Categories
мэдээ нийгэм

Орон нутагт амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулна

Ипотекийн санхүүжилтэд өөрчлөлт оржээ. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн аймаг сумдад үйлчлэх юм. Харин тавигдах шаардлага нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад орсон байх ёстой гэнэ. Үүнд, дэд бүтэц цахилгаан дулаан, ус хангамж, ариутгах татуургын шийдэл бүхий орон сууцыг хамруулах юм байна.

Одоогийн байдлаар нийслэлд нийт хүн амын 60 гаруй хувь нь төвлөрсөн ч иргэдийн хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарахгүй байгааг иргэний бүртгэлийн байгууллагуудын тоо бүртгэл харуулдаг. Харин Монголбанкнаас хэрэгжүүлж эхэлж байгаа энэ ажил нь хүн амын төвлөрлийг сааруулахаас гадна тав тухтай орчныг иргэд сонгох боломжуудыг нээж өгч байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

387 тэрбумыг цалингийн нэмэгдэлд төсөвлөжээ

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь нам эвслийн бүлгүүд төсвийн төсөлтэй холбогдуулж санал дүгнэлтээ төсвийн байнгын хороогоор дамжуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд ирэх онд монголчууд бүсээ чангалахаас өөр гарц байхгүй гэдгийг хууль тогтоогчид сануулсан. Төрийн албан хаагчдын орон тоог багасгах урсгал зардлуудаа танах гээд төсвийн үр ашигтай зарцуулалтыг дээшлүүлэх тал дээр хууль санаачлагчид няхуур хандаж байна. Ирэх онд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Харин энэхүү хөрөнгийг танах шаардлагагүй энэ хэвээр нь батлах нь зүйтэй гэдэгт парламент санал нэгджээ.

Засгийн газраас өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалин тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь бодит нэмэгдэл болж чадаагүй гэдэгтэй олон хүмүүс санал нэгддэг учир нь цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг нь буруу жишиг юм. Иймээс Засгийн газар олон нийтэд мэдээлэхгүйгээр цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсхөд цалин тэтгэврийн нэмэгдэл тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Иймээс инфляци хөөрөгдөхгүй байхын тулд төсөвт суулгасан 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдгийг нь Засгийн газар тухай бүрт нь шийдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх, Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалан төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих тус санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

Акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, авто зогсоол барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто гражийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Батдорж нар оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөрөнгө бүртгэлээс хасахаар хэлэлцүүлж буй дээрх барилгуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актлах дүгнэлт гарсан бөгөөд олон жилийн насжилттай хуучин барилгыг буулгаж эмнэлэг, автомашины зогсоол зэрэг шинэ төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн 22,8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг буулгаж Чингэлтэй дүүргийн “Хүүхэд гэр бүл хөгжил”-ийн төвийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны конторын нийт 49,6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж шинээр Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн 10,6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж гэрэлтүүлэг, автомашины зогсоол, ногоон байгууламж , Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто гражийн 8,8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж Нутгийн удирдлагын ордны барилгыг барих юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид олон жилийн насжилттай дахин ашиглах боломжгүй болсон барилгуудыг буулгаж, шаардлагатай шинэ барилга барих нь зүйтэй гэж үзэн дэмжлээ. Ингэснээр дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорчээ

Энэ жил Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Тэгвэл бэлтгэн нийлүүлэх компаниуд тодорхой болжээ. Тухайлбал 12 мянган тонн мах нийлүүлэх компаниудын сонгон шалгаруулалтыг ахин зарлахад “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд шалгарчээ. Эдгээр компаниуд тус бүр 3000 тонн мах багцлан бэлтгэж Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм. Мөн өмнө нь нөөцийн мах бэлтгэж байсан Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Прага хотноо монгол хоолны газар нээгдэв Түгээх

Бүгд Найрамдах Чех Улсад үйл ажиллагаа эрхэлж буй “Нико.Ком” ХХК монгол үндэсний бууз, банш үйлдвэрлэх хүнсний тусгай зөвшөөрөл авч үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн Прага хотноо байрлах “Алтай” зоогийн газар нээлтээ хийжээ.

Энэ үеэр Элчин сайд Д.Зүмбэрэллхам тус компанийн нийт хамт олонд Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах, Чех улсад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ үүсэл санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад болон Монгол, Чехийн олон талт харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь талархал илэрхийлж, компанийн захирал П.Шагдарт талархлын бичиг гардуулсан байна.

БНЧУ-д хүнсний үйлдвэрлэл, борлуулалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Чехийн мэргэжлийн хяналтын газар болон эрүүл ахуйн хяналтын газрын хамтарсан шийдвэрээр олгодог бөгөөд “Нико.Ком” ХХК-ий хамт олон дээрх газруудын тавьдаг шаардлагыг хангаснаар Чех болон нийт Европын зах зээлд үндэснийхээ хүнсний дээрх бүтээгдэхүүнүүдийг европын стандарт, шаардлагад нийцүүлэн ийнхүү нийлүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Орос руу визгүй зорчино

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд эхнээсээ хэрэгжиж эхэллээ. ОХУ болон Монголын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр өнөөдрөөс албан ёоор хэрэгжиж байна. Ингэснээр Орос, Монголын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмаараа виз авна.

1995 оноос эхлэн хоёр орны иргэд харилцан визтэй зорчих болсон бөгөөд 1998 онд Монголын талаас дахин визгүй зорчих хүсэлт тавьж байжээ. Энэхүү хүсэлт ийнхүү 19 жилийн дараа албан ёсоор шийдэгдэн монголчууд ОХУ руу визгүй зорчих боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Халаалтын зуух суурилуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургууль өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухтай болжээ. Монгол, Япон улсын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуухыг нийлүүлэн, суурилуулж байгаа аж. “Сүүри Кэйкакү”, “Ану сервис” компаниуд хамтран гүйцэтгэсэн халаалтын зуух нь халаалтын зориулалттай халуун усаар дулаанаа хангах юм байна. Ингэснээр нүүрсний хэрэглээ эрс багасгаж, тэр чинээгээр нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээг бууруулж агаарын бохирдлыг багасгах аж.

Categories
мэдээ нийгэм

Цэргүүд тангарагаа өргөнө

2014 оны хоёрдугаар ээлжийн цэргийн албан татагдсан эр цэргүүд маргааш тангарагаа өргөнө. Уг ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон шинэ цэргүүдийн ар гэрийхэн оролцох юм.

Ёслолын ажиллагаа Төв аймгийн Алтанбулаг суман дахь Шинэ цэргийн сургалтын төвд болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад улс орны өнцөг булан бүрээс татагдан ирсэн шинэхэн дайчид цэргийн албанд дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөх юм.

Categories
мэдээ спорт

Их мастер А.Энхтуул 30 хүнтэй зэрэг шатар тоглоно

Их мастер цолны болзол хангасан А.Энхтуул ФИДЕ-гээс цол тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.

Манай улс ийнхүү Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул гэсэн эмэгтэй гурван их мастер цолтонтой болоод байгаа.

Хорьхон настай отгон их мастер өнөөдөр “Сити” дээд сургуулийн багш оюутнуудтай зэрэг тоглолт хийхээр болжээ.

Зэрэг тоглолтод 30 гаруй хүн оролцох юм байна.