Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өчигдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази,
Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны
 Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол
Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар
саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч
Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа
албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын
Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд
хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын
хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш
хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдав. Мөн эдийн
засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр,
засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байна гэлээ. Эдийн засгийн үр өгөөжийг
хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч,  холбогдох хууль,
эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч
нарын ажилд амжилт хүсэн ерөөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дараах үйл явдал болно

09:00
цагт
Эрүүл мэндийн яамнаас Архины
хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөрийн хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлын үйл ажиллагаа  НЭМҮТөвийн 2-р давхарын хурлын танхимд болно. Утас:
91132000

09:00
цагт
МХЕГ-ын хурлын танхимд улсын
байцаагч нар аймаг, орон нутгийн байцаагч нартай Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
/барилга гэх мэт/-ны талаар цахим  хэлэлцүүлэг хийнэ.

09:00
цагт
“Хавдар судлалын тулгамдсан
асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт 
симпозиумыг Хавдар Судлалын Үндэсний төв, Япон улсын Toкушимaгийн Их сургууль,
Tochigi хавдар судлалын төв, Kansai Анагаахын их сургууль, Wakayama анагаахын
их сургууль, Jikei их сургууль, Nagoya анагаахын их сургууль, Kumamoto
анагаахын их сургууль, Солонгос улсын Yonsei их сургуулиуд хамтран Хавдар
Судлалын Үндэсний Төвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Төвд  зохион
байгуулна.

09:00
цагт
Нийслэлийн АН, Нийслэлийн АЗХ,
Монголын адал явдалт спорт аяллын холбоо хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж
буй “Оюутны алтан намар 2014” спорт аяллын тэмцээний нээлт маргааш өглөө
Чингисийн талбайд  болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн
АН-ын Нарийн бичгийн дарга, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн П.Нүрзэд, Монголын адал
явдалт спорт аяллын холбооны ерөнхийлөгч Б.Жияандорж нар оролцоно.

10:00
цагт
НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүнээс
шимэгч хорхой илэрсэн талаарх мэдээллийг өөрийн байранд хийнэ. Утас:99070909

10:30
цагт
Нийслэлийн Засаг даргын Экологи,
ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, тус салбарын харъяа
агентлаг, газруудын албан хаагчид Баруун салаан дахь Бумбатын рашааны ойр
орчмын хог хаядлыг цэвэрлэж, 10 ойн хамгаалчдад мотоцикл өгнө. Утас: 88204882

10:30
цагт
Нийслэлийн хэмжээнд өрнөж буй
“Дулаалгын аян”-ы Сүхбаатар дүүргийн өдөрлөг Сүхбаатар дүүргийн 15 дугаар
хорооны нутаг дэвсгэр Гал унтраах 034 дүгээр ангийн урд талбайд нээлтээ хийнэ.
Утас: 91009778, 99767480

11:00
цагт
Sonata-8 автомашин худалдаж авсан
иргэд дугаарын хязгаарлалтад хамаарахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон
болон ЗЦГ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, ШӨХТГ-тай ойлголцолд хүрсэн
талаар Монгол Хьюндай Киа компаниас Хэвлэлийн Хүрээлэнд  яаралтай мэдээлэл
хийнэ.

11:00
цагт
Нийслэлийн Яаралтай Түргэн
Тусламжийн Төвд Нийслэлийн төсвийн санхүүжилтээр 5 ширхэг иж бүрэн тоноглогдсон
фургон автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Хаяг: НЯТТТ-ийн авто баазад.
Утас: 91917653

11:00
цагт
Нээлттэй нийгэм форум, Уул уурхайн
яам хамтарсан “Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ” сэдэвт
судалгааны дүнг танилцуулах хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.
Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, Уул уурхайн
яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгочулуу, “Төрийн
өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ” судалгааг хийсэн
Судлаач, Монгол Улсын гавъяат эдийн засагч Д. Байлыхүү нар болон Төрийн бус
байгууллагууд оролцоно. /Хаяг: Silk Road рестораны урд, Чойжин ламын сүм музейн
баруун талд/  Утас 11-313207, 99992214

11:00
цагт
Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Засаг даргын Зам,
тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Засаг даргын Хот
байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат
нар  “Нийслэлийн Иргэний танхим”-д 152 хорооны үүрийн дарга /Засаг дарга/
нартай уулзаж, санал солилцоно. Утас 88265581

11:00
цагт
500 мянган шувууны “Монэгг”
өндөгний үйлдвэрийн нээлт Төв аймгийн Баянчандмань суманд болно. Монгол Улсын
шувууны аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөгний импортыг 90 хувь
бууруулах шинэ үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.

11:00
цагт
Дэлхийн Чингис хааны академийн
ерөнхийлөгч П.Давааням “Хун тайжийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, дэлхийн
эзэнт их гүрнийг өвлөгч эзэн улс болохыг уриалах” талаарх хэвлэлийн бага
хурлыг МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хийнэ. Утас:

11:00
цагт
Багшийн хөгжлийн ордны 405, 402
тоотод 10,11 дэх жилдээ ажиллаж байгаа ЕБС-ийн хими, биологи, газар зүйн багш
нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдана. Сургалтад 21 аймаг,
Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 130 багш хамрагдаж байна. Утаст: 97113649/

12:00
цагт
Нийслэлийн удирдлага, холбогдох
бусад байгууллагаас автомашины худалдаа эрхлэгчдийг 10-р сарын 1 гэхэд албадан
нүүлгэхээр мэдэгдсэн ч авто худалдааны төвийг 22-ын товчоонд байгуулах ажил
бүтэлгүйтэж эхэлсэн, ихээхэн зөрчил маргаан дагуулж эхэлсэн худалдааны төвийн
хөрөнгө босгох, дэд бүтэц бусад дагалдах байгууламж, үйлчилгээ бий болгох олон
асуудал хууль зөрчиж, дарангуйллын шинжтэй болж байгаа талаарх мэдээллийг
Автомашин борлуулагчдын холбоо, зарим компанийн төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд
мэдээлэл хийнэ.

12:00
цагт
“Монгол ньюс” мэдээллийн
төвд Азийн Либерал залуучуудын зөвлөлийн хүндэт төлөөлөгчид дэлхийн дулаарал,
уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудлыг хэвлэл мэдээллээр
хэрхэн мэдээллэх, үүнд залуусын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл
хийнэ. Утас: 88118075

12:00
цагт
Тусгаар тогтнолын ордны 1-р давхарт
МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хүн амын бодлого, нийгэм эдийн
засаг, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00
цагт
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны
нутаг дэвсгэр 5-р сургуулийн хажууд байрлах Эрднэсийн арал цэцэрлэгт
хүрээлэнгийн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99119675

13:00
цагт
“Эрүүл аюулгүй хот – Эрүүл
монгол хүн” аяны хүрээнд БЗД-ийн ЭМТөвөөс зохион байгуулж буй
“Нэгдсэн алхалт”-н арга хэмжээ болно. Нэгдсэн алхалт Жуковийн
талбайгаас Сансарын тунел хүртэл болох бөгөөд иргэдэд зориулсан эрүүл мэндийн
мэдээлэл, сургалт, сурталчилгаа, хийн дасгалын үзүүлэх сургалт зэрэг үйл
ажиллагаа болно. Утас: 88671157

14:00
цагт
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
Даргын зөвлөлийн хурал болно. Хурлаар ХААИС, СУИС, Эх, хүүхдийн эрүүл мэндийн
үндэсний төвд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай хэлэлцэнэ.

14:00
цагт
Мишээл экспо төвд 5,0 мянга орчим
ажиллагсадтай, салбарын бүтээгдэхүүний 2-3 орчим хувийг үйлдвэрлэж байгаа 90
жилийн түүхтэй ой мод боловсруулах аж үйлдвэрийн “Ой, мод – Үндэсний үйлдвэрлэл
90” үзэсгэлэнгийн нээлт болно. ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон холбогдох
төлөөллүүд оролцоно. Утас: 88373744

16:00
цагт
“Номын баярын өдөр” өдрийг угтан
Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас ном эрдмийг сурталчлах, номын өв санг
арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор
академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын
сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт
/Соёлын төв өргөө Б корпус/ болно. Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд
ШУА-ийн удирдлагууд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн
С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

17:00
цагт
“Үргээлэг” киногоороо
олонд танигдсан Prime pictures-ийн 2 дахь уран бүтээл “Давхар цохилт” УСК
Тэнгис кино театрт нээлтээ хийнэ. Нээлтийн улаан хивсний ёслолд Монголын урлаг
соёлын томоохон төлөөлөгчид, уг кинонд тоглосон жүжигчид оролцоно.

18:00
цагт
“Blue moon арт” галерейд
“Аялагч зураачдын клуб”-ын “Миний нутаг–2” үлгэр шиг нутгаар-аялалын уран
бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ нийгэм

Иргэд “Ухаалаг автобус”-аар зорчино

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  өчигдөр “Ухаалаг автобус” төсөл
хэрэгжүүлэгчээр шалгарсан Солонгос-Монголын хамтарсан “Дата карт консерциум”
компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн иргэд ирэх
дөрөвдүгээр сараас “Ухаалаг автобус” –аар зорчиж эхлэхээр болж байгаа аж.

Уг төсөл нь хоорондоо уялдаа холбоо бүхий BMS /Нийтийн
тээврийн хяналт, удирдлагын систем/, BIS /Мэдээллэх систем/, AFC /Автомат
төлбөр хураалтын систем/ гэсэн гурван дэд төслүүдээс бүрдэнэ.

  1. Нийтийн
    тээврийн хяналт, удирдлагын систем нь автобусны байршил болон бүх үйл
    хөдлөлийг тухайн цагт шууд мэдээд зогсохгүй автобусны хөдөлгөөнийг бүрэн
    хянаж, удирдах, хот даяар нэгдсэн удирдлагаар хангах мөн автобусны чиглэл,
    маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөх систем юм.
  2. Автомат
    төлбөр хураалтын системээр цахим
    картаар автобусны төлбөр хийх, тэдгээрийг хуваарилах бүртгэл хяналтыг
    сайжруулах аж. Ингэснээр зорчигч
    иргэд цахим картыг автобусны урд талын орох хаалганд байрлах карт уншигч
    төхөөрөмжинд уншуулж зорчих боломжтой болно.
  3. Тэгвэл
    BIS буюу мэдээллэх систем нь зорчигчдод мэдээллийн бүхий л хэрэгслийг
    ашиглан автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангах
    систем юм.

Б.Батсайхан

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун бяслаг их идсэнээс таргалсан уу

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Швейцарьт урч байхдаа “Эмменталь”  сортын бяслаг нэлээд иддэг  гэнэ. Тиймээс ч нэлээд таргалсан аж. Хойд Солонгос Швейцариас энэ бяслагийг удирдагчиддаа зориулан худалдаж авдаг аж. Саяхан Ким Жөн Ирийн нас барсны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд Ким Жөн Ун оролцсон бичлэг олны хүртээл болсон. БНАСАУ-ын залуухан удирдагч жин улам нэмэгдсэн байсныг үзэгчид анзаарсан байх. Тус улсаас зугтаж гаргасан дүрвэгсдийн ярьснаар Ким Жөн Ун таргалсан нь түүний бие муу байгаатай холбоотой хэмээн ярьжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Намрын ногоон өдрүүд энэ сарын 20-ноос эхэлнэ

Уламжлал болсон “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-26-нд “Дүнжингарав” худалдааны төвд болох гэж байна. 

Тус өдөрлөг нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох  зорилготой юм.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” өдөрлөг гурван үндсэн хэсгээс бүрдэх аж.

Үүнд: 

“ЭРҮҮЛ ХҮНС-2014” ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА,

“АЛТАН НАМАР-2014” ШИНЭ УРГАЦЫН БАЯР

 “ШИЛМЭЛ МАЛ -2014” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Categories
мэдээ нийгэм

Хур бороо орж, шороон шуурга шуурна

Ойрын өдрүүдэд манай орны ихэнх нутгаар хур бороо орж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгийн ихэнх нутгаар өнөө маргааштаа, 21-нд нутгийн зүүн хэсэг буюу Завхан, Говь-Алтай аймгийн зарим хэсгээр хур тунадас орох аж. Эдгээр өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Увс зэрэг  уулархаг нутгаарнойтон цас хаялж, шөнөдөө 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаантай байх юм. Баруун бүсийн нутгаар 19-20-ны өдрүүдэд салхи өмнөөсөө хойш 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Харин эдгээр өдрүүдэд Алтайнөвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 

Төвийн нутаг буюу Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр зэрэг аймгуудад өнөөдрөөс 21-ний өдрийг хүртэл хур бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.Салхи 20-21-нд зарим газраар өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын хоногт дулаан байна. Ялангуяа 19-20-нд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Харин 20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ. Өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Зүүн гурван аймаг болон Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг говийн аймгуудаар 18-22-ны өдрийг хүртэл бороотой байх юм. Говийн аймгуудад эдгээр өдрүүдэд 20-29 градусын дулаантай байх бол зүүн зүгийн аймгуудад шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-20 градусын дулаантай байх нь. Зүүн аймгийн зарим газраар 18-нд салхи баруунаас 12-14 м/с, 21-22нд өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч ширүүсэн шороогоор шуурна. 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдав. Мөн эдийн засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр, засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байна гэлээ. Эдийн засгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч,  холбогдох хууль, эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч нарын ажилд амжилт хүсэн ерөөв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн тухай зөвлөлдлөө

Монфемент үндэсний сүлжээ Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, хэдийгээр манай улсын хувьд нөхөн үржихүйн эрүүл мэнд түүнд холбогдох эрхүүдийн талаарх хууль эрх зүйн орчин  хүртээмжтэй байгаа боловч баталсан мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтуудаа амьдрал дээр хэрэгжүүлэх нь дутмаг байна. Жишээлбэл, эхийн эндэгдлийн 75 хувь нь малчин өрхүүд, бүртгэл хаяггүй шилжин ирэгсэд болон ажилгүй эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаагаас харахад эмзэг, амьдралын боломж муутай эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг юм. Монгол Улсын төрийн үе үеийн удирдлагууд хүн амаа өсгөх асуудалд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Хүн амын энэхүү бодлого нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэнд шууд холбогдох боловч энэ асуудлаар шийдвэр гаргах, бодлогод нөлөөлөх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо үргэлж цөөнх болсоор байна. Үүний үр дагавар нь эмэгтэйчүүдэд ээлгүй бодлого батлагдаж, амаржих газрууд ачааллаа дийлэхээ больж, чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хомсдож, хөдөлмөрийн харилцаанд нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаас шалтгаалан залуу эмэгтэйчүүд гадуурхагдаж, хүн амаа өсгөх зорилгодоо хүрэх гол хэрэгсэл нь эмэгтэй хүн гэж тодорхойлж байгаагаас харагдаж байна гэдгийг онцлон тэмдэглээд иймд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэж, бусад шийдвэр гаргагч нарт Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурал дээр авсан үүрэг амлалтыг нь нэхэн сануулах нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн 1996 онд Монгол Улсын Засгийн газраас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрөөр дэвшүүлсэн анхаарал хандуулах гол зорилтуудын нэг нь “Эмэгтэйчүүд ба нөхөн үржихүйн эрүүл мэнд” байсан бөгөөд хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхийг хүн ам, эрүүл мэндийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзжээ. Энэхүү уулзалтаар 20 жилийн өмнө Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр амалсан Засгийн газрын амлалтын хэрэгжилтийг бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн хүрээнд хэлэлцэн дүгнэж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн хэлэлцэж, үндэсний бодлогод нөлөөлөх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Уулзалтад оролцож буй төлөөлөгчид тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож байна хэмээн УИХ-ын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд ИХШХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд 9 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж байнгын хорооны гишүүдэд байгууллагад хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл болон орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан иргэдэд хүргэх үйлчилгээг хэрхэн хялбаршуулж байгаа талаар мэдээлж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, иргэдэд шуурхай үйлчлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар “Э-иммигрэйшн” төслийг 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна.

Төслийн хүрээнд Буянт-Ухаа боомт дахь Чингис хаан олон улсын нисэх буудлаар энэ оны 10 дугаар сараас монгол зорчигчдыг Шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим гарцаар хил нэвтрүүлж эхлэх гэж байна.

Дэлхийн жишигт нийцсэн энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамч баримт бичгийн зөрчил буурахаас гадна зорчигчдыг шалган нэвтрүүлэх хурд нэмэгдэх юм.

Энэхүү гарцаар үйлчлүүлэх иргэн эхний ээлжинд өөрийн хурууны хээний /биометрик өгөгдөхүүн/ болон бусад мэдээллээ урьдчилж бүртгүүлснээр уг гарцаар хил нэвтрэх эрхтэй болно.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажлын албаны дарга М.Эвийн-Энх: 400 гаруй залуус шилдэг 90-д үлдэхээр өрсөлдөнө

Шинэ санаа, залуусын оролцоо уриа бүхий “Улс төрд шинэ
манлайлагч” төслийн эхний шатанд 1700 гаруй оролцогч бүртгүүлж, эсээ бичлэгээ
ирүүлснээс дараагийн шатанд 400 гаруй оролцогч шалгарчээ. II шатны шалгаруулалт
9 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд улс орон даяар нэгдсэн журмаар зохион
байгуулагдах юм байна. Үйл ажиллагаатай холбогдуулан төслийн ажлын албаны дарга
М.Эвийн-Энхээс дараах тодруулгыг авлаа. 

-“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” ТӨСЛИЙН II ШАТАНД ХЭДЭН
ОРОЛЦОГЧ ОРОХ ЭРХТЭЙ БОЛОВ?

-Төслийн эхний
шатанд Монгол орны дөрвөн зүг найман зовхис, хилийн чанадад ажиллаж амьдарч буй
Монгол улсын иргэн 1700 гаруй оролцогч бүртгүүлсэн юм. Ингээд удирдамжийн дагуу
мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн баг эсээ бүрийг шүүн тунгааж дараагийн шатанд 443
оролцогч орох эрхийг авсан.

-443 ОРОЛЦОГЧ ХААНА, ХЭЗЭЭ ШАЛГУУЛАХАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

-Бид шалгарсан
оролцогчидтойгоо утсаар холбогдож мэдээлэл өгөхөөс гадна хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр мэдээллийг тасралтгүй өгч байна. Тэгэхээр оролцогчид маань тодорхой
мэдээлэлтэй болсон болов уу.  II шатны
шалгаруулалтыг Ховд аймаг, Орхон аймаг, Улаанбаатар хотын таван дүүрэгт зохион
байгуулна. Өөрөөр хэлбэл, хаанаас хэдэн оролцогч тэнцсэнээс шалтгаалан байршлаа
сонгосон. Ховд аймагт л гэхэд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд, Увс,
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгаас тэнцсэн оролцогчид ирж шалгаруулалтандаа
оролцоно. Харин Орхон аймагт энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон, Сэлэнгэ,
Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тэнцсэн оролцогчид ирж, шалгаруулалтандаа
оролцоно. Бусад аймгаас тэнцсэн оролцогчдыг 
нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт
хуваарилаад байна.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.manlailagch.mn албан ёсны сайтаас авч болно.

-ШҮҮЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

-Шалгаруулалтын
хэсэг бүрт гурван шүүгч ажиллана. Шүүгчдийн хувьд нийгмийн салбар бүрийн түүчээ
болсон олны танил хүмүүс, төслийн онцлог, зорилго, ач холбогдолд нийцсэн
мэргэжилтнүүд бидний урилгаар ажиллана. Оролцогчид төслийн гэрийн даалгавраа
танилцуулж шүүгчид маань шалгууруудын дагуу үнэлгээгээ өгнө. Манай оролцогчид
тэнцсэн, тэнцээгүйгээ шууд мэдэх боломжтой юу гэж асууж байна. Энэ тухайд бол
бүх шүүгчдийнхээ үнэлгээний дүнг нэгтгэсний дараа онооныхоо дарааллаар шилдэг
90 оролцогч тодрох юм. Үүний дараа III шатанд оролцох эрхтэй оролцогчдын нэрийгзарлана.

-II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ЗАЛУУС ЮУ АНХААРАХ ВЭ?

-II шатны шалгаруулалтанд
оролцогчид маань нэлээд нухацтай хандаж, бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Учир нь оролцогчид
маань эхний шатанд бичсэн “Надад шийдэл байна” эсээгээ богино хугацаанд танилцуулна,
шүүгчдийн асуултад хариулна. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх ур чадвараа
харуулж, эсээндээ тусгасан санаагаа хэрэгжүүлэх шийдлийг тодорхой танилцуулах
юм. Мөн анхаарах нэг зүйл бол өөрийн хуваарлигдсан хэсэгтээ цахим үнэмлэх, нэг
хувь цээж зураг, гэрийн даалгавраа гурван хувь хэвлэн авч ирээрэй. 9 дүгээр
сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас Ховд аймагт, 20-ны Бямба гарагт 09.00
цагаас Орхон аймаг, нийслэлийн 5 дүүргийн Иргэний танхимд 09.00 цагаас тус тус
техникийн зөвлөгөөнтэй тул оролцогчид цагаа баримталж, хэрхэн шалгаруулалтад
оролцох талаар мэдээллээ аваарай. Оролцогч залуустаа амжилт хүсье.

-Баярлалаа.