Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн соёрхолт Дуучин Болдын шинэ уран бүтээл гарчээ

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарь ёсоороо 10.00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Уг хурлаар бүлэг 2015 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Одоогоор бүлгийн хурал ямар шалтгааны улмаас хойшилсон тухай тодорхой мэдээлэл алга байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотын шийдэл” форумаар замын түгжрээг ярилцана

JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч “Хотын шийдэл” форумыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2.5 дахин нэмэгдэж, 40.94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа юм. Энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлох зорилгоор төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-3”-т гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Өчигдөр нийслэлийн онцгой байдлын газарт 20:50 цагт “ДЦС-3”-т гал гарч байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын дөрвөн ангийн нийт 75 албан хаагч ажиллаж, 22.00 цагт галыг бүрэн унтраасан юм.

Тус станцын трансформатороос гал гарч, 110-ийн шугам нь шатсан гэсэн мэдээлэл байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАХН засагт нэгдэх асуудлаар мэдэгдэл хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцорсон болон үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАХН мэдэгдэл хийх нь. Уг шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр хуралдсан МАХН –ын Гүйцэтгэх товчооноос гаргасан байна. Тус хурлаар засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох эсэхээ ярилцсан аж. АН өчигдөр улс төрийн бүх намтай хамтран Засгийн газар байгуулна гэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоод, гадаадын нислэг өсөх нь

ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газраас өвлийн цагийн нислэгийн хуваариа гаргажээ. Аравдугаар сарын 26-наас эхлэн мөрдөх өвлийн хуваарьт нислэгээр бол олон улсад зорчих онгоцны буулт, хөөрөлт болон орон нутгийн нислэг өмнөх оны мөн үеийнхээс тус бүр таван хувиар өссөн дүнтэй байгаа ажээ. Мөн манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх нислэгийн тоо 8,1 хувиар нэмэгджээ Энэ оны аравдугаар сарын 26-наас 2015 оны гуравдугаар сарын 28-ныг дуусталх хугацаанд Монгол Улсын агаарын зайл гадаад, дотоодын 48 агаарын тээвэрлэгч байгууллага 74403 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ. Эдгээрээс олон улсын өнгөрөлтийн нийт 70264 байх ба 61853 нь үндсэн, 8411 нь нөөц нислэг байх аж.

Categories
мэдээ спорт

Оны төгсгөлийн Кюүшюү башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн өчигдөр/11.09/ Кюүшиү арлын Фүкүока хотноо эхэллээ. Оны төгсгөлийнх болох Кюүшюү башё ихээхэн онцлогтой болж байна. Энэхүү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, 32 дахь түрүүгээ авбал домогт аварга Тайхогийн амжилттай зэрэгцэж ирэх юм. Мөн олны анхааралд өртөөд буй “Монгол мангас” Ичиножёо А.Ичинноров, бэртлээс эргэн ирсэн Харүмафи Д.Бямбадорж, дээд зиндаанд барилдсан хамгийн ахмад сүмоч, Монголын сүмочдын алтан хараацай, Монгол Улсын Гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням гээд олон амжилтуудын эзэн болсон манай сүмочид хэрхэн барилдах вэ? Мөн япончуудын найдвар болоод байгаа Гоэйдо, Эндо, Кагаюүки нар түүх бичиж чадах уу. Мөн бусад гадаад бөхчүүд хэрхэн барилдах вэ? гэхчилэн таавар ихтэй башё эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт “Гахайн мялзан” өвчин гарчээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Түмэнбут” ХХК-ийн гахайн фермийн 30 гаруй гахай өнгөрсөн аравдугаар сарын 30-нд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байна.
Дээрх амьтдаас дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр 28 гахай “Гахайн мялзан” өвчин туссан болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өвчний шинж тэмдэгтэй 28 гахайг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар цахилгаан станцад гал гарчээ

“ДЦС-3”-т өчигдөр гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн ням гаригийн оройн 20:50 цагт “ДЦС-3”-т гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын дөрвөн ангийн нийт 75 албан хаагч гал гарсан обектод ажилласан бөгөөд 22:00 цагийн үед галыг бүрэн унтраажээ. Тус станцын трансформатороос нь гал гарч, 110-ийн шугам нь шатсан байжээ. Харин одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. – See more at: http://city.time.mn/content/50981.shtml#sthash.TRKEAQHG.dpuf

Categories
мэдээ соёл-урлаг

”Melodia” симфони найрал хөгжмийн концерт болно

УДБЭТ -ын хамт олон “Melodia” симфони найрал хөгжмийн концертыг зохион байгуулах гэж байна. Энэ жил Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. УДБЭТ -ын симфони найрал хөгжим нь Монгол улсын дуурь, балет сонгодог урлагийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн арвин их түүх, урын сантай чадварлаг хамт олон юм. Тэд “Melodia” симфони найрал хөгжмийн концертоо энэ сарын 9 –нд тайзнаа амилуулахаар болжээ. Тоглолтод ОХУ, ХБНГУ, Монгол улсад хөгжмийн мэргэжлийн сургуулиудыг төгссөн хөгжимчид оролцохоос гадна УДБЭТ -ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ дан хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.