Categories
мэдээ нийгэм

Хорлоо эмээд тусалж байгаа залуус аяны явцаа мэдээллээ

“Бөмбөгөр” худалдааны төв дээр цай заран амьдралаа залгуудаг 90 настай Хорлоо эмээд туслах аян “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын санаачилгаар эхэлсэн. Аяны хүрээнд Хорлоо эмээг байшинтай болгохоор зорьсон юм. Аяны явцын талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд боллоо. Хорлоо эмээд туслах аяны явцын мэдээлсэн уг хуралд “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ, тусалж байгаа барилгын компанийн төлөөлөл оролцлоо. Мөн хандив өргөсөн хүмүүсийн төлөөлөл ч оролцов.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: МҮХАҮТ хувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг, буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой

Хувийн хэвшил буюу үндэснийүйлдвэрлэл эрх­лэгч аж ахуйн нэгжүүдийг төртэй холбодог гүүр нь Худалдаа аж үйлдвэрийн танхим. Гэвч сүүлийн жи­лүүдэдХудалдаа аж үйлд­вэрийн танхим оны эцсээр шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруу­ла­хаас өөражилбараг хийгээгүй гэж олон нийт шүүмжилдэг. Улсын төс­вийн 70 орчим хувийг бүр­дүүлдэгүндэсний үйлд­вэр­лэгчдээ хамгаалж тэд­ний төлөө дуугардаг байгууллага өнөөдөрду­таж буй нь ийм шүүмж­лэлийггаргахад хүргэ­сэн байх. Улс төрийн хамгаалалтгүйболтухайн аж ахуйн нэгж дампуурдаг, төр компанийг ньдээ­рэмддэг гэсэн ойлголт бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл явдаг бичиг­дээгүй нэгэн хууль бий. Иймд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэж амжилт гаргахаасаа илүүбизнесээ хамгаалахынтулд улс төрд орох гэж, эсвэлаль нэг улс төрчийг дэмжиж гаргаж ирэх сонирхол бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл болсон.

Зүй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамгаалан дуугарч байх ёстой газар нь Худалдаа аж үйлдвэрийн танхим юм. Ирэх жил тус байгууллагын 55 жилийн ой болох гэж буй бөгөөд бизнес эрхлэгчид энэ цаг үед Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ албанд багагүй хүн өрсөлдөх төлөвтэй байгаа аж. Гэхдээ бизнес эрхлэгчид өнгөрснийг яриад шүүмжилж зогсохоо­соо илүүтэйгээр шинэ залуу хүнийсийрэг ухаан, хийж бүтээх эрмэлзэлд ньХудалдаа аж үйлдвэрийн тахимыг даатгах сонирхолтой байна. Олон нийтийн санал асуулгаар ч ийм прогноз гарчээ. Тийм хүмүүсийн нэг нь UFC группын Ерөнхийлөгч, CEO club-ийн Дэд Ерөнхийлөгч О.Амартүвшин юм. Түүнийгбизнесийн хүрээнийхэн “юм хийж чадах залуу” гэж үнэлдэг юм билээ. Иймд түүнтэй уулзаж ярилцлаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX Их хурал болох гэж байна. Танхим өргөн цар хүрээтэй ажиллах ёстой гэж хүлээж байна. Нэг үгээр бол хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй гэх мэтээр шүүмжлэл бий?

-Монголын үндэснийхудалдаа аж үйлдвэрийнтанхимнь төрийн бус байгууллага. Монголын хувийн хэвшлийн ах ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай. Би өөрийн бизнесийг эрхлээд арав гаруй жил болж байна. Бизнесийн салбарт их сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж ирлээ. Үйлчилгээний болон үйлдвэрийн салбарт ч ажиллаж байлаа. Монголын үйлдвэрлэлийн бүхий л салбарт манай UFC групп үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа бизнесийн салбарт тулгараад буй зовлон бэрхшээлийгбодитойгоор мэдэрч байгаа.

Эдийн засаг хүнд байгаа тухай хүн бүр л ярьж байна?

-Бизнесийнорчинхам­гийн хүнд үедээ ирчихлээ. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа. Гэхдээ 2010, 2011 онтой харьцуулахад байж болох хамгийн доод түвшиндээ ирчихлээ. Ту­хайн үед орж ирж байсан хөрөнгө оруулалт 7.5 дахин буурчихлаа гэдэг мэдээлэл бий. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтаас анзаарагдаж байна. Гол, гол сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалт 30 орчим хувиар буурсан байна.

Бид яагаад ийм байдалд орчихов?

-Бизнес эрхлэгчид бид ажилласаар л байна. Ам.долларын ханш нэмэгдэж байна. Гэсэн ч бид үнэ ханшаа өсгөөгүй. Тодорхой хэмжээгээр эргэлт буураад эхлэхээр компаниуд тодорхой хэмжээнд зардлаа танаж эхэлж байна. Байж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танана. Энэ байдал цаашаа үргэлжлээд байвал ажилчид руугаа л орно. Цомхотгол хийж эхэлнэ гэсэн үг.

Монголын үндэснийхудал­даа аж үйлдвэрийнтанхим яагаад дуугарахгүй байна. Ийм үеддуугарч байх ёстой биз дээ?

-Уг нь Худалдаа аж үйлдвэрийн танхим дуугарч байх ёстой. Бид ч гайхаж байна, яагааддуугарахгүй байна вэ. Тэд яагаад ийм үнэтэй болчихвоо. Энэ зөвхөн аж ахуйн нэгжүүдийн асуудал биш. Эдийн засаг, цаашлаадМонгол Улсын эрх ашгийн асуудал шүү дээ. Яагаад гадны хөрөнгө оруулагчидбөөн бөөнөөрөө зугтаад алга болчихов. Хэн үүнд буруутай вэ. Монголынүндэсний үйлдвэрлэл явуулдаг ком­панийн захирлуудын нэгд­дэг “CEO club” гэж бий. Энэ клубын гишүүд энэ талаар олон жилийн өмнө ярьж байсан.Бизнесийн хүрээнийхэн яаж ажиллах ёстой юм. Улс төрчид нь ямар байх юм. Бизнесийнхэн төртэй хэрхэн хамтарч ажиллах ёстой юм гэх мэтээр санаа оноогоо ярьдаг байсан.Гэвч энэ бүхэнийг бид яриад гаргалгаагаа гаргалаач гэсэн “CEO club” дангаараа нөлөөлж чаддаггүй. Энэ ажлыг суурь байгууллага болох Худалдаа аж үйлдвэрийн танхим хийх ёстой байдаг. Гэтэл энэ байгууллага нь унтаа байдалтайбайна. Энэ цаг үетэй давхцаад танхимын ээлжит хурал өнөөдөр буюу даваа гаригт болох гэж байна. Бидний хэсэг залуустанхим унтаа байж болохгүй. Юм хийе үйл ажиллагааг нь арай өргөн цар хүрээтэй болгоё.Өөрсдөө гар биеэ оруулж байж энэ нь хөгжих юм байна гэдэг шийдэлд хүрээд нэрээ дэвшүүлж байгаа юм. Бизнес эрхэлж буй залуу үе шүүмжлэх байдлаар хөндлөнгөөсхандах биш өөрсдөө хийе гэсэн гол зарчмаар энэ асуудалд хандаж буй юм. Миний харж байгаа өнцгөөр одоогийн танхимын удирдлагууд дөрвөн удаа сонгогдоод 17 жил ажиллачихсан юм байна. Ингэж удаан нэг удирдлагатай явсан олон холбоо, ТББ-уудыг бид мэднэ. Хөлбөмбөгийн холбоо, Бөхийн холбоо гэж бий. Тэд анх энэ байгууллагуудыг сайн сайхан зорилго тавьж, сайн ажиллацгаасан байх. Харин он цаг яваад ирэхээр анх тавьж байсан зорилго нь хазайдаг ч юм уу, тухайн ажлыг хийдэг өнцөг нь өөр болдог ч юм уу, ярьж хэлж байсанаасаа зөрөөд явчихдаг юм шиг байгаа юм. Ямар ч сайн хүн нэг байранд удаан байхаар механизм тэр хүнийг өөрчилдөг шүү дээ. Тэгээд гишүүдийнхээ итгэлийг алдаад, үйл ажиллагааны цар хүрээ нь ч тийм дорвитой биш, гол шийдвэр гаргагчид үгийг нь сонсохоо байчихсан ийм нөхцөл байдал руу орчихсон юм л даа.

Танхим ажлаа хийхгүй болохоорбизнесийнхэнхолбоо, төрийн бус байгууллагадор бүрнээ байгуулаад ирж байгаа ньгарц хайж буй гэж хараад байгаа юм та бол юу гэж харж байна?

-Тийм, танхим ажил­лахаа больчихоор тулга­раад байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нийлээд төрийн бус байгууллага байгуулдаг. Жишээ нь, CEO club. Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой хууль боловсруулах ша­танд нөлөөлье гэсэн зорилготойгоор манай ги­шүүд үүн дээр нэлээд цаг заваа гаргаж ажилладаг. Бид хуулийн орчныг л сайж­руулах гэж үзсэн. Ингээд ажиллаад үзсэн чинь бидний дуу хоолой, нөлөөлөл хангалттай түвшинд хүрч чадахгүй байсан тул Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэж байгуулаад арай жаахан өргөтгөөд явж байна. Гэтэл бид нартай адилхан ийм үйл ажиллагаа явуулж байгаа маш олон төрийн бус байгууллага гараад ирчихсэн байна. Хоорондоо уялдаагүй баахан том жижиг олон холбоо, бүлэг бий болчихсон. Энэ байдал нь төртэй ажиллахаар цэгцгүй дор бүрнээ янз бүрийн зүйл яриад нэгдмэл байж чаддаггүй. Үүнээс үүдээд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хаана ч хүрэхээ больчихсон байна. Нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм алга. Үзэл бодлоо нэгдсэн системтэйгээр илэр­хийлж байгаа зүйл алга. Тэгэхээр ерөөсөө бид энэ олон жижиг бүлэг, холбоо биш нэгдэх ёстой юм байна гэж үзсэн юм. Тэгэхээр танхимын асуудлыг шийдэх нь манай клубын болоод Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн гол асуудал юм байна аа гэдэг дээр бид санал нэгдсэн.

Тэгээд арга зам нь юу байх вэ. Төр аж ахуйн нэгжийг дээрэмддэг, дампууруулдаг байдал байсаар л байх уу.Бас дээрээс нь татварын дарамт…?

– Нэгэнт МҮХАҮТ гэж хуулиараа хэм хэмжээ нь тогтоогдчихсон байгууллага байгаа учир эндээ нэгдэж байж баялаг бүтээгчдийн дуу хоолой ямар нэгэн дарамт шахалтгүй үндэсний томоохон компаниудаа дэм­­жээд гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байж одоо үүсээд байгаа хүндрэлээс гарах юм байна гэж бид харсан. Одоо төр засгийн тогтворгүй байдал шийдэгдэж байх шиг байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ядаж нэг, хоёр сонгуулийн мөчлөгт улс төрийн хувьд их сайхан тогтвортой болчихвол их хэрэгтэй байна. Тиймээс бизнес эрхлэгчид үүнд их ач холбогдол өгч тал талаасаа ойлголцож, шинэчилье, өөрчилье гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа юм. МҮХАҮТ-ын үндсэн зорилго нь Монголын бизнесийн байгууллагын хамгийн том төлөөлөл байх ёстой. Гэтэл бид нар түүнд ерөөсөө нөлөөлж чадахгүй байна. Нэг, нэгээрээ дампуураад л эсвэл нэг нэгээрээ шорондоршуулж байна. Хамгийн гол ньхувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой юм. Дээрээс нь одоо байдаг үндэслэлгүй шалгалтууд байна. Данс хаачихна. Зүгээр л нэг байцаагчийн үзэмжээр данс барьчихдаг. Энэ бүх бүтэхгүй асуудлыг Ерөнхий сайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжтэй тулаад саналыг нь сонсох боломжгүй. Яах ёстой вэ гэхээр бидний төлөөлөлтэй нь уулзаж ярих ёстой. Тэр төлөөлөл нь танхим байхгүй юу. Миний хэлээд байгаа санаа ердөө энэ. Бизнесийнхэн нэгдэцгээе. Нэгдэхэд бэлэн байна. Нэгдээд өөрсдийгөө төлөөлж чадах хүмүүсээ сонгоё. Тэр хүмүүс нь засагтайгаа зөв ажилламаар байна. Энэ бол хөгжлийг илүү хурдасгая гэж байгаа болохоос хойш нь татах гэж байгаа нэг ч сонирхол алга. Хүн ер нь бүх зүйл сайхан байх үед муу зүйлийг нэг их боддоггүй. Хүнд байх үедээ л асуудлыг сайн боддог. Урдах ажлаа л сайн хийе. Ингэхийн тулд танхим нэг дуу хоолойтой болох хэрэгтэй.

Хувийн хэвшлийнхэн танхимын хурлаас ер нь юу хүсч байна?

-Анх манайх танхимд гишүүн болоод ороход бид асуудлаа хэлэлцдэг, ярьдаг байсан.Харин одоо ихэнх нь тэнд би үгээ хэлээд хэнд хэрэгтэй юм бэ дээ. Тэрний оронд өөрөө асуудлаа шийдэхийг оролдох нь илүү амар гэдэг зам руу шилжсэн. Энэ өөрөө маш буруу алхмуудыг бий болгосон. Нэг компани асуудлаа шийдэх гээд төртэй ярих нь бидний яриад байдаг ашиг, сонирхол, авлигын асуудал руу хүссэн хүсээгүй түлхчихдэг. Харин бүгдээрээ асуудлыг тавьж чадвал улстөрийн шийдлүүдэд нөлөөлөл үзүүлэх боломж нь бүрдэнэ шүү дээ. Тэгэхээр танхим гэдэг нийт бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Үүнийг удирдаж байгаа хүн зөвхөн энэ бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явж байх ёстой. Дэлхий даяараа тогтчихсон том бүтэц байдаг. Бид энэ жишгээр л ажиллах ёстой. Ядарсан үед бүгд нийлж асуудлаа шийддэг юм байна. Энэ цаг үе нь бизнесийнхэнд ирсэн байна

Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг?

-Эдийн засгийн хүнд­рэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Улстөрчид нь улстөрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй нэг хэсэг сая юу болов. Үйлдвэрчний эвлэл гэж нэг байгууллага гарч ирээд бизнес эрхлэгчдэд заах гээд ч байгаа юм шиг. Баялаг бүтээгчдийн төлсөн татвараар төр ард иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал бүх зүйлийн байр солигдоод хэн хаана байхаа ойлгохоо больчихсон байна. Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Зөвхөн хэдхэн хүнд зориулсан хууль дүрэм гаргаад л. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол үүний л нэг жишээ шүү дээ. Зарим нэг томоохон компани салбараа, өөрийгөө хамгаалахын тулд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлачихсан. Гэтэл энэ нь өөрсдөд нь буцаад ямар их гай болов. Гэх мэт бид ажиллаад л байдаг. Тэгсэн төрийнхөн бид нараас илүү нөхцөлд амьдрах гээд хүсээд байдаг. Хүн болгон дүрмээ ойлгохоо байчихсан байна.

Аж ахуйн нэгжүүдийг харах өнцөг одооноос арай л өөр болж байна. Саяхан шинэ залуу Ерөнхий сайдтай боллоо. Түүний анхны гаргасан шийдвэрүүд хувийн хэвш­лийнхнийг байнга шалгаж дарамтлахгүй байх чиг үүргийгхарьяа байгууллагуудад өглөө. Тухайлбал, хувийн хэвш­лийнхниймөнгөөр улс эх орон хөгждөг, иргэдийн гар дээр очиж буй мөнгө чхувийн хэвшлийнхнээс гардаг гэдгийг төрийн байгууллагынхан ч ойлгож буй юм биш үү?

-Иргэд өөрсдийнхөө асуудлыг төр л шийдээд байна гэж боддог. Үгүй шүү дээ, тэр автобусны мөнгийг чинь төр өгөөд байгаа юм биш. Татвар төлөгчид тэр мөнгийг чинь өгч байгаа шүү дээ. Энэ баялаг бүтээгчид. Төр бол зүгээр л хуваарилалтыг хийж байгаа нөхдүүд шүү дээ. Дээрээс нь төр өөрөө мөнгө олох гээд бизнес хийгээд байдаг. Төр өөрөө өөрийгөө хэзээ ч хянаж чаддаггүй юм. Бизнес эрхлэгч бол алдагдлаа өөрөө хүлээнэ шүү дээ. Төр алдагдлаа хүлээдэггүй байхгүй юу. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг юм. МИАТ алдагдалтай ажилладаг гээд л бид ярьдаг. Тэр алдагдлыг нь хэн нөхөж байгаа юм. Татвар төлөгчдийн л мөнгөөр шүү дээ. Энэ болгоноо зогсооё. Бизнес эрхлэгчидтэй битгий төр өрсөлд гэж хэлээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд залуу Ерөнхий сайд томилогдсон нь бизнес эрхлэгч хүний хувьд сэтгэл хангалуун байгаа. Хүлээлт ч их байна. Яг ийм үед танхим өөрөө шинэчлэгдэх хамгийн зөв цагтаа ирж байна гэж харж байгаа.

Б.ДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчиллын төлөө

-АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДОД АРДЧИЛСАН НАМ ӨӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “ЧИНГИСИЙН ОДОН”-ГОО ОЛГОЛОО. ТЭРЭЭР ЕРЭН ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ЭХЛЭН ӨНӨӨГ ХҮРТЭЛ МОНГОЛЫН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН АМЬДРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ ЯВАА УЛСТӨРЧ ЮМ. ТЭР ТУСМАА ТОДОРХОЙ ҮЗЭЛ САНАА ДЭВШҮҮЛЭГЧ, СЭТГЭГЧИЙН БАЙР СУУРИНААС ОРОЛЦОЖ ИРСЭН УЛСТӨРЧ ГЭДГИЙГ ТА БИД МЭДНЭ-

Түүний улс төрийн намтар ерэн оны хувьсгал, Монголын оюутны холбооноос эхлэн бичигддэг. Чухамдаа ардчилсан хувьсгалыг манлайлсан дөрвөн хөдөлгөөн байсны нэг нь Монголын оюутны холбоо байлаа.Төрийн эрх мэдэлд хүрэх, өөрсдийн зорьж буй шинэ нийгмийнхээ жолоог атгах зорилго, үүрэг бүхий улс төрийн хөдөлгөөнүүдээс ялгаатай нь гэвэл Монголын оюутны холбоонд тийм “албан тушаалын” амбици, зорилго байгаагүй юм. Эрх мэдлийг биш эрх чөлөөг эрмэлзсэн ерээд оны оюутан залуус ардчилсан хувьсгалын эцсийн зорилгыг хамгийн эрүүлээр харж байсан хэсэг гэхэд болох байх. Тус холбоог ардчилсан хувьсгалын нэгэн хүч болгож зангидсан удирдагчдынх нэг нь өнөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд байв. Тэр үеийн ардчилсан Германд дээд сургууль төгсч ирээд ажлын гараагаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн зааварлагчаас эхэлж байсан тэрээр уг нь төр, засгийн томилолтоор Монголын оюутны холбоог удирдахаар очиж байжээ. Гэсэн ч тэрээр нийгмийнхээ үзэл суртал, тогтолцооны эсрэг зогсч, ирээдүйг бүтээх оюутан залуусыг нам-төрийн даалгавраар биш сэтгэл зүрхнийхээ дуудлагаар удирдан жолоодсон байдаг.

Өлсгөлөн, хэлэлцээр гээд өдий төдий сорилтыг даван туулах амаргүй, бүр няцмаар үе ч цөөнгүй тохиосон биз. Тэр өдрүүдийнхээ дурсамжаас Л.Болд нэгэн түүхийг сөхсөн юм. Хувьсгалчдыг хянах, нөхцөл байдлыг ажиглах үүрэгтэй дотоод яамны албан хаагчийг хайрцаг тамхиар дайлахад тэрээр хувьсгалчдын талд ортлоо өөрчлөгдөж байхыг хараад “энэ улс орны эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа ердөө хувь хүний амьдралын баталгаа, эрх чөлөөнөөс л шалтгаалах юм байна” гэдгийгойлгосон гэдэг. “Иргэн нь эрх чөлөөгүй, итгэл үнэмшилгүй, эдийн засгийн баталгаагүй байгаа цагт энэ улс орныг хэн ч ийм амархан худалдан авч дөнгөх юм байна” гэдгийг тэгэхэд ухаарсан хэрэг. Энэ явдал түүний мөнхийн итгэл үнэмшлийнх нь үндэс суурь болоод зогсохгүй улстөрчийн тавиланг сонгох уг шалтгаан болсон гэж хэлэхэд болох биз.

Гэвч өнөөдрийн цаг хугацаанаас эргээд харахад “Бид иргэдээ эрх чөлөөнд дуртай болгосон ч дүүрэн жаргалд хүргэж чадаагүй байна” гэж тэрээр хоёр хоногийн өмнө болсон Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурлын индэр дээрээс хэлсэн. Тийм ээ, түүнд иргэдээ эрх чөлөөнөөс гадна дүүрэн амьдралтай болгох том зорилго бий. Сүүлийн жилүүдэд түүний дэвшүүлсэн үзэл бодлууд тэрхүү зорилгод хүрэх гарцыг хайх, тодорхойлоход чиглэж ирсэн юм.

Монголын газрын баялгийн мэдэгдэж буй нөөцөд түшиглэн хувьцаат компани байгуулж, иргэн бүрт хувьцаа олгох “Баян Монгол” корпорацийн санааг тэрээр 2008 онд дэвшүүлсэн. Баялгийн хуваарилалт хийх эрх мэдлийн төлөө өнөөдрийн улс төр улангасч, улам бүр бохир болж байгаа явдлыг хаах хамгийн ирээдүйтэй гарц нь тэр гэдэгт Л.Болд өнөөдөр ч итгэлтэй байгаа. Түүний энэ санааг 2008 онд Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө амин сүнс болгосон ч МАН ба АН-ын хамтарсан Засгийн газраас зарчмын өөр агуулгаар хэрэгжүүлсэн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт мөнгө тараасан явдал байлаа. Харин 2012 онд Л.Болд “Иргэн бүрт газрын сертификат олгох” санаачилгыг дэвшүүлсэн. Иргэдийн газар өмчлөх эрхийг үнэт цаасаар баталгаажуулбал эдийн засгийн үр өгөөж нь илүү гэдгийг тэрээр үүгээрээ тайлбарласан. Хүн бүр хашаа хатгаж газраа дарж хэвтэхийн оронд газрын үнэтэй тэнцэх хэмжээний үнэ цэнтэй сертификаттай болчихбол түүнийгээ зээлийн барьцаа болгох, худалдах, худалдан авахаас эхлээд санхүүгийн арга хэрэгсэл болгох боломжтой. Амьдрал газар дээр л өрнөдөг учраас энэхүү үнэт капиталыг нь иргэддээ ийм замаар өмчлүүлэхээс илүү ирээдүйтэй хувилбар байхгүй гэж хэлдэг. Түүн шиг хөгжлийн санаа, үзэл баримтлал дэвшүүлдэг сэтгэгчид, бодлоготнууд Ардчилсан намд цөөнгүй бий ч түүнийгээ хэрэгжүүлэх бололцоо ховор олдсоор ирсэн. Харин Л.Болдын хувьд гурван ч удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд намынх нь зүгээс итгэл хүлээлгэн хамгийн халуун салбарт удирдлагаар томилон ажиллуулсан юм.

Газрын баялгийн төлөө тусгай зөвшөөрлийн наймаа хөл, толгойгоо алдаад байх 2004 онд тэрээр Ашигт малтмалын газрын даргаар томилогдон дөрвөн жил ажиллахдаа энэ салбарт эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн. Цүнх дамжин наймааны хэрэгсэл болж байсан тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлж, тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэх, худалдахтай холбоотой бүх мэдээллийг хэвлэлээр нийтэлж, эдгээр процессыг ил тод явуулдаг болгосон. Дараа нь 2008-2012 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Монголын цэрэг, дайчдыг дэлхийн цэрэг болгосон юм. Энэ хугацааны үйл ажиллагааны үзэл баримтлалаа тэрээр “Батлан хамгаалах салбар бол том Гадаад харилцаа” гэж тодорхойлов. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын зэвсэгт хүчнийхэн ТОП-20 орны нэг болсноор бид НҮБ төдийгүй дэлхий дахинд байр суурь, дэмжлэгээ бэхжүүлсэн учраас тийнхүү хэлэх бүрэн үндэстэй байх. Харин сүүлийн хоёр жилд тэрээр Гадаад харилцааны яамыг удирдахдаа “Иргэн бүр Элчин сайд” гэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж, “Гадаад харилцаа бол хамгийн том Батлан хамгаалах салбар” гэдэг үзэл санааг бодлогын төвшиндөө баримтлан ажилласан юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд бид улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг дипломат арга замаар л хангахаас өөр сонголтгүй учраас үүнээс өөр оновчтой тодорхойлолт ховор биз. Энэ бүхнээс Л.Болд хэмээх улстөрчийн сэтгэлгээний цараа, улс төрд тэмцэж ирсний утга, зорилго тодорхой харагддаг.

Тэрээр ардчилсан хувьсгалыг эхлэхээс нь авахуулаад өнөөг хүртэл зүтгэхдээ ардчиллыг бүтэц, үйл явц, цаг үеийн зорилготой нь хамт сэтгэлдээ багтаасаар ирсэн улстөрч юм. Ардчилал ийм тэнхээтэй, тэсвэртэй, туйлбартай, түүний төлөө ямагт санаа зовдог, хов жив хорон үгэнд гунидаггүй хүмүүс дээр тогтдог бөлгөө.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“Дээлтэй монгол” өдөрлөг болов

Турк дахь “Монголын соёл, найрамдлын нийгэмлэг”-ийн санаачлагаар Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Эзэн Чингис хааны төрсөн өдөрт зориулсан “Дээлтэй монгол” өдөрлөгийг Анкара хотод саяхан зохион байгуулав. Өдөрлөгт Монгол, Туркийн 100 гаруй оюутан залуус, иргэд оролцов.

“Дээлтэй монгол” өдөрлөгийн үеэр монгол ардын дуу, бүжиг сонирхуулан, бөх барилдаж үзүүлснээс гадна туркийн хамтлаг хөөмийлсөн нь олны сонирхлыг татав.

Ийм өдөрлөгийг жил болгон зохион байгуулдаг бөгөөд Монголчууд үндэсний дээл, малгайгаараа гоёж оролцдог юм.

Өдөрлөгт ЭСЯ-ны консул Л.Энхцолмон, БНТУ-ын Сангийн сайд, Соёл, аялал жуулчлалын сайд асан др. Октай Гүнэр нар уригдан оролцож, Монгол-Туркийн өнөөгийн болон түүхэн харилцааны талаар үг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийнхан сар гаруй амарна

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-ноос эхлэх гэж байна. Бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар болжээ. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах хуваарь гарсан байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Зочид буудалд хаягдсан хүүгийн аавыг олсон бололтой

Гурван настай хүүгээ зочид буудалд хаяж явсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 27-нд гарсан билээ. Хүүг “Хайрхан” гэх зочид буудлын ажилчид хоёр хоног дэргэдээ байлгаж, ээжийг нь ирэхийг хүлээсэн байдаг. Хүү “Манай ээжийг Цэцгээ гэдэг. Аав Зүүнхараад байдаг. Ээж надад “Ээж нь удахгүй ирнэ” гэж хэлсэн” хэмээн зочид буудлын ажилчид, Нийслэлийн Цагдаагийн газрын Түр хамгаалах төвийнхөнд ярьсан байдаг. Хүү зочид буудалд хоёр, Түр хамгаалах төвд тав хоног байсны эцэст журмын дагуу түүнийг Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд шилжүүлсэн. Түүний аавын сураг гарсан бөгөөд ээжийг нь хайж байгаа. Аав нь хүүгээ авах талаар ярилцсан байна.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүгийн талаар тодруулахад “Хүү манай төвд байгаа. Ээжийг нь олбол юуны өмнө бид мэргэжлийн үүднээс ярилцах болно. Манай төвд янз бүрийн шалтгаанаас төөрч, орхигдсон хүүхдүүд ирдэг. Энд ирсэн хүүхдүүдийг эцэг, эх нь голдуу буцааж авах сонирхолгүй байдаг. Хүүхдээ асрамжлахаас зугтсан, хүүх­дээ хаяж төөрүүлдэг тохиолдол их байна. Үүнийг хуулиар нарийн зохицуулж, чангатгах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдээ орхичихоод буцааж авах гээд ирж байгаа эхчүүд “Хүүхдээ нэг өдөр ч гэсэн хоолтой, дулаан газар байг” гэж бодсон гэж хэлдэг. Үүнээс үзэхэд эхчүүдэд хүүхдээ 16 юм уу, 18 нас хүртэл нь асрахад сар бүр тогтмол тэтгэмж өгч байвал ийм төрлийн хэрэг гарах нөхцөлийг бууруулах боломжтой. Зочид буудалд орхигдсон гэх хүүгийн ээжтэй бид сайн ярилцах болно. Бид мэргэжлийн үүднээс ярилцаад өнгөрөх ч цаана нь Монгол Улсын хуулийн дагуу зохих хариуцлагыг нь үүрүүлэх нь тодорхой. Хүүгийн ярьж буйгаар эднийх нэлээд хэцүү амьдралтай, эцэг эх нь хамт амьдардаггүй. Ээж нь янз бүрийн хүмүүстэй нийлж архи уудаг нь анзаарагдсан” гэсэн хариулт өгсөн юм.

Эрүүгийн хуулийн 117-д Хүүхэд хаях, төөрүүлэх гэсэн зүйл заалт байдаг. 117.1-д “Төрүүлсэн болон үрчлэн ав­сан хүүхдээ хаясан, төө­рүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаа­гаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм бай­на. Энэ жил цагдаагийн байгууллагад хүүхдээ хаясан гэх 17 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч оньсого таалгахаа болимоор юм

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хэдхэн хоногийн өмнө нийгэмд нэгэн оньсого гаргаж ирлээ.Тэрээр твиттерт”Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэдэг тайлбартайгаардөрвөн сая ам.долларын төлбөрийн баримт дэлгэв. Үүнээс хойштэр ганц үг ган хийсэнгүй, ус балгасан мэт таг дуугүй боллоо. Шуугиантай энэ мэдээлэл нь нийгмийг талцуулчихлаа.

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн энэ онсогыг таах гэж бүгдээрээ толгойгоо гашилгаж сууна . Дээд удирдлагаасаа эхлээд ард түмэн хүртлээ “Чи авсан, би авсан” дээрээ тулаад бие биеэ хардаж байна.Тэр их мөнгийг ямар хүмүүс өгөлцөж, авалцсан юм бүү мэд.Хаанаас улбаатай, ямар зорилгод ашиглагдсан мөнгө юм хэн мэдлээ.Янз бүрийн л таамагхөвөрч байна. Харинодоо оньсого таалгагч нь тайллаа хэлэх хэрэгтэй.Үгүй бол ингэж оньсого таалгахаа болимоор юм.

М.УНДРАМ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байдал

Баасан гаригийн чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр бүтэн өдрийг барав. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орой 21 цаг 30 минутад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцсөн юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг 22 цаг өнгөрч байхад холбогдох Байнгын хороодоор оруулж хэлэлцлээ. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч МАН-ын экс генсек У.Хүрэлсүх, Монгол Улсын сайдад нэр дэвшигч МҮАН-ын даргаМ.Энхсайхан, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Баярцогт, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав,Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ш.Төмөрхүү, Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол,Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр, Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат бүгд байлцсан.Ямартаа ч сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжин гаргаж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Харин МАХН-аас Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамыг хэндээ өгөх нь тодорхойгүй нэлээд удсан. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байнгын хорооны хурал дээр “Та нар манай хоёр яамны сайд нарыг байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй бол завсарлага авна шүү” хэмээн суусан. Угтаа тус намынхан 4-5 цаг орчим Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдсан юм. Тэд Батлан хамгаалахын сайдад Ц.Цолмонг нэр дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн яамаа хэнд өгөх вэ хэмээн удтал мэтгэлцжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгосоос Л.Жамбалжавыг сайд болго хэмээн үүрэгдсэн бол намын дунд болон доод шатныхан нь Ж.Хатанбаатар эмчийгээ сайдад зүтгүүлжээ. Дээрх хоёроос хэнийг нь сайд болгох талаар маргаан удааширсан тул намынхаа генсек Г.Шийлэгдамбыг шууд нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ үед Төрийн ордонд Н.Батбаяр, Б.Наранхүү, Г.Баярсайхан нарын зарим гишүүд нэлээд халамцуу яваа харагдсан. Г.Баярсайхан, Б.Наранхүү нар дөрвөн давхрын шатаар уруудан явахдаа бие биенээ хүзүүдэн явсан нь олны анхаарлыг татсан юм.

Чуулганы нэгдсэн хурал­даан 23:15 цагт эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ танилцуулж, нэр дэвшигчид нь танхимаар хамтран ажиллах чадвартай, ажлын туршлагатай гэдгийг онцлон томилуулах хүсэлтээ илэрхийлэв. Чуулганы хуралдаан Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэхэд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь хамтад нь хэлэлцэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол манай бүлэг завсарлага авах гэж байна. Хэрэв завсарлага өгөхгүй гэвэл сайдад нэр дэвшигчдийн материал чинь шаардлага хангахгүй байна. Үүгээр ч гэсэн завсарлага авч болно шүү” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Цаг хугацаа МАХН-ыг хүлээгээд эцэс төгсгөлгүй байж болохгүй л дээ. Та нарыг хүлээж дөрвөн цагийн турш хуралдсангүй. Та нар нэрсээ өргөн барина гэж байгаа бол хэзээ ч хүлээж авахад бэлэн байна. Хэлэлцүүлэг явж байхад өргөн барих ажлаа хий. Р.Гончигдорж дарга очоод авчих” гэсэн юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы танхимаас гарлаа.

Нэр дэвшигчтэй холбогдуу­лан УИХ-ын гишүүн Г.Уянга “Шөнөөр заавал томилгоо хийх гэж хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би гэхэд юугаа ч мэдэхгүй санал өгөх гээд сууж байна. Шударга ёсыг тогтоох гэж орж ирсэн эвсэл та нарын хэлдгээр Шударга бус эвсэл болох гээд байна. Бүлэг хуралдах ёстой. Завсарлагыг дэмжиж байна” хэмээн ярьж байтал Их хурлын дарга “Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа асуу. Танай намын дотоод асуудлыг энэ танхимд ярихгүй” гээд түүний микрофоныг хаасан юм. Г.Уянга “Та яах гэж хүний микрофон хаагаад байгаа юм. Танд тийм эрх байхгүй. Би асуулт асууж байна” гэв. “Би 120 мянган сонгогчийн саналыг авч гарч ирсэн. Та битгий миний гурав дөрөвхөн минут үгээ хэлэх боломжоос хумсалж бай” гэлээ. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан “Таны оруулж ирж буй бүрэлдэхүүн дотор асуудал байна. Авлигын хэргээс болж албан тушаалаа өгсөн С.Баярцогт гэдэг хүн байна. Энэ бүхэн чинь хуулийн дагуу явж байгаа юм уу” хэмээн асууж байтал З.Энхболд дарга “Энд С.Баярцогт болон бусад хүмүүсийн асуудлыг яриагүй байна” гээд түүний микрофоныг дахин хаасан юм. Энэ үед Г.Уянга гишүүн “Үгээ хэлмээр байна” гэсэн бол чуулганы танхимд согтуу сууж байсан Н.Батбаяр гишүүн “Энхболд оо, чи яагаад байнаа. Чи хэн бэ, бацаанаа. Өвөрхангайгаас чи хоёр сайд оруулж ирж байгаа биз дээ” гэхэд Их хурлын дарга З.Энхболд “Батбаяраа чи архи уусан байна. Гэртээ харьж амар” гэхэд Н.Батбаяр “Аятайхан байгаарай. Өвөр­хан­гайн захын нохой мэднэ шүү. Тийм юм байхгүй” гэхэд бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат аргаа барсан бололтой сууд­лаасаа босч очоод түүнд хандан үг хэлсэн ч тэрбээр харин толгой сэгсрэн хоёр гараа элгэндээ тэвэрсээр суулаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдөр Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүс дотор гэмт хэрэгтэн, эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс байхгүй. Нэг зорилгоор цаашид явж чадна гэсэн хүмүүсээ оруулж ирсэн.

Гүйцэтгэх засаглалд орж ирж буй хүмүүстээ Их хурлын гишүүд маань хүндэтгэлтэй хандаж популист үг хэлэх шаардлагагүй. Шүүхээр гэм бу­руутай нь тогтоогдсон үед гэмт хэрэгтэн болдог шүү. Тий­мээс бие биедээ хүндэтгэлтэй хандахыг Г.Уянга гишүүнээс Ерөнхий сайдын хувьд хи­чээн­­гүйлэн хүсье” гэлээ. Ха­ламцуу гишүүдийн нэг болох Б.Наранхүү С.Дэмбэрэл ги­шүү­нийг үг өдөн зүгээр суул­гах­гүй байлаа. Хажуугаас нь байнга ёворч байсан ч С.Дэмбэрэл гишүүнд тээртэй санагдаагүй бололтой ихэд эелдэгхэн инээмсэглэж ярьж суув. Түүний дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өнөөдөр заавал шөнө дөлөөр хуралдах хэрэг байсан юм уу, Их хурлын даргаа. Өнөөдөр монголчууд эв эеэ хичээх цаг ирсэн. Алийн болгон танай манай, ардчилсан, ардын нам гэж хэрэлдэх юм бэ.

Бид хамтрах цаг болсоон. З.Энхболдоо чи наад дээрээ суучихаад өөрийгөө бүхнийг мэддэг гэж бодоод байгаа бол буруу байна.

Н.Алтанхуягийн ардчилсан Засгийг унагаж хаячихаад” гэхэд Их хурлын дарга “Нэр дэвшигчийн талаар үг хэлнэ” гэхэд “Тийм юм байхгүй. Чамд миний үгийг таслах эрх байхгүй” гэв. Энэ үед Н.Номтойбаяр гишүүн суудлаасаа “Нам доторх хэрүүлээ чуулганы танхимд биш өөр газар очиж хий” гэлээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн хоёр баглаатай цэцэг тэвэрчихсэн түүнийхээ дэлбээг илж суув. Танхимаас нь хоёр эмэгтэй сайд төрөх гэж байгаа тул ийн бэлтгэл хангасан байх гэлцэж байсан. Нойрмоглосон гишүүд шөнөөр заавал хэлэлцэх хэрэгтэй юм уу хэмээн үглэцгээж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эр­дэнэ үг хэлэх гэтэл Н.Бат­баяр “Бат-Эрдэнээ дуугүй бай за юу. Би” гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн “Чи яахаараа миний үгийг хорьдог юм” хэмээн мэтгэлцэж байсан. Н.Батбаяр гишүүн “Аваргаа, аваргаа” гэсээр дуугаа хураав. Шадар сайдаар У.Хүрэлсүхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад ги­шүүдийн олонх болох 98.3 хувь нь дэмсэн. Н.Батбаяр гишүүн “дэн дун” байсан тул кнопоо дарж чадалгүй ганцаараа эсрэг санал өгсөн юм. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо. Гэхдээ бүх сайд нар томилогсдоны дараа нэгдсэн тогтоол гарснаар У.Хүрэлсүх Шадар сайдаар албан ёсоор баталгаажна.

ЗГХЭГ-ын даргаар С.Баяр­цогтыг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын сонголтод гайхаж байна. Мань хүн нэг асуудалд холбогдсон. Орлогоо нуусан. Нэг сая доллар шүү. Одоо Монголд орлогоо нуусан хүнийг яллаж болохгүй. С.Баярцогтод чадвар бий. Түүнийг нь үнэлдэг. Та одоо улсын төлөө зүтгэнэ шүү. Та энэ хүний юунд нь найдав аа, Ерөнхий сайдаа” хэмээж байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Таны асуултан дунд хариулт нь өөрөө гараад ирлээ. Таны хэлсэн шиг энэ хүний чадварыг нь үнэлж байгаа юм. Бидний хүнд хэцүү энэ үед бэрхшээлээс гарахад Баярцогтын хувь нэмэр их байна” гэлээ. Харин нэр дэвшигч С.Баярцогт “Би АТГ-т есөн сар шалгуулсан. Надтай холбоотой бүх мэдээллийг өгсөн. 2014 оны гуравдугаар сарын 12-нд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож дүгнэлтийг гаргаж өгсөн. Намайг буруугүй гэдгийг тогтоосон. Монгол гэдэг үгийн ард Хятад гээд бичсэн байсан. Тухайн компани нь буруу бичсэн байна гээд уучлал хүссэн бичиг нь ирсэн. Бүртгэл хийсэн газрынх нь буруу. Би Оюу толгойн гэрээг Эрдэнэс баялгийн сайд, Байгаль орчны сайдтай хамтарч зурсан. Энэ бол миний Монголынхоо төлөө хийсэн том ажил гэж боддог. ЗГХЭГ-ын дарга уул уурхайтай холбогддоггүй. Би орлогоо нуусан зүйл байхгүй. Бие биенээ харддаг, сэрддэг зүйл надаар дуусгавар болоосой. Ц.Даваасүрэн гишүүн ээ би таны итгэлийг дааж, сонгогчдын итгэлийг дааж ажиллаж чадна” гэлээ.

Х.Болорчулуун гишүүн “Швей­царийн банк Хятадын Монгол гэж анзааргагүйн алдаа гаргахгүй” хэмээн хар унагаж байсан бол С.Баярцогт гишүүн “Үүнд Швейцарийн банк хамаагүй. Бүртгэсэн газрын алдаа байсан” гэсэн юм. Харин гишүүн З.Баянсэлэнгэ “Би таны мэдлэг чадварыг үнэлж байгаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй. Таныг Оюутолгой компанийн гэрээг сайн болсон гэж байгаад гайхаж байна. АН-д С.Баярцогт гишүүнтэй дүйцэхүйц мэдлэг­тэй, боловсролтой хүмүүс бай­гаа. Нэр дэвшигч С.Баярцогт “Оюутолгойн гэрээг хэдхэн хүн хэрэгжүүлсэн юм биш. УИХ-ын тогтоолоор хуулийн дагуу хийгдсэн зүйл. Энэ гэрээг хийсний төлөө сайн ч хэлэгдэнэ. Муу ч хэлэгдэнэ. Ингэж байж ажил явагдана. Би таны үгэнд эмзэглэхгүй байгаа. Үүнийг ажил үйлсээрээ харуулна” итгэл муутай хариулж байв. Тэрээр боловсролтой, ёс зүйгүй хүн юм байх, УИХ-ын гишүүдийн үнэлэмжээр. Улс төрд аль нь чухал байдаг юм болдоо. Чуулганы хуралдаанд сайдад нэр дэвшигчид бүгд суусан. Шөнийн 00 цагт өнгөрч байхад тэдний утсанд зогсоо зайгүй мессэж ирж байгаа бололтой чуулганы танхимд орохоос эхлээд гаран гартлаа гар утсаараа мессэж бичиж байлаа.

Г.Уянга гишүүн Ерөнхий сайд болон С.Баярцогт ги­шүүнд хандан “ЗГХЭГ-ын даргаар оруулчих өөр хүн АН-д байхгүй байсан юм уу. Асуудалтай, олон нийтэд таалагдахгүй байгаа хүнийг оруулж ирүүлсэнд гайхаж байна. Ч.Сайханбилэг дарга намайг популист гэж хэлж байна” хэмээн гомдоллов. УИХ-ын дарга З.Энхболд “Цаг хэтэрхий орой болсон тул хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гаригт үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байна” хэмээснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Монголд хөрөнгө оруулах шинэ боломж харсан ЛИВАН ЭР

Монголд хөрөнгө оруулагчид ихэвчлэн уул уурхай руу шуурдаг. Харин “Танайд өнжье” булангийн маань зочин ливан эр Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх арай өөр боломжийг харжээ. Тэр Улаанбаатарт ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан, түргэн хоолны сүлжээ, Америкийн синнабон нарийн боовны сүлжээг ажиллуулдаг юм байна. “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд Монголд маш том боломж бий. Уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт ихсэх бүрт дагаад хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зах зээл өргөжнө. Тийм боломжийг харсан учраас Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж тэрбээр яриан дундаа онцолсон нь содон байв.

Бүгд Найрамдах Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консул Мохаммед Айтанитай хамт нэг өдрийг өнгөрөөлөө. Баасан гаригийн өглөө гэрт нь уулзахаар товлосны дагуу очиход костюмоо өмсөөд цэмцийтэл суучихаж. Тансаг зэрэглэлийн хоёр өрөө орон сууцанд тун цэмцгэр амьдардаг бололтой. Гал тогоо, ширээний комьютер, зурагт, ор, хувцасны шүүгээ, уулзалтын ширээнээс өөр тавилгагүй. Хүн амьдарч, оролддог юм уу гэмээр эмх цэгцтэй юм. “Танайхан гэртээ ч ийм албаны байдалтай байдаг юм уу. Эсвэл та ажилдаа гарах гэж байв уу” гэж яриа өдвөл “Хамтрагч маань “Монголын хамгийн том сонины сэтгүүлчид очиж сурвалжлага хийнэ” гэж хэлсэн болохоор өглөөнөөс хойш ингэж суулаа (өмссөн хувцас руугаа заав). Танай улсад Ливан улсынхаа нүүр царай болж байгаа хүн учраас бэлтгэлтэй байх ёстой” гэв.

Ливаны баячууд Монголыг сонирхож байгаа гэв

Ойрхи Дорнодын орнуудын нэг Ливаныг газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг орон гэж нэвтэрхий тольд онцолсон байдаг юм билээ. Газар нутгийн хэмжээ нь 10452 кв.метр. Хэдийгээр газар нутаг багатай ч үзэсгэлэнт байгаль, цаг уурын таатай нөхцөл, дэд бүтэц, аж үйлдвэр ихээхэн хөгжсөн, сүүлийн хэдэн жил үсрэнгүй хөгжиж байгаа зэргээр нь аялагчид “Дорнын Швейцарь”, нийслэл Бейрутыг нь “Бага Парис” гэцгээдэг юм билээ. Бас Израйл, Сири, Палестин, Иран гээд бүс нутгийн өрсөлдөөний талбар болж ирсэн улс гэдгээрээ болгоомжилмоор ч юм шиг. Гэхдээ л хүн төрөлхтний сониуч, адал явдал руу хошуурдаг төрөлхийн зан энэ улсын аялал жуулчлалаараа хөгжихөд нөлөөлдөг байх. Ливан-Сирийн хилийн зурвас газарт очиход л 1980-аад оны дайн тулааныг туулаад өнгөрөх мэт болдог гэнэ лээ. Ливан талаарх энэ зэргийн төсөөллөө бататгах санаатай Мохаммедын гэрийг тойруулж нэг харав. Ханан дээр далайн зураг байхаар нь “Танай нутаг уу” гэж лавлатал “Энэ байрыг авахад л байсан. Хаанахын нутаг гэдгийг мэдэхгүй. Би Монгол, Ливаны дунд ирж очин байдаг учраас зураг, дурсгал байхгүй л дээ” гэж хэнэггүй царай гаргах юм. Тэднийд байгаа ганц сувинер нь Ленин, Сталин, Гитлер гурвын толгойн баримал. Тэрэлжид очиход зарж л байдаг эд дээ. Мохаммедынхаас Ливаны талаарх зураг хөрөг, дурсгалын зүйлс олж харахгүйгээс хойш хоёр орны харилцаа ямар түвшинд байдаг, Ливанд Монголыг төлөөлж суудаг хүний үүрэг юу вэ гэхчилэн асууж гарлаа. Ливан Монголын харилцаа 1998 оноос эхтэй. Түүнээс хойш хоёр орныг төлөөлөх Өргөмжит консул томилж иржээ. Ливанд манай улсын хоёр эмэгтэй амьдардаг юм байна. Хориод жилийн өмнө очсон тэд ливан иргэнтэй сууж тэндэхийн иргэншилтэй болжээ. Зах зээлийн эхэн үед наймаа хийж яваад тэнд очиж төвхнөсөн юм уу даа. Тэд одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа гэж Мохаммед ярьсан юм.

Мохаммед хоёр жилийн өмнө Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон аж. Тэрбээр Ливанд бизнес эрхэлдэг, олон улсад хөрөнгө оруулж байсан туршлагатай. Тиймээс ч хөрөнгө оруулалтыг Монголд татах, жуулчдад зуучлах, Ливан дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээжээ. Ливаны баячууд жуулчлах дуртай. Тиймээс Монголыг тэдэнд танилцуулж, жуулчдыг татахын тулд багагүй ажил хийж байгаагаа хэллээ. Энэ сарын дундуур Ливанаас найман сэтгүүлч Монголд ирж жуулчдад зориулсан сэтгүүл хийх гэж байгааг тэрбээр сонирхуулж ярилаа. Мохаммедыг томилогдсноос хойш Ливаны долоон иргэн Монголд бизнес эрхэлж байгаа аж. Тэд барилга, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт түлхүү хөрөнгө оруулж байгааг Мохаммед онцоллоо. Жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулах нь ливан хүний онцлог, давуу тал гэхэд болно. Учир нь ливан хоол дэлхийд алдартай. Ливаныг хоол нь илтгэдэг гэхэд хэтийдсэн болохгүй. Тэр улсын соёл, онцлог, давуу тал хоолоор нь илэрдэг гэх юм билээ. Тиймээс аль ч улсад ливан хоолны газар нээхэд ашгаа өгдөг. Барилга, дэд бүтцийн салбарын стандарт бүс нутагтаа өндөр. Тиймээс ч ливанчууд барилгын салбарт өрсөлдөх давуу талтай гэж өөрсдийгөө үздэг аж. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулахаар, бизнес эрхлэхээр ирсэн долоон ливан иргэнд барилга, хоол үйлдвэрлэлийн салбар хамгийн ойр бас өгөөжтэй харагдсан бололтой юм.

Жижиг газар нутагтай, хөгжиж буй энэ орны иргэд гадаадад хөрөнгө оруулалт хийх боломж байдаг эсэхэд эргэлзэж лавлаж асуувал “Ливан өөрөө 4.2 сая иргэнтэй. Харин гадаад улсад маш олон ливан иргэн амьдарч байгаа. Бразильд гэхэд найман сая ливан амьдарч байна. Бүх улсын ливан иргэд өөрийн гэсэн бизнестэй байдаг. Ливаны баян цагаачид эх орон руугаа маш их мөнгө явуулдаг. Манай улсын банкны салбар маш их хөгжсөн. Дэлхийн номер нэг баян эр Ливаны иргэн. Мексикт амьдардаг ливан иргэн хөрөнгөөрөө Билл Гейтсийг ч ардаа орхисон. Энэ бол ливанчууд гадаад улсуудад амжилттай бизнес эрхэлж байгаагийн жишээ” гэж ярилаа. Ливаныг Арабын ертөнцийн санхүү-банкны нийслэл гэж тооцоолдог, зарим нь “Дорнын Швейцарь” гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой бололтой юм. Дотооддоо хөдөө аж ахуйн салбар нь түлхүү хөгжсөн. Усан үзэм, оливын тос нь олон улсад алдартай гэнэ. “Зах зээлийн хямралд Ливан өртөөгүй. Манайхыг дайн байлдаантай гэж төсөөлдөг ч тийм биш. Эрчимтэй хөгжиж байгаа. Иргэдийн 30 хувь нь баян. Дээр нь гадаадад байгаа ливанчуудаас маш их мөнгө ирдэг” гэж Мохаммед ярилаа. Мөн саяхан далайд газ, газрын тос маш их хэмжээгээр илэрсэн. Энэ нь манай улсын ирээдүйг сайхнаар харагдуулж байгаа гэсэн юм. Гэхдээ Ливаны баячууд Монголд хөрөнгө оруулах нь маш том боломж гэж харж байгааг тэрбээр онцоллоо. Энэ тухайгаа “Монголын зах зээл маш хурдан, хүчтэй хөгжих боломжтой. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын өрсөлдөөн байхгүй” гэж харж байгаагаа ярьсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль тогтоомж ойлгомжгүй, өөрчлөгддөг гэж шүүмжилдэг бол Мохаммед “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхөд асуудалгүй. Хуулийн дагуу ажиллахад саад байхгүйг гурван жил ажиллахдаа мэдэрч байна” гэж ярив.

Ийн ярих зуур Мохаммед биднийг дайлахаар болж гал тогоо руугаа явав. Өөрөө бараг хоол хийдэггүй гэдгээ учирлаж, хөргөгчөө онгойлгоход араб бичигтэй, нэг удаа чанах зориулалттай шөл харагдана. Гэртээ очихоороо хайрцаг, хайрцгаар нь ийм шөл аваад ирдэг гэнэ. Түүнийгээ ливан шөл гэж тайлбарлана. Костюм өмсчихсөн, албаны байдалтай угтсан эрхмээр шөл чануулах эвгүй байсан учраас эелдэгээр татгалзахад жимс, ундаа тэргүүтнээр дайлснаар яриагаа цааш үргэлжлүүлэх болов.

Мохаммед Монголтой холбогдсон түүх

“Та араб хүн үү” гэж асуухад Мохаммед “Үгүй. Цэвэр ливан хүн. Ливан хүмүүс гэр бүлсэг байдгаараа монголчуудтай төстэй” гэж ярилаа. Мохаммедын гэр бүл буюу Айтанийнхан 15 орчим мянгуулаа гэж ярихдаа ихэд бахархалтай байгаа бололтой. Айтанигийн гэр бүл Ливандаа хамгийн том, алдартай юм байна. Манайхаар бол нэг ургийнхан юм уу даа. Айтанигийн гэр бүлийнхнээс арав гаруй жилийн турш Ливаны Засгийн газарт ажиллаж байжээ. Мохаммед өөрөө 11 жилийн турш манайхаар дүүргийн Засаг даргаар ажилласан гэнэ. Тиймээс ливанчууд өөрийг нь андахгүй гэж тайлбарлалаа. Бас олон улсад бизнес эрхэлж байсан, улсынхаа баячуудын тоонд ордог болох нь ярианаас нь ажиглагдав.

Мохаммедийнх гурван охинтой. Эхнэр нь гоо сайханч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа гэнэ. Том охин Данна нь Ливанд Америкийн их сургуульд суралцдаг. Дунд охин Сара нь ахлах сургуульд, бага охин Тала нь зургаан настай, хоёрдугаар анги. “Ер нь Ливанд эмэгтэйчүүд ихэвчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг юм уу” гэж лавлавал “Арабын улсуудтай холбож ингэж асууж байх шиг байна. Манайд эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш, адилхан л ажил хийдэг. Парламентад ч эмэгтэй гишүүд бий. Шүүгч, өмгөөлөгч гээд салбар бүрт эмэгтэйчүүд ажилладаг” гэж тайлбарласан юм.

2010 онд Ливанд жуулчилж очсон монгол эмэгтэйтэй танилцаж, Монголд хөрөнгө оруулах талаар ярилцжээ. Улмаар 2011 онд Монголд анх ирэхэд асар том боломж байгаа нь мэдрэгдсэн гэнэ. Тэр жилдээ хоёр ливан, нэг монгол түнштэйгээ хамтран “Седарс” толгой компаниа байгуулжээ. “Седарс” толгой компани дор барилгын “Седарс Партнерс”, “Анагсархиа”, “Жем Фоунтайн” компани, хүнсний “Седарс Фүүд Энд Бэвэрэж”, “Эмбаси Хаус”, “Султан Махал групп” ажилладаг юм байна.

Ливан хоолны “Em­bassy HouseLebaneseRestaurant”-ны тухай

Мохаммедынхаас гарч ливан хоолны ресторанд нь зочлохоор явлаа. Зам зуур компанийнх нь нэрийн талаар сонирхож явав. Учир нь Седар бол Ливаныг олон улсад таниулдаг алдартай мөнх наст ногоон хуш мод. Улсынх нь далбаан дээр зураг нь ч бий. Зөвхөн Ливанд л ургадаг Седар үнэр, гоо үзэсгэлэнгээрээ жуулчдыг татдаг гэнэ лээ. Нэг ёсондоо энэ улсын бахархал. Гадаадад бизнес эрхэлдэг ливанчууд компанийнхаа нэрэнд заавал шахам Седар гэсэн үг оруулдаг бололтой юм. Мохаммедын компани ч “Седар” гэсэн толгой нэртэй. Мохаммед эх орноосоо хоёр седар авчирсан ч Монголд ургаагүй гэнэ лээ. Седарынхаа тухай ярихад ливан эрийн нүд сэргээд явчихав. Үнэр гэж гайхамшигтай л гэнэ, мөнх настай л гэнэ. Бас гайхамшигтай үзэсгэлэнтэй гэх аж.

Бид ийн ярилцсаар олны нэрлэж заншсанаар Элчингүүдийн хороололд байдаг “Embassy Tower”-ийн нэгдүгээр давхарт “Embassy House Lebanese Restaurant”-нд очлоо. Ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан нь энэ жилээс үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эхэндээ гадаадын жуулчид ихэвчлэн үйлчлүүлдэг байсан бол саяхнаас монголчууд орох нь ихэсчээ. Нэг талаараа нууцлагдмал гэмээр байрлалтай юм. Тиймээс улстөрчид, бизнесменүүд албан бус яриагаа хийх гэж үйлчлүүлдэг тухай үйлчлэгч нь цухас дурдсан. Рестораны тохижилт нь тун сайхан болжээ. Ливан улсыг илтгэх эд зүйлийг хайж, эргэн тойрныг ажиглахад шиша буюу усан тамхины суурь нүдэнд туслаа. Эднийх зуны улиралд гаднаа усан тамхи татах саравч засдаг гэнэ. Харин өвлийн улиралд гадна татах боломжгүй. Дотор Тамхины хууль зөрчих учраас үзүүлэн маягаар байрлуулжээ. Ширээ бүр дээр шилэнд савласан оливын тос, хуурсан буурцаг тавьчихаж. Рестораны хоолны цэс үзвэл махтай голдуу хоол харагдана. Үнийг нь сонирхвол 10-25 орчим мянган төгрөг ажээ. Эднийд ливаны мэргэжлийн тогооч Камил Эссу ажилладаг. Туслах тогооч, зөөгч, үйлчлэгчид нь монголчууд. Камил Эссу ливан үндэсний хоолны цуглуулгаараа дайлж байгаа бололтой. Хамгийн түрүүнд таваг дүүрэн ливан талх авчираад тавьчихлаа. Ливан талх гэдэг нь манайхаар жигнэсэн гамбир юм. Түүн дээрээ хоммус түрхэж иддэг гэнэ. Хоммус нь чанаж нухсан вандуйг гүнждийн үрийн нухаш, оливын тос, лимоны шүүс, сармисаар амталсан нухаш. Амт нь үнэхээр өвөрмөц юм билээ. Ер нь ливан хоолнууд исгэлэн талдаа. Гол амтлагч нь лимон, оливын тос бололтой юм. Гэхдээ манайхан шиг маханд дуртай хүмүүст тун таатай хоол санагдсан. Шинэ ногоон саладанд нь өнөөх ливан талхаа хуураад хийчихсэн бололтой. Амталсан мах, гурилд ороож бяслагаар амталсан мах гээд л махан хоол ихтэй. Харин будаа харагдахгүй юм билээ. Олон улсад ливан үндэсний хоол жимс, ногоог түлхүү ашигладаг эрүүл хоолны тоонд ордог гэнэ лээ. Зөвхөн ливан хоолонд л хэрэглэдэг амтлагч, оливын тос, буурцаг зэргээ Ливанаас авчруулдаг талаараа ярьсан.

Хоол идэх зуурт ус, цай, ундаагаар үйлчлэх янзгүй. Учрыг лавлавал Моххамед “Манайхан ус, ундаа уухгүйгээр хоолловол их хоол иднэ гэж ярьдаг. Тиймээс ч хоол идэхдээ бараг шингэн зүйл хэрэглэдэггүй” гэж тайлбарлалаа. Бас “Хоёр улсыг холбох үүрэг хүлээсэн Өргөмжит консулын хувьд ливан үндэсний хоолыг монголчуудад таниулах нь чухал ажил. Ливан үндэсний хоолонд ливанчуудын ёс заншил, уламжлал тэр чигээрээ хадгалагдаж байдаг. Манайд танайх шиг үндэсний хувцас дэлгэрээгүй. Бас танайх шиг агуу түүх яриад байх боломж үгүй. Харин хоолны соёлоороо дэлхийд алдартай. Ливан хоолонд дургүй хүн бараг байдаггүй” гэлээ. Бизнес эрхлэхэд Өргөмжит консулын албан тушаал нөлөөлөх үү гэж лавлахад “Ливанд очихдоо л би консулын ажлаа хийдэг. Харин Монголд нэг ч өндөр албан тушаалтан танихгүй. Танилцах ч шаардлагагүй. Хуулийн дагуу ажиллахад хэн нэгэн албан тушаалтныг таних шаардлага Монголд байхгүй юм шиг санагддаг. Манайд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж ирдэг. Гэхдээ биднээс зөрчил илрэхгүй учраас болгоомжлох шаардлагагүй” гэж ярив. Манай Засгийн газар солигдож байгааг мэдсэн үү гэж лавлавал “Тэр надад хамаагүй асуудал. Телевиз үзэх зав гардаггүйг ойлгоно биз дээ. Миний эрхэлж байгаа бизнест улс төрийн оролцоо байхгүй учраас сонирхдог ч үгүй” гээд инээв.

Ливан хоолны ресторанаас гадна “Meat&Bread” ливан үндэсний түргэн хоолны газрыг тэдний компани ажиллуулдаг юм байна. Бургер, пицца зэрэг түргэн хоолыг ливан маягаар хийсэн учраас амт нь арай өөр байдаг бололтой юм. “Meat&Bread” түргэн хоолны газар нь Улсын их дэлгүүрийн зүүн талд байдаг юм билээ.

Мохаммед Монголд хоол үйлдвэрлэлийн зах зээлд том боломж байгааг харсан гэдгээ өмнө ярьсан. Тиймээс ч Америкийн нарийн боовны сүлжээ “Cinnabon” брэндийг Монголд нээх зөвшөөрлийг авч, хоёр салбарыг нь зэрэг нээжээ. УИХ дэлгүүрт байдаг Синнавон брэндийн салбарт хүүхэд, багачууд үйлчлүүлэх их дуртай нь ажиглагдсан. Тэнд хүүхдүүдээс ирсэн талархлын захидал нэлээд харагдана лээ.

Хүнсний салбараас гадна барилгын компани нь “Гранд плаза”-гийн зүүн талд үйлчилгээ, офиссын барилга барьж эхэлсэн гэнэ лээ.

Эдгээр бизнесээ эхлүүлэхэд Мохаммед таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ирэх хоёр жилд 20 сая ам.доллар оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Бизнес төлөвлөгөөнийхөө тухайд тэрбээр “Одоохондоо ашиг олох тухай бодох арга байхгүй. Гэхдээ Монгол бол бизнесийн маш том боломжтой. 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ дараа ашиг хүртэж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Эдийн засгийн хямрал бидний бизнест тэгтлээ сөрөг нөлөө үзүүлэхгүй. Байгалийн асар их баялагтай орны хувьд эдийн засаг нь тун удахгүй сэргэнэ. Тэр цагт бид ашгаа хүртэж эхэлнэ” гэж ярьсан юм.

Бага газар нутагтайЫЫЫЫЫЫ, бүс нутгийн мөргөлдөөний гол цэг болсон Ливаны бизнесмэн өмнө нь хэд, хэдэн улсад бизнес эрхэлж байсан туршлагатай гэсэн. Таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ тэрбээр тавь шахам монгол иргэнийг цалинжуулж байгаа гэнэ лээ. Цаашид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэхээр цөөнгүй монгол хүнд ажлын байр гаргаж өгөх янзтай.

Б.Цэцэгдэлгэр

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй

Хоолны ширээний ард нэгэн залуу ийм түүх ярьж байсныг би тод санаж байна. Тэр 40 гаруй насны хүн л дээ. Авлигын хэргээр хоригдоод гарч ирээд удаагүй байсан юм. Хэрэгт холбогдохоосоо өмнө залуухан бүсгүйтэй бараг л дэр нэгтгэхээр болсон байв. Эхнэрээсээ туурга тусгаар болоод хоёр жилийг үдэж байсан ч мөнгөөр бол тэр дутааж байгаагүй гэнэ. Харамсалтай нь түүнийг хоригдож байхад нөгөө бүсгүй нь битгий хэл найзууд нь ч зайгаа авсан аж. Эхнэрээс нь өөр хүн түүнийг эргэж тойрч байгаагүй бололтой. Суллагдахаасаа өмнө байнга эргэж ирж буй эхнэрийнхээ өмнө гэмшихдээ дэмий л “мөнгөтэй юу” гэж асуужээ. Эхнэр нь хариуд нь “Хамтдаа байгаадаа баярла, учир нь бүгд буцаж ирдэггүй” гэж хэлсэн байна. Тэгэхэд өнөөх залуу “Хайртай хүнээ олоход маш их цаг хугацаа хэрэгтэй ч алдахад ганц секунд ч хэрэггүй” гэдгийг тэр үед ойлгосон гэдгээ ярьж байсан юм. Хүний амьдрал богинохон. Гэвч энэ хооронд өөрийгөө мартталаа мөнгө, эрх мэдэлд шунаж хажуудаа байгаа үнэтэй зүйлээ гээтлээ амьдарсан энэ залуугийн түүх ухаарлаар төгссөнд олзуурхаж байсан юм. Амьдрал биднийг гоё сайханд төөрөлдүүлж уруу татдаг ч бас ухааруулах ямар нэгэн орон зай үлдээдэг нь гайхалтай. Тэгэхээр таны хэн болохыг мэдэж, бүх алдаа дутагдлыг тань тэвчиж, өөрөөс чинь алхам ч холдож чадахгүй, халамжилж хайрлаж байгаа тэр хүнийг хайрла. Тэр бол бидний дэргэд үргэлж байдаг хамгийн их үнэ цэнтэй зүйл билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ