Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ буурсаар байна

Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар энэ оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Уг судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 3600 орчим орон сууцыг жишиг болгон сонгож хамруулсан аж. Өнгөрөгч сард суурь үе буюу энэ оны 1 дүгээр сараас 19,8 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь өмнөх сарынхаас 1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Жилийн өмнөх мөн үетэй харьцуулвал 0,48 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь сүүлийн 4 сар дараалан орон сууцны үнийн өсөлт буурсан гэсэн тооцоог Монголбанкнаас мэдээллээ.

Орон сууцны үнэ ханшийн хувьд байрлал, хэмжээ, хуучин шинээсээ хамааран харилцан адилгүй байна. Орон сууц борлуулалтын компаниудаас гаргасан үнийн дүнг харьцуулбал:

-Нэг өрөө байрны үнэ 1 мкв – 1.540.000- 1.750.000 төгрөг / Нийт дундаж үнэ – 46,950.000 – 56.200.000 төгрөг /

-Хоёр өрөө байрны үнэ 1 мкв – 1.530.000 – 1.845.000 төгрөг / Нийт дундаж үнэ – 68.850.000 – 118.000.000 төгрөг /

-Гурван өрөө байрны үнэ 1 мкв – 1.500.000 – 1.650.000 төгрөг /нийт дундаж үнэ – 100.500.000 – 133.000.000 төгрөг /

Categories
мэдээ улс-төр

2014 оны төсвийн хуулийг II хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нараас Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцсон нь гишүүдийн зүгээс шүүмжлэл сонсоход хүрэв. Учир нь улсын төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Шадар сайд нар биечлэн оролцох ёстой юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Шийдлийн Засгийн газар тараа таниулж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газар УИХ-аар даажигнаж байгаа юм уу, Ерөнхий сайд байхгүй, Шадар сайд байхгүй, би хэнд үгээ хэлэх вэ. Оруулж ирсэн төсвийн хууль нь Монгол Улсын сайдад зургаан хүний орон тоо баталж өгөх, яамдад төсөв хуваарилж өгөх гэсэн жижиг асуудлын хүрээнд эргэлдсэн нь зохисгүй байна. Ад үзсээр байгаад Соёлын яамыг татан буулгасан, байрыг нь эмнэлэг болгоно гэж Засгийн газар шоу хийгээд. Моралийн элэгдэлд орчихсон байшинг эмнэлэг болгож болдоггүй юм” гэж байлаа.

Гэхдээ 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад шинэ сайд нарын оролцоо байгаагүй аж. Харин Засгийн газар үүрэг гүйцэтгэгч сайдуудтай байсан нь эцсийн дүндээ ийм хариуцлагагүй төсвийн хууль өргөн мэдүүлэхэд хүргэсэн бололтой.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

МАН долоон дэд сайдтай болох тохиролцоонд хүрчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр УИХ дахь МАН, АН-ын зөвшилцлийн ажлын хэсэг дэд сайдуудын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, МАН-аас засагт долоон дэд сайд томилох, үндсэн чиг үүргийн яамдад дэд сайдуудыг сөөлжүүлж томилох гэх зэрэг асуудлаар тохиролцсон гэж Н.Номтойбаяр гишүүн хэлэв. Гэвч хэн хэнийг дэд сайдын суудалд томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж эхлээгүй байгаа аж. МАН-ын зүгээс дэд сайдуудад аль болох мэргэжлийн хүн томилохыг эрмэлзэж байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган завсарлалаа

Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014-12-12/-ийн нэгдсэн хуралдаан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргалаа.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар тодотголыг боловсруулахдаа, Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл, боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан ажээ.

Хуулийн төсөлд, нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардал, төсвийн орлого, хөрөнгө оруулалт, орон нутгийн 2014 оны санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөнд хийх тодотгол болон Нийгмийн даатгалын сан түүнчлэн Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт хийх тодотголуудыг тусгасан байна

Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор тус санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, сангийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, сангийн төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, сангийн орлогыг 1,249.6 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,310.3 тэрбум төгрөг байхаар тодотгожээ. Дээрх хуулийн төслүүдэд тусгагдсан тодотголтой холбоотой асуулт, хариулт явагдаж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Алдармаагийн өмгөөлөгч Б.Дашдорж

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа батлан даалтад гарчээ

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарчээ. Анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэрээр хоёр сарын хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарч байна.

Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Эрдэнэт хотод тоглолтоор явж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн юм. Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүкдээ “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Архигүй баяр тэмдэглэхийг уриаллаа

Нийслэлийн хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулж нийт 1532 иргэн, аж ахуй нэгжийг Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авчээ.

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзлэж, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи согтууруулах ундаагүй баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

867 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлснээр нийслэлд 2014 оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогджээ. Харин гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирчээ. Энэ тоон баримтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийг үйлдсэн гэмт хэрэг 9.8 хувиар, холбогдогч 5.4 хувиар хохирогч 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ спорт

Европын лигт шөвгөрсөн 16 багийн нэрс тодорлоо

Чадал, чансаагаараа Аваргуудын Лигийн дараа жагсдаг Европын лигийн хэсгийн тоглолтууд урд шөнө өндөрлөж ирэх жилийн хавар хасагдах шатанд тоглох азтай 16 багийн нэрс тодорлоо. Эдгээр багууд нь хэсгийн тоглолтод хэрхэн наадаж ямар байр эзэлснээсээ шалтгаалан хоёр хэсэгт хуваагдан сугалаанд оролцох бөгөөд Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтод хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багууд мөн тэдэн дээр нэмэгдэн плей-оффын тэмцээнүүдэд наадах болно. Сугалаа даваа гаригийн 20 цагт Ньон хотод эхлэх ба багууд чансаагаараа хэрхэн хуваагдсаныг танилцуулъя

Чансаа өндөртэй багууд: «Динамо», «Зенит», «Олимпиакос», «Спортинг», «Атлетик», «Боруссиа» М, «Брюггэ», «Бешикташ», «Ред Булл», «Интер», «Фейеноорд», «Эвертон», «Наполи», «Динамо» Киев, «Фиорентина», «Легия».

Чансаа бага багууд: «Андерлехт», «Аякс», «Ливэрпүүл», «Рома», «Вильярреал», «Торино», «Тоттэнхэм», «Селтик», ПСВ, «Днепр», «Севилья», «Вольфсбург», «Янг Бойз», «Ольборг», «Гэнгам», «Трабзонспор»

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын 24.1 хувь нь ажилгүй байна

НҮБ-ын Хүн амын сангийн Дэлхийн хүн амынбайдал тайлангаас үзвэл Монгол улс “Шилжилтийн хожуу үед орсон”орнуудын ангилалд хамаарч байгаа бөгөөд эдгээр орнууд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж,залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараах замаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд, макроэдийн засгийн менежмент, нээлттэй худалдаа, сайн засаглал, хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах арга зам байгаа аж. Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуучуудынажилгүйдлийн түвшин 16.6 хувь байгаа бөгөөд 228.5 мянган залуучууд ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байгаа нь нийт залуучуудын 24.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн 125,9 мянган залуу малаж ахуй эрхэлж байгаа нь нийт залуучуудын 13,1 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжилд анхаарлаа хандуулан сүүлийн 20 жилд анх удаа залуучуудын асуудлыг дагнан хариуцсан “Залуучуудын хэлтэс” -ийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Залуучуудын Төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзаж залуучуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын хөтөлбөрүүдэд тусгахад анхаарч байна.