Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр улирлын захиалга үргэлжилж байна.

Монгол Улсын өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-ы нэгдүгээр улирлын захиалга үргэлжилж байна. Тус сонины улирлын захиалгын үнэ 19600 төгрөг. Хэрэв сонины редакцид захиалбал 14300 төгрөг юм. Захиалгыг “Монгол шуудан” (70078977, 70078916), “Скай” (70121294), “Түгээмэл шуурхай шуудан” (98112116, 70115015) шуудангийн компаниудаар авч байна.

Өдрийн сониныг цахимаар захиалах бол 88071920, 88925088 дугаарын утсаар лавлана уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган 14 цагаас хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 9.00 цагаас хуралдах байсан ч 14 цаг хүртэл хойшлогдсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, .Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Номын сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн яамны барилга хүүхдийн эмнэлэг болно

Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар ажлын явцын талаар мэдээлэл сонсон Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна .

Categories
мэдээ нийгэм

Шилэн данс вэб хуудастай болно

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбагийн танилцуулснаар Шилэн дансны талаарх вэб сайт төрийн байгууллагын албан хаагчид, санхүү, нягтлан бодох хариуцсан хүмүүст аль болох ойлгомжтой, энгийн байдлаар хийгдсэн байна. Мөн иргэд, олон нийт ч бас мэдээллийг ойлгомжтой, энгийн байдлаар авах боломжтой аж. Шилэн дансны нэгдсэн вэб сайт болох www.shilendans.gov.mn вэб сайт арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн ажиллаж эхлэх юм байна

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

“Дугуйтай санта-2014” парад болно

“Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран “Дугуйтай санта-2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ бямба гаригт “Дугуйтай санта” парадыг зохион байгуулахаар болсон байна.

Парадад 120-200 санта оролцох бөгөөд уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн ч бүртгүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь бүртгүүлэх санта нарт дугуй, хувцас байх шаардлагатай гэнэ. “Дугуйтай санта” аянд оролцсон хүн бүрт сайн үйлсийн аяны нэгдэлд багтсаныг нь нотлон гэрчилгээ, дурсамж хадгалуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч С.Алтанцэцэг Токиод ажиллаж байна

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.

Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн та­лаар “Өдрийн сонин”-ы сур­валж­лагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилц­лага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.

АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Цаашид Сумогийн холбооныхны ярилцлага, Японы аж амьдралыг цувралаар хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Архины хордлогоор 189 хүн эмнэлэгт ханджээ

Энэ сарын 9-15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон Наркологийн төвд ханджээ. Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвбаатар: Богд уулын төмөр замын ажлыг эхлүүлнэ

Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

Таны хувьд төмөр зам шинэ салбар биш. Ажилдаа шууд орсон уу?

-Санкт-Петербургийн Төмөр замын дээд сургуульд элссэн 1978 оноос хойш төмөр замын салбараас хөндийрөөгүй өнөөг хүрсэн гэхээр төмөр зам миний амьдралдямар орон зай эзэлдэг нь тодорхой харагдах байх. Төмөр замын газар гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 2012 онд татан буугдсан юм. Төмөр замын агентлагт ажиллаж байсан чадварлаг хүмүүстэй хамтарч нэлээд судалгаа хийсэн. Төмөр замаа яаж хөгжүүлж, юу хийх вэ гэдэг тал дээр гарц хайцгаасан хэрэг. Цэг таслалыг нь хүртэл нягт нямбай тавьсан, мэдээлэл нь бүрэн боловсрогдсон, алхам акцууд нь бэлэн болчихсон гэж ойлгож болно. Тийм ч учраас ажилдаа шууд орж чадна. Энэ салбарыг хүчтэй болгох чадал төмөр замд өөрт нь бий. Уламжлалт гэмээр нэг чадвар байдаг юм. Тэр нь маш зөв зохион байгуулалт. Энэ хүчийг ашиглана даа. Туршлага, мэдлэгийг нь зөв зохион байгуулаад өгчихвөл хөгжихөд асуудалгүй салбар. Энэ байгууллагын хөгжилМонголын хөгжил дэвшилд түлхэц өгдөг юм байна гэдгийг өчнөөн жишээгээр нотолж болно.

Монголын хөгжилд нөлөөлсөн сүүлийн үеийн жишээ гэвэл юу байна?

-Мэдээлэл, технологийн газар сураггүй байсан үед буюу 1997 онд шилэн кабель гэдэг юмыг анх удаа төмөр зам дагуу татсан. Шилэн кабель маань 1999 онд ашиглалтанд орж, төмөр зам IT гэдэг юмыг ашиглаж эхэлсэн. Дараахан нь үүнийг ашиглах санаа Засгийн газрын байгууллагуудад төрсөн л дөө.Мэдээлэл технологийн газрын даргаар одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаж байсан юм. Ч.Сайханбилэг над руу утасдаад “Монголд интернэтийг нэг төгрөг болгоно гэсэн зорилго дэвшүүлж байна. Та шилэн кабелаа ашиглуулаач” гэсэн. Интернэтийг хямдруулах, мэдээллийн урсгалыг багцаар нь бөөндөх боломжийг төмөр зам дагуух шилэн кабель өгсөн л дөө. Өнөөдөр интернэт үнэ өртөг, хүртээмж, үйлчилгээний хувьд асуудалгүй болж байна. Төмөр замчид хөгжлийн иймэрхүү эерэг дохиог ахин өгөхсөн гэж бодоод л байна.

-“Улаанбаатар төмөр зам”-ын өмнөх дарга ажлаа авсныхаа дараа ачаа эргэлтийг 20 сая тонн давуулж рекорд эвдэнэ гэж амласан. Хэлсэндээ ч хүрсэн. Таны хувьд ачаа эргэлтийг хэд хүргэе гэж бодож байгаа вэ?

-Сэрээнэндорж ачаа эргэлтийг нэмэгдүүлж, ачааны саатал бөглөрлийг арилгах тал дээр нэлээд ажил хийсэн. Ажлыг нь үргэлжлүүлнэ. Өмнөх даргын үед ачааны хэмжээ 20 сая давсан бол би гучин сая тонндхүргэнэ гэж зүтгэнэ. Техникийн хувьд боломжтой. Ер нь өмнөх үеийнхээ уламжлалт ажлуудыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Таны хамгийн түрүүнд хийх даацтай ажил юу байх бол?

-Энэ асуудлаар ажлаа авсныхаа дараа Ерөнхий сайдтай ярьсан. Хамгийн эхлээд хөдөлгөх ёстой асуудал бол Богд уулын тойруу төмөр зам.

Төмөр зам дээр хос төмөр зам гэх мэт биелэхэд хол ч биелчихвэл хөгжилд хэрэг болохоор санаанууд их бий. Мөрөөдөл биш ажил болгохын тулд яах ёстой вэ?

-Төмөр замыг анх байгуулж өгсөн, энэ асуудлын эх дээр нь сууж байсан улс бол Орос. Оросуудын чадал, мэдлэг Улаанбаатар төмөр замыг өлхөн өөд нь татна. Ганцхан монголчууд яаж оролцох вэ гэдэг асуудал л бий.Монголчууд нь гэдийгээд байвал асуудал явахгүй л дээ. Тэд дайрч орж ирээд шинэчлэхгүй нь ойлгомжтой. Би гурван жилээр томилогдсон. Мэргэжлийн хүний хувьд энэ хугацаанд төмөр замыг хос болгоно гэж худал ярихгүй. Дор хаяж хоёр даргын нүүр үзэж байж үр дүнг нь үзэх ажил гэж бий. Том ажлыг эхлэхийн өмнө зургийг ньгаргах, зохион байгуулалт,мөнгө санхүүтэй холбоотой ажлыг гүйцэтгэхээс гадна санаа сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хос төмөр замын ажил эхэлбэл газар шороо, инженер угсралтын ажлыг Монголын 16 мянган төмөр замчин хийж чадна. Бид “Самсунг”-ийг авчрахгүй. Тусламж дэмжлэг гэж ярихгүй. Тэртом санхүүжилтийн схем, тэр том төслийн удирдлагыг харин дэлхийнх байна уу, Оросынх байна уу, ямартай ч мэргэжлийн улс нь удирдаж таарах байх. Инженерүүд нь ирж заах байх. Хийхийн хувьд Монголын төмөр замчид өлхөн хийчихнэ. Миний үед эхлэх ажил гэвэл Богд уулын тойруу төмөр зам, шинэ нисэх онгоцны төмөр замын хөдөлгөөн байна. Шинэ нисэх онгоцны буудал руу манай төмөр зам очих ёстой.

Богд уулын төмөр зам яг ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Богд уулын төмөр зам бол ганцхан Улаанбаатарыг тойрох асуудал биш л дээ. Төмөр зам хүнд байдалд байгаа. Хоолтын даваа гэж бий. Урагшаагаа Хонхорын тахир гэж байгаа. Энэ хоёр хонхороосоо гарах гэж хамаг зүтгүүрээ эвдэж, хамаг түлшээ шатааж,ачаагаа алдаад дуусдаг. Таван тонн ачаа тээхээр байсан ч хоёр, гурван тонныг ачихаас аргагүй болдог гэсэн үг. Энэ асуудлын техникийн шийдэл нь Богд уулын тойруу төмөр зам. Түүнээс биш мөнгөтэйдөө, гоёсанагдсан учраас тойруу зам барих гээгүй. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс олон жил судалсан. Зориглосон. Төмөр замыг хос болгоё гэж Орос, Монголын Засгийн газар хүсэл зоригоо нэгтгэж байгаа энэ үед хос болгох асуудлынх нь хүрээнд оруулчихъя гэж бодож байгаа. Хамгийн гол нь зөв эхлүүлэх хэрэгтэй. Ахиад буруу замаар явбал хэцүү. Буруу замаар явснаас болж барьж чадаагүй төмөр зам байгаа шүү дээ. Зөв эхлүүлье л гэж хичээж байна.

Гэхдээ хөрөнгө мөнгө гэж том асуудлыг үе үеийн Засгийн газар ярьж хэлсээр ирсэн?

-Хөрөнгө мөнгөний хувьд гачигдалтай гэж ярьж байна. Олон тэрбумтөгрөгийн алдагдал ч яригдаж байгаа. Үүнээс айж, няцах бодол алга. Төмөр замыг техникийн хувьд шинэчлэх, модернизаци хийхэд урд, хойд хөршөө татан оролцуулж чадвал тэд бидэнд хийгээд өгчихнө. Тийм чадалтай, хөрөнгө мөнгөтэй их гүрнүүд. Төрийн тэргүүн энэ асуудал дээр тусалж, дэмжээч гэж ярих юм билээ. Ирэх жилийн долдугаар сард Уфад очихдоо ярина гэсэн. Хоёр хөрштэйгөө дэд бүтцийн түншлэл дээр хамтарч ажиллавал илүү өгөөжтэй гэдгийг харсан хэрэг л дээ. Энэ асуудлыг Засгийн газар ажил болгожшийдээд явъя гэж байгаа.

Таныг ажлаа авсныхаа дараа Раш гуайтай уулзсан гэж сонслоо. Ямар зөвлөгөө хэлж байх юм?

-Манай төмөр замчдын сэтгэлгээний нэг онцлог байдаг юм. Мэргэжлийн онцлог ч байж мэдэх юм. Төмөр замчид түрүүчийнхээ төмөрч замчны үгийг анхааралтай сонсдог. Үгийг нь сонсдог төмөр замчид гэвэл Раш, Сүрэнхорлоо гээд олон хүн бий. Тэдний үг яг л толгойд тусна даа. Рааш дарга хүнээ зоригжуул гэж байна лээ. Төмөр замчид мэргэжлийн хүмүүс учраас итгэл төрсөн л бол салбараа аваад явчихдаг, итгэл ньтөрөхгүй бол мохчихдог юм байна л даа. Салбарыг нь огт мэдэхгүй хүн дарга болоод ирэхээр мэргэжлийн улс чинь амаа хамхиад суучихдаг юм байна. Төмөр замын салбарыг сүүлийн хэдэн жил яг ийм шалтгаанаарсуулгачихаж л дээ. Сүрэнхорлоо зөвлөх алдаагаа давтахгүй бол амжилтанд хүрдэг юм гэж хэлж байна.

Төмөр замын салбарт ажиглагдсан сүүлийн үеийн алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Оросуудынхаа хүчээр төмөр замдаа техникийн шинэчлэл хийчихсэн бол бид ерэн онд орчин үеийн төмөр замтай болчих байсан юм билээ. Тухайн үед оросуудын хувьд хүнд байсан учраас бид 1993-1999 он хүртэл Японоос тусламж гуйсан.Японы талаас шилэн кабель, зүтгүүр, вагон гээд өчнөөн асуудал шийдэж өгсөн. Яг үүн шиг оросууддаа хандсан бол хоёр дахин илүү өгөөж ирэх байсан. Оросуудаас төмөр замыг маань шулуутгаад өгөөч, модон дэрийг миньтөмөр бетон болгоод өгөөч гэж гуйсан болөлхөн чадах байсан.

Зах зээл эхэлснээс хойш гуйсан, хүссэн юм их байх аа. Гэхдээ тэр энэ гэж онцлоод хэлчих дэмжлэг, хөрөнгө оруулалт Оросын талаас ажиглагддаггүй. Тэгэхээр бидэнд асуудал байна гэсэн үг үү?

-Яг тийм. Оросуудтай ойлголцоно гэдэг их чухал. Орос хүнтэй ази хүний зан гаргаж,ухарч найр тавихгүйгээр яг чигэндээ харилцаад байвал илүү ойлгож хариу реакци үзүүлдэг юм. Харин дорнын хүнийзан гаргаж “бултагнаад” байвал нясалчихаж мэдэх улс. Тэгэхээр Оросуудтай ажиллах урамтай бөгөөд учиртай л гэж хэлмээр байна даа.

Оросуудтай өчнөөн жил яриад шийдэж чадахгүй байгаа нэг асуудал бол 1949 онд байгуулсан гэрээ. Гэрээг өөрчлөх асуудлыг төмөр замын үе үеийн дарга нар ярьдаг. Таны хувьд гэрээг өөрчлөх асуудал ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл гацаад байна вэ?

-Юу ч хийгээгүй байж гэрээг өөрчилнө гэж ярьснаас болж гацсан. Монголын талаас төмөр замаа хөгжүүлж, хөрөнгө мөнгө оруулж, тухай бүрд ньсайжруулаад явсан бол манай оноо нэмэгдээд явах байсан. Дахин хэлэхэд юу ч хийгээгүй мөртлөө 1949 оны гэрээг өөрчилнө гэж ярих нь буруу тактик байсан юм билээ. Юм хийж өөрчлөөд ирэнгүүт гэрээ өөрчлөгдөж эхлэх нь жам ёсны хэрэг шүү дээ. Хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.Жам ёсыг тойрч гүйх аргагүй. Миний хувьд 1949 оны гэрээ хэлэлцээрийг их гоё өөрчилмөөр санагддаг. Илүүхамтын ажиллагааны гэрээ болгомоор байна. Энэ гэрээгээр илүү их ашиг олмоор байна.Энэ гэрээнд хамтарч ашиг олох, хамтарч хөгжих хамаг юм нь байгаа. Монгол Улс хурдны төмөр замтай болно гэдгийг энэ гэрээ рүү оруулж байгаад хэрэгжүүлчих бололцоо ч бий. Далайд гаръя гэвэл тэр чигийн гэрээг ашиглаж байгаад гардагтай ялгаагүй.Яг түүн шиг 1949 оны гэрээ хэлэлцээрийг ашиглаж байгаад зорилгодоо хүрэх боломжууд бий. Гэрээний хувьд гэж ярихад том философич, түүхч, эрх зүйчид ажиллах ёстой юм билээ.

Төмөр замаар тээвэр хийдэг гол салбар бол уул уурхай. Энэ салбарынханд ямар давуу тал олгоё гэж бодож байгаа вэ?

-Монголынхоо уул уурхайн компаниудыгдэмжиж ажиллана. Энэ салбарынхны экспортлох баялгийг саадгүйтээвэрлэжхүргэхүүргээ биелүүлж ажиллана. Төмөр замчид нэг ч үүрэг хүлээхгүйгээр бүх үүргийг нөгөө талд үүрүүлжачаа тээх гэж оролдвол харилцан ашигтай хамтын ажиллагаа биш. Хамгийн гол нь гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чанартай, бүх зүйл нь хуулийн дагуу байх ёстой. Экспортлогчид худалдан авагч талдаа муу бүтээгдэхүүн нийлүүлээд эхэлбэл өнөөдөр эхэлсэн тээвэр жилийн дараа зогсох эрсдэлтэй. Тэгвэл бид тогтмол тээврийн ачаагаа алдажхохирно. Тиймээс ачиж байгаа барааныхаачанартай эсэхийг шалгахаас эхлээд худалдаж авч байгаа хүмүүсийн өмнөөс үүрэг хүлээж ажиллана гэж бодож байна.

Барилгын сезоны үеэр Замын-Үүд дээр үүсдэг ачаалалд ямар менежмэнт хийх вэ?

-Орос руу явах зүйлийг Эрээнээс ачсан чигт нь шууд хойшоо явуулах бодолтой байна. Ингэчихвэл асуудал шийдэгдэнэ. Орос руу гарах, Улаанбаатар хүрэх ачаа холилдчихоороо асуудал үүсдэг. Ялгах дов гэж байгуулж байгаа. Вагонуудаа хаашаа явахаас нь хамаарч автоматаар ялгана гэсэн үг. Шинээр барих барилга байгууламж маань вагонуудыг Дархан явахыг нь Дархан руу, Ерөө явуулахыг нь Ерөө рүү гэх мэтээр автоматаар ялгах юм. Замын –Үүдийн хувьд Монгол, Орос хоёр улсын Хятадтайхарилцдаг асар том царигийн боомт болно. Учир нь тэнд царигийн асуудал нарийнаасаа өргөн рүү, өргөнөөсөө нарийн руу шийдэгддэг. Тэгэхээр манай царигийн боомт Монгол, Хятадын асуудлыг ч шийднэ. Орос, Хятадын асуудлыг ч бид шийдэж өгнө. Наушка бол өөр. Нэг л царигтай учраас асуудалгүй. Тэгэхээр Орос, Монголын аль алиных нь асуудал Замын-Үүд дээр шийдэгддэг схем, ложистик, технологи руу явж байгаа. Үүнийг монголчууд хийхээс аргагүй. Ер нь Замын Үүдийг хэрхэн хөгжүүлэх,олон улсын харилцаанд яаж ашиглах гэдэг бол их том бодлого. Засгийн газар, Азийн хөгжлийн банк аль хэдийнэ олоод харчихсан. Азийн хөгжлийн банк бүрЗамын-Үүдэд мөнгө өгье, ложистикийг нь хөгжүүлээд өгье гэж байгаа.

Халаа, сэлгээ хэр хийх вэ?

-Ажилтнуудын түвшинд халаа сэлгээ огт хийхгүй.Харин удирдах ажилтанд тавих шаардлага маш хатуу, илүү тодорхой болно. Таны тавьж байгаа шаардлагад хүрэхгүй юм байна, надад энэ ажил л илүү таарна гэсэн саналаа хэлэх бололцоо нээлттэй.Тэгэхээр халах гэдэг үг байхгүй,сэлгээ бол байна гэсэн үг. Танай сониноор дамжуулаад нийслэлчүүдээс уучлал гуйж болох уу.

Бололгүй яахав. Юуны төлөө уучлал гуйх нь вэ, төмөр замынхаа даргынхаа хувьд уу?

-Хувь хүн талаасаа ч, төмөр замын даргын хувьд ч уучлал хүсэх нэг зүйл байгаа. Хотыг хоёр хуваасан төмөр зам хот төлөвлөлтөд их саад болдог юм билээ. Үүнийхээ төлөө “Улаанбаатар төмөр зам”-ын даргын хувьд нийслэлчүүдээсээ уучлал гуйх гэсэн юм. Хоттөлөвлөлтөндөө Улаанбаатар төмөр замыг оруулж өгөөч, шинэ вокзалыг төлөвлөж,хуучин шинэ барилгуудыгмаань цаашдаа ямар архитектур дизайнтай байх ёстойг хэлж өгөөч гэж хүсмээр байна. Хотыг хоёр хуваагаад байгаа энэ сөрөг нөлөөг арилгах бүх боломжит аргыг хэрэглэе, гүүрээ барья, гарцуудаа нээе гэж уриалмаар байна. Зөвхөн дарга нь уучлал гуйгаад зогсохгүй, манай төмөр замчид ч гэсэн санаачилга гаргах ёстой. Хот суурин дундуур шөнийн 12 цагаас өглөөний зургаан цаг хүртэл дуутдохиогоо өгөхгүй гэж найдаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдэг утгаараа хотын дүрэм, журам, соёлыг дагах хэрэгтэй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хакухо М.Даваажаргал: Японы Сумогийн холбооноос дарамт, шахалт ирэхгүй байгаа

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.

Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн та­лаар “Өдрийн сонин”-ы сур­валж­лагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилц­лага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.

АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын Япон дахь Миягино дэвжээн дээр өчигдөр очлоо. Дэвжээний залуу бөхчүүд 8:30 минутаас бэлтгэлээ эхлүүлдэг байна. Харин аварга 9:30 минутын үед дэвжээн дээрээ ирсэн юм. Тэрээр гурван цагийн турш бэлтгэл хийсэн бөгөөд дуусах үед телевизийнхэн ирж нэвтрүүлгийн зураг авалт хийв. Шизуока мужаас ирсэн дөрвөн настай охины Хакухо аваргатай уулзуулж буй нэвтрүүлэг аж. 13:00 цагийн үед дууссан зураг авалтын дараа Тайхо аваргын хөшөөнд очиж цэцэг өргөлөө.

Тэнд мөн л телевизийнхэн хүлээж байлаа. Бас Тайхо аваргын эхнэр, охин хоёр Хакухог хүлээж байсан юм. 15:00 цагийн үед Их аварга Хакухо М.Даваажаргал ажлын шахуу хөтөлбөрийн хажуугаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө.

Та сумогийн их ертөнцөд 32 удаа түрүүлж домогт Тайхо аваргын тогтоосон дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Танд баяр хүргэе.

-Юуны өмнө сумо бөхийн талаар ярилцлага авахаар Японыг зорьж ирсэн “Өдрийн сонин”-ы хамт олонд талархаж байна. Өнгөрч байгаа 2014 он миний хувьд их сайхан ээлтэй жил байлаа. 32 дахь түрүүгээ авч домогт их аваргын амжилттай зэрэгцсэндээ баяртай байгаа. Би өөрийгөө гурван аавтай гэж ярьдаг.

Төрсөн, өсгөсөн, сумогийн ертөнцийн гэсэн гурван аав бий. Сумогийн ертөнцийн аавыгаа амьд сэрүүн байх хугацаанд сургаалыг нь сонсож байсандаа баяртай байдаг. Энэ хүн бол сумогийн домогт их аварга Тайхо. Би Тайхо аваргыг нас барахаас хоёр хоногийн өмнө уулзаж амжсан. Нас барсных нь хойно гэрт нь очиж адис авч, амлалтаа хэлсэн. Тэр үед дотроо залбиран хэлсэн амлалтаа өнгөрөгч сарын башёгийн түрүүгээр биелүүллээ. Мөрөн дээрээсээ их хүнд ачаа аваад хаячих мэт сэтгэл уужирч байгаа. 32 удаагийн түрүү гэдэг миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг байсан. 32 дахь удаагаа түрүүлээд зогсож байсан тэр өдөр Монгол бахархлын өдөр байж таарсан. Эхэндээ мэдээгүй л дээ. Харин дараа нь сонсоод их бэлгэшээсэн. Дөрвөн жилийн өмнө эзэн хааны цомгүй тэмцээн болж байсан юм. Тэгэхэд надад нэг хүн хэлж байлаа. “Олон жил жилийн турш хадгалагдсаар ирсэн уламжлалыг алга болгочихоор дараа нь яах билээ” гэж.

Юу гэсэн үг вэ гэхээр Японы эзэн хааны цомгүй болчихвол сумо яах билээ гэсэн утгатай. Гэтэл тэрний дараахан Японы эзэн хаанаас захиа ирсэн. Бүр Хакухо танаа гэсэн хаягтай. Урьд өмнө ингэж эзэн хаанаас захиа ирж байсан тохиолдол байхгүй л дээ. Тэгээд бөөн баяр болсон, юун тэр цом. Түрүүлчихээд зогсож байхдаа Японы уламжлалын тухай, сумо бөхчүүд эртнээс өвлөгдөж ирсэн уламжлалыг хадгалж явж байгаа тухай үг хэлсэн дээ. Кимоно өмсөөд, үсээ самнаад явж байгаа нь зөвхөн сумод байдаг сайхан уламжлал шүү дээ. Японы энэ сайхан уламжлалыг хадгалж явах хэрэгтэй. Бүр Мэйжигийн зургаа дахь үед цаг хэцүү байж бүх хүмүүс үсээ авч эхэлсэн байдаг юм билээ. Тэр үеийнх нь эзэн хаан сумод дуртай. Тиймээс “Бидний ёс заншил, уламжлал ийм амархан алга болж болохгүй. Сумо бөхчүүддээ өвлөж үлдээе” гэсэн байгаа юм. Тэр сайхан өв уламжлалын тухай 32 удаа түрүүлж байж л ярих ёстой байсан. Гуч биш, гучин нэг биш. Дөрвөн жил хадгалж байсан үгээ тэр үеэр хэлсэн. Сэтгэл онгойгоод, бүх хэцүү зүйлээ давсан мэт хөнгөрөөд явчихсан.

Түрүүлчихээд эх хэлээрээ, монголчууддаа зориулж үг хэлсэн. Сэтгэл хөдлөөд монголоор ярьчихсан уу, эсвэл дотроо бодож байв уу?

-Би чинь ер нь үе үе монголоор үг хэлээд байдаг юм байна. Түрүүгээ хоёр оронтой болгоод буюу арав дахь удаагаа түрүүлэхдээ монголоор үг хэлсэн. Ерөнхийдөө тэмдэглүүштэй түрүү авсны дараа монголоор яримаар байдаг юм. Сэтгэл их хөдөлдөг.

Монголоороо яриад эхлэхээр япончууд яаж хүлээж авч байгаа бол гэж бодогдож байлаа. Сумогийн холбоо дарамт шахалт үзүүлэх вий дээ гээд л…

-Хүн бүр өөрийн өнцгөөс харж байгаа байх л даа. Гэхдээ ямар байнга монголоор яриад байгаа биш. Ийм асуудал дээр сумогийн холбооноос дургүйцээд, дарамт шахалт үзүүлээд байх юм огт байхгүй.

Тайхо аваргад амлалт өгсөн гэсэн. Ямар амлалт өгсөн бэ. Мөн Тайхо аваргыг өнгөрөхөөс хоёр хоногийн өмнө уулзахад онцгойлон захисан юм бий юу?

-Ер нь бие нь муудсанаас хойш уулзъя гэж ярьж байлаа. Боломж олдохгүй байсаар өөд болохоос нь хоёрхон хоногийн өмнө очсон. Тав, зургаахан минут л хамт байсан. Нэг их юм ярьж чадаагүй ээ. “Хүү минь хичээнэ шүү. Хөдөлмөрлөж байгаа хүнийг аяндаа хүмүүс ойлгодог, хүлээж авдаг. Юу ч болж байсан хичээдэг юм шүү” гэж захисан. Тэр үед би нэвтрүүлгийн хүмүүстэй хамт очсон юм. Тэгээд “Зурагтын хүмүүс таны 32 түрүүтэй зэрэгцэх тухай сонирхож байгаа байх” гэж хэлэхэд “Чиний өөрийн хичээл зүтгэл мэднэ дээ. Чамаас л шалтгаалах зүйл” гэж хэлсэн. Би дөрвөн жилийн өмнө Фүтабаяма аваргын 69 дараалан давсан амжилтыг эвдэхээр зүтгэж байлаа. Фүтабаяа аваргын үед жилд ердөө хоёрхон башё болдог байсан. Тэгэхээр үндсэндээ гурван жил босоо явжээ гэсэн үг. Харин би жилд зургаан башё барилдаж байгаа учраас жил хүрэхгүй хугацаанд тэр том амжилтыг эвдэх гээд байсан. Тийм үед янз бүрийн л юм бодогдож байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч бас Фүтабаяа аваргын амжилтыг эвдэж болно, болохгүй гэж бичиж байсан. Би Тайхо аварга руу залгаад ийм яриа гараад байна, та юу гэж бодож байна вэ, таны үгийг сонсъё гэсэн. Тэгсэн “Би болон үе үеийн аваргууд дээд амжилтуудыг мөрөөдөж, зүүдэлж явсан. Харамсалтай нь эвдэж чадаагүй. Рекорд гэдэг бол эвдэгдэх гэж байдаг зүйл. Хэрвээ түүнийг эвдэх боломж байвал өөрийгөө бүрэн дүүрэн дайчлаарай. Боломжийг ашиглаарай” гэж хэлсэн. Их гоё үг байгаа биз. Тайхо аваргын тогтоосон дээд амжилттай зэрэгцэж ирэхэд энэ үг нь бодогдож байлаа. Ер нь ойр дотнын, хүндэлж явдаг хүмүүсийн хэлсэн чин сэтгэлийн үг асар их хүч өгдөг.

Дээд амжилттай ойртоод ирэхээр сэтгэл зүй бас л сонин болно биз?

-Олон зүйл бодогдоно шүү. Долдугаар сарын башё Нагояад болсон юм. Тэр үед цаг агаар хамгийн халуун байдаг. Их халуун болохоор хоол багасдаг. Хоол багасахаар жин буурна. Тэр үед бяр тэнхээ муудаж таараа. Энэ үед гуч дахь түрүүгээ авсан. Сумогийн түүхэнд гучин удаа түрүүлсэн хоёрхон аварга байдаг гээд янз бүрийн зүйл бодогдоно. Харин тэр башёг даваад туулчихсан болохоор 31, 32 дахь удаагийн түрүү харьцангуй гайгүй байлаа. Гэхдээ л арванхоёрдугаар сарын башёгийн зургаа дахь өдөр Такаясүд уначихсан шүү дээ. Тэр бас зөв болсон байж магадгүй юм. Өөрийнхөөрөө барилдаад намбайгаад явчихна даа гэж бодсон. Нэг тийм хэцүү хүлээснээс суларч байгаа мэт болсон. Нэг ёсондоо барцад арилсан юм болов уу.