Categories
мэдээ нийгэм

Үнэ чөлөөлөх тухай тогтоолын хэрэгжихгүй байна

Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны арванхоёрдугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компаний захирлуудтай уулзаж, ярилцлжээ.
Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар яам, салбарын хэмжээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Д.Дорждүрэв, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын зэрэг албаны хүмүүс оролцож, УИХ-ын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Дашрамд дурдахад УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф бүрэн чөлөөлөгдсөн байх учиртай. Харамсалтай нь тодорхой нөхцөл байдлын улмаас энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр 2014 оны долдугаар сараас эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь салбарын алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хамгийн гол нь үйлдвэр, компаний захирлууд үр ашгаа дээшлүүлж, зардлаа хэмнэх бодлого барьснаар үнэ чөлөөлөх асуудалд түлхэц болох ёстой гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт хотод цас орно

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна.. Шөнөдөө хотын төв хэсгээр 17-19 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж , явган шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харагчин гахай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 18. Бархасвадь гариг. Билгийн тооллын 27. Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 08.45 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өгөх, сан тавиулах, их хүмүүнтэй уулзахадсайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ эдийн-засаг

“Hyundai”-гийн шинэ гибрид Sonata

“Hyundai” автоконцерн 2015 оны эхний хэсэгт худалдаанд гаргах бензин-цахилгааны холимог хөдөлгүүртэй шинэ үеийн Sonata-гаа танилцуулав.

100 км-д 5,5-5,8 литр бинзен зарцуулах тооцоотой седан D ангилалын энэ тэргийг Сөүл хотын Grand InterContinental Seoul Parnas зочид буудлын их танхимд цугларсан 250 орчим зочдын өмнө үзүүлж танилцууллаа. 2015 онд 37000 ширхэгийг импортод гаргах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Б.Хулан

Categories
мэдээ спорт

“Голден Стэйт”-ийн ялалтын цуврал зогслоо

Энэ жилийн NBA-гийн улиралыг тун ч цоглог эхлүүлж 16 тоглолт дараалан хожоод байсан “Голден Стэйт Уорриорз” багийн ялалтын цувралыг “Мемфис” баг зогсоов. “Мемфис”-ийнхэн нутагтаа тоглосон энэ тэмцээнийг 105:98 гэсэн оноогоор өндөрлүүлсэн бөгөөд тэдний ялалтын үндэс нь хоёрдугаар үеийн дундуур хорин оноогоор тасарсан огцом үсрэлт байлаа. “Уорриорз”-ын ахлах дасгалжуулагч Стив Керри ч үүнийг хүлээн зөвшөөрч “хоёрдугаар үеийн тэр хорин оноо яах аргагүй тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн” гэж хэлжээ.

Б.Хулан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /12-17/ ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо.

1.Сангийн дэд сайд – С.Пүрэв АН

2.Батлан хамгаалахын дэд сайд – А.Баттөр АН

3.Барилга хот байгуулалтын дэд сайд – н.Байгальмаа АН

4.Зам тээврийн дэд сайд – Х.Ержан АН

5.Эрчим хүчний дэд сайд- Ө.Пүрэвбаатар АН

6.Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд хоёр сайдтай байх бөгөөд Т.Болдбаатар АН, н.Атармаа/МАН/ нар энэ албанд томилогдлоо.

7.Уул уурхайн дэд сайд – Г.Тэмүүлэн МАН

8.Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд – Б.Батзориг МАН

9.Аж үйлдвэрийн дэд сайд – Х.Баделхан МАН

10.Гадаад хэргийн дэд сайд – н.Оюундарь МАН

11.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнхбаатар МАН

12.Хууль зүйн дэд сайд – Ц.Уугангэрэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл

13.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд -Я.Төмөрбаатар МАН, Б.Тулга МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл

14.Хөдөлмөрийн дэд сайд – н.Батхуяг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл

15.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд – М.Хүрэлсүх ИЗНН

Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн зохицуулах хорооны удирлагуудыг огцруулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны дэд дарга Г.Хэрлэн, мөн хорооны гишүүн н.Даажамц, Б.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй хэмээн үзэж, энэ асуудлыг чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд “Хангалтгүй” дүн үзүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын тодотгосноор Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай давхар холбогдож байгаа аж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг огцруулах асуудал тавигдаж, гишүүд нь мөн хариуцлага хүлээх ёстой хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар эл асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн нь энэ юм.

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулснаар оронд нь З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи дэмжлээ.

Categories
гадаад мэдээ

Пакистан цаазын ялаа сэргээнэ гэв

Пакистан улсын Ерөнхий сайд Наваз Шариф хэсэг хугацаанд царцаагаад байсан цаазаар авах ялыг буцаан сэргээх болно гэж мэдэгдэв. Өчигдөр талибын дайчид Пакистан улсын баруун хойд хэсэгт орших Пешавар хотын цэргийн сургууль руу довтолж 148 багш, хүүхдүүдийн аминд хүрсэн нь дээрх мэдэгдэл гаргах үндэс нь болжээ. Талибчууд энхүү довтолгооныг Пакистаны арми тэдний гэр бүлийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хариулт хэмээснийг Франс Пресс онцлов.

Б.Хулан

Categories
мэдээ спорт

Ичиножёо А.Ичинноров 10 кг хасахад хүрчээ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн “секивакэ” цол хүртчихээд буй Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сүмогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ.

Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. Харин ойрын хугацаанд түүнд тавигдаж буй шаардлага бол жингээ 185-190 кг болгож ойролцоогоор 10 орчим кг-аар хасах гэнэ. Тиймээс Ичиножёо их гүйж, бэлтгэлээ ч улам чанаржуулж эхэлсэн байна. Японы хэвлэлээр Ичиножёо өрсөлдөгчтэйгээ бус өөртэйгээ, тодруулбал, өөрийнхөө жинтэй “барилдаж” байна хэмээн онцлон бичих болжээ.

Categories
мэдээ спорт

Фернандо Алонсо ирэх онд “Макларен Хонда”-г зорино

“Формула 1”-ийн улирал дуусч, багууд ирэх улирлын өнгө төрхөө тодорхойлж сууна. Өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы Себастиан Феттель “Феррари”-тай гурван жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулж, хамгийн өндөр цалинтай нисгэгч болсон.

Харин “Феррари” багийн үндсэн нисгэгч байсан Испанийн Фернандо Алонсо “Макларен Хонда”-г ирэх оны эхээр зорихоор болжээ. Мөн өнгөрсөн баасан гарагт “Макларен Хонда” баг өөрийн шинэ нисгэгчээ танилцуулсан юм. “Формула 1”-ийн зам дээр цөөнгүй жил уралдаж, чамгүй туршлага хуримтлуулсан испани эр 2009 оны дэлхийн аварга Их Британийн Жонсон Баттоны хамт замд гарах боллоо. Харин тус багийн хөгжлийн хөтөлбөрөөс амжилтын гараагаа эхэлсэн Данийн Кевин Магнусен нөөц нисгэгчийн албанд шилжсэн байна.

Сонирхуулахад, Ф.Алонсо 2005-2006 онд дэлхийн аварга болсон. Харамсалтай нь 2009 оноос түүний амжилт уруудаж нэг ч гараанд түрүүлээгүй юм.