Categories
мэдээ нийгэм

Туул голын эргийг камержуулжээ

Туул голын бохирдлыг бууруулах, хайрга ачиж байгаа иргэдийг хянаж байх үүднээс эргийн зарим хэсгийг камержуулсан байна. Хэрэв голын эргээр хог хаях, хайрга ачих юм бол хаясан хогийг нь өөрсдөөр цэвэрлүүлэх, мөнгөн торгууль ноогдуулах юм байна. Мөн Туул голын сав газрын захиргаанаас Туул голын усны нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Эбола вирусийг шинжлэх аппараттай боллоо

Дэлхийн есөн оронд тархсан эбола вирусын талаар Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч наймдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж зөвлөмж гаргасан юм. Энэхүү зөвлөмжийн дагуу ЭМЯ болоод бусад салбар байгууллагууд шуурхай ажиллаж вирусын халдвар орж ирэхээс хамгаалах, бэлэн байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн манайд нэн шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэл, оношлуур, эм хэрэгсэл, ариутгалын бодис гэх мэт техник хэрэгслээр хангах зорилгоор Засгийн газар 400 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Өнөөдөр ДЭМБ Монгол улсад эбола вирусын халдварыг ялгаж боломжтой 100 оношлуурыг оруулж ирлээ.

Дэлхийн жишигт нийцсэн PCR хэмээх технилогид суурилсан аппаратыг оруулж ирснээр Монголын лабораториудад эбола вирусын оношлогоо, шинжилгээг хийх бүрэн боломжтой болж байгаа гэнэ. Цаашид ДЭМБ-аас техникийн туслалцааг үзүүлэх, Монгол Улсын бэлэн байдлыг дэмжиж, хамтран ажиллах болно гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У энэ үеэр онцлон хэлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ч.Бадрал гран при хүртжээ

ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллэрийн нэрэмжит анхдугаар конкурсаас Монголын дуучин Ч.Бадрал гран при хүртлээ. Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академийн хоёрдугаар курсын оюутан, магистрант Ч.Бадрал нь 2011 онд СССР Ардын жүжигчин Л.Линховоина нэрэмжит олон улсын дуурын дуулаачдын X уралдааны гран при, 2013 онд СССР-ийн Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит олон улсын дуурын дуулаачдын VIII уралдааны гран при хүртэж байсан чадварлаг залуу уран бүтээлч юм. Тэрбээр 2013 оны “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын VI уралдааны “Шилдэг Юндэн”-гээр шалгарч байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Бахархалын шагнал” уран бүтээлийн уралдаан зарлалаа

НҮБ-аас 2011 онд Монголд анх удаа Хүний эрхийг хамгаалах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад онцгой амжилт гаргасан иргэний нийгмийн байгууллага, хувь хүнд “Бахархалын шагнал” олгосон. Энэ жилийн хувьд өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангахад гол зорилго нь чиглэгджээ. Энэхүү арга хэмжээ нь мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжин зохион байгуулагдаж байгаа аж. Уг уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар 2014 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, веб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх хувь, файл болон электрон хэлбэрээр, радио, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар хүлээн авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн олдвор олсон өндөр настанг хүлээн авна

Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай ШУА-д мэдээлсэн ахмад ажилтан С.Батааг маргааш ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзахаар болжээ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь Баянхонгор аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн байна. Уг олдворт газарт олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийж, Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаанд эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр болсон ажээ.

Categories
мэдээ нийгэм

2015 оныг дуустал визгүй зорчих улсын жагсаалт

Улсын нэр

1

Австри- Бүгд Найрамдах Австри Улс /Republic of Austria/

2

Андорра-Андоррагийн Хант Улс Â /Principality of Andorra/

3

Аргентин- Бүгд Найрамдах Аргентин Улс /Argentine Republic/

4

Багамын арлууд- Багамын Хамтын Нөхөрлөлийн Улс /Commonwealth of the Bahamas/

5

Бельги- Бельгийн Вант Улс /Kingdom of Belgium/

6

Болгар- Бүгд Найрамдах Болгар Улс /Republic of Bulgaria/

7

Бразил – Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс /Federative Republic of Brazil/

8

Грек- Бүгд Найрамдах Грек Улс /Hellenic Republic/

9

Гибралтар/Нэгдсэн Вант Улсын гадаад нутаг дэвсгэр /Gibraltar-Overseas territory of the United Kingdom/

10

Гренада – Гренада Улс /Grenada/

11

Дани – Данийн Вант Улс /Kingdom of Denmark/

12

Их Британи (Англи) – Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /United Kingdom of Great Britain and Northern Ireland/

13

Исланд – Бүгд Найрамдах Исланд Улс /Republic of Iceland/

14

Испани – Испани Улс /Kingdom of Spain/

15

Итали – Бүгд Найрамдах Итали Улс /Italian Republic/

16

Ирланд – Бүгд Найрамдах Ирланд Улс /Republic of Ireland/

17

Кипр – Бүгд Найрамдах Кипр Улс /Republic of Cyprus/

18

Коста-Рика – Бүгд Найрамдах Коста-Рика Улс /Republic of Costa Rica/

19

Латви – Бүгд Найрамдах Латви Улс /Republic of Latvia/

20

Литва – Бүгд Найрамдах Литва Улс /Republic of Lithuania/

21

Лихтенштейн – Лихтенштейний Вант Улс /Principality of Liechtenstein/

22

Люксембург – Люксембургийн Их Вант Улс /Grand Duchy of Luxembourg/

23

Мальт – Бүгд Найрамдах Мальт Улс /Republic of Malta/

24

Монако – Монакогийн Хант Улс /Principality of Monaco/

25

Нидерланд – Нидерландын Вант Улс /Kingdom of the Netherlands/

26

Норвег – Норвегийн Вант Улс /Kingdom of Norway/

27

Панам – Бүгд Найрамдах Панам Улс /Republic of Panama/

28

Польш – Бүгд Найрамдах Польш Улс /Republic of Poland/

29

Португал – Бүгд Найрамдах Португал Улс /Portuguese Republic/

30

Румын – Румын Улс /Romania/

31

Словак – Бүгд Найрамдах Словак Улс /Slovak Republic/

32

Словени – Бүгд Найрамдах Словени Улс /Republic of Slovenia/

33

Унгар – Бүгд Найрамдах Унгар Улс /Hungary/

34

Уругвай – Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс /Oriental Republic of Uruguay/

35

Финланд – Бүгд Найрамдах Финланд Улс /Republic of Finland/

36

Франц – Бүгд Найрамдах Франц Улс /French Republic/

37

Хорват – Бүгд Найрамдах Хорват Улс /Republic of Croatia/

38

Чех – Бүгд Найрамдах Чех Улс /Czech Republic/

39

Чили – Бүгд Найрамдах Чили Улс /Republic of Chile/

40

Швед – Шведийн Вант Улс /Kingdom of Sweden/

41

Швейцар – Швейцарын Холбооны Улс /Swiss Confederation/

42

Эстони – Бүгд Найрамдах Эстони Улс /Republic of Estonia/

Categories
мэдээ спорт

О.Саранчулуун төрөлдөө манлайлав

Сэлмэн хөлтэй Монгол бүсгүй New York хотноо 42 км замыг 8 цаг 15 минутанд амжилттай туулж 70000-н хүн оролцсон марафонд төрөлдөө манлайллаа. Саяхан л энэ зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хагассайн өдрийн өглөө болгон бусдыг уриалан гүйж бэлтгэл сургууль хийдэг байсан Саранчулуун маань NewYork хотод болсон 300000 хүнээс 70000 нь л оролцох эрхтэй марафон гүйлтэнд 42 км замыг амжилттай туулж төрөлдөө манлайлан орж ирлээ. Монголоос түүнтэй хамт явсан Манлай маань мөн 42 км замыг 2 цаг 15 минутанд туулж 100 гаруй тэргэнцэртэй тамирчдаас 20-н хэддүгээр байранд оржээ.

Categories
мэдээ спорт

“Их дуулга”-ын 60 кг-аас мөнгө, хүрэл медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин “A” хэсгээ тэргүүлэн барилдаж мөнгөн медаль хүртсэн бол “Д” хэсгээ тэргүүлсэн манай жүдоч Г.Хэрлэн хүрэл медалийн болзол хангасан. Ийхүү Абу Дабигийн гран при тэмцээний 60 кг-д манай хоёр жүдоч шагналын тавцанд зогсож байна.

Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эквадор, Казахстаны бөхчүүдийг дараалан цэвэр ялж, хэсгийн аварга болсон юм. Хагас шигшээд тэрбээр Азербайжаны Мушкиев Игарыг 3:18 минутад цэвэр ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөө Азербайжаны Сафаров Орхантай барилдаж вазари үнэлгээ алдснаар мөнгөн медалийн эзэн болов.

“Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн мөн 60 кг-ын жинд Д.Амартүвшинтэй хамт өрсөлдсөн Г. Хэрлэн “Д” хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь Армян, Автсрийн бөхийг ялсанаар хагас шигшээд шалгарсан юм. Тэрээр Азербайжаны жүдоч Сафаров Орханд торгуулиар ялагдаж, хүрэл медалийн төлөө Их Британийн жүдоч Мккензий Эшлиг 2:18 минутад цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Золжаргалд хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, хоёр дэд ерөнхийлөгч долларын ханш 1350 байснаа 1870 хүрсэн шалтгааныг УИХ дээр тайлагнахгүй байгааг УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс асууж УИХ-ын дарга З.Энхболдод мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Тэд “эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд буруутай Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдыг огцруулна гэхээр бүгд хошуураад харин Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудал хөшигний цаана байдаг. Үүнээс харахад албан тушаал, ашиг сонирхол их байгаа зүйл рүү хошуурдаг нь харагдаж байна. Энэ бол МАНАН үүсэхийн дохио. Үндсэн гурван зорилтын нэг нь долларын ханшийг тогтвортой байлгах. Гэтэл Н.Золжаргал “Би хариуцахгүй” гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Надад ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч амралтын өдрүүдээр Сүхбаатар аймагт ажилласан юм. Тус аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байхад нь түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байна гэсэн яриа гараад байгаа?

-Тийм цуурхалд хариу өгөөд байх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно.

Э.БОЛД