Categories
мэдээ улс-төр

Бие даагчид сөрөг хүчин болно гэв

УИХ-ын 76 гишүүний гурав нь бие даагчид. Тэд МАН Засгийн газарт хамтрах нь нэгэнт тодорхой болсно учраас төрийн хяналт буюу сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн “МАНАН үүсэх нь тодорхой боллоо. Тиймээс бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, давхар дээлгүй сайдтай байх зарчмыг баримталж, сануулж ажиллана. Мөн Оюутолгойн 34 хувийг гадныханд зарахыг хүчтэй эсэргүүцнэ. Тавантолгойг хувьчилбал иргэдэд оногдох хувьцааны асуудала хаашаа эргэхийг тодруулж ажиллах болно” гэлээ. Бие даагч гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг мөн энэ үеэр сануулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Сонинтогос ELIA-гийн удирдах бүрэлдэхүүнд сонгогдов

Европын Урлагийн Их, Дээд Сургуулиудын Холбоо- (ЕLIA) ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр МонголынСУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогосыг сонгов. Уг байгууллага нь тавиад орны урлагийн 400-гаад сургуулийг эгнээндээ нэгтгэдэг юм.

СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгуулага болж 2013 онд удирдлагын симпозиумд нь оролцож байсан бол өнөөдөр ийнхүү удирдах бүрэлдэхүүнд нь орж ажиллах болжээ. СУИС ийнхүү ЕLIA-тайнягт хамтран ажиллах болсон нь дэлхийн шалгуурт тэнцэхсоёл урлагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Монголынурлаг, соёлыгдэлхийд сурталчлахалхам болов. СУИС тус холбоонд гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, дэлхийд тэргүүлэх урлагийн сургуулиудтай холбоо тогтоож, мэргэшсэн уран бүтээлчдийг урьж багшлуулах, зөвлөгөө авах, харилцан багш, оюутан солилцох, суралцуулах өргөн боломжийг нээжээ.

Хавар ELIA-гийн Ерөнхийлөгч Киеран Коркоран, Гүйцэтгэх захирал Карла Делфос нар СУИС-д айлчлан,”Европын урлагийн дээд боловсролын шинэчлэл, чанарын баталгаажуулалт” сэдвээр сургалт, ярилцлага хийж, долоо хоног ажиллахдаа “СУИС хөгжлийн замаа зөв тодорхойлон, нэгэн баг болж маш хурдтай, эрч хүчтэйажиллаж байгааг харлаа. Энэ нь их итгэл төрүүллээ” гэж дүгнэсэн байна. Азиас БНСУ, Шинэ Зеланд, Таивань зэрэг орны урлагийн сургууль ЕLIA-гийн гишүүн аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан “БИ…” тоглолтоо үзэгчиддээ хүргэлээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа эхлүүлээд байна. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг мэдээлэл хийжээ.

2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болсон ч Засгийн газрыг дангаар байгуулах хэмжээний суудал авч чадаагүй юм. Мөн өнөөдөр үүссэн эдийн засаг, засаглалын хямрал нь парламентад суудалтай бүхий л намуудтай зөвшилцөж ойлголцож ажиллахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж эрх баригч хүчин үзэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нам, эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хүргүүлсэн. Үүний дараагаас буюу өнгөрсөн лхагва гаригаас эхэлж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөөн эхлүүлсэн. Зөвшилцөл ямар шатанд яваа талаараа М.Батчимэг гишүүн бүлэгтээ мэдээлэл хийжээ. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс тус бүр дээр гаргалаа. Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс, 160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцлөөд байна.

Хэрэв аж ахуйн нэгжүүд ажлын байрнаасаа 50 метр хүртэлх цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой байдаг. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “…гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм. Харин энэхүү журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногт ирж байгаа гал түймрийн дуудлага гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, гэр, хогийн цэг, орцны хогийн сувагт хог шатсан тухай дуудлага зонхилж байна.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирснээс 9 дуудлага нь иргэдийн байшин шатсан байна.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:54 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:54 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж ажилласан.

Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгддэгтэй холбогдлуулан пийшин зуухны хамрааралтай гал түймрийн тоо өрсөх хандлагатай байна. Иймд иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо хамтран “Ажилтай орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, аж ахуй эрхлэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон, хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Энэ сарын 03-нд МҮЭСТО-нд 10:00-14:00 цагийн хооронд уг арга хэмжээ болох юм.

Categories
мэдээ цаг-үе

“Та үнэгүй аялмаар байна уу” Уралдаан

Categories
мэдээ цаг-үе

“Үй цай” сургуулийнхан Д.Пүрэвдоржийн шүлгээр амьсгалсан өдөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийнхан ер бусын хөл хөдөлгөөнтэй угтав. Сургуулийн үүдээр ормогц Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн зураг бүхий том самбар угтлаа.”Үй цай” сургуулийн Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимаас “Эзэн заяа” яруу найраг , уран уншлагын тэмцээнийг гурав дахь удаагаа зохиож буй юм байна. “Эзэн заяа” гэдэг нь “Эх орон танаасаа би,

Энгэр дүүрэн эрх чөлөө,

Элэг бүтэн эзэн заяа

Энэ насны жаргал авлаа хэмээх найрагчийн мөрүүдээс үүдэлтэй. Уг өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 60 гаруй сурагчоролцсон юм. “Үй цай”-гийн сурагчид үндэсний хувцсаар гангараад, ирсэн зочдыг мэхийн угтана. Арваннэгдүгээр сарын 26-нд энэ сургуулийнхан үндэсний хувцсаар гоёдог. Үдээс хойшдоо хамгийн сайхан монгол хувцастай сурагчийг шалгаруулдаг юм билээ.Сургуулийн хананд Монголын зохиолч, яруу найрагчдын зургийг хүндэтгэлтэй байрлуулжээ. “Үй цай”-гийнхан хос хэлний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Олон хэлний боловсролын хөтөлбөрт шилжиж байгаа гэнэ. Тиймээс сурагчид нь эх хэлээрээ сайн ярьж байж гадаад хэл сайн сурна гэж багш нар нь ярив. Энэ сургуулийн хүндэтгэлийн хэсэгт байрлуулсан “Монголын нууц товчоо”, морин хуурыг Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж, төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар сургуулийн хойморт залж өгчээ.Сургуулийн удирдлагууд найрагчтай нэг нутгийнх агаад Өвөрхангайн Бүрд сумаас гаралтай аж.

Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин Долгорын Нямаа найрагчийг сугадсаар тэмцээн болж байсан Урлагийн танхимд өглөө нь орж ирлээ. Танхимд чанга яригчаар Д.Пүрэвдоржийн яриа сонсогдоно. “Хэрэв миний бичсэн шүлэг хэн нэгний сэтгэлд хүрсэн болМонгол түмний голомтод,ухаанаас нь ассансэтгэлийн дөлөөр бичсэнд байх болов уу” гэсэн үг зүрхэнд хүрнэ. Д.Нямаа найрагч тайзан дээр зогсоод,сонирхолтой дурсамж хөврүүллээ. “Д.Пүрэвдорж гуай бид хоёр Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт сурч байсан. Насаар надаас 6-7 ах. Д.Пүрэвдорж тэргүүтнийг 50-иад оныхон гэж, П.Бадарч бид нарыг 60-аад оныхон гэжутга зохиолд тодорхойлдог юм. Д.Пүрэвдорж гуай бид хоёр оюутан гэсэн хэлхээнээс гадна “Сэгс цагаан богд” найраглалаар холбогддог. “Сэгс цагаан богд” найраглалын 45 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Сэгс цагаан богд”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” найраглалаараа Д.Пүрэвдорж Төрийн шагнал хүртсэн юм. Энэ найраглалаа гурвууланг нь “Мөнгөн завъяа” дэлгүүртэй байранд бичсэн.Энэ байрны гадуур гарах болгондоо энэ тухай дурсгалын самбар байрлуулчих юм сан гэж боддог. “Сэгс цагаан богд” найраглалаа бичээд, утсаар намайг дуудаад, уншиж өгч байж билээ. 1969 оныарваннэгдүгээр сарын орчим болов уу. Дараахан нь арванхоёрдугаар сарын 13-нд “Үнэн” сонинд энэ найраглал гарч байсан юм даа. Д.Пүрэвдорж гуайн үеийнхний хэмжээнд монгол хэлээр бичих найрагч дахин төрөхгүй л болов уу. “Тусгаар тогтнол” шүлэгт

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!гэж шүлэглэсэн байдаг. Зогдор дэвсэх гэдэг нь тэмээгээр зөөлөн явахыг хэлж байгаа юм. Та аль хэр явж ирэв гэхэд “За, би зогдор дэвсүүлээд явж ирлээ” гэдэг. Монгол ахуй амьдралаас урган гарсан, уран тод дүрслэл нүдэнд нь, сэтгэлд нь шингэсэн хүнийг дахин олоход хэцүү гэжэнэ буурал ярив.”Д.Пүрэвдорж” сангийн тэргүүн П.Энхтүвшин “Аавын нэрэмжит тэмцээн болж байгаа энэ сургуульд орж ирэхэд аав амьд байгаа ч юм шиг, гэртээ байгаа ч юм шиг сайхан санагдаж байна. Би дөрвөн хүүхэдтэй. Үндэсний хувцсаа өмссөн хүүхдүүдийг хараад баярлаж байна” гэв. Энэ өдөр мөн “Үй цай” сургуулийнхан гадаадын зочдын даллагатай байлаа. ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Нимбуева тэмцээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, “Родина” хэмээх шүлэг уншиж өглөө.

“Үй цай” сургуулийн тавдугаар ангийн сурагч Н.Энх-Үжин салхи хагалж, “Эх орон” шүлэг уншив. Тэрбээр бага насны ангилалд тэргүүн байр хүртсэн. Охин 87 шүлэг цээжээр мэддэг гэлээ. Учир нь эдний ангийнхан хоёрдугаар ангиасаа эхлэн шүлэг цээжилж, урануншлагын хамтлаг байгуулсан учраас урын сан нь арвин. Н.Энх-Үжин цагаан сараар хамаатнууддаа шүлэг уншиж, магтуулдаггэнэ.”Шүлэг цээжлэхээр хичээлээ хурдан тогтоодог” гэж охин ярив.116 дугаар тусгай сургуулийн У.Чанцалдулам “Буурай эмээ” шүлгийгуншихад нь эмээгээ өрөвдөх сэтгэл төрөв.”Буурай эмээ”хэмээх үнэн үгтэй шүлгийг энэ өдөр олон хүүхэд уншсан нь “Эмээгээ хайрла” хэмээх тэнгэрийн зарлиг шиг санагдана.Ахлах насны ангилалд түрүүлсэн “Хүрээ тулга” сургуулийн С.Алтанцэцэг охин мөн л “Буурай эмээ” шүлгээр амжилттай оролцсон.Энэ шүлгээ эмээ, өвөө хоёртоо уншиж өгөхөдэмээ нь нулимс дуслуулан сонсоод “Миний охин түрүүлэх байх аа” гэж хэлсэн гэнэ. Харин дунд ангийнхнаас түрүүлсэн 87 дугаар сургуулийн Т.Хуншагай “Хөх даалимбан тэрлэг”-ийн гол баатар бүсгүйн энэлсэн сэтгэлийг өөрийнхөөрөө үзүүлэх гэж байдгаараа хичээсэн. Тэр дайны үеийн бүсгүйн дүрийг гаргахдаа эмээгээ төсөөлсөн гэнэ билээ.Энэ өдөр Д.Пүрэвдоржийн олон сайхан шүлгийг давталттайгаар сонссон нь монгол хэлний яруу эгшиглэнг мэдэрч, утга гүн захиасыг нь ухаж эргэцүүлэх боломжийг олон хүнд олгосон буй за.

ОХУ-ын Буриадын Багшийн сургуулийн захирал доктор Светлана Ц. Н.

“Үй цай” сургуулийнхан шүлэг уншихдаа сэтгэл гаргаж бэлтгэсэн нь анзаарагдана. Тавдугаар ангийн Э.Адиша хүү”Цэрэг та” хэмээх шүлэг уншихдаа буу барьсан хамтрагчтайгаа тайзан дээр гарч жүжиглэлтэйгээр үзүүлсэн. Найрагчийн “Тусгаар тогтнол”, “Буурай эмээ”, “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг” шүлгүүд хамгийн олон давтагдав.”Хар цас” найраглал уншигдахад дунд сургуульд байхдаа самбарын өмнө зогсоодэнэ найраглалыг уншдаг байснаа санав. Хүүхдүүд хоёрдугаар дайны гашууныг энэ уран бүтээлээр дамжуулж мэдрээ дээ. “Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус” гээд л 93 дугаар сургуулийн 9-ын “А” ангийн Э.Маралмаа уншихад хонгор шар энэ охиныг Светлана л гэдэг байх гэж итгэж билээ.

Ахмад зохиолч, төрийн шагналт Д.Нямаа, Д.Пүрэвдорж найрагчийн хүү П.Энхтүвшин нарыг “Үй цай” сургуулийн захирлын өрөөнд хүлээж авахад халуун яриа өрнөв. “Энэ хүний алдар нэрийг мөнхжүүлж байгаад баярлалаа” гэж өвгөн хэлнэ лээ. Харин захирал Д.Баяраа “Яруу найргийн амт шимтийг хүүхдүүддээ мэдрүүлэх сэн гэж хичээж байна” хэмээв. “Үй цай” сургуулийнхан Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Бүрд сумын Эрээн уулын өвөрт баруун аймгууд руу явах төв зам дээр найрагчийн шүлгэн хөшөө босгох болсноо Д.Баяраа захирал дуулгав. “Сэгс цагаан богд”-ын тухай яриа ахиад л өрнөв. Цагаан сарын дараа Д.Амбасэлмаа гуайн нэвтрүүлэгт оролцохоор Сэгс цагаан богдод очиход Сүхбат нь тэмээ бэлэглэсэн гэнэ. “Тэмээтэй нутгийн хүн ч тэмээ бэлгэнд авч байгаагүй.Ширээ хонгор маань сүргийнхээ дунд, эзнийхээ дэргэд, Сэгс цагаан богддоо яваг гээд бурантагийг нь эргүүлээд өгсөн. Миний ширээ хонгор Сэгс цагаанбогддоо яваа” гэж өвгөн хуучиллаа. “Д.Амбасэлмаа гуай Н.Сүхбат гуайг танд сайн юм билээ” гээд орон даяар зарлачихсан. Гэргий тань яаж хүлээж авав” хэмээн өвгөнийг түншсэн чинь “Дургүйгээ хүрэхээр би Сэгс цагаан богд руу явна шүү гэж айлгадаг юм” гэж байна. Д.Нямаа гуай хувцсаа өмсөөд гарахдаа “Би Сэгс цагаан богдын Сайхан хотын хөөрхөн хархүү шүү” гэсэн.

33 дугаар сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч Э.Болор-Од цэнхэр торгон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй 16 настай Сэгс цагаан богдын охин ирээ юу гэлтэй харагдав. “Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу, Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна” гээд л хөдөөх хонгор бүсгүйн аалиар уншиж билээ. “Сайхан хотын хөөрхөн хархүү” урт наслана даа.

Э.Адиша “Үй Цай” сургууль “Цэрэг танаа”

Д.Нямаа, Д.Пүрэвдоржийн хүү Энхтүвшин

Би Светлана, Оросын ариун цус, Оросын ариун хус

Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу…

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл сайдын төсөл телевизүүдийг боомилж унагах, боож алах шийдвэр боллоо

Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Цогжавхлантай ярилцлаа.

Монгол контентын асуудлыг телевизүүд яаж хүлээж авч байгаа вэ?

Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр Соёлын сайд хатагтай Ц.Оюунгэрэл ажиллаж л дээ. Энэ нөхөр соёлын байгууллагуудаар явж үзсэн үү гэдэг асуултын хариуг энэ хуулиараа өгчихсөн. Нэг ч телевизээр орж үзэхгүйгээр телевизийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагад сөрөг заалт оруулчихаж байгаа юм. Киноурлагийн бүтээл гэдэг бие даасан мэргэжлийн бүтээл. Киноурлаг, телевизийн урлаг хоёроо ялгадаггүй юм байна. Хуулиндаа үүнийгээ нэг багцад хийчихсэн.Эхний алдаа нь энэ.Өмнө нь бид Байнгын хорооны дарга Батцогт гишүүн дээр ороод “Үйл ажиллагаанд саад хохирол учруулаад байна шүү. Эргэж хараач” гэхэд”за” гэсэн мөртлөө арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн УИХ-ын хуралдаанаараа энэ хуулийг хэлэлцэх ньзүйтэй гэж үзсэн. Энэ хуулийнгамшигтай заалт нь телевизийн дотоод үйл ажиллагаанд оролцсон. Хүнсний дэлгүүр нээлээ гэхэд “Гурван тонн хүнстэй байх ёстой. 300 кг төмс 200 кг будаа, 20 кг элсэн чихэр байх ёстой. Энэ л хэмжээг зөрчвөл дэлгүүрийг чинь хаана” гэж хуулинд заадаггүй шүү дээ. Телевизийн бүх хөтөлбөрт тийм тийм жороор орно. Тэрний тал нь Монголбүтээл байна гэсэн. Монголын кино үйлдвэр гэдэг байгууллага үүссэн цагаасаа авахуулаад өнөөдрийг хүртэл 180-200 ширхэг кино хийжээ. Бусад нь арилжааны кинонууд. Арилжааны кинонууд эфирийн шаардлага хангах уу, ёс зүйн шаардлага хангах уу, уран бүтээлийн шаардлага хангах уу. Мөнгө олохын төлөө садар самуун гээд юу ч хамаагүй харуулчихсан байдаг. 200 ширхэг киноны нөөцтэй Монгол орон өнөөдөр шууд15 өргөн нэвтрүүлгийн, 60 гаруй кабелийн телевизээр 50-60 хувьд нь монгол кино гаргана гэхээр энэ хэдхэн киногоо хэдэн өдөр давтах вэ. Телевиз төрөлжиж, дагнаж мэргэшиж байж хөгждөг. Танай “Өдрийн сонин” ч мэргэшсэн сэтгүүлч нартай учраас өөрийн өнгө аясаараа ялгарч байж зах зээлд тогтож байгаа. Ийгл телевиз мэдээний суваг, Блүүмберг эдийн засаг, олон нийтийн суваг, UBS “To be or not to be” гэх мэтчилэн энтертайментчиглэлээрээ ялгардаг. Жорыг хэтэрхий зааж өгснөөс болоод “Ийгл” телевиз хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх хэрэгтэй болж байна. “Ийгл” телевиз кино гаргах үүрэгтэй болсон. Түүний 50хувь нь монгол байх ёстой. Салбараа судлахгүйгээр гадаад хуулийг хуулбарлаж авчрах нь ийм осолтой. 5-27 жил өөрсдийнхөө хүчээр явж байгаа телевизүүдийг боомилж унагах, боож алах шийдвэр шүү. 27 жил гэдэг 200 жилийн түүхэн замналын хажууд огт өөр ойлголт. Дээр нь энэ хугацаанд UBS телевиз 200 гаруй хүн, SBN телевиз 100 гаруй хүн Ийгл телевиз 100 гаруй хүн гэх мэтээр нийлбэр дүнгээрээ 1000 гаруй хүнийг ажлын байртай байлгаж байхад шууд концерт, коридор, оролтыг бүгдийг зохицуулж байна. Энэ бол бүдүүлэг зүйл. Мэдээлэл харилцааны зохицуулах газар сүүлдээ 60 минутын хөтөлбөрт 15 минутаас илүүгүй реклам байрлуулна гэсэн. Энэ чинь өөрөө чөлөөт өрсөлдөөнийзах зээлийг хааж байгаа хэрэг.

Гэхдээ нөгөө талаас үзэгчид рекламан дундуур кино үздэг боллоо гэж шүүмжилдэг. Жин банг нь тааруулж болохгүй юу?

-Үзэгч бол ерөөсөө рекламгүй кино үзэхийг хүснэ. Гэсэн ч энд бас бодолцох юм бий. Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг байгууллага төсвөөс мөнгө авна. Том харилцагчдын рекламыг жинхэнэ далд хэлцлээр авчихна. Тэгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихнэ. Бүх юмыг залгичихаж байгаа биз. Монголын арилжааны телевизүүдэд юу үлддэг вэ. Нөгөө л реклам нийлүүлэгчдийнхээ бүтээлийг тасралтгүй нийлүүлж байж гуравны нэгийг ньурлаг уран бүтээл, Монгол контентоо дэмжээд, гуравны хоёр ньдараа төлбөр тооцоо, бартер, гуравны нэг нь цалин мөнгө, тоног төхөөрөмж болж нийлүүлэгддэг учраас реклам хүссэн хүсээгүй сунаад байна. Төр боомилж байна. Бид хэтэрхий нарийн орон зай дээр ажиллаж байна. Төр ямар ч бодлогогүйгээр хэдэн зуун сувгийн телевизийн зөвшөөрөл өгчихсөн юм бүү мэд. Энэ байдлууд нөлөөлж байна.Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөөд байна. Харин телевизүүдийг “Та нар бүгдээрээHD –д шилж” гэсэн. Бүх телевиз тоног төхөөрөмжийн банкны зээлийн хугацаа хэтэрсэн төлбөртэй. 1000 хүн цалинжуулаад, бүх ачааллаа өөртөө авч байна. Гэтэл төрөөс хууль өргөн бариад, зар сурталчилгааг хязгаарладаг. Эрдэнэчимэг гишүүний Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг”Фашист хууль” гэж би хэлээд байгаа юм. Нийгэмд буруутгаж болдоггүй үнэн гэж бий. Архи, тамхи муухай гэдэг.Өнөөдрийг хүртэл телевизүүд 16 хувь хүртэл градусаас доош шар айргийг сурталчилж, бусдыг нь болохгүй гэхээрархи сурталчлахаа байсан. Тамхи битгий сурталчил гэхээр нь “За” гэсэн. Гэтэл одоо шар айраг ч болохгүй, юу ч болохгүй гэнэ. Энэ хориг сонин хэвлэлд ч адилхан үйлчилнэ. Эхлээд телевизийг блоколж дуусна. Араас нь сонины нүүр рүү орно. Гитлерийн фашизм тогтох гээд байгаа учраас фашист хууль гэсэн юм. Хэрэв хориглосон зүйлийг сурталчилбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд нугалж торгоод, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хураана гэсэн төсөл явж байна. Уучлаарай, ерэн оноос хойшхи болон өмнөх аль ч засгийн үедхэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохшийтгэлтэй хууль өргөн баригдаж байгаагүй.Хэвлэлийн хараат бус тусгаар байдал руу халдаж байна.Энэ хууль дээр дуугүй өнгөрвөл хараат бус байдал маань байхгүй болох нь. Яавал зогсоодог юм бэ гэсэн чинь Мэдээлэл харилцаа холбооны газраас тусгайзөвшөөрөл авах үедээ анхнаасаа өв соёл, зан заншлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлнэ. Бүх телевизүүд өөрийн гэсэн хөтөлбөрөө батлуулсан түүнийгээ мөрддөг. Энэ мөрдөгддөг хөтөлбөрийг зөрчвөл О.Магнайгийн албанаас торгууль тавьдаг. Одоо хуулиар нөгөө хөтөлбөрийг чинь жорлох нь л дээ.

Нөгөө талаас нь авч үзвэл хүмүүс Солонгосын савангийн дуурьт автагдлаа, хүүхэд уба гэж хэлд орох нь, эрэгтэйчүүд туяхан стильтэйболлоо гэсэн шүүмжлэл өрнөдөг?

– Би ч үүнд эмзэглэдэг.

Тэгвэл энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Хязгаарлалтын бус дэмжлэгменежмент бариач гэж төрөөс хүсч байгаа юм. Солонгос кино орж ирээд байна. Зөвхөн монгол кино тавь тавихгүй бол ална шулна гэхийн оронд контент бүтээдэг, продакшнуудаа дэмж,бүтээлээ хийхэд нь мөнгө хая, урамшуул.Солонгос соёлын довтолгооны 17 жанрынкино орж иржээ гээд таамаг тооцоо яригдаж байна. Энэ киног хэн бүтээсэн юм бэ. Солонгосын төр бүтээсэн юм. Төр өөрөө бүтээдэг ухуулгын ажлаа хийхгүй байж зөвхөн дамжуулдаг хэсэг дээр шүүлтүүр тавиад бүтэхгүй. Бид үндэсний контентоо дэмждэг шүү дээ. Ц.Оюунгэрэл сайд кино бүтээгч, цацагч хоёрыг ялгахгүй байна гэдэг энэ байхгүй юу. Телевизийн урлаг хөөж байгаа хүн кино хийж чаддаггүй юм. Тэр утгаараа телевиз, Кино урлагийн дээд сургууль тусдаа байдаг. Тэднийгээ дэмж. Үнэхээр монгол контентыг дэмжих гэж байгаа бол дэмжлэг менежмент бариач. Пропоганда буюунийгмийн үр шимтэй процесс дээр таван тэрбум байтугай мөнгө цацах ёстой.Үнэхээр гадаадын контентыг шахах гээд байгаа бол дотоодынконтент руугаа, телевизүүд рүүгээ уранбүтээлчид түшиглэсэн студи рүүгээ ханд. Монгол кино үйлдвэр гээд нурсан балгас бий. Үүнийгээ түрээслүүлдэг, ажиллуулдаг боломжийггаргаж өгөөч. Боловсрол телевиз “50 саяын уналт” гээд нэвтрүүлэг хийхдээ Кино үйлдвэрээс офиссоо, талбайгаа түрээсэлдэг. Нэг өдөр дуустал нь бүх юмаа бичээд, хорин хэд хоног зугтаадаг гэж байгаа юм, маллаад явж чаддаггүй.Энэ бүгдийг хэн төлдөг юм. Рекламны мөнгөнөөс төлдөг. Жишээлбэл архи сурталчлахыг хориглоод монгол контентод орж болох байсан мөнгийг”Одон” телевизэд аваачаад өгчихсөн шүү дээ. Одоо шар айргыг хориглох юм бол Россия2-оор Монголын сурталчилгааны мөнгө урсч эхлэнэ. Оросуудтэрийг ойлгохгүй, монголчууд кабель дээрээ хязгаарлаж чадахгүй. Нэр бүхий хоёр кабелийн телевиз жилдээ гадаад контент буюу Спортын суваг,Дреам бокс гээд сувгийг худалдаж авахын тулд нийтдээ арван найм орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монгол контент гэж ярьсан болохоор засаг өөрөө дотогшоо харах ёстой. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд бүгд кабелийн телевизэд сарын хураамж төлөөд, контентоо үнэгүй хэрэглүүлдэг. Гэтэл гадаадын контент руу кабелийн телевизүүд нь 18 тэрбумыг гаргаж чадаж байна. Үнэхээр контентыг дэмжих гэж байгаа бол дотооддоо үнийн тэнцвэржилт хийчих юм бол бид өөрсдөө киногоо захиалаад хийлгэчихье л дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагаас НӨАТ авч байгааг манай байгууллага шууд эсэргүүцдэг. Сонины борлуулалтын орлогыг НӨАТ-аас чөлөөлнө гэсэнэрлийз заалт бий. Бусад нь НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй. Бид үйлдвэрээс авсан талхан дээр таван төгрөг нэмж зардаг дэлгүүрийн худалдагч биш. Телевиз, мэдээллийн байгууллага нийтдээ 40 орчим татвар хураамжийн дор амьдарч байна. Та нар ч ялгаа байхгүй. Ямар чдэмжлэг байхгүй. Энэ талаар дуугарах цаг нь болсон. Багш, эмч нарын цалин бага байна. Малчид хэцүүдлээ гэж мэдээлээд асуудал дэвшүүлээд байдаг. Сэтгүүлчид өөрсдөө яаж амьдраад байгаа юм бэ. Одооөргөн баригдаж байгаа хуулиудаас юу ханхалж байна. Эрээ цээргүйгээр хэвлэл мэдээлэл, нийгэм рүү ханддаг бүхнийг хязгаарлаж, боож дарангуйлал тогтоож байна. Сэтгүүлч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болсон энэ цагт зөв мессеж өгч, зөв замд оруулах хэрэгтэй байна. Төр засаг дэмждэггүй юм гэхэд битгий гай болооч. Дотоод хэвлэл мэдээллээ дарамталсанаас юу болох вэ. Жишээлбэл Ерөнхий сайд ард түмэндээ хандаж мэндчилгээ явууллаа. Явуулахаас яах юм. Монгол төрийн Ерөнхий сайд шүү дээ. Маргааш нь ямар бичиг ирнэ гээч. Телевизийн хөтөлбөрөө зөрчсөн учраас шударга өрсөлдөөний газраас торгууль ногдуулсан бичиг ирнэ. Энэ чинь ариун явдал уу. Дээд хязгаарыг тогтоогоод үгүй бол буудна гэдэг чинь фашизм. Чи яаж ч болно. Гэхдээ энэ үнэт зүйлийг зөрчиж болохгүй гэвэл соёл. Тэгэхээр би фашист хууль гэж хэлээд байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн та нар өөрсдийгөө хамгаалж чадсан юм уу. Энэ л бидний асуудал.