Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Мандалговь-Даланзадгад чиглэлийн
296 км хатуу хучилттай авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авснаар Өмнөговь аймаг Улаанбаатар хоттой  хатуу хучилттай авто замаар
холбогдлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зам хүлээн авах нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тэрээр “Говийн бүс нь манай
орны аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа
энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх
хандлагатай байгаа төдийгүй Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн чухал орд газруудыг
эзэмших дэд бүтцийн сүлжээ байгуулахад энэ зам чухал нөлөө үзүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газрын аймгийн төвүүдийг
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд
Чингис бондын санхүүжилтээр баригдсан 296 км замыг таван хэсэгт хуваан аж ахуйн
нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилласан нь богино хугацаанд чанартай зам барих үндэс
боллоо” гэж хэллээ.  Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто
замын барилгын ажлыг “Шинжиан инженеринг констракшн”, “ЭСТО”, “Мадимос”,
“Шинжан Жэнгун Житуа”, “Ялгуусан” зэрэг компани гүйцэтгэж, “Дөрвөн тэнхлэг”,
“Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК талбайн хяналт тавьж ажилласан байна
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаар ачааны автомашины зөвшөөрлийг олгож байна

“Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд
ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох
журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан  2014 оны 06 сарын 26-ны 102-р тогтоолоор
шинэчлэн батлагдсан. Шинэчлэгдэн батлагдсан журамд Нийслэлийн нутаг дэвсгэрт
ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь EC зөвшөөрлийг хагас жилээр  авч замын
хөдөлгөөнд оролцох болсон юм.

Ачаа тээвэрлэлт эрхлэж буй иргэдэд, аж ахуй нэгж байгууллагуудад 
чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс ТҮЦ машиныг ашиглан EC зөвшөөрлийг
олгож байна.
ТҮЦ машинаар ЕС зөвшөөрлийг олгоход дараах мэдээллийг шалгаж байгаа аж.
1.Техникийн хяналтын үзлэгт орсон эсэх
2.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд тээврийн хэрэгслийн мэдээлэл орсон
эсэх
3.Тээврийн татвар төлсөн эсэх
4.Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэхийг мэдээллийн сангаас шалгана.
Тухайн тээврийн хэрэгсэл  дээрхи шаардлага хангасан тохиолдолд ЕС
зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн  “В” , “С” , “Е”  ангиллын 
дагуу олгоно. Мөн жолооч тээврийн хэрэгслийнхээ талаарх мэдээллийн санд байгаа
зөрчлөө арилгасан тохиолдолд ТҮЦ машинаас зөвшөөрөл авах боломжтой гэнэ.
Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй
байдаг. Нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч
тээвэрлэлт хийхийн тулд  ачааны автомашин тусгай зөвшөөрөл авдаг журамтай.
Гэвч эдгээр 70,000 автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80
гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан гэж
Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд






“Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар
нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын
хүрээнд өнөөдөр дараах газруудад цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

 
Сүхбаатар дүүрэг

10.30-17.00 цагт: 11, 12-р хороо Хангайн 1, Рашаант, Ойн гудамжууд,
 
Чингэлтэй дүүрэг

10.00-18.00 цагт: 1-р хороо I-40 мянгат, II-40 мянгатын 4-9, 5/5, 22, 23, 40,
7/4 байрууд, Төрийн банк, Нүхэн Гарц болон тэр орчмын хэрэглэгчид,
 
Сонгинохайрхан дүүрэг

10.00-17.00 цагт: 21, 22, 23-р хороо Алтан Дорнод ХХК, Улаанбаатар буян,
Рашаант, Партизан, Тахилт, Баруун туруун, Эмээлт чиглэлийн хэрэглэгчид.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баасан: Ахмадуудыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Олон
улсын Ахмадын баярын өдрийг угтан Мон­голын ахмадын чөлөөт хол­бооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

Олон
улсын ахмадын баярын өдрийг угтаад танай байгууллага ямар үйл ажил­лагаа явуулах гэж байна?

-НҮБ-аас баталсны дагуу
1990 оноос олон улсын ахмадын
баярыг тэмдэглэж ирсэн. Харин манайх
1992 оноос тэмдэглэсэн уламжлалтай. Бид энэ өдрийг
баярын өдөр мэт ойлгодог.
Энэ өдрийн мөн чанар
бол ахмадуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх,
тэдний үгийг сонсох, эрхийг
хамгаалах өдөр гэж ойлгох
ёстой. Тийм ч учраас
НҮБ-аас жил бүр
уриа гаргадаг. Энэ жил НҮБ-аас “Нэг ч
хүнийг бүү орхигдуул. Хүн
бүрт зориулсан нийгмийг байгуулцгаая” гэсэн уриа гаргасан.
Энэ жил бид уриатайгаа
нийцүүлэн ямар ажил хөндөж
хийвэл зохистой талаар ярилцаад ахмад
настны хууль эрх зүйн
орчинг сайжруулах, хоёрдугаарт тэдний тэтгэврийн зээл,
зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцэх
нь зүйтэй юм гэж
үзэн энэ чиглэлийн үйл
ажиллагаа явуулж байна.

Олон улсын гэрээ, конвенцид
ахмад хүний заавал эдлэх
ёстой таван эрх байдаг.
Үүнийг хуулиндаа тусгаж өгөх цаг
нь болсон гэж үзэж
байна. Манайд хэрэгжиж буй
“Ахмад настны нийгмийн хамгааллын
тухай хууль”-ийг аваад
үзэхээр Үндсэн хуулийн заалтыг
ноцтой зөрчсөн, олон улсын гэрээ
тунхаглалуудыг зөрчсөн байдаг.  Бид тус хуулийг
энэ сарын 17-нд орон даяар,
25-нд Засгийн газар Хүн
амын хөдөлмөр, нийгэм хамгааллын яам,  банкууд,
Нийслэлийн халамж үйлчилээний ерөнхий
газар зэрэг олон  байгууллагатай хэлэлцүүлээд, цаашид өөрчлөлт оруулах
талаар ярилцлаа. 

Мөн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх
талаар хэлэлцлээ. Ер нь манай
тэтгэвэр авагсдын 68.5 хувь нь банкинд
өртэй байна. Сүүлийн арван
жилд тэтгэврийн дэвтрийнхээ барааг нь ч
хараагүй, мөн зээл аваад
бурхан болчихсон ахмадуудын зээлийг ар гэрийнхэн
нь төлж байгаа тохиолдол
олон гарч байна.  Гэтэл хүн чинь
дэлхий дээр ирээд буцахдаа
бүх юмаа тэглээд буцдаг
жамтай биз дээ. Тийм
ч учраас бид
тэтгэврийн зээлийн өрийг нэг
удаа цэглэ. Цаашид тэтгэврийн
зээл хүүгүй байх ёстой
гэсэн бодлогыг гаргаж байна  л даа.

-“Ахмад
настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн заалтад ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм бэ?

– Тус хууль нь нэрнээсээ
авахуулаад л алдаатай байгаа
юм.  “Ахмад
настны нийгмийн хамгааллын тухай хууль” гэхээр
ахмадуудын нийгмийн хамгааллын хүрээнд л үйлчилнэ
үү гэхээс, эрх үүргийнх
нь хүрээнд тусгасан юм
байхгүй. Түүнчлэн уг хуулийг судлахаар
нийт өндөр настнуудад хүрдэггүй,
ялгаварлан гадуурхсан хууль. Бас нэг
асуудал нь энэ хуулийг
нийтэд огт таниулаагүй, ахмадууд
нь мэддэггүй юм байна лээ.
Тэгэхээр бид нэгдүгээрт ахмадуудад
хуулийг нь таниулан сурталчилъя,
хоёрдугаарт тус хуулийг “Ахмадын
тухай хууль” болгон өөрчилье
гэж байгаа. Ингэхдээ олон
улсаас хүлээн зөвшөөрөгдсөн зайлшгүй
байх таван эрхийг нэмж
өгье. Юун түрүүнд ахмад
хүн бие даан амьдрах
эрхтэй байх ёстой. Энэ
нь зохистой хоол хүнс, орон
сууц, дулаан хувцсаар хангагдаж
байх.  Хоёрт
хөдөлмөрлөх, сурч боловсрох боломжтой
байх, өөрт хамааралтай асуудлаар
төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд
оролцох, мэдлэг туршлагаа бусадтай
хуваалцах, тэр битгий хэл
ганцаардахгүй байх зэрэг нийгмийн
амьдралд бүрэн дүүрэн оролцох
эрхтэй байх ёстой. Манай
ахмадууд маш их ганцаарддаг,
адлагддаг. Дараагийн эрх гэр бүл,
үр хүүхдүүдээрээ халамжлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ
хүртэх, тэтгэвэр авах зэргээр  нийгмийн халамж, хамгаалалд хамрагдах
эрх юм. Манайхан энэ
эрхээ бас бүрэн эдэлж
чаддаггүй, халамжийн үйлчилгээ тун дутмаг байдаг.

Мөн алдагдсан боломж чадвараа нөхөн
сэргээх эрхтэй. Жишээлбэл, 1995 оноос
өмнө тэтгэвэрт гарсан төрийн алба
хашиж байсан улсууд төрийн
тэтгэлэг аваагүй. Энэ улсууд эрхээ
нөхөн сэргээх ёстой ч
хэн ч энэ талаар
хөндөж ярихгүй байна. Нэр
төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх,
аюулгүй амьдрах, мөлжлөг сэтгэл санааны
дарамтаас ангид байх, ялгаварлан
гадуур­хагдахгүй байх зэрэг Олон
улсын гэрээ, конвецүүдээр баталгаажсан
эрхүүдийг албан ёсоор хуульчлахыг
санаачилж байгаа юм.

Ахмадуудад
зориулсан хуулийг ялгавар­лан гадуурхсан хууль гэлээ. Юугаараа ялгаварлан гадуурх­сан хууль болоод байна?

-Тэтгэврийн
хүмүүсийг манай монголчууд чинь
ахмад хүн гэж ойлгодог.
Гэтэл тэтгэвэрт гарчихсан 55, 60 хүрээгүй хүмүүс чинь ерөөсөө
энэ хуулинд хамаардаггүй. Тухайлбал,
цэргийн, урлагийн, хүнд хор­той
нөхцөлийн, олон хүүхдээ гаргасан
гээд нөхцөл, болзлоор тэтгэвэрт
гардаг хүмүүс чинь ихэнх
нь 55 нас хүрээгүй хүмүүс
ш дээ. Гэтэл
эдгээр хүмүүс автобусанд үнэгүй
явах эрх байхгүй, эх
орны сая төгрөг авахгүй
зэргээр олон юмнаас гадуурхагдаад
ахмад ч биш, залуу
ч биш, орхигдчихсон.
Хоёрдугаарт хайр халамжаа үзүүлнэ,
төрийн нэмэлт үйлчилгээ үзүүлнэ
гэхээр дандаа төрийн өндөр
албан тушаал хашиж байсан
хүнд болон алдар цолтой
хүнд өгнө. Тэгвэл алдар
цолгүй хүмүүс нь яах
юм. Мянган километрийн цаана
амьдарч байгаад өвдсөн хүнд
нэг талынх нь зардлыг
өгдөг атал яагаад 20 мянган
километрийн цаана амьдарч байгаа
хүнд өгдөггүй юм. Өвдөөгүй нь
бас яагаад зардал авахгүй
байгаа юм гэх мэтээр
дандаа ялгаварлан гадуурхах үзэл явагдаж байна.
Тэр битгий хэл энэ
хуулин дотор “Хувьсгалт тэмцлийн
ахмад зүтгэлтэнд төрөөс хайр халамж
хүртээнэ” гэж байгаа. Хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн
гэдэг бол  хуучин
МАХН-ын үзэл суртлыг
ард түмний уураг тархинд
хийдэг байсан хүнийг хэлж
байгаа юм. Гэтэл өнөөдөр
Монголд чинь 18 бүртгэлтэй нам
байгаа. Бусад намыг баримтлагч
хүмүүс нь яах юм.
Нэг намын ноёрхол, нэг
намын дарангуйлал чинь бүр хэвээр
барахгүй хуульчлагдчихаад байна ш дээ.
Энэ мэтчилэн уг хуулийг зүйл
заалт бүрээр нь аваад
үзвэл маш ноцтой юм
зөндөө бий.

Ахмадын
хуулинд өөрчлөлт оруулах саналыг дээрээс дэмжиж байна уу. Энэ талаар хэлэлцээд ямар байр суурьтай байх юм?

-Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яаман дээр ахмадын
хуулийг өөрчлөх ажлын хэсэг
гарчихсан. Энэ хуулийг бид
нар Монгол улсын 21 аймаг
330 сум, есөн дүүргийн ахмадуудад
тарааж танилцуулаад, санал хурааж, нэгтгэх
юм. Ажил эхлээд явж
байгаа. Анх удаа ахмад
настны хуулийг өөрсдөөр нь
хэлэлцүүлж байгаа тул өөрчлөх
боломжтой гэж үзэж байна.
Мөн Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын С.Эрдэнэ сайдаар
уламжлаад Ахмадын тухай хуулийг
цааш илүү дэмжье, оролцъё
гэсэн  УИХ-ын гишүүдийг нээлттэй
урьж, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх
боломжтой гэж бодож байна.

Энэ бол ганцхан өнөөд­рийн ахмадууд бус
ирээдүйн ахмадуудад ч хамааралтай асуудал
шүү дээ. Би “Ахма­дын тухай хууль”-ийг нэг өдрийн
өмнө ч гэсэн бат­луулж, нэг ахмад  ч
гэсэн хорвоог орхихоосоо өмнө
шинэ хуулийн сайн сайхныг
мэдрээсэй гэж хүсч байна.

Манай
улсад насжилт нэмэгдэж, ахмадуудын тоо нэмэгдэж байгаа гэсэн. Үүнтэй холбогдуулаад төр засаг ямар бодлого баримталж байгаа бол?

-Ер нь дэлхий дахинаа
насжилтын асуудал их хөндөгдөж
байгаа. Настай хүний тоо
ихэснэ гэдэг нь буцаад
нийгмийн халамж, үйлчилгээ тэд
нарыг асрах асуудал хурцаар
хөндөгдөж, эдийн засагт ачаалал
өгдөг. Ингэхээр ахмадуудыг дахин сургах, дахин
хөдөл­мөрлүүлэх, нийгмийн амьд­ралаар нь
амьдруулах, зөв­хөн халамжлах
биш өөрөө өөрийгөө халамжлах
боломжийг бүрдүүлэх бодлого баримталж байна.
Ахмадуудад чиглэсэн асуудлыг ганцхан төр гэлтгүй
хувийн хэвшлийнхэн болон өөрсдөө бие
дааж шийдэх,  сайн  дурын
бүлгэмүүд оролцох зэрэг олон
хэлбэрээр нь авч үзэж
гадны орноос туршлагажих хэрэгтэй
байгаа юм л даа.

Манайх
одоогийн байдлаар ахмадуудыг дахин сургах, мэдлэг туршлагыг нь хуваалцах, ажлын байраар хангахад ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Шударгаар
хэлэхэд ахмадуудыг хаячихаад байгаа ш дээ.
Юун мэдлэг боловсрол, туршлага,
ажлын байр. Тэтгэвэрт гарсан
бол аж ахуйн нэгжүүд
чинь үүдээ хаагаад л
ахмадуудаа хүлээж авахгүй. Цагаан
сар болон аравдугаар сарын
1-нд ахмад болоод бусад
үед ахмад ч биш,
залуу ч биш хаягдаж
байгаа. Одоо үүнийг өөрчилж
ахмад настны зөвлөх үйлчилгээг
хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ
жил манай хөдөлмөрийн биржээс
энэ чиглэлийн ажлыг амжилттай зохион
байгуулж хөдөө орон нутаг,  төв
суурин газраас ахмадууд идэвхтэй
ирж оролцсон. Ер нь манай
ахмадууд чинь ажил амьдралын,
мэдлэг боловсролын ч бай маш
олон талаараа арвин уурхай гэсэн
үг.

Ахмадууд
хийх юмаа хийчихсэн тул Төр засгаас авах ёстой юмаа нүүр бардам авах эрхтэй улс. Гэтэл өнөөгийн нийгэмд зарим ахмадууд орох орон ч үгүй байна. Энэ талаар?

-Заримаар барахгүй маш их. Ямар
ч байсан орон
сууцыг нь хуульчилъя гэж
бодож байна. Залуу гэр
бүлийг орон сууцжуулах хөтөлбөртэй
адил хөтөлбөр хэрэгжүүлээд, тэднийг явдал чирэгдэл
болгож зовоолгүй орон сууцанд оруулмаар
байна. Нисэхэд ипотекийн зээлтэй
сугалааны байранд ахмадуудыг хамрууллаа.
Гэтэл нөгөө ахмадууд нь
“Тэтгэврийн хүмүүст зээл өгөхгүй
гэнэ” гээд банкнаас яах
вэ гээд хүрээд ирж
байна ш дээ. Тэгэхээр
бид нар ингэж ахмадууддаа
хандаж юм хэрэгжүүлээд байгаа
ч юм шиг,
хэлбэр дүрсийн чанартай юм
яваад байгаа ч юм
шиг асуудалд хандмааргүй байна. Үнэхээр асуудлыг
шийдэх хүсэлтэй бол бүрэн төгс
шийдэх хэрэгтэй.

Олон
улсын жишигт ахмадыг байр орон сууцаар хангах, эрүүл мэндийн үйлчил­гээ үзүүлэх, халам­жилж дэмжих бодлого нь ямар байдаг юм бол?

-Ний нуугүй хэлэхэд үнэхээр
гайхалтай ш дээ. Ер
нь Европын орнууд, Швейцарь,
Герман, Япон зэрэг орнууд
ахмадуудаа мундаг харж үзэж,
 хөгжүүлж
байна. Ахмадуудад зориулсан төвтэй, бүр сургуультай
байна. Тэдний мэдлэг туршлагыг,
тархийг нь ашиглаж үнэлж
байна. Дахин хэлэхэд манай
төр засаг бодлогоо өөрчлөх
хэрэгтэй. Би намуудад их  гомддог.
Өндөр настай хүнийг хөгширчихсөн
гэдгээр нь далимдуулж сонгуульд
санал авдаг, том фронт
болгон ашигладаг. Хуурч, залилж, доромжилдог.
Энийгээ болих хэрэгтэй. Настай
хүнийг хуурч, даажигнана гэдэг
чинь их том нүгэл
байхгүй юу. Ер нь
өөрсдийн эцэг, эх эмээ
өвөөгөө бодсон ч тэр
настай хүнд чин сэтгэл
зүрхнээсээ ханддаг байх хэрэгтэй
л дээ.

Өнөө
үед ахмадууд руу чиглэсэн хамгийн сайшаалтай гол бодлого нь юу байна?

-Ямар ч байсан Монголын
ахмадын чөлөөт холбоо 2013 оны
хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Монголын
ахмадуудын асуудлыг Засгийн газрын хэмжээнд
гаргаж тавьж чадсан. Засгийн
газар ахмадуудынхаа асуудлыг хажуудаа авсан. Энэ бол
бидний хувьд сүүлийн  24 жилд хийсэн хамгийн
том ололт гэж харж
байгаа. Өмнөх жилүүдэд ахмадуудынхаа
90 хувийг хаячихсан байсан даа. Одоо
харин нэг ч ахмадыг
эзгүй хаяхгүйн төлөө цэг болгон
дээр хүрч ажлаад хоёр
дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Монголын ахмадуудад өнөөдөр тулгамдаж байгаа
маш олон асуудал байгааг
дахин хэлэх хэрэгтэй. Наад
захын жишээ дурдахад л
гар утсаа асаахаар унтрааж
мэддэггүй, унтраахаар асааж мэддэггүй, мэссеж
уншиж чаддаггүй гээд техник технологи,
нийгэм цаг үеэсээ маш
их  хоцорч
байна. Тэгэхээр боловсрол шинжлэх ухааны яамтайгаа
хамтраад настайчууддаа зориулсан гар утас, компьютерийн
сургалт явуулах гээд программ
оруулаад батлуулж байна. Амьхандаа Ахмадын
хөгжлийн төв нээх эх
үүсвэрийг  нь
тавьж байгаа юм. Цаашдаа
өдрөөр, долоо хоногоор, цагаар
асруулдаг асрахуйн төвүүдийг байгуулах гэж байна.

Энэ жил манай Монголын
ахмадын чөлөөт холбооноос Уран
зургийн галерейтэй хамтраад уран бүтээлч ахмадуудынхаа
үзэсгэлэнг энэ сарын 30-нд
буюу маргааш гаргах гэж
байна. Уг үзэсгэлэнд хатгамал,
зээгт наамал, зураг гээд
бүх төрлийн бүтээлийг дэлгэнэ.
Өнөөдөр 21 аймгаас авчирсан шилдэг
уран бүтээлчдээр нэг нэг номер
бэлдүүлж, Чингэсийн талбай дээр тоглуулах
гэж байна. Сая 25-нд
ахмад настныхаа хууль, тэтгэврийн зээлийн
хүүгийн асуудлаар том хэлэлцүүлэг хийлээ.
Гэх мэтчилэн настан буурлуудаа аль
болох нийгэм рүү оруулах
ажлыг өргөн хүрээнд явуулж
байна даа.

Ахмадуудад
зориулсан сургалтууд болоод асрахуйн төвийг хэзээнээс нээхээр төлөвлөөд байгаа юм?

-2013 оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж
үйл­чил­гээний ерөнхий
газар­тайгаа хамтраад Монгол
Улсад ахмадын хөгжлийн төвийг
бий болгоё гэсэн санал
Засгийн газарт тавьсан. Одоогоор
хэлэлцэгдэж байгаа. Асрахуйн төвийн
хувьд нэг төв ч
гэсэн хурдан барихыг хүсч
байна. Яагаад гэхээр тэнд
орох хүсэлтэй хүн маш их
байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Г.Сүхээ: Амаржих газрын дарга зунжин амарчихаад одоо хаалга сэтэлж, шугамын ажил хийнэ гэж шаардсан

-ГЭРЭЭ ДУЛААЛЧИХААД, ГАЛАА ТҮЛЭЭД СУУЖ БАЙТАЛ ХӨРШ ЧИНЬ ОРЖ ИРЭЭД “ХААЛГЫГ ЧИНЬ ЭВДЛЭЭ. ГАЛАА УНТРАА. ЗУУХНААС ЧИНЬ ШУГАМ ТАТААД ГАЛ АВЛАА” ГЭВЭЛ ЯАХ БОЛ-

Түшиг”
группийн ерөнхийлөгч Г.Сүхээтэй ярилцлаа.

Нийслэлийн
хоёрдугаар амаржих газрын эмч, ажилтнууд өнгөрсөн пүрэв гаригт “Улаанбаатар” их дэлгүүрийн өмнө жагсч, эх нялхас даарч байгаад таныг буруутгасан. Чухам юу болоод байгаа юм бэ?

-Нийслэлийн
хоёрдугаар амаржих газрын дулааны
шугам манай дэлгүүрийнхтэй огт
хамаагүй юм шүү дээ.
Тэгтэл тус амаржих газрын
дарга Б.Оюунханд энэ
сарын 15-ны өдөр манай
өрөөнд орж ирээд “Манай
хажуу талд есөн давхар
хоёр барилга барьсан. Тэр
хоёр барилга манайхаас дулаан
авчихсан юм байна. Тэгээд
л манайх халахаа
больчихлоо” гэсэн. Тэгээд “Манайх
өргөтгөл барих гэж байгаа.
Өргөтгөлийнхөө дулааныг танай дулааны худгаас
авмаар байна. Түүнийгээ одоо
урьдчилж авахаас аргагүй боллоо”
гэсэн. Дулаан авахдаа бүр
“Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн
талын төв хаалгыг сэтэлж
шугамын ажлаа хийнэ гэсэн
утгагүй шаардлага тавьсан. Айл өрх, байгууллагууд
дулаанаа авч байгаа үед
ийм шаардлага тавьж орж ирэхээр
хэн ч гайхаж, цочирдоно
биз дээ. Тэгээд “Бид
дулаанаа аваад эхэлчихсэн шүү
дээ. Дэлгэр зун ярьж
болох асуудлыг яагаад ийм орой
яриад явж байгаа юм
бэ” гэж асуутал “Дээд
байгууллага шийдэж өгөхгүй байсаар
цаг тулчихлаа” гэсэн.

Дээд
байгууллага нь дулааны ажлаа намар эхлүүл гэж шийдсэн гэж үү?

-Би бас тэгж л
бодсон. Гэтэл хотын захиргаа
Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын дулааны
асуудлыг долдугаар сарын эхээр шийдвэрлээд
өгчихсөн юм байна.

Тэгээд
яагаад тэр үед та бүхэнтэй уулзаж, учраа олоогүй юм бол?

-Б.Оюунханд дарга улсын баяр
өнгөрөөд ээлжийн амралтаа аваад
явчихсан хэрэг. Долоо, наймдугаар
сард  амраад
есдүгээр сард ажилдаа орсон
юм байна. Тэр хойгуур
нь хувийн байгууллагууд бүгд
өвлийн бэлтгэлээ хийчихсэн. Хотын захиргааныхан ч
долоо, наймдугаар сард ажиллаж байсан.
Нийслэлийнхэн тэр чигээрээ зам
талбайгаа тавьж, дулааныхаа шугамыг
засч, янзлаад өвөлдөө бэлтгээд
бужигнаж байх үед Б.Оюунханд дарга гадаад, дотоодод
амарч л явсан. Онцгой
обьект эх нялхсыг хариуцаж
байгаа хүн өвлийнхөө бэлтгэлээ
базаахыг бодохгүй өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд
тавьж амраад явчихсан атлаа
одоо гэнэт эмч нараараа
жагсаал, цуглаан хийлгэж, надаас
эхийн сэтгэл шаардаж байгаа
нь зөв үү. Үнэхээр
төрийн төлөө, эх нялхсынхаа
эрүүл мэндийн төлөө байсан
бол амралтаа хойшлуулаад дулааныхаа асуудлыг цогц шийдчихээд өдийд
амарч болох байсан. Бид
урин дулаан цагийг ашиглаад
ерөөсөө амардаггүй. Улсын байгууллагынхан тэгдэггүй
юм байна.

Зунжин
амарч намар ирээд “Худгаас чинь дулаан авна” гэхээр та ямар хариу өгөв?

-Худгаас дулаан таслаад авчихаар
манайх халахгүй болчихвол яана гэж бодсон.
Тиймээс “Тооцоо хийлгээд үзье.
Танайх ч халахгүй, манайх
ч халахгүй болчихвол
яана. Одоо танайх халлаа
гэхэд өргөтгөлөө барьчихаар халааж дийлэхгүй шүү”
гэсэн. Ингээд Улаанбаатар дулааны
сүлжээ компани дээр очлоо.
Хотын захиргаан дээр очиж, зураг
төслөө үзүүлж, зураг төсөлд
нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ тавилаа.
Айлд дулаанаа өгөх гэж байж
өөрөө л яваад байгаа
хэрэг шүү дээ.

Худгаасаа
дулаан өгөх гэж хөөцөлдөж явахдаа Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын удирдлагууд хамтраагүй юм уу?

-Б.Оюунханд дарга өнөөг хүртэл
надтай хоёр удаа л
уулзсан. Уулзахад нь би “Манайх
худагнаасаа дулаан өгье. Таныг
бодож өгч байгаа юм
биш шүү амаржих газрын
онцлогийг бодоод зөвшөөрч байгаа
юм. Дулааны худаг барьж
хийхдээ бид багагүй хөрөнгө
зарцуулсан. Гэхдээ одоо төлбөр
мөнгө ярихгүй. Холбогдох байгууллагад хуулийн дагуу хандана.
Холбогдох байгууллагаас тооцоолол нь гараад ирэхээр
шугамаа татах ажлаа хүйтрэхээс
өмнө хийж эхэлье” гэсэн.
Хувийнхаа эрх ашгийг бодоод
зунжин амарчихсан тэр даргын төлөө
биш эх хүүхдийн төлөө
би үнэхээр найрсаг хандсан.
Тийм ч учраас есдүгээр
сарын 15-наас хойш ганцаараа
зураг төсөл, тооцоолол хийлгэх
гэж явлаа. Хөөцөлдөөд явсаар
байгаад л өнөөдрийг хүрчихлээ.
Б.Оюунханд дарга
руу ярих гэхээр утсаа
ерөөсөө авдаггүй. Хүн явуулахаар ажил
дээрээ байдаггүй. Тэр дарга надтай
ярьж байгууллагынхаа ажлыг шийдэх гээд
байгаа юм уу, үгүй
юм уу. Үнэхээр ойлгомжгүй
байсан. Би арга ядаад
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын
даргатай уулзлаа. Гэтэл тэнд маш
буруу ойлголт өгчихсөн байдаг
юм байна. Өдийд дулаанаа
авах гэж байгаа нь
манайтай холбоотой биш гэдгийг ойлгууллаа.

Та
холбогдох байгууллагуудаар явж, тооцоог нь хийлгээд явж байтал гэнэт жагсаал, цуглаандаа хүрчихсэн хэрэг үү?

-Ямар ч байгууллага өдийд
“Өө тэг. Хаалгыг минь
эвдээд дулааны шугамаа тат”
гэхгүй биз дээ. Айлаар
зүйрлэхэд гэрээ дулаалчихаад, галаа
түлээд сууж байтал хөрш
чинь орж ирээд “Хаалгыг
чинь эвдлээ. Галаа унтраа.
Зуухнаас чинь шугам татаад
гал авлаа” гэвэл яах
бол. Бэлгэдлээ бодсон ч монгол
хүн хаалга үүдээ эвдүүлэхийг
хүсэхгүй биз дээ. Хүйтэрчихээд
байхад ямар ч байгууллага
нягталж үзнэ. Тиймээс ч
эхлээд нягталъя, дараа нь хамтраад
ажиллая гэсэн ч Б.Оюунханд дарга хамтрах нь
битгий хэл ярьж, хөөрсөнгүй.
Хоёр удаа хэл дуулгаж
байгаа юм шиг шаардлага
тавьж ирчихээд жагсаал хийхдээ “Намайг
арван удаа хөөж явуулсан”
гээд ярьж байгаа юм.
Төрийн ажилд хайнга хандчихаад
эмч, ажилтнуудаа өмнөө барьж, эх
хүүхдийн нэр барьж ингэж
шоу хийж болохгүй байх.
Есдүгээр сарын 15-наас 25-ныг хүртэл
ажлын зургаан өдөр байсан.
Би зургаан өдөр үүнийг
л хөөцөлдөж явсан.
Аминдаа яваад л байхад
гэнэт намайг эх, хүүхдийн
дайснаар тодруулчихлаа.

Танайхаас
өөр шугамаар дулаанаа авдаг байсан байж яагаад одоо танай худгаас дулаан татна гээд байгаа юм бэ?

-Амаржих газрын одоогийн барилга
халахгүй байгаа нь хажууд
нь баригдсан есөн давхар хоёр
орон сууцанд халаалтын шугамаараа
дулаан өгснөөс болсон юм
билээ. Тэгтэл өнөөг хүртэл
тэр хоёр орон сууцыг
барьсан хүмүүстэй асуудал яриагүй. Манай
өмч болох худагнаас дулаан
татна гээд байгаа. Өргөтгөл
барих техникийн нөхцөлийг нь Эрчим хүчний
яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газраас 2013 оны гуравдугаар сард
батлахдаа “Шугамын трасс сонголт,
холболтыг хийхдээ салаа шугам
эзэмшигч байгууллага, шугамын трасс дагуух
газар эзэмшигч аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдтэй урьдчилан зөвшөөрөлцөх” гэж заасан байдаг.
Жил зургаан сарын өмнө
УБДС “Улаанбаатар их дэлгүүрийн удирдлагуудтай
ярилцаж, тооцооллоо зөв хийгээрэй” гэж
бичиж өгсөн баримт байна.
Гэтэл бидэнтэй нэг ч удаа
уулзаж, яриагүй байж сая,
дулаан авдаг өдөр шаардлага
тавиад орж ирсэн нь
тэр.

Танай
дэлгүүр дулааны худаг байгуулахдаа хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-12 жилийн
өмнө 120 орчим метр, гурван
салаа шугамыг 200 гаруй сая төгрөгөөр
хийлгэсэн. Түүнээс хойш жил
бүр урсгал засвар, үйлчилгээ
хийлгэж байгаа. Ингээд тооцвол
багагүй мөнгөн дүн яригдана.

Өөрийнхөө
хөрөнгөөр байгуулсан худгаасаа дулааны шугам татуулахад дахиад хаалгаа сэтлүүлэх шаардлагатай гэж үү?

-Нийслэлийн
Засаг даргын өгсөн үүргийн
дагуу бүх байгууллага гадна
талбайгаа тохижуулж байгаа. Манайх ч
гадаах тохижилтоо хийж байна. Гэтэл
хаалга, үүд эвдэх юм
яриад эхэлсэн. Хаалгыг минь эвдэхгүй
шугамаа татах байлгүй дээ.

Амаржих
газрынхан жагсаал хийж байхдаа “Дулааны шугамыг хоёр хоногийн хугацаанд татчихна” гэж байсан. Ер нь хэд хоногийн ажил вэ?

-Барилгын салбарынхан ингэж болохгүй гэдгийг
мэдэж байгаа шүү дээ.
Хаалга сэтлэхгүй юм гэхэд гаднах
зогсоолыг эвдэж байгаад шугам
татах байх. Манай дэлгүүрт
ажиллаж байгаа хүмүүс ес,
аравдугаар сард өвлийнхөө борлуулалтыг
хийдэг. Тэр хүмүүсийн орлого
яах билээ. Дандаа л
эхчүүд ажилладаг юм шүү дээ.
Тэдний амьдрал яах билээ.
Өөрөө амарч, амарч ирчихээд
эхчүүдээ, биднийг буруутгаад “Орлого
битгий ол” гэж байгаа
юм шиг үйлдэл гаргаж
байгаа нь утгагүй.

Танайх
дулаанаа авчихсан байгаа. Шугамын ажил хийхээр тасалж таарна биз?

-Есдүгээр сарын 15-наас дулаанаа аваад
одоо бараг жигдэрч байна.
Засвар эхлэхээр манай дулааныг тасална.
Худалдагчид маань даарна, үйлчлүүлэгчид
зутарна. Тэгэхээр би бас дуугарч
болно доо. “Яасан орой
ярьж байгаа юм бэ”
гэж хэлээд л одоо
буруутан болчихоод зүхүүлээд сууж байна. Б.Оюунханд дарга асуудлаа эрт
ярьсан бол зуны дэлгэр
цагт асуудлаа шийдчих боломжтой байсан.
Бид зун огт амраагүй.
Хувийн байгууллагууд бүгд л амардаггүй.
Амраагүй ч учраас одоо
дулаан сууж байна.

Сэрүү
орчихлоо. Одоо дулааны шугам татахаар хэр найдвартай байдаг бол?

-Мэргэжлийн
хүмүүс дургүй байгаа байх.
Бүх байгууллагын дулаан жигдрээд хотоороо
өвлийн бэлтгэлээ хангачихсан байхад амарч явсан
нэг даргын эрхэнд орж
хүйтэнд ажиллах хэцүү нь
гарцаагүй. Бас л онцгой
обьект гэж дарамтлаад шугамаа
татуулах биз дээ.

Дулааныхан
оройтсон, хүйтэрсэн гээд шугам татаж өгөхгүй бол амаржих газар хүйтэн өвөлжсөн буруутан нь танайх болох байх.

-Бид хариуцлага хүлээмээргүй байна. Ажлаа хийгээгүй
тэр дарга л хүлээх
ёстой биз дээ. Гэхдээ
бид тэр даргыг биш
эх нялхсыг бодож байна
гэж дахиад хэлье. Тиймээс
ирэх даваа гаригаас шугамыг
нь татуулна. Холбогдох газруудаас тооцоо, судалгаа нь
ч ирчих байх.

 

 

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжилгээний дүн хэрхэн гарахаас хамаарч өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах эсэхээ шийднэ

-ХЕЛИКО БАКТЕРЫН ВИРУС  ХҮҮХДҮҮДИЙГ ӨВЧЛҮҮЛСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭНЭ-

Дархан-Уул аймгийн Дар­хан сумын долдугаар
цэцэр­лэгт шалтгаан нь
тодорхойгүй гэдэсний халдварт өвчин гарч 181 хүүхэд
өнгөрсөн пүрэв гаригт эмнэлэгт
ханджээ. Эмнэ­лэгт хандсан
хүүхдүүдийн 34 нь аймгийн Нэгдсэн
эмнэл­гийн Халдвартын тасагт
хэв­тэн эмчлүүлж эхэлсэн
байна.  Пүрэв
гаригийн өглөөний 06.30 цагт эхний хүүхэд
эмнэлэгт хандсан аж. Уг
гэдэсний халдвар нь 38-40 хэм
хүртэл өндөр халуурах, бөөлжих,
цусан судалтай суулгах шинж тэмдэг
илэрчээ. Энэ мэтээр цэцэрлэгийн
бага, дунд ахлах бүх
бүлгийн хүүхдүүд өвчилсөн аж.

Иймд Аймгийн Онцгой байдлын
комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж,
халдварыг таслан зогсоох талаар
зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ
авсан байна. Хурлаар шаардлагатай
эм, хэрэгсэл, ариутгалын бодис, хүний нөөцийн
нэмэг­дэлд шаардагдах төсвийг
гаргаж, аймгийн Онцгой байд­­лын нөөц төсвөөс
санхүү­жүүлэхээр болжээ. Мөн  тус айм­гийн
Мэргэжлийн хяналтын газрын  шийдвэрээр
долдугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ
сарын 26-наас эхлэн тав
хоног хаах шийдвэр гаргасан
байна. Халдварын голомтод аймгийн Эрүүл мэндийн
газрын Халдварт өвчин тандалт судалгааны
албаны тархвар судлаачдын болон
Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны
баг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, лабораторийн
эмч мэргэжилтнүүд хүүхдүүд олноороо өвчилсөн шалтгаа­ныг хамтарч
тогтоохоор ажиллаж эхэлжээ.Түүнчлэн
аймгийн Эрүүл мэндийн  дар­гын 178, 179 дүгээр тушаал гарч,
эрүүл мэндийн байгууллагуудад “Өндөржүүлсэн
бэлэн байдал” зарласан бөгөөд
цагийн байдлын үед авах
зарим арга хэмжээний тухай
үүргийг Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн штабын
бүрэлдэхүүнд өгчээ. Мэргэжлийн хяналтын
улсын байцаагч нар энэ сарын
23-25-ны өдрүүдийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол
болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний
дээж болон багш, ажилчид,
хоолны газар зэргээс 90 арчдасын
шинжилгээ авч лабораторид хүргүүлээд
байгаа аж.  Дархан-Уул Аймгийн онцгой  байдлын
комисс хүүхдүүд олноороо хордсон асуудлыг хэлэлцэж,
зарим нэгэн шинжилгээний хариуны
талаар ярилцсан байна.  Энэ
талаар  Дархан-Уул аймгийн Эрүүл
мэндийн газрын мэргэжилтэн Л.Өлзий­жаргалтай ярилцлаа.

ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ
БАЙГАА

Эмнэлэгт
хэвтэн эмч­лүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал ямар байна?

-Нийтдээ долдугаар цэцэрлэгийн 181 хүүхэд эмнэлэгт хандсан.
Тэднээс 36 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэж
үзсэн учир хэвтүүлсэн. Өнөөдрийн
байдлаар 24 хүүхэд нь эмнэлгээс
гарсан. Үлдсэн хүүхдүүдийн биеийн
байдал сайжирч байгаа. Эмчилгээ
ч сайн хийж
байна. Удахгүй  эмнэлгээс
гарах байх.

Юунаас
болж хүүхдүүд олноороо өвдөх болов. Үүнийг хоол хүнстэй холбож үзэх хүн байна?

-Аймгийн Онцгой байд­лын
комисс энэ асуудлыг анхааралдаа
авч ажиллаж байгаа. Холбогдох
шинжилгээг хийсэн. Удахгүй дүгнэлт
нь гарах байх. Эрүүл
мэнд, мэргэжлийн хяналт талаасаа  олон төрлийн шинжилгээ
хийж байна. Тэр бүхнийг
нэгтгэж бас нэг онош
гаргана гэдэг өөрөө хугацаа
шаардсан асуудал. Тийм болохоор  онош гарсан гэж
шууд хэлэх учир дутагдалтай
байна.

Эмнэлэгт
хэвтсэн хүүхдүүдийн бие сайжирч байгаа юм байна. Дахиад шинээр хүүхдүүд энэ төрлийн өвчнөөс болж  эмнэлэгт
хандсан тохиолдол илэрсэн үү?

-Дахиж хүүхэд өвчилсөн тохиолдол
илрээгүй. Эмнэлгээс гарсан хүүхдүүдийг өрхийн
эмнэлэг хяналтдаа авсан.

Аймгийн
Эрүүл мэндийн газар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа болохоор  өндөржүүлсэн
бэлэн байдлыг хэзээ цуцлах вэ?

-Эхний гурван хүүхэд эмнэлэгт
ирснээс эхэлж, эмнэлэг, эрүүл
мэндийн байгууллагууд холбогдох тархвар судлалын болон
оношилгоо, эмчилгээ, зохион байгуулалтын арга
хэмжээг авч ажилласан. Халдварын
эх уурхайг илрүүлэхийн тулд
багш, эцэг эхчүүдээс тархвар
судлалын асуумжаар судалгаа авах, холбогдох эрүүл
зүй, нян судлалын шинжилгээ
авах, голомтын ариутгал хийх, өрхийн эмнэлгүүд
цэцэрлэгт ирээгүй хүүхдүүдийн гэрээр
очиж үзлэг, шинжилгээ хийх,
эмчилгээ оношилгоонд шаард­лагатай эм,
тариа, ариутгалын бодисоор хангаж, эмч, сувилагчийн
нэмэгдэл нөөцийг ажиллуулж, ор
нэмэх зэрэг холбогдох арга
хэмжээг авч ажиллаа. Өндөржүүлсэн
бэлэн байдлыг аймгийн Онц­гой байдлын комисс
ярилцаад удахгүй цуцлах байх.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ
ӨВЧНИЙ ВИРУС ИЛЭРСЭН
БОЛОЛТОЙ

Дархан-Уул аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Буянбат ийн ярив.

Цэцэрлэгийн
хүүхдүүд юунаас болж өвдсөн оношийг тогтоосон уу?

-Энд бид нягталж болох
бүх зүйлсээс нарийн шинжилгээ авсан.
Шинжилгээний дүн даваа гаригийн
өглөө (өнөөдөр) тодорхой болно. Тэр дүнгээ
бас улсын лабораториар баталгаажуулах
учиртай тэгж байж бид
эцсийн оношийг гаргана.

Хүүхдүүд
хоолны хордлогоос болж өвдсөн гэх мэдээлэл байна?

-Хоолны хордлогоос бол­сон гэж  шууд
хэлчих үндэслэл алга. Харин сая
аймгийн Онц­гой байдлын
комисс хуралдах үеэр  цэцэрлэгийн
сав суулганаас хелико бактерын вирус
илэрсэн гэж ярьж байна.
Хэдийгээр хүний биед тодорхой
хэмжээгээр байдаг вирус гэж
үзпэг ч бас бохир
заваанаас болж энэ бактер
үүсч хүүхдүүдийн гэдэсийг өвчлүүлсэн байж болох талтай.
Удахгүй гарах шинжилгээгээр энэ
нь тодорхой болох байх.

Долдугаар
цэцэрлэгийн үйл ажиллагааг тав хоногийн хугацаатай Мэргэжлийн хяналтын газар хаасан. Хүүхдүүдийн бие сайжирч байгаа болохоор удахгүй цуцална биз дээ?

-Долдугаар
цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахдаа
хүүх­дүүд юунаас болж
өвчилсөн тэр оношийг гаргах
хүртлээ хаах шийдвэр гаргасан.
Аймгаас шинжилгээний дүнг баталгаажуулахаар нийслэл
рүү явуулна. Нийслэл рүү явуулсан
шинжилгээний дүн юу гэж
гарах нь вэ. Үүний
эцэст аймгийн онцгой байд­лын комисс ярилцаад
цэцэр­лэгийн үйл ажиллагааг
хэвийн явуулах эсэхээ шийдэх
байх.

Хичээлийн шинэ жил эхэлснээс
хойш  Өмнөговь
аймгийн Ханбогд суманд цэцэрлэгийн
69 хүүхэд, Баян-Өлгий аймгийн
Өлгий суманд сургуулийн дотуур
байрны 130 хүүхэд  хордсон  мэдээлэл
ирж байв. Өмнөговь аймгийн
Ханбогд сумын цэцэрлэгийн 69 хүүхэд
энэ сарын 04-нд хордож, эмнэлэгт
хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед мөн
л хүүхдүүд суулгаж,
халуурч байсан юм. Хүүхдүүдийг
ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг Өмнөговь
аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалган үзэхэд
цэцэрлэгийн хүүхдүүд багш нараас халдварт
өвчин халдсан байх өндөр
магадлалтай нь тогтоогдсон. Шинжилгээгээр
Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт
хамруулахад 14-өөс нь халдварт
өвчний вирус илэрсэн удаатай.
Харин Дархан-Уул аймгийн
долдугаар цэцэрлэгийн хүүх­дүүд хоолноос
бус мөн л  халдварт өвчний вирусээс болж
өвдсөн байх магадлалтай аж.

 Г.ОНОН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

Аргын тооллын 9 сарын 30, Ангараг гара. Билгийн тооллын 6, Эртэний тэнгэрт
одтой хөх луу өдөр. Өдрийн наран 7цаг 05 минутад мандан 18 цаг 43 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох,
хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих , газар, шороо малтахад
муу. Өдрийн сайн цаг нь бар , луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар
яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээргэх буюу
засуулвал өнгө, зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм

“Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын талаар хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд, иргэд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний 2013 оны сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дөрвөн гол хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх тухай юм. Уг хөтөлбөр нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож “Улсын эрдэнэ” хэмээн өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хөтлөн явуулав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшиж оролцохдоо мөрийн хөтөлбөртөө тусгасан дөрвөн хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай заалт байсан.

“Улсын эрдэнэ” хөтөлбөрийн утга санааг та бүхэнд сануулах үүднээс нэг зүйлийг хэлье. Урьд нь бид соёлын өв, биет бус соёлын өв гэж түүнийг эзэмшигч хүнтэй нь холбоогүй, салангид байдлаар авч үзэж ирсэн. “Улсын эрдэнэ” хөтөлбөр, өргөмжлөл бол хүнтэй холбоотой. Монголын ард түмний олон зуу, мянган жил хуримтлуулж ирсэн дахин давтагдашгүй, хосгүй биет бус соёлын өвийг тээж яваа хүнийг илрүүлэх, түүнд төрийн өргөмжлөл олгох, улмаар хосгүй нандин ур ухаан, авъяас билгийг нь хойч үедээ тэр хүнээр дамжуулж үлдээх зорилготой хөтөлбөр юм. “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмыг боловсруулахад оролцсон хүмүүсийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол энэ төслийн сүүлийн хэлэлцүүлэг юм. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бол энэ журмын төслийн утга учрыг хамгийн сайн мэддэг, Монгол Улсын урдаа барьдаг мэргэжлийн хүмүүс юм. Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор албажуулахын өмнө та бүхэн дахин нэг сайн нягтлан шүүж, хамгийн сүүлийн редакц хийж ажиллаж өгөхийг та бүхнээс хүсч байна.

Энэ төсөлд БШУЯ, ШУА-ийн ажилтнууд, судлаачид, олон хүний саналыг авсан. Өргөмжлөлийг цагаан сараар олгодог байхаар тусгаж өгсөн. Олгосны дараа тэр хүнд нь ур ухаан, авъяас билгээ хойч ирээдүй, залуу үедээ өвлүүлж үлдээхэд нь дэмжлэг үзүүлдэг байх зорилготой. Энэ хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

“Улсын эрдэнэ” хөтөлбөр нь Монголын ард түмэн бид бүхний түүхэнд тэмдэглэгдэх чухал хөтөлбөр болох учраас та бүхнээс идэвхтэй оролцохыг хүсч байна. Баярлалаа” гэлээ.

Үүний дараа Соёлын биет бус өвийг тээгч хүмүүсийг хэрхэн урамшуулдаг талаар гадаад орнуудын зарим туршлагаас Соёлын өвийн төвийн зөвлөх, доктор С.Юндэнбат танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар тээгч эзэнтэйгээ хамт үрэгдэж үгүй болох эрсдэлтэй эмзэг өв болох соёлын биет бус өвийг хойч үедээ дамжуулан үлдээх зорилгоор гадаадын улс орнууд тодорхой арга хэмжээ авдаг байна. Японд 1950-иад оноос ийм арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 1975, 2004 онд удаа дараа хууль тогтоомж гаргаж байжээ. Ингэснээр устаж мөхөхийн босгонд тулсан уламжлалт технологи, урлаг, ёслол, зан үйлийг тээгчдийг төрийн хамгаалалтад авч, “Хүн эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг Японд анх хэрэгжүүлж байсан байна. БНСУ мөн ийм хөтөлбөр хэрэгжүүлж, ЮНЕСКО дээрх орнуудын “Хүн-амьд эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг гишүүн орнууддаа нэвтрүүлэх зөвлөмж гаргаж байжээ. БНСУ-д соёлын биет бус өвийг тээгчдэд мөнгөн урамшуулал олгохоос гадна эрүүл мэндийг нь хамгаалж, урлах бүтээх орчныг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авдаг юм байна. Харин уг өв тээгч хойч үеийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дээрх нөхцөлийг цуцлах арга хэмжээ авдаг аж.

Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын төслийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Түүний танилцуулснаар уг өргөмжлөл нь алтан, мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй байх юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн Цагаан сараар хүртээх бөгөөд жилдээ ес хүртэлх тооны өвлөн уламжлагч хүртэх нөхцөлтэй ажээ. Өргөмжлөлийг энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал дагалдах юм байна. Алтан өргөмжлөлийг хүртсэн нэг өвлөгч таван сая төгрөг, хэрэв хамт олноороо бол найман сая төгрөгийг оролцооны хувь хэмжээгээрээ хуваан хүртэж байхаар төсөлд тусгажээ. Мөнгөн өргөмжлөлийг нэг өвлөгч хүртвэл гурван сая төгрөг, хамт олноороо бол таван сая төгрөгийг хуваан хүртэх юм.

Эдгээр өвлөн уламжлагчид өөрийн эзэмшсэн мэдлэг, авъяас, ур чадвараа хойч үелдээ заан сургаж өвлүүлж үлдээх үүрэг хүлээж жил тутам үр дүнгээ олон нийтэд тайлагнаж байх юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид төсөлтэй холбогдуулж санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, доктор О.Нямдаваа Энэтхэгт очиж Монголын эзэнт гүрний өв залгамжлагч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг хүмүүстэй уулзсан байна. Тэд бүр Монголын эзэнт гүрний үед улсын хамгийн ухаантай хүн, цэргийн гарамгай жанжин, ган тайлах гэх мэт өвөрмөц авъяастай хүн, онцгой яруу найрагч, гоц уран барималч зэргийг шалгаруулж, хамгаалж байсан гэдгийг ярьж байжээ. Доктор С.Дулам Монгол төрийн алтан хайрцагны бодлогын үргэлжлэл нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл болох юм хэмээж байлаа.

Төслийн талаар үг хэлсэн хүмүүс мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлэх, ур чадвараа дараа үедээ өвлүүлэх ажилд хариуцлагагүй хандсан бол өргөмжлөлийг цуцлах, өв тээгчид тавих шалгуурыг нарийн боловсруулах зэрэг санал хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

А.Саранзаяа тайлбар хийжээ

“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан нарын 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон.

Эл хэрэгт Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг холбогдуулан шалгаж байсан ч түүнтэй холбоотой хавтаст хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэн хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ хэргийн талаар бодит баримтанд тулгуурласан үнэнийг үзэгчдэд хүргэх зорилготой “Хачиргүй үнэн” нэвтрүүлгийн хамт олон “Үнэнд гүйцэгдсэн чулуу” нэртэй нэвтрүүлэг хийж А.Саранзаяагаас тайлбар авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл ажлаа эхэллээ

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус Эрдэс баялгийн Бодлогын Зөвлөлийг байгууллаа. Эрдэс баялгийн Бодлогын Зөвлөлийн ажиллах журам, Бодлогын Зөвлөлийг 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлах шийдвэрийг Эрдэс баялгийн Бодлогын зөвлөлийн анхны хурлаас гаргалаа.
Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл нь Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар хууль санаачлагчдын хуулийн төсөлд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн стратеги болон салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцох, мөн олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллан судлагаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулж сурталчилах зорилготой болно.
Түүнчлэн энэхүү Бодлогын зөвлөл байгуулагдсанаар Эрдэс баялгийн салбарын бодлогын аливаа шийдвэр нь угсалбарын харилцаанд оролцогч талуудын санал, судалгаанд үндэслэн гардаг болох аж.