Categories
мэдээ соёл-урлаг

“ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг тавигдана

ҮДБЭЧуулга 2014 оны 12 сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.

Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон YIII-р Богд Жавзандамба нар нь “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийн түүхэн гол дүрүүд болон тодорно.

Энэ өдрүүдэд хязгааргүй их хүсэн хүлээж байсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсоноор монголчуудын магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд нэг хүн мэт нэгдэн нягтарч, бүх хүн баяр баясгалангаар бялхаж байхыг урьд өмнө нь хэзээ ч харж байсангүй хэмээн тухайн үеийн гадны судлаачид, аялагчид түүхийн шаргал хуудсанаа тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 6 үзэгдэл бөгөөд урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанарыг агуулсан дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл юм.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч Х.Хашхүү, О.Цэцгээ нар ажиллаж байна гэж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“МЮ” өрсөлдөгчөө яллаа

Английн Прьемер-Лигийн 16-р тойргийн сүүлчийн тоглолт “Саутгемптон”, “МЮ” багуудын хооронд өнгөрөгч шөнө зохиогдож Манчестер хотын багийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолт уг нь нутгийн эздийн санаачлага дор өрнөж байсан ч гэлээ тэдний багийн тоглолчдын үе үе гаргах бүдүүлэг алдаануудыг “МЮ”-гийнхэн овжин ашиглаж ялалт байгууллаа.

Саутгемптон – Манчестер Юнайтед 1:2 (1:1, 0:1)

Гоол:

0:1 – 12 ван Перси, 1:1 – 31 Пелле, 1:2 – 71 ван Перси.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр аюулгүй хүнс хэрэглэх зөвлөгөө

Шинэ жилээр олныг хамарсан арга хэмжээнүүд олон болдог. Энэ үеэр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Хоол хүнсийг ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд бэлтгэсэн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх
  • Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар сонгосон зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь ариун цэврийн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах
  • Их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх
  • Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй, баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтад үндэслэн сайтар хянаж үзэх
  • Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.
  • Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,
  • Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.

Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсч үржсэн байж болзошгүй тул түүнийг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэйг хуульчилсан байдаг тул та эрхээ эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын соёлын өдрүүд Хятадад болж байна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд Монголын соёлын өдрүүд энэ сарын 5-14-ний өдрүүдэд БНХАУ-д болж байна. Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлж, 12 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотын номын санд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Соёлын яамны дэд сайд Дин Вэй нар оролцож, үг хэлэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд “Хүрээлэн амьд ертөнц” төслийн уран бүтээлчдийн Монгол орны байгаль, араатан жигүүртний тухай 100 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улсын эрдмийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” урлагийн тоглолт 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бээжин хотод, 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Шаньдун мужид болно.

Мөн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт 12 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Бээжин хотод, 14-ний өдөр Шанхай хотод болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ таван жилийн өмнөх ханшнаас ч доош уналаа

Өнөөдөр Америкийн Нэгдсэн улсын Эрчим хүчний яамнаас тараасан мэдэгдэлд энэ жилийн дотоодын нефть олборлолт асар өндөр байлаа хэмээн дурьдсан нь тэртээ тэргүй унаж байсан нефтийн ханшийг дахиад л савалзууллаа. Хоёр хоногийн өмнө 70 ам.долларын хавьцаа түр тогтоод байсан Brent маркийн нефть дээрх мэдэгдэлийн дараа 66.95 ам. доллар болтлоо буурав. Гэхдээ даваа гаригийн төгсгөлд бага зэрэг сайжирч Лондонгийн бирж дээр 67.33 ам долларын ханштайгаар хаагдсан мэдээ цацагдаж байна.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар зам тээврийн ослын улмаас 119 хүүхэд гэмтжээ

Улаанбаатарт он гарсаар болсон осол гэмтлийн мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт энэ оны эхний 11 сарын байдлаар 92680 дуудлага мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар өссөн байна. Замын цагдаагийн газар бүртгэгдсэн 23425 ослын ослын 18.7 хувь буюу 4378 нь хүн гэмтсэн, 81.3 хувь буюу 19047 нь эд материалын хохиролтой осол байна.

Улаанбаатар хотод 2014 оны эхний 11 сарын байдлаар хүн гэмтсэн 4378 осол бүртгэгдсэнээс 156 хүн нас барж, 5287 хүн биенийхээ аль нэг хэсэгт гэмтэл авсан байна. Зам тээврийн ослоор нас барсан 156 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар, үхэлтэй ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар тус тус өссөн бол зам тээврийн ослын улмаас гэмтсэн 5287 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан байна.

2014 оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 8 хүүхэд нас барж, 119 хүүхэд гэмтсэн бол осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын авлигатай тэмцэх өдөр

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ныг авлигатай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш 11 жил өнгөрчээ. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой ажилладаг.

Авлигатай тэмцэх өдрийн үндсэн лого нь авлигын гинжийг таслан зогсоож байгааг илэрхийлсэн улаан дээр хар, цагаанаар дүрсэлсэн хүмүүсийн зураг байдаг бөгөөд энэ нь ганцхан хүний сайхан сэтгэл цуст авлигыг зогсоох хүчтэй гэсэн утга агуулгыг агуулсан байдаг аж.

Авлигатай тэмцэх өдрөөр буюу 12 дугаар сарын 9-нд дэлхий даяар авлигын эсрэг ямар нэр нэмэр оруулахуйц үйл хийхийг уриалдаг бөгөөд нийгмийн сүлжээгээр #breakthechain, “againstcorruption гэдэг “hush tag” хэрэглэхийг санал болгодог юм байна.

Манай улсын хувьд тус конвенцид 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн хувьд Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Монголын Залуучуудын холбоо, АНУ-ын Азийн сан, зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран нийгэмд хандсан олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд боллоо

Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгээс асуулт асуух гишүүн ховор харин сайдад нэр дэвшигчид захиас үг хэлэх гишүүн олон байлаа. С.Дэмбэрэл гишүүн гэхэд л “Бүх ЭСЯ-дад Нэг ЭСЯ, нэг экспорт, нэжгээд технологи” гэсэн албан даалгавар хүргүүлээч. Хоёр хөршийнхөө зах зээлийг нээх хөтөлбөр бий болгох даалгаварыг ажилтанууддаа өгч, бусад салбарынхаа сайд нартай хамтарч ажиллаарай. Монголын төр гэж бага ярьж, монгол хүн, Монголын зах зээл гэж их яриарай гэж бүх сайд нарт хэлье гэсэн юм. Мэргэжлийн дипломатч нэр дэвшсэнд баяртай байна гэж хэлэх гишүүд байлаа. Харин Д.Хаянхярваа гишүүн 2005 онд Европын холбооны улсаас “тааламжтай бус этгээд” гэсэн тодорхойлолт авч байсан гэдгийг нь дурдаад авлаа. Ж.Энхбаяр гишүүн “Шинээр ЭСЯ битгий нээгээрэй. Мэргэжлийн бус улсуудыг шалгаад, шаардлага хангаагүйг нь эргүүлэн татахгүй бол Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Тамхины контарбандын хэрэг гарч байна. Дипломат хаяг, тэмдэг, шошгоо өөрчлөхгүй бол бүгдийг нь хуурамчаар үйлдэж байна. Хонгконгт томилогдсон дипломат амиа хорлосон нь ахиад л мэргэжлийнг бус гэдэгтэй холбоотой” хэмээн сануулсан. Дипломатууд мэргэжлийн бус байгааг сайд асан Л.Болд хүлээн зөвшөөрөөд дипломатуудыг бэлтгэдэг тогтолцоо байгаагүй, Дипломатын академи байгуулах санаачилгыг нь дэмжиж ажиллахыг хүслээ.

Л.Пүрэвсүрэн 93,3 хувийн саналаар дэмжигдлээ. УИХ-ын чуулганы үдийн завсарлага эхэллээ. 14 цагаас үргэлжлүүлэн бусад сайд нарыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн оржээ

Уран бүтээлээсээ завсарлан тус тусын амьдралаа хөөж сураг алдарсан “Guys” хамтлагийн залуус өчигдөр “Central tower”-ийн 17 давхарт жиргээчдэд зориулан нэгэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд “Урлагийн үдэш” хэмээх энэхүү арга хэмжээний урилгаа зөвхөн 100 жиргээчин илгээсэн гэнэ.

Ямартаа ч “Guys” хамтлаг уран бүтээлдээ эргэн орж, шинэ жилийн захиалгад дарагдаад завгүй байх болсон гэнэ шүү. Тус хамтлагийнхан цоо шинэхэн “Good luck” дуугаа өчигдөр үзэгч, сонсогчдын хүртээл болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

УСУГ-ын дэд дарга, Нийслэлийн Авто замын газрын дарга нарт хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт ажлын хүрээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгаад байна.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг 3 хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан 6 албан тушаалтан байна.

Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.