Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Шинэ оноо угтах гэж хөл хөдөлгөөнтэй байгаа энэ үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ихэсдэг. Иймээс өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллага бэлэн байдалд шилжин ажиллах юм байна. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд нийт бүрэлдэхүүнээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Онцлох Монгол хүүхэд”-ийг шалгарууллаа

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирсэнээс есөн хүүхэд шалгарчээ. Үүнд:

  1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Даваахүүгийн Мөнхзул
  2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Цэрэндондовын Ухаанзаяа
  3. “Эко хүүхэд”-ээр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Зоригтбаатарын Буянхишиг
  4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр Гетё сургуулийн 11а ангийн сурагч Адъяасүрэнгийн Анударь
  5. “Эрэмгий хүүхэд”-ээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Чогдонгийн Бямбажав
  6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч Нармандахын Алтантулга
  7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батчулууны Санчирнаран

8. “Зөв монгол хүүхэд”-ээр Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан Дуламсүрэнгийн Мягмарсүрэн

9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн Баян-Очирын Ёндонжамц нар тус тус шалгарчээ.

2014 оны “Онцлох Монгол хүүхэд” хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордоны Ёслолын танхимд болж дээрх хүүхдүүдэд шагналыг нь гардуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Дүйчэн өдрийг тохиолдуулан Манал хурав

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 8, аргын тооллын арванхоёрдугаар сарын 29-ний өдөр. Энэ бэлгэт сайн өдрийн тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Жавзандамба хутагт төвийн 301 тоотод Их Манал, Маналын дончод хуржээ. Эрт дээр үеэс монголчууд билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлал тогтсоны дагуу ийнхүү ном хурлаа.

Categories
мэдээ улс-төр

Тусгай 26 санг татан буулгана

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай 26 санг татан буулгахаар болжээ. Эдгээрээс дурдвал, Цэвэр агаарын сан, Монгол судлалын сан, Сургалтын төрийн сан, Хүний хөгжил сан, бүх нийтийн үүргийн сан, Эрүүл мэндийн дэмжих сан, Замын сан тэргүүтэй нийт 26 санг татан буулгахаар судалгааны ажилдаа орсон байна.

Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэлтэйгээр улс орныг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого барьж ажиллахаа зарласан. Тиймдээ ч 1500 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, хүүхэд болон оюутны мөнгийг заагтай олгоно гэж буй юм. Үүний хүрээнд улсын мөнгийг хий дэмий зарлагаддаг олон жил ашигүй ажиллаж ирсэн агентлаг, төрийн сангуудыг татан буулгах нь тодорхой болжээ.

Тодруулбал иргэдийн хэл ам тасарч үзээгүй Цэвэр агаарын сан байна. Тус сан нь байгуулагдсан цагаасаа зуух тарааснаас өөр дорвитой ганц ч ажлыг хийж ирээгүй гэдэг. Харин улсаас авч зарлагадсан мөнгө нь хэмжээлшгүй их. Хамгийн наад зах нь хуучин удирдлагууд нь улсын 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж ял сонссон байдаг. Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар “Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо”, “Цэвэр агаарын сан”, “Цэвэр агаар төсөл” зэрэг хэд, хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол багассан нааштай үзүүлэлт огт мэдэгдэхгүй байгаа билээ. Тиймээс Цэвэр агаарын санг татан буулгаж Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороотой нэгтгэх нь зүйтэй гэдэг саналд хүрчээ.

Харин Сургалтын төрийн сангийн хувьд мөн л татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. 70 мянган төгрөгийг бүх оюутнуудад ижил, тэгш системээр үргэлжлүүлэн өгөх шийдвэрийг хэвээр үлдээвэл тус сан үлдэж магадгүй гэнэ. Харин 70 мянгыг оюутнуудад өгөхгүй гэвэл тус санг татан буулгахаас өөр аргагүй юм байна. Учир нь тус санд 70 мянгыг тарааж түүнд хяналт тавихаас өөр хийдэг чухал ажил байдаггүй бололтой.

Хүний хөгжил сангийн хувьд 20 мянган төгрөг хүн бүрт тарааж дууссанаас хойш ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байгаа юм. Цаашлаад тус санг татан буулгаж эрхэлж буй ажлыг нь яам болон боловсролын газар эсвэл бусад хариуцах албадад өгөх нь бас л хэмнэлт хийх талтай гэж үзэж байгаа аж.

Энэ мэт өөр бусад нь хийж болохоор ажлуудыг тусад нь мөнгө төвлөрүүлж сан байгуулж хийлгэж байхын оронд эртхэнээс цэгцэлж улсын мөнгийг хэмнэх нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэхээр болжээ.

Categories
булангууд гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Дахиад л Малайзын онгоц осолдлоо

Ням гаригийн өглөө нутгийн цагаар 05.36-д Индонезийн Сурабай хотоос ниссэн Малайзын AirAsia авиа компанийн Airbus320-200 онгоц тэнгэрт хөөрснөөсөө хойш нэг цаг орчмын дараа, цаг агаар муудсан тул чиглэлээ өөрчлөх зөвшөөрөл хүсээд хэсэг хугацааны дараа холбоо тасарчээ. Индонезиэс Сингапур хүртэлх маршрутаар нисч байсан энэ онгоцонд 149 индонези, гурван солонгос, нэг сингапур, малайз, англи хүн сууж явсан гэх бөгөөд нисэгч, үйлчлэгч нартайгаа нийлээд 162 хүний амь нас хувь заяа бүрхэг болоод нэг өдөр өнгөрлөө. Энэ онгоцны алга болсон хугацааг нь тооцоод Яван тэнгисийн хавьцаа унасан байх магадлалтай гэж үзэж байгаа тухай Индонезийн хэвлэлүүдэд бичиж байна. Тийм учраас тэр хавийн далай тэнгист арав орчим хөлөг онгоц, тэнгэрт нь зургаан нисдэг тэрэг болон хайгуулын зориулалттай онгоц эрлийг үргэлжлүүлж байгаа бол Малайз, Сингапур, Австралиас ч эрлийн онгоцнууд туслахаар ирж байгаа сурагтай. Одоогийн байдлаар онгоц сүйрсэн байх гол шалтгааныг цаг агаартай холбож байгаа ч шатахуун дууссан, хорлон сүйтгэх ажиллагаа гэх өөр чиглэлүүдийг ч давхар судалж байгаа гэв. Учир нь уг онгоцонд 162 зорчигч сууснаас гадна 23 хүн ямар нэгэн шалтгаанаар суулгүй үлдсэн нь дээрх таамаглалыг дэвшүүлэх шалтгаан болжээ. Гэхдээ нэг гэр бүлийн арван хүн яах аргагүй нислэгийн цагийн хуваарийг буруу бичсэнээс болж золгүй онгоцноос золоор хоцорсон нь тогтоогдсон. Тэд уг нь Сингапур явж амрахаар төлөвлөж байсан ч нислэгийн пүүсийнхний хариуцлагагүй үйлдлээс хамааран хоцорч энэ талаар маргаж байх үедээ онгоц сүйрснийг сонсож санамсаргүй тохиолдлоор зул сарын “хамгийн том бэлгээ” авснаа мэдэцгээжээ.

Азтай гэр бүл

Reuters агентлагийн мэдээлснээр Малайзын АirAsia пүүсийн QZ8501 дугаартай AirBus320-200 онгоц нь ашиглагдаад зургаан жил болж байгаа харьцангуй шинэ хөлөг юм байна. Ер нь энэ жил Малайзын нисэх хүчний хувьд тун чиг бараан жил болж байна даа. Гуравдугаар сарын 7-нд Куала-Лумпураас Бээжин хот руу нисч байсан 227 зорчигчтой Малайзын онгоц Өмнөд хятадын тэнгист унаж ор сураггүй алга болсон бол долоон сарын 17-нд Амстердамаас ниссэн бас л Малайзын МН-17 онгоц Украйны тэнгэрт осолдож одоо хүртэл шалтгааныг нь тодруулж чадахгүй маргалдсан хэвээр л байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

Хацу башё ирэх сарын 11-нд эхэлнэ

Японы сүмогийн холбоо нэгдүгээр сарын тэмцээн Хацү башё ирэх сарын 11-нд эхэлнэ. Энэ удаагийн чансаанд Ёкозүна Хакүхо, Какүрюү, Харүмафүжи, озэки Кисэносато, Котошёгикү, Гоэйдо, сэкивакэ Аоияма, Ичиножё нар урьдын байрандаа бичигджээ. Харин Такаясү, Точиозан нар комүсүби цол хүртсэн байна. Манай бөх Токитэнкү А.Хүчитбаатар, Кагамио Б.Нанжид нар болон Саданофүжи, Тосаютака нар дээд зиндаанд дэвшээд байна.

Categories
мэдээ нийгэм

Шувууны гаралтай импортын бүтээгдэхүүнээс татгалзахыг сануулав

Шинэ жилийн баярын ширээндээ шувууны гаралтай бүтээгдэхүүн сонгохгүй байхыг мэргэжлийн яамнаас анхаарууллаа. Учир нь БНХАУ-д энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, хэд хэдэн хүн нас барсан байна.

Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Үрэмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл ирэх онд ч үргэлжилнэ

Улс орны эдийн засаг хүндхэн байгаа үед найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт цаашаа үргэлжлэх эсэх нь олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж. Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна. Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Албан байгууллагуудыг шинэ жилээ энэ сарын 29-ний дотор тэмдэглэж дуусгахыг санууллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас албан байгууллагуудын шинэ жилийг өнөөдөрт багтаан хийж дуусгах шийдвэр гарсан байна.

Энэ сарын 30,31-нд нийслэлийн нэгдсэн арга хэмжээ болох бөгөөд үүнтэй давхардуулан арга хэмжээ зохиохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Баярын өдрүүдээр цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баярын ёслолын буудлагыг Маахуур толгой, Зайсан, Амгалан зэрэг газраас хийх аж. 31-нд Чингисийн талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” нэгдсэн цэнгүүн хийж, иргэдэд автобус Чингисийн талбайгаас хуваарийн дагуу үйлчлэх нь. Мөн банкууд нэгдүгээр сарын 3-ны өдөр хуваарийн дагуу ажиллах болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнуудын “цалин” бууж баар цэнгээний газруудын орлого нэмэгджээ

Шинэ хичээлийн жил эхэлсэнээс хойш оюутнуудын 70 мянга олгогдоогүй байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тэдний “цалин” буужээ. Оюутан тус бүрт нийт дөрвөн сарын 280 мянган төгрөг дансанд нь орсон байна. “Оюутнуудын 70 мянга бууж орлого ч гайгүй байна шүү” гэх худалдаа наймаа эрхлэгчид ам сайтай байгаа сурагтай. Зарим нь шинэ жилийн гоёлоо базаахаар дэлгүүр хоршоо хэсч, өөртөө хөрөнгө оруулж байгаа бол нэг хэсэг нь баар цэнгээний газарт наргиж, дарвисан гэнэ. Ойрын өдрүүдэд баар цэнгээний газрууд ёстой нэг хөл хөдөлгөөнтэй байж, оюутан залуусаар пиг дүүрсэн гэнэ.

Ер нь оюутнууд шиг улсаас бүрэн хангуулж байгаа хүмүүс алга. Сар бүр 70 мянган төгрөг өгч, дээрээс нь автобусаар үнэгүй зорчуулахаар болсон. 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутан суралцагчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг, чиглэл, харгалзалгүй саадгүй зорчуулах шийдвэр гарсан юм.