Categories
мэдээ нийгэм

Боомтын захиргаадыг татан буулгав

Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байна.

Categories
мэдээ нийгэм

17 жил ажилласан ахмад прокурорт “Алтан гадас” одон гардууллаа

17 жил ажилласан ахмад прокурорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад 17 жил ажилласан ахмад прокурор Намжилцэрэнгийн Батцэнгэл 2014 оны 12-р сарын 30-ны өдөр төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдлаа.

Шагнал гардуулахад Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын орлогч дарга Ш.Батаа, МШАТХХХ-ын дарга Е.Сагсай, ЯЭАТХХХ-ын дарга Ц.Мөнхбат, УЕПГ-ын ХМОНХА-ны дарга Т.Сүхбаатар нар байлцлаа.f

Намжилцэрэнгийн Батцэнгэл нь прокурорын байгууллагад 1993-2010 оны хооронд 17 жил ажиллахдаа Нийслэлийн прокурорын газар, Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Дундговь аймгийн прокурорын газруудад тус тус хяналтын прокуророор ажиллаж байсан ахмад прокуроруудын нэг юм.

Categories
мэдээ улс-төр

А.Тлейханд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын гишүүн А.Тлейханыг Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсантай холбогдуулан хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

А.Тлейхан 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн 1дүгээр дунд сургууль, 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант.

1976-1977 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж, 1977-1981 онд цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженер, 1981-1986 онд Зуухны 2 дугаар цехийн дарга, 1986-1989 онд станцынхаа үйлдвэр техникийн дарга, 1989-1990 онд Ерөнхий инженер, 1990-1995 онд Станцын дарга, 1995-1996 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын ХОТШ төвийн захирал, 1996-1997 онд тус станцын Эдийн засгийн хэлтэст борлуулалт хариуцсан мэргэжилтэн, 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна

Categories
гадаад мэдээ

Ирак хүүхдүүдэд бэлэг илгээжээ

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп иргэний дайн болон хэт даврагчдын алан хядах ажиллагааны золиос болж буй Ирак хүүхдүүдийн төлөөлөлд зул сарын бэлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “Тэр хүүхдүүд юунаас болж, яагаад уйлж байна” гэх форум уулзалтад орж, өөрийн байр сууриа хүргэсэн байна. Жүжигчин Жонни Депп “Үнэхээр гайхаж байна. Ирак гэлтгүй олон улсад хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Тэд ямар буруутай юм бэ. Эхлээд бурууг нь олоод дараа нь шийтгэ, уйлуул” гэж хэлсэн байна.

Жонни тус форум уулзалтын дараа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Улаан загалмай” нийгэмлэгийн элч нартай холбогджээ. Ойролцоогоор 2000 орчим ууттай бэлгийг “Улаан загалмай”-нханд хүлээлгэн өгсөн байна. Тус нийгэмлэгийнхэн “Жоннигийн сэтгэлийн бэлгийг ирэх оны эхээр Иракт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төв байранд хүргэж өгнө” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт тусгажээ. Энэ баримт бичгийг баталснаар яамдын удирдлагын үйл ажиллагаа жигдэрч, ажилтан бүрийн үүрэг тодорхой болж, хариуцлага тооцох механизм бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн түймрийн дуудлага эрс ихэсчээ

Ахуйн түймрийн дуудлага эрс ихэсчээ

Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байгааг ОБЕГ-аас мэдээлэллээ.

Иймд иргэд галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж, тамхи шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраан галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид төрийн дээд одон медалиар шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа хууль эрх зүйн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчид Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Явагийн тэнгисээс зургаан зорчигчийн цогцос олдлоо

Сураггүй болоод хоёр хоносон Airbus A320-200 онгоц хамгийн сүүлд холбоо тасарсан Ява тэнгисээс зургаан зорчигчийн цогцос олдлоо.

Индонезийн эрлийн багийнхан усан дээр хөвж яваа цогцоснуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргахаар ажиллаж байгаа бөгөөд гурван хүний цогцосыг одоогоор гарган авчээ.

Эрлийн багийн ахлагч Симатупангийн мэдээлснээр зорчигчдын цогцос хөвж яваа бүс нутагт хүчтэй далайн давалгаа, бороо орж байгаа зэрэг цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа гэсэн юм.

Үүнээс хэдхэн цагийн өмнө эрлийн багийн Airbus A320-200 онгоцны сэг байж болзошгүй цагаан, жижиг 10 гаруй обьект олдсон талаар мэдээлж байсан.

Тэгвэл олдсон обьектууд AirAsia компанийн онгоцны сэг байх магадлал 95 хувьтай байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн гулгуурын хоёр дахь талбай маргааш нээгдэнэ

Чингисийн талбайн хоёр дахь мөсөн гулгуурын талбай 28-ны өдөр нээлтээ хийж, ашиглалтад орох байсан ч хойшлон 31-ний 18.00 цагт нээгдэхээр болжээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Мобиком” корпараци, “Соунд оф Монголиа”, Монголын хоккейн холбоо хамтран. стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засан бэлэн болгоод байна.

30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй тусдаа хувцас солих байртай, кофе шоптойгоор маргаашаас хүүхэд, залуучуудад үйлчилж эхэлнэ. Цаашид талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбооны мэргэжлийн залуус хариуцан ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2014 оны 12-р сарын 30,31 буюу өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт албан ёсоор үйлчилж байгаа гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Харин бүх нийтийн амралтын өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Тиймээс баярын болон бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-ын 1-д зааснаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалт бий.