Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн ДАШТ-д оролцож байна

Казахстаны Алматы хотноо энэ сарын 8-нд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад эрэгтэй 404, эмэгтэй 279 туйванч хүчээ сорьж байна.

Энэ сарын 16-ныг хүртэл тус тэмцээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 62 кг-д Э.Мөнхдөл, 69 кг-д В.Оргилсайхан, 77 кг-д М.Гантулга, -105 кг-д Т.Төмөрбаатар, эмэгтэйчүүдийн 53 кг-д В.Анхзаяа, О.Баярцэцэг, Э.Эрдэнэтуяа, 58 кг-д Б.Дэнсмаа, А.Отгонжаргал, 69 кг-д Б.Энхтамир, М.Анхцэцэг нар оролцож байна. Дасгалжуулагчаар Ч.Дөрвөнжин, Ц.Хосбаяр, Д.Чинзориг, шүүгчээр Олон улсын шүүгч Б.Гансүх ажиллаж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд хөнгөн жингийн аваргууд тодорч байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д өрсөлдсөн манай тамирчин ОУХМ О.Баярцэцэг (“Аврагч”) 148 кг (65+83), В.Анхзаяа (“Аврагч”) 143 кг (63+80)-ийг өргөсөн амжилтаар 31, 32-р байрт шалгарчээ. Энэ жинд Тайваний Хсю Шу-Чин 232 кг-аар алтан медаль хүртсэн бол Тайванийн Хсю Шу-Чин (218 кг), БНХАУ-ын Ли Яжунь (214 кг) нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

“Алматы 2014”-ийг БНХАУ (3 алт, 3 хүрэл), БНАСАУ (2 алт, 1 мөнгө, 1 хүрэл), Казахстан (1 алт) улсууд медалийн тоогоор тэргүүлж байна.

Categories
мэдээ спорт

Инчоны Азийн наадмын эмхэтгэл ном гарлаа

Хэдхэн хоногийн өмнө Солонгосын Инчён хотод болсон Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын фото агшинг дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийж байсан билээ.

Тэгвэл үүний үргэлжлэл болгож “Шинэ дээд амжилтын эзэд” нэртэй эмхэтгэл ном уншигчдын хүртээл болж байна.

Уг номыг Инчёнд ажилласан 22 сурвалжлагчийн нэг “Монцамэ” агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан өргөн барьж байгаа юм. Залуу халуун насаа боксын спортод зориулсан тэрээр 20 дахь жилдээ спортын сэтгүүлчээр ажиллаж байгаа нь энэ. Монголын баг тамирчид Азийн наадамд оролцож эхэлсний 40 жилийн ойд зориулан гаргасан уг номынхоо зохиогч Д.Өлзийсайхан ингэж хэлэв.

“Монголын баг тамирчид үе үеийн Азийн наадамд хэрхэн оролцож байсныг уг номноос харж болно. Залуу сэтгүүлчдэд гарын авлага, лавлах болгох үүднээс ном болгон гаргая гэж бодсон юм. Учир нь, “Шинэ дээд амжилтын эзэд” номонд Азийн наадмын медальтнуудыг нэг бүрчлэн нэрлэсэн байгаа. 1974 оноос хойшхи бүх медальтан байгаа гэж бодохоор залуу спортын сэтгүүлчдэд хэрэгтэй ном гэж ойлгож байна. Дээрээс нь гэрэл зурагчид маань зургаараа тайлангаа гаргасан. Харин сэтгүүлчдийн тайлан нь энэ ном болж байна” гэв.

Categories
мэдээ спорт

Карлделл Жонсон Монголд ирлээ

NBA-гийн “New Orleans Hornets, “Atlanta Hawks” багуудад тоглож байсан Карлделл Жонсон өнөөдөр “Чингис хаан” онгоцны буудалд газардлаа. Түүнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудын төлөөлөл тосч авсан байна.

Карлделл Жонсоны хувьд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Супер лиг” тэмцээнд тоглох юм. Тэрээр “Өргөө” багт тоглоно.

“Супер лиг” энэ сарын 14-нд эхлэх байсан ч легонер тоглогчдын ирэх хугацаанаас шалтгаалан хойшилж, ирэх лхагва гариг буюу энэ сарын 19-ний өдөр эхлэхээр болсон юм.

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн залуучуудын УАШТ болно

Монгол улсын өсөх идэр начин, бөхийн жүдо, самбо барилдааны спортын мастер Ж.Чулуун агсны нэрэмжит 2014 оны үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.

ус тэмцээний зааврыг хүргэж байна.

Нэг. Үндсэн зорилго

– Монгол улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах,

– Үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах,

– 1968 оноос уламжлал болон явагддаг Монгол Улсын аварга шалгаруулах залуучуудын 19-20 насны барилдаанаас медальт байранд шалгарч улмаар Монгол үндэсний бөхийн алдарт хүрсэн бөхчүүдийг алдаршуулах ирээдүйн хүчит бөхчүүдийн эгнээг өргөтгөх,

– Монгол улсын шилдэг начин, самбо, жүдо бөхийн спортын мастер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бөх хэмээх Ж.Чулуун агсны алдрыг мөнхжүүлэх зорилготой

Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах журам

Тэмцээнд 1994 оны 1-р сарын 1-нээс 1995 оны 12-р сарын 31-ны хооронд төрсөн /19-20/ настай бөхчүүд оролцоно.

Тэмцээнд нэг багаас оролцох бөхчүүдийн тоог хязгаарлахгүй. Нэг багийн хамгийн өндөр оноо авсан 2 бөхийн давааны нийлбэрээр дүнг гаргана.

Мандат авахдаа бүрдүүлэх материал:

– Иргэний үнэмлэх

– Эрүүл мэндийн дэвтэр

– Цээж зураг 2 %

– Мэдүүлгийг компьютерт шивж баталгаажуулсан тамгатай байна

Гурав. Тэмцээний хугацаа, зохион байгуулах газар

Тэмцээн 2014 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн спортын ордонд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2014 оны 12-р сарын 5-ны өдрийн 16 цагт болно

Дөрөв. Шагнал урамшуулал

Тэмцээнд 1-3-р байруудад шалгарсан бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

4-10-р байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналтай

Багийн дүнгээр:

1-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

Холбоо барих утас: 99377442, 99944499

Зохион байгуулагч:

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн бөхийн холбоо, Ж.Чулуун агсны гэр бүл, найз нөхөд, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн бөхийн холбоо, Дархан-Уул аймаг дахь

Categories
мэдээ соёл-урлаг

“Нутагтаа өргөх аялгуу” цэнгүүн болно

МУГЗ, ОХУ-ын Буриад улсын СГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Дамбадоогийн Нацагдоржийн “Нутагтаа өргөх аялгуу” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 14, 15-нд “Саран хөхөө” театрт болно. Тоглолтод урилгаар Эрдэнэт хотын Хөгжимт драмын театр, Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигон” чуулга, ОХУ-ын Улаан-Үд хотын Дуурийн театр, Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчид оролцон тоглоно.
Тоглолтод дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн цоморлигоос, дэлхийд танигдсан ардын болон язгуур урлагийн гайхамшигт бүтээлүүдээс үзэгчдийн сонорыг мялааж эшиглэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “Багшийн хөгжлийн ордон”-той хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ удаагийн сургалтад 21 аймгийн физик, математик, газар зүйн хичээлээр сургалт явуулдаг 150 гаруй багш хамрагджээ. Дээрх багш нарт тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон “Жайка” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Хироки Ёкояама нар “Орон нутагт хэрхэн нөхөрлөл байгуулж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилах, дахин боловсруулах” талаар лекцийн болон хөгжөөнт тоглоомын хэлбэрээр сургалт явуулж, гарын авлага, мэдээлэл авч болох цахим хуудсуудын талаар зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Их хотын хямдралаар иргэд тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

Нийслэлийн 375 жилийн ойн баярын хямдралтай худалдааны нэгдсэн тайлан гарсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ. Тайланд дурдсанаар “Их хотын хямдрал 375” худалдаа хоёр дахь жилдээ Чингис хааны талбайд болон нийслэлийн зургаан дүүргийн томоохон талбайд өргөн цар хүрээтэй болжээ. Нэгдсэн тоон мэдээнээс үзэхэд Чингисийн талбай дээр нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн хямдралтай худалдаанд шинээр олон аж ахуй нэгжүүд оролцжээ. Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим мянган иргэн оролцож,тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Нийт худалдан авалт хийсэн иргэдээс 375 азтанг тодруулж, аж ахуй нэгж байгууллагууд шагнан урамшуулсан гэнэ. Энэ өдөр өндөг хамгийн доод үнээр буюу 180 төгрөгөөр, “Дархан нэхий” ХК бүх бараандаа 50 хувийн хямдрал, бусад аж ахуй нэгжүүд үйлдвэрийн үнээр борлуулжээ. Энэ жилийн “Их хотын хямдрал-375” нэгдсэн арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас гадна ахуйн үйлчилгээ, соёл урлагийн салбар, кино театрууд 50 хувь, нийслэлээр овоглосон музейнүүд үнэ төлбөргүй, нийтийн тээврийн үйлчилгээ 50 хувиар нийслэлийн иргэддээ хямдралтай үйлчилгээгээр бэлэг барьсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Цаашид уг арга хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах эхлэл тавигдсан гэж зохион байгуулагчид нь найдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улс 2014 оны эхний 10 сард дэлхийн 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9080 сая ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 4605.7 сая ам.доллар, импорт 4474.3 сая ам.доллар болж, тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарч байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан бол 2014 он гарсаар алдагдал аажмаар буурчээ. Улмаар аравдугаар сар гэхэд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч эхэлсэн байна. Ханшийн өсөлтийг даган тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт буурч, экспорт нэмэгдсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ. Цаашдаа худалдааны тэнцэл ийнхүү ашигтай гарсаар байвал ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах томоохон нөхцөл болох юм.

Categories
мэдээ улс-төр

Био аюулгүй байдлын тухай сургалт болов

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газар Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай ковенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар хамтарсан сургалт, семинарыг зохион байгууллаа.

НҮБ-ын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлдэг билээ.

Дээрхи конвенцийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд манай улсын 10 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаа ба ийм төрлийн сургалт нь ялангуяа хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийх талаар санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг.

Энэ удаагийн сургалт нь “Био аюулгүй байдал” сэдвээр болж буй бөгөөд энэ асуудлыг хууль тогтоомжид хэрхэн тусгаж оруулах талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм.

2014 оны 10 дугаар сарын эхээр болсон өмнөх сургалтын үеэр уг конвенцийг хэрэгжүүлж байгаа дотоодын хуулийн талаар Олон улсын судалгаа, үнэлгээ, шинжилгээний “VERTIC” төвийн дэмжлэгтэйгээр судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулаад байна.

Манай улс Биологийн конвенцид 1972 онд нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээ, конвенцийн үзэл санааны дагуу дотоодын хууль, тогтоомжоо батлан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Categories
мэдээ спорт

Олимпийн хороо сагсчдад тавьсан хоригоо цуцаллаа

-Тиймээс Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Азийн элсний наадмыг зорих гэж байна-

Тайландын Пукет хотноо өчигдөр эхэлсэн Азийн элсний IV наадамд манай улсаас оролцохоор бэлтгэлээ хангаад байсан сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид МҮОХ-ны шийдвэрээс болж уг наадамд оролцох боломжгүй болоод байсан юм.

Учир нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тэргүүлдэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхныг Азийн элсний наадамд оролцуулахыг хориглох санал, шаардлагыг МҮОХ-нд хүргүүлж, энэ дагуу МҮОХ шийдвэрээ гаргаад байв.

МҮСБХ ийнхүү гомдол гаргах болсон үндэслэлээ МСБХ тамирчдаа гадаад тэмцээнд оролцуулж амжилт гаргаснаар өөрсдийн нэр хүндийг өсгөх гэж байна гэж тайлбарласан байдаг. Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн тамирчдынхаа бүх бэлтгэлийг ханган, зардлыг нь даан явуулахаар онгоц, зочид буудлын захиалгаа өгч, Азийн элсний наадмын зохион байгуулагчидтай холбогдон сугалаанд оролцож тэмцээний хуваариа гаргуулсан ажээ.

Тиймээс МҮОХ сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаа Азийн элсний наадамд оролцуулахгүй гэдэг шийдвэрээ цуцалсан байна.