Categories
мэдээ нийгэм

Цахим системээр сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга “Цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/940 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар иргэдэд цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон 10965 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр боллоо.
Харин газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар тус тус даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдоржид Жан Дөзян бараалхав

Бээжин хотноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал \БХАТИХ\-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Хятадад айлчилж байгаад БХАТИХ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Ноён Ерөнхийлөгч та энэ удаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож, Си Зиньпин даргатай уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгааг илэрхийлж байна.

Хагас сарын өмнө миний бие Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. Маш их баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Баярлалаа. Эрхэм дарга Жан Дөзян та биднийг БХАТИХ-ын танхимд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн, маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Си Зиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр, эрх тэгш харилцана гэсэн үг юм” гэлээ.

Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцав.

Бараалхах уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас БХАТИХ-ын Хуулийн байнгын хорооны дарга Чяо Сяо-ян, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шэнь Чуньяао нарын хүмүүс оролцов.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд эд хөрөнгийн нөхөх олговор олгохоор боллоо

Авто замын зурваст орсон иргэдэд эд хөрөнгийн нөхөх олговор олгохоор боллоо

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нөхөх олговор олгох тухай” А/942 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар хороо, Баянгол дүүргийн 23, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийж байгаа Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто замын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар ба үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг нийт 28 иргэнд олгохоор боллоо.

Нөхөх олговорт шаардагдах 1 тэрбум 689 сая төгрөгийг Нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Хувьсгалчдын гудамжны” зурагтын шинэ эцсээс баянхошууны уулзвар хүртэлх
4.6 км авто замын зурвас газарт орсон сонгинохайрхан дүүргийн 8,9,11,28 дугаар
Хорооны иргэдийн эд хөрөнгийн нөхөх олговрын төсөв

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Замын трасст орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ
/м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Даваасүрэн Сэвжиддулам
/ЧР67092667/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 10 тоот

4028636

71 м2

937200

өмчилсөн

50000

5015836

2

Оюунбат Жаргалсайхан
/ТИ88022378/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 20 тоот

512471

өмчилсөн

512471

3

Загир
Отгонцэцэг /ОЮ81072647/

СХД-ийн 11-р хороо Зээлийн 4-121 тоот

14105970

3973792

7 м2

92400

Өмчилсөн

50000

18222162

4

Ганжинжав Түвшинбаяр /ЧЖ64031608/

СХД-ийн 8-р хороо Зүүнбаянцагааны
12-36б тоот

39439340

1595148

17 м2

224400

өмчилсөн

50000

41308888

5

Хувьд
Анхбаяр /ЗЮ79070811/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
12-р гудамжны 31 тоот

11967309

189804

24 м2

316800

өмчилсөн

50000

12523913

6

Чогсомжав
Сайннямбуу
/ИЭ42111616/

СХД-ийн 28-р хороо Сансарын 2-8 тоот

759216

17 м2

224400

өмчилсөн

50000

1033616

7

Лханаа
Төмөр
/ПН80041818/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 40 тоот

429000000

11 м2

өмчилсөн

50000

429050000

8

Лханаа
Төмөр
/ПН80041818/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 31а тоот

190000000

83 м2

1095600

өмчилсөн

50000

191145600

9

Лханаа
Төмөр
/ПН80041818/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 41 тоот

2379832

30 м2

396000

өмчилсөн

50000

2825832

10

Лханаа
Төмөр
/ПН80041818/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 42 тоот

2973428

55 м2

726000

өмчилсөн

50000

3749428

11

Лханаа
Төмөр
/ПН80041818/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 31 тоот

250000000

88 м2

1161600

өмчилсөн

50000

251211600

12

Бадарч Саранцэцэг
/ДЖ51080508/

СХД-ийн 11-р хороо Амины орон сууц
3-р гудамжны 11г тоот

33970081

30 м2

эзэмших

50000

34020081

13

Лханаа
Бат-Орших
/ПН74082806/

СХД-ийн 9-р хороо Баруун Баян уулын
1-р гудамжны 38 тоот

17880110

12 м2

158400

өмчилсөн

50000

18088510

14

Ойдов
Энхбат
/ЧО68041511/

СХД-ийн 8-р хороо Баянцагааны
12-р гудамжны 04 тоот

51000000

45 м2

эзэмших

50000

51050000

15

Гансүх Уранцэцэг
/УХ89071506/

СХД-ийн 8-р хороо Баянцагааны
12-р гудамжны 37а тоот

98652292

1594038

238 м2

3141600

өмчилсөн

50000

103437930

16

Базар
Мөнхбаяр
/ХГ71092814/

СХД-ийн 11-р хороо Хонхор
1-р гудамжны 55а тоот

93295713

2310000

11 м2

Эзэмших

50000

95655713

17

Мижид Болдбаатар
/ИЙ86080811/

СХД-ийн 28-р хороо Ногоончулуут
5-р гудамжны 5 тоот

135760308

149 м2

1966800

өмчилсөн

50000

137777108

18

Нямсүрэн Батсайхан
/ ИО67082407/

ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г 11 гудамж 116 б тоот

22968036

6777319

312 м2

4118400

өмчилсөн

50000

33913755

19

Лувсансамбуу Батсүх
/ ЧО53082411/

БГД 23-р хороо ЗАА 25-8 гудамж 167 тоот

65729234

3844028

412 м2

5438400

өмчилсөн

75011662

20

Гонгор Ганзориг
/ ТЕ61111974 /

БГД 23-р хороо ЗАА 25-8 гудамж 165 тоот

24752800

246 м2

3247200

өмчилсөн

28000000

21

Базаррагчаа Халтар /ДС42071814/

ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г 11 гудамж 118А тоот

5013551

727582

26 м2

343200

өмчилсөн

50000

6134333

22

Цэндсүрэн Батдэлгэр / ЧБ75072460 /

БГД,23-р хороо ЗАА-ийн 25-8ийн 174 тоот

34308352

3061648

275 м2

3630000

өмчилсөн

41000000

23

Гэндэнжамж Батхүү / ЧА55111518 /

БГД, 23-р хороо ЗАА-ийн 25-10-ийн

1832573

17 м2

224400

Өмчилсөн

2056973

24

Цэрэнпэлжээ Батсайхан /ШЖ64022811/

БГД, 23-р хороо ЗАА-ийн 25-8-169 тоот

1235028

106 м2

1399200

Өмчилсөн

50000

2684228

25

Цэндсүрэн Нямсүрэн / ЧБ72080661 /

БГД, 23-р хороо ЗАА-ийн 28-8-ийн 178А

22 478 800

191 М2

2521200

Өмчилсөн

25 000 000

26

Бүдээ Гарьдхүү / ХЗ77080876 /

ЧД, 7-р хороо Хувьсгалчдын Г-11 гудамж, 118б тоот

21 185 200

289 М2

3814800

Өмчилсөн

25 000 000

27

Сангитамжид Түвшинтөр / Чк77050116 /

СХд-ийн 11-р хороо Хонхорын 1-27 тоот

47 766 000

173 м2

2283600

Өмчилсөн

50000

50099600

28

Нарантуяа Сугар / УБ80021511 /

ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г-11-ын 121б тоот

3221926

34 м2

448800

Өмчилсөн

50000

3720726

Нийт-28

1548964014

101 325 551

2924 м2

37910400

1050000

1689249965

Categories
мэдээ улс-төр

АН мэдээлэл хийнэ

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр өдөр Төрийн ордонд хаалттай хуралдсан.
Уг хурлаар Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоол, АН-ын даргыг өөрчлөх тухай, Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарсан шийдвэрээр шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-дахь АН-ын бүлэгт даалгасан бөгөөд нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин уг хурлын үеэр хэлэлцсэн асуудалтай холбогдуулан өнөөдөр АН өөрийн байрандаа 14.00 цагаас мэдээлэлэл хийхээр болжээ. – See more at: http://politics.time.mn/content/50983.shtml#sthash.qYRUwxP6.dpuf

Categories
мэдээ нийгэм

Цагаан халатны эрэлд

АН-ын хууч сэдрэв. Өөрсдийнхөө өвчнийг мэдсээр, ярьсаар, “сэргийлсээр” байсан атлаа аргагүй сурснаараа хатгалгаа авав. Хорин жил гудамжинд “ноцолдсоны үрээр” арайхийн Төрийн ордонд орж ирээд байгуулсан Засгийн газраа аанай л өөрсдөө шороотой хутгав. 1996-2000 онд төрийн эрхийг барьж байхдаа яг л ингэж байсан. Хоёр жил тэсээд л 1998 оноос эхлэн толгойгоо үгтээнгурван Засгийн газраа нугасалж, дөрвөн Ерөнхий сайд “тодруулсан”. Тэгээд л нэгийгээ унагачихаад дараагийнхад нь орох гэж зах замбараагүй өрсөлдөөн тэмцэлдээн болж байсныг мартсан хүн үгүй ээ. Ерөнхий сайдаа МАХН-ынхантай нийлж унагасан “Элсний 13”-ынхан дундаасаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ ярьж тохироод МАХН-тай зөвшилцөхөөр элч илгээсэн байдаг. Хамгийн шог нь нэр хүргэхээр явсан нөхөр 13-уулаа ярьж шийдсэн “Ерөнхий сайдынхаа” нэрийг замдаа дараад өөрийгөө “батламжлуулахаар”бичээд очсон байдаг. Ийм л эмгэнэлт хошин шог тэр үед өрнөж байлаа. Одоо тэр байдал дахиад өрнөхөөр болж байна. Ардчиллынхан 1998 оны тавдугаар сард М.Энхсайханы Засгийн газраа унагаж, дараа нь байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг гурван сар ч болголгүй огцруулж байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хугацаа жинхэнэ сайдаар ажиллаж байсан үеэс давж гарсан байдаг нь Засгаа байгуулж чадалгүй хэрхэн бужигнаж байсны үзүүлэлт. Тэд Засгийн газраа амь бөхтэй байлгах гэжУИХ дотроосоо ч байгуулж, дан гаднаас ч байгуулж, бас холимог байдлаар ч байгуулж үзэж байлаа. Гэвч асуудлын гол нь хэлбэртээ байгаагүй юм. Харин нэг нэгнийхээ дээр гарахын төлөө уралцан тэмцэлддэг АН-ын мөн чанар, ухвар мөчдийн арсалдаанд байв. Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагахдаа хуурамч захидал гээчийг гарган ирж, түүнтэй нэг кабинетад ажиллаж байсан сайд нар огцрох өргөдөлд гарын үсэг зурсан нь эмгэнэлт жүжгийн “бадрангуй” хэсэг байсан. Ардчиллынхны засаглах үедээ гаргадаг ааш араншинг харахаар галзуугийн эмнэлгийн тухай явган шог санаанд буух. Галзуугийн эмнэлгийн галзуучуудаас өглөөд хэн түрүүлж босоод цагаан халат олж өмссөн нь тэр өдрийнхөө эмч болно. Нөгөө хэд нь цагаан халат өмссөн нөхрийнхөө хэлсэн үгээр хэлээ гаргаж, зүрхээ чагнуулж, аашилж аяглаж байгаад маргааш нь өөрөө цагаан халат олж, эмч болохоор бусадтайгаа ана мана үзэлцэнэ.

АН-ынхан яг ийм төрх рүү ороод явчихлаа. Одоо хэн цагаан халат түрүүлж олж авсан нь Ерөнхий сайд болох уралдаан эхэлж байна. Хөл толгойгүй уралдаж, зах замбараагүй нанчилдах нь тодорхой боллоо. Монголд ардчилал тогтож, ардчилсан нийгмийг цогцлооход АН-ын байгуулсан гавьяа их ээ. Нэг намын засаглалаас олон намын тогтолцоонд шилжиж, ургальч үзэл, бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөөг авчрахад гайхалтай хүчин болж байсан. Энэ нь үнээн. Гэвч энэ намынхны эрх мэдэл, албан тушаалын төлөө хийрхэл, нэр төр хөөцөлдсөн байдал, загалмайлсан эцгүүд нь шуналаа барьж дийлээгүйгээс эрх мэдлийн төлөөх тэмцэлд эргэн живэхэд хүрлээ. Одоо АН-д Ерөнхий сайд болж, цагаан нөмрөг өмсөх их хүслийн дайн эхэлж байна. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-д манай намын 35 гишүүн бий. Тэдний хэнд нь ч Ерөнхий сайд болох эрх нь бий” гээд өөрөө энэ марафонд орохгүй гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн байсан. Тэгэхээр УИХ-д суудалтай АН-ын харьяалалтай бүх гишүүн, гадна нь байгаа түүнээс ч олон хүнд цагаан халатны төлөөх их аянд мордоно гэсэн үг. Одоо Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн тоо гарын таван хуруунаас даваад явчихаж байгаа харагдах. Гэтэл нөгөө нэг том хүчин МАН-ын жишгээс харж байхад Ерөнхий сайдад үнэндээ хоёр, үсрээд гурван хүний нэр дуулддаг байсан даа. Дээрээс нь дараагийн Ерөнхий сайд хэн болох нь тодорхой болж, тэр хүний удирдлагаар Засгийг унагах процесс явагддаг бол АН-ынхныг харж байхад зүгээр л өнөөдрийн Ерөнхий сайдаа яаж ийгээд унагаж байвал маргааш надад боломж гарч магадгүй хэмээх мөрөөдөл нүүрэндээ тодотгон кноп дарж байгаагаар ялгагдана. Яг л өнөөх цагаан халат олж авахын төлөөх уралдааншиг. Ийм нэг байдал өнөөдөр нүүрлээд байна. Засгаа байгуулж, төсвөө батлах цаашлаад элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа босгох гээд их ажил бидэнд байна. Гэвч сонгогчдын саналыг авч, үгийг нь цааш дамжуулах үүрэг хүлээсэн тэр хүмүүсийн толгойд цагаан халатаас өөр зүйл алга. Эх орныхоо төлөө биш (уг тэдний ганц цээжилсэн үг нь л дээ) юм гэхэд, санал өгсөн сонгогчдоосоо ичихгүй юм гэхэд, зүгээр л хэвийн хүн байх мөн чанарын төлөө ичдэг хүн байхгүй л юм байх даа. Одоо энэ намын хүн бүр цагаан халатны эрэлд гарлаа.

Өрнөөд байгаа үйл явдлуудыг харахад, АН-ын өнөөдрийн бодит аюул бол зам зуураас орж ирсэн хүмүүс юм байна. Тэдний хувьд Засаг огцрох бүрт нь ханцуйдаа сэм инээдэг сөрөг хүчин аюултай биш. Угаасаа ил байгаа өрсөлдөгч дайсан болохгүй. Харин АН-ын өвчүүн доторх нүүрээ нуусан хүмүүс дунд л дайсан нь байж. Нэг удаа урвасан хүн дахин урвахад хэзээд бэлэн нь батлагдаж байна. Нийгмээрээ үйл явдлыг нүдээрээ хараад нэгэн дуугаар ийн нотолж байна. Өчигдөр нэгнээс урвасан хүнд маргааш нөгөөгийн араас хутга дүрэх зүй тогтолюм байна. Энэмэт олон зүйлийг тэдний дүр зургаас уншиж болно.

Ямартай ч нэлээд хэдэн хүний нэр Ерөнхий сайдад дуулдаад эхэлжээ. Тэдгээр нь Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын залуучууд бас амбиц нь дарагддаггүй Р.Амаржаргал, Да. До Ганболдууд, цаашлаад Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Г.Батхүү, бүр Женко Х.Баттулгын нэр гээд ар араасаа сонстож байх шиг. Л.Гантөмөрийн хувьд Увс фракцийн зүгээс зүтгүүлж байгаа сурагтай, бас энэ чиглэлээс болон тал талын дэмжлэгийг Д.Дорлигжав авах магадлалтай ч гэнэ. Гэхдээ хамгийн бодитой байх нь Ч.Сайханбилэг гэсэн яриа дуулдана. Түүнийг нэр дэвшүүлбэл аль аль талаас дэмжлэг авч, хагараад байгаа асуудлыг хурцатгахгүй дэвэргэхгүй намжаах хүн гэж яригдаж байна. Одоо АН-ын дотоод байдал, цаашлаад улс төрд өрнөх үйл явдлууд Ерөнхий сайд болохоор нэр нь яригдаж байгаа тэр олон хүнээс биш, энэ засгаа унагахад оролцсон фракциудаас биш харин унасан Н.Алтанхуяг гэдэг хүнээс шалтгаална гэж яригдах юм. АН-д юу өрнөхийг урьдчилан хэлэх боломжгүй, учир нь хүн бүр цагаан халатын төлөө өрсөлдөх учраас байдал яаж ч эргэж магадгүй.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын нийт бүтээгдэхүүн 7 хувиар өслөө

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2014 оны эхний есэн сард манай улсын ДНБ-ий өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр 11093.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар өслөө. Үүнд хөдаа аж ахуйн салбар 15.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 15.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эхний зургаан сарын байдлаар ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарч байсан. Харин есдүгээр сард ийнхүү өсөлт бага зэрэг сэргэжээ. Засгийн газар энэ оны төгсгөл гэхэд эдийн засгийн өсөлтийг 9.6 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байгаа юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Авлигачдыг шоронд явуулснаас алдсан мөнгөө олж авах нь чухал байна

Авлигатай тэмцэх үүргийг монголчуудын өмнө хүлээсэн газар бол АТГгэдгийг дээр, дооргүй мэднэ. Энэ байгууллага авлигатай яаж тэмцэж байгаагаа сүүлийн үед байсгээд мэдээлдэг болсон нь сайн хэрэг. Өнгөрсөн долоо хоногтгэхэд л АТГ-ынхан нийслэлийн прокурорын төлөөлөлтэй зэрэгцэж суугаад авлигатай хэрхэнтэмцэж байгаагаа мэдээлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт”Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо. АТГ-аастусгазрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат тэргүүтэй хүмүүс оролцсон энэ хурлын үеэр яригдсан нэг статистикийг сонирхуулъя. АТГ 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлчихэж.АТГ-ынхныонцлоод буй зуугаад тэрбум төгрөг зөвхөн сүүлийн хоёр жилд илрүүлсэн хохирлын хэмжээ гэнэ. “Бид өмнөхөөсөө бараг арав дахин өндөр хэмжээнийхохирол илрүүллээ” гэж ирээд мэдээлнэ лээ.Ийм их мөнгөн дүнтэй хохирол илрүүлсэнд нь АТГ-т талархаж байна. Цалин, тэтгэмжээ тавьж хүчрэхгүй болтлоо хэцүүдээд байгаа ийм үед үүн шиг таатай мэдээ гэж хаана байхав. 123 тэрбум төгрөг бол их мөнгө. Энэ хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэрэг илрүүлнэ гэдэг алга ташмаар мэдээ. Тэд сайн ажиллажээ.Эдийн засаг хүндхэн, ам.долларын ханш галзуурч байгаа иймүед 123 тэрбум гэдэг амь тариа болохоор мөнгө.

Гэхдээ энд эргэж харахаас аргагүй, хөндөж бичихээс боломгүй нэг өнцөг байна.АТГ 123 тэрбум төгрөгийн авлигын хэрэг илрүүлсэн мөртлөө дөнгөж есхөн тэрбумыг нь л олж авсан байх юм. Авлига авсан хүмүүсээр нөхөн төлүүлсэн мөнгө иймхэн байна гэдэг чамлахаар хэрэг. Уг нь АТГ-ын үүрэг бол авлигачдаас завшсан мөнгийг нь буцааж авч, төсөвт нэмэр болох. Яг одоо бол авлигачдаас зувчуулсан мөнгийг нь буцааж авах нь чухал болохоос шорон руу ачиххэнд ч хэрэгтэй шийдэл биш. Авлига авсан нөхөр шоронд, хөргөгч, зурагттай тусгай өрөөнд хэдхэн жил тухлаад гарах нь лав л ард түмэнд хэрэггүй.

Үнэхээр авлигаар тэгтлээ хөрөнгөжсөнийг нь тогтоочихсон юм бол улсад учруулсан хохирлыг нь төлүүлмээр байна. Энэ л АТГ-ын хийх ёстой ажил.Буцааж авсан мөнгөө төсөвт орлого болгож оруулж, тэр мөнгөөр нь хэдэн цэцэрлэг барьчихлаа гэж бодъё.Тэгвэл гэртээ хүүхдээ хараад орлогогүй суугаа олон ээж, аав ажилд орж амьжиргаагаа залгуулах чадалтай болно. Гэртээ цоожлогдож үлдсэнээс болж галд өртөж амиа алдсан хүүхдийн талаарх сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл цацагдахаа болино. Авлигачдаас төсвөөс хулгайлсан мөнгийг нь буцааж авах чухал болохоос шорон руу ачих нь чухал биш гэдгийг энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно. Бидэнд, иргэдэд, Монгол Улсад мөнгө хэрэгтэй байна. Ингэж ажилла гэж л татвар төлөгчдийн мөнгөөр АТГ-ынхныг сард өчнөөн саяар нь цалинжуулан ажиллуулдаг.

АТГ-ын ажиллаж буй арга барилыг анзаараад байхад ингэх сонирхол ер нь л алга. Улстөрийн шоу маягийн зүйл ажиглагдах болсныг учир мэдэх хүн бүр хараад, анзаараад, эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Хэн нэгэн улстөрчид таалагдахгүй улстөрчийг авлигач гэж зарлаад шорон руу ачих нь л АТГ-ын арга барил болчихлоо. Дээр байгаа эрхмүүдийн хувьд эсрэг намаа намнах, дургүй улстөрчөө бүдрүүлэх арга хэрэгсэл нь АТГ болчихож. Уг нь улстөрчдийн зэвсэг, хэрэгсэл болох нь энэ байгууллагын үүрэг, зорилгобиш. Нийгмийг авлигаас цэвэршүүлэх, ард түмний татвараас бүрддэг төсвөөс эрх мэдэлтнүүдийн хулгайлсан мөнгийг буцааж олж авах л АТГ гэдэг байгууллагын монголчуудын өмнө хүлээсэн эрхэм үүрэг. Тэгэхээр одоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнож байгаа АТГ-д нэг том ажил үлдээд байна. Авлигаас болж123 тэрбум төгрөгийн хохирол илэрсэн нь үнэн л бол тэр мөнгийг олж авах тал дээр ажилламаар байна. Түүнээс биш хэн нэгнийг шоронд ачих ньбаялаг бүтээснийхээ хэрээр татвар төлж төрөө тэжээж буй эгэл жирийн иргэдэд ямар ч хүртээлгүй билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол уншигчдад зориулан англи хэл дээр гаргасан анхны богино өгүүллэгийн цуврал номын нээлт боллоо

“Talk Talk English” сургал­тын төв өөрийн охин компани болох “Kennedy Cooper Publishing” компанитай хамтран төрөл бүрийн сэдвүүдийг хамар­сан сонирхол татам адал явдлаар дүүрэн боги­но өгүүллэгийн цуврал номуу­дыг англи хэл дээр би­чин ун­шигч­дын гарт хүргэж эхэллээ.

Богино өгүүллэгийн цув­рал номын нээлт өнгөрсөн баасан гаригт “Интер ном” дэлгүүрт болсон юм. Номын нээлтийн ёслолд “Talk Talk English” боловсролын тө­вийн ерөнхий захирал Ч.Амар­санаа, “Talk Talk English” боловсролын төвийн гүй­цэтгэх захирал Тревор Сурад, “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди болон ССАЖЯ, Монголын Үндэсний но­мын сан, Нацагдоржийн нэ­рэмжит хотын номын сан, Хүүхдийн номын ордон, Монгол Судлалын сургуулийн албаны төлөөлөгчид оролц­сон юм. Мөн тус төвд су­ралцаж хэлний мэдлэгээ дээш­лүүлсэн суралцагчдыг тө­лөөлж, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түв­шинбаяр, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат та­мирчин У.Мөнх-Эрдэнэ нар хү­рэлцэн ирсэн юм.

“Talk Talk English” бо­ловсролын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа “Бид монгол уншигчдад зориулсан сонирхолтой цуврал ном гар­гах гэж нэлээд ярилцаж, олон ажил төлөвлөсний үр дүнд эхний арван цуврал номоо та бүхний гарт хүргэж байна. Маш том ажлыг амжилттай эхлүүлсэндээ туйлын баяр­тай байна. Бид цаашид цув­ралынхаа тоог сард нэг юм уу, хоёроор нэмж гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ но­муудыг гаргахад маш олон хүний хүч хөдөлмөр орсон гэд­гийг тэмдэглэе. Орчин үед хүмүүс зузаан ном унших боломжгүй болсон. Тийм цаг зав ч бага. Нимгэн мөртлөө сонирхолтой сэдэвтэй номыг түлхүү уншдаг. Хамгийн гол нь эдгээр цуврал номууд нь хэл сурах гэж байгаа хү­мүүст хамгийн хэрэгтэй. Энэ номуудыг монголчуудын цүнх­ний ном болно гэдэгт ит­гэлтэй байгаа. Хэлийг нэг сар вакум орчин суугаад л төгс сурчихдаггүй. Байнга дав­таж, үгийнхээ баялагийг нэмэгдүүлэх замаар л га­даад хэл сурах нь хамгийн үр дүнтэй. Тийм болохоор хэл сурах гэж байгаа хүмүүс энэ номыг цүнхнийхээ ном болговол түгжрэлд зогсч байхдаа, автобусанд явж байхдаа, хүн хүлээж суух­даа л гаргаж ирээд уншаад, үгийнхээ баялгийг нэ­мэгдүүлж, дүрмээ ойлгох ач тус тустай. Хамгийн гол нь сонирхолтой сэдэв, үйл явдалтай болохоор уй­дахгүй. Эдгээр номууд мон­гол уншигчдад зориулан анг­ли хэл дээр гаргасан анх­ны богино өгүүллэгийн цуврал болж байгаагаараа онц­логтой юм” гэж номын нээл­тийн ёслолыг нээхдээ хэлсэн юм.

Номын зохиогчид болох “Kennedy Cooper Publishing” компанийн захирал Патрик Кеннеди, Купер Балтис нар “Эдгээр номыг гаргахад маш их хүчин чармайлт орсон юм шүү. Бодит амьдрал, болсон явдал, уран зохиолынх гээд янз бүрийн сэдэвтэй. Эд­гээр сэдвүүдийг монгол уншигч­дад ойртуулахын тулд Мон­гол түүх, ёс заншлыг суд­лахад ч хүргэсэн. Цуврал ном гаргахын тулд олон зүйлийг судаллаа. Их хөлс хүч, хөдөлмөр орсон но­муу­­дыг маань амтархан ун­шиж, хэлний мэдлэгээ сайж­руу­лаарай. Аливаа хэлийг сурахад унших нь чухал. Ту­хайн хэлээр уншиж байж хэл­ний мэдлэг сайжирдаг” гэлээ.

Үүний дараа “Talk Talk English” боловсролын төвийн зүгээс хүрэлцэн ирсэн хүндэт зочдод цуврал номын дээжээс багцыг өргөн барьсан юм. Энэ үеэр олимпийн аварга Н.Түв­шинбаяр “Тамирчид бидний хувьд ном унших цаг зав төдийлөн олдоггүй. Бэлтгэл, сургуулилт гээд хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх цаг гардаггүй.

“Talk Talk English” боловсролын төвөөс ийм сайхан цуврал ном гаргаж байгаад талархаж байна. Миний хувьд зузаан ном уншихаар нойр хүрээд байдаг муу талтай. Харин эдгээр номууд нимгэн юм. Богино өгүүллэгүүдийг уншихад нойр хүрэхгүй, бас сонирхолтой байдаг” гэсэн юм.

Эдгээр цуврал өгүүл­лэ­гүүд нь англи хэл сурч буй монгол сурагчдад зориулан гарч буй анхны номууд гэдгийг хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. Бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг үг хэл­лэгүүдийг маш энгийн ойл­гомжтойгоор ашигласан бө­гөөд зарим түлхүүр үг­нүү­дийг цагаан толгойн да­раал­лаар ном бүрийн арын хуудсанд орчуулгатай нь хэв­лэжээ. Тухайлбал,”The First Woman in Space” цув­ралд сансрын анхны эмэгтэй нисгэгч, баа­тар­лаг Валентина Тереш­кова, зоригт улс төрч Aung San Suu Kyi болон эр зориг, оюун ухааны хүчээр дэлхийг өөр­чилж чадсан зургаан бо­дит хүмүүний намтар, агуу үйлийн талаар бичсэн энэ­хүү номыг англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй бүх насныхан уншихад тохи­ромжтой байхад”A Day in the Life”ном нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй хү­мүү­сийг уншиж сурах дадал олгоход зориулагдсан маш ойлгомжтой энгийн үг хэл­лэ­гүүд, дүрэм ашиглан бич­сэн байх жишээтэй. Дэл­хийн өнцөг булан бүрт амьд­ран буй хүмүүст өдөр бүр то­хиолддог сонирхолтой амьд­­ралын талаар, төрөлх хот Улаанбаатарт болж буй сонирхол татам бодит мэтүйл явдлыг уншиж, дүр­мийн болон үгсийн сангаа баяжуулах боломжийг эдгээр цувралууд танд олгох аж.

Хамгийн гол нь англи хэлний анхан шатнаас ахи­сан түвшиний мэдлэгтэй бүх насныханд зориулагдсан эд­гээр цувралаас та өөрийн түв­шиндөө тохируулан но­моо сонгон уншиж болох юм байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан

Л.Гансүхтэй ярилцлаа. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байх­даа Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөл­­бөрөөс онц их хэм­жээ­­ний мөнгө бусадтай нийлж завшсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ.

Таны биеийн байдал ямар байна вэ. Хэд хоног өлсгөлөн зарлаж байж батлан даалтад гарсан бэ. Энэ асуудлаар яриагаа эхлэх үү?

-Цагдан хорих төвд 90 гаруй хоног саатуулагдсан. Хоригдож байхдаа арав гаруй хоног өлсгөлөн зарласан.Хүн чинь хоол тэжээлийн дутагдалд ороод эхлэхээр биеийн бүх эд эрхтэн мууддаг юм байна. Биеийн байдал хорихоос гарч ирснээ бодвол нэлээд сайжирч байгаа. Бөөрний бүх үзүүлэлт муудсан. Би бөөрний архаг өвчтэй болоод олон жил болж байна. Дараа нь элэг муудсан. Өмнө нь огт өвдөж байгаагүй, вирусгүй байсан элэг церрозтой хүний элэгний үзүүлэлттэй болсон байна лээ. Мөн зүрхэнд өөрчлөлт гарч, хэм алдагдаж, олон хоног хоол идээгүйгээс цөс өвдөж, бүх бие шар ногоон өнгөтэй болчихдог юм байна. Энэ бүгдээс болоод цусан хангамж муудчихдаг юм байна. Бас нүд муудаад ойр орчмын зүйл бүрэлзэж, чих шуугиад эхэлсэн. Толгой бол байнгын манараатай, дүйнгэтдэг болсон.

Та АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан хорихоос наймдугаар сард бичсэн захидалдаа “Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахын тулд АТГ “хэрэг” зохиолоо” гэсэн байсан. Энэ талаараа тодорхой тайлбар өгөөч?

-Харин тиймээ. Энэ нь сая Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэхийн урьд өдөр АТГ-ын хийсэн хэвлэлийн бага хурлаар нотлогдлоо шүү дээ. АТГ-ын хийсэн хурал прокурорыг хажуудаа суулгаж байгаад, олон хуулиа зөрчин, нэг талыг хэт барьсан мэдээллээр Гансүх өөрийн туслахууд, хамаатан зэрэг 10 холбогдогчтой 13 тэрбум төгрөгөөр улсыг хохироосныг “нотолсон” тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Тэгэхдээ нэг талыг барьсан “нотолгоо”-г бодит мэт мэдээлэв. Эхнээс нь “хэрэг” хэрхэн үүссэнийг хугацааны дэс дарааллаар ярья:

Нэгдүгээрт, 2014 оны тавдугаар сарын 9-нд сонинд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол улсын хилээр оргон зугтжээ” гэсэн мэдээлэл гарсан. Утга нь Прокурорын байгууллагын эх сурвалжаар “Л.Гансүх охин Цэрэнжагзан нь удирддаг охиныхоо компаниар, тендер­гүйгээр иргэдэд нүүрснийлүүлээд ихээхэн ашиг олсон нь баримтаар нотлогджээ. Мөн улсыг 854 сая төгрөгөөр хохироогоод, АТГ хэрэг үүсгээд шалгаад эхэлмэгц оргон зугтжээ” гэсэн. Энэ нь хугацааны хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах болон алдарт “Дан дээл, давхар дээлийн асуудал” хэлэлцэжбайх үе юм. Энэ мэдээлэл гарснаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигачин болсон.

Иймээс Н.Алтанхуягийг “муухай” гэж харагдуулах, “Дан дээл, давхар дээл, Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэх мэт “хэрэг”-үүд АТГ-ыг “гар хөлөө” болгож байгаа улсуудын хүссэнээр шийдэгдэхэд хэрэгтэй байжээ. (тэр үед би гүтгэлгийг АТГ зохиосон гэж бодоогүй) Уг нь би бүр дөрөвдүгээр сарын 24-нд Солонгос яваад хагалгаанд ороод эмнэлэгт байсан бөгөөд намайг явах хүртэл манай ажлаар болон гэрээр ямар нэгэн зарлан дуудах ирээгүй юм.

Тухайн моментонд дээрх үйл явдлуудад нөлөөлөхийн тулд намайг ирэхийг хүлээл­гүй маш их яарч ийм мэдээлэл гаргасан байжээ. Ингээд тав­дугаар сарын 20-нд би Монголд ирэхэд анхны зарлан дуудах ажлын хаягаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэрээр ирээд, тавдугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр татах тогтоол гарсан. Хамгийн сонир­­холтой нь намайг сэжигт­­нээр татах тогтоолын бичвэр сонин дээр гарсан текстээр бичигдсэн байвал яах уу. Надаар гадаад явахгүй байх баталгаа гаргуулан хоёр хүнээр батлан даалт хийлгүүлэн хуулийн дагуу гадуур байцаахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би ч хэрэг хийгээгүй учраас хуулийн дагуу шалгуулаад учир нь олдоно гэж бодсон.

Араас нь харахад тэр үед АТГ-ынхан намайг албан тушаалаа ашиглан ямар ч шийдвэр гаргах эрхгүй, оргож зугтаагаагүй ,”Нүүрс” хөтөлбөр хэрэгжих хоёр жилд миний охин Монголд байгаагүй, миний охин энэ компанид хувь эзэмшдэггүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй учраас тендер зарлах хэрэггүй, 800 гаруй сая төгрөгийг Гансүх аваагүй менежмент хийсэн компани зээлээр аваад буцаа­гаад дөрвөн сарын дотор хоёр хуваагаад төлсөн, хөтөл­бөр хэрэгжсэн эхний жил уг компани алдагдалтай ажиллангуут MGLSB компа­нийг эзэн нь татан буулгаад харин дотор нь ажиллаж бай­сан хүмүүс хоёр дахь жилдээ хөтөлбөрийг зогсоохгүйн тулд шинээр MGLSBD ком­пани байгуулан (Би хуучин ком­панийн эзнийг “Чи тоглоомноос гарч байгаа бол орондоо ажиллах компаниа олж өг” гэж шахсанаас ийм шийдэлд хүрсэн ) хуучин компанийн байгуулсан сүлжээ, ажилчид, өр, өглөгийг хариуцан шинэ менежментээр хэмнэлттэй ажиллаж,нэг их ашиг олоо­гүй ч өр ширгүй болсныг хангалт­тай мэдэж байсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг ямар ч хэрэг хийгээгүйг мэдэж байсан. Тухайн моментонд л “хэрэг” захиалагчдад нь хэрэгтэй байсан учраас яаруу сандруу энэ зохиолыг зохиосон.

Хоёрдугаарт, Тиймээс намайг “жинхэнэ” хэрэгтэн болгохын тулд АТГ-ын байцаагч Золжаргал, АТГ-ын ня-ботой хамтран намайг улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохи­роосон мэт хийсвэр тооцоо зохион Аудитын газрын байцаагч Ичинхорлоог дарамтлан дүгнэлт болгуулааддолдугаар сарын 5-ндАТГ-ын Амарбатаар “Гансүх улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон” мэтээр зарлуулсан. Энэ хохирол гээд байгааг хойно дэлгэрэнгүй ярья. Тэгээд долдугаар сарын 9-нд намайг дуудан яллагдагчаар татах тогтоол гаргасан. Намайг тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 9 хүртэл хоёр удаа байцаахдаа энэ тухай огт асуугаагүй. Хөтөлбөрийн тухай ерөнхий хэдэн асуулт л асууж байсан. Яллагдагчаар тогтоол танилцуулахдаа энэ зохиомол дүгнэлт гэгчээ танил­цуулаагүй, тэр ч бүү хэл өнөөдрийг хүртэл танилцаагүй л байна. Манай өмгөөлөгч нар олон удаа шаардаж байж арай гэж өнгөрсөн аравдугаар сард л уншсан гэсэн. Хуулбар хийлгэхгүй, тэмдэглэл ч хийлгэхгүй харин тэмдэглэл хийх гэсэн Баасандорж өмгөө­лөгчийг хөөж гаргасан гэсэн. Ичин­хорлоо АТГ-ынханд дарамт­луулж, хүссэнээр нь дүгнэлт гаргаснаа манай өмгөө­лөгч Баасандоржтой уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Баасандорж Чингэлтэй дүүргийн цагдаад хан­даад, цагдаа эрүү үүсгэх хүсэл­тийг прокурорт тавь­сан боловч прокурор эрүү үүсгэхээс татгалзсан. Мөн сая ээлжит гүтгэлгээ арван­нэгдүгээр сарын 4-нд хийхдээ прокурорыг хажуудаа суулгасан нь прокурор АТГ-аас 100 хувь хараат болсныг харуулж байна.

Гуравдугаарт, Долдугаар сарын 29-ний өдөр Золжаргал байцаагч намайг “Өмгөөлөгч хэрэггүй, яаралтай хүрээд ир. Нэг юм танилцуулъя” гэж хууран аваачаад “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд ганцхан сар надад туслаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Тулга, түүний найз Төмөрбаатар нарын дансаар ихээхэн хэмжээний мөнгө орсон, гарсан байна. Энэ нь нүүрсний мөнгө гэдэг үндэслэлээр “Гансүх, Тулга нарын мөнгө угаасан хэрэг” гэгчийг нэмж, гаргаж ирэн долдугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолоо шинэчлэн дахин яллагдагчаар татсан тогтоол үйлдэн бид­нийг шууд хоёр сараар хорих шийд­вэр гаргасан. Энэ залуучууд менежмент хийсэн компанитай болон нүүрсний борлуулалттай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Тулга, Төмөрбаатар нартай менежмент хийсэн компанийнхан мөнгө өгч, авалцаж “угааж” байгаагүйгээ нотолж байгаа юм. Эд нар надтай бас мөнгөний ямар нэгэн холбоо байхгүй. Одоо бодоход Н.Алтанхуягийг той­рон хүрээлж “улсыг идэгчид”-ийн тоог л нэмэх хэрэгтэй байсан юм шиг ээ. Бас АТГ-тТулга нар Алтанхуягийн зөв­лөх байсан нь өөр дээрээ байцаах эрх авахын тулд л “нүүрстэй” холбох хэрэгтэй байж гэж бодогдож байна. Үнэхээр мөнгө угаасан хэрэг байгаа юм бол цагдаагийн харьяаллын учраас цагдаа л шалгах ёстой биз дээ. Яагаад долдугаар сарын 29-нд яаран хоёр сараар хорьсон гэхээр бидний хоригдох хугацаа есдүгээр сарын 29-нддуусахад дахин нэг сараар сунгаж, аравдугаар сарын 1-д УИХ-ын чуулган эхлэхэд Алтанхуягийн зөв­лө­хийн авлигын хэрэг анхаарлын төвд дахин орно гэж тооцоолсон бололтой. Яагаад гэхээр намайг хоёр сар хорихдоо ганцхан удаа буюу наймдугаар сарын 15-нд байцаасан. Юу асуусан бэ гэхээр “Ерөнхий сайд чам дээр яах гэж ирсэн юм. Ирэхээ урьдчилж чамд хэлсэн үү. Ерөнхий сайдтай чи юу ярьсан бэ,Нүүрс нийлүүлэх компани банкнаас зээл авахад чи яагаад бичиг өгдөг юм” гэсэн хорьж шалгах ямар ч шаардлагагүйэнгийн хэдэн асуулт л тавьсан.

Дөрөвдүгээрт, Арваннэг­дүгээр сарын 5-ны өдөр Н.Алтан­­хуягийг огцруулах асуу­дал хэлэлцэхтэй холбоотой урьд өдөр нь “улс төржсөн” АТГ мэдээлэл хийлээ. Нөгөө л Алтанхуягийн тойрон хүрээлэгчид ямар “муухай” тухай. Тэдний тоо 10 хүрсэн тухай. Одоо бүр ичихээ болиод шууд л баахан мөнгө идсэн нь нотлогдсон тухай “солиотой” арифметик зохиолоо. Нэг тонн нүүрсийг маш хямдхан 27500 төгрөгөөр буюу нийт зургаан тэрбум гаруй төгрөгөөр 200000 гаруй тонныг аваад гурав дахин үнэтэй80.000 төгрөгөөр буюу 19 тэрбум гаруй төгрөгөөр зараад улсыг 13 тэрбум (19-6=13) төгрөгөөрхохироолоо гэж зарлав. Нүүрс ямар ч зардалгүйгээр Багануур, Улаанбаатарт хоёр дахин шигшигдээд, Бага­нуураас үнэгүй тээвэр­лэгдээд, Улаанбаатарт шуудай­лагдаад, 163 цэг рүү тээвэрлэгдээд, борлуулагч нар цалингүй зарагдаад байсан гэнэ. Тэгээд Гансүх баахан туслахуудтайгаа 13 тэрбум төгрөг хувааж идээд баяжсан гэнэ.

Танд АТГ-ынхны хэлээд байгаа 13 тэрбум төгрөгийг идээгүй, шамшигдуулаагүй гэх баримт байгаа биз дээ. MGLSB компани таны охинтой ямар ч хамааралгүй юм уу?

-Гансүхийн албан тушаал ямар ч шийдвэр гаргадаггүйтэй адил хувийн компанийн мөнгө Гансүхэд огт падлийгүй гэд­гийг АТГ-ынхан сайн мэдэж байгаа. Компанийн бүх бичиг баримт, анхан шатны болон тайлан тооцоо, компьютер, тамга тэмдгийг нь АТГ хурааж авсан. 13 тэрбум төгрөг ямар зүйлд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн ашиг, алдагдалтай ажилласан тухай АТГ-ын нэг өрөөгөөр дүүрэн баримт байж л байгаа. Гэтэл энэ зардлуудын тухай ганц үг ганхийсэнгүй. Тэгсэн хэрнээ уурхай ком­пани хоёрын хоорондын тооцоо­гоор төлөгдөөд явж байсан 399 сая төгрөгийн шатахууны тооцоог “хохирол” мэтээр тоотой нь зарлах юм. Бас MGLSB компанийг эзэн Сүхбаатар нь манай охинтой хамтран байгуулсан мэтээр дахин гүтгэх юм. Бас намайг компанийн эзэнтэй”санхүүгийн асуудлаас болж” зөрчилдсөнөөс шинэ компани буюу MGLSBD-г байгуулж гүйцэтгэх захирлаар өөрийн туслахаа тавьсан мэтээр, намайг хуурамчтайлан гаргаж 854 сая төгрөг ЗГХЭГ, Эрчим хүчний яаманд хүргүүлсэн мэтээр энэ нь “зориулалтын бус шаардлагагүй” зүйлд зар­цуулагдаж үрэгдсэн мэтээр, 1.5 тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн сангаас аваад “идчихсэн” мэтээр, надыг сэжигтнээр татсан тогтоол нь дөрөвдүгээр сарын 24-нд гарсан мэтээр худал мэдээллүүдийг цацсан.

Улсын бүртгэлийн газраас MGLSB-г ганцхан Сүхбаатар 2009 онд байгуулсан. Манай охин тус компанийг байгуулахад болон сүүлд ч нэмэгдэж ороогүйг тогтоосон л байж таараа. MGLSBD-г Гансүх байгуулаагүй, Даваахүү байгуулсныг мөн тэндээс мэдсэн л байж таараа. Би тайлан гаргадаггүй харинMGLSB компаниас 2012-2013 эхний жилийн ажил алдаг­далтай тухай дараа жилийн ажлаа эхлүүлэхийн тулд банкны өр, татварын өр, бэлтгэн нийлүүлэгчдийн өр, шинээр ажлаа эхлүүлэхэд хэрэгтэй урсгал зардалд түр 854 сая төгрөг зээлэхийг хүс­сэн хүсэлтийг л дэмжиж, холбогдох шийдвэр гаргадаг газруудад бичиг хийж өгсөн. Компани авсан мөнгөө дөр­вөн сарын дотор буцааж төл­сөн тухай огт дурдсангүй. Хувийн компани авсан мөнгөө дээр дурдсан зориулалтаар зарсан нь АТГ-т зориулалтынбус шаардлагагүй зүйлд зарцуулагдсан мэт харагджээ. Нэг тонн нь 200000 төгрөг хүрч байсан нүүрсийг хоёр дахин шигшээд, чулууг нь ялгаад шуудайлаад, тээвэрлээд, гэрийнх нь хажууд цэг байгуулан 80.000 төгрөгөөр хүргэн өгч, улсаас нэг ч төгрөг гаргалгүй 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгон гэр хорооллыниргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн хийгээд Багануурын уурхайд дэвшил авчирсан хөтөлбөр гэдгийг харахгүй, харин заавал идсэн уусан мэт харж байгаа нь харамсалтай. 1.5 тэрбум төгрөг гэдэг нь банкны зээл бөгөөд 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгож байгаагийнхаа төлөө Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан хувийн банкаарарай бага хүүтэй авсан зээл юм. Өнөөдөр зуу зуун тэрбумаар нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгож байна шүү дээ. Эцэст нь намайг тавдугаар сарын 26-ндсэжигтнээр татаж, эрүү­гийн хэрэг үүсгэсэн хэрнээ дөрөвдүгээр сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр АТГ-ынхан хэлж байна. Ингээд тогтоосон хэрэг гэдгээ тайлбарлаж байгаа хэрнээ л худлаа гүтгэх юм. Үнэхээр харамсалтайбайна.

АТГ бүтэн долоон сар олон төрлийн бараа биш ганц­хан шуудайлсан нүүрс зардаг компанийн бичиг баримтан дээр ажиллачихаад зардал, ашиг, алдагдлыг нь зааглаад хэлчихгүй, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хэрэглэн улс төржсөн популист мэдэгдэл хийж, олон хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлж байна. Намайг гурав дахь сард хорих шийдвэрээ шүүхэд танилцуулахдаа 12 байцаагч цаг наргүй ажиллаж байгаа тухай прокурор нь шүүхэд хэлснийг өмгөөлөгч надад хэлж байсан.

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон нь цаанаа лобби байсан гэж харах хүмүүс байгаа. Энэ талаарх таны тайлбар?

-Засгийн газар байгуулаг­даад иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг дээр тодорхой сонголт хийх болсон. Яагаад гэхээр цалин тэтгэвэр нэмэх гэхээр сонгуультай холбоотой популист хуулиуд батлагдсан байснаас хөрөнгө оруулалт зогссон,өр тавиад иргэддээ ихээхэн бэлэн мөнгө тараасан учраас орлого өрөнд явж байсан учраас боломжгүй бай­сан. Иймээс Засгийн газар үнийн өсөлттэй тэмцье гэсэн шийдвэр гаргасан. 2012 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газар бай­гуулаг­дангуут Монголбанктай хамт­раншатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр­лэгч, нийлүүлэгчдийг цуглуу­лан холбогдох яамд уулзан хамтран ажилласны үр дүнд үнийг тогтвортой барьж эхэл­сэн. Гэтэл аравдугаар сарын дундуур нүүрсний үнэ эрс өссөн. Судалгаа хийтэл Улаанбаатарт нүүрс жижиг­лэнгээр иргэдэд зар­даг компани байхгүй харин бөөнөөр нийлүүлдэг хоёр ком­пани л байсан. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг нэг хувийн компани. Тэд нар нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь шууд экскаватороор хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж 200-гийн цагаан орны пүршин дээр шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200.000-220.000 төгрөгөөр зардаг байсан. Багануураас ирдэг нь тэндээс хямдхан авдаг ч замын зардал өндөр байсан. Тиймээс нүүрсний үнийг барих, хямдруулах шаардлага гарч “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Их хэмжээний мөнгө “идэж” болохоор хөтөлбөр байсан уу, үгүй юу гэдэгт хариулах хэрэгтэй байх?

-Л.Гансүх миний бие Ерөн­хий сайдын ахлах зөвлөх. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш олон газар оролцсон. Тухайлбал,Багануурын уурхай, Төмөр зам, Замын цагдаагийн газар, НЗДТГ, таван дүүргийн Хөдөлмөр, Нийгмийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар гээд төрийн олон байгууллага оролцсон. Надаар ямар ч бэлэн мөнгө, нүүрс дамжихгүй учраас мөнгө идэх боломжгүй. Харин хийгдэж байгаа бүх ажлыг би хянаж байсан. Аль нэг ажиллагаа нь л хэдэн цаг доголдоход бусдыгаа унага­чихаж байгаа юм. Жишээл­бэл, нэг өдөр 25 вагон нүүрс ирэх ёстой байтал 15 нь ирлээ гэхэд 10 вагон нүүрс авах айлууд хоосон хоцорно гэсэн үг. Түүнийг шигших, савлах, түгээх хүмүүс сул зогсоно гэсэн үг. Эсвэл нүүрс зөөдөг машинуудын хэд нь эвдэрлээ гэхэд тухайн өдөртөө нүүрс зөөх, хүргэх боломжгүй л болж байгаа байхгүй юу. Тиймээс маш хариуцлагатай, зөв зохион байгуулалт шаардлагатай байсан. Тухайлбал, зарын дагуу ажилд орохоор ирсэн хүмүүс чинь хоорондоо үл ойлголцоно, муудалцана, хүйтэнд өдөржин ажиллаж байгаа болохоор зарим нэг нь жаахан архи хүртчихнэ. Тэднийг зохицуулах ээлжийн цагдааг байрлуулах,талбайн ажилчдын хоол ундыг нь хийх гал тогоо, хоол идэх майхан зэргийгцэргийн ангиас түр авч өгөх гээд асуудал их байсан. Дээр нь хувийн компанийн удирдлагуудыг байнга хянаж шахаж, ажиллуулна. Олонх нь туршлага муутай, залуу хүүхдүүд байсан, тэдэнд хэр­хэн яаж ажиллахыг нь зааж, зөвлөнө. Тухайлбал, нүүрсээ хэрхэн ялгаж, шуудайдаа хогтой хийж байна уу үгүй юу, оёдол нь ямар байна гээд ерөнхийдөө “Нүүрс” хөтөл­бөрийн хэрэгжилтийг хянаж, урагшлуулах хэрэгтэй байсан. Тиймээс би зохион байгуулалтын ажлыг гардан хийсэн. Түүнээс биш “Нүүрс” хөтөлбөрийг эхлүүл гэдэг шийдвэрийг би гаргахгүй шүү дээ. Харин Багануурын уурхайд Ерөнхий сайд очоод”Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ” гэхэд уурхайнхан 27500 гэсэн. Яагаад гэвэл Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 нь тэднийд ашигтай гэсэн. ИнгээдБагануурын уурхай, компани аль аль нь сэтгэл өндөр ажлаа эхлүүлсэн. Гэхдээкомпанитонн тутмыг нь 80 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй,энэ үнэндээ зардлаа шингээх ёстойг Засгийн газраас үүрэгдсэн. “Нүүрс” хөтөлбөрт оролцох Засгийн газрын оролцоо эндээс дуусаж байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс завших нь байтугай илүү нэг шуудай нүүрс гарч болохгүйн шалтгааныг би нэг бүрчлэн тайлбарлая.

Үүний дараа аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулсан. Хамгийн гол нь иргэдэд шигшсэн нүүрс өгөх учраас шигшсэнээрээ авъя гэхээр Багануур дээрээ шигшихээс өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр нүүрс шигших машин механизм авахаас өөр аргагүй болсон. Тэгээд том шигшүүр, хутгадаг экскаватор, зөөвөрлөж, хураадаг техник гээд тэр бүгдийг компани худалдаж аваад үүнийг ажиллуулах хүмүүсийг нь техник худалдаж авсан компанитай нь гэрээ байгууланажиллуулсан байсан. Шигшсэнийхээ дунд хэсгийг вагонд ачиж байгаа юм. Вагонд ачих, Улаанбаатарт ирэх хүртэлх бүх зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани хариуцна. Багануурын уурхайн нүүрс маш амархан нунтгардаг чанартай. Вагонд ачих, ирэх замд, буулгахад гээд нэлээд хэсэг нь бутарна. Дээр нь Багануурын уурхайд нүүрсний чулууг ялгах боломж байхгүй. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа хоёр зуугийн цагаан орны пүршин дээр шигшиж байгаа юм. Вагон бүр дээр 14 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллана. Мөн нэг тоологч байна. Хэсэг нь шигшиж, чулууг нь ялгана, хэсэг нь шуудайлж, жинлэнэ, хэсэг нь оёж, оёсныг нь машинд тоолж ачна. Бүгд нарийн бүртгэлтэй компьютерийн программд орсон байгаа юм.

Вагон дахь нүүрс дууссаны дараа тоологч, тухайн бригадын дарга хоёр “Энэ вагоноос тэдэн шуудай нүүрсгарлаа. Тэдийг нь ийм дугаартай машинд, эдийг нь ийм дугаартай машинд ачлаа” гэх зэрэг бүртгэл хийнэ.Ингээд бригадын ахлагч тоо бүртгэгч 2 гарын үсэг зурна. Өдөрт 20 вагон нүүрс буулаа гэж бодъё. 20 вагоны 20 тоологч бүх дүнгээ нэгтгээд, тухайн өдөр буусан нийт нүүрсний жин, тоог гаргана. Үүний дараа уг тооцоонд талбайн ахлагч, “Багануур илч” компанийн холбогдох албан тушаалтан зөвшөөрсөн гарын үсэг зурна. Учир нь гэрээн дээрээ жигнэсний дараахь цэвэр жингээр тооцно гэж заасан учраас энэ бүгдийг хийгээд байгаа юм. Үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компанийнхан цахилгаан станц уурын зууханд 20500 төгрөгөөрөө тонн тутмыг нь өгнө. Вагон өөрөө жингийн стандарт алдагдалтай байдаг юм. Анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг юм. Дээрх хоёрыг хасаад үлдсэн нунтаг нүүрсийг “Багануур илч” компани цахилгаан станц уурын зууханд өгчихөж байгаа юм. Мэдээж ялгасан чулуу хаягдана.

Нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр буулгана. Буулгахын тулд талбайн тохижилт гэж бас хэцүү юм байна. Өвлийн хүйтэнд дээрээс нь өглөө эрт нүүрсээ буулгах болдог. Тэгэхээр гэрэлтүүлэг хэрэгтэй болно. Үүнд өчнөөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа юм. Мөн хээрийн гал тогоо, хоол, цай хийдэг гэрүүд, бусад зохион байгуулалт, ачилтын машинуудын зогсоолыг түрээсэлж авах, ажилтан бүрийг хүрз, жоотуу, бээлийнээс эхлээд багаж, хэрэгслээр нь хангах гээд ажил мундахгүй. Оёгч машинууд нь байнга эвдэрнэ, хүрзний иш, хүрз байнга хугарна, бээлий, амны хаалт хоёрыг хоёр хоног тутамд өгнө, хоол, унд гээд зардал их. Дээрээс нь тэдгээр ажилчид сард гар дээрээ 800 мянган төгрөгийн цалин авч байсан. Тэгэхээр байгууллагад шимтгэл суутгалтайгаа нийлээд нэг хүнээс 900 гаруй мянган төрөгийн зардал гарч байсан гэсэн үг. Харин цэг дээр ажилладаг борлуулагчид гар дээрээ 900 мянган төгрөг авдаг гэхээр компаниас сая гаруй төгрөгийн зардал гарна гэсэн үг байгаа биз. Дээр нь ачилтын машины жолооч нар маш өндөр цалинтай. Зарим сайн явдаг жолооч сард таван сая төгрөг хүртэл авч байсан. Мөн ачилтын машинууд нарийвчилсан маршруттай. Хаана хүрэх, аль машинд хичнээн шуудай нүүрс, аль вагоноос ачих вэ гээд диспетчерүүд замын хуудас өгч зохицуулна. Вагон дээрх тоологч замын хуудаст төчнөөн шуудай нүүрс ачлаа гээд гарын үсэг зураад явуулна. Диспетчер тэд дугаартай тийм машиныг төчнөөн нүүрстэй гаргалаа гэж гарын үсэг зурна. Очих цэгтээ хүрээд буулгахаар нь борлуулагчид хүлээн авлаа гэж гарын үсэг зурна. Энэ бүгд компьютерт өдөр бүр шивэн тулгагдана. Нэг шуудай зөрөхөд л Талбайн ахлагч, диспетчерүүд, тоологчид, бригадын дарга нар гэртээ харихгүй хаана алдсанаа олно. Гэх мэт бүгд хяналт, зохицуулалт дор явагдаж байсан. Энэ нь нэг шуудай нүүрс ч алга болох, идэх боломжгүй хатуу хяналтын дор уг ажил явагдсан гэсэн үг.

Би “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний нэг сар өглөө 07:00 цагточоодажил эхлэхийг хараад ямар нэгэн асуудалгүй байвал яваадэргээд 17:00 цагийн орчимд ирдэг байсан. Тэгээд 23.00-00.00 цаг хүртэл компанийнзахирал, талбайн ахлагч, диспетчерүүд, бригадын дарга нартай уулзалдажшинээр юу хийх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Өөр нэг зүйл хэлэхэдкомпанийн банкнаас авсан зээл арваннэгдүгээр сарын 20- нд бүтсэн. Нүүрс тараалт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлсэн. Бэлтгэл ажиларавдугаар сарын 20-нд эхэлсэн учраас компанизээл автал их мөнгө хэрэгтэй байсан тул би чадах чинээгээрээ өөрөөсөө, хүнээс мөнгө олж өгч байсан. Түүнийгээ ажил жигдрээд эхлэхээр эргүүлээд авсан байгаа. Үүнийг нотлох баримт тайлан тооцоо бүгд байгаа

-“Нүүрс” хөтөлбөрийн үр дүнг тодорхойлбол?

-“Нүүрс” хөтөлбөр бол Улаанбаатар хотод 163 цэг байгуулж, түүгээрээ дамжуулан нүүрсийг шигшиж чулууг ялган шуудайлан амыг оёж хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний иж бүрэн, өргөн хэмжээний сүлжээ байгуулан иргэдэд тараасан Төр хувийн хэвшил хамтран амжилттай ажилласан нүсэр цогц ажил болж чадсан. Орон сууцны иргэд 20500 төгрөгөөр цахилгаан станц авсан нүүрсээр харьцангуй хямд дулаан хэрэглэдэг байсан. Тэгвэл гэр хорооллын иргэдээ чболомжийн хямд нүүрсээр буюу дулаанаар хангахыг Засгийн газар бас хүссэн. Мөн Багануурын уурхайд дам ашиг авчирсан. Уг уурхай цахилгаан станцаа л арай ядан нүүрсээр хангадаг байсан бол иргэдэд нүүрс нийлүүлэх болоод ирэхээр эрэлт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нүүрсээ гаргах хөрс хуулалтын ажлаас эхлээд олон машин, механизмын хүч шаардлагатай болоход Засгийн газраас тус уурхайд маш хурдан хугацаанд арваад сая ам.долларын зээл авахад нь дэм болж өгсөн.Цахилгаан станц өмнө нь тав хоногийн нөөцтэй гэдэг байсан бол олон тоног төхөөрөмж авснаар сарын цаашлаад улирлын нөөцтэй болоод ирж байгаа юм. Мөн цахилгаан станцуудад тонн тутмыг нь 20500 төгрөгөөр борлуулдаг байсан бол хөтөлбөрт 27500 төгрөгөөр борлуулж, ашиг олж байгаа юм. Мөн ялгасан нүүрснээс томуудыг нь уурхай дээр ирж нүүрс худалдан авдаг хүмүүст тонн тутмыг нь 30 мянга гаргаад өгчихөж байгаа юм. Мөн үүний дээр Засгийн газар 2013 онд цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнийг 22500 болгож нэмэгдүүлж өгсөн. Багануурын уурхай цахилгаан станцад гурван сая тонн нүүрс өгдөг. Үнийг нэмэгдүүлснээр зургаан тэрбум төгрөгийн ашиг нэмэгдэж байгаа юм. Энэ бүхний үндсэн дээр Багануурын уурхай түүхэндээ анх удаа ажилчдаа таван сарын цалингаар шагналаа шүү дээ. Ингээд нөгөө “Нүүрс” хөтөлбөр чинь улсыг хохироох нь байтугай Багануурын уурхайд хүртэл ашгаа өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, иргэд шуудайлсан нүүрс хямд үнээр авснаар жилд 50 тэрбум төгрөг хэмнэсэн ашиг байна. Гуравдугаарт, 700 гаруй хүнийг өндөр цалинтай ажлын байртай болгосон. Дөрөвдүгээрт, энэ хөтөлбөр төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг нотолж өгсөн.Ийм олон ашигтай ажил болсон.

Компанийг хэрхэн сонгосон юм бэ. Яагаад заавал таны туслахаар ажиллаж байсан хүний MGLSB гэх компани шалгарсан юм бол?

-Энэ ажилд компани сонгоход хүндрэлтэй байсан. Тооцоо хийж үзчихээд ашиггүй байна гээд байсан. Харин MGLSB компанийн Сүхбаатар зөвшөөрсөн. Ерөнхий сайдад танилцуулан хөтөлбөрт ажиллах шийдвэр гарсан. Тухайн үед Сүхбаатар миний сайд байх үед туслах байсан Эрдэнэбулганыг компанийнхаа гүйцэтгэх захирлаар авъя. Чамтай хамтраад ажиллавал сайн биз дээ гэсэн. Эрдэнэбулган маш ажилсаг, зарчимч залуу бөгөөд би зангаа авалцсан тул дуртай зөвшөөрсөн. Эрдэнэбулган маш сайн ажиллаж, Сүхбаатар, бид хоёрын итгэлийг алдагдуулаагүй. Харамсалтай нь нийслэлийн хороо болгонд хоёр цэг байгуулан, нүүрс шигших, шуудайлах, ачих ажил хийж байсан хүмүүсийг өндөр цалинжуулж байсан гэх мэт олон тооцоолоогүй зүйлээс болж эхний жил компани банкны өр, татварын өр, байгууллага хоорондын ихээхэн өртэй гарсан. БасЭрдэнэбулган ч гадагшаа сурахаар явах болсон тул Сүхбаатар компаниа татан буулгахаар шийдсэн. Ер нь ажил эхлэхэд тооцоолоогүй олон хүндрэл гардгийг бизнес эрхлэгчид мэднэ. Харин манай эхнэрийн дүүгийн хүүхдийг Эрдэнэбулган нягтлангаар ажилд авсан байсныг би сүүлд мэдсэн. Өнөөдөр ажил хийснийхээ төлөө хэлмэгдүүлэлтэнд өртөхийг мэдсэн бол энэ залуучуудыг би юу гэж дэмжих вэ. АТГ-т дуудагдах хүртлээ би өөрийгөө мундаг юм хийсэн гэж бодож байсан ш дээ. АТГ-ын энэ бүх кампанит ажлын үр дүнд ямар ч байсан Засгийн газар, Ерөнхий сайд огцорлоо. Нүүрс хөтөлбар зогслоо. Нүүрс хөтөлбөр зогссоноор лав л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд үнэтэй нүүрс авах боллоо. Засгийн газар огцорсноор Монгол хожихгүй нь ойлгомжтой. Хэн хожиж буйг цаг хугацаа харуулна биз. Нэг юмыг хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн энэ компанийн залуучуудыг “Гансүхэд хахууль өгснөө хүлээ” хэмээн шаардаж, бас Алтанхуягтай ажиллаж байсан хөтөлбөрт огт хамаагүй олон залуучуудыг олон сар хорьж, цагдан нэг ёсондоо эрүүдэн шүүжхэлмэгдүүллээ.

Таныг өмнө нь 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэмээн мэдэгдэж байсан.Уг хохирол хэрхэн бий болсонтой та танилцсан уу?

-Энэ 3.6 тэрбумын хохирол гэгч хаанаас гарсан гэхээр тухайн үед Багануурын уурхай цахилгаан станцад 20.500 төгрөгөөр, иргэн аж ахуйн нэгжүүдэд 25.000 төгрөгөөр өгч байсан нүүрсийг менежмент хийх компанид уурхай дээрээс өөрийнхөө тоног төхөөрөмж ажилчдын хүчээр шигшээд 27.500 төгрөгөөр аваад Улаанбаатар руу зөөх, Толгойт, Амгалан өртөөнд буулгах, дахин шигшээд чулууг ялган шуудайлж, амыг оёж тээвэрлэн, Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй зарах үүрэг хүлээлгэсэн Ерөнхий сайд, Багануурын уурхайнхантай хамтран гаргасан шийдвэрийг АТГ-ынхан компанид 27500 биш39.000 төгрөгөөр өгөх байсан гэж зохион бичээд энэ хоёрын зөрүүгээс хоёр тэрбум гаруй, мөн шигшээд хаягдсан чулуу, үлдсэн нунтаг нүүрсний зөрүүгээс нэг тэрбум гаруй нийлээд 3.6 тэрбумаар улсыг хохироосон гэж үзсэн гэсэн байна лээ. Шигшихэд үлдсэн нунтаг нүүрсийг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани “Багануур илч” ХХК цааш нь авч зарж байсныг дээрх нөхдүүд мэдэж байсан хэрнээ “хохирол” гэсэнхэрэг зохиосон юм. Засгийн газар уурхайн ТУЗ шийдвэрээ гаргаад, уурхайд ашигтай хувилбараар шийдэгдээд хоёр жил хэрэгжээд, өнгөрсөн ажлыг араас нь АТГ-ын хоёр нөхөр толгойд орсон тоогоо хэлэн цаасан дээр “хохирол” зохион түүнийг нь аудитын нэг байцаагч дүгнэлт болгоод хэлмэгдүүлэлт хийхийг оролдож байгааявдал л юм л даа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тантай уулзсан явдал нэлээд шуугиан тарьсан. Тухайн үеийн Ерөнхий сайд тантай чухам юу ярьсан бэ. Нууц биш бол тэр тухай яриач?

-Нууцсаад байх юм юу ч байхгүй. “Гансүх ээ, чамайг ямар ч буруугүй гэдгийг манай Засгийн газар бид бүгд мэдэж байгаа. Улс төрийн ийм хэлмэгдүүлэлт явагдаж байгаа гэдгийг чи өөрөө ойлгож байгаа учраас би чамд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх л гэж ирсэн юм. Шоронгийн чинь нөхцөл ямар байна. Удахгүй асуудал шийдэгдэнэ. Янз бүрийн асуудал байхгүй биз дээ” л гэсэн. Ерөнхий сайдтай цуг Шүүхийн шийдвэрийн дарга хамт байсан. Ийм л яриа болсон.

Та цаашид энэ асуудалд ямар байр сууринаас хандана гэж бодож байгаа вэ. Энэ хэрэг таныхаар улс төрийн зохиомол хэрэг. Үүнээс гарах, салах найдвар хэр байна вэ?

-Бүх зүйлхоосон, зохиомол, улс төрийн хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуягийг боорлож, Засгийн газрыг унагаахын тулд охиноос нь авахуулаад эргэн тойрныхныг нь хүчний байгууллагатай хамсан яргалан тамлаж байгаа муухай улстөрчдийн тоглоом. Хийгээгүй, үйлдээгүй хэргийг би яалаа гэж хүлээх юм. Мөнгөн дээр огт гарын үсэг зурдаггүй, нэг төгрөг ч миний гараар дамждаггүй, ямар ч эрх мэдлийн шийдвэр гаргадаггүй намайг ингэж алж чадаж байгаа юм чинь төрийн байгууллагад даргын албан тушаал хашиж байгаа бүх даргыг ингэж чадна л гэж харуулж байгаа хэрэг. Энэ нь намайг шонд өлгөн харуулж, дуулгаваргүй байвал энэн шиг болгоно шүү гэж харуулж байна л гэсэн үг. Гэхдээ АТГ-ын захиалагчид хэзээ нэг цагт энэ бохир механизмдаа хэрчүүлэх л болно шүү дээ. Тэр байтугай АТГ-аас айхгүй, үнэнийг хэлж байгаа миний өмгөөлөгчийг хүртэл хэрэгтэн болгож, бас нийт өмгөөлөгчдийн амыг барихыг оролдож байна. Одоо бол надад “Одоо ямар хэрэг нэмж гаргах бол” гэсэн юм л бодогдож байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Нэхмэлчин баатрын ЭГЭЛ ӨДӨР

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, алдарт нэхмэлчин Б.Гүнжилам, хань Д.Цээсүрэнгийнхээ хамт гэрийнхээ үүдэнд биднийг угтлаа.

Эднийх Шувуун фабрикт өнгөрсөн хавар иржээ. Хүүхдүүд, өөрсдийнх нь нийлээд зургаан хүний газар дээрээ жижгэвтэр үйлдвэрийн байр бариад, үлдсэн хэсэгт нь ногоо тарьж, хүлэмж байгуулахаар төлөвлөж л дээ. Ингээд блокоо өөрсдөө цохиод, хүлэмж ч худалдаж аваад, нэхмэлийн үйлдвэр барих зураг төслөө хүртэл боловсруулж байтал хаанаас ч юм хэдэн хүн гарч ирээд “Энэ газар чинь минийх” гээд хоёр хөгшнийг баахан сандаргаж байгаа аж. Хөдөлмөрийн баатар маань ном журмынх нь дагуу явж газартай болоодохлоо гэж бодтол өөр эзэд гарч ирээд төлөвлөсөн ажил нь түр зогсчихоод байгаад жаахан гомдолтой ярианаас нь анзаарагдлаа. Гэрийн эзэн Д.Цээсүрэн гуай “Уг нь Гүнжээ маань Хан-Уул дүүргийн Хүндэт иргэн юм шүү дээ. Манай хүн чинь цагтаа улсдаа, нийслэлдээ хийдгээ хийсэн хүн. Юм хийчихлээ гээд зүгээр суудаггүй. Одоо жижгэвтэр үйлдвэр бариад энэ хавийнхныгаа ажилтай болгоно гэж зориод байгаа. Гэтэл энэ газрын гэрчилгээ нь гардаггүй” гэлээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны энэ хэсгийг Шинэ суурьшлын бүс гэдэг юм байна. Газрууд нь эзэдтэй бололтой, хашаагаа хатгах нь хатгаад, ирээд суух нь суучихаж. Гэхдээ ундуй, сундуй. Гудамжаар нь холхих хүн цөөн, дэлгүүр, ТҮЦ гэж үгүй. Замаар нь ачааны том машинууд элс хайрга зөөж давхилддаг болохоор тоос шороо, дуу чимээ их.

Гүнжээ баатар “Би хот руу орно оо. Ажил дээрээ очих дуртай шүү” гэлээ. Тэрээр төмс, лууван арилгаад тогоо руу хийчихлээ. Тэгснээ буузны гурилаа гаргаж ирээд ганц нэг нухалснаа дээрээс нь түмпэн хөмрөв.

Эднийх таван хүүхэдтэй. Нэг хүү, дөрвөн охинтой. Том хүү Ц.Баярхүү нь компьютерийн чиглэлийн мэргэжилтэй. Удаах охин Ц.Оргилмаа нь тогооч, дундах охин Ц.Бурмаа нь герман, орос хэлний орчуулагч юм байна. Охин Ц.Одончимэг нь цэцэрлэгийн багш бол отгон охин Ц.Отгончимэг нь маркетингийн мэргэжилтэй бөгөөд сүлжмэлийн жижгэвтэр үйлдвэрт ажилладаг аж. Том охиных нь отгон хүү эмээ, өвөө дээр байгаа гэнэ. Дөрвөн настай, Оргилболд зээгээ өвөө нь “Манай ач, зээ нараас энэ л бөх болох хүн дээ. Би тэгж л хараад байгаа юм. Дөрвөн настай шүү дээ. Тэгсэн хэрнээ том биетэй байгаа биз” гэж бахархан харж, толгойг нь илнэ.

Б.Гүнжилам гуай “Бид хоёр өнөө зун Орос руу явсан. Тэнд сурдаг ууган ач хүү дээрээ очоод ирсэн. Ач хүү маань Ленинградад төмөр замын сургуульд сурдаг юм. Бид нийтдээ хорин тав хоног сайхан аялаад ирсэн” гээд хойно авахуулсан зургаа сонирхуулна. Гүнжээ баатрын аав Г.Балжинням Хэнтийнх юм байна. Харин баатар маань ээжийнхээ нутаг Архангайн Цэнхэрт төрсөн аж.

Хотод нэгдүгээр сургуулийг төгсөөд илгээлтээр үйлдвэрт очиж ажлын гараагаа эхэлж байжээ. Уг нь Багшийн дээдийн шугам зургийн багшийн ангид орно гэж төсөөлж байсан гэнэ. Сургуульд нь Үйлдвэр сургалтын хичээл орж сурагчдыг үйлдвэрүүдэд дадлага хийлгэдэг байсан нь нөлөөлж сургуулиа төгсөөд 1965 онд илгээлт авч үйлдвэрийн ажилчин болжээ.

“1965 оны зургадугаар сарын 22-ны өдөр юм. Аж үйлдвэрийн комбинатын конторт үйлдвэрүүдийн дарга нар ирчихсэн. Илгээлтээр ирсэн 120 хүүхдийг хуваарилж авцгаасан юм. Би арван жилийн найз Мажигсүрэнтэйгээ нэхмэлийн үйлдвэрт хуваарилагдлаа. Илгээлтээр ирсэн 33 хүүхэд нэг өдөр нэхмэлийн үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Би үйлдвэрт очсон цагаасаа нийгмийн асар их идэвхтэй байсан. Тэр үед ямар гоё байсан юм бэ. Улс орон даяар илгээлтийн эздийн тухай ярьцгааж, залуус илгээлтээр эх орны өнцөг булан бүр рүү яваад л. “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, атрын тухай өгүүлсэн кино, зохиол гараад л. Илгээлт авсан залуусын сэтгэл их хөдөлнө” гэж Б.Гүнжилам гуай ажил дээр, үйлдвэрт хэрхэн ажилчин болж очиж байсан тухайгаа дурсан ярьж байхдаа уйллаа. Хэсэг чимээгүй байж байснаа “Манай үйлдвэрт сайхан сайхан хөгшчүүл залуус бидэнтэй чинь мөр зэрэгцэн ажиллана. 76 настай Дашдулам, 73 настай Цэрэндулам, 72 настай Сосор, Должин гээд олон хөгшчүүл ажилладаг байлаа. Тухайн үед тэтгэвэрт гарсан ч бие хаа нь эрүүл саруул байвал ажиллахыг зөвшөөрдөг байсан юм. Тэдний хараа сайн. Сүвлэгээний хэсэгт ажилладаг байсан гээд бод доо. Нэг нь амандаа тамхи зуучихаад ажиллана. “Та тамхи татахаа боль. Утаа битгий гарга. Тамхи татдаг өрөө рүү оч” гэж бусад нь хэлэхээр “Тийшээ очиж тамхи татах гэхээр цаг алдах гээд байна. Эндээ л” гээд бөөн инээдэм болцгооно. Би чинь 44 настайдаа тэтгэвэрт суусан. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гээд. Одоо 67 настай. Дээр өгүүлсэн хөгшчүүлтэй харьцуулбал надад ажил хийх нас өчнөөн байгаа биз дээ. Зүгээр суухыг боддоггүй юм” гэж яриад үйлдвэрийг нь хувьчлаад машинуудыг нь төмрийн хаягдалд өгч, олон зуун хүнийг ажилгүй болгосон тэр үеийг бодохоор харамсал төрдөг гэлээ.

Б.Гүнжилам гуай тухайн үед үйлдвэрээс гардаг хаягдлыг дахин боловсруулах цех байгуулах хүсэлт гаргасныг нь дээрээс дэмжиж “Аж үйлдвэрийн хаягдал буюу хоёрдогч түүхий эдийг эргүүлэн ашиглах нь зүйтэй” гэж үзэн тасаг байгуулж өгчээ. Актлагдсан хэдэн хуучин машинтай тасагтаа ажилчин авах зар тавьтал дөрвөн хүн иржээ. Үйлдвэрээс нь засварчдыг цагаар ажиллуулах болж. Ингээд оёдол, нэхмэлийн үйлдвэрээс гарсан, 1960 оноос хойш хуримтлагдсан хаягдал, өөдсөөр ажлын бээлий, сандлын бүрээс, буйдангийн бүтээлэг, гэрийн хөшиг, хаяавч, зүүмэл хөнжил, орны бүтээлэг, гудас зэрэг олон бүтээгдэхүүн гаргадаг байжээ. Тэр бүү хэл оёдлын үйлдвэрийн даавууны өөдсөөр хүүхдийн дотоож, даашинз оёдог байсан гэнэ. Б.Гүнжилам гуай үйлдвэрт ажилчин байх үеийнхээ тухай ярихдаа тун чиг дуртай, сэтгэл хөдлөн ярина. Б.Цээсүрэн гуай хөгшнийхөө ярихыг чих тавин сонсонгоо тогоонд чанаж байгаа ногоондоо ч санаа тавина. Хажуугаар нь зээгээ томоотой байлгах гэж тэрүүхэн тэндээ арга хэмжээ авна.

Гүнжээ баатрын нэхэж байсан орны бүтээлэг гэрт нь байна. Гаргаж ирж үзүүлнэ. Пальтоны драпны өөдсөөр хийсэн бүрээстэй сандал руу зааж “Энэ байж л байна” гэлээ.

Д.Цээсүрэн гуай Завханы Яруу сумынх юм байна. Нутгаасаа хар багадаа гарч, ээжийгээ дагажээ. Ээж нь Шаазан ваарны үйлдвэрт ажиллана. Үйлдвэрийн ажил хүнд хүчир болохоор сүүлд бие хаа нь мууджээ. Тэр үед нь Д.Цээсүрэн гуай ээжийнхээ ажлыг хийж үйлдвэрт ажилчин болсон гэнэ. Багаасаа ээжийгээ дагаж үйлдвэрт очдог байсан болохоор тэнд ажиллахад хэцүү байгаагүй аж. Зургадугаар ангид байхад нь тус үйлдвэрийн удирдлага түүнд ээжийнхээ ажилд сайн тусалдаг гээд баярын бичиг хадгалуулж байж. Тийм болохоор хэзээний л ажилчин нь юм шиг л ажилладаг байсан гэнэ.

1963 онд гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байжээ. Хоёулаа жаахан хүүхдүүд. Шаазан ваарны үйлдвэр, Нэгдүгээр сургууль ойролцоо оршдог байж. Б.Гүнжилам гуай “Би наймдугаар ангид байлаа. Манай ангийн Даваажав, Мөнхцэцэг нар кино үзье гэнэ. Бидэн дээр үйлдвэрт ажилладаг гээд хөөрхөн хөөрхөн банди нар ирнэ ээ. Хамт кино үзнэ. Биднийг өнөө үйлдвэрийн ажилчин залуус маань хоолонд оруулна. Гэхдээ хааяа. Хоёр гурван удаа л байх. Тэгж уулзсаар байгаад л дассан даа” гэж дурслаа. Тэгтэл Д.Цээсүрэн гуай буузны гурил тасалж байснаа “Бид тавуулаа нийлдэг байлаа. Таван сайхан шижигнэсэн залуус. Одоо гурав нь л амьд сэрүүн байх шив” гэлээ.

Б.Гүнжилам гуайн сэтгэл нь хөдөлсөн нь илт. Залуу сайхан байх үеийнхээ үүх түүхийг нэгд нэгэнгүй ярина. Ярих бүрт сормуус нь чийгтээд үе үе чимээгүй болчихно. Нулимсаа гараараа арччихаад л ажилчин байсан үеэ дурсана.

Хөдөлмөр зусланд явж, намрын ажлаар Ерөө, Жаргалантын сангийн аж ахуйд ангийнхантайгаа ажилладаг байж. Тракторын чиргүүлэн дээр сууж талбай дээрээ очно. Ангийнх нь дөрвөн хүүхэд тогооч хийнэ. “Мартагдашгүй намар” кинон дээр гардаг яг тэр үйл явдал. Тогооч андууд нь хоолоо хийчихээд “Ерөөгийн чайк” гээд нэрлэчихсэн өнөө чиргүүлэн дээрээ тавиад нөгөөдүүл дээрээ очно. “Ямар гоё байсан юм бэ. Эх орныхоо төлөө ажиллаж байна гэсэн чин эрмэлзэл бидэнд байжээ. Тэр үеийн хүүхдүүд ингэж л ажил хөдөлмөрийн амтыг багаасаа мэдэрч өсдөг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд тийм биш. Ажлын найман цагаа яажшуу нэг юм ачаалалгүй, амар хялбар дуусгаад харьдаг билээ. Зүгээр сууж байгаад явчих юмсан гэсэн бодолтой. Эх орныхоо төлөө гэх сэтгэлгүй, хөдөлмөрийн амт гэж юу байдгийг ч мэддэггүй улс. Энэ бүхэнд хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Төр засгийн л буруу юм шүү дээ” гэнэ.

Хөдөлмөрийн баатар маань өөрийнхөө хүүхдүүдийг хөдөлмөрч, шаргуу зантай болгож өсгөжээ. Тэрээр “Цээсүрэн гэдэг айлын хамгийн үнэт зүйлс бол үр хүүхдүүд маань. Миний хүүхдүүд яасан их хөдөлмөрч гэж санана. Миний том охин ганцаараа л ресторан ажиллуулаад явдаг ш дээ. Олон хүний ажлыг ганцаараа хийдэг гээч. Бага охин маань ч мундаг дайчин. Амаржаад хэдхэн хоноод л магистртаа явж эхэлсэн. Би хүүхдүүдээрээ, бэр, хүргэнүүдээрээ бахархдаг юм” гэж ярилаа. Эхний гурван хүүхдээ төрүүлээд 48 хоногтойд нь үйлдвэрийн дэргэдэх яслид өгчихөөд ажилдаа ордог байж. Өдрийн цайны цагаар очиж хөхүүлнэ. Яслийн нас нь өнгөрөнгүүт үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгт оруулчихна. Ийм маягаар л таван хүүхэд нь торнижээ. Заримдаа хоёулаа шөнийн ээлжинд ажиллах үе бий. Тэгээд үүрээр ирнэ. Ууган хүү нь хаалганыхаа дэргэд эвхдэг цагаан ороо засч унтдаг байсан гэнэ. Аав, ээжийгээ шөнө ирэхэд нь нам унтчихаж магад. Хаалгаа тайлж өгөхгүй бол аав, ээж минь хаачих вэ гэж санаа нь зовдог байсан нь тэр. Б.Гүнжилам гуай хүүхдүүдийнхээ тухай ийн яриад уйлав. “Аав, ээж минь надад их тус болдог байлаа. Тэд маань миний сайн сайхан явахыг хараад, ард түмэн минь надаар бахархахыг үзчихээд бурхан болсон юм шүү дээ” хэмээлээ. Хойно нь орон дээр сууж байсан хөгшин нь сэтгэлийг нь засч “Миний хөгшин одоо уйлаад яах вэ. Сэтгэлээ барь” гэлээ. Тэгтэл баатар маань хүүхэд шиг л нулимсаа гараараа шудраад “Хөгшөөн, ногоо болсон байх. Гаргаарай. Одоо хэдүүлээ сайхан бууз хийж иднэ ээ” гээд хөгжүүн өгүүллээ.

Өвөө, эмээ, зээ хүү гурав бууз хийж гарлаа. Том том цэцгэн бууз. Түрүүн тогоонд чанасан төмс, лууванг гаргаж ирээд наранцэцгийн тос, ногоо амтлагчуудтай хутгаад салат хийчихлээ.

Эднийх улсын баяр, цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Д.Цээсүрэн гуай “Сүүлийн үед ахмадын баяраар хүүхдүүд ирдэг болсон. Тэр өдрөөр бид хоёрыг баярлуулна. Ахмадын баярыг тэмдэглэдэг болсноосоо хойш л өөрийгөө настай болсноо мэдрээд байгаа шүү” гэж инээмсэглэлээ. Хүүхдүүд нь гэртээ ирэхээрээ аав, ээжийнхээ гарын цуйван, бууз, хуушуурыг идье гэнэ. Ястай мах чанаад, шөлөнд нь хоёрдугаар гурил тасалж хийсэн хоолыг хүүхдүүд нь илүү амтархан “Ээжийн шөлтэй хоол хамгийн сайхан нь” гэж магтуулдаг аж. Амралтын өдрөөр шар будаатай, банштай чанаж уух нь эдний гэр бүлийн бас нэг уламжлал.

1994 онд Д.Цээсүрэн гуайд Гутлын үйлдвэрээс нь гутлын ул хийдэг 20 ширхэг резин өгөөд л ажлаас нь гаргаж байжээ. Олон жил ганц ч төгрөгийн орлогогүй байж байгаад 2008 онд тэтгэвэрт гарч мөнгөтэй золгосон гэнэ. Ажилгүй гээд зүгээр суухгүй гэргийнхээ ажилд хамтарна. Д.Цээсүрэн гуай 45 литр цусаа бусдад хандивласан Монгол Улсын Хүндэт донор юм байна.

Ид хийж бүтээх насандаа ажилгүй болцгоосон ч энэ хоёр нэг ч өдөр завтай суугаагүй гэнэ. Зах зээлийн ороо бусгаа цагт ХЭАА байгуулж, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв хүртэл байгуулж байжээ. Аж ахуйгаа авч явахын тулд байраа барьцаалж ч үзсэн гэнэ. Ломбардны хүүг нь төлж чадахгүй болж, ажил нь зогсоход хүрч нэгэн үед хэцүү л байж. Байраа зарж жижиг цехээ хөл дээр нь тогтоохын тулд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж. Тэр үед сургалтын төвд нь явж ажил амьдралтайгаа залгасан хүүхдүүд одоо нас биед хүрсэн, өрхийн тэргүүн, хүний гэргий болцгоочихсон хүмүүс цагаан сараар багштайгаа ирж золгоно.

Б.Гүнжилам гуайг автобусанд, хотын төвд, энд тэнд явж байхад хүмүүс их танина. Хүрч ирээд “Та их сайхан хүн шүү. Би таны туршлагаар ажиллаад гавшгайч, гавьяат болж байлаа. Таныг би хэзээ ч мартахгүй. Та гоё шүү” гэж хэлдэг гэнэ. Үүнд баатар маань маш их урам орно. Б.Гүнжилам гуай ажилчин болсон цагаасаа л мандаж эхэлжээ. 1974 онд “Алтангадас” одонгоор шагнуулж, 1976 онд Төрийн шагнал, 1980 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Б.Гүнжилам гуай энэ л мөчөө өөрийнхөө мандаж явсан үе гэж нэрлэнэ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал, нийслэлийн эмэгтэйчүүдийн хуралд ч удаа дараа сонгогдож байсан нийгмийн зүтгэлтэн байж. Үйлдвэртээ ажиллахын хажуугаар депутатынхаа ажлыг хийжнийслэлд ирсэн гадны зочидтой уулзалт, хурал чуулганд байнга оролцоно. Д.Цээсүрэн гуай “Манай хүн тун ч завгүй. Үйлдвэрээсээ ирээд л хувцасаа солиод уулзалтад явна. Би чинь хүүхдүүдээ хараад үлдэнэ. Өлгийтэй хүүхдээ угжаад л цонхон дээрээ зогсоод ханиа хэзээ ирэх бол гээд л харуулдаад зогсдог байлаа” гэвэл Б.Гүнжилам баатар “Намайг ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн баатар болоход ханийн минь тус их. Ар гэртээ санаа зовох зүйлгүй, сайн түшиг тулгууртай байсан тулдаа л би ажилдаа амжилт гаргасан. Би ханьдаа үргэлж талархаж явдаг” гэж сэтгэлийн үгээ хэлэв.

Б.Гүнжилам гуайн гаргасан санаачлага нь тухайн үедээ маш чухалд тооцогдож, түүний туршлагыг далан мянган хүн ажилдаа ашиглаж байжээ. Энэ талаар тухайн үеийн бүхий л сонин хэвлэлд бичин үлдээсэн байна. Мөн түүний тухай өгүүлсэн баримтат кинонууд ч бий. Баримтат киног нь үзсэн залуус “Хөөх та тэр бүтээлгийг нэхсэн юм уу. Намайг жаахан байхад манайд тийм орны бүтээлэг байдаг байсан”, “Манай өвөөгийнд тэр бүтээлэг одоо ч бий” гээд гайхан, түүхэн баатар хүнтэй уулзаж гар барьсандаа олзуурхдаг гэнэ. Б.Гүнжилам гуай ид мандаж явах үедээ 400 шахам уулзалтад очиж, туршлагаасаа хуваалцаж, ярилцлага хийжээ. Одоо ч түүнийг урьж залдаг газрууд байсаар. Сүүлд Зүүнхараагийн сургуульд очиж уулзалт хийсэн байна.

Б.Гүнжилам “Би зүгээр сууж байгаад баатар болоогүй. Хөдөлмөрлөж байж, эх орондоо юм хийж бүтээж байж баатар гэж цоллуулсан. Ю.Цэдэнбал дарга надад “Алдарт нэхмэлчин” гэдэг цол хүртэл өгсөн шүү дээ” гэлээ. Тэрээр Э.Бат-Үүл даргатай уулзаж, хүсэлт тавьж, санал бодлоо илэрхийлэх гээд олон удаа хотын захиргаан дээр очсон ч доод тушаалын хүмүүс нь түүнийг нэг ч удаа уулзуулаагүй гэнэ. Бүр “Таныг танихгүй. Хэн байх чинь хамаагүй. Өргөдлөө өгөх гэж байгаа бол нааш өг” гэж хүртэл хэлж байжээ. Үүнд нь баатар маань гомддог гэнэ. Бас хөдөлмөрийн баатруудаа төр засаг нь анхаардаггүйд санаа нь зовдог аж. Одоо улсын хэмжээнд 160 гаруй хөдөлмөрийн баатар байдаг бөгөөд нийслэлд дөч, тавиад нь амьдарч байна. Харамсалтай нь энэ тоо жил ирэх бүр л цөөрөөд байгаа. Үүнд нь Б.Гүнжилам гуай сэтгэл эмзэглэдэг гэсэн юм.

Гаднаас нэг залуу ороод ирлээ. Нэр нь Батсайхан. Хөрш нь. Гүнжээ баатар “Энэ залуу бол бид хоёрын баруун гар. Бид хоёрт үргэлж тусалдаг юм. Энэ хашаа хороог барихад хамгийн их тусалсан сайхан сэтгэлтэй залуу” гэлээ. Батсайхан “Цээсүрэн ах аа, хашаа босгох гэсэн юм өргөлцөөд өгөөч” гэв. Цээсүрэн гуай “Одоохон” гээд толгой дохив.

Д.Цээсүрэн, Б.Гүнжилам нар өглөө зургаан цаг гээд босоцгооно. Гүнжээ баатар гимнастик, сагсан бөмбөгөөр багаасаа хичээллэсэн болохоор хөдөлгөөний дутагдалд орохгүй гээд өглөө дасгал хийнэ. Дасгалаа хийчихээд орж ирээд цайгаа чанана. Ингэж л энэ хоёрын өдөр эхэлнэ. Гарч хашаа хороогоо барина. Амбаар, саваа битүүлнэ. Гэрийн эзэн блок цохино. Зарим өдөр хамтдаа хот руу орж ирнэ. Өдөр нь нэг иймэрхүү л байдалтай өнгөрнө.

Д.Цээсүрэн гуайг зэрвэс харвал “Шинэ үсгийн багш” киноны тугалчин Чойжоо гуайтай тун төстэй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөх аж. “Тэр гэр бүлээрээ авахуулсан зургийг хар даа. Тэрэн дээр үгүй ээ мөн төстэй гарсан байгаа биз. Хүмүүс намайг тэр жүжигчинтэй адилхан гээд л байдаг юм” гээд инээлээ.

Б.Гүнжилам гуай ажлын цагаа яаж хэмнэх вэ, яаж хаягдалгүй ажиллах вэ гээд улс эх орондоо хэрэг болохуйц санал санаачилга гаргасан нь тухайн үедээ улс орон даяар хэрэгжжээ. Төрийн шагналтны диплом дээр нь “Нөхөр Б.Гүнжилам ажлын байранд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах оновчтой арга, социалист уралдааны тооцоот дэвшилт хэлбэрийг сэдэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан” гэж бичжээ. Гурван минут тутам утас нь дуусахаар доош бөхийж цаг алдахын оронд дэргэдээ тавцан байрлуулж утсаа байрлуулж, челнокоо цэнэглэхийн тулд цаг гарздахгүйн тулд нөөц челноктой болох, намхан нуруутай ажилчид ажлаа хийхэд түвэгтэй байдаг учир гишгүүрт тавцан санаачилжээ. Энэ мэтээр ажлаа үр дүнтэй хийхэд шаардагдах хэрэгтэй бүхий л зүйлийг нарийн тооцоолон шинэ санаачлага гаргаж байж. Түүний энэ санаачлага хүчээ авч Монголын үйлдвэрчний эвлэлийн аравдугаар их хурлын тогтоолд “…Өөрийн ажилд таван жилийн төлөвлөгөө зохиож, ажлын цаг ашиглах нарийн тооцоо хийсний үндсэн дээр тавдугаар таван жилийн төлөвлөгөөг гурван сар 18 хоногийн өмнө биелүүлэхээр үүрэг аваад ажиллаж байгаа Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Б.Гүнжиламын санаачилгыг бусад салбарт дэлгэрүүлэх нь зүйтэй” гэж тусгаж байсан гэнэ.

Ийн Б.Гүнжилам гуай залуу нас, ид хийж бүтээж байсан цагаа дурсч, одоо, цаашид юу төлөвлөөд байгаагаа илэн далангүй сонирхууллаа. Түүнийг ийм амжилт гаргахад, хөдөлмөрч болоход удам нь нөлөөлсөн гэнэ. Эднийнхэн дархан, мужаан хүмүүс байсан гэнэ. Аав Г.Балжинням нь маш няхуур нямбай хүн байж. Төмөр замд ажиллаж байгаад, Түүхийн төв архивт орсон гэнэ. Түвд хэл, бичиг мэддэг. Хуучин монгол бичгээр бичдэг хүн байж. Охиндоо түвд бичиг, уйгаржин бичиг заана. Орос сэтгүүл байнга захиална. Гүнжээ баатрын ажил дээр нь хүрч ирээд өнөөх сэтгүүлүүдээ өгнө. Ажлын байртай нь танилцаж зөвлөгөө өгнө. Тэгээд энд тэнд очиж индэр дээрээс хэлэх үгсийг нь хүртэл бичиж найруулж өгдөг байсан аж. Ер нь охиноо маш их хурцалж дэмждэг хүн байсан гэнэ. Б.Гүнжилам баатар “Хөдөлмөр болнэр төр, алдар гавьяаны хэрэг мөн” гэсэн уриа лоозонг л чиг шугамаа болгосоор иржээ.

Нэгэн үе, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эгнээг түүчээлэн, ажилчин хүний гараар эх орон хөгждөг гэдгийг ажил, амьдрал, үйлсээр харуулж явсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Гүнжиламын амьдралын нэгэн өдрийг сонирхуулбал ийм байна. Ярьсан болгоныг нь тэмдэглэж, хэлсэн үгс бүрийг нь багтаана гэвэл тоо томшгүй цаг хугацаа орох ийм л баялаг түүхтэй, гавьяатай, хөдөлмөрч эмэгтэй нийслэл хотын баруун урд зүгт их хүсэл мөрөөдөл тээн энгийн сайхан аж төрж байна.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ