Categories
мэдээ соёл-урлаг

“Бидний авьяас-2014” урлагийн их наадмын шилдэгүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмыг Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд дөчин таван сургууль, цэцэрлэгийн 1200 сурагчид, 300 багш ажилчид, 200 эцэг эхийн төлөөлөл оролцож урлагийн 6 төрлөөр өрсөлдлөө.

Наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажилласан юм.

Наадмын нийлбэр оноогоор тэргүүн байрт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, хоёрдугаар байрт 4 дүгээр сургууль, тусгай байрт 6 дугаар сургууль, 1 дүгээр сургууль тус тус орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, 25 дугаар цэцэрлэг тэргүүн байр шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, 160 дугаар цэцэрлэг хоёрдугаар байрт, 17, 75 дугаар цэцэрлэг тус тус тусгай байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж, шагналыг Сүхбаатар дүүргийн ИТХ-н дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, дүүргийн Нийгмийн хөгжилийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д. Адъяасүрэн нар гардууллаа.

Тусгай номинациудаар шагнагдах сургууль, цэцэрлэгүүд

Номинаци

1-р байр

2-р байр

3-р байр

Гоцлол дуу

25-р цэцэрлэг Д.Тэмүүжин “Тайжийн хурд”

42-р цэцэрлэг Г.Анунгоо “Нарны бүжиг”

1-р цэцэрлэг Амин-Эрдэнэ “Гандий мод”

3-р сургууль 11а Алтанзаяа монгол ардын дуу “Алсын газрын зэрэглээ”

71-р сургууль Х.Батхангай 9в “Смулянка”

6-р сургууль Ч.Оюунбилэг 6б “Let it go “

Шилдгийн шилдэг найрал дуу

Шинэ үе сургууль Япон ардын дуу “ФҮРҮСАТО” Охидын найрал

Шилдгийн шилдэг хамтлаг

МОХС-ийн бүжгийн хамтлаг ” Стиляга”

Бүжиг

135-р цэцэрлэг хөгжмийн багш Мөнхбатын дэглэлт “Ажнайн шарга”

75-р цэцэрлэг Б.Отгонгүнж “Тайгын охин”

51-р цэцэрлэг “Эгшиглэн”

6-р сургууль Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог бүжиг” 11-р ангийн сурагчид

1-р сургууль Баярбаатарын дэглэлт “Жороон жороо”

16-р сургууль Урианхай биелгээ

Хөгжим

42-р цэцэрлэг О.Нандин С. Майкапар Детский танец төгөлдөр хуур

25-р цэцэрлэг Б.Хулан

51-р цэцэрлэг Точтой хүүхдүүд

Өсвөр зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль Энхсор 9г “Хэнтийн өндөр ууланд”

2-р сургууль Сүхбаатарын хөгжим цөөхүүл “Үүлэнбор”

71-р сургууль Сугаррагчаа “Хэнтийн өндөр ууланд” хуурын гоцлол

Уран уншлага

42-р цэцэрлэг О.Нандин Д.Гармаагийн “Аав гэж яршигтай амьтан”

160-р цэцэрлэг арга зүйч Б.Гантөгс П.Бадарч “Эхийн сэтгэл”

17-р цэцэрлэг Есөн эрдэнийн орон

6-р сургууль 10а Мөнхтуяа О.Цэрэндаш “Махны үр”

3-р сургууль 4в Эрхдарь “Ээжийн минь үнэр шингэсэн дээл”

11-р сургууль А.Саранжил 6а Цоодолын “Тэнэг”

Жүжигчилсэн тоглолт

143-р цэцэрлэг Гүрж ардын үлгэр “Царцаа шоргоолж”

130-р цэцэрлэг “Мөрөөдлийн цэцэрлэг” Хошин жүжиг

14-р цэцэрлэг Айболит доктор

1-р сургууль Виктор Гюго “Парисийн дарь эхийн сүм”

45-р сургууль “Би чамд хайртай 1.5 “

35-р сургууль “Ноён бадарчин хоёр” багш сурагчид

Эцэг эх, багш нарын оролцоог үнэлэх

160-р цэцэрлэг хөгжмийн багш Б.Алтанжаргал В.Сапаров “Алла танго”ёочин гоцлол

17-р цэцэрлэг Ариунбаатар, Эрхсаран

75-р цэцэрлэг Эцэг эхийн оролцоо

Шинэ үе сургууль Quiz & Larossi “Изабел” мэдээлэл зүйн багш Л.Батгэрэл, математикийн багш Батбаяр, дуу хөгжмийн багш Эрдэнэбаатар, Монгол хэл уран зохиолын багш Ж.Пүрэвдорж

58-р сургууль эцэг эхийн оролцоо

4-р сургууль Энхзаяа дуу хөгжмийн багш

Categories
мэдээ спорт

Иргэдийн спортын III наадмын шилдэгүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын наадмыншилдэгүүд тодорлоо. Наадам хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийтдээ 20 хорооны 120 хэсгийн 12000 гаруй иргэдийг хамруулж, I. II, III, IV, V-н шатны 40-н удаагийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж оролцжээ.

Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Л.Нармандах даргаар ахлуулсан зохион байгуулах хороо, наадмыг зохион байгуулах нарийн бичгийн даргаар БТСХорооны нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Чинзориг, гишүүдээр Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ж. Үүрийнтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Энхмаа, хороодын ажлын алба, спортын холбоодын төлөөлөл оролцсон ажлын хэсгүүд 8-н сарын турш ажиллаж шилдэгүүдээ тодрууллаа.

Наадам 31-ээс дээш насны иргэдийг нийтийн биеийн тамир, спортод татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи сонирхолыг нь дэмжих, эрүүл зөв амьдрахад нь туслах, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоорспорт явган аялал, дугуй, олс таталт, сагсан бөмбөг, хийн дасгал, ширээний шагай, волейбол, гэр бүлийн буухиа гэсэн спортын 8-н төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5-н үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.

Ийнхүү Засаг даргын Захирамжаар зохион байгуулжсан Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын III наадамд хорооныхоо иргэдийг оролцуулж шат шатандаа амжилт гарган 1-р байрт 20-р хороо /257 оноогоор/, 2-р байрт 19-р хороо /253 оноогоор/, 3-р байрт 15-р хороо /238 оноогоор/, 4-р байрт 13-р хороо /231 оноогоор/, 5-р байрт 17-р хороо /216 оноогоор/ тус тус шалгарч алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эздээр тодорлоо.

Мөн тус наадам нийслэлийн хэмжээнд 9-н дүүргээс 3-р байрт, 19-р хороо нь I-V шатны уралдаан тэмцээнүүдэд иргэдээ зохион байгуулалттайгаар оролцуулж, Иргэдийн наадмыг зохион байгуулахад шилдэг хороогоор тус тус шалгарч, нийслэлийн Иргэдийн наадмын цом, өргөмжлөлөөр шагнагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд цахимаар дахин таван байршилд газар олгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн боллоо.

Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Баянзүрх дүүргийн Улиастай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд олгох юм байна. Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах бүртгэлийн ажиллагаа арванхоёрдугаар сарын 10-нд эхэлнэ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын иргэн эмэгтэй Арабад амиа алджээ

Өнөөдрийг болтол тус улс нь АНУ болон барууны иргэдэд арабын орнуудын дундаас хамгийн аюулгүй оронд тооцогдож байсан. Гэтэл саяхан Абу Даби хотын өндөр зэрэглэлийн худалдааны төвд Америкийн иргэний амь насанд халдсан хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

АНУ-ын иргэн 47 настай хоёр ихэр хүүхдийн ээж, багш мэргэжилтэй Ибола Райн хэмээх эмэгтэйн аминд хүрсэн хүн бурка өмссөн этгээд байсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Гэмт этгээд өдрийн 13:12 цагийн үед Боурик Молл дэлгүүр рүү орж шатаар дээш өгсөн тэнд байгаа аюулгүйн албаны хүнтэй ярилцсаны дараа ариун цэврийн өрөө рүү шууд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 14:44 цагт өрөөнөөс гарахдаа ямар нэгэн аймшигт юм харсан дүр эсгэж арагшаа харж байсан үнэмшил муутайхан бичлэгийг олон улсын хэвлэл мэдээллийн агенталгууд тавьжээ.

Түүнийг ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа худалдааны төвд үймээн гарч эхэлжээ. Цагдаа нар ариун цэврийн өрөөнд цэнхэр иштэй хутгаар америк эмэгтэйг хутгалсан болохыг тогтоосон байна. Бурка өмссөн эрэгтэй эмэгтэй нь үл мэдэгдэх гэмт этгээд бүх биеэ халхалж, гартаа бээлий өмссөн байжээ. Тэрээр дэлгүүрээс юу ч болоогүй мэт гарч машиндаа суусан бичлэгийг хяналтын камераас харагдах аж.

Америкийн иргэн эмэгтэйг тэр доор нь эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан гэж албаныхан мэдээлсэн байна. Гэмт хэрэгтэн зөвхөн америк эмэгтэйн аминд хүрээд зогсохгүй бас нэгэн эмчийн гэрийн үүдэнд бөмбөг тавьсан тухай Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Харин Аюулгүйн албаныхан энэ хэргийг эрт мэдсэний ачаар ямар нэгэн аюул учраагүй өнгөрчээ.

Сүүлийн үед хэт даврагсдын өшөө авах зорилготой халдлага АНУ-ын иргэд рүү ихээхэн чиглэх болсон тухай мэргэжилтнүүд ярьж байгаа аж. Энэ халдлагын талаар бараг сарын өмнө жихадистуудын вэб сайтад үл таних этгээд анхааруулж, америк сургуулийн багш нарын дунд халдлага үйлдэх талаар мэдэгдэж байжээ. Гэвч Арабын Нэгдсэн Эмират Улсын Аюулгүйн албаныхан үүнийг хуурамч сүрдүүлэг гэж үзэн тоомжиргүй хандсаны улмаас халдлага гарсан байна.

Уг үйл явдлын дараа тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас ард иргэддээ хандан аюулгүй байдлыг хангах үүднээс хүн олон цугларсан газар аль болох явахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хийжээ. Түүнчлэн гар утсандаа байнга Аюулгүйн албаны дугаарыг хадгалж явахыг сануулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Төгсгөлгүй” танго балетыг өнөөдөр бүжнэ

Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолтыг залууст зориулан хийхээр зэхжээ. Энэ бол балетийн бүжгийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох танго бүжигтэй хослуулан бүжих нь. Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулаж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэжээ.

Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алтангэрэл хөгжмийг нь бичиж, Дуурийн театрын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв-Очир зэрэг уран бүтээлчид гол дүрд тоглох бол Дуурийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцох аж.

Эл тоглолт нь балетын техникийг танго бүжгийн хэмнэлтэй нэгтгэж байгаагаараа онцлог юм байна. Урьд өмнө ийм төрлийн тоглолт тавигдаж байгаагүй бөгөөд бүжигчид уран бүтээлчдээс чамгүй чадвар шаардах нь ойлгомжтой. Тийм ч учраас Автриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургал зохион багуулж туршлага солилцжээ.

Урьд нь Х.Гансүх бүжиг дэглээчийн рок балет сонгодог урлаг сонирхогчдыг гайхуулсан бол энэ удаад “Төгсгөлгүй” тоглолт залуусыг хөнгөн хөгжим, цоглог хэмнэлд хэрхэн дурлуулахыг тун удахгүй харах нь ээ.

“Төгсөшгүй” тоглолт арванхоёрдугаар сарын 6,7-нд Дуурийн театрт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хонх”-ын С.Цогтсайхан хөшөөнд мөнхөрлөө

Өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр. Энэ өдөр Ардчилалын алтан хараацай, “Хонх” хамтлагийн дуучин Сосорбарамын Цогтсайханы гэрэлт хөшөөний нээлтийг хийсэн юм. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар болон ардчилсан хувьсгалын партизанууд оролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чулуунхүү: “Өдрийн сонин” захиалж уншсаныхаа төлөө зэмлүүлж явлаа

Твиттерт өчигдөр Б.Чулуунхүү гэдэг хаягнаас “Өдрийн сонин” захиалж уншдаг байсныхаа төлөө хурган дарга нарын өрөөнд дуудагдаж зэмлүүлж байсан гэж яривал одоо ер нь үнэмших болов уу” хэмээн жиргэсэннь анхаарал татлаа.Түүний жиргээгүзсэн хүмүүс тийм үе байсан тухай санаа оноогоо хуваалцжээ. Иймд Б.Чулуунхүүтэй холбогдож, энэталаар сонирхлоо.

Таны өнөөдрийн жиргээ анхаарал татлаа. Сонирхсон хэвлэлээ сонгон унших эрх чөлөөндчиньхэн нэгэн халдаж байсан бололтой. Ийм явдал хэдийд болсонюм бол, энэ тухай сонирхож болох уу?

-2000-2004 оны хооронд Монголын нийгэм хар дарсан зүүд шиг байлаа. Энэ үе бол ер нь хүндбайсан шүү. Ямар нам тухайн үед засаг барьдаг байлаа. Хэн удирддаг байв, та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үед би “Өдрийн сонин” захиалж уншдаг байсан юм. Захиалж уншиж буй сониныг минь харсан удирдах албан тушаалтнууд “Ийм сонин захиаллаа” хэмээн зэмлэж, мэдээллээ олж авах эрх чөлөөнд минь халдаж байв.

Яагаад, тэр үе чинь харьцангуй ардчиллын уур амьсгал орчихсон, хэвлэл мэдээллийн хэрэгслээ сонгож унших нь тухайн уншигчийн эрх байсаншүү дээ?

-Би жиргэхдээ бас нэг үг мартчихсан байна лээ. Тийм “цаг үе” байсан гэж нэмэх ёстой байсан юм. Мэдээлэл авах хэрэгслээ өөрөө сонгон захиалснаасаа болоод удирдах албан тушаалтнууддаа зэмлүүлж, нүд үзүүрлэгдэж байсангэвэл одооны хүүхдүүд итгэхгүй, үнэмшихгүй шүү дээ. Гэтэл “Өдрийн сонин” захиалж уншлаа. Яагаад өөр сонин байсаар байхад ийм сонин захиалж байгаа юм бэ” гэж зэмлэдэг хурган дарга нар байсан. Нээлттэй юм шиг мөртлөө хаалттай хүний эрхэнд халдсан он цаг тэр үед байсан юм.

Хэн гэдэг албан тушаалтан тухайн үед ийн зэмлэж байсан юм бэ. Нэрийг нь хэлбэл сонин байх?

-Нэрийг нь хэлээд яах вэ. Хэн нэгэн хүний нэрийг хэлэхдээ биш. Хамгийн гол нь тийм үе байсан гэдгийг л би хэлэхийг хүссэн юм.

Татэр үед хаана ажиллаж байв?

-Би төрийн тусгай албан хаагч. Тухайн үед ажиллаж байсан газартаа одоо ч ажиллаж байна. Болсон үйл явдлыг бодитой, байгаагаар нь бичиж уншигчдад хүргэдэг тул өөрийнхөө сонголтоор “Өдрийн сонин”-ыг захиалж уншиж байсан. Телевизүүд болсон үйл явдлыг мэдээлээд өнгөрнө. Сонинууд ч мэдээлнэ. Гэхдээ яагаад тийм зүйл болов, өмнө нь ийм зүйл болж байв уу. Учир шалтгаан юу байж болох вэ гэх мэтээр дэлгэрэнгүй, мэдээллийг баримжаатай хүргэж чаддаг нь “Өдрийн сонин” байсан юм. Мэдээллийг илүү авч чадах сониноо хүн захиалж уншихыг бодно шүү дээ. Түүнээс ямар нэгэн намын суртал ухуулгын сониныг хэн ч уншихыг хүсэхгүй.

Тэр явдлаас болж захиалгын сониноо өөрчилжбайв уу?

-Тухайн үед “Ямар хэвлэл захиалж уншихаа би сонгоё” л гэж хэлсэн. Ингэжзоригтой хэлэхэд хүргэсэн нэг зүйл бий. Тэр нь манай байгууллагад надаас гадна хоёр, гурван хүн “Өдрийн сонин”-ыгзахиалдаг байсан юм. Тэдзахиалдаг сонинооуншихаа болиогүй. Энэ нь надад урам өгч байлаа. Хамт ажилладаг зарим хүмүүс өөрийнхөө хүссэнээр сонин сонгоод захиалж унших хүсэлтэй байсан ч тухайн үеийн удирдлагуудаасаа айгаад захиалж чаддаггүй байлаа.

Та одоохэвлэлийн ямар хэлбэрийг сонгонхүссэн мэдээллээ авч байна вэ?

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн олон байгууллага бий болжээ. Сайт, сонин, зурагт гээд, алийг ньсонгож үзэж, харахаа мэдэхгүй төөрөлдөхболж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс би сониныгчухалд тооцно. Илүү бодитой мэдээлдэг. Сонин дундаасаа”Өдрийн сонин”-ыг сонгожуншдаг. Анх гарч байхад нь уншиж байсан, одоо ч үнэнч уншигч нь. Сонин захиалж уншихад нэг л сайхан, кайф авдаг.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ нийгэм

Бусдын алдсан мал, эд зүйлийг ашиглаад хэрэгт холбогдох нь ихэсчээ.

Алдуул мал, бусдын алдаж гээсэн эд зүйлийг авч ашиглаж, үрэгдүүлснээс үүдэж гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Голдуу иргэд энэ хууль дүрэм заалтыг мэдэхгүй зөрчсөн тохиолдол их.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс авсан гэмт хэргийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар он тус бүрээр харуулбал: 2010 онд 142, 2011 онд 128, 2012 онд 247, 2013 онд 319, 2014 оны эхний 9 сарын байдлаар 306 хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан аж.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэгддэг боловч 2013 онд 10, 2014 оны эхний 9 сарын байдлаар 7 иргэн дээрх хуулийн дагуу шүүхээс баривчлах болон хорих, торгох ял авчээ.
Хэрэгт холбогдон шүүхээс ял авсан 17 иргэний 15 нь хөдөө, орон нутгийн иргэд байдаг ба алдуул мал завшсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд иргэд хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй л бол гэмт хэрэг биш гэсэн ойлголттой байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг.
Гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, дарагдмал үнэт зүйлсийг олсон иргэн Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх үүрэгтэй ба эд зүйлийн тодорхой хувийг урамшуулал, шагнал болгон авах, хуульд заасан хугацаанд эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд өөрийн эзэмшлийн болгох зэрэг эрхтэй байдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

“Gangnam Style”-ийн бас нэгэн нууц

Өмнөд Солонгосын реппер Psy-гийн дуулсан “Gangnam Style” дуу энэ долоо хоногт бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн клип гэсэн Гиннесийн амжилтаа шинэчлэн тогтоолоо. Энэхүү өвөрмөц уран бүтээлийг дэлхий даяар хоёр тэрбум 157 мянган хүн үзэж дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. Үүний зэрэгцээ “Gangnam Style”-ийг шүүмжлэгчид ч багагүй байдаг аж. “Youtube”-д л гэхэд нэг сая гаруй хүн дислайк дарсан байх юм. Psy энэхүү дуугаа 2012 оны долоодугаар сард олны хүртээл болгож байсан билээ.

Тэгвэл саяхан уг дуутай холбоотой бас нэгэн сонирхолтой тооцоо гарчээ. Дөрвөн минут 12 секунд үргэлжилдэг клипийг үзсэн хүмүүсийн тоогоор үржүүлвэл нийтдээ 140 сая цаг буюу 16 мянган жилтэй тэнцэх гэнэ.

Хамгийн сонирхолтой нь 16 мянган жилийг хүн цагт шилжүүлэн тооцвол бид энэхүү бичлэгийг үзсэн хугацаанд хэдэн ширхэг барилга байгууламж барьж дуусгах байсныг гаргасан байна. Уг тооцоогоор хүн төрөлхтөн Нью-Йорк дахь аварга том байгууламж болох “Empire State Building”-ийг 20 ширхэг, Бурж Халифаг зургаан ширхэг гэх мэтээр сонирхолтой дүгнэлт гарах аж.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас мэдэгдэл гаргажээ

Хүний эрхийн өдөр энэ сарын 10-нд тохионо. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээсэн нь хүний эрхийн гэрээн дэх хамгийн сонсголонтой, сайхан үгс гэж болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь гачигдах зүйлгүй, айх айдасгүй амьдралын тулгуур болох хүн бүрийн эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын болон иргэний эрхүүдийг баталгаажуулдаг.

Дээрх эрхүүд нь гагцхүү нэг улсад л эдлэгдэхгүй. Мөн тодорхой нэг эрин үе эсхүл аль нэг нийгмийн бүлэгт хамаарах буюу зөв зан үйлд зориулсан шагнал биш. Хүний эрх нь бүх хүнээс салшгүй, жилийн 365 хоногийн турш цаг ямагт, хаана ч эдэлвэл зохино. Хүйс, нийгмийн анги, давхарга, сүсэг бишрэл, нас, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээлээсээ үл шалтгаалан бүхий л арьсны өнгө, угсаа гарвалтай, бүр угсаатны цөөнхөд багтах хүмүүс, иргэн, эсхүл цагаач эсэхээс хамааралгүй эдэлдэг онцлогтой.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дамжуулан дэлхий дээрх хүн бүрийн өмнө хүлээсэн үүрэг амлалт нь өөрөө том амжилт билээ. Тодруулбал, хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн дарангуйлал, ялгаварлан гадуурхалт, хүнийг дорд үзэх, гутаан доромжлох явдлыг эрс эсэргүүцсэн юм. Үүнтэй уялдан уг тунхаглалыг баталснаас хойш үй олон хүн эрх чөлөөтэй болжээ.

Дэлхий дахинд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж байгаагийн зэрэгцээ бие даасан, хараат бус байдлыг олж авлаа. Хүн бүр гэж хэлэхгүй ч маш олон хүн эрүү шүүлтэд өртөх, шударга бусаар шоронд хоригдох, цаазаар авахуулах, хүчээр сураггүй алга болгох, хавчиж шахах, ялгаварлан гадуурхахаас ангид байж, шударга, тэгш байдлаар боловсрол эзэмших, эдийн засгийн боломж эдлэх, соёлын баялаг уламжлалаа хадгалах, хангалттай нөөцөөс хүртэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Хүний эрхийн олон улсын эрх зүйн хүчирхэг тогтолцоо нь буруу үйлдэлд шударга ёсыг тогтоож, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалдаг болжээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүч нь дэлхийг өөрчлөх санаа бодолд оршино. Ялангуяа бидэнд жилийн 365 өдрийн туршид хүний эрх нь чухал, хуваагдашгүй болохыг ойлгуулдаг. Мөн Хүний эрхийн өдөр нь өдөр болгон тохиох буюу хүн бүр тэгш эрх, эрхэм зэрэг, эрх чөлөөтэй байх явдлыг хангахын төлөө бидний ажиллах өдөр.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн байгууллага нь дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа сая сая хүмүүсийн талд зогсдог. Та бүхэн бидэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эсхүл биечлэн нэгдэнэ гэдэгт найдаж байна. Бид хамтдаа шаардах ёстой зүйл бол жилийн 365 хоногийн турш түгээмэл, хуваагдашгүй, салшгүйгээр орших хүний эрхээ баталгаатай эдлэх явдал юм” гэжээ.