Categories
мэдээ нийгэм

Эдгээр замууд дугаарын хязгаарлалтад хамаарахгүй

Categories
мэдээ улс-төр

Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар тус тус нэмэгджээ.

Нийт өвчлөгсөдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлага ирүүлсний 1128 тохиолдол буюу 50.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

alt

Categories
мэдээ улс-төр

Дэд сайдуудыг томилох хуралдаан 16.00 цагт болно

Засгийн газрын ээлжит бус хурал үдээс хойш 16.00 цагт хуралдах товтой байна. Энэ хурлаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэх аж. Яг одоо МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Тус намаас долоон хүн дэд сайдын албанд очих бөгөөд удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшигчид тодорно. Мөн АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, гурван яамны дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулна. Харин ИЗНН-аас намын дэд дарга М.Хүрэлсүхийг дэд сайдад зүтгүүлэхээр болжээ. Тус намынхан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдын суудлыг авах хүсэлтэй байгаа юм. МАХН Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд асан Б.Тулгыг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр болж, шийдвэрээ гаргаад байна. Харин Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН хүнээ нэр дэвшүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн зэргийг тогтооно

Шүүхийг шинжилгээний үндэсний хүрээлэн энэ сарын 19-ны өдрийн 09:00 цагаас “нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх аж.

– Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах

– Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

– Хууль зүйн зөвлөгөө өгөх

– Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх

– Ямар үе шат, дарааллаар дүгнэлт гардаг

– Иргэдийн даралт үзэх

– Гарын хээний дардас авах

– Галт зэвсгийн хогио, хошуу авах зэрэг үйл ажиллагаанууд явагдана.

Categories
мэдээ нийгэм

Иргэд салют, бенгалын гал импортлох эрхгүй

Cалют хэмээх тэсэрч дэлбэрэх бодисыг шинэ жилийн үдшийн зугаа болгосноос болж, хүмүүс гэмтэж бэртсэн, гар хөл, нүд зэрэг эрхтэнээсээ салсан харамсалтай жишээ урьд жилүүдэд гарч байсан. Тиймээс Гаалийн ерөнхий газраас энэ сарын эхнээс “Салют” сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд:

  1. Ачааны болон суудлын автомашин, зорчигчийн биедээ болон биеэс тусдаа авч яваа ачаа тээшинд пиротехникийн хэрэгслийг /салют/ хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуусан үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах
  2. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад / бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх
  3. Аливаа хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор хууль хяналтын бусад байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажиллах
  4. Пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шуурхай ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад пиротехникийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ердөө хоёрхон байдаг ажээ. Тусгай зөвшөөрлийг ОБЕГ-аас өгдөг бөгөөд МХЕГ, ГЕГ хамтран хяналт шалгалт хийдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өсөх идэр начин хагалгаанд орох гэж байна

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат монгол улсын өсөх идэр начин Ц.Сумъяабээс зүрх солиулах хүнд хагалгаанд яаралтай орох шаардлагатай болжээ. Начинд туслах хүсэлтэй иргэн, албан байгууллага доорх утсаар холбоо барьж, хандив өгч болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй”-н үлгэрийн ном хэвлэгдэхэд бэлэн боллоо

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н тухай үлгэр, бүжгэн жүжгийн талаарх ойлголттой болох боломжтой юм. Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү балет нь Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Дросселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхашруулж байгаагаар эхлэх бөгөөд дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлсөн бүжгэн жүжиг болжээ. “Цөмөөхэй” нь 1892 онд анх удаа тайзнаа амилж байсан ба өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой уламжлал болтлоо хүрч чадсан сонгодог балет болжээ.

Categories
мэдээ спорт

“Реал”Мадрид шинэ цомын төлөө

Марокко улс лугаа энэ өдрүүдэд багуудын хөлбөмбөгийн ДАШТ зохиогдож байна. Энэ сарын 10-наас эхлэн тоглож байгаа тив, тивийн аварга багууд оролцдог тухайн тэмцээнд Европ тивийн энэ жилийн аварга “Реал”Мадрид баг хагас шигшээгээс буюу дундаас нь оролцож эхэллээ. Тэд өнгөрөгч шөнө Мексикийн “Крус Асуль” багийг 4:0 харьцаагаар буулган авч шигшээд шалгарчээ. Тэмцээн 12-р сарын 20-нд өндөрлөнө.

Оролцож байгаа багууд: «Реал»Мадрид (Аваргуудын Лигийн аварга), «Сан-Лоренсо» (Либертадорес цомын аварга.Латин Америк), «Вестерн Сидней Уондерерс» (Азийн Аваргуудын Лигийн аварга), «Сетиф (Африкын аварга), «Крус Асуль» ( КОНКАКАФ-ын аварга), «Окленд Сити» (Далайн улсуудын аварга) ба «Магреб»Марокко -зохион байгуулагч улсын аварга.

Б.Хулан

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар ярилцлаа

Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны 12 дугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компаний захирлуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар яам, салбарын хэмжээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Д.Дорждүрэв, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын зэрэг албаны хүмүүс оролцож, УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

Дашрамд дурдахад УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф бүрэн чөлөөлөгдсөн байх учиртай. Харамсалтай нь тодорхой нөхцөл байдлын улмаас энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр 2014 оны долдугаар сараас эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь салбарын алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн гол нь үйлдвэр, компаний захирлууд үр ашгаа дээшлүүлж, зардлаа хэмнэх бодлого барьснаар үнэ чөлөөлөх асуудалд түлхэц болох ёстой гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.