Categories
мэдээ улс-төр

О. Чулуунбат Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллана

Манай шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбатыг Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхөөрөө томиллоо.

О.Чулуунбат нь ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, валют, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрээр 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1981-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагч, референт

· 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер (Москва хот, ОХУ)

· 1990-1991 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

· 1991-1992 онд Хувийн хэвшилд зөвлөх

· 1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирал

· 1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч

· 1996-2000 онд Салес Капитал маркет пүүст ахлах трейдер (Нью-Иорк хот, АНУ)

· 2000-2006 онд Монгол банкны Ерөнхийлөгч

· 2006-2008 онд Хувийн хэвшилд зөвлөх

· 2008-2012 онд УИХ-ын гишүүн (Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн). УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

· 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

– See more at: http://zasag.mn/news/view/8039#sthash.WgfMfuir.dpuf

Categories
мэдээ улс-төр

МАН дэд сайд нарын нэрсээ тодрууллаа

Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулжээ. Тухайлбал:

Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/
ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/
ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/
Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/ Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/ Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшээд санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа томилогдлоо

Манай шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, түүхийн ухааны доктор Банзрагчийн Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана.

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

· 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор

· 1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,

· 1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

· 1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх

· 1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал

· 1996-2000 онд УИХ-ийн гишүүн

· 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

· 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал

· 2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.

– See more at: http://zasag.mn/news/view/8041#sthash.osv3bmER.dpuf

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд ирэх онд концесын гэрээгээр 37 ажил хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. Ирэх онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир,соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллээр тус жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн төрөл Концессын зүйлийн тодорхойлолт Санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх Уралдаант шалгаруулалт явуулах/ Шууд гэрээ байгуулах/
Барилга байгууламж, орон сууцны салбар
1 Шинэ урт цагаан төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглана.

Үгүй

Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
2 Түр оршин суух орон сууц “Зураг төсөл боловсруулах-барих-түрээслэх-шилжүүлэх” Түр оршин суух орон сууц барих төслийг 3 дүүргийн /Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо/ 4 байршилд 900 айлын орон сууц төлөвлөсөн. Төслийн хүрээнд Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэ барилга барьж тодорхой хугацаагаар түрээслэн нийслэлийн өмчид шилжүүлнэ.

Тийм

Шууд гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
3 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглана. Үгүй Концессын гэрээ байгуулагдсан
Авто зам, тээврийн салбарын ажлууд
4 Өлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн авто зам “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
5 Хотын төв – Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр агаарын зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
6 Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
7 Өвөр Гүнтийн 11 км авто зам барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
8 Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 1,6 км авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
9 Багануур дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6,44 км авто зам шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 6,44 км авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
10 Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 3,4 км авто зам гүүрний хамт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
11 Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар
12 Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургууль барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
13 Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр барих бөгөөд сургуулийн хүчин чадал 640 хүүхэд. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургууль барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
14 Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн дотуур байрны барилга, хүчин чадал нь 100 хүүхэд. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр дотуур байр барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
15 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 23 дугаар сургуулийн өргөтгөл барих ба 320 хүүхдийн өргөтгөл барих. “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн 320 хүүхдийн өргөтгөл барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
16 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилга барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
17 Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
18 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай яслийн өргөтгөл барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр яслийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
19 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн байрыг шинээр барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
20 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
21 Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
22 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
23 Хүүхдийн хөгжлийн төв барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Налайх дүүргийн 1 дүгээр хороо/ Хүүхдийн хөгжлийн төв барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
24 Орчин үеийн урлагийн театр барих “Барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр орчин үеийн урлагийн театр барьж өмчилж ашиглана Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
Эрүүл мэндийн салбар
25 Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Концессын гэрээ байгуулагдсан
26 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих- -өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
27 Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих- -өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
28 Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлтийн шар дөрөлжийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо/ мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
29 Наркологийн төвийн барилга “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Баянгол дүүргийн 20 дугаар хороо/ Наркологийн төвийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
30 Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо/ Түргэн тусламжийн төвийн салбар пункт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
31 Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин нэгдсэн эмнэлгийн барилгын хашаанд шинээр барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
32 Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих, хүчин чадал нь 50 ор. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13-р хороонд шинээр барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар
33 Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м3-ын хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
34 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж барих “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийг барьж гэрээнд заасан хугацаанд ашиглаж нийслэлийн өмчид шилжүүлж өгнө. Судлан шийдвэрлэх Уралдаант шалгаруулалт явуулах
35 Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн “Зураг төсөл боловсруулах -барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Чингэлтэй дүүргийн 5,6 дугаар хороо “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар/ Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулан нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
36 Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” Концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан нөхцлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
37 СХД-ийн 32 дугаар хороонд байрлах 110/35 кВт-ын дэд станцыг хүчин чадлыг өргөтгөх “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж дэд станцыг өргөтгөн нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн утсаар тоглосон дуудлага буурахгүй байна

Иргэд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг. Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал энэ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байна.

Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийсэн тохиолдол хүртэл гарсан бөгөөд яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулан удаа дараа үйлдэж байгаа нь алба хаагчдын ажиллах нөхцлийг хүндрүүлж байгаа юм.

Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдүүддээ анхааруулж, гэртээ яриа өрнүүлж, сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнийхээ гар утсанд анхаарахгүй бол тоглосон дуудлагын цаана бодит дуудлага өгч, яаралтай тусламж авах гэсэн иргэн хохирдог гэдгийг хэлж ойлгуулах зайлшгүй шаардлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулав.

Дашрамд дуулгахад тус төвөөс хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор тусгай дугааруудад мэссэжээр мэдээлэл авах үйлчилгээг нэвтрүүлэхээр техникийн нөхцлөө хангаж, бэлэн болгохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. – See more at: http://society.time.mn/content/52152.shtml#sthash.bcRB4eri.dpuf

Categories
мэдээ спорт

Тэшүүрийн ДАШТ маргааш эхэлнэ

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн хоёрдахь удаагийн тэмцээн Казахстаны Алмата хотноо энэ сарын 18-22 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас МУИС-ийн оюутан А.Энх-ариун /эм, 18 настай/, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга /эр, 19 настай/ нар Алматаг зорьсон. Дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн явж буй юм. Монголын тамирчид 500 м,1000м,1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх аж. Тэд хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьж байна.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн. Энэ удаагийн тэмцээн нь Алмата хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж явагдаж байгаагаараа чухал онцлогтой юм. Тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20 орчим улсын 150 гаруй тамирчин оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газар 44 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт шинээр гэмт хэргийн шинжтэй найман гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Тухайн долоо хоногт эрүүгийн найман хэрэг хүлээн авч, шинээр эрүүгийн хоёр хэрэг үүсгэжээ. Нийт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн хоёр хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд хэлэлцүүлэг болно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.12.17/ 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон тус яамны газар хэлтсийн удирдлага, театр, кино урлагийн салбарын уран бүтээлч, судлаачид, Мэдээлэл харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Соёлын өвийн төв, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцох юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн шаардлага, зохицуулалт” сэдэвт илтгэл тавих бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид соёлын аюулгүй байдлыг хангахад телевизийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх байдал, соёлын зах зээл, уран сайхны нэвтрүүлэгт үндэсний уран бүтээлийн эзлэх хувь, хэмжээ тогтоох шаардлага, үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, эх оронч иргэн төлөвшүүлэхэд хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн агуулга, хэрэгцээ, гүйцэтгэх үүрэг, кинотеатруудаар түгээх үндэсний киноны нийлүүлэлт, гадаадын болон үндэсний киноны эзлэх хувь, одоогийн түвшин, телевизүүдийн үндэсний нэвтрүүлэг, үндэсний киног бүтээх, түгээх боломж, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, тулгамдсан асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Оюутан тэшүүрчид Алмата-г зорилоо

Олон улсын оюутны спортын холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох “Оюутны тэшүүрийн ДАШТ-2014” хоёр дахь удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо 2014 оны 12 сарын 18-22 нд болох гэж байна. Тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20 орчим улсын 150 гаруй тамирчид оролцох юм. Энэ тэмцээн ОУОСХ-ноос 2014 онд зохиог байгуулсан 29 ДАШТэмцээний хамгийн сүүлийн тэмцээн аж.

Энэхүү Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан А.Энх-ариун (эм) 18 настай, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга (эр) 19 настай тамирчид нь дасгалжуулагч ОУХМастер Ж.Долгорсүрэнгийн хамт явна. Монголын тамирчид 500 м,1000м,1500м,3000м,5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх юм. Монголын залуу тамирчид хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьж байна.

Тэшүүрийн ДАШТ Алмата хотын дэлхийд алдартай 6500 хүний суудал бүхий “Медеу” тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Медеу цэнгэлдэх нь Тяньшан ууланд дунд хэсэгт, далайн түвшинээс дээш 1691 метрт өргөгдөн байрласан байдаг.

Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ удаа хоёр дахиа болно. Харин 2016 оны тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдахаар болжээ.

Алматагийн дэлхийн оюутны АШТэмцээн нь тус хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж явагдаж байгаагаараа чухал онцлогтой юм. Монголын оюутны тэшүүрийн шигшээ баг өнөөдөр УБ-Бишкекийн чиглэлийн Туркийн авиакомпаний онгоцоор нисч 12 сарын 23-нд Улаанбаатар хотноо ирэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулав. Танилцуулгад Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зардлыг бууруулан тооцох зарчмыг баримталсан байна. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2014 онд тодотголын төсөлд тусгасан шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав. Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжлахаар боллоо.