Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өчигдөр өргөн баьсан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй иргэдийн тооны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг танилцуулсан.

Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд: Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлжээ

2014 онд Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэг, хийн буу, сумтай холбоотой мэдээ, мэдээлэл 40 бүртгэгдсэн байна. Үүнээс гар буу тулгаж дээрэм хийсэн нэг, буу тулгаж барьцаалсан нэг, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан долоо, нохой буудсан гурав, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хадгалсан тав, хориотой ан хийсэн хоёр, сум зарсан хоёр, буудсан гэж дуудлага өгсөн хоёр, тэсрэх аюултай их буу, минемотны сум олдсон таван тохиолдол байна.
Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчлийг илрүүлж, 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдэээл хийнэ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр шинэ жилийн баяр, хүүхдийн амралт эхлэсэнтэй холбогдуулан гэмт хэргийн нөхцөл байдал, Зам тээврийн осол, зөрчил, салют, протехнийкийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, хүүхдүүдийн үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, салют, протехникийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх аж.

Categories
гадаад мэдээ

Нислэг саатуулсан удирдах албан тушаалтнаа “Korean Air” огцруулав

Самраар үйлчилсэнгүй гэж онгоцны үйлчлэгчдээ уурлан нислэг саатуулсан удирдах албан тушаалтнаа огцруулсанаа Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани мэдэгдлээ.

Тус компанийн ерөнхийлөгчийн охин, дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг Хитер Чо нь самраар үйлчилсэнгүй гэж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт онгоцноос багийн нэг гишүүнийг буулгахыг шаардсан юм. Ингэснээр Инчон руу явж байсан тус нисэх онгоц Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд буцаж буусан билээ.

“Korean Air” компани энэ хэрэгтэй холбогдуулан уучлалт гуйсан ч “Нислэгийн үйлчилгээний стандартыг шалгах нь түүний ажлын нэг хэсэг. Чо нисгэгчийн туслахаар явж байсан” гэжээ.

Ингэж саатсаны улмаас онгоц цагаасаа 11 минут хоцорч Инчонд газардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өртөг өндөртэй мэс заслыг хөнгөлөхөөр болжээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр болжээ.

Тодруулбал, Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өндөр үнэтэй 10 гаруй мэс заслын өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөхөөр болсон байна.

Энэ нь даатгуулагч өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хувийг хөнгөлөх аж. Тухайлбал, зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн имешит өвчин, артерийн судасны эмгэгүүд, тархи, мэдрэл, хиймэл эрхтэн суулгах зэрэг мэс заслыг хийлгэхэд хөнгөлөлт эдлэх юм байна.

Уг хөнгөлөлтөнд зориулж 2015 ондЭрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн оношлогоо, шинжилгээ хийлгэх бол ЭМД-ын сангаас 55 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг нэг удаад гурван сартай тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 165 мянган төгрөгийг хөнгөлөлт эдлэхээр болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Украины байдал, Эбола саад болжээ

Энэ онд дэлхийн эдийн засгийн удаашруулсан шинэ хүчин зүйлс нь Украины байдал болон Африк дахь “Эбола” вирусийн тархалт боллоо гэж НҮБ-ын нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан газрын шинэ тайланд дурджээ.

Нефтийн үнэ, Украин, Сири, Иракийн хямрал 2015 оны гол сорилтууд болж магадгүй байна. “2014 онд дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу, жигд бус үзүүлэлттэй байлаа. Дэлхийн санхүүгийн хямралын үр дагаварт шахалт үзүүлсээр байгаа бөгөөд үүний сацуу Украин зэрэг геополитикийн шинэ мөргөлдөөн болон “Эбола” вирусийн халдварын тархалт дэгдлээ” гэж дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал болон 2015 оны урьдчилсан таамгийн талаарх НҮБ-ын тайланд дурджээ.

“Энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувьтай байгаа бол Европын эдийн засагт хэврэг байдал ажиглагдлаа” гэж НҮБ-ын удирдах газрын цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурдсан байна.

Хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлт 2014 оны хугацаанд харьцангуй өөр өөр үзүүлэлттэй байв. Ингэхдээ хэд хэдэн орны эн түрүүнд Латин Америк болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын өсөлт удааширчээ. Харин Зүүн Азийн орнууд, тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар буурсан байна.

Ирэх оны урьдчилсан таамгаас үзвэл, еврогийн бүсийн эдийн засгийн байдал тогтворгүй байх бол хөгжиж буй орнуудынх удааширсан хэвээр байх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая дахь иргэн 2015 оны эхээр төрнө

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол улсын гурван сая дахь иргэн 2015 он гараад төрнө гэсэн таамгийг статистикчид дурдав.

Учир нь хүн амын өсөлт сар тутамд харилцан адилгүй байгаа аж. Энэ оны аравдугаар сард 74764 хүүхэд шинээр мэндэлсэн бол арваннэгдүгээр сард 75213 болж өсчээ. Тиймээс 2015 он гараад буюу морь жилдээ багтаж төрөх магадлалтай байна.

Төр засгаас гурван сая дахь иргэнд гурван өрөө байр, гурван сая төгрөг өгнө гэсэн. Мөн түүний чацуутнуудад ч мөнгөн урамшуулал олгох юм.

Тиймээс гурван сая дахь иргэн төрөх өдрийг тодорхой болговол ээжүүд олноор хийсвэр хийлгэх магадлалтай гэж үзэж байгаа аж. Тиймээс Үндэсний статистикийн хороо өөрийн вэбсайтдаа ажиллуулдаг Хүн амын цаг тооллоо унтраасан байна. Учир нь хүмүүс тус тооллыг харж гурван сая дахь хүүхэд төрүүлэх хүслээр амаржих хугацаагаа тааруулах гэж оролдох магадлалтай байгаа гэв.

Categories
мэдээ улс-төр

2014 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр / 2014.12.11 / өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй иргэдийн тооны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг танилцуулсан.

Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд: Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуул, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүүлийн 25 жилд монголчууд юу олж авав

Баабар ингэж өгүүлэв

Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байна. Монголчууд 2000 жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 хувь гарчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Монгол хэл хүртэл мөхлийн шатандаа орсон тул үр хүүхэд маань монгол соёлоос хөндийрөн харьжих боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов. Бараг л бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болжээ. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ. Монгол Улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялгийг зөөж дуусгаж байна. Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нялхсын дийлэнх нь хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс төрж монгол цус булингартан алга болж байна. Хүүхдүүд үй олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Та бүхэн ийм мэдээг өдөр тутам мэдээллийн хэрэгслэлээр сонсч, үзэж, амталж, мэдэрч байгаа билээ. Бид бүхний өдөр тутам хоорондоо ярилцдаг гол сэдэв маань ч энэ байх. Үүнийг би үгүйсгэн тэмцэх гээгүй. Сүүлийн хорин таван жилийн албан ёсны статистикийг харьцуулан тоо баримт хэлэх гэсэн юм. Үүнд БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэсний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй бармт бичиг, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2012 оны хоорон дахь жил бүрийн тайлан зэргийг ашигласан болой.

Хүний эрх, эрх чөлөө. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар нээлттэй болжээ. Одоо Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 оноос өмнө төрөөс оршин тогтнох эрхийг нь зөвшөөрөөгүй нэг ч байгууллага байгаагүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэдийнээ 600 гаруй байгаа бол 1990 онд төрийн мэдлийн 10 хүрэхгүй сонин байсан. Одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 40 орчим, монгол хэлээр нэвтэрдэг зурагтын суваг хэдэн зуу байгаагийн дотор сум болгон өөрийн зурагтын сувагтай болжээ. Амьдрах газраа иргэд өөрснөө сонгох болсноор 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар сая хоёр зуун мянгат болж, Дархан, Эрдэнэтэд тус бүрд нь 80-100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол Улсын хүн амын 4 хувь нь гадаадад амьдарч байгаа. Үүнд иргэний харьяаллаа өөрчилж Казахстанд очсон 60 мянга орчим иргэдийг оруулаагүй болно. Монгол Улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харьяалалгүй иргэд нийт 15 мянга орчим байгаа нь нийт хүн амдаа 0,5 хувийг эзэлж байна. Монголд ирэх жуулчин 1990 онд жилд мянга хүрдэггүй байсан бол одоо хэдийнээ 50 мянга давжээ. Монгол Улсын хилийн дээсийг жилд сая орчим монгол хүн нэвтэрч гадаад орнуудад аялж жуулчилж, худалдаа наймаа хийж, сурч боловсорч байна. Шашин шүтлэгтэй хүний тоог 1990 оноос өмнө гаргадаггүй, ерөнхийдөө сүсэгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр буддын шашинтан хүн амын 15 хувийг, христийнх 4 хувь, лалынх 2 хувь гэж гаргажээ. Улс төрийн нам МАХН-аас өөр байх нь хориглогддог байсан бол одоо бүртгэлтэй 17 нам байна.

Макро эдийн засаг. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2014 оны хоорон дахь 24 жилд 20 дахин өсчээ. Үүнээс 1990-2004 онд хоёр дахин өссөн бол 2004-2014 оны хооронд 10 дахин өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 1999 онд хандивлагч болон олон улсын санхүүнийн байгууллагын энэ талын дэмжлэг 40 хувьд болсон ба 2005 оноос төсвийн бүрдлийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1980 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ. Монгол Улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-гийн олон олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган долларт очиж дэлхийн дундаж түвшний эдийн засагтай оронд тооцогдох болов. Ажилгүйдэл огт байхгүй гэж үздэг байсан бол ажилгүй байхыг гэмт хэрэгт тооцохоо больж, албадан хөдөлмөрийг хориглосноос хойш ажилгүйдлийн түвшин 5-7 хувийн хооронд хэлбэлзсээр буй, харин ажлын байр хэдэн зуун мянгаар эзэнгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 60-80 мянган төгрөг авдаг байсан малчдыг эс тооцвол улсад ажиллагсдад 160 мянган төгрөг байсан бол одоо 187 мянган төгрөг байна. Худалдан авах чадварыг нь тооцвол багаар бодоход хоёр дахин илүү болжээ. Энгийн жишээ хэлэхэд 160 мянган төгрөгөөр 20-25 кг мах авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад барааг чанар, хүртээмжтэй нь харьцуулан коэфицентлахад хавьгүй илүү болохыг янз бүрээр баталж болно. Малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг эс тооцвол 1990 он хүртэл хэзээ ч 25 сая хүрч байгаагүй бол 2014 оны төлийн тоогоо оруулаад 59,2 сая толгойд хүрээд байна. Хэдийгээр малын тоо бараг гурав дахин нэмэгдсэн боловч ДНБ-д эзлэх хувь нь бараг гурав дахин буурсан байна. Хатуу хучилттай зам 90 онд 1184 км байсан бол одоо бараг 7 мянган км болжээ. Нийт импорт найм дахин, экспорт долоо дахин өсчээ. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол одоо арилжааны банк 17 байна. Хэдийгээр хагас нь татвар төлдөггүй ч гэсэн өнөөдөр 107 мянган аж ахуйн нэгж оршин буй.

Эрүүл мэнд. Хүн амын тоо 1990 онд 2,2 сая байснаа 2014 оны эцсээр 3 сая хүрч байна. Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо монгол эмэгтэйн дундаж наслалт 75, эрэгтэйнх 66 болжээ. 1990 оны байдлаар ой хүртэлх насны нярайн эндэгдэл 128 промил байсан авч дэлхийд маш өндөр үзүүлэлт учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 64 гэж мэдээлдэг байжээ. Одоо нялхсын эндэгдэл 16 промил буюу тэр үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. Нас баралтын үзүүлэлт 10 мянган хүн тутамд 10,4 промил байсан бол одоо 6 промил болтлоо буурсан байна. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ тоо 500 сая долларт хүрчээ. ХДХВ-ын тархалт хүн амын 0,01 хувиас бага байвал аюулгүй гэж ДЭМБ-аас үздэг, манайд тархалт нь 0,0007 хувь орчим аж.

Боловсрол. Долоон дээд сургуультай, 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 150 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200 мянга орчим оюутантай болжээ. Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг хэвээр авч мөнгөн утгаараа доллараар тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгджээ. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болжээ. Үүний 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишигт ойртуулан 12 жилийн сургалттай болголоо. Одоо нийт сумын бараг ихэнх нь 12 жилийн сургуультай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсардсан хүүхдийн тоо нийт сурагчидтай харьцуулахад 0,8 хувь эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнэгүй үдийн хоол идэж, улсын цэцэрлэгт хүүхэд үнэгүй явдаг болсон нь урьд хэзээ ч байгаагүй үзүүлэлт юм.

Орон сууц. Тухайн цаг уур бүсэд амьдрах бололцоотой уламжлалт болон орчин үеийн сууцыг орон сууц гэж нэрлэдэг олон улсын жишигтэй. Монгол нь 2010 оны тооллогоор 713 мянган өрхийн 99 хувь нь орон сууцтай байсан энэ үзүүлэлтээр дэлхийд маш дээгүүрт орж байна. 322 мянга өрх гэрт, 382 мянган өрх байшинд амьдарч буйн дээр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нь нийт өрхдөө нэг хувь эзэлж байна. Оюутан сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0,2 хувь, ажилчдын нийтийн байранд 10 300 өрх буюу 1.5 хувь өрх амьдардаг аж. Ийм нарийвчилсан тоог 1990 оноос өмнө гаргаж байгаагүй. Цахилгаан эх үүсвэргүй өрх 3,3 хувь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нь 15.6 хувь ба төвийн эрчим хүчээр хангагддаг өрх 76,6 хувь байна. Таваас доош хүнтэй өрх 82 хувь аж.

Хүнсний хэрэглээ. 1990 онд дундаж монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2 000 ккалори байсан бол өдгөө 2 800 ккалори болж энэ үзүүлэлтээр Японыг давах болжээ. Махны хэрэглээ 1985 оны Хүнсний программаар нэг хүнд жилдээ 88 кг болгохын төлөө зорилт тавьж байсан бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг болжээ. Үүнээс дотоодод нядалсан тураг махны хэмжээгээр тооцвол 100 кг-д дөхөх ба махан дайвар бүтээгдэхүүн, гахай загас тахианы махны импорт болон бусад махан бүтээгдэхүүн, консервыг нэмэхээр дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орон болжээ. Гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин хүчил, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.

Ахуйн хэрэглээ. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатарт явж бай­гаа автомашины тоо өрхийн тоотойгоо тэнцэж байна. Харин гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч дав­хардсан тоогоо 4 сая 300 мянга байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчдийн 25 хувийг нь эзэлж байна. Нэг сая 200 мянга орчим компьютер интернэтийн сүл­жээнд холбогджээ. Бүх өрх телевизортой. Ядуурлын түвшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэгэн утгаар тодорхойлоход хүндрэлтэй байна. 1990 оноос өмнө ийм судалгаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль түвшнээс хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг өдөрт нэг доллар гэдгээр хэмжих юм бол Мон­голд огт ядуурал алга. Хэрэв Үндэсний статистикийн газ­раас авсан багцаар хэмжих юм бол ядуурал хорь гаруй хувьтай байна. Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дараалан нэг гараанаас тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал арав гаруй хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн осол гэмтлийн талаар хэлэлцэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын энэ өдрүүдэд дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд энэ оны 10 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Үүнээс 75 хувь нь түлэгдэлтээр, 3,6 хувь нь угаартаж,16 хувь нь зам тээврийн ослоор, 1,8 хувь нь хахсан, 1,8 хувь нь өндрөөс унаж нас баржээ.
Олон улсын судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж буй оронд 3,4 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна.
Нийслэл хотод суурьших хүн амын шилжилт хөдөлгөөн жилээс жилд нэмэгдсэнтэй холбогдон хүн амын механик өсөлт, ажилгүйдэл, гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл, ахуйн болон зам тээврийн осол гэмтэл нэмэгдэж байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Иймээс хүүхдийн осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.