Categories
мэдээ нийгэм

Завхан, Дорнодод мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Дорнод аймгийн Засаг дарга аймгийн нийт нутаг дэвсгэрт гурван сарын хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргажээ.

Тус аймагт сүүлийн үед цас орсноор гудамж зам талбайд хальтаргаа гулгаа үүсэн осол гэмтэл гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол,эрсдлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ийнхүү захирамж гаргажээ.

Энэ дагуу 2014 оны 12-р сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 03-р сарын 15 хүртэл хугацаанд иргэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байх аж. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна. Мөн Завхан аймгийн Засаг дарга бүх сумдад мотоциклийн хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргасан байна. Тус захирамж 12 дугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 гхэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Даваа гарагт бүлгийн хуралдаан болно

2014 ОНЫ 12 ДУГААР САРЫН 22-ООС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

Эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн явцтай танилцах ажлын хэсэг 14.00 цагаас Засгийн газрын XIII байр болон шинээр баригдсан төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн байранд ажиллана;

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмнэлэг болгох яамны байранд ажиллана

Ирэх даваа гарагт 14.00 цагаас УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ЭМЯ-ны удирдлагуудтай хамт “150 ортой хүүхдийн эмнэлэг барих” асуудлаар Засгийн газрын 13 дугаар байр Зам, тээврийн яамны байранд ажиллах юм байна. Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох асуудлыг ярьж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн иргэдийг залилсан этгээд хорих ялаар шийтгүүлэв

Дархан-Уул аймгийн харьяат Б гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр ярьж залилан хийдэг байжээ. Тодруулбал “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурдаг байна. Улмаар Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас нийт найман удаагийн давтан үйлдлээр2510000 төгрөгийг залилан мэхэлж авсан байна.

Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн148 дугаар зүйлийн 148.2дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3.4 жилхорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тохиодог билээ. Энэ өдрийг 2011 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд 29-ний өдөр бүх нийтээр амрах юм байна.Түүнчлэн энэ сарын 29-нд бөх сонирхогч, үзэгч олны хүсэн хүлээдэг бөхийн барилдаан уламжлал ёсоор “Бөхийн өргөө”-нд болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв” даваа гаригаас ажиллаж эхэлнэ

Аж үйлдвэрийн яам, “Нар-Мон” ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв” нөгөөдөр нээлтээ хийх гэж байна. Худалдааны төвийн нээлт ирэх даваа гаригийн 12:00 цагт болох юм. Энэхүү худалдааны төвийг Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой нээж байгаа Хэрэглэгчид дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Эхнэрээ хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ онд гурван хүний амины хэрэг гарчээ. Эдгээрээс хоёр хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

өТухайлбал, Эрүүгийн 201417000256 дугаартай яллагдагч Н.Б-д холбогдох хэрэгт “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв 8 дугаар баг, Чулуун хороотын 1-2 тоотод 2014 оны 09 сарын 01-ний шөнө согтуурсан үедээ эхнэр Т.Н-д хүч хэрэглэж модон сандалыг зэвсгийн чанартай хэрэглэн, зодож олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, түүнийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж улмаар хүнд хор уршиг учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлтийг үйлдэж харъяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.

бМөн яллагдагч Ж.Д-д холбогдох Эрүүгийн 201417000252 дугаартай хэрэгт “Архидан согтуурсан үедээ 2014 оны 09 сарын 07-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, хуучин Дэнжийн гудамжны 3-7 тоотод хашаанд байх амбаарт хамт амьдарч байсан иргэн Э гэгчтэй маргалдсаны улмаас түүнийг хутгалж санаатай алсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний сайд, дэд сайд нарт УБЦТС ТӨХК ажил байдлаа танилцууллаа

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар үйлдвэр, компаниудын ажил байдалтай танилцах ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-иар зочиллоо. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү салбарын удирдлагуудад ажлаа танилцууллаа.

Станцад үйлдвэрлэгдэж, дамжуулах сүлжээгээр урсан ирж буй цахилгаан эрчим хүч гэх хүний амьдралын суурь хэрэгцээ болсон бүтээгдэхүүнийг эцсийн шат дамжлагаас хэрэглэгчдэд түгээж, зохицуулалттай хангах үүрэгтэй УБЦТС ТӨХК нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор өөрчлөлт, шинэчлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна. Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад төрийн өмчит компаниудын өмнө нийтлэг тулгамдаж буй хүндрэл бол хэрэглэгчдийн тооны өсөлт ба ажлын хүчний хангамжийн тэнцвэртэй байдал. УБЦТС ТӨХК энэ хүндрэлийг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэлээр олон ажлыг өрнүүлжээ. Тухайлбал мэргэжлийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх 70047004 дуудлагын төв, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээний систем, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг тоолуурын систем, гадуур ажиллах хүчний хяналт, зааварчилгааны цахим систем, техникийн нөхцөл олголтын цахим системүүдийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Түүнчлэн жилээс жилд өргөжин тэлж байгаа хэрэглэгчдийг гэрэл цахилгаанаар хангах, шугам тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх чиглэлээр улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг жил бүр хийж байгаа ба 2008-2014 онуудад нийслэлийн гэр хорооллын дөчин мянга гаруй айл өрхийг шинээр цахилгаанжуулжээ.

Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулгынхаа төгсгөлд хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүэлэхд анхаарч, шинэ холболтыг төлбөртэй болгох, эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах, үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлж тооцох, хамгаалалтын зурвасыг газрын татвараас чөлөөлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Тэнгэр худалдааны төвд чанарын баталгаатай мах зарж байна

Өнөөдөр”Тэнгэр” худалдааны төвд “Эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл түүхий эд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болж байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны малчид, “Амин нутаг” ТББ, “Тэнгэр” худалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй Малчны хотноос эрүүл малын чанарын баталгаатай махыг зах зээлд шууд нийлүүлж байгаагаараа уг арга хэмжээ онцлогтой юм. Энэхүү үйл ажиллагааг “Ширээт хөгжил” хоршооны малчид санаачлан хэрэгжүүлж байгаа аж.