Categories
мэдээ улс-төр

Энэ оны отгон хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ

Энэ оны отгон хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2014.12.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Үүгээр Улсын Их Хурлын 2014 оны сүүлчийн хуралдаан өндөрлөлөө. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдах юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Ононбат: “Цэнхэр дэлгэц” хийх бүх юм бүрдсэн ч цаг хугацаа л алга

“On and off” продакшны захирал С.Ононбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

-Гавьяат болсонд баяр хүргэе. Танд бусад шагнал авсан хүмүүсийг бодвол их л олон алдартай хүмүүс баяр хүргээдбайна лээ?

-Салбарын маань лонцлог юм даа.

-Өнгөрсөн хугацаанд их л олон алдартан төрүүлсэн байх?

-Тэгж өөрийгөө айхавтар дөвийлгөөд байх юу байх вэ. Үнэхээрийн тийм завшаан, боломж гарч ажилласан л даа. Их олон хүнтэй ажилласан. Зөвхөн рок поп биш урлагийн салбарынхантай ихэнхтэй нь ажиллаад үзсэн шүү.

-Шагналаа угааж байгаа юу?

-Арай эхлээгүй байна аа. Гэхдээ найз нөхөд, ах дүү нар хүлээж авлаа.

-Таныганхны реклам, клипийг хийсэн гэдэг юм билээ. Анхны реклам юу байв?

– Арилжаа сурталчилгааны алба гэж Үндэсний телевизэд байсан.Анх л реклам хийдэг болоод АССА-гийн рекламыг хийж билээ. Гоо сайхны сурталчилгаа, намуудын сурталчилгаа ч их хийсэн. Ардчилсан сонгууль эхлээд гурван намын реклам хийж байлаа. Түүнээс хойш олон сурталчилгаа хийсэн л дээ.

-Рекламаарбаруун солгойгүй “нүддэг” болохоор хийж байгаа уран бүтээлчиднь ч нийгмээ гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргээ ухамсарлаж, өөрсдийгөө боловсруулахад анхаардаг болов уу. Заримдаа ч “бандийн юм бэ”, “үхсэн нохойн оцгор” ч бил үү учир утгагүй үгнүүдийг хүртэл моодонд оруулчихдаг?

-Үнэхээр тэгж байх ёстой. Нийгмийг дагуулна гэжтомоор яриад яах вэ. Реклам ч, урлагийн салбар ч тэрурд нь гишгэж байх ёстой юм.Хойноос нь дагадаг урлаг гэж байхгүй шүү дээ.

-Та анхМҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм билээ.Хаана мэргэжлийн сургууль төгссөн бэ?

-Би сургууль төгсөөгүй. Телевизэд анх тайз засагчаасаа эхлээд ажиллаж эхэлсэн. Туслах, ассисентгээд бүх шатдамжлагаар дамжиж, найруулагч болтлоо ажилласан л даа.

-Нэрт удирдаач, Ардын жүжигчин Ж.Чулуун гуай мэргэжлийн сургуульд сураагүй ч алдар хүндийн оргилд хүрсэн. Та бас түүн шиг сонин түүх бүтээж байгаа юм байна?

-Тэр үед миний хүсч байсан чиглэлээр хуваарь яг үнэндээ ирээгүй юм. Би практикаар л яваа хүн.

-Гэсэн ч”On and Off” бол хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн алдартай продакшн. Танай аав, ээж урлагийн хүн байсан уу?

-Ээж маань телевизийн найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Янжмаа гэжҮндэсний телевизэд хамгийн их хүүхдийн нэвтрүүлэгтэй ноцолддог хүн. Телевизийнхэн сайн мэднэ дээ. Манай ээж үндэсний телевизийнанхны найман боловсонхүчний нэг. Хар багаасаа л тэнд өсөж, бүх баяр наадмаар телевизэд очдог. Бэлгээ аваад бөөн баяр болдог байсан.

-Жүжигчдийн хүүхдүүд киноны хэсэгт орчихсон байдаг. Таны хувьд тийм юм байв уу?

– Тийм юм байхгүй.

-Ээж тань албан тушаалаа ашигладаг хүн бишбайжээ?

-Дүүгийн хүүхэд нэвтрүүлэгт орж байсан. Ахын охин ээжийн мааньхийдэг англи хэлний нэвтрүүлэгт орж байсан.

-Энтертаймент урлагт зах зээл байна гээд таны хэлсэн үгийг олж харсан. Танайх 20 жилийн турш энэ салбарттэссэн гэхээр орон зай ихтэй салбар гэсэн үг үү?

-Ямар ч салбарт орон зай бий. Яагаад гэвэл хүний хийгээгүй, бодоогүй нүх сүв үргэлж байдаг. Жишээлбэл, интернетэд ноёрхож байгаа тэр олон том компаниуд байхад facebookгараад л ирж байна. Энэ салбарт бид 20 жил ажиллалаа. Бид анхнаасаа ийм болно ч гэж мэдээгүй. Зүгээр л хийх ёстой ажлаа хийсээр өдий хүрсэн.

-Анх продакшнаа 1993 онд байгуулсан байна лээ. Тэгэхэд продакшн гэж юу хийдэг газрыг хүмүүс мэддэггүй л байсан болов уу?

-Мэдэхгүй шүү дээ. Гайхдагбайсан намайг. Ямар тэнэг юм бэ гэдэг.

-Тахарин би энэ төрлийн бизнест оръё гээд яагаад шийдчихэв?

-Нэгдүгээртклип, реклам хийх хүсэл сонирхолдоо автсан. Хоёрдугаарт энүүгээр мөнгө, хийж амьдарч болно гэдгийг мэдэж байсан. Телевизэд энэ бүхнийг хийдэг л байсан. Гэхдээ мөнгөөр хийж байсан нь цөөн.Боломж байгаа гэдэг нь харагдсан. Болох юм байна. Яалт ч үгүй тусдаа гарах ёстой юм байна гэж бодсон. Тусдаа гарахад бас нэг нөлөөлсөн юм юу гэхээр тэр үед мэргэжлийн техник аймаар үнэтэй байсан. Бид өөрсдийн техник авч чадахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ телевизүүд байгаа юм чинь тэдэнд түшиглээд, хамтраад ажиллая гэсэн бодолтой байв. 1996-1997 онд DV гэдэг форматгараад энэ олон студи продакшн байгуулагдсан даа.

-Продакшн байгуулж гараадболомжийн захиалга олж авахад хэцүү байсан уу?

-Яг үнэндээ хэцүү байсан. Хүмүүс тухайн үед реклам, клип гэдгийг ч мэдэхгүй байлаа. Телевизийнхэн зүгээр авчихдагбайхад ийм зовлонтой юм хийж яадаг юм гэж ч ярьж байсан. Эцсийнбүтээгдэхүүнээ хараад бүгдэд нь таалагдсан л даа.Анхны бүтээгдэхүүн гэвэл Харангын”Манан”, Сараагийн “Мартаж болдоггүй сэтгэл” байна. Хэсэгхөгжмийн нэвтрүүлэгхийсэн. Энэ маань л анхны клип маягаар хийж байсан уран бүтээлүүд.

-Шинэ жилээр хүмүүс үзэх дуртай “Цэнхэр дэлгэц” танай уран бүтээл. Энэ шинэ жилээр “Цэнхэр дэлгэц” байгаа юу?

-Энэ жил бол яагаад ч амжаагүй. Бодсон, бэлтгэсэн, зохиол нь гараад, дүрүүдээ хуваарилаадхийх юмнууд бүрдсэн гэх юм уу даа. Цагхугацааны асуудал л байна.Зураг авалт нь элбэг сар хагасын ажил болдог.Нүсэр ажил. Тийм ч учраас олон хүн барьж авч хийхгүй л байгаа биз дээ.Анхных нь 2000 оны шинэ жилийн тоглолт. Бид 1999 онд зуун солигдох гэж байна гээдэнэ зуунддуулагдсан Монголын дуунуудыг оруулж”Пентатоник” хийж байсан. Түүнээсээ сэдэвлээд 2000 онд “Цэнхэр дэлгэц” хийсэн юм.

-Оросын телевизээр бас “Цэнхэр дэлгэц” шигтоглолт гараад байдаг болохоор ах нараас сэдэвлэсэн юм болов уу л гэж бодсон?

– Би оныг нь сайн санахгүй байна. 1999 онд оросууд хийсэн байдаг билүү. Бид бол 2000 онд л хийсэн. Хүмүүс яахав тэрийг дуурайсан л гэж яриад байгаа юм. Яг үнэндээ бол”Пентатоник”-оос л сэдэвлэж хийсэн юм. Хүмүүс харьцуулах дуртай болохоороо харьцуулж л байдаг.

-“Цэнхэр дэлгэц” бүтээх үеэр хэцүү юмнууд гардаг л байх.Хэцүү хүүхдэдээ хайртай байдаг гээд багш нар ярьдаг. Тандтийм тохиолдол байв уу?

-Хүмүүс энийг бараг л мэднэ дээ. Нэг удаа Аглуу алга болчихсон юм. Аглуу, Энхтуул, Бооёо гурав гол дүр байлаа. Аглуу нэг шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, алга болчихсон. Утсаа авдаггүй. Гэрийнх нь утас болдоггүй. Тэгээд бид нарFM-ээр зарлуулж байсан юм.107-гийнхон”Боллоо, Болиоч дээ” гээд нэвтрүүлэг хийдэг байсан. Тэрүүгээр нь зарлуулаад “Аглуу ажлаа хийе. Энэ олон хүнийг хүлээлгэхээ болиоч дээ” гэсэн.

-Тэгээд зарыг чинь олж сонсож гэнэ үү?

-Сонсолгүй яах вэ. Ээж нь сонсоод, олж өгсөн. Залуу л байсанюм чинь хариуцлагагүй л байхгүй юу. Одоо бол тэрийг ярихаар аймаар ичдэг юм. “Ёстой муухай юм болсон” гээд.

-Урлагийн энэ олон хүмүүсийг зохицуулаад, зохион байгуулалтад оруулна гэхээр та ааштай байх шаардлагатай юу?

-Үгүй ээ. Хүмүүс найруулагч гэхээр ааштай, ууртай байх ёстой гэж бодоод байдаг. Хашгирах үедээ хашгирна, яаж зүгээр байх вэ, хүн л юм чинь. Гэхдээаль болох нервтэхийг боддоггүй. Мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа юм чинь мэргэжлийнх нь шаардлагыг тавих ёстой. Үүргийг нь зөв тодорхойлоод “Чи ийм үүрэгтэй, ийм юм хийх ёстой” гээд ойлгуулчихвал болдог. Гэхдээ орилж чарлах үе байна аа. Тэмээ гэхээр ямаа гээд байдаг хүмүүс ч бий.

-Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач маягийн хүмүүс юм аа даа найруулагч гэдэг?

-Найруулагч тэр олон хүний сэтгэлийг судалж, ойлгож ажиллахгүйбол зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад зүтгээд байвал тэр хүнээс юм гарахгүй. Чадахгүй хүнээсшаардах хамгийн тэнэг юм. Нэгэнт л чадахгүй бол юу ч шаардаад нэмэргүй.

-Шинэ жилийн захиалга ихтэй байгаа гэж сонссон. Юу хийдэг вэ?

-Манайхан зөвхөн концерт, реклам, баримтат кино гэхээсээ гадна эвентуудыг хийж эхэлсэн. Тухайн компанийг сурталчилсан үйл ажиллагааг 1994 оноос хийж эхэлсэн. Урьд нь”Next stop” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан тэр маань үргэлжлээд, байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. 20 жилийн ойн концертоо нийтэд үзүүлэхээр ажиллаж байгаа. Монтажныхаа шатанд яваа. Шинэ жилээр гаргах санаа бий.

-Таны ширээг тойруулаад зөндөө тоног төхөөрөмж байхыг бодоход та ч зөвхөн удирдлагаар хангаад явдаг дарга биш өөрөө нэлээд ажил хийдэг байх нь ээ?

-Урьд нь бол их хэцүү байсан. Одоо бол компьютерт монтаж хийх боломжтой болсон.Бинэг биш зэрэг зэрэг юм хийх дуртай. Тэгээд хоёр, гурваар нь ингээд тавьчихдаг юм. Өөрөө эцсийн монтажийг хийж кайф авах дуртай.Ялангуяа монтажаа өөрөө хийчих сонирхолтой. Яахав манайхан хийнэ л дээ. Би юм юманд нь оролцоно оо,хошуу дүрээд л авна.

-Танай баримтат киноноос олонд танил болсон ямар бүтээл байна?

-Ихэвчлэн байгууллагуудын ойн баримтат кинонууд байдаг. Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1995-1996 онд “Мартагдсан ирээдүй” гээд баримтат кино хийж байсан. Тэр маань Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авч байлаа. Гудамжныхүүхдүүдийн тухай анх л хийгдэж байсан кино. Тэрийг хүмүүс нэлээд мэддэг.

-Урьд нь хийж байсан уран бүтээлээ давтахгүй шинэлэг байх шаардлага уран бүтээлчдэд тулгардаг. Өөр байхын тулд таныг цэнэглэдэг юм юу вэ?

-Өөрийгөө байнга хөгжүүлэх л асуудал. Цэнэглэдэг олон юм бий.Манай гэр бүлийнхэн тэр чигтээ киноны фанатууд. Сайхан кино үзэх дуртай. Өдөртөө заавал нэг, хоёр кино үзэж байж унтана.

-Таныг FM-д ярилцлага өгөөд хөтлөгчид нь дурлаад суучихсан гэдэг үнэн үү?

-Үнэн.

-Тэгээд анхны болзоо нь Т.Ариунаагийн тоглолт үзэх байсан гэж сонссон. Байнгал уран бүтээлчдийн дунд ажилладаг ч ажлын бус цагт ч тэднийг сонгодог гэхээр та ерөөсөө урлагаар амьсгалдаг хүн юм аа?

-Ажил маань өөрөө тийм, сонирхол маань тийм учраас яалт ч үгүйтэрүүгээрээ л байна. Тэр бол өөрчлөгдөшгүй юм байх аа.

-Ердийн үед таны ажлын цаг хэр удаан үргэлжилдэг вэ?

-Өглөөдөө найм хагасаас ажил эхэлдэг. Орой 22-23 цаг хүртэл ажил дээрээ байдаг. Хувийн сектор шүү дээ. Бид цагт баригддаггүй.Цаг алдахыг хүсдэггүй. Энэ цаг хугацаанд их л юм хийж байх ёстой гэж боддог. Хийх ажилгүйбайсан ч өөрийгөө цэнэглэж юм үзэж харж байх ёстой.

-Сүүлийн үед юун дээр ажиллаж байна?

-Ойн тоглолтон дээрээ нэлээд ажилласан даа. “Никитон”-ы гурван клипэн дээр ажиллалаа.

-Ажил таны мөнгө олдог бизнес басхоббигэсэн үг үү?

-Яг тийм. Хоббиндоо хөтлөгдөж явсан гэх үү дээ. Би эхлээд хөгжимчин болох гэж явсан хүн. Олон хамтлагт тоглож байлаа.Гитарчин байсан. Өөжгий бид нар Пионерын ордны гитарын дугуйлангийн хүүхдүүд. Тэд маань хөгжмөө хөөсөн. Би камерын ард зогссонгэх юм уу даа. Надад энэ нь сонирхолтой санагдсан. Реклам хийх, концерт хийх үнэхээр гоё ажил.Концертыг би удирддаг. Тайзан дээр уран бүтээлчид байгаа ч удирдаж байгаа хүн нь би. Тэгэхээр надад их кайфтай санагддаг.

-Татайзны ардах нууц ноёнтон байх нь ээ?

-Хийж байгаа ажил нь тийм. Би тайзны хүн биш, тайзан дээр гарах шаардлага байхгүй. Миний хийж байгаа ажил дандаа ард өрнөдөг учраас хүмүүс заавал мэдэх албагүй шүү дээ.

-“On and off” гэдэг нэрийг яагаад сонгосонбэ?

-Видео хийдэг хүнийхувьд төхөөрөмжөө бодож нэр өгсөн юм. Заавал асааж байж ажлаа хийнэ. Дараа нь унтраана гэдэг утгаар.Явсаар олон утгатай үг болж таарсан. Англи хэл мэддэг танил мааньмөнхийн хөдөлгүүр гэсэн утга бас илэрхийлдэг гэж тайлбарласан л даа. Мандах, жаргах гэсэн утгаар хэлдэг гэж юм билээ.

-Танай дөрвөн хүүхэд бас л урлагийн хүмүүс болох байх даа?

-Б. Болдсайхан эмч хэлсэн билүү дээ.Эмч болохоос өөр замгүй байсан гэж. Ээжэмч, аав эмч. Миний өссөн орчин, мэддэг юм нь энэ учраас эмч болохоос өөрзам байгаагүй гэдэг шиг л гэрт бол дуулж хуурдсан л хүмүүс явдаг шүү дээ.Эдийн засаг, хуулиар явах эсэхийг би таашгүй. Гэхдээ тийм замаар явахгүй байх л гэж бодож байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцжээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр ХӨСҮТ-д очиж ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаатай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос уг асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүд хүүхдийн эмнэлгийн асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ дотоод зохион байгуулалт хийх байдлаар тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг байрлуулах, тэр дундаа мэргэжлийн хүмүүсийн санал болгосноор тус төвийн 50 ортой нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг болгон ашиглах боломж бий эсэхийг тодруулжээ.

ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг байна. Тус төвийн мэргэжилтнүүд Улсын Их Хурлын гишүүдэд томуу болон томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг саналыг хэлсэн байна. Шалтгаан нь олон төрлийн халдварт өвчний эмчилгээ явагддаг ХӨСҮТ-д томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй. Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд гэнэтийн гоц халдвар дэгдсэн үед шуурхай ажиллах үүрэгтэй ганц байгууллагын байнгын бэлэн байдлын дэглэм алдагдана гэдгийг тооцох нь зүйтэй гэжээ.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай мөн очиж танилцсан байна. Тус эмнэлэг гамшгийн үед ажиллах төлөвлөгөөний дагуу улирлын чанартай ачаалал ихсэх үед 100 ор нэмж байрлуулснаар хүүхдийн тасаг нь 125 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Ачаалал, үйлчилгээний хүртээмжийн тал дээр ямар нэг хүндрэл гараагүй, өнөөдрийн байдлаар 122 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Жаки Чан хүүдээ туслахгүй гэнэ

Нэрт жүжигчин Жаки Чаны хүү Жейси Чан мансууруулах бодис хууль бусаар наймаалагчдад орон сууцаа хэрэглүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа билээ. Түүнд гурван жилийн ял оноож магадгүй байгаа. Үүнтэй холбогдуулан нэрт жүжигчин мэдэгдэл хийхдээ “Жейси эрх чөлөөтэй болохоороо өөрийнхөө гунигтай туршлагын талаар залуучуудад ярьж өгөх байх” гэв.

Нэрт жүжигчний хүү өнгөрсөн наймдугаар сард Бээжин хотноо найз, Тайванийн жүжигчин Фан Зуминтэй хар тамхины хэргээр баривчлагдсан билээ. Түүний гэрт нь цагдаа нар нэгжлэг хийхэд 100 гр хар тамхи олдсон юм.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа тус дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Драмын театрынхан шагнууллаа

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр энгэрээ мялаалаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, Ерөнхий зураач Т.Ганхүү Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, аав, ээж, ах, дүү хамт олноо баярлуулсан юм.

Драмын театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь 1927 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1957-1961 онд Монгол улсын их сургуулийн найруулагчийн ангийг А.Д.Никитины удирдлаганд суралцаж төгссөн Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм.

Тэрээр 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, Хүүхэлдэйн театрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Түүний найруулсан жүжгүүдээс дурдвал, Яндангийн дуу-1963, Тээлийн хөндийд-1964, Интоорын цэцэрлэг-1964, Алтан загасны үлгэр-1964, Жирийн хүмүүс-1965 зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авъяаслаг ахмад уран бүтээлч юм.

Театрын ерөнхий зураач Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нь 1998 онд анх театрын босгыг алхсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил ажиллаж, театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, У.Шекспирийн “Гамлет”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм”, Р.Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Г.Пинтерийн “Өчигдөр”, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр” /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэн ирэх сард мэндлэх нь

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх юм байна. Өмнөх жил манай улсад нийт 79780 хүүхэд шинээр мэндэлжээ. Энэ нь нэг жилд төрсөн төрөлтийн дээд хэмжээ байсан гэж албаныхан мэдэгдэв. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар дээрх тоо өсөх магадлалтай байгаа аж. Учир нь энэ оны арваннэгдүгээр сарыг өмнөх оны энэ сарынхтай харьцуулахад 1800 орчим хүүхдээр илүү байгаа юм байна.

Гурван сая дахь иргэн төрөхтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, холбогдох ажлын хэсэг байгуулагджээ. Гурван сая дахь иргэнийг гурван өрөө байр, эсвэл 70 орчим сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагналаар мялаах аж. Харин гурван сая дахь иргэнтэй хамт төрсөн чацуутнуудыг хот, хөдөөд төрсөн гэлтгүй тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа тул хуралдаан ийнхүү хаалттай горимоор үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд интернэт түр хугацаагаар ажиллахгүй болгоод байгаа аж. Гишүүд хаалттай хуралдааны үеэр мэдээллийг гар утас, цахим төхөөрөмж ашиглан гадагш гаргахыг хориглодог билээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.” хэмээн өөрчлөх санал дэмжигдсэн. Түүнчлэн “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно. Төрийн болон бусад байгууллага үйл ажиллагаандаа зөвхөн хуулийн этгээдийн цахим гэрчилгээг ашиглана.” гэсэн заалт дэмжлэг авсан.

Хуулийн төсөлд “Хуулийн этгээд энэ хуулийн 11.3-т заасан хугацаанд өөрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт мөн дэмжлэг авсан юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.

Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ О.Гүндэгмаа “Алтан-Од” хүртлээ

Монголын Үндэсний олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Од”, “Алтан-Очир” одонгоор энэ онд спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг шагналаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, “Монгол Глобал” компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон хүртжээ.

Энэхүү шагнал нь Олон улсын олимпийн хорооны шагналд тооцогддог бөгөөд тухайн шагналыг гардсан хүмүүсийн намтар нь ОУОХ-нд хадгалагддаг байна.

Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Л.Ундралбат, ОУХМ Ц.Мөнхзул нар “Алтан-Очир” одонгоор шагнууллаа.