Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ хуралдаж эхэлээ

Өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдож байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хойшилж, 18.00 цагт хуралдахаар болсон билээ. Гэтэл уг үйл явдлыг сурвалжлахаар очсон хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордон руу оруулахгүй байна.

Төрийн ордонд фракцийн удирдлагууд хоорондоо уулзалдаж байгаа бөгөөд уур амьсгал нэлээд ширүүхэн байна. Фракциуд тохиролцооны хүрч чадаагүй бололтой.

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцах юм.

Нэгдүгээрт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлөөс нь шийдвэрлэсэн бөгөөд үүнийг ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батална. Мөн намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх юм.

Categories
гадаад мэдээ

В.Путины тухай баримтат кино хийнэ

Холливудын нэрт найруулагч Оливер Стоун АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены тухай кино хийхээр болсон. Тэрээр Э.Сноудентай уулзаж кино зохиолынхоо сүүлчийн хувилбарыг тохиролцохоор Москва очсон юм. Энэ үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын Ерөнхийлөгч В.Путины тухай баримтат кино хийхээр материалаа цуглуулж байгаа гэнэ. Холливудын найруулагч Оливер Стоун нь Кубын удирдагч Фидель Кастро, Венесуэлийн Уго Чавес нарын тухай баримтат кино хийсэн юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Э.Цолмонбаяр СТА боллоо

“TV Cocktail” хамтлагийн шинэ уран бүтээл “Омарын Эрэлд” адал явдалт уран сайхны киноны нээлт Тэнгис кино театрын гадаа талбайд болов. Уг киноны нээлтийн үеэр “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр ССАЖ-ын сайдын тушаалаар Монгол Улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Тус кино нь тус хамтлагийн дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл юм.

Categories
мэдээ нийгэм

185 орчим сая төгрөг хулгайлжээ

Сүүлийн үед хулгайч нарын арга барил улам нарийсах болсон талаар албаны хүмүүс анхааруулж буй. Арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө орон байрны томоохон хулгайн хэрэг гарчээ. Тухайлбал, “Хос гарьд” компанийн хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан, 185 орчим сая төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлжээ. Гэмт этгээд болох 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-ийн бидонд хийгээд газарт булсан байжээ.

Categories
гадаад мэдээ

Эболаг эмчлэх ажилтнууд хүрэлцэхгүй байна гэв

Эбола вирусийн халдварт илүү их өртөөд байгаа Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн ажилтан хангалттай хүрэлцэхгүй байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /мэдээлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик “Гвинейд эболагийн эмчилгээний төвүүдэд дор хаяж таван баг шаардлагатай байгаа боловч одоогийн байдлаар гадаадын эмч нарын хоёр баг ажиллаж байгаа. Либерид гадаадын гурван баг ажиллаж байгаа бөгөөд нэмээд 13 баг шаардлагатай, харин Сьерра-Леонд таван баг ажиллаж байна” гэж мэдээлжээ.Хамгийн сүүлийн мэдээллээр уг вирусийн халдвараар нас барсан нийт хүний тоо 4818 болж, 13042 хүн халдвар авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар янгир агнажээ

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Хашаат гэх газарт тус сумын 20-30 орчим насны иргэд болох Х, С нар бүлэглэн галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Угсармал орон сууцнуудыг дулаалснаар эрчим хүчээ 30 хувиар хэмнэнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр”-ийг танилцуулж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдардаг байна. Эдгээр барилгууд нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа тооцоо гарчээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж гадна хашлага хийцийг дулаалснаар дулааны алдагдалгүй болохоос гадна эрчим хүч 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн хэмнэлттэй.

Мөн барилгын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Харин хөтөлбөрийн санхүүжилтын тооцоог хийсэн “Хас банк”-ны зүгээс “Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах хэрэгтэй. Санхүүжилтийг нийслэл дангаараа хариуцахад хүндрэлтэй” гэдгийг хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2014”-ийн бүртгэл явагдаж байна

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг билээ. Энэ жил “Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар тус холбооны төлөөлөл өчигдөр мэдээллээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байхаас гадна ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний, ахуйн хэрэглээний, гэр ахуйн болон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, алт мөнгө, үнэт эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг байх хэрэгтэй юм байна. Мөн үзэсгэлэн худалдаагаар шилдгийн шилдэг есөн бүтээгдэхүүнийг шалгаруулан Улаанбаатар хотын бэлэгдэл бүхий “Хангарьд” өргөмжлөлийг гардуулах аж. Эдгээр шалгарсан бүтээгдэхүүнийг “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ноос бүтэн жилийн хугацаанд зохион байгуулж буй бүх үйл ажиллагаандаа давуу эрхтэй оролцуулах юм байна. Тухайлбал, “Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл” сэтгүүлд жилийн хугацаанд баннер байршуулах, вэб сайт дээр үнэгүй сурталчилгйй болон худалдаа явуулах гэх мэт эрх олгох гэнэ.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэнгийн бүртгэл энэ сарын 3-12-ны хооронд үргэлжлэх бөгөөд Улаанбаатар шилэн банкны нэг давхар, 101 тоотод бүртгэж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаанд дээр дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж бүгд оролцох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Дондогдулам хатан мэндэлсний 140 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Эрх Цагаан дарь Дондогдуламын мэндэлсэний 140 жилийн ой тохиож байна. Тэртээ 1874 он буюу намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувь ерөөлтэй байжээ.

Тус өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, түүхч О.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс, музейн албан хаагчид өнөөдөр Дондогдулам хатны сэнтийд хүндэтгэл үзүүллээ.
Цэндийн Дондогдулам нь Хөвчийн Жонон бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдийн мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгосон түүхтэй.

1902 онд Богдоос Ачлалт ялгуусан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн бөгөөд мөн онд Бээжингийн Монгол журганаас Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. 1903 он буюу XV жарны харагчин туулай жил Их хүрээний 30 аймгийн нэг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан юм.

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж VIII Богдыг хаан өргөмжлөн Дондогдуламыг хатан хааны сэнтийд залсан түүхтэй. Тухайн үед жил бүрийн намрын адаг сарын шинийн 15-нд сүм хийдүүд эх дагины мэндэлсэн өдөрт зориулан хурал хурал ном хурдаг уламжлалтай байжээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхээ ажлын тав хоногт гаргуулах боломжтой

Жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, хуучирч муудсан тохиолдолд ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж ажлын тав хоног дотор гаргуулан авах боломжтой аж.

Ингэхдээ иргэд иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт, 4 х6 хэмжээтэй нэг хувь цээж зургаа авч очих юм байна. Мөн солиулах болон гэмтсэн, хуучин үнэмлэхийг авч ирэх, харъяа дүүргийн эмнэлгийн үзлэгт хамрагдсан эрүүл мэндийн хуудас зэргийг бүрдүүлж, 12500 төгрөгийг тусгай дансанд тушааснаар түргэн шуурхай үнэмлэхээ гаргуулах боломжтой аж.