Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо

Хөвсгөл аймгийн төвийг улсын нийслэлтэй холбох Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км замын нээлт өчигдөр боллоо. Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд 20 гаруй цаг явдаг байсан бол засмал замтай болсноор энэ хугацаа хоёр дахин багассан байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөснөөс өнгөрсөн намар Өмнөговь аймгийн замыг ашиглалтад оруулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн экс сайдын дэлгэсэн дөрвөн сая долларын хэргийг Т.Ганболд мэднэ гэв

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад буй. “Голомт” банк энэ мэдээлэлтэй холбогдуулж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тус компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх. Тэр эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй” гэсэн тайлбар өгсөн юм. Тэрээр “Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттертээ 4 сая долларын төлбөрийн баримтыг дэлгэж тавьсанаар манай компанитай холбогдох, манай компанийн хувьцааг худалдан авсан, компанийг хэрхэн яаж хэн авсан талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Үүнийг нэг мөр болгох үүднээс бодит мэдээллийг хийж байна. “Алтан Дорнод Монгол” компанийг 1999 онд байгуулсан. Энэ компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушок гэдэг хүн 1999 онд байгуулсан. Паушок 2011 он хүртэл энэ компанийн хувьцаа эзэмшигч захирал нь байсан. Түүнтэй холбоотой татварын эрүүгийн болоод иргэний маргаанууд үүссэн учраас Засгийн газар Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Эцэст нь Арбитрийн шүүхээс татварын мөнгийг энэ компани төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан юм. Үүний дараа Паушок компаниа худалдаж, зарсан. 2011 оны 9 сарын 9-нд худалдагч талаас ОХУ-ын талаас С.В.Паушок, худалдан авагч талаас Т.Ганболд гэдэг хүн энэ гэрээг байгуулсан. Худалдан худалдан авах гэрээний дагуу ОХУ-д байрладаг манай элчин, консулаас албан ёсны тодорхойлолт гаргасан байгаа” гэж ярилаа. Компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан гэх мэдээллийг Н.Цогтгэрэл өгсөн юм. Өмнө нь компанийг худалдаж авсан мөнгө цэвэр, бохир эсэх асуудлаар

ХЗЯ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газраас шалгаж ямар ч “но” байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Н.Цогтгэрэл хэвлэлийн хурлын үеэр “Алтан Дорнод Монгол гэдэг компанийг ОХУ-ын иргэн Паушокоос худалдаж авсан. Ямар нэг улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнээс энэ компанийг дамжуулан худалдаж аваагүй” хэмээн онцолж байлаа. Дөрвөн сая ам.долларын тухайд “Энэ бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байгаа” гэсэн тайлбар өгөв.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоов

2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 10.00 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт, Завхан аймгийн Тэлмэн суманд малын галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр дээрх гурван суманд үхэр, нохой, тэмээ галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Тус сумдад 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд нойр булчирхай шилжүүлэх хагалгаа хийнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгасан. Өнөөдрийн байдлаар 16 хүнд хагалгаа хийгээд байгаа гэнэ. Амжилттай хамтарч байгаа учраас харилцаагаа гүнзгийрүүлэхээр ярьж эхэлжээ. Хоёр эмнэлгийн эмч нар нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэд хагалгааны дараах эмчилгээг хэрхэн нутагшуулах талаар судалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Дүнжингарав худалдааны төвд “Шинэ жил-2015” үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Уг худалдааны төвөөс гацуур мод, тоглоом, чимэглэл, бүх төрлийн гэрэл, гэрлэн чимэглэл торт, жимс, жимсгэнэ, гоёлын хувцас, даашинз, гутал, цүнх зэрэг шинэ жилтэй холбоотой бүх л зүйлсээ худалдан авах боломжтой гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Дүүргүүдэд төсвөө хэмнэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан болон зочид буудлуудын ойролцоо гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн шилжүүлгийг энэ ондоо багтаж тодотгомоор байна гэлээ.
Харин Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт орон сууцны гадаа ил зогсоолд байрлуулсан машины цонхыг шөнийн цагаар хагалж эд зүйл хулгайлах, ялангуяа “Приус” маркийн машины толийг хулгайлах гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна. Иргэд анхаарал сэрэмжтэй байж машиндаа цүнх болон бусад эд хөрөнгийг үлдээж явахгүй байхыг анхаарууллаа.
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын дүрмийн хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, “Ач холдинг” ХХК-ийн төлөөллийн хамт дүүргийн бүх хороодоор явж иргэдтэй уулзалт хийсэн. Мөн БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанитай Баянзүрх дүүргийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажлыг гүйцэтгэхээр яриа хэлцэл хийсэн гэлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, 2014 оны төсвийн тодотголыг яаралтай батлуулахыг, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Худалдан авах үйл ажиллагааны холбогдох журам, нийслэлийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулах заавар гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд, сайжруулсан зуухны хэрэглээтэй бүсийг тогтоохыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн хэмжээнд иргэдийг нийгэмшүүлсэн сургалт зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд, энэ сарын 20-ны дотор нийслэлийн дүүргүүд төсвөө хороон дарга нартай ярилцаж бодитой, хэмнэлт гаргасан төсөв оруулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн миссийн онлайн санал асуулга өнөөдөр дуусна

Лондон хотноо эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Т.Батцэцэг өрсөлдөж байгаа юм. Тэрээр шалгаруулалтын явцад дэмжигчдийнхээ тоогоор нэлээн дээгүүрт эрэмбэлэгдэж эхний аравд багтаж байна. Уг тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өнөөдөр албан ёсоор хаагдах гэнэ. Тиймээс манай улсыг төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан саналаа амжиж өгөхийг уриалжээ. Энэхүү санал асуулгад “Miss World Mongolia” пейж болон “Miss World” апплейкшнээр өгсөн санал тооцогдох юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй гоо бүсгүйгээс эцсийн шалгаруултад Унгар, Энэтхэг, Монгол, Гайти Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мехсик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд тунаж үлдээд байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Хорлоо эмээ лхагва гаригт шинэ байшиндаа орно

“Монгол тусгал-Залуусын нэгдэл” төрийн бус байгууллагаас санаачилан 90 настай С.Хорлоо эмээд туслах аяныг өрнүүлж байгаа билээ. Тэгвэл тус залуусын сайн үйлсийн талаар “Өдрийн сонин”-ы хамт олон анх удаа сурвалжилж олон нийтэд хүргэсэн юм. Ийнхүү “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын сайн үйлсийн аянг дэмжиж олон нийтэд сурталчилах үүднээс “Өдрийн сонин”-оос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлыг нээж “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга “Манай “Өдрийн сонин” нийгэмд өрнөж буй сайн сайхан зүйлийг ямагт дэмжиж ирсэн. Дээрх залуусын Хорлоо эмээд туслах ажил яах аргагүй сайн үйлс юм. Тиймээс бид эдгээр залуусыг дэмжих хэрэгтэй. Монголын мянга мянган залуу Хорлоо эмээд тусалж байгаа энэ залуусаас үлгэр дуурайлал авч байгаа гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр төрийн бус байгууллагын залуус болон Хорлоо эмээд туслахыг хүссэн иргэдийн төлөөлөл ирлээ. Энэ үеэр “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.ням-Эрдэнэ “С.Хорлоо эмээтэй анх бид цайны газарт таарсан. Тухайн үед ийм өндөр настай хүн цай зараад амьдралаа залгуулдаг гэж болохоор их хүнд санагдсан. Тиймээс ер нь гэрт нь очиж амьдарч буй орчинтой нь танилцъя гэж шийдсэн. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж чин сэтгэлээ хэлье” гэв. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сувд-Эрдэнэ “Бид анх эмээгийн амбаарыг хөөсөнцөрөөр ядаж доторлож тус болъё гэж ярилцсан. Дараа нь гэртэй болгосон нь дээр гэж бодсон. Харин сүүлдээ ер нь сайн үйлсийн аянд нэгдсэн санаа нэгт нөхөдтэйгөө нийлээд байшин барьж өгөх нь зүйтэй гэж ярилцсан. Биднийг дэмжиж ажиллаж байгаа хувь хүн болон албан байгууллага их байгаа. Өнөөдөр энд амжиж ирж чадсангүй. Ямартай ч Хорлоо эмээгийн маань байшин баригдаж дуусч байна. Лхагва гаригт хүлээлгэн өгнө” гэлээ. Одоогоор эмээ “Энх наран” сувилалд амарч байгаа юм байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Золгүй байдлаар 12 хүн амиа алджээ

Өчигдөр Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1556 дуудлага, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 49 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн аж. Нийслэлд гэмт хэргийн улмаас нэг, золгүй байдлаар 12 хүн нас барсан байна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг 15 цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харин зам тээврийн хэрэг 14, осол 20 гарч 14 хүн гэмтжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Citibank эрдсийн ирэх оны үнийг өөдрөгөөр төсөөлөв

Дэлхийн санхүү, эдийн засгийн амьдралд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай, хамгийн бодит прогнозыг дэвшүүлдэг “Citibank” 2015 оны уул уурхайн салбарыг таамагласан ерөнхий төлөвөө танилцуулллаа. Эрдэс бүтээгдэхүүний суурь зах зээлд өсөлт гарна гэж тэд төсөөлсөн байна. Тус байгууллагын үзэж байгаагаар зэс, төмөр, хар тугалганы ханшийн төлөв сайн байх нь. Харин нүүрсний салбарт хүндрэл үргэлжилнэ гэж таамаглажээ. “Citibank” уул уурхай компаниудаас “Rio Tinto” “BHP Billiton”-ий үйл ажиллагаа илүү амжилттай үргэлжилнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна.Харин “Anglo American” “Vale” “China Coal” зэрэг компаниудын зах зээлийн үнэлгээ буурна гэж үзжээ.