Categories
мэдээ улс-төр

Шинэ манлайлагчид “Ухаалаг шийдэл” төсөл хэрэгжүүлнэ

Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуус “Ухаалаг шийдэл” төслөө танилцууллаа. “Ухаалаг шийдэл” төсөл нь дотороо гурван дэд хөтөлбөртэй. Манлайлагч залуус төслийнхөө хүрээнд “Эко аялал” хийх, “Мод тарих үндэсний өдөр”-ийн талаар Ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тус хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг зурсан байна. “Ухаалаг шийдэл” төсөл ирэх даваа гаригт эко аялалаар эхэлж, ухаалаг хэрэглээ хэлэлцүүлгээр өрнөж, гэр хорооллын 160.000 өрх айлыг нэг нэг мод тариулснаар өндөрлөх аж. Мөн хотын утааг нэмж буй бензин, дизель унаанаас татгалзаж эко машин сонгохыг уриалж, энэ сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Цонжин болдог руу эко аялал зохион байгуулахаар болжээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах тал дээр анхаарна

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой тохиож байна. Тиймээс бүх хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах тал дээр хамтын хүчээ илүү ихээр дайчлахыг уриалж байгаа аж. Хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дэлхийн даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг тогтоож өгсөн олон улсын түүхэн хэлэлцээр юм. Энэхүү конвенц нь хамгийн олон улс орон нэгдэн орсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн конвенцийн нэг юм. Монгол Улс тус конвенцид 1990 оны долдугаар сарын 5-нд анхлан нэгдэн орсон аж. Тэр цагаас хойш хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр томоохон ахиц дэвшил гаргасан төдийгүй хүүхдийн төлөө үүрэг амлалтаа бүрэн биелүүлж яваа билээ. Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хүүхэд, нялхас, эхийн эндэгдлийг үлэмж бууруулж чадсан, хүүхдийг хамгаалах тухай олон хуулиуд батлагдсан, бага боловсролын хамран сургалт бараг 100 хувьд хүрсэн, 2006 онд хүүхдийг сургуулийн орчинд зодож шийтгэхийг хуулиараа хориглосон юм. Гэсэн ч хүүхдүүдийн дунд эмзэг, ядуу бүлгийн хүүхдүүд өв тэгш амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Тиймээс Хүүхдэд хөрөнгө оруулалт хийх нь ядуурлыг бууруулах, хөгжлийн үр шимийг нэмэгдүүлэх, ирээдүйд илүү тэгш нийгмийг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй. Монголын ирээдүй зөвхөн газрын баялагаас шалтгаалах бус харин Монгол хүн, тэр дундаа Монголын хүүхэд, залуучуудын авъяас, ур чадварт тулгуурлах ёстой юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн шүүх хурал болно

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, Орхон аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн тоглолтын дараа маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаас Д.Оюунтуул хүнд гэмтэн, биеийнх нь 35 хувь түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн. Тус хэрэгт дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Ц.Алдармаад 7 жил 3 хоногийн хорих ял ногдуулсан юм. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Ц.Алдармаа, Д.Ононтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцох бол шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалах юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаан хас чулууг хил гаргахгүй байхыг шаардлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд улаан хас чулуу түүж байгаль сүйтгэсээр байгаа юм. Энэхүү асуудалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийсэн.

Улаан хас чулуу түүж эхэлснээс хойш нэг хүн нас барж хоёр хүн дарагдаж, гэмтсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сараас эргүүл, хамгаалалт гарган ажиллаж байгаа ч хүчрэхгүй байгаа аж. Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай болжээ.

Эргүүл, хамгаалалтын хэсэг өнгөрсөн хугацаанд 400 мотоцикл, 20 гаруй машин хураан саатуулсан боловч энэ нь иргэдийн амьжиргаа, эдийн засгийн байдалд нөлөөлж буй учир буцаан олгосон байна. МХЕГ-аас өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх шаардлагыг гаалийн байгууллагад хүргүүлжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аавын үлгэрлэл

О.Дашбалбар найрагчийн аавынхаа талаар бичсэн нийтлэлийн нэг хэсэг санаанаас гардаггүй юм. Найрагчийн ээж гараа гаргаж, сэтгэлээ шингээж байж аавд нь хурган дотортой дээл хийж өгч л дээ. Гэтэл аав нь жавар сэнгэнэсэн, шуургатай нэг өдөр төөрсөн хурга өвөртлөөд ороод ирж. Шинэхэн хурган дээлээ авах юмгүй болгочихоор ээж нь яаж дуртай байхав. Гомдсон үг унагаж таарна. О.Дашбалбар агсан аавынхаа хурга өвөртлөөд ороод ирсэн энэ агшныг “Амьд амьтныг хайрлах учиртай гэдгийн асар том үлгэрлэл болсон” гэж дурссан байдаг. Хүүхдэдээ ингэ тэг гэж сургахын оронд биеэрээ үлгэрлэж байж л зөв, сайн хүн болгоно гэдгийг онож хэлсэн сайхан жишээ. Саяхан нэг ийм судалгаа хийжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр гэр бүлийг нь зуруулж л дээ. Хачирхалтай нь хүүхдүүдийн зурсан зураг дээр аавтайгаа хамт тоглож, цугтаа байгаа зураг тун ховорхон байж. Зургийн дэвтрийн цаасан дээрх аавуудын олонх нь зурагт үздэг, сонин гарчигладаг “завгүй, ажил хэрэгч” нөхөд байж. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдгийг Европын судлаачид аль хэдийнэ нотолчихсон. Манайд ийм барим тавим судалгаа байдаггүй ч “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алга”, “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн том утга агуулсан зүйр үгс зөндөө. Хүүхдэдээ үлгэрлэх учиртай аавуудын олонх нь сонин гарчиглаж, буйдан дээр тухлан зурагт үзсэн шигээ суугаад байвал ирээдүйн аавууд үрсдээ ямар үлгэр үзүүлэх бол? Бусдыг хайрлах сэтгэлтэй, ажилсаг, зөв, сайхан хүн байхын эхлэл нь аав, ээж учраас тавих л учиртай асуулт.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал; /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын талаар/;

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

3.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

4.Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

5.Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

6.Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

7.Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

8.Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

9.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

10.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.БОЛД танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

11.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ГАНТӨМӨР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

12.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Ж.БАТСУУРЬ танилцуулна.

13.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг маргааш тоглоно

Улсын драмын эрдмийн театрын сор болсон бүтээлүүдийн нэг бол “Тэнгэрийн хүү” туульсын жүжиг билээ. Хүннү гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюйг хороон эх нутаг, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхагласан Модун хааны гашуун ч, баатарлаг түүхэн туульсыг “ТЭНГЭРИЙН ХҮҮ”-д өгүүлдэг.

УДЭТ-ын “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн нээлтийг “Тэнгэрийн хүү” жүжгээр эхлүүлсэн бол энэ долоо хоногт дахин гурван удаа тоглох гэж байна. “Тэнгэрийн хүү” жүжгийг маргааш буюу энэ сарын 21-ний 18.00 цагаас, амралтын өдрүүдэд буюу энэ сарын 22, 23-ны 17.00 цагаас тоглоно.

Мөн УДЭТ-ын тайзнаа ирэх ням гаригийн 11.00 цагт “ТЭМҮҮЖИН” хүүхдийн жүжгийг тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ-ны дэмжлэгтэйгээр нээлттэй боловсролын сургалт зохион байгуулагдлаа

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээндНээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулж, “ Нээлттэй боловсролын Хан Академийн математикийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалтыг 2014 оны 11 дүгээр сар 18-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад 55 орчим ЕБС-иудын математикийн багш, багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын сургагч багш нарыг хамруулж,монгол хэл дээр хөрвүүлсэн дунд, ахлах ангийн математикийн цахим хичээлийг сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар мэдлэгээ баяжуулж, нээлттэй боловсролын сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болохАНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологийнхичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн баг, багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр монгол хэлнээ орчуулан ажиллаж байна.Энэ удаагийн сургалтаар нээлттэй боловсрол, Хан Академийн дунд ахлах ангийн видео хичээлийн тусламжтайгаар сурагцагсдыг танхимаас олж авсан мэдлэгээ хэрхэн сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрхэн ашиглах сэдвээр явагдсан.

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат нээжуг үйл төслийн үйл ажиллагаа, санхүүжилт, дэмжлэгийн талаар танилцуулснаар сургалт эхэлж, төсөл дахь багш нарын оролцооны талаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа танилцуулж, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн математикийн тэнхимийн багш А.Амарзаяа, Ц.Навчаа нар сургалтыг зохион байгууллаа. Сургалтад идэвхтэй оролцсон зарим багш нарт Салман Ханы нээлттэй боловсролын талаарх монгол хэл дээр орчуулагчдсан номыг бэлэглэлээ.

Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа 3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 6000 орчим видео хичээлүүдтэй. Хан академийн онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, технологи, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн системийг бий болгосон.Хан академийн онлайн, нээлттэй сургалт нь суралцагсдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон төвөггүйгээр эзэмшин суралцах, бүтээж суралцах арга чадвартай болгож, ойлгосноо хэрэглэх, ашиглах бодитой ур чадвартай болгож байна. Мөн суралцагчыг өөрийгээ үнэлж, ахиц, өөрчлөлтөө хянаж, сургалтыг өөрийн боломждоо нийцүүлэн системтэйгээр шатлан суралцаж, харьцангуй богино хугацаанд бодитой чадвартай, суралцах арга барилтай, бүтээлч сэтгэлгээтэй болох юм.

Categories
гадаад мэдээ

Селена Гомез болзов

Энэ сарын 15-ны өдөр дуучин Селена Гомез Беверли-Хиллзэд 25 настай жүжигчин эр Дэвид Генритэй романтик болзоонд явжээ. Тэд “Il Cielo” итали зоогийн газар оройн зоог барьж, дараа нь жүжигчин эр 22 настай дуучин бүсгүйг машиндаа суулгаад аваад явсан байна.

“Вейверли Плейсийн шидтэнгүүд” кинонд хамтран тоглосон тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээн шуугиж байна. Тэднийг зоогийн газраас гарч ирэхэд папараццичид олзолсон бөгөөд Гомес бага зэрэг бишүүрхсэн царай гаргаж байсан бол Генри тайван байж, бүр папараццичид руу харан инээмсэглэсэн байна. Сонирхуулахад энэ долоо хоногийн эхээр Селена Гомезийн экс найз залуу Жастин Бейбер түүнийг “Instagram” дахь найзуудынхаа бүртгэлээс хассан билээ. Гэхдээ Селена энэ үйлдлийг Жастиныхаас сар гаруйн өмнө эхэлж хийсэн юм. Үүний шалтгаан нь Жастиныг дэлхийд алдартай гоо сайхны “Estee Lauder” фирмийн шинж дүр төрх болох 19 настай загвар өмсөгч Кендалл Женнертэй амрагийн холбоотой гэдгийг мэдсэн даруйдаа ийм алхам хийжээ. Гэтэл зарим нэг эх сурвалжийн мэдээгээр Жастин, Кендалл хоёрыг жирийн найзууд хэмээн мэдээлсэн байдаг билээ. Дашрамд дурдахад Кендалл Женнер бол теле од Ким Кардашьяны эх нэгтэй дүү юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн нэр дээр хуурамч хаяг нээсэн гэв

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдөр зарим сувгуудаар цацагдсан. Зарим хүн түүний ярьсан зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа цахим ертөнцөөр өнөөдөр илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүний нэр дээр хуурамж акаунт нээж, өмнөөс нь худал мэдээлэл цацаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн нэр дээрх твиттер хуудсанд “Зарим нэг хүмүүс намайг идэвхтэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана. Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн бичсэн байв. Үүнийг зарим сайтууд мэдээлж, Ц.Нямдорж Н.Энхбаярын ярьсан зүйлд тайлбар өгөх гэж таамаглаж байлаа.

Харин МАН-ын зүгээс дээрх жиргээг хуурамч болохыг мэдэгдэв. Гэхдээ Ц.Нямдорж гишүүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох нь үнэнгэлээ.