Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин, М.Уранцэцэг тэргүүтэй тамирчид улирал бүр 1000 ам.доллар авна

Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-дэ-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа. Тэгвэл “Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагджээ.
Тус тэтгэлэгт МҮОХ-ноос Спорт хороодын хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн анкетийг ОУ-ын Олимпийн хороонд илгээснээс 17 тамирчин тэтгэлэгт тэнцэж, олимпийн тэтгэлэг хүртэх эрхтэй болсон байна.
Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Осор, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртсэн бол чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт тэнцсэн байна. Мөн боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэгээ гардсан бол буудлагын төрлөөр Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам, байт харвааний Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, хүндийг өргөлтийн спортоор М.Анхцэцэг, хөнгөн атлетикийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа нар шалгаруулалтад тэнцжээ.
Эдгээр тэтгэлэгт хамрагдсан тамирчид улирал бүр 1000 америк доллар авах юм. Мөн тус тэтгэлэгт дасгалжуулагчид, спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар хамрагддаг юм. Дасгалжуулагч улиралд нэг удаа 600 доллар, спорт холбоодод улиралд нэг удаа 300 доллар өгдөг аж.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргасан болон допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчилбөл түгжрэл буурна гэж үзжээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллага, их дээд болон ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн тарах цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд гаргасан байна. Тэдний үзэж буйгаар ийм арга хэмжээ авснаар замын түгжрэлийг хөрөнгө мөнгө заралгүй бууруулах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 441836 тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа гарч. Тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл их болж байгаа гэнэ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан гэж үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр

Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг

“Хүний эрх-365” уриан дор тэмдэглэх бөгөөд цаашид бүтэн жилийн турш хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажиллах аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс орон нутаг хүний эрхийн ахлах мэргэжилтэнтэй болсон нь хөдөөд хүний эрхийг боловсролыг түгээх, эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалах, зөвлөгөө өгөх гээд олон ажлыг хийх хөшүүрэг болсон байна.
Түүнчлэн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд комиссоос хяналт шалгалт харьцангуй их хийжээ. Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөвхөн энэ онд 200 гаруй хяналт шалгалт хийсэн байна. Манайх шиг цомхон хүний нөөцтэй газарт чамлахааргүй ажил. Энэ хүрээнд 25 байгууллагад зөвлөмж, 19 шаардлагын биелэлтийг хангуулахаар хүргүүлээд байна. Мөн энэ жил сургалт сурталчилгааны ажилд ахиц гарсан” гэв.
ХЭҮК 10 аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулах үеэрээ иргэдийн гомдлыг хүлээн авахын зэрэгцээ судалгааны хэд хэдэн томоохон ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс гадна тус комиссийг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос “А” статусаар магадлан итгэмжлэхээр болсноо мэдэгдсэн байна. Ингэснээр ХЭҮК гурав дахь удаагаа “А” статустайгаар Парисын зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулсан аж.
ХЭҮБ-уудын Олон улсын зохицуулах хороо 99 гишүүн байгууллагатай, таван жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг аж. “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага дээрх зохицуулах хорооны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй юм байна. Энэ хүрээнд комисс ирэх оны наймдугаар сарын сүүлийн 10 хоногт зохиогдох Ази номхон далайн бүс нутгийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэх ажил юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн мисс ням гаригт тодорно

Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс-2014” тэмцээн энэ сарын 14-нд буюу ирэх ням гарагт “ExCeL London”-д шилдгүүдээ тодруулах юм. Энэ удаагийн Дэлхийн мисс-2014 наадам 122 орны гоо бүсгүйн дунд эхэлсэн юм. 64 дэх удаагаа болж буй уг наадамд Монгол Улсаа төлөөлөн “Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байна. Мисс Т.Батцэцэг наадмын хүрээнд арваннэгдүгээр сарын 28-нд болсон “Top model” шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг 20-д багтсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЗДТГ “Сайн засаглалын сайн санаачилга” шагналын эзэн боллоо

НҮБ-аас тунхагласан Авлигатай тэмцэх олон улсын өдрийг Авлигатай тэмцэх газар 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга – 2014” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж, шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ, Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч яам, агентлагууд, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэдэд хүргэж, сайн засаглалыг салбар бүртээ нэвтрүүлж тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад байгууллагуудын үлгэр дууриал болоход уралдааны зорилго оршиж байгаа аж.
Энэхүү уралдаанаар 7 байгууллага, 2 албан тушаалтныг тодруулсан бөгөөд үүний нэгээр “Нээллттэй Улаанбаатар – 2014” олон улсын авлигын эсрэг форум шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын оролцоотойгоор “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга шагнал гардан авах үеэрээ “Юуны өмнө бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлж, урамшуулж байгаа Та бүхэнд талархал илэрхийлье. Өнөөдрийн нийгэмд авлига улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа аюултай зүйл болоод байна. Хэн нэгний эрх мэдлийн төлөөх тэмцэл, улстөрчдийн бохир тоглоом гэм зэмгүй жирийн иргэдийн амьдралыг сүйтгэсэн жишээ олон бий. Авлига бол биднийг араатан шиг өрсөлдөөн рүү түлхдэг учраас бидний хөгжил дэвшил, баялгийг сүйтгэж байна. Тийм ч учраас үүнийг зогсоох цаг нь нэгэнт болсон. Авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй ч гэсэн үүний эсрэг зогсч буй хүн бүр эх орныхоо ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж байна гэсэн үг юм” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Трасст өртсөн 22 иргэнд 1 тэрбум 327 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Орон сууцны 7 дугаар хороолол” төслийн дэд бүтцийн трасст өртсөн 15 иргэний өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын трасст өртсөн 1 иргэний нөхөн олговрын хэмжээг 2 дугаар хавсралтаар, Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороонд шинээр баригдах Монел Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто замын трасст өртсөн 2 иргэний нөхөн олговрын хэмжээг 3 дугаар хавсралтаар, Сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто замын трасст өртсөн 3 иргэний нөхөн олговрын хөрөнгийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станцын хос шугамын трасст өртсөн 1 иргэний нөхөн олговрын хөрөнгийн хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталлаа.
Хавсралтад дурьдсан 22 иргэнд олгох нөхөн олговрын 1 тэрбум 327 сая 371мянган төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНД ШИНЭЭР ТАВИГДАХ ШУГАМЫН ТРАССТ ӨРТСӨН
ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр/Регистрийн дугаар/ Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Шугамын трасст орсон газрын үнэлгээ Газар эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт төгрөг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Дашбямба
Мөрөнсайхан
ХЛ69082224
Рашаант 16-53 1 25410880 374 37400000 Өмчлөл 62810880
2 Гүндсамба Аз
ИД75071214
Рашаант 17-23 1 32184128 378 37800000 Өмчлөл 69984128
3 Очирбат
Цогтсайхан
РЭ54042817
Барилгачин 4-105 1 54057779 395 39500000 Өмчлөл 93557779
4 Ядамсүрэн
Отгончимэг
УС67091909
Рашаант 16-17 253 25300000 Өмчлөл 25300000
5 Сэр-Од Золбоо
УЖ68101613
Барилгачин 6-196 1 57656385 470 47000000 Өмчлөл 104656385
6 Мөнхжаргал
Лхагвасүрэн
ОЮ73071810
Барилгачин 6-197 402 40200000 Өмчлөл 40200000
7 Мижиддорж
Дамбийням
ХЛ49072075
Рашаант-15-31 398 39800000 Өмчлөл 39800000
8 Лодойдамба
Гансүх
ЧС62091272
Барилгачин 5-142 1 58015472 452 45200000 Өмчлөл 103215472
9 Чоймбол
Дэлгэрсүрэн
ЗП73021401
Рашаант 14-28 1 23212041 346 34600000 Өмчлөл 57812041
10 Түмэнөлзий
Нямсүрэн
ЦА85081874
Барилгачин 6-202 1 169611540 424 42400000 Өмчлөл 212011540
11 Батзориг Бадрах
ДБ73051717
Алтай 9-262 1 42000000 334 93000000 Өмчлөл 135000000
12 Дамчий
Ганболд
ИЮ71021011
Зүүн сэлбэ 8-138 1 42523500 605 107476500 Өмчлөл 150000000
13 Цагааны
Занаа ХИ51110662
Рашаантын 17 32 тоот 500 50000000 Өмчлөл 50000000
14 Содном Пүрэвдорж СЭ53081915 Рашаантын 15 64 тоот 337 33700000 Өмчлөл 33700000
15 Гомбосүрэн Баярсайхан ШБ72022515 Алтайн-8 228 тоот 7985000 Өмчлөл 7985000
Нийт дүн 512656725 5408 673376500 1186033225

ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр/Регистрийн дугаар/ Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Шугамын трасст орсон газрын үнэлгээ Газар эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт төгрөг
эд хөрөнгө үл хөдлөх хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Мянганбаяр Алтанцэцэг
ХМ62111905
ЧД 16 дугаар хороо Согоотын 65-ын 882 тоот 61256000 426м2 18744000 Өмчлөл 80 000 000
Нийт дүн 61256000 426м2 18744000 80 000 000

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19,22 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАРИГДАХ
1.2 КМ АВТО ЗАМЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр/Регистрийн дугаар/ Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Шугамын трасст орсон газрын үнэлгээ Газар эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт төгрөг
эд хөрөнгө үл хөдлөх хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Зориг Оргил ЦБ63032617 БЗД, 19 дүгээр хороо, Цайз, 30а-666 1362922 115м2 1518000 Өмчлөл 2880922
2 Дорждэрэм Уранчимэг
ЗБ74072305
БЗД, 19 дүгээр хороо, Цайз, 14а-398 тоот 1993673 59м2 778800 Өмчлөл 2772473
Нийт дүн 3356595 274м2 2296800 5653395

“ХУВЬСГАЛЧДЫН ГУДАМЖНЫ” ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСЭЭС БАЯНХОШУУНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ
4.6 КМ АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 8,9,11,28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

Д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ
/м2/
Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Рагчаа Цогзолмаа
/ЧГ73121760/
СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын
1 дүгээр гудамжны 8А тоот

632680 44 м2 580800 өмчилсөн 50000 1263480
2 Рагчаа Занданхүү
/ЧГ33070160/
СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын
1 дүгээр гудамжны 8 тоот
158170 10 м2 132000 өмчилсөн 50000 340170
3 Дарь Эрдэнэ
/ЧГ59081778/
СХД-ийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын
1 дүгээр гудамжны 9 тоот
1323220 12 м2 158400 Өмчилсөн 50000 1531620
Нийт-3 2114070 66 м2 871200 150000 3135270

БЗД 13 ДУГААР ХОРОО, АМГАЛАН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ХОС ШУГАМЫН ТРАССТ ӨРТСӨН
ИРГЭНИЙ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

Д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/
Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын
зураглалын үнэ
Нийт /төг
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ
/м2/
Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Цэвэгмэд Осгон
/УС61030408/
БЗД 13-р хороо 8 дугаар гудамж 320 тоот

3605695 181 м2 48944305 өмчилсөн 52550000
Нийт-1 3605695 181 м2 48944305 52550000
Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол оронд Ардчилсан хувьсгалын 25 жилий ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 25 жилийн өмнө буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын төв ордны өмнө анхны жагсал цуглаан зохион байгуулж МоАХ байгуулагдсан болохыг зарлан тунхаглаж байлаа. Хүний эрх, эрх чөлөө хаагдмал нийгмийг зоригтойгоор сөрж зогссон түүхэн өдөр билээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй төв талбайд өлсгөлөн зарлаж тухайн үеийн Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байлаа. Тиймээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хурал хойшиллоо

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдах хуваарьтай. Төсвийн, Хуульзүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороод хуралдаж, Зөвшөөрлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

Гэвч гишүүдийн ирц хүрэлцээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан хойшилжээ. Шинэ Засгийг товхинуулан, сайд нарыг томилох хуралдаан хоёр дараалан 00,50 цаг хүртэл үргэлжилсэн. Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уртасгасан цагаар хуралдан, 00.50 цагт өндөрлүүлсэн байна. Тиймээс өнөөдөр гишүүдийн зарим нь байнгын хорооны хуралдаандаа гишүүд хойрго хандаж байгаа бололтой.

Categories
мэдээ спорт

Аваргуудын Лигийн 6-р тойргийн тоглолтуудын үр дүн

Өнгөрөгч шөнө Европ тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд Аваргуудын Лигийн 6-р тойргийн эхний тоглолтууд болох найман хос учраа ялагчаа тодрууллаа. Ингэснээр эдгээр багуудын хувьд хэсгийн тоглолтууд дуусаж ирэх жилийн хавар хүртэл завсарлаж байгаа юм.Хасагдах шатанд шалгарсан багууд : Монако, Байерн, Боруссиа Д, Арсенал, Реал Мадрид, Базель, Атлетико М, Ювентус

“Монако” Монако – “Зенит “ОХУ 2:0 (0:0, 2:0)

Гоол:

1:0 – 63 Абденнур, 2:0 – 89 Фабиньо.

“Боруссиа Д” Герман – “Андерлехт” Бельги 1:1 (0:0, 1:1)

Гоол:

1:0 – 58 Иммобилэ, 1:1 – 84 Митрович.

“Галатасарай” Турк – “Арсенал” Англи 1:4 (0:3, 1:1

Гоол:

0:1 – 3 Подольски, 0:2 – 11 Рэмзи, 0:3 – 29 Рэмзи, 1:3 – 88 Снэйдэр, 1:4 – 90 Подольски

“Реал Мадрид” Испани – “Лудогорец” Болгар 4:0 (2:0, 2:0)

Гоол:

1:0 – 20, тор.цох Роналду, 2:0 – 38 Бэйл, 3:0 – 79 Арбелоа, 4:0 – 88 Медран.

“Ливерпүүл” Англи – “Базель” Швейцарь 1:1 (0:1, 1:0)

Гоол:

0:1 – 25 Фрай, 1:1 – 81 Жеррард.

“Ювентус” Итали – “Атлетико” Испани 0:0 (0:0, 0:0)

“Олимпиакос”. Грек – “Мальме”. Швед 4:2 (1:0, 3:2)

Гоол:

1:0 – 22 Фустер, 1:1 – 59 Крон, 2:1 – 63 Домингес, 2:2 – 81 Розенберг, 3:2 – 87 Митроглу, 4:2 – 90 Афеллай.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх хүсэлт гаргалаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиудын тарах цагийг өөрчлөх хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд хандан гаргасан байна. Учир нь сургууль, цэцэрлэг тарах цагаар авто тээврийн осол ихээр бүртгэгдэж байгаа аж. Нийслэлд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 41 мянга 606 автомашин нэмэгдэж нийт 441 мянга 836 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Энэ жил нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 92 мянга 680 дуудлага ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 24.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн энэ онд зам тээврийн ослоор насанд хүрсэн 154 хүн, найман хүүхэд амиа алдаж 119 хүүхэд гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчилж осол болон түгжрэлийг багасгах боломжтой НЗЦГ-ынхан үзэж