Categories
мэдээ нийгэм

32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 11, осол 12 гарч 15 хүн гэмтсэн байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 56 хүүхэд ослоор амиа алджээ

Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 1-5 хүртэлх насны 110 хүүхэд эндсэн статистик мэдээ байна. Тэдний 56 нь буюу 50.9 хувь нь осол гэмтлийн улмаас харамсалтайгаар амиа алдсан байна.

Харин эдгээр ослын дийлэнх нь ахуйн шинжтэй буюу 75 хувь нь түлэгдэж нас барсан аж. Харин 16.7 хувийг нь зам тээврийн осол эзэлж байгаа гэнэ.

Эмч мэргэжилтнүүд дээрх осол эндэгдлийн 90 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг онцолж байна.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна

Ардчилсан нам, Монгол Ардын намтай Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллахаар болсон билээ. Тэд хамтран ажиллах зөвшилцөлд гарын үсэг зурсан бол өнөөдөр АН, МАН хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм байна. Ойрын хугацаанд эдийн засгийг хямралаас хурдан гаргахын тулд сөрөг хүчинтэй Засагт хамтарч байгаа бөгөөд сайдууд ажилдаа ороод байгаа юм. Өчигдөр Засгийн газрын дэд сайдуудыг томилж МАН 7, АН 5, МАХН 3, ИЗНН 1 дэд сайдын суудал авсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Казахстанд ял эдэлж байсан хоёр иргэнийг эх орон нь авчирчээ

Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байсан хоёр монгол иргэнийг эх оронд нь авчирлаа. Тодруулбал Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан Монгол Улсын хоёр иргэнийг Тахарын албаны алба хаагчид өнөөдөр эх оронд нь авчирчээ. Уг ажиллагааг Тахарын ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ хамтран зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгох ажил өрнөж байна

Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажил үргэлжилж байна. Өчигдөр болж өнгөрсөн Ажлын хэсгийн хурлаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгчээ.

Уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компанид саналаа ирүүлэх урилга илгээснээс 5 компани 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр саналаа ирүүлсэн байна.

Санал өгөх эрх бүхий оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпораци техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан байна.

Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан дээрх Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байна. Түүнчлэн дээрх захирамжаар Дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл багтан ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Нум барьсан индианчууд парламентын байр руу дайрав

Бразилд нум сум барьсан 30-аад индианууд тус улсын нийслэл дэх парламент буюу Үндэсний конгрессын байр руу дайран оржээ. Тэднийг чуулганы танхим руу орох гэж байхад нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж байж зогсоосон байна. Бразилийн хууль батлах дээд байгууллагасаяхан уугуул оршин суугчид болох индиануудын амьдарч буй нутгийг хязгаарлахэрхийг парламентад олгосон хуулийг баталжээ. Иймээс үүнийг эсэргүүцсэн байна. Амьдрах газрыг нь тогтоож өгөх эрхийг”Fundacio Nacional de Indio de Brazsil” байгууллага тогтоох ёстой хэмээн тэд үзэж байгаа юм.

Индианчууд парламентын байр руу дайран орох үед чуулганы хуралдааныг түр зогсоосон байна. Тэд нум сумаа харвах үед нэгэн цагдааг онох шахсан аж.

Categories
мэдээ нийгэм

“32-ын тойрог” хамгийн бохирдолтой цэг болжээ

Үндэсний стастистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотод хамгийн их агаарын бохирдолтой нь доорх цэгүүд ажээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж өнгөрсөн сард Улаанбаатар хотын:

1.Баруун дөрвөн замд -29 удаа

2.13-р хороолол орчимд -27 удаа

3.32-ын тойрог орчимд -25 удаа

4.1-р хороолол – 6 удаа

5.Офицеруудын ордон – 6 удаа

6.Ургах наран хороолол – 6 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна.

Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж:

1.13-р хороолол – 23 удаа

2.32-ын тойрог – 23 удаа

3.Мишээл экспо төвийн орчим – 16 удаа

4.Баруун дөрвөн замын орчим -10 удаа

5.Хархорин захын орчим – 8 удаа

6.Офицеруудын ордон орчим – 7 удаа

7.1-р хороолол орчим 5 удаа

8.Ургах наран хороолол орчим – 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна.

10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж:

1.32-ын тойрог орчимд – 30 удаа

2.Баруун дөрвөн зам орчимд – 29 удаа

3.13-р хороолол орчимд -29 удаа

4.Хархорин захын орчим – 20 удаа

5.Ургах наран хороолол орчимд – 11 удаа

6.Мишээл экспо төвийн орчимд – 3 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна.

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж:

1.Баруун дөрвөн зам орчимд – 29 удаа

2.13-р хорооллын орчимд -16 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан гэж тогтоожээ

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн баруун Африкт айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эбола вирусгарсан баруун Африкийн орнуудад очихоор болжээ. ДЭМБ-аас мэдээлснээр олон улсын байгууллагын тэргүүний айлчлал энэ долоо хоногт болох гэнэ. Энэ үеэр Бан Ги Мун эрүүл мэндийн асуудал тэр дундаа эбола вирус өвчний тархалттай холбоотой асуудлыг ч хөндөхөөр төлөвлөжээ.

Энэ сарын 15-ны байдлаар Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг орнуудад уг аюултай өвчний халдвар авсан хүмүүсийн тоо 18464-т хүрч, 6841 хүн нас барсан байна.

Categories
гадаад мэдээ

Йеменд халдлага гарч 30 гаруй хүн амиа алджээ

Йемений Эль-Бейда мужийн Рада хотноо цуврал халдлага болж, доод тал нь 30 хүн амиа алдсаны 20 нь хүүхэд байжээ. Алан хядагчид төмс ачсан хоёр машинд тэсрэх бөмбөг тавьсан байв. “Sky News Arabia” телевизийн мэдээлснээр эхний халдлага “Аль-Хоуси” хэмээх бүлгийн эзэмшил газарт болсон аж.

Йемений Дотоод хэргийн яамнаас халдлагын үеэр гурван хүүхэд амиа алдаж, 37 хүүхэд шархадсан, найман хүүхдийн биеийн байдал хүнд байна хэмээн онцолжээ. Хоёр дахь дэлбэрэлт “Аль-Хоуси” бүлгийн удирдагчдын нэг болох Абдулла Идрисийн гэрийн өмнө болсон байна. Энэ үеэр 10 хүн амиа алдав. А.Идрис нь Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын тэргүүлж байсан Бүх нийтийн ардын конгресс гэгдэх намын гишүүн аж. Харин “Аль-Хоуси”бүлгийнхэн уг хэрэгт”Аль-Кайда”-гийн сунитуудыг буруутгаж байгаа юм.

Йеменд төрийн эрхийн төлөөх тэмцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн есдүгээрсараас хойш тус бүлэг нь нийслэл Санаг болон тус улсындийлэнх нутагт хяналтаа тогтоожээ.Йемений Ерөнхийлөгч Абу Абдулла Салех 2011 онд огцорсноос хойш өнөөдрийг хүртэл тус улсынбайдалтогтворгүй байна. Тухайн үед босогчид Засгийн газраа огцорч, шинэчлэл явуулахыг шаардсан билээ. Мөн эсэргүүцлийн цуглаангарснаас хойш нэг жилийн дотор хоёр мянга орчим хүн амиа алдсан гэдэг. Үүнтэй холбогдуулан Йемений Ерөнхийлөгч Абу Абдулла Салех шүүхээр халдашгүй дархан эрхийг нь хамгаалах нөхцөлтэйгээр төрийн эрхээсээ татгалзсан юм. Харин 2012 оны хоёрдугаар сард ээлжит бус сонгууль болж, тус улсын дэд Ерөнхийлөгч Мансура Хади төрийн тэргүүн болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээлээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард болж байсан. Улмаар шүүх хуралдаанаар түүнийг төрийн нууц задруулсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байдаг. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, 5 жилийн ялыг хэвээр үлдээжээ. Д.Цогтбаатар нь өнөөдрийн хуралд найман өмгөөлөгчтэй оролцсон ч ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар ийн ялласан юм.