Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн ажлын хэсэг хуралдлаа

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болов.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан дээрх Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байна. Түүнчлэн дээрх захирамжаар Дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл багтан ажиллаж байна. Дээрх ажлын хэсгүүд нь 2010 онд УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд зарлан явуулсан “Таван толгой нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалт”-ыг Засийн газрын 2014 оны 268 дугаар захирамжийн дагуу үргэлжлүүлэн явуулах юм.

Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компанид саналаа ирүүлэх урилга илгээсэн бөгөөд нийт 5 компани саналаа энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн байна. Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм. Санал өгөх эрх бүхий оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпораци техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгөв.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа нээлттэй, ил тод байх зарчим баримтлахыг онцолсон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дэд сайдууд тодорлоо

Тус хуралдаанаар дэд сайд нарыг ярилцаад, Сангийн дэд сайдад С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдад А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайдад н.Байгальмаа, Зам тээврийн сайдад Х.Ержаныг улираахаар болсон байна.

Мөн энэ хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн ч байнгын хороодын хуваарилалттай цуг дахин ярихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд шүүхэд хандана

Монголчууд “Golia” хэмээх АНУ-д үйлдвэрлэгдсэн архинд ихээн таагүй хандаж байна. Учир нь бид улс эх орныхоо нэр, сүлд, далбаа, бэлэгдэл зэргийнхээ нэрийг дутуу хазгай хэлэх элдэв байдлаар бусармаг зүйлд ашиглахыг хуулиар хориглоогүй ч ёс зүйн хувьд цээрлэж дургүйцдэг ард түмэн. Гэтэл манай улсын нэрийг тасалж, төрийн сүлдийг маань архины лого болгосон нь олон залууст таалагдахгүй байгаа юм.
Тиймээс АНУ-д манай улсыг төлөөлөн суугаа бүрэн эрхт элчин сайд А.Алтангэрэлд хандан зарим залуус мэдэгдэл гаргаад байгаа аж. Бүр цаашлаад шүүхэд ч хандах бодолтой байгаа гэнэ.

21
21
21
21
21

Categories
мэдээ улс-төр

Төсөв хэмнэх зарчмыг шат шатанд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тэрбээр хурлын эхэнд “Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ. Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална” гэж онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2013 оны зарцуулалтад Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу дээрх сангуудын хөрөнгийг зарцуулахдаа алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тендерт оролцохдоо гэрээт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг Худалдан авах ажиллагааны газрын “хар жагсаалт”-д оруулах, төсөв төлөвлөхөөс тайлагнах хүртэлх бүх үе шатанд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, 5 саяас дээш дүнтэй хийсэн зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн Шилэн дансны тухай хууль ирэх оны эхнээс мөрдөгдөхтэй холбогдуулан албан хаагчиддаа мэдээлэл өгч сургаж дадлагажуулахыг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсан юм.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боловч Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж эхлүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг олонажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлээд, орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх аймгийн Засаг дарга нарын асуултад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1905 төгрөгтэй тэнцлээ

Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1899-1906 төгрөг байна.

Хас банк нэг ам.долларыг 1899 буюу хамгийн бага үнээр зарж байгаа бол, Капитрон банк 1906 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш арилжааны банкуудаас даруй 5 төгрөгөөр хямд байна.

Ам.долларын ханшийг тогтворжуулахын төлөө төв банкнаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна хэмээн зарим эдийн засагчид шүүмжилж байгаа бол Төв банкны зүгээс Засгийн газар доллар олж ирэхгүй байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг.

ХасБанк

1,889.00 4.00

1,899.00 4.00

Голомт

1,894.00 6.00

1,904.00 6.00

ХХБанк

1,890.00 3.00

1,904.00 6.00

ХААН

1,893.00 4.00

1,904.00 4.00

Төрийн банк

1,888.00 4.00

1,904.00 5.00

КРЕДИТ банк

1,890.00

1,905.00

Капитал банк

1,890.00

1,905.00 5.00

Капитрон

1,891.00 3.00

1,906.00 7.00

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав зарим хуулиудыг эргүүлэн татжээ

Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав өмнөх сайдын үед өргөн баригдаад байсан хууль, шүүхийн шинэчлэлийн багцад багтсан хуулиудыг эргүүлэн татжээ. Үүнд, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд багтаж буй аж.

Categories
мэдээ улс-төр

5,3 тэрбумын Ноот бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчилгээг дотооддоо авах боломжтой болно. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн байна.

Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын ШУТИС-ын харъяа японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Ингэснээр манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад ач холбогдолтой болох юм.

Categories
мэдээ улс-төр

ХХАА-н дэд сайдад Б.Батзоригийг тодрууллаа

МАН-аас сонгогдох Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад өрсөлдсөн гурван хүн тэнцүү санал авсан тул эцсийн шийдвэрийг намын дарга нь гаргахаар болсон. Ингээд намын дарга Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзоригийг сонгожээ. Түүнтэй хамт МАН-ын Шинчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар тэнцүү санал аваад байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мянгат малчны илүү гэрт ч зээрийн мах овоолоостой байна

-ӨДРИЙН СОНИН: ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН ХУУЛЬГҮЙ АРДУУД ЗЭЭРИЙН СҮРГЭЭ ХҮЙС ТЭМТРЭЭД ДУУСЛАА-

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цагаан зээрийн хууль бус ан хэрээс хэтэрч байгаа талаар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт тус гурван аймагт очиж газар дээр нь ажиллаад ирсэн тус сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар болон БОНХЯ, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МХЕГ, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо. Цагаан зээрийг хядаж дуусч байгаа талаар “Өдрийн сонин”-д дөрвөн цуврал нийтлэл нийтлэгдээд байгаа юм. Тухайн нутаг оронд ажиллаад ирсэн сэтгүүлч нөхцөл байдлын талаар ийн ярилаа.

-ХОТООРОО ДҮҮРЭН ХОНЬТОЙ ХЭРНЭЭ ИЛҮҮ ГЭРЭЭРЭЭ ДҮҮРЭН ЦАГААН ЗЭЭРИЙГ ӨВЛИЙН ИДШИНДЭЭ БЭЛДСЭН МЯНГАТ МАЛЧИН Ч БАЙНА-

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар: Зүүн гурван аймгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирлээ. Нутгийн иргэд өөрсдөө цагаан зээрээ хядаад дуусч байна. Ченжүүд цагаан зээрийн нэг гулууз махыг 25 мянгаар үнэлж авдаг тул малчид төв суурин орохдоо замаасаа хэд гурван цагаан зээр унагааж чиргүүл дээрээ шидэж байх юм. Ер нь нааш цааш явах бензиний мөнгөө ингэж олдог байх жишээтэй. Мянгат малчин айл хүртэл илүү гэртээ цагаан зээрийн махыг өвлийн идшиндээ овойтол бэлдчихсэн байна.

Зүүн гурван аймгийн нутагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компани, хилийн цэргийнхэн, малчид бүгд цагаан зээрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. “Хоттой хониноосоо гаргаад идэхгүй яагаад цагаан зээрийг хоол хүнсэндээ хэрэглэдэг юм бэ” гэсэн асуултад “Бүгд л ингэж байна шүү дээ” гэсэн ганцхан хариултыг нутгийн иргэд өгч байна. Иргэд идэх хоолгүйдээ биш ховдог шунахайн сэтгэлээр цагаан зээрийн сүргийг хядаж дуусах нь ээ. Үнэгүй юманд нугасгүй гэдэг үг жинхэнэ биелэлээ тэнд л олж байна. Энэ тал дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

-БОНХАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгаль нөөцийн газрын амьтны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Онон: –Дээрх зүүн гурван аймгийн цагаан зээрээ устгаж буй сэртхийлгэсэн асуудлыг хөндөж олон нийтэд хүргэж өгч байгаад талархаж байна. Тэгэхээр хууль бусаар ан амьтан агнаж буй хэргүүдийн 95 хувийг галт зэвсгээр үйлддэг. Ингэхдээ дийлэнх нь экспортоор орж ирдэг байлдааны шүршдэг буугаар агнадаг. Хууль зүйн яамнаас санаачилсан галт зэвсгийн тухай шинэчлэн найруулсан хуулийн төслийн ажлын хэсэгт манай яамнаас багтаж ажилласан байгаа. Уг хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдаж гараад ирэх юм бол ямар буугаар ан амьтан агнаж болох, болохгүйг тодорхой зааж өгсөн. Хагас ч бай, бүтэн ч бай ан амьтан агнах буу автомат байх ёсгүй. Бууны хэрэглээ дээр тодорхой хязгаар тавьж өгснөөр ан амьтдыг олноор устгах явдал цөөрнө гэж үзэж байна.

-Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл зүүн гурван аймгийн энэ байдлын талаар удаа дараа холбогдох газруудад нь мэдээлсэн боловч ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй, байдал бүр дордож байгааг онцоллоо. Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн зүгээс Засгийн газраас энэ тал дээр анхаарч “Цагаан зээрийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно

Ирэх оны төсөвт урьд жилүүдэд улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан хэд, хэдэн асуудлыг шилжүүлснээс гадна зарим үйл ажиллагааны зардлыг танаж төсөвлөжээ. Тухайлбал, орон тооны цомхотгол хийж төсвийн мөнгийг хэмнэх болон нийслэлийн 2015 оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулахаар тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Ингэхдээ шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулахаар тооцоолжээ.

Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно гэсэн үг. Харин халагдсан хүмүүст ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинг олгох юм байна. Ингэснээр 2015 оны төсөвт 56.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах буюу энэ нь нийт төсвийн 10 хувьтай тэнцэх ажээ.

Түүнчлэн оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих 53.1 тэрбум төгрөгийг нийслэлд хариуцуулахаар болжээ.