Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагынхан жагсаал хийв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ гэсэн билээ. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг эсэргүүцэж өнөөдөр ШУА, судалгааны байгууллагуудын төлөөлөл Чингэсийн талбайд жагсаал хийлээ. Эрдэмтэн, судлаачид “Шинжлэх ухаанаа аваръя”, “Шинжлэх ухааны ажилчид бид өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр ардчилал шинэчлэлийг эх орондоо эхлүүлсэн. Аливаа хувьсгал төрүүлсэн эцгээ залгидаг гэдэг шиг манай ардчилсан хувьсгалын төрүүлсэн хүүхдүүд шинжлэх ухаанаа залгиж устгахаар сэтгэл шулуудсан нь нэн харамсалтай”, “Шинжлэх ухаан эдийн засгийг хямралд хүргээгүй” гэх үгсийг хэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. “Дэвшилт үү, ухралт уу”, “Эрдэмтдээ золиослодог эрх баригчид байх ёсгүй”, “Эдийн засгийн хямралд хүргэсэн эрх баригчдын золиос нь эрдэмтэд болох ёсгүй” зэрэг лоозон бичиг барьсан байлаа. Эрдэмтэд Ерөнхий сайд болон БСШУ-ы сайд Л.Гантөмөр нарыг Шинжлэх Ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай өөрийн биеэр очиж танилцахыг шаардсан юм.

Categories
гадаад мэдээ

Шилдэг брэндийн жагсаалтыг ”Apple” компани тэргүүллээ

Олон улсын “Interbrand” судалгааны байгууллагаас жил бүр танилцуулдаг шилдэг брэндийн жагсаалтыг “Apple” компани тэргүүллээ. Судалгаанд дөрвөн тэрбум ам.доллараас дээш үнэлгээ бүхий 100 брэндийг хамруулсан байна.
Энэ удаад “Mercedes-Benz” болон “BMW” брэнд дээгүүрт жагссан хэвээр байжээ.
Харин автомашин үйлдвэрлэгчдээс бусад брэндийн жагсаалтыг “Louis Vuitton” тэргүүлж байна. “Louis Vuitton” брэндийн үнэлгээ 2014 онд 22.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Үүнээс гадна хамгийн хурдацтай өссөн тансаг зэрэглэлийн брэндээр “Hermes”-ийг нэрлэжээ.

Categories
мэдээ спорт

“Мастерс лиг”-ийг “Хобби” баг тэргүүлж эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос дээд лигийн 20 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Мастерс лигийн тэмцээн Сити клубын зааланд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гуравдахь долоо хоногийн тоглолтууд боллоо.

38-аас дээш насны ангилалд зохион байгуулж байгаа Мастерс лигийн тэмцээнд нийт 9 багийн 100 гаруй ахмад тоглогчид оролцож байна. 4 сар гаруй үргэлжлэх тус тэмцээнийг МСБХ дээд лиг зохиогдсоны 20 жилийн ойн хүрээнд явуулж байгаа. Учир нь Мастерс лигийн тамирчид маань 20 жилийн өмнө лигийн тэмцээнийг эхлүүлсэн тамирчид нь билээ. Алтайн бүргэд, 1+11 гэсэн танил нэртэй багууд болон олны танил тоглогчидд ням гараг болон Сити клубын зааланд уулзалдан тоглож байна.

12-р сарын 14-ны өдөр эхэлсэн энэ тэмцээн ирэх оны хавар аваргуудаа тодруулах юм. Одоогоор есөн баг хоёр бүсэд хуваагдсан өрсөлдөж байна. Хобби клуб хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Алтан Бүргэд, Хасын Хүлэгүүд, Хөвсгөл нэг үе багууд хоёр хожил нэг хожигдолтой удаалж байна. Ням гарагт 1-11 баг хоёрдахь хожигдлоо хүлээснээр бүсийн сүүл мушгиж байгаа бол зүүн бүсийг 1-р сургууль хоёр хожил нэг хожилтойгоор манлайлж, араас нь Монторх баг 1-1 гэсэн амжилттай явж байна. Харин ОУХМ Батзаяагаар ахлуулсан найзууд баг болон ПДС 85 багууд хараахан хожил авч амжаагүй явна. Бүс тус бүрээс хоёр баг плейоффт шалгарч финалд үлдэх эрхийн төлөө тоглох юм. Мастерс лигийн дараагийн тоглолтууд 2015 оны 1-р сарын 4-ны ням гарагт явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбрынхныг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт он удаан жил, идэвхи зүтгэлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Диспетчирийн Үндэсний төвийн ахмад ажилтан П.Баатар, Ч.Жамбалсүрэн, Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагч Д.Бассайхан нарыг, “Алтан гадас одон”-гоор, “УБЦТС” ТӨХК-ийн ахлах нягтлан бодогч Б.Даринчулуун, мөн тус компанийн инженер Б, Гэрэлчулуун, монтёр,С.Ганбаатар, ажилтан С.Вандаг, Тоолуурын заалт тэмдэглэгч А.Амаржаргал, ДЦС-4 ТӨХК-ийн инженер О.Гантөмөр, ДЦС-2 ТӨХК-ийн төслийн багийн удирдагч Я.Сонинбаяр, Эрдэнэт-Булган, “Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн диспетчир Ж.Алимаа, Багануурын дулааны станцын химийн аппаратчин Э.Энхчимэг нарыг

Хөдөлмөрийн хүндэт медалиар, ДЦС-2 ТӨХК-ийн Засварын монтёр Д.Эрдэнэхүү, Багануурын дулааны станцын Н.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгээс ёслолын буудлага хийнэ

Жил бүрийн он солигдох мөчид Нийслэлийн ЗДТГ-аас иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг Чингэсийн талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДБЭТ-ын найруулагч Е.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, “Гурван охин”, Б.Чинбат, С.Наран, Д.Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх нь ээ. Мөн энэ үдэш нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

“AirAsia” компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэл хийлээ

Олон улсын хамтарсан эрлийн баг сураггүй болсон “Airbus A320” онгоцыг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн ням гарагт 162 хүн тээвэрлэж явсан Малайзын “AirAsia” компанийн онгоц Ява тэнгисийн дээгүүр нисч байхдаа гэнэт холбоо тасарсан юм. Онгоцны нисгэгч шуургатай байгаа учир нислэгийн төлөвлөгөөг өөрчлөхийг удирдлагаас хүсчээ.

“AirAsia” компаниас мэдэгдсэнээр, QZ8501 нислэгээр Индонезийн 148 иргэн, Өмнөд Солонгосын гурван иргэн, Сингапур, Малайз, Их Британи, Франц улсын тус бүр нэг иргэн явсан гэж мэдэгджээ. Франц улсын иргэн нь онгоцны хоёрдугаар нисгэгч байсан аж.

Зорчигчдын гэр бүлийн олон зуун хүн Сингапурын Чанги, Индонезийн Сурабаяа нисэх онгоцны буудал дээр цугларч, мэдээ хүлээж байгаа юм. Сураггүй болсон онгоц нь Малайз улсын “AirAsia” авиа компанид харьяалагддаг билээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандезийн мэдэгдсэнээр, тэдэнд хэвлэл мэдээллээр цацагдсанаас илүү мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Тэрээр мөн ахмад Ирянто 20 мянган цаг нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч гээд хоёрдугаар нисгэгч нь Франц улсын иргэн Реми Эммануэль Плезел байсныг хэлжээ. Куала-Лумпурт төвтэй “AirAsia” компани нь дотоодын болон 21 улсын 100 орчим чиглэлд нислэг үйлддэг юм байна. Мөн салбар авиа компаниуд нь Тайланд, Индонез, Филиппин, Энэтхэг улсуудад байдаг бөгөөд хамгийн хямд төдийгүй найдвартай үйлчилгээгээрээ нэр хүндтэй байжээ. Өмөн нь “AirAsia”-гийн түүхэнд хүн амь насаа алдсан осол, эндэгдэл гарч байгаагүй билээ.

Categories
гадаад мэдээ

Зорчигчдын гэр бүл найдлага тавьсаар байна

-Жуандагийн нисэх онгоцны буудалд залбирал үйлдэн хүлээж буй зорчигдын ар гэрийнхэн-

Сурабаяа хотоос Сингапурыг зорин ниссэн “AirAsia” компанийн нисэх онгоц тэнгисийн ёроолд байх магадлал өндөр байна гэж Индонезийн Онцгой байдлын агентлагаас даваа гарагт мэдэгдсэн билээ. “Бидэнд өгөгдсөн координат болон дүгнэлтээр онгоц тэнгист осолдсон байна. Бид онгоцыг тэнгисийн ёроолд байгаа гэж таамаглаж байна. Гэхдээ энэ бол анхан шатны таамаглал юм. Бид хайгуулын ажил дээр үндэслэж дүгнэлтээ баталгаажуулах болно” гэж тус агентлагийн дарга Бамбан Соелистя сэтгүүлчдэд ярьжээ.

Түүний ярьсанаар, Индонез улсад онгоцыг далайн гүнээс татан гаргах шумбагч төхөөрөмж байхгүй юм байна. Гэхдээ тийм тоног төхөөрөмжтэй бусад улсаас тусламж хүссэн гэжээ. “Бидний технологи хангалтгүй байгаа учраас манай гадаад хэргийн яам бусад улсаас шаардлагатай тоног төхөөрөмжийг түр авахаар болсон. Одоогийн байдлаар, Их Британи, Франц, АНУ бидэнд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэж Соелистя хэлжээ.

Сингапурыг чиглэн явсан “Airbus A320-200” онгоцнНям гаригт Индонезийн Ява тэнгисийн орчимд холбоо тасраад улмаар сураггүй болжээ. Холбоо тасрахаас өмнө онгоцны нисгэгчид шуургатай байгаа учраас нислэгийн чиглэлийг өөрчлөхийг удирдах төвөөс хүссэн байна. Энэ бол 2014 онд Малайз улсын нисэх онгоцтой холбоотой үүссэн гурав дахь ноцтой хэрэг юм. Онгоцонд дөрвөн улсын 162 иргэн зорчиж явсан бөгөөд ихэнх нь Индонез улсын иргэд байжээ.

А.Дэлгэрмаа

-Охины хамаатнууд онгоцонд зорчиж байжээ-

-Индонезийн албаны хүмүүс-

-Сингапурын аврах албаны албан хаагч-

-Онгоц тэнгисийн ёроолд байх магадлалтай гэж үзэж байна-

-Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна-

-Бүсгүйн сүйт залуу онгоцонд зорчиж явсан аж-

Categories
мэдээ нийгэм

Урьдчилсан дүнгээр 51 сая мал тоологджээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр 3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрч, 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.7 хувь, ямаа 42.3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, үхрийн эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.3 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй. Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 55.9 мянган толгойгоор буурч, бусад аймагт 43.8-625.0 мянган толгойгоор өсчээ. Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Завхан, Булган, Ховд, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгуудад малын тоо хамгийн олон буюу 326.8-625.0 мянгаар өсөв. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 12 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр өсгөжээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.7 хувь, ямаа 42.3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, үхрийн эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.3 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй. Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 55.9 мянган толгойгоор буурч, бусад аймагт 43.8-625.0 мянган толгойгоор өсчээ. Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Завхан, Булган, Ховд, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгуудад малын тоо хамгийн олон буюу 326.8-625.0 мянгаар өсчээ. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 12 аймаг, Улаанбаатар хот малаа таван төрөл дээр нь өсгөжээ. Малын тоо, 2014 онд, урьдчилсан дүнгээр

мян.тол
Малын төрөл Малын тоо 2014/2013 Нийт дүнд эзлэх хувь
2013 2014 Зөрүү Хувь 2013 2014
Бүгд 45144.3 51970.4 6826.1 115.1 100.0 100.0
Адуу 2619.4 2995.3 375.9 114.4 5.8 5.8
Үхэр 2909.5 3412.8 503.3 117.3 6.4 6.6
Тэмээ 321.5 349.3 27.8 108.6 0.7 0.7
Хонь 20066.4 23209.5 3143.0 115.7 44.4 44.7
Ямаа 19227.6 22003.6 2776.1 114.4 42.6

Categories
гадаад мэдээ

Шотландад эбола вирусын халдвар илэрчээ

Саяхан Баруун Африкт ажиллаж байгаад ирсэн эрүүл мэндийн албан хаагч эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсон тухай Шотландын албаны хүмүүс мэдэгджээ. “BBC” агентлагийн мэдээлснээр Сьерра Леонд ажиллаж байсан эмэгтэй ажилтан ням гарагийн орой Шотландад эргэн ирсэн бөгөөд халдвар авсан нь тогтоогдсоны дараа Глазго хотын эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа гэжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Жереми Хант өвчтнийг аль болох хурдан хугацаанд Лондон руу шилжүүлнэ гээд аюулгүй байдлыг хангах үүднээс боломжит бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-аас хамгийн сүүлд гаргасан тайланд эбола вирусын халдвар авсан хүний тоо 19695, амиа алдсан хүний тоо 7693-т хүрээд байна гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа

Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэжээ.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгасан байна.