

3. Спортын салбарын оны онцлох хүн

4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн

5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн

6. Бизнесийн салбарын оны онцлох хүн

7. Дэлхийн монгол хүн

Тиймээс оны онцлох хүнээр тодруулах хүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг www.altansarnai.mn сайтад байршуулж, дэмжиж буй хүнийхээ төлөө саналаа өгөхийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос олон нийтэд уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа

БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар хотод худалдааны 3724, нийтийн хоолны 3092, ахуйн үйлчилгээний 2134 цэг салбар ажиллаж байна. Ахуйн үйлчилгээний чиглэлээр 2134 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 562 хүнд 1 цэг ноогдож байгаа юм.

Мөн төлөөлөгчид “Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори”, “Хүчит шонхор” зах, “Мах Маркет” ХХК-ний ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
“Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори” хотын хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний салбарт хийж буй хяналт, шинжилгээнийхээ талаар, “Хүчит шонхор” зах худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа, эрүүл ахуйн хяналтыг хэрхэн хийж байгаа талаар танилцууллаа.
“Мах маркет” ХХК 7500 тонн махыг хадгалах хүчин чадалтай хөргөлттэй агуулах,1000 толгой бог мал төхөөрөх чадалтай боловсруулах цех, нэг ээлжиндээ 2-3 тонн бууз, банш, бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, ISO 22000 –г үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаагаа үзүүлсэн юм. Төлөөлөгчид “Бидний хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох уулзалт амжилттай боллоо. Цаашид нийслэлийн удирдлагуудад хүрээлэн буй орчин, хүнс, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар саналаа боловсруулж танилцуулах болно ” гэсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /14.12.03/ хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийн талаар хэлэлцлээ.Төслийн танилцуулгын дараа гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нарын гишүүд өмнө хэрэгжүүлсэн Тогтвортой амьжиргаа 1, 2 төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуугаад уг төсөл нь маш олон зүйл рүү орж буруу төлөвлөгдсөн. Өмнө хэрэгжүүлсэн байдлаас харахад төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа. Суманд төслийн мөнгөөр сайн засаглал хөгжүүлнэ гэх мэт дэмий зүйлд мөнгө үрэх шаардлага байхгүй. Зээл хэдий урт хугацаатай ч төлж барагдуулах нь зайлшгүй тул бусад хөгжлийн хэрэгцээнд зориулсан төслийг зээлээр санхүүжүүлэх шаардлагатай байгаа тухай хэлж байв.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Байнгын хороо санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлэх юм.

Үүний дараа Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү төслийг боловсруулжээ.


Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн, төслийг Засгийн газрын бүтцийн асуудал шийдэгдэж, салбарын сайдууд томилогдсоны дараа сайд нарыг нь байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хэлэлцэх асуудлуудаа түр хойшлуулаад шинэ Засгийн газрын сайд нарт нь асуудлаа судлан, оруулж ирэх боломж олгох саналтай байна хэмээв. Түүний гаргасан саналын талаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд нь татаж авах боломжтой учир төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь шийдээд, нэгэнт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явах нь зөв гээд хуралдааныг цааш үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Энэ удаад харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн болно.


Үүний дараа Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлуудын хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо. Тэрээр, Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах саналтай байна хэмээсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс авлигын үзүүлэлтээр 80 дугаарт жагсжээ

Засгийн газар, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагыг авлигаас ангид байлгах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 100 гаруй оронд салбартай олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын түвшний судалгааг хийдэг.

Энэхүү авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнг жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн улс орнуудад нэгэн цагт ил болгодог. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын монгол дахь салбар “Транспэрэнси интернэшнл-Монгол” байгууллагаас өнөөдөр 11:00 цагт судалгааны дүнг танилцууллаа. Дэлхийн 183 орноос Монгол Улс 80 дугаар байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван байраар урагшилсан үзүүлэлт аж. Манай улс өнгөрсөн жил 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт, 2011 онд 120 дугаарт жагсаж байжээ.

Энэ жилийн судалгааг тэргүүлсэн буюу авлигагүй улсаар Дани, Шинэ-Зеланд, Швед гурав эхний байруудад жагссан бол хамгийн сүүлд Сомал улс түүний дээр Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Афганистан зэрэг орнууд бичигдсэн байна.

О.Батбаяр: Хоёрдугаарт жагссан нь муу үр дүн биш

Судалгаатай холбоотой зарим зүйлийг “Транспэрэнси интернэшнл-Монгол” байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал О.Батбаяраас тодруулав.

-Судалгааг ямар аргаар дүгнэж гаргадаг юм бэ?

-Авлигын түвшний индексийг гаргахдаа дэлхийн 183 оронд мэдээллийн олон эх үүсвэр буюу 13 байгууллагын тоо баримтаас төсөөллийг гарган ирж, төрийн алба үйлчилгээнд, авлигын түвшин ямар байгааг тодорхойлдог. Нэг улсыг доод тал нь гурав, түүнээс дээш эх үүсвэрийн мэдээлэл өгөхийг шаарддаг. Манай улсын хувьд долоон байгууллагаас тоо баримтаа цуглуулдаг. Эдгээр мэдээллийг 0-100 оноогоор дүгнэнэ. Өндөр оноо авбал авлигагүй буюу сайн, харин оноо багасах тусам авлига байна гэсэн үг.

-Манай улсын мэдээллийг авдаг долоон эх сурвалж нь ямар байгууллага байдаг юм бэ. Тэдгээр байгууллага юуг хэрхэн дүгнэдэг юм бол.

Эхний байгууллага шилжилтийн үедээ явж байгаа улс орнуудын ардчиллын чанар, чөлөөт эдийн засаг нь хэр хөгжиж байгаа, улс төрийн удирдлага, бодлого боловруулагчдын оновчтой шинэчлэл хийдэг, асуудлыг хэрхэн зөв тодорхойлж чадаж байна гэдгийг нь хардаг. Манай улс энэ үзүүлэлтээр 40 оноо авсан. Өнгөрсөн жил мөн ингэж үнэлэгдэж байсан. Хоёрдугаарт тухайн орны валютын ханшийн эрсдэл, улс төрийн манлайлал ямар байдаг, батлан хамгаалах, шашны салбарт төрийн бодлого хэрхэн нөлөөлдөг зэргийг харгалздаг. Монгол Улс 31 оноо авсан, өнгөрөгч онд ч мөн адил байсан. Гуравдугаарт Дэлхийн банкнаас тогтвортой хөгжлийн болон ядуурлыг бууруулах бодлого, хөгжлийн хөтөлбөрийн туслалцааг хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг авч үздэг. 2013 онд манай улс 47 оноо авсан, энэ жил өөрчлөгдөөгүй. Дөрвөдүгээрт улс орныг Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг шийдэр гаргагчдын санал бодол дээр үндэслэсэн асуудлаар улс орны эдийн засгийн орччн хэр тогтвортой, хөгжлийн өсөлтийг хадгалж чадаж буй чадварыг эрэмбэлдэг манайх өнгөрсөн жилийнхээс 9 оноогоор урагшилж, 41 оноо авсан.

Тав дахь байгууллага хууль дүрмийн индексээр шалгуурыг авч үзэж байгаа. Засгийн газраа хянаж чадаж байгаа байдал, авлигыг бууруулахаар төр зөсгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний үндсэн эрхүүдийг бүрэн хагаж байгаа байдал болон эрүүгийн, захиргааны хуулиудыг харгалзан үздэг. Энэ жил манай орон 32 оноо авсан. Дараагийн байгууллага улс орны эрсдлийн үнэлгээ буюу бүрэн эрхт байдал, улс төр, эдийн засгийн тогтолцооны эрсдэл, банк санхүү, валютын эрсдлийг хүртэл авч үздэг. Энэ шалгуурт 38 оноо авсан, өнгөрсөн жил мөн адил байсан. Долоодугаарт хөрөнгө оруулагчдад зориулсан буюу тухайн улсад хөрөнгө оруулахад эрсдэл хэр байхыг тооцоолдог. Өнгөрсөн жил 42 оноо авсан. Энэ онд мөн адил.

-Энэхүү судалгаа ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн хэмжээнд авлигын асуудалд анхаарал хандуулж, төр засгийг үнэлэх үнэлгээг бий болгох. Судалгаа шинжилгээний тоо баримтыг хуваалцаж, улс орнуудыг хооронд нь төр засгийн салбар дахь авлигын түвшнээр харьцуулах боломж олгодог. Манай улсын төр засаг, улс төрийн намууд энэ судалгааны дүнд их ач холбогдол өгдөг болсон.

-Манай улс авлигын үзүүлэлтээр хоёрдугаарт байрт орсон байна гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ асуудалд тайлбар өгвөл.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас иргэдийн авлигын төсөөлөл ба үзэл бодлыг тогтоох судалгааг хийдэг. Өнгөрсөн онд хийсэн судалгааны хоёрдугаар асуулт буюу “Танай улсад авлига ноцтой түвшинд байна уу” гэсэн асуултад манай иргэд “ноцтой” гэдэг хариултыг сонгосноор судалгаанд оролцсон 107 орноос хоёрдугаарт жагсчихсан. Уг нь бол ноцтой байна энэ асуудлыг цэцглэх хэрэгтэй гэдэг талаас нь хариулж, өндөр оноо авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл зөвхөн энэ хариултыг сонгож буюу манай улсад сөргөөр нөлөөлөхөөр гадны сайтад нийтлэгдсэн мэдээллийг манай зарим хэвлэл нийтэлсэн нь бий. Буруу ойлголт авсан. Мөн судалгааны “та авлигатай тэмцэхэд бэлэн үү” гэсэн асуултад манай иргэд бэлэн гэж хариулж өндөр оноо авсан давуу талтай.

Categories
мэдээ нийгэм

А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Мэндбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэрбээр 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болж байна.

А.Мэндбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 2 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” баар, зочид буудлын гадна Э-г өс хонзонгийн сэдэлтээр толгойн дагзны ар хэсэгт 4 удаа, ар нуруу, баруун далны хэсэгт 2 удаа, нийт 6 удаа буудан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн 1933 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 57078 дугаартай, байлдааны зориулалттай 1895 оны загварын “Наган револьвер” маркийн бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ

Нийслэлийн Агаарын чанарын албанаас тогтмол хийдэг агаарын чанарын хэмнэлтийн мэдээллийг танилцуулж байна. 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зарим газарт тоосонцор, азтоын давхар исэл, хүхрийн давхар исэл ямар хэмжээнд байгааг зургаар хүргэе гэж Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Түлшний мод тээвэрлэхийг түр хориглов

Булган аймгийн Засаг даргын захирамж ДугаарА/412

Утга нь: “Мод тээвэрлэлтийг журамлах тухай” A/412 тooт захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулж эхэлснийг ард иргэд талархан сайшааж байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны 12 дугаар тогтоолоор өнөө жил нийт 104633 шoo метр мод бэлтгэхийг зөвшөөрсөн. Түүний ихэнх 101953 шоо метр буюу 97.4 хувийг арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэж айл өрх албан байгууллагын галлaгaанд олгохоор шийдвэрлэжээ.

Модны нөөцийг хамгаалах, бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих ажлыг чанаржуулна.

Жил бүр ийм хэмжээний модыг түлшинд бэлтгэдэг ч төдийлөн хангалттай хүрэлцдэггүйн дээр өөр аймгийн зэргэлдээх сум төдийгүй Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Хөтөл, Зүүнхараа зэрэг томоохон суурин, мөн Улаанбаатар руу ч их хэмжээгээр тээвэрлэн авдаг.

Тийм учраас энэхүү захирамжаар ойн нөхөрлөлийн нэрийн дор түлшний мод их хэмжээгээр бэлтгэн Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, тэдгээрийн хил залгаа сумд, Улаанбаатар руу тээвэрлэх ажиллагааг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй хэмээн үзжээ.

ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ҮР ДҮН НЬ:

Булган аймаг 16 сум, нэг тосгонтой. Түүний долоо нь нутаг дэвсгэрээсээ түлээ бэлтгэх бололцоогүй. Аймгийн төвийнхөн буюу Булган сум гэхэд зэргэлдээх Орхон, Бугат алсхан тооцогдох Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгаас бэлтгэдэг. Зарим мэргэжилтний гаргасан тооцоогоор тус аймаг ойрын жилд түлшний модны нөөцгүй болох эрсдэлтэй.

Харин энэ шийдвэрийг хэрэгжүүлснээр орон нутгийн айл өрхийн өвлийн түлш бэлтгэх боломжийг өргөжүүлэх, модны нөөцийг хамгаалах, бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих ажлыг чанаржуулах зэрэг ач холбогдолтой боллоо.

ЗАХИРАМЖИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Хэрэгжүүлэх ажлын явцад хяналт шалгалт хийж, зөрчсөн дутагдлыг илрүүлэн холбогдох арга хэмжээ авна. Энэ ажлыг түлшний мод бэлтгэдэг сумдын Засаг дарга нар зохион байгуулж эхэлжээ.

Мөн тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг сум дундын ойн гурван анги гол үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн захирамжаар даалгасны дагуу мэргэжлийн хяналт, байгаль орчин ногоон хөгжил, цагдаагийн газраас хяналт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Эбола вирусээр 16001 хүн өвчилжээ

МОНГОЛ УЛСАД:

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 87506 хүн хамрагдсаны 7943 хүн буюу 9.1 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.7 хувиар буурсан байна. Дүүргээр нь авч үзвэл Багануур дүүрэгт 5.6 хувь, Налайх дүүрэгт 4.9 хувиар тус тус нэмэгдэж, харин Баянгол дүүрэгт 2.9 хувь, Багахангай дүүрэгт 2.8 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувиар тус тус буурчээ. Нийт өвчлөгсөдийн 77 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 2532 дуудлага хүлээн авсны 1029 тохиолдол буюу 40.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 45 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 31 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байна. Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэргийг шалгаж байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн барилдаан болов

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран өнгөрөгч сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорьж байгаа билээ.

Энэхүү барилдаанд нийт найман бөх оролцон тойргоор барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Лондонгийн наадмын “начин” Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харьяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав. Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.