Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсов.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрөл олгож байхаар зохицуулжээ. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг ч “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт уг хуульд байдаггүй аж. Иймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дунджийг үндэслэл болгон 200 000-400 000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.


Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойших хугацаанд 10 шахам удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч нийгмийн даатгалын одоогийн мөрдөж хуулийн зарим зүйл, заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах боломжгүй болж, амьдралд хэрэглэхэд ойлгомжгүй, нөхцөл үүсгэж байгаа.Түүнчлэн даатгуулагчийн ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа, авч байсан цалинтайгаа уялдаатай тэтгэвэр тогтоогдох зарчим, бодлого алдагдах сөрөг үр дагавар бий болж байгааг арилгах зорилгоор хуулийн холбогдох заалтыг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул уг хуультай нийцүүлэн нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл зохиох, сангийн гүйцэтгэлийн тайлан гаргах, тайлагнах цагалбарыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр хуулийн төслөөрдаатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байх, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтыг батлах асуудлыг тодорхой болгох, сайн дураар даатгуулагч нь шимтгэлийг сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдүүлэх зэрэг зохицуулалт хийх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 17 гишүүн санаачлан боловсруулж энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан нар танилцуулав.


Манай улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мал аж ахуй томоохон байр эзэлдэг. Тухайлахад, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг мал аж ахуйгаас үйлдвэрлэж байгаа бол хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулдаг малчин өрх байгаа аж. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой ч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас шалтгаалан сар бүр шимтгэл төлөх боломжгүйгээс даатгалд хамрагдах нь бага байдаг. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.

Иймд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл төлөх хугацааг тэдний эрхэлж буй үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан уян хатан зохицуулах, нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл ньнийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа,газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах юм байна. Хуулийн төсөл батлагдаж, сайн дураар даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан зохицуулснаар малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээ тэлж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай гэж төсөл санаачлагчгишүүд үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан бол хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Сүүлийн жилүүдэд малчдын тоо 20 хувиар буурч, насжилт нь хот, суурин газрынхнаас 5-7 насаар богиноссон баримт байна. Иймээс энэ хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал. Энэ бол нийгмийн захиалга гэж төсөл санаачлагчийн нэгийн хувьд үзэж байгаа” гэлээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 37 нь буюу 72.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн боддого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших хуралдаан 14 цагаас эхэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Тайландын хаан 87 нас хүрлээ

Тайландын хаан Пхумипон Адульядетийнтөрсөн өдөр өчигдөр тохиосон байна. Тэрээр 87 нас хүрчээ. Уламжлалт ёсоор энэ өдөр баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч хаан эрүүл мэндий байдлын улмаас хойшлуулсан байна. Энэ өдөр хаан эмчлүүлжбуй эмнэлгийн гадаа цугларсан хүмүүс түүнд баяр хүргэж “Хаан мандтугай” хэмээн хашгирсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Б.Обама Сүлд модны чийдэнг асаалаа

Цагаан ордны өмнө Зул сард зориулан заасан сүлд модны чийдэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэр бүлийнхээ хамт асаалаа. Сүлд модны чийдэнг асаах ёслолыг нээж дуучин Патти ЛаБелль ая дуугаа өргөсөн байна. Харин ёслолын ажиллагааг нэрт жүжигчин Оскарын шагналт Том Хэнкс эхнэр, дуучин Рит Уилсоны хамт хөтөлжээ.

Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамт тайзан дээр гарч ирээд “Тав, дөрөв, гурав хоёр нэг” хэмээн тоолоход улаан, ногоон өнгийн чийдэнгүүд ассан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Масару Хонма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Европын Сэргээн босголт хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Нийслэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аар дамжуулан Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээг шинэчилж, хог хаягдал дахин боловсруулах байгууламж барихын зэрэгцээ одоо үйл ажиллагаагаа явуулж буй хогийн цэгийн байгууламжийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд 12 сая хүртэлх еврогийн урт хугацааны зээлийн санхүүжилт үзүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хоёр орны соёлын өдрүүд болно

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятад найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцоо”-ны жил болгон зарлаж, БНХАУ-ын соёлын яамны хооронд энэ онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд”-ийг зохион байгуулах нь ээ. “Монголын соёлын өдрүүд” 2014 оны арванхоёрдугаар сарын 5-14-ны өдрүүдэд Бээжин хотод болох бөгөөд “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, Монголын үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг эл өдрүүдийг тохиолдуулан урлаг сонирхогчдод хүргэхээр зэхжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван иргэнд тэргэнцэр олголоо

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн “Хорьт” багийн залуусын санаачлан хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төслийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Хаан банк сан”-гийн дэмжлэгээр “Никель Ганбаа” компаниад захиалан хийлгэсэн таван тэргэнцэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээж авлаа. Тэд зөвхөн өөрсдийн биеийн онцлогт яв цав тохирсон Монголд үйлдвэрлэсэн тэргэнцэртэй болсондоо баяртай байна.

Нийслэлчүүд андахгүй сайн таних Ард кино театрын хажуу талд гар дээрээс худалдаа эрхэлдэг 40 настай С.Жаргал, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн титмийн эзэн, “Их засаг” их сургуулийн оюутан22 настай Д.Цолмон, “Наран туул” зах дээр худалдаа эрхэлдэг 17 настай А.Эрдэнэбаяр, 28 настай, гадуур аялах мөрөөдөлтэй н.Азжаргал, ганц бие н.Жаргалсайхан нар биед эвтэй, хөнгөн авсаархан, хөдөлгөөнд саад учруулахгүй, чанартай тэргэнцэр бэлэглэж амьдралд нь урам зориг, итгэл бэлэглэсэн манлайлагч залуустай дотно хөөрөлдөж хэсэг мөчийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Халамжийн чиглэлээр олддог тэргэнцэр 1-2 сар болоод эвдэрдэг, дахин олголт нь хугацаатай учраас гадуур гарч чадахгүй гэртээ суудаг байснаа тэд учирлан ярьж байлаа. Тэргэнцэр олгох үйл ажиллагаанд “Хаан банк сан”, “Никель Ганбаа” компаний хамт олон, бусад хамтран ажиллагч байгууллагууд болон хэвлэл мэдээлийн хэрэгслүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ үеэр тус төслийн удирдагч, “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч Т.Ариунболд “Манай баг төслийнхөө хүрээнд гурван хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх үйл ажиллагаа юм. Бид тэргэнцэр маш их судалсан. Монголд нийгмийн халамжийн байгууллагаас гурван жилд нэг удаа олгодог Хятад улсад үйлдвэрлэсэн, мөн АНУ-аас оруулж ирдэг нь 2000 доллар, Япон улсад үйлдвэрлэсэн 20 000 долларын үнэтэй тэргэнцэрүүд л байдаг юм байна. Бид судалгааныхаа үндсэн дээр Монголд тэргэнцэр зайлшгүй үйлдвэрлэх шаардлагатайг ойлгоод “Никель Ганбаа” компанид хандсан. Тэгээд ярилцаж, тохиролцсоны эцэст тус бүр нь 800 мянган төгрөгний үнэ бүхий таван тэрэг хийлгэхээр болж “Хаанбанк сан” дэмжиж санхүүжилт олгосон. Иргэдээ дүүрэг, хорооны нийгэм, халамжийн ажилтнуудын өгсөн мэдээлэл дээр үндэслэн сонгосон байгаа. Дэлхийн стандартаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, биений онцлогт тохируулан үйлдвэрлэдэг юм байна. Монголчууд бид ч гэсэн энэ жишигт орох хэрэгтэй. Энгийн бид өөрсөд дээрээ жишээ аваад яривал эдгээр иргэд маань хөлөндөө яг таарсан гуталтай боллоо гэж ойлгох хэрэгтэй. Манай төсөл цаашаа нийгэмд чиглэсэн үр өгөөжтэй үйлсээр үргэлжлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргын томилгоо

ЦЕГ-ын даргаар Р.Чингис томилогдсон билээ. Тэрээр зөвлөлийн гишүүдээ хуралдуулж зарим газар, хэлтсийн дарга нарыг томиллоо. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Буянтөрийг томилж, Б.Амгаланбаатарыг чөлөөлөв. Харин хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгожээ. Хурандаа Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар хурандаа Г.Бадарчийг тавьсан байна.

ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргын албан тушаалд Хууль сахиулахын их сургуулийн дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Амарсайханыг томилов. Түүнчлэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаар хурандаа Б.Ганзоригтомилогдсон бол хурандаа Б.Алтанбагана Тусгай ажиллагааны хэлтсийн дарга болжээ.

Мөн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобаазын хэлтсийн дарга болгож, түүний оронд Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан н.Эрдэнэцацралыг томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цусны даралт

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгажээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөөр нийслэлийн Ерөнхий менежерийн нэрэмжит шалгалтыг зохион байгуулж нэгдсэн дүнгээ гаргажээ.
Үзлэг шалгалтад нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамрагдсан юм.
Эдгээр газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцсан байна. Шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар 13.6 оноогоор Чингэлтэй дүүрэг тэргүүн байр, 13.2 оноогоор Баянгол дүүрэг удаах байр, 12.6 оноогоор Сүхбаатар дүүрэг гуравдугаар байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Лавлагаа авахын тулд урт дараалалд зогсохгvй

Иргэд хороо­­­ноосоо улс­­ын бvртгэлийн 10 гаруй төрлийн vйлчилгээ авах боломж бvрджээ. Өмнө нь лавлагаа авахын тулд Улсын бvртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн аль нэг хороон дээр очоод цахим vнэмлэхээрээ оршин суугаа хаяг, гэрлэлтийн, vл хөдлөх хөрөнгийн гэх мэт лавлагааг авч болно.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хvрээнд дээрх ажлыг хийсэн байна. Энэ оны төсвөөс тус хөтөлбөрт 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Харин тодотголоор нэг тэрбум төгрөг хасагдаж 3.2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилласан ч энэ онд 20 орчим ажлыг хийсэн аж. Тухайл­­­бал, эрvvл аюул­­гvй байдлын индек­­сийг тооцоолох программ хангамжийг нэвт­­рvvлж хороо дvvрэг, агент­­­лагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, харилцан уял­­­даатай ажиллах боломжийг бvрдvvлсэн нь олон нийтэд хvрсэн байна.
Мөн нийслэлийн бvх төрийн албан хаагч­ын цахим ажлын байрны нэгдсэн системийг хийж байгаа аж. Өнөөдөр нэг хvн ажлаас гарахад тухайн хvний ашиглаж буй компьютер дээрх мэдээлэл устдаг, тvvнийг тухайн ажилтан өөрийн өмч мэт ойлгох ойлголт тvгээмэл байдаг. Гэтэл энэ бол нийслэлийн өмч бөгөөд тухайн хvн зөвхөн ажлын шугамаар тус мэдээллийг авсан байдаг аж. Уг системийг ашиг­­ласнаар мэдээлэл устах, энэ талаарх буруу ойлголт засагдах, төрийн ажил хэвийн тасралтгvй явагдах нөхцөл бvрдэх юм байна.