Categories
мэдээ нийгэм

Сөүлд согтуугаар машин жолоодсон монгол залууг саатуулжээ

Энэ сарын 1-ний өдрөөс он дуустал Өмнөд Солонгос улсад жолооч нарт эрчимжүүлсэн шалгалт хийж буй юм байна. Шинэ жил болж буйтай холбогдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээн хүрээнд хийсэн шалгалтаар энэ сарын 8-ны өдрийн 19.00 цагийн орчим Сөүл хотын төв, Жунгру дүүрэг дэх нэгэн автозам дээр согтуугаар автомашин жолоодож байсан Монгол улсын иргэн Д-г (36) саатуулжээ. Түүний цусан дахь согтуурулах ундааны хэмжээ 0.170% байсан аж. Тэрээр урдаа явсан Солонгос иргэний машиныг мөргөн осол гаргасныхаа дараа машинаа зогсоосон байна.

Монгол улсын иргэн Д нь тус улсад гэрээгээр ажиллаж байгаад, 2011 онд ажиллах хугацааагаа дууссаны дараа эх орондоо буцалгүй хууль бусаар үргэлжлүүлэн амьдарч байсан аж. Тэрээр сүүлийн гурван жилийн турш барилга болон айл нүүлгэх ажил хийсээр ирсэн бөгөөд одоогоор Цагаачлалын албанд хүргэгдээд буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

МҮОНРТ-ийн дээд удирдлага Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацаа өнөөдөр дуусч байна. Хуулиар 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын долоон гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Тодруулбал, Ш.Батцэцэг Индонезид, Ц.Зоригтбаатар Канад улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байгаа учраас хуулийн дагуу чөлөөлөгдөж байгаа аж. Харин гишүүн Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Ч.Дамбажав, Б.Ганболд, Д.Гантөмөр нарын бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа юм байна. Иймд дээрх долоон гишүүний оронд нэр дэвшүүлэх хугацааг зарласан байна. Харин хугацаа, зарлал маш богино хугацаанд болж далд явагдаж байгааг иргэд шүүмжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын зөвлөх мэдээлэл хийнэ

Засгийн газар өчигдөр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан.

Хуралдаанаар хэрэгжүүлэх бодлого зорилтоо хэлэлцэж, Засгийн газрын тэргүүн сайд нартаа үүрэг чиглэл өгсөн сурагтай.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийг хэлэлцэж байна

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхлэхээр зарлагдсан байсан ч ирц хүрэхгүй байсны улмаас 11.10 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар өнөөдөр зургаан асуудлыг авч хэлэлцэх ба Номын сангийн тухай хуулийн төслийг одоо хэлэлцэж эхлээд байна.

Нийгмийн бодлогын байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 16 санал гарч дэмжигдсэн аж.

Номын сангийн тухай хуулиар хамгийн эхэнд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах бөгөөд номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж тооцож.

Бүтцийн хувьд одоо өргөн баригдсан байдлаар хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх, үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөөврийн номын сангийн болон цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсруулсан аж. Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүрэг, номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтоож. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

28 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/1015 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажууллаа.

Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

Д/д

Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр

Газрын

Газрын байршил /хороо/

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа /жил/

Эдэлбэрийн хэлбэр

Баталгаажих эх үүсгэвэр

Баянгол дүүрэг

1

Н.Дэлгэр

7

Орон сууц

363

15

Эзэмшүүлэх

Г-2205004868
УБЕГ-н даргын 2014.10.10 1381 тушаал

2

Эвт тайжууд ХХК

8

Худалдаа үйлчилгээ

200

15

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2011 оны 410

3

А.Батбаяр

9

Амины орон сууц

121

5

Эзэмшүүлэх

¯-2205015240

4

Ц.Даваасүрэн

1

Орон сууц

1068

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2014 оны А/193

Баянзүрх дүүрэг

5

Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг

11

Цэцэрлэг

3305

15

Эзэмшүүлэх

6

Т.Мөнх-Итгэлт, М.Наранбат

14

Үйлчилгээтэй орон сууц

700

5

Эзэмшүүлэх

УБЕГ-ын даргын 2014 оны 1225 дугаар тушаал

7

Э.Жаргал

4

Амины орон сууц

1089

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2007 оны 130,
Ү-2204022241

8

Н.Буниа

11

Шингэрүүлсэн хийн түлш түгээх станц

700

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2014 оны А/506

9

Э.Цоодол

26

Үйлчилгээ

120

5

Эзэмшүүлэх

ХУДЗД-ын 2010 оны 410
/байршил шилжүүлэх/

Сонгинохайрхан дүүрэг

10

П.Булган

19

Худалдаа үйлчилгээ, орон сууц

80

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2012 оны 255

11

Б.Соронзонболд

20

Аж ахуй

1500

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2012 оны 263

Сүхбаатар дүүрэг

12

Ш.Цогтсайхан

11

Худалдаа, үйлчилгээ

126

5

Эзэмшүүлэх

СБДЗД 2009 оны 10 /126 м2/ , Ү-2203010221 /87 м2 /, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014.06.23-ны өдрийн №139 дүгээр тогтоол , МУ-ын Дээд шүүхийн шүүгчийн 2014.10.29-ны өдрийн 10-25131 тоот албан бичиг, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014.11.03-ны өдрийн 6096 тоот захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.11.03-ны өдрийн №58 дугаар гүйцэтгэх хуудас

13

Э.Цогтбилэг

11

Үйлчилгээтэй орон сууц

1046

5

Эзэмшүүлэх

Архитектур төлөвлөлтийн 2013.11.27-ны өдрийн №2013/926 тоот даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014.04.24-ны өдрийн №0000664-№50/2014, УБЕГ-ын даргын 2014.09.08-1203, 2014.09.08-1204 тоот тушаалууд

14

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

6

Контор

2262

5

Эзэмшүүлэх

Чингэлтэй дүүрэг

15

Авзага трейд ХХК

1

Зочид буудал

434

5

Эзэмшүүлэх

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014,01,06-ны 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014,05,08 184 дүгээр шийдвэрийн дагуу НЗД-ын 2010 оны 100 дугаар захирамжийг НЗД-ын 2013 оны А/508 дугаар захирамжаар хүчингүй болгосныг сэргээх

Хан-Уул дүүрэг

16

Ус сувгийн удирдах газар

4

Усан хангамжийн эх үүсвэрийн усан сан, гүний худаг, хамгаалалтнын зурвас

191098

15

Эзэмшүүлэх

17

Хөрш заанууд ХХК

2

Орон сууц

2000

5

Эзэмшүүлэх

ДЗД-ын 2013 оны А/209,
ДЗД-ын 2013 оны А/209,
ДЗД-ын 2013 оны А/209,
ДЗД-ын 2013 оны А/209

18

Л.Насанцэнгэл

15

Амины орон сууц

149

5

Эзэмшүүлэх

НЗД-н 2012 оны А/454
“Грийтерс таун хаус” СӨХ
/2814м2/

19

Д.Батсайхан

15

Амины орон сууц

138

5

Эзэмшүүлэх

20

Г.Оюун

15

Амины орон сууц

122

5

Эзэмшүүлэх

21

Б.Чимгээ

15

Амины орон сууц

127

5

Эзэмшүүлэх

22

Ц.Энхбаатар

15

Амины орон сууц

364

5

Эзэмшүүлэх

НЗД-н 2012 оны А/454
“Грийтерс таун хаус” СӨХ
/2814м2/

23

С.Сэлэнгэ

15

Амины орон сууц

233

5

Эзэмшүүлэх

24

С.Болдбаатар

15

Амины орон сууц

122

5

Эзэмшүүлэх

25

С.Болдсайхан

15

Амины орон сууц

110

5

Эзэмшүүлэх

26

Ц.Энхжаргал

15

Амины орон сууц

121

5

Эзэмшүүлэх

27

Б.Хандармаа

15

Амины орон сууц

117

5

Эзэмшүүлэх

28

Ц.Цэцгээ

15

Амины орон сууц

122

5

Эзэмшүүлэх

Categories
мэдээ нийгэм

Хамба Д.Чойжамц буддистуудын ерөнхийлөгч боллоо

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц энэ өдрүүдэд Дэлхийн Буддистуудын Дээд Чуулганд оролцож байна. Энэ үеэр хамба лам Д.Чойжамцыг Дэлхийн Буддистуудын Дээд Чуулганы Ерөнхийлөгчөөр томилжээ. б

Д.Чойжамц хамба лам 1986-1990 онд Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд тамгаа гардан авав

Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98,1 хувийн саналаар дэмжиж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор 23 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Уул уурхайн яамнаас асуудал үүсгээд буй 106 лицензийн асуудлаар мэдээлэл хийлээ.106 лицензийн асуудал төр болон компаниудын хооронд нэлээд маргаан үүсгээд байсан билээ. Шүүхээс эдгээр эрхийг цуцалсан гол шаптгаан нь лицензийг олгохдоо сонгон шалгаруулалтаар бус өргөдлөөр өгсөн нь холбогдох хуульд нийцэхгүй байна хэмээн үзсэн юм.

Тиймээс Ашигт малтмалын газрын дарга тусгай тогтоол гаргаж, сонгон шалгаруулалтын журмыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, уг журмын дагуу дээрх 106 лиценз эзэмших эрхийг сонгон шалгаруулалтыг дахин хийж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар 23 лиценз эзэмших эрхийн төлөөх сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа бол өчигдрөөс эхлэн дараагийн 18 тусгай зөвшеөрлийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах гэж буйгаа Ашигт малтмалын газраас зарлалаа. Өмнө нь олгосон 23 тусгай зөвшөөрлөөс 15-ынх нь эзэмшигч тодроод байгаа юм байна.

Өчигдөр зарласан тусгай зөвшөөрлүүдийн хувьд Өмнөговь аймагт тав, Өвөрхангай аймагт хоёр, Дорнод аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр, Булган, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг нэг байгаа аж.
Дээрх тусгай зөвшөөрлүүд нь бүгд хайгуулын лиценз бөгөөд одоогийн байдлаар зарлагдаад буй 43 лицензийн нийт хамрах талбай нь 20 мянга орчим га газар аж. Өмнө нь цуцлагдсан сонгон шалгаруулалтын улмаас төр болон компаниудын үйл ажиллагаанд 23 тэрбум орчим төгрөгийн хохирол үүсчээ.

Categories
мэдээ улс-төр

Оберн хотын хот төлөвлөлт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас туршлага солилцлоо

АНУ-ын Алабама мужийн Оберн хотын хот төлөвлөлт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай танилцах уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын төлөөлөл болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар оролцлоо.

Уулзалтын эхэнд АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Тирза Теннисен хамтын ажиллагааны талаархи танилцуулгыг хийж, Алабама мужийн Оберн хотын менежер ноён Чарльз Дагген, Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга Меган Мак Говен нар “Хотын төлөвлөлт ба бүсчлэл”, “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Илтгэлд Оберн хотын удирдлагын бүтэц, байгууллага хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах, төрийн үйлчилгээний байгууллага болгохын төлөө ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан. Мөн төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллахад анхаарах зүйлсийн талаар ч дурьдсан. Үүнд, хувийн хэвшлээс төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл, хөтөлбөрүүдтэй хариуцсан байгууллагууд цаг алдалгүй танилцаж, үр дүнг нь газар дээр нь очиж үзэж, эрсдэлийг тооцох ёстой. Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд цаг алдалгүй шийдвэр гаргадаг, эдийн засгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Оберн хотын хувьд ямар ч төрлийн тусгай зөвшөөрлийг 2-3 долоо хоногт багтаан гаргадаг байна. Мөн хот төлөвлөлтөө 20 жилээр хийдэг бөгөөд 5 жилд нэг удаа хамтарсан зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн тодотгол хийдэг аж. Энэ үеэр Оберн хотын хөгжлийн чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүний талаар санал солилцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Улстөрч хүн доромжлолыг сөрж, зөв шүүмжлэлийг хүлээж авдаг чадвартай байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Буриадын нийгмийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Ямар учраас энэ хүндтэй шагналын эзэн болсон гэж бодож байгаа вэ?

-Баярлалаа. УИХ-д Орос-Монголын парламентын бүлэг гэж байдаг юм. Энэ нь Буриад- Монголын парламентын дэд бүлэгтэй. Миний бие уг бүлгийн даргаар 12 жил ажилласан байна. Ер нь бол буриадууд бидний яс, махны тасархай шүү дээ. Нэг улс болж уудам тал нутагт амьдарч явсан ахан дүү минь. Энэ утгаараа буриад зон олныг хүндэтгэж явдаг. Зөвхөн буриад зон гэлтгүй Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа бид хүндэтгэлтэй хандаж, элгэмсүү байх ёстой гэж боддог. Мөн хил залгаа хөрш улсуудтайгаа ч эвтэй найртай, сайн харилцаатай байхыг туйлаас эрмэлздэг. Урд, хойд хоёр хөрштэйгээ тэр энэ гэж ялгалгүй харилцах хэрэгтэй. Урд хөрш Хятадыг ч бид муулах ёсгүй. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа энэ гүрнээс бид туршлагыг нь судалж, сайныг нь дуурайн хөгжих ёстой болохоос муулж, өөрсдөөсөө түлхэх хэрэггүй. Энэ зарчмынхаа дагуу Орос, Монголын парламентын бүлгийн ажилд би идэвхтэй оролцдог.

Харамсалтай нь үнэнийг хэлэхэд сүүлийн 20 жилд Орос, Монголын харилцаанд сэв суусан гэхэд болно. Биднийг хүнд үед тусалж явсан энэ улстай муу харилцаа тогтоох ёсгүй. Энэ утгаараа хойд хөрштэй харилцах харилцааг сайжруулахын төлөө анхаарч явдаг. Тухайлбал, Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг 24 цаг болгоё, хоёр улсын иргэдийг визгүй зорчдог болгоё гэх зэргийн саналуудыг үргэлж ярьсаар ирсэн юм. Визтэй зорчдог асуудал нь хоёр орны ард түмний харилцаанд хүндрэл учруулж байгааг байнга хэлдэг байлаа. Үнэндээ шувуу бүхэнд үг дайж, шуудан болгоноор захиа илгээнэ гэгчээр очсон хурал чуулган болгондоо үүнийг ярьж явсан шүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн үед визгүй зорчих асуудал шийдэгдлээ. Буриад, Монголын парламентын бү­лэг, эмэгтэйчүүд, ахмадын уулзалтууд дээр уг асуудлыг хөндөж тавьдаг байлаа. Мон­голоос шагнал авах хүсэлт илгээсэн буриад хүмүүсийн асуудлыг шийдэхийн төлөө хичээдэг байв. Буриад-Монголтой холбоотой олон ажлыг зохион байгуулж явлаа. Энэ бүхнийг маань үнэлж, Буриад улсын Ерөнхийлөгч надад нийгмийн гавьяат ажилтан цол олгосон болов уу. Үнэхээр талархан бэлгэшээж байна.

-Орос, Монголын ард түмэн визгүй зорчдог болоход таны нөлөө байжээ?

-Яалаа гэж. Мэдээж хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үр дүнд асуудал шийдэгдэж, миний хүсэл биеллээ оллоо. Миний хувьд визгүй болгох хэрэгтэй гэдэг саналтай явдаг байсан юм. Хамгийн сүүлд ОХУ-ын дээд танхимын Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд оролцож, үг хэлэх завшаан олдоход “Хоёр улсын ард түмэн визтэй зорчиж байхад ямар юмныхаа найрамдалт харилцаа хөгжих юм бэ. Визгүй болсны дараа л хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа эхэлнэ шүү дээ” гэж хэлж байлаа даа. Өмнөх парламентын үед үнэндээ визгүй болгох асуудлыг шийдэж өгдөггүй байсан юм. “Оросын мафи ороод ирнэ, манай зах зээлийг эзэлнэ” гэх зэргийн зүйлүүд ярьдаг байлаа. Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатараас эхлээд эсэргүүцэгч ихтэй. МАН-ын Удирдах зөвлөл дээр Орос руу визгүй болох тухай ярилаа гээд надад таатай ханддаггүй байсан.

-Буриадын нийгмийн гавьяат ажилтан гэдэг цол хүртсэн танаас өөр монгол хүн байдаг юм уу?

-Тэр талаар сайн мэдэхгүй юм. Соёл, урлагийн салбарт Буриадын гавьяат, ардын жүжигчин гэх зэрэг цол авсан хүн зөндөө л байдаг шүү дээ. Миний хувьд ганцхан Буриадаас гэлтгүй олон шагнал авч байлаа. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Коммунист намын дарга Зюгонов шинээр гаргасан Сталин одонгийн дээжээс явуулж байсан. 2009 онд Олон улсын олимпийн хорооноос таван тивээс спортыг дэмжигч эмэгтэйг шалгаруулсан юм. Тэгэхэд Азийн 42 орноос намайг шалгаруулж, шагнал гардуулж байв. Гэх мэтээр яриад байвал шагнал бий.

-Сая авсан шагнал бол нийгмийн гэдэг тодотголоороо бусдаас ялгарч байх шиг байна…

-Нийгмийн сайн сайхан, бусдын төлөө сэтгэл тавьж ажилладаг гэдэг утгаар нь ийм цол олгодог юм шиг байна лээ. Би Хэнтий аймгийн тойргоос сонгогдож УИХ-ын гишүүн болохдоо маш олон хүнийг Буриадад аваачиж, харилцан туршлага судлуулж, олон салбарын харилцааг өргөжүүлсэн. Энэ утгаар нь шагнасан байх.

-Хэнтийн буриад гэдэг утгаараа таныг энэ шагналыг авсан байх гэдэг яриа ч гарчихсан байна лээ…

-Би буриад биш ээ. Миний ээж Завхан аймгийн хүн. Аав маань Хэнтий аймгийн Гурванбаян сумынх. Одоогийн Биндэр сум. Хэнтийд гурван буриад сум байдаг. Тэр сумдаас сонгогдож парламентын гишүүн болж байлаа. Ер нь бол буриадууд маш их хэлмэгдсэн ард түмэн. Тийм учраас энэ зон олны төлөө сэтгэл гаргаж ажиллах ёстой гэж боддог. Тийм ч учраас “Алтаргана” наадмыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Байгал далай, Хөвсгөл далайд хамтарсан аялал жуулчлалын байгууллага бий болгоход нь УИХ-аас төсөвт мөнгө суулгуулж л байв. Тэр үед гишүүд “Чи Улаан-Үдийн хүн юм уу, Монгол хүн юм уу” гэж намайг шүүмжилж л байсан. Заавал буриад хүн тэдний төлөө зүтгэх албагүй. Бид бүгдээрээ нэг цустай, элэг нэгт монголчууд. Би өвөрмонголчуудад ч анхаарал тавьдаг. Яагаад гэвэл тэд бидний үсэрсэн цус, тасарсан мах шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа ижил сэтгэлээр элгэмсүү хандаж туслахыг хичээдэг. Монгол цустай хүн болгоныг хүндэлдэг. Ахан дүүс хилийн наана, цаана амьдрах шиг хэцүү юм байхгүй. Тийм учраас бид бие биедээ туслах ёстой.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган шөнө дөл хүртэл хуралдлаа. Тэр үеэр та Ч.Хүрэлбаатар гишүүнтэй ам мурийгаад авсан. Юу таныг тэгтлээ бухимдуулсан юм бэ?

-УИХ-ын чуулган дээр бухимдах зүйл их байдаг. Хэн нэгэн гишүүнийг нэр зааж, шүүмжлэх асуудал байдаг шүү дээ. Тэр бол тогоон дотроо болоод өнгөрдөг зүйл. Гэхдээ УИХ-ын гишүүд юу ярьж хэлж байгаагаа ойлгодог байх ёстой. Ер нь бол Ч.Хүрэлбаатар гишүүн намайг өөрөө өдсөн. Миний хувьд Ерөнхий сайдад хандаж “Хэт их цомхотгол явуулж болохгүй. Ажилгүйдэл ихэснэ шүү” гэдэг утгатай зүйл хэслэн шүү дээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар гишүүн тэндээс “Танай олонхи чинь цөөнх болчихсон таны эсрэг яриад байна” гэхээр нь хариу өгсөн юм. Би Ардын намынхнаар хэлэх үгээ заалгахгүй. Түрүүчийн парламентад яадаг байсан гээч.

-Яасан гэж?

-АН, МАН хоёр нийлж Засгийн газраа байгуулчихаад гишүүдээр үг хэлүүлдэггүй байсан юм. Үг хэлсэн гишүүнийг түлхэж, нухчин дардаг байлаа. Үүн шигээ нөхцөл байдлыг өнөөдөр үүсгэх гэж Ардын намынхан оролдож байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүнийг үг хэлүүлдэггүй, тагнаж чагнадгаараа Ардын нам алдартай л даа. Намайг яалаа. 2012 оны сонгуулийн үеэр зовоосон шүү дээ. Гэр орныг минь тагнаж, чагнаад, үр хүүхдээр минь оролдсон. Тэгчихээд өнөөдөр тэд “Та яагаад нам руугаа дайраад байгаа юм бэ” гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр нь “Та нар намайг дорд үзсэнийхээ уучлалт гуйх ёстой” гэж С.Бямбацогт гишүүнд хэлсэн.

2012 оны сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн Ардын намын тэргүүлэгчдийн хурал Д.Арвинг дэмжихгүй шүү гэдэг шийдвэр гаргачихаад уншиж байхад хэн ч намайг өмөөрөөгүй. Тэнд Ардын намын дарга нар Сү.Батболд, УИХ-ын дарга асан Дэмбэрэл гээд бүгд байсан. Өөрөө үг хэлэх гэтэл микрофон хаасан. Ийм байсан учраас өнөөдөр Ардын намд хатуу хандсан. Гурван удаа сонгогдож намын хүнд үед нь тусалж явсан Намын удирдах зөвлөлийн гишүүн намайг үнэндээ буланд гаргасан. Р.Амаржаргал гишүүн намаасаа гаръя гэхэд АН-ынхан явуулахгүй гээд аваад үлдэж байгаа биз дээ. Гэтэл тэр үед Ардын намаас гарах өргөдлөө өгсөн надаас хэн ч “ямар учир шалтгаанаар ийм шийдвэр өгөв” гэж асуугаагүй. Харин өргөдөл гэдэг үгийг буруу биччихэж гэж даапаалаад өнгөрсөн шүү дээ. Ийм балиар юм хийчихээд өнөөдөр намайг гоочлох эрх тэдэнд байхгүй. Үнэндээ би АН-д орсноор муу хүмүүсээс л салсан. Эмэгтэй улстөрчийнхөө хувьд ганцаардаж, бусдад адлуулж, дээрэлхүүлж явах үед минь УИХ-ын дарга З.Энхболд тусалсан. Тиймээс энэ хүнийг бараадъя гэдэг шийдвэрт хүрсэн.

-Та өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг дэмжиж үг хэлсэн. Н.Алтанхуяг сайдыг огцруулах үед С.Баярцогтыг шүүмжлээд байсан хэрнээ өнөөдөр яагаад ийм байр суурьтай болчихов оо гэж хэлэх хүмүүс байна л даа?

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажлыг Шонхор фракц зохион байгуулсан гэдэг асуудал яригдсан учраас тэр үед тийм зүйл ярьсан шүү дээ. Тэр бол өөр асуудал. Одоо яагаад С.Баярцогтыг дэмжээд байна вэ гэвэл шүүмжлэл шударга байх ёстой гэдэг үүднээс асуудалд хандаад байна. Оюу толгойн гэрээг С.Баярцогт гэдэг хүн ганцаараа хийгээгүй. Оюу толгойн гэрээ буруу юм байж. Тэгвэл тэр үед засаг барьж байсан Ардын намынхныг яагаад ярихгүй байгаа юм. Оюу толгойг эргэлтэд оруулах шийдвэрийг Ардын намынхан гаргасан.Оюу толгойн гэрээн дээр ажилласан хүмүүсийн дийлэнх нь Ардын намынхан байна. Гэтэл тэд бүх зүйлийг Баярцогт руу түлхчихээд өөрсдөө шүүмжлэлд өртөхгүй суугаад байна шүү дээ. С.Баярцогтыг шүүмжлээд байгаа хүмүүс үүнийг ойлгоосой гэсэндээ тэр үгийг хэлсэн юм. Хамгийн гол нь шударга шүүмжлэл өрнөөсэй гэдэг үүднээс хэлсэн хэрэг.Парламентад дөрвөн удаа сонгогдож, энэ хугацаанд элдвээр доромжлуулж, гүтгүүлж явсан улстөрчийнхөө хувьд С.Баярцогт гэдэг хүнийг ойлгож байна. Одоо түүнд Оюу толгойн гэрээг засах хувь заяа оногдлоо. Монголын төрд таван удаа сонгогдсон туршлагатай хүн. Тийм учраас бүх галыг өөр дээрээ татаж, хариуцлагаа үүрээд гаръя гэдэг итгэлтэй байх шиг байна. Ийм үе дээр түүнийг нухчин дарах хэрэггүй. Ер нь улстөрч хүн доромжлолыг сөрж, зөв шүүмжлэлийг хүлээж авах чадвартай байх ёстой. Би ч энэ л зарчмаар өдий хүртэл явж ирсэн хүн.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр зарим гишүүд халамцуу байсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Тэр өдөр таны гавьяатын тэмдгийг угаасан гэсэн яриа байна….

-Яалаа гэж дээ. Юу гэж надаас болж архи уухав. Тэр өдөр манай эмэгтэй гишүүд надад баяр хүргэж, өдрийн хоол хамт идэцгээснээс өөр юм байхгүй.

Я.МӨНГӨН