Categories
гадаад мэдээ

В.Путин Узбекистаны 865 сая ам.долларын өрийг хүчингүй болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэг улсад айлчлахын өмнө Узбекистаны төрийн тэргүүн Ислам Каримовтой Ташкент хотноо уулзсан юм. Энэ үеэр тэрбээр Оросын талд төлөх ёстой Узбекистаны 865 сая ам.долларын өрийг хүчингүй болгосноо мэдэгджээ. Үндсэн 25 сая ам.долларын өрөө Узбекистан төлж барагдуулахаар болжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд үүнтэй холбогдох бичиг баримтыг үзэглэсэн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчид Афганистаны асуудлыг хэлэлцжээ. 1990 оны эхээр Узбекистан улс тусгаар тогтнолоо тунхагласны дараа Оросоос бараа бүтээгдэхүүн болон техник хэрэгслийг их хэмжээгээр зээлээр авсан нь аажимдаа өр болон хувирчээ.

ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭТХЭГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт төрийн айлчлал хийж байна. Оросын Ерөнхийлөгчийн онгоц Дели хотын чухам аль нисэх онгоцны буудалд газардсан талаар мэдээлсэнгүй. Энэ удаад Орос, Энэтхэг хоёр батлан хамгаалах, эрчим хүч, худалдааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. В.Путин тус улсад нэг хоног айлчлахдаа Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукерджи, Ерөнхий сайд Н.Моди нартай уулзаж хэлэлцээ хийжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ айлчлалын үеэр 20 гаруй гэрээнд гарын үсэг зурж, ялангуяа цөмийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаар болов.

ОХУ-ын Ерөнхийлөгч Азийн орнууд руу экспортолж буй газрын тос болон хийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлж байсан. Европын эрчим хүчний хэрэглэгчдийн тоо нэмэгдэхгүй байгааг В.Путин онцолсон юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Европын холбооны гишүүн орнууд руу хий нийлүүлэх “Хойд урсгал” хоолойг тавих төслөөс ОХУ татгалзсан юм. Түүнээс гадна хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр болсон. Оросын төрийн тэргүүн Энэтхэгт байх хугацаандаа тус улсын ажил хэрэгч хүмүүстэй уулзаж дараа нь Олон улсын алмаз эрдэнийн чуулганд оролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Фидель Кастро“Хятадын Нобель” хүртэв

Кубын хувьсгалын лидер ФидельКастроХятадад гардуулагддаг Күнзийн нэрэмжит энх тайвны шагналтан болсон гэж Agence France-Presse мэдээлэв.

Нийт 16 хүнээс бүрэлдсэн шинжээч, эрдэмтдийн баг хориод нэр дэвшигчдээс Кастрог сонгожээ. Есөн санал авсан Кастро НҮБ-ын нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нараас илүүтэй байв. Кубын зүтгэлтэн засаг барьж байхдаа олон улсын маргааныг шийдэхэд хүч хэрэглэж байгаагүй, тэтгэвэртээ гарсны дараа дэлхийн лидерүүд ба олон нийтийн байгууллагатай холбоогоо таслаагүй идэвхтэй байсан гэж комисс үнэлэв. Мөн тэд цөмийн дайн гаргуулахгүй байхад Кастро хувь нэмрээ оруулсан гэлээ.

Күнзийн шагналыг “Хятадын Нобель” гэж нэрлэдэг бөгөөд түүнийг бизнесмен Лю Чицинийн санаачлагаар 210 онд би болгожээ. Шагналыг Тайванийн улстөрч ЛяньЧань, хятад эрдэмтэнЮаньЛунпинь, чан-буддизмын зүтгэлтэн ШиИчэн, НҮЫ-ын тэргүүн асан Кофи Аннан, Оросын ерөнхийлөгч ВладимирПутин нар авч байв. Түүнийг 25000 ам.доллар дагалддаг.

Categories
мэдээ нийгэм

“УБТЗ”-ын даргаар Л.Пүрэвбаатарыг томилжээ

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит, хурал өнгөрөгч пүрэв, баасан гаригт болов. Энэхүү хурлаар “УБТЗ”-ын 2014 хийсэн үйл ажиллагааны тайлан болон Замын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

Ерөнхий хорооны Замын даргад орос хүнийг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр яригдаж байсан. Гэхдээ Л.Пүрэвбаатарыг “УБТЗ”-ын даргаар томилох шийдвэрийг ээлжит хурлаас гаргасан байна. “УБТЗ”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээрГ.Сэрээнэндорж ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ном 80 хүртэл хувь хямдарчээ

Хүүхдийн номын ордонд өнөөдөр 30-80 хувийн хямдралтай, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа болж байна. Энэ үеэр нэрт зохиолч, дуун хөрвүүлэгч СГЗ Го.Аким өөрийн номондоо гарын үсэг зурж, уншигчидтай чөлөөтт уулзалт хийж байгаа юм.

Энэхүү хямдралтай худалдаагаагаар түүхэн, баримтат уран сайхны чиглэлээр туурвисан 17 төрлийн ном худалдаалагдаж буй. Тухайлбал, Го.Акимын “The Dog of Heaven” ном 20 мянгаас 5000 болж, “Хөрстөд ганцхан Чингис хаан” англи хэл дээрх номын үнэ 50 хувиар буурч, 10 мянган төгрөг болж хямдарсан бол АНУ-ын эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо” номууд мөн 20 мянгаас 12 мянган төгрөг болж хямдарсан байна.

Хямдралтай худалдааг Жак Уэтерфорд сан, Хөгжлийн танхим ТББ хамтран зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржид 2.3 жилийн ял оноов

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр болсон. Шүүх хурлаас Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон бол эл хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэр гаргажээ.

Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаагаас гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт сэжиглэж байсан.

Categories
мэдээ эдийн-засаг

Рублийн ханш дахин уналаа

Сүүлийн саруудад үргэлжилсэн уналт үзүүлсэн рублийн ханш Баасан гаригийн арилжааны үеэр бага зэрэг чангарчээ.

Нефтийн үнийн уналт рублийн ханшид сөргөөр нөлөөлж байна. Оросын Төв банкнаас авч байгаа арга хэмжээ үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөж чадахгүй байна. Арванхоёрдугаар сарын 10-нд Оросын Төв банк 11,2 тэрбум рублийн интервенци хийсэн нь баасан гаригт тодорхой болов.

“.Оросын мөнгөний уналт үргэжилж байгаа гол шалтгаан нь нефтийн үнэ болж байна. Нефть сүүлийн таван жилийн хамгийн доод хэмжээндээ хүрч, баррель нь 63 доллараар зарагдаж байна. Оросын энэ сард төлөх гадаад өрийн 30 тэрбум доллар болж байна” хэмээн “БКС Экспресс”-ийн шинжээч ИванКопейкин тайлбарлав. Өөр нэг шинжээч Алин үзэхдээ, экспортлогч нар валютын ашгаа худалдахгүй дарж байна гэв. Хэрэв тэднийг худалд гэж шахвал рубльд тустай хэмээн тэр онцолжээ.

Forex зах зээл дээр евро бүсийн үйлдвэрлэлийн аравдугаар сарын үзүүлэлт нааштай гарсны улмаас евроны ханш доллартай харьцуулахад 0,29 хувиар чангарчээ. Нефтийн үнэ сүүлийн таван жилийн хувьд өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа 60 доллараас бага үнээр зарагдсан байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн ирэх оны нефтийн эрэлт хэрэгцээ буурна гэсэн дүгнэлттийн дараа нефтийн үнэ унажээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон хүүхэд эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр 2014 оны эхний 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн байна. Хэдийгээр 21 нас хүртлэх хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн хуультай ч эрүүжүүлэгдсэн хүмүүсийн долоо нь ЕБС-ийн сурагч байсан нь энэ хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг харуулж буй. Мөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 533 нь эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн шилдэг зураг төсөлчийг шалгаруулна

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос хамтран “Уул уурхайн зураг төсөл-2014” сэдэвт сургалт семинарыг ирэх баасан гаригт ШУТИС-ийн Номын санд зохион байгуулна. Семинарын үеэр 2014 оны Уул уурхайн шилдэг зураг төсөл зохиогчийг шалгаруулах бөгөөд зураг төслийн ажлыг сайжруулах чиглэлээр илтгэл хэлэлцүүлэг явуулна.

Categories
мэдээ нийгэм

“Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулна

Энэ жил анх удаа Монголын хүүхдийн ордноос “Оны шилдэг хүүхэд” тодруулах ногоон хивсний ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд явагдсан байна. Нийслэлийн дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран зургаан номинацид тус бүр гурван шилдэг хүүхдийг шалгаруулсан материал Монголын хүүхдийн ордонд ирүүлсэн байна. Эцсийн шалгаруулалтыг хийж, зургаан номинацид тус бүр нэг шилдэг хүүхдийг шалгаруулсан байна.Урлаг, спорт, сурлага, бусдын төлөө хийсэн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан зургаан шилдэг сурагч өнөөдөр оны шилдэг хүүхдээр тодорч шагнуулахаар болжээ. Энэ жилээс эхлэн уламжлал болгон явуулах уг үйл ажиллагаа нь хүүхэд, багачуудын дунд үлгэр дуурайл бий болгох, өрсөлдөх, идэвхи чармайлттай болоход онцгой нөлөөтэй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын салютыг гар дээрээс худалдан авахгүй байхыг сануулж байна

Жил бүрийн шинэ жилийн баяраар айл гэр, найз нөхөд, хамт олноороо баярын салют буудуулах сонирхол хүн бүрт байдаг биз ээ. Гэвч жил ирэх бүрт баярын салют нь аюулгүйн болоод, чанарын шаардлага хангаагүйн улмаас хүмүүс эрүүл мэндээрээ хохирох эрсдэл хүлээх нь нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлжээ. Энэхүү шалгалт ирэх нэгдүгээр сарын 1 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулах юм байна. Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих аж. Мөн иргэд гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гараагүй гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас мэддээллээ.