Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр азийн аварга боллоо

Солонгосын
Инчеон хотноо болж буй азийн XVII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Олимпийн
алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ. Тэрээр Тажикстан, БНСУ, Узбекстаны
бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө Казахстаны Раковыг ялж алтан медаль хүртлээ. Түүний хүртсэн алтан медаль
монголын жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан
медаль боллоо.

Харин +100
кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр алтан медалийн төлөө Японы бөх Ожитани Такэшитэй
барилдаж ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Ө.Дүүрэнбаяр эхний
тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд удаах тойрогтоо Казахстаны бөхийг юүко
үнэлгээгээр ялсан. Ингээд БНСУ-ын
тамирчин Ким Сун Минтэй барилдан буулган авч алтан
медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахь төрөл төрөгсдийнхөө шарилыг эргэжээ

Хойд Солонгосын Өмнөд Хамьён мужийн Хамхун хотын засаг захиргаанаас  дэлхийн II дайны үеэр амиа алдаж, энд нутаглуулсан Япон иргэдийн төрөл төрөгсдөд шарилыг нь эргэх зөвшөөрөл олгосон байна. Урьд нь орон нутгийн засаг захиргаанаас гадаадын иргэдийг өөрсдийн бүс нутагт нэвтэрхийг зөвшөөрдөггүй байж. Учир нь тус газраас холгүй цэргийн обьект байдаг юм. Есдүгээр сарын 15-нд Японы таван иргэн дээрх асуудлаар Хойд Солонгосыг зорьсон байна. 

БНАСАУ-ын эрх баригчид болон Японы тал 1970-1980-аад онд Хойд Солонгосын тал хулгайлагдсан иргэдийн хэргийг дахин шалгах тухай гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурцгаасан юм. Үүний дараа Японы тал Хойд Солонгосын эс­рэг тавиад байсан зарим хо¬ри¬гоо зөөлрүүлсэн. Гэ¬рээнд зааснаар БНАСАУ-д нутаглуулсан Япон иргэдийн шарилд шинжилгээ хийх боломж бүрдээд байгаа аж. Сануулахад,  2002 онд Умард Солонгосын эрх баригчид  анх удаа тус улсын 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдний тав нь эх орондоо буцсан бол үлдсэн нь нас барсан гэж мэдэгдэн шарилуудыг нь Япон руу илгээсэн юм. Токиогийн зүгээс Пхеньяныг уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг нэг бус удаа шаардаж байгаа билээ.  

Categories
мэдээ нийгэм

Маргааш OWL дурангийн нээлт болно

ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаабаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулах ёслолын үйл ажиллагаа маргааш 09.00 цагт болох гэнэ. 

Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран бөгөөд дэлгэгдэж онгойдог хагас бөмбөлгөн дээвэртэй павилонд байрлуулжээ. Солонгос улс одоогоор төрөл бүрийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай бөгөөд Солонгосын тал эдгээр хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох гэх мэт судалгааны ажилд тус дуранг ашиглах ажээ. Мөн дуранг дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой учраас энэ чиглэлээр хамтарсан ажиглалтуудыг хийх, харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зэрэг зорилтыг тавьсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 358 оюутан, залуус ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооноос өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан “Цагийн ажил” хөдөлмөрийн яармаг, “Төгсөгч-2014”, “Явуулын хөдөлмөрийн бирж”-ээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 689 оюутан, залуус бүртгүүлснээс 358 нь байнгын болон цагийн ажлын байртай болжээ.

Нийслэлийн захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дахь ажлын албаны хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд явуулын биржийг хоёр өдөр ажиллуулжээ. Туушин зочид буудалтай хамтарч “Цагийн ажил” өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөг нь уг зочид буудалд зөөгч, хаалгач, өрөөний үйлчлэгч зэрэг ажлын байруудыг цагийн болгож байгаагаараа онцлог байсан байна. “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг өөрсдийн хороонд ирж ажиллах саналууд тасралтгүй ирж байгаа бөгөөд энэ долоо хоногт МУИС-ын байруудаар ажиллах аж. 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган ирэх лхагва гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын намрын чуулганы хуралдаан аравдугаар сарын 1-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт эхлэх гэж байна. Энэ намрын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

Ээжүүдийн холбооныхон маргаашаас эхлэн суулт хийнэ

“Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болон “Ээжүүдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул маргаашаас эхлэн суулт хийх болсноо мэдэгдлээ.

Тус холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2014 оны энэ сарын 20-ны дотор хүлээн авч уулзахыг, УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагуудтай зөвшилцөх уулзалтыг зохион байгуулахыг шаардаад байсан юм. Гэвч шаардлагын хариуг өгөхгүй байгаагаас гадна авсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас тэд тэмцлийн дараа, дараагийн хэлбэрийг сонгох болсон хэмээн мэдэгдлээ.

Мөн “Ээжүүдийн холбоо”-ны зохицуулагч нар “МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрох хүртэл тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгон “ясаа цайтал” тэмцэх болно. Нийслэлийн хэв журмын газрынханд хандаж хэлэхэд, бид та нараас жагсах зөвшөөрөл авах ёсгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр өдөр шөнө тэнцэнэ

Жил бүрийн гурав болон есдүгээр сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Маргаашнаас эхлээд өдрийн цаг богиносож, шөнө уртсах юм. Харин арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог бол зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, богино шөнө болдог билээ. 

Categories
мэдээ спорт

Сагсчид хэсгийнхээ II байрт шалгарав

Азийн спортын наадмын гурав дахь өдөр манай сагсчид хэсгийн аваргын төлөө Кувейтын багтай тоглолоо. Тэмцээний төгсгөлд 81:82 онооны харьцаатайгаар манай баг ялагдал хүлээж, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарав.

Ингэснээр А хэсгээс хоёроор гарсан манай шигшээ баг дараагийн шатанд Йордан болон Солонгос улсын багтай нэг хэсэгт орж буй юм байна. Хэсгийн эхний тоглолтоо маргааш Йорданы шигшээ багтай хийнэ.

Categories
мэдээ спорт

Жудогийн хүнд жингийнхэн аваргын төлөө барилдана

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн ангилалд барилдаж буй Ө.Дүүрэнбаяр, -100 кг-д хүч үзэж байгаа гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай бөх Ө.Дүүрэнбаяр дараагийн барилдаанаа Японы бөхтэй хийх бол Н.Түвшинбаяр Иран, Казахстаны бөхийн аль ялсантай аваргын төлөө хүч үзнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Европын Комиссын даргаар сонгогдсон Жан-Клод Юнкер захидал ирүүлжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж ноён Жан-Клод Юнкерт захидал илгээсэн билээ.

Жан-Клод Юнкер Ерөнхийлөгчид хариу илгээсэн захидалдаа “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Европын Комиссын даргаар сонгогдсонд минь баяр хүргэсэнд тань гүнээ талархаж байна. Миний бие Европын Комиссыг тэргүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд сонгогдсоноо нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Манай байгууллага ойрын ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ноён Жан-Клод Юнкер ирэх 11 дүгээр сарын 1-нд Европын Комиссын даргын ажлыг албан ёсоор хүлээж авах юм.