Categories
мэдээ нийгэм

Б.Бямбасайхан: Бизнес эрхлэгчдийн хувьд Ерөнхий сайд яахав, баг нь л чухал

Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

Улс төрийн өнөөдрийннөхцөл байдлыг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хэрхэн харж байгаа бол?

-Процесст нь оролцож чадахгүй нь мэдээж учраас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид болгоомжтойгооражиглаж байна. Гол санаа нь их энгийн.Дараа жил том төслүүд хэрэгжих ёстой. Эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах учиртай. Төлбөрийн балансын хямралыг зогсоож эерэг болгох шаардлага бий. Үүн дээр маш ухаалаг бодлого хэрэгжүүлэх цаг ирсэн. Засгийн газар, төсөв санхүү хариуцаж байгаа яам, Монгол банк маш чухал үүрэгтэй ажиллах ёстой гэсэн үг. Тэгж байж макро эдийн засгийнбодлого гэдэг юм зөв тийшээ тогтвортой явна. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг зүйлийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа зүйл бол ердөө энэ. Харамсалтай нь өнөөдөр тэр орчин нь алга. Бизнес хийж буй улсын хувьд энэ тогтворгүй байдлаа сайжруулахын тулд улстөр нь өөрчлөлт хийж эхэллээ гэж харж байна. Өмнө нь болохгүй байсан эдийн засгийн бодлогуудыг өөрчлөх, өөрөөр хэлбэл реформ хийгдэх байх гэсэнхүлээлт автоматаар үүсч байна л даа. Мөнгөнийболон төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг нэг мөр сайжруулах арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэч үүднээс хүлээлт өндөр болоод байгаа юм.

Өнөөдөр Ерөнхий сайд хэн болох вэ гэдгийг л яриад байна. Таны ярианаас Ерөнхий сайдаас гадна төв банкны тэргүүн, Сангийн сайдын суудалд хэн сууж, ямар өөрчлөлт хийх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүссэн гэж ойлголоо?

-Ер нь эдийн засгийн болон улс төрийн бодлого дандаа багийн тоглолт байдаг. Багийн тоглолтоор үр дүн нь харагддаг.Зөв баг томилох байх гэсэн хүлээлт үүссэн гэж онцолж хэлмээр байна. Засгийн газрыг солиногэхээр сайн баг ирж ажиллах нь гэсэн хүлээлт үүссэн. Бизнес хийж байгаа хүний хувьд Монголын Ерөнхий сайд хэн байх вэ гэдгээр асуудал шийдэгдэхгүй. Олон сайн хүн ажиллаж байж зөв бодлого гарна. Тэгж байж реформ хэрэгжинэ. Энэ жил эдийн засаг долоон хувиар өслөө. Дараа жил тэдээр өснө гэж төсөөлөх гэхээр боломжгүйнөхцөл үүссэн. Өсөлтийг янз бүрийн моделоор хэмжиж үздэг. Гэхдээ ямар бодлогохэрэгжих юм, хэн тэр бодлогыг нь хэрэгжүүлэх болгэдгийг мэдэхгүй байгаа учраас дараа жилийн эдийн засгийн өсөлтийг төсөөлөхөд хэцүү. Компаниуд бизнес төлөвлөгөөгөө ч хийж чадахгүй, бүх юм хүлээлтийн байдал руу орчихлоо. Үүнээс үүдэн гарч байгаа бас нэг үр дагавар бий. Хүн бүр л гадаадаас хөрөнгө оруулалт хурдан татъя гэж яриад байгаа. Хурдан татахын тулд Монголынхоо эдийн засгийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж бизнес төлөвлөгөөгөө хийж хөрөнгө оруулалтаа татна. Тэр процесс нь зогсчихоод байна. Өөрсдөө ойлгохгүй байж яаж бусдад ойлгуулах билээ.

Хэрвээ өмнө ажиллаж байсан засгийн бүтэц тэгтлээ өөрчлөгдөхгүй бол яах вэ, бизнес эрхлэгчдийн хүсээд байгаа өөрчлөлт хийгдэх болов уу?

-Алдаатай бодлогууд хэрэгжүүлснийүр дагаврыг нь бид харлаа. Ямар алдаатай бодлого хэрэгжүүлснээ тодорхойлчихлоо. Одоо тэрийгээ засах гэж байна.Алдаатай бодлогуудаа засахын тулд шинэ бодлого хэрэгжүүлэх чадавхитай хүмүүс зайлшгүй шаардлагатай. Хагас дутуу өөрчлөлт гэдэгөөрчлөхгүй байснаас илүү дор ч байж мэднэ. Ийм нөхцөл байдал өнөөдөр нэгэнт үүссэн. Бидний нэг гол алдаа гэвэл юмыг дандаа дутуу хийж байна л даа. Зөв бодлого эхлүүлдэг, зөв хуулийн концепц баталдаг. Гэхдээ дуустал нь хийхгүйгээр орхичихоод байна. Эдийн засагт нэг л юм хэрэгтэй. Эхлүүлсэн реформыг дуусгаж чаддаг байх нь чухал. Үүнийг хийж чадах чадавхтай улсыг бид хүлээж байна. Дахиад хэлэхэд макро эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, мөнгөний бодлого,төсвийн бодлогыг голложхэрэгжүүлэх тулгуур гурван хүнмаш чухал учраас үүн дээр хүлээлт үүссэн.

Өмнөх засгийн хувьд юун дээр алдсан юм бол?

-Зах зээлийн нөхцөл байдлыгхэтэрхий эерэгээр төсөөлөөд тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Тэрбодлого алдаатай байсан нь ойлгомжтой болчихлоо. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл эргээд сайжрахучраас Монголын эдийн засгийгхурдан хугацаанд сэргээнэ гэсэн бодлоготойгоор үечлэлийн эсрэгхэд хэдэн арга хэмжээ авсан. Хоёрхавцлын хооронд гүүр барьж байгаагаар төсөөлье л дөө. Гүүрээ бариад явж байтал нөгөө талын хавцалд арай хүрэлгүйгээр гүүр барьдаг материал нь дуусчихсан гэсэн үг. Маш аюултай нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Нэгмөсөн нурах аюул үүсч байна. Гүүр барих материал нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт орж ирж экспорт сайжирсан бол барьж эхэлсэнгүүрээдуусгах боломж байсан. Энэ тохиолдолд бизнесүүдсайжирч, эдийн засагтогтвортой өсөх боломж байсан юм. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжүүлсэн бодлого маань алдаатай байсан нь нотлогдлоо. Тийм учраас төсвийн, төлбөрийн балансын хямрал болоод байгаа юм.Одоо гүүрээ унагаахгүйгээр барихын тулд шинэ инженерийн баг шаардлагатай. Өмнө эхлүүлсэн гүүрний бүтээн байгуулалт тэртэй тэргүй дуусахгүй.Гүүрийг шинээр барих шинэ архитектор эдийн засагт хэрэгтэй болж байна. Тэр нь мөнгөний бодлого, төсвийн бодлоготой маш чухал холбоотой. Ингэж байж макро эдийн засгийн орчин тогтворжино. Бизнес хийж байгаа улс2015 онийм дүр зурагтай өрнөх нь гэсэн тодорхой төсөөлөлтэй болчихвол тэр дүр зурагт нь багтаад учраа олчихно. Гэтэл өнөөдөр яг ямар байх нь ойлгомжгүй харанхуй байна.

Засаг эмхрэхгүй цаг алдвал хамгийн түрүүнд хохирол амсах хүмүүс нь мэдээж бизнес эрхлэгчид байх…?

-Өдийд ажиллаад, орлого ашгаа олоод явж байх ёстой компаниудын хувьд маш ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр хүлээлт үүснэ. Хүлээлт үүсэхээр компаниас гадна тэнд ажиллаж байгаа хүмүүст ч муугаар нөлөөлнө. Эдийн засагт итгэх итгэлалга болж байгаа нь хамгийн гол эрсдэл.

Бизнесүүд шинэ засгаас яг юу хүлээж байна?

-Бизнесүүдийн хүлээж байгаа хэдхэн зүйл бий. Том төслүүдээ шийдээд хурдан явуулаач гэж хүсч байна. Том төслүүдийн араас хөрөнгө оруулалторж ирээд шинэ ажлын байр бий болоод явна. Үүнийг дагаад компаниуд ажилтай, орлоготой болж ирнэ. Тэр хэрээр макро эдийн засгийн орчин тогтворжино.Мөн төр хувийн бизнестэйгээ өрсөлдөхөө болих хэрэгтэй. Ийм гуравхан зүйлийг хүсч байгаа.

Та эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн гол цэг дээр бизнесүүдийг төлөөлжажилласан хүн. Ер нь төр бизнесээ хэр сонсдог юм байна, бизнесүүдийн санаа оноог гаргах шийдвэртээ хэр тусгадаг юм шиг санагдсан бэ?

-Төрөөс эдийн засгийн чигийн бодлого шийдвэрүүд гарахдаа бизнес хийж, баялаг бүтээж байгаа буюу татвар төлж буй улсуудынхаа хүсэл бодлыг шингээж өгдөггүй юм байна. Өмнө байсан системийн маань голдоголдол л доо. Яамны түшмэлбодлогын концепцийгбичээд яамныхаа түвшинд хэлэлцүүлнэ.Яам нь засагт оруулж, засаг нь их хурлаар батлуулж байна. Энэ явцад бизнесийн салбар, татвар төлөгчдөөс ихэнх тохиолдолд санал авдаггүй.

Бизнес эрхлэгчдийн санаа, оноог авлаа гэдэг шүү дээ?

-Санал авсан ч гэсэн саналыг аваад л өнгөрдөг системтэй болчихсон юм байна. Энэ системийгөөрчлөх шаардлага ирсэн гэж бодож байна. Ямар ч Засгийн газрын гаргасан шийдвэрийгтатвар төлөгчид, бизнес хийж буй улсдаа ямар үр нөлөө үзүүлэв гэдгээр ньхэмжиж үздэг. Хамгийн эхлээд анхаардаг хэмжүүр гэж ойлгож болно. Бизнесүүдээсээ санал авдаг болох өөрчлөлтийг эдийн засгийн шийд гаргадаг процесстоо оруулж өгөхгүй бол нэг бол популист шийдвэрүүд гардаг. Эсвэл дарамталсан маягийн шийдвэрүүд гардаг. Бизнесүүдээ сонссон шийдвэр гарвал өнөөдрийн татварын тогтолцоо эрүүлжинэ.Тэгэхгүйгээр зөвхөн татвар хураадаг ньтатварынхаа бодлогыг боловсруулаад батлаад яваад байвал дандаа хураадаг талаасаа харах нь тодорхой.Уг нь татварын бааз нь томорч, өөрөөр хэлбэл компаниуд нь улам томроод байвал тэр хэрээр их татвар цуглуулна шүү дээ. Энэ талаас нь харах хэрэгтэй. Эдийн засгийг том зургаар нь хардаг болохын тулдкомпаниудшийдвэр гаргах процессын хамгийн эхэнд байх ёстой. Бид тэрийг л хийхийг зорьж ажилласан. Одоо ч гэсэн энэ зөвлөгөөгөө шинэ сайд, дарга нарт өгнө гэж бодож байна.

Зарим улстөрч шинээр байгуулагдах засаг удахгүйөөрчлөгдөнө гэх зэргээр байр сууриа илэрхийлээд эхэллээ. Засаг хэврэг байх нь эдийн засагт, бидний хүсэн хүлээж буй гадаадын хөрөнгө оруулагчдад яаж нөлөөлөх бол?

-Засаг тогтворгүй байхын горыг өнөөдөр бидамсч байна. Бүх зүйл хүлээлтийн байдалд орчихлоо. Монголын компаниуд ирээдүйдээ итгэхгүй байна. Тийм учраас хэзээ ч хэн ч тэр, энэдарга нь солигдоосой гэж хүсэхгүй. Байгаа хүнтэй нь ажиллана. Тэрхүн нь ухаантай зөв бодлого ямар байхыгбиднээс асууж байгаад эдийн засгийнхаа чухал бодлогуудыг боловсруулж баталбал аль аль талдаа хэрэгтэй. Тэр хэрээр эдийн засаг мөнгөний бодлого сайн явна. Нөгөө талдаа бизнесийн өсөлт ч сайжирна. Ингэж чадвал Монголын эдийн засаг өсөх боломжтой. Хурдтайгаар өсч байсан эдийн засаг руугаа буцаж орохыг ч үгүйсгэхгүй. Хэнтэйгээ хамтрах нь улстөрийн шийдэл. Хамгийн гол нь тогтвортой байх ёстой. Дахин хэлэхэдмакро эдийн засгийн тогтворжуулах бодлогын реформыг хийхэдшинээр бүрдэх баг сайн ажиллаасай гэж хүсч байна. Ирээдүй ойлгомжтой харагдвал бусдыг нь бизнес өөрөө хийчихнэ.

Гадаад зах зээлийн нөхцөл байдал таагүй байсан ч гэсэн үү?

-Гадаад зах зээлийн нөхцөл ямар чбайж болно. Дотоодын нөхцөл байдал ойлгомжтой болчихвол тэрэндээ таарсан менежмэнтээ хийгээд явах бололцоотой. Ажлын байраа хангаад явахыг хүснэ. Үнэн хэрэгтээ ямар ч бизнес эрхлэгч ажлын байраа цомхтгохыг хүсдэггүй. Сайн баг гарч ирж макро эдийн засгийн реформуудаа хийж, том төслүүдээ хэрэгжүүлж, концепцийн чухал зүйл өмчийн эрх гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож хамгаалж,бизнестэйгээ өрсөлдөхгүйгээр, хүний хувийн өмч рүү халдахгүйгээр ажиллах л төрийн хийх зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн сонгон шалгаруулалт дахин явууллаа

Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн 5 байршилд явуулж дууссан. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэд заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. 2014 оны 11-р сарын 17-ны өдрийн байдлаар нийтдээ 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай юм. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах бүрэн боломжтой. НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчнийхэн өвлийг толгой өвдөхгүй давж чадна гэв

Нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ажлын хэсгийн гишүүдийн хамт танилцсан байна. Тэд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Улаанбаатар салбар ТӨХК, Дулааны цахилгаан станц-4, Дулааны цахилгаан станц 2 -ийн ажлын явцтай танилцсан гэнэ. “ДЦС-4″ ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мвт-аар өргөтгөх төслийн хэрэгжилтийн явц, 210 мвт-ын дулааны дэд станц, нүүрсний нөөц, хими цехийн ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь үзүүлсэн байна. ДЦС-4” ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мвт-аар өргөтгөснөөр 250 мянган айл өрхийг цахилгаанаар, 15 мянган айл өрхийг дулаанаар хангагдах боломж бүрдэж байгаа ажээ.

Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Улаанбаатар салбар” Их тойрог төслийн хүрээнд 220-ын нэг, 110кв-ын найман дэд станцыг шинээр барьж байгаагаа дуулгаж, Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтран сургалтын полигон байгуулж эрчим хүчний ажилтнуудаа мэргэшүүлэн дадлагажуулж байгаагаа танилцуулсан байна.

“ДЦС-2” ТӨХК вагон пүүний программын шинэчлэл хийж, нэмэлт усны халаагчийг төхөөрөмжлөн, буух усны шугамыг өргөтгөж, үнсэн сангийн үнсэн үнсийг зөөж зайлуулах ажлаа хийж гүйцэтгэжээ.

Categories
гадаад мэдээ

Apple компани сканнер, дэлгэцтэй хулгана бүтээнэ

Технологийн аварга Apple компани өнөөдөр шинэ зохиогчийн эрх бүртгүүлсэн тухай AppleInsider мэдээллээ.

Тэд сканнертай хулгана зохион бүтээхээр ажиллаж байгаа аж. Хулганад байрлуулсан сканнераар хэрэглэгч хүссэн зургаа хуулж аван, хулгана дээрх дэлгэцээр харуулна. Түүнчлэн энэ хулганы сканнер нь гадаргууг мэдрэх мэдрэгчтэй байх юм. Компанийн хамгийн сүүлд бүтээсэн “Magic Mouse” ч мөн ийм технологийг хослуулсан бөгөөд мэдрэгч бүхий энэ хулгана зөвхөн хулганы pad гэлтгүй ямар ч гадаргуу дээр ажилладаг. Гэхдээ шилэн гадаргуугаас бусад дээр нь шүү дээ.

Тэгэхээр шинэ зохиогчийн эрхтэй холбогдуулан Apple компани дараагийн үеийн хулганыхаа загварт нэг их өөрчлөлт оруулахгүй нь. Ямартай ч Apple дараагийн үеийн “Шидэт хулгана”-г тун өвөрмөц технологитой хослуулах нь.

Учир зах зээл дээр байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнүүд болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид одоогоор ийм технологийг бүтээж эхлээгүй байгаа. Хэдийгээр уламжлалт сканнераас арай өөр үйлдэлтэй ч таны гар дор боломжийн сканнер байна гэдэг тун давгүй зүйл. Сонирхуулахад Apple өнгөрсөн долдугаар сард “Шилэн iPhone”-ий зохиогчийн эрхийг авч байсан билээ.

Categories
мэдээ спорт

Супер лигийн тоглолт өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн үндэсний Супер лигийн нээлтийн тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд одоогоор 10 баг тамирчид оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байгаа ажээ. Энэ жилийн лигийн тоглолт товлосон хугацаанаасаа хожимдож эхлэх болсон шалтгаан нь гадаадаас хүрэлцэн ирж буй легионар тоглогчдын нислэгийн хуваарьтай холбоотой юм байна.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлогтой Супер лигийг мэргэжлийн тамирчид жил бүр тэсэн ядан хүлээдэг билээ. Уг тэмцээний нээлт өнөөдөр18.00 цагаас Спортын төв ордонд эхлэх ажээ.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй сагсчид VII байрт шалгарлаа

Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээний медальтнууд тодорч байна.

Эрэгтэй 12 баг өрсөлдөж байгаагаас Энэтхэг, Катарын багууд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байгаа бол зохион байгуулагч орны баг хүрэл медаль хүртлээ. Манай эрэгтэй баг тус тэмцээний шөвгийн наймд шалгарч Катартай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглосон боловч 16:22 онооны харьцаагаар ялагдлаа.

Эрэгтэй баг:

XI.15 Монгол-Тайланд 12:14

XI.16 Монгол-Бутан 17:11, Монгол-Энэтхэг 18:21

XI.17 Монгол-БНХАУ 14:15

Монгол-Лаос 22:5

XI.18 Монгол-Катар 16-22

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн 00-ийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн 00-ийн өдөр”. 2001 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо нь анх байгуулагдсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн . Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна.

Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг гэнэ.

Манай улсын нийт хүн амын 65 хувь нь,нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас хийсэн судалгаагаар нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 85- 89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай/ био 00 ашиглах/ байгааг харуулж байна.

Өндөр хөгжилтэй ихэнх улсууд энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.

Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо

Categories
гадаад мэдээ

Халдлагын улмаас 18 мянган хүн амиа алджээ

“Өнгөрсөн онд дэлхий даяар 18 мянган хүн террорист халдлагын золиос боллоо” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. 2011 онд халдлагаар 11 мянган амиа алдсан бол 2012 онд 12 мянган хүн амиа алдсан гэж “Global Terrorism Index” судалгааны байгууллагаас мэдэгдэв. 2013 онд өмнөх жилийнхээс 44 хувиар их буюу 10 мянга орчим террорист халдлага үйлдэгдсэн байна. Алан хядах ажиллагаа нэг жилийн дотор ийнхүү нэмэгдэх болсон шалтгааныг судлаачид Сирийн иргэний дайнтай холбон тайлбарлаж буй. “Террорист халдлагын улмаас амь насаараа хохирч буй хүмүүсийн ихэнх нь буюу 6000 нь Иракт бүртгэгдсэн. Түүний дараа Афганистан, Пакистан, Нигери, Сири зэрэг улс орж байна. Терроризмын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн 82 хувь нь дээрх улсын иргэд гэнэ. “Халифын вант улс”, “Аль-Каида”, “Боко Харам”, “Талибан” гэсэн алан хядах дөрвөн бүлэглэлийн гэнэтийн халдлагийн үеэр хамгийн багадаа 50-100 хүн амиа алддаг” гэж Бан Ги Мүн онцолсон байна. Иракийн хэт даврагчид ганцхан сарын дотор 400 гаруй хүний аминд хүрсэн гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

178 залуус ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж оюутан, залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучилдаг. Тус биржээс долоо хоног бүр зуучилсан оюутан, залуучуудын тоог болон нээлттэй ажлын байрыг зарладаг уламжлал тогтоогоод байгаа аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 29, цагийн ажлын байранд 149 залуусыг зуучилжээ. Одоогоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид байнгын 480 ажлын байр, цагийн 241 ажил нээлттэй зарлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Баярсайханыг халамжийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт АТГ-аас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Ингэхдээ түүнийг Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт саатуулсан байна. Хууль хяналтын байгууллагынхан тэднийг өнгөрсөн даваа гаригт тэднийг албадан саатуулжээ. Улмаар ажлынх нь өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Тэднийг Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тодруулбал, Д.Баярсайхан нь дүү нарынхаа нэр дээр олон тооны компани байгуулж, халамжийн мөнгө угаасан байж болзошгүй гэнэ. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсныг эх сурвалж дуулгав.