Categories
мэдээ нийгэм

Газартай иргэдэд зуслангийн газар олгохгүй

Энэ жилээс эхлэн зуслангийн газар өмчлүүлж байгаа билээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай, 22 дугаар хорооны Цолмон, Цээнэ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон.

Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас  “Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд өмчлүүлэх зуслангийн газар дууссан. Шинээр бүртгэл хийхгүй. Ер нь шинээр зуслангийн газар авах хүсэлтэй иргэдийг ч бүртгэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганц удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Ахин тодруулбал нийслэлд гэр бүлийн зориулалтаар олгохоор болсон газар өмчлөлд хамрагдсан бол зуслангийн газар өмчлөхгүй гэсэн үг” хэмээн мэдэгдлээ.  

Categories
гадаад мэдээ

Францис Албани улсад айлчлав

Ромын хамба ламтан Францис Албани улсад айлчилж, иргэдтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамба ламтанг нийслэл Тирана хотод ирэх үед 50 мянга гаруй хүн цуглаж, бурханы дуулал дуулцгаажээ. Мөн 2500 гаруй цагдаа хамгаалтад гарчээ. Тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь лалын шашинтай бөгөөд энэхүү айлчлалыг эсэргүүцэж, түүдэг гал асаасан байна. Тирана хотод 40 гаруй католик сүм үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэдний 11 сүмийн хамба нь Ромоос хүрэлцэн ирсэн байдаг аж. Албани улсад 1967 оноос хойш Ромын ямар ч хамбатан шашины айлчлал хийгээгүй билээ.

Францис энэхүү айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Бужар Нишанитай уулзахаар болжээ. Өнгөрсөн онд Францис Ромын хамба ламтанаар сонгогдсоны дараа Ерөнхийлөгч Нишани эх орондоо айлчлахыг хүсч байсан юм. Францис айлчлалынхаа үеэр “Шашин бол бидний дайсан биш” хэмээх илтгэл тавьж, айлчлалыг нь эсэргүүцсэн хүмүүсийг эвтэй байхыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Зэлтэрийн боомтоор нүүрс тээвэрлэхээр зорьж байна

Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн боомтыг хөгжүүлэх зөвшөөрлийг Монголын Хил Боомтын үндэсний зөвлөлөөс авчээ. Уг зөвшөөрөлд “Ерөнхий Хөгжлийн төлөвлөгөө”-г батлаад, Хилийн Боомтын ерөнхий газрыг Prophecy Coal-ийн хөгжлийн төвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Дараагийн алхам нь Улаан Овоо ба Зэлтэрийн боомтыг холбох 17 км замын ТЭЗҮ-г Зам Тээврийн яамаар батлуулж зөвшөөрөл авах юм. Мөн Монголын Гаалийн Ерөнхий газартай хамтран ажиллаж гаалийн шалган нэвтрүүлэх бүсийг Улаан Овоогийн ордод байгуулахаар ажиллаж байна.

Компани энэ ондоо багтаан Зэлтэрийн боомтоор нүүрсээ тээвэрлэж эхлэхийг зорьж байгаа аж. 2014 онд Сүхбаатараар дамжуулан бүтээгдэхүүнээ амжилттай борлуулжээ. Бүтээгдэхүүний дундаж үнэ 50-65 ам.доллар байгаа боловч хаана хүргэж буйгаас хамаарч үнэн нь хэлбэлзэлтэй байгаа аж. Богино хугацаанд Prophecy Coal нь ОХУ-ын Буриадад чанартай нүүрс нийлүүлдэг гэдгээрээ танигдаж чадсан байна. Иймээс Улаан Овоогийн гол зах зээл нь ОХУ байх ба Зэлтэрийн боомтыг нээснээр тээврийн зардлыг хэмнэж өрсөлдөх чадвараа сайжруулах юм. Хувьцааны ханш 0.98 хувиар өсөөд байна.

Categories
гадаад мэдээ

Сирийн дүрвэгсдийн тоо 130 мянга давжээ

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас сүүлийн хэдэн өдөрт Турк руу дүрвэсэн Сири иргэдийн тоо 130 мянгад давсан ба эдгээр хүмүүст яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэ нь 2011 онд Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш гарсан хамгийн том шилжилт хөдөлгөөн гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь Исламын улсын түрэмгийллээс болгоомжилсон курдууд байгаа аж.

Өөрсдийгөө “Исламын улс” хэмээн нэрлэсэн суннитын зэвсэгт бүлэглэл Иракийн хойд хэсэг, Сирийн зарим хотуудад хяналтаа тогтоогоод байгаа юм. Хамгийн сүүлд Сирийн Кобане хотын ойролцоох 60 орчим сууринг хяналтандаа авснаа зарласан төдийгүй босогчид 11 энгийн иргэнийг цаазалсан хэрэг гарчээ.

Гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого хөдөлгөөн эхэлснээс хойш нийт нэг  сая орчим хүн Турк руу дүрвэн гараад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хашаанд залуучууд газ үнэрлэж байжээ

“Цэцэрлэгийн хашаанд хэсэг залуучууд ахуйн газ үнэрлэн мансуурч орилоод байна” гэсэн мэдээлэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Тус хэлтсийн алба хаагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсныг таслан зогсоож шалгаж байна.

Энэ тухай бид олон удаа сонин хэвлэлээс уншиж, телевиз радиогоос үзэж, сонсож байсан ч онцолж, анзаарч үр хүүхдүүддээ хэлж ойлгуулж анхааруулсан нь хэд билээ. Миний хүүхэд яалаа гэж ийм юм хийхэв дээ гэж бодож явтал, хүүхэд нь газ үнэртэж цагдаад дуудагдан шалгагдаад ирэхээр нь сая ухаарсан эцэг эхчүүд олон байна.

Муу ёр гэж мухар сүсэглээд орхих биш нийгэмд бас нэгэн түгшүүр болоод байгаа энэ асуудалд сэрэмжтэй хандаж, хор уршгийг нь хүүхэд залуусдаа ойлгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд анхны америк менежменттэй эмнэлэг нээлтээ хийлээ

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг
багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах
боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК,
Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг
санаачлан хэрэгжүүллээ.  Интермед эмнэлэг нь европ стандартын дагуу
Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношлогоо,
эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж,
үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа
онцлог юм.

14092301

Нээлтийн
ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хэлсэн үгэндээ “Хувийн
хэвшлийн компаниуд урт хугацаанд нийгэмд өгөөжөө өгөх томоохон төсөлд
хөрөнгө оруулж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр
орууллаа. Гадаадад эмчлүүлэх, оношлуулаад нэг жилд 20 гаруй сая долларын
зардал гарч байна. Энэ эмнэлэг нээгдсэнээр иргэдийн эрүүл мэндийн
салбарын техник технологийн шинэчлэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг
чадварт итгэх итгэл улам нэмэгдэж, гадаадад явж эмчлүүлэх урсгал
багасна. Европ стандартын дагуу баригдсан орчин үеийн энэ эмнэлэг зөвхөн
монголчууд бус ойр хавийн бүс нутгийнхан ирж үйлчлүүлдэг том төв болж
чадна гэдэгт итгэж байна” гэлээ.

JAV_5036

Эмнэлгийн
удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг
АНУ-ын Юнайтед Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг
хариуцаж, монгол эмч мэргэжилтнүүд америкийн нарийн мэргэжлийн эмч
нартай оношлогоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах юм.
Тус эмнэлгийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн
4000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд оролцож, төслийн
нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.  Интермед эмнэлэг
нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж
байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
албанаас мэдээллээ.       

Categories
мэдээ нийгэм

Зурхайн ухаан болон Цагийн хүрдэнгийн талаар ном айлдана

Энэ сарын 26 ны өдөр буюу Баасан гарагийн 12.00 цагт Жавзандамба Хутагт Төвд Жононгийн урсгалын болоод зурхайн ухааны эрдэмтэн лам Бэри Агваандорж Зурхайн ухаан болон Цагийн хүрдэн гэж юу болох, таны өдөр тутмын амьдралын мөрт хэрхэн нөлөөлдөг тухай сонирхолтой лекц айлдвар айлдах гэж байна.

Бэри Агваандорж ламын товч намтрыг дурдваас Амдо аймгийн Гологт хэмээх нутагт мэндэлжээ. Тэрээр Жононгийн хийдэд шавилан сууж голлон цагийн хүрдний номыг үзэж судалсан байна. Бэри Агваандорж лам Дүйнхорын ном үзэж судлаад гэлүгба ёсны 5 боть ном үзсэн юм. мөн 1997 онд Энэтхэгийн Дарамсала хотод 9-р Богд Жавзандамба Хутагтын өргөөнд богд ламын бичиг соёлын ажлыг гүйцэтгэж байжээ.

Өдгөө тэрээр АНУ-ын Виржиниа мужид өөрийн шашны төвд багшаар ажиллаж байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Гурван хоногт 10 мянган ширхэгийн борлуулжээ

“Apple” компани энэ сарын 9-ний өдрөөс эхлэн шинэ бүтээгдэхүүний худалдаанд гаргасан билээ.  Гурван хоногийн дотор 10 сая ширхэг “iPhone 6” болон  iPhone 6 Plus” борлуулсан байна. Гэсэн хэдий ч энэ нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ. 

Categories
мэдээ спорт

Буудлагын эрэгтэй баг VI байрт шалгарлаа

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр явагдсан 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд манай улсын баг 1850.8 оноогоор VI байр шалгарчээ.

аЭнэ төрөлд 15 багийн 53 буудагч цэц мэргэнээ сорьсон байна. Манай тамирчин ОУХМ Н.Баяраа 622.1 оноогоор IX байр, ОУХМ Д.Ганзориг 614.8 оноогоор 29 дүгээр байр, ОУХМ Б.Бишрэл 614.8 оноогоор 30 дугаар байр тус тус эзлэв. 

аХарин БНХАУ-ын баг 1886.4 оноогоор эхний байрт шалгарсан бол 1867.6 оноотой БНСУ-ын баг удаалж, 1863.1 оноотой Энэтхэгийн баг гуравдугаар байр эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголоос хар тамхины хоёр бүлэг илрүүлсэн гэв

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхины томоохон хоёр бүлэглэл илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд орших нэгэн зочид буудлаас долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах бас нэгэн зочид буудлаас таван хүнийг хар тамхи татан мансуурч байхад нь баривчилсан байна. Тэд 25-31 насны залуус байсан бөгөөд тэднийг хорих 461-р ангид цагдан хориод буй юм байна.