Categories
мэдээ нийгэм

Хуучин утсыг шинэ хэмээн зардаг байжээ

ШӨХТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гарын утасны худалдаа эрхэлдэг газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтад “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийг хамруулсан байна. Шалгалтаар худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй, хуучин утсыг шинэ хэмээн зардаг, баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Тиймээс шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулав

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорьж байгаа билээ.

Энэхүү барилдаанд нийт 8 бөх оролцон тойргоор барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Лондонгийн наадмын “начин” Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харъяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав.

Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг сар амруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхлээд байгаа аж. Өрхийн эрүүл мэндүүн төвүүд даваа-баасан гарагт 08.00-19.00 цаг хүртэл ажиллах бол бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хорооны Засаг дарга орлогоо мэдүүлэхээс зайлсхийжээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 хүний мэдүүлгийг АТГ-ын алба хаагчид шалгажээ. Тус байгууллагынхан нийтийн албанд шинээр томилогдох болон албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хүний ашиг сонирхолын мэдүүлгийг хянадаг юм. Шалгалтаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны засаг дарга Л.Оюун хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг

Categories
мэдээ спорт

Гандболын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын Залуучуудын аварга шалгаруулах Гандболын тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөв. Тэмцээнд хот болон орон нутгийн эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 240 орчим тамирчин оролцжээ. Тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдээс Л.Загдсүрэн дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүн байранд шалгаран 2014 оны Улсын аварга баг болсон байна. Мөнгөн медалийг С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг, хүрэл медалийг Г. Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид авчээ. Харин эмэгтэйчүүдээс Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн баг тэргүүлж, С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг удаалан, Д. Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” баг гуравдугаар байрыг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Билэгт ЦЕГ-ын дарга болох гомдлоо буцаажээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, Б.Билэгтийн талд шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралттай байх үед нь Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүйд тооцож, түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар түүний ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргасан билээ.

Гэвч өнгөрсөн Засгийн хуралдаанаар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын албан тушаалд бус ШШГЕГ-ын даргын албанд томилсон. Тиймээс Б.Билэгт шүүхэд өгсөн гомдлоо буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Билэгтийн хувьд ЦЕГ-ын даргын албандаа эргэн томилогдох сонирхолтой байсан төдийгүй ШШГЕГ-ын даргын албанд томилогдох тун ч дургүй байжээ.

Categories
мэдээ нийгэм

НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханы цагдан хорих хугацааг сунгалаа

“Мөнгө угаасан” хэргээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан болон нэр бүхий дөрвөн хүнийг саатуулан шалгаж эхэлсэн юм. Д.Баярсайхан нь дүү нарынхаа компаниар дамжуулан нийгмийн халамжийн мөнгийг угаадаг байсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан юм.

Саатуулахаас өмнө удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Энэ шалгалтын үеэр Д.Баярсайханы нэг дүүгийн нэр дээр халамжийн мөнгөнөөс санхүүждэг таван компани байсан аж. Мөн Д.Баярсайханыг шалгах явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Ямартай ч одоогоор түүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч цагдан хорих хугацааг нь сунгасан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Леди Гага 19 настайдаа хүчиндүүлсэн гэнэ

Нэрт дуучин Леди Гага нэгэн шоу нэвтрүүлэгт оролцохдоо 19 настайдаа хүчиндүүлсэн тухайгаа ярьсан байна. Өөрөөс нь 20 насаар ах хүн ингэсэн гэнэ. Шоуны хөтлөгч чухам хэн гэдэг хүн ингэсэн талаар тодруулахдаа өөрийнх нь продюсер ингэсэн эсэхийг лавлахад хариулсангүй. Нэрт дуучны “Swine” дууны талаар ярилцаж байхдаа өөрийнх нь амьдрал тохиолдсон эмгэнэлт явдлын тухай ярьжээ. Учир нь энэ дуу нь хүчирхийллэн тухай бөгөөд Леди Гага сэтгэл дотор байдаг бухимдлын илэрхийлэл гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Шилдэг хичээлийн хөтөлбөрийг шалгарууллаа

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зарласан бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарчээ.

Уг уралдаанд нийт 54 бүтээл ирсэн бөгөөд хамгийн олон оноо авсан есөн хөтөлбөрийг шалгаруулан тухайн хөтөлбөрийг багш нар нь сурагчдад хэрхэн зааж байгаатай танилцан эцсийн дүнг гаргажээ. Нийслэлийн 102 дугаар сургуулийн багш Х.Болорцэцэгийн ахлах ангийн сурагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр, нийслэлийн 5 дугаар сургуулийн багш нарын багийн дунд ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр, нийслэлийн 105 дугаар сургуулийн багш С.Отгонбаярын боловсруулсан бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр тэргүүн байрт шалгарчээ. Мөн тусгай байрт нийслэлийн 20 дугаар сургуулийн багш С.Оюунчимэгийн боловсруулсан бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр, мөн 11 дүгээр сургуулийн багш Л.Нарантуяагийн боловсруулсан ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр тусгай байрт тус тус шалгарсан байна. Тус уралдаан нь сурагчдад шударга ёсны тухай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготой байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойд гарсан галын хохирлын хэмжээ тодорхойгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт өчигдөр гал гарсан билээ. Тодруулбал, тус үйлдвэрийн бутлуурын хэсгийн дөрөвдүгээр давхарт 17:55 цагт гал гарсан бөгөөд үйлдвэрийн гал унтраах алба мөн өдрийн 20:25 цагт галыг бүрэн унтрааж чаджээ. Өөрөөр хэлбэл, гал 2:30 цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна.

Оюутолгойн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Гал гарсан ч галыг бүрэн унтраасан” гэхээс өөр мэдээлэл одоогоор олон нийтэд өгөхгүй байгаа юм.

Харин албаны эх сурвалжийн мэдээснээр галын хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үйлдвэрийн бусад хэсэг галд автаагүй гэв. Мөн гал гарсан шалтгааныг тогтоохоор Өмнөговь аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм байна.