Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлагын төв нээгдлээ

Эрүүл мэндийн яамны дэргэд Шуурхай удирдлагын төв байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах, шийдвэр гаргагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй аж.

ЭМЯ-ны шуурхай удирдлагын төв нь аудио, видео, илтгэх зэрэг интерактив мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүс, 21 аймаг, харьяа байгууллагууд, ДЭМБ, АНУ-ын Өвчин Судлалын Төв болон бусад хамтрагч талуудтай холбогдох боломжтой аж. Мөн кабелийн телевиз, цахилгааны нөөц эх үүсвэр, агааржуулалт, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, утасгүй интернет сүлжээнд холбогджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч долоо хоногт золгүй байдлаар 23 хүн нас баржээ

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар нийт 23 хүн нас баржээ.

Эдгээр иргэний нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд ажиллаж байна.

Хүйтэн сэрүүний улиралд осгож нас барах тохиолдол нэмэгддэг учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн багийн төрлийн тэмцээн эхэллээ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн багийн төрлөөр үргэлжилж байна. Манай
эрэгтэй, эмэгтэй багууд эхний учраагаа ялж, дараагийн тойрогт БНСУ-ын
багтай оноолт таарлаа.

Эрэгтэй баг эхний тойрогт Туркменстаны багийг 5:0-ийн харьцаагаар ялж,
дараагийн тойрогт тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдана.
БНСУ-ын жүдочид Ираны багийг 5:0-ийн харьцаагаар ялсан байна.

Харин ДАШТ-ий мөнгөн медальт манай эмэгтэй баг эхний тойрогт Тайландын
багийг 4:1-ийн харьцаагаар ялж, дараагийн тойрогт мөн тэмцээнийг зохион
байгуулагч орны жүдочтой учраа таарлаа. БНСУ, БНАСАУ-ын баг эхний тойрог
учраа таарч 5:0-ийн харьцаагаар өмнөдүүд ялалт байгуулжээ.

Хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 15.30 цагт эхэлнэ.

 

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

НЭМЭЛТ: 16:00 цаг.

Эрэгтэй баг БНСУ-ын багт 5:0-ийн харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн
төлөө Японы багтай барилдахаар шалгарлаа. Японы баг эхний тойрогт
Узбекстаны багт 2:3-ын харьцаагаа ялагдсан ч Саудын Арабыг 5:0-ын
харьцаагаар ялжээ.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Урт буучид багаараа зургадугаар байр эзэллээ

Азийн наадмын буудлагын хийн урт бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд нийт 53 тамирчин онч мэргэнээ сорилоо.


Манай ОУХМ Н.Баяраа 622.1 оноогоор 9-р байр,
            ОУХМ Д.Ганзориг 614.8 оноогоор 29-р байр,
            ОУХМ Б.Бишрэл 614.8 оноогоор 30-р байр тус тус эзэлжээ.

Харин тэд багаараа  1850.8 оноогоор 15 орноос зургадугаар байрт
шалгарсан байна. Уг төрөлд БНХАУ 1886.4, БНСУ 1867.6, Энэтхэг 1863.1
медальт байр тус тус эзэлжээ.

Categories
мэдээ спорт

Байт харвааны эрэгтэй тамирчид багаараа 12-р байрт оржээ

Азийн наадмын байт харвааны төрөл өнөөдөр эхэлсэн билээ.

Манай байт харвааны эрэгтэй тамирчид багаараа 1968 оноо авч 12-р байрт оржээ. Энэ төрөлд БНСУ, Иран, Энэтхэгийн тамирчид эхний гурван байрыг эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Тулга 669 оноогоор 37-д, П.Жамъянгомбо 668 оноогоор 38-д, Н.Өлзийхутаг 631 оноогоор 53-р байрт тус тус орлоо.

Харин одоо эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрлүүд явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар их сургууль МУИС-аас тусгаарлагдлаа

Нийслэл Улаанбаатараар овоглосон хамгийн анхны Улаанбаатарын Их сургууль МУИС-аас тусгаарласнаа өнөөдөр зарлалаа. Тус сургууль хуучин дөрвөн жилийн турш МУИС-ийн салбар сургууль гэдгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин өнөөдөр ийнхүү нийслэлийн харъяа Улаанбаатарын их сургууль болж нээлтээ хийлээ. Улаанбаатарын их сургууль нь  БЗД-ийн Кино үйлдвэрийн буудлын хойно байрладаг. Өнөөдрийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийг асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон тус сургуулийн захирал доктор, профессор С.Байгальсайхан нар оролцлоо. Мөн сургуулийн багш ажилчид болоод үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.  

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Монголын сүүний нэг өдөр” өдөрлөг болно

Дүнжингарав худалдааны төвд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болж байгаа билээ. “Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд Монголын хөрсөнд тарьж ургуулсан жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байгаа. 

Тэгвэл өнөөдөр 13.00-16.00 цагийн хооронд “Монголын сүүний нэг өдөр” өдөрлөг болох юм. Энэ үеэр дотоодын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээний талаар сонирхолтой, эдийн засгийн талын мэдээлэл өгөх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

18 настай охин барилгаас унаж, амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй “Илсон Деволепмент” компанийн захиалгаар барьж байгаа “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас өчигдөр орой 18 настай охин  унаж, амиа алджээ. 

хУг барилгын ажлыг “Зуншин” компани гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж буй аж. Өчигдөр барилга дээр ажиллаж  байсан С охины  өргүүрийн бэхэлгээ болон хамгаалалтын бүс тасарсны улмаас ийн амиа алдсан байна. 

МХЕГ-аас өмнө тус барилгад шалгалт хийхэд “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй “Зуншин” компани туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байжээ. Зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан ч даалгаврыг үл хайхарсан юм байна. 

Categories
гадаад мэдээ

Еврогийн шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа

Европын төв банкнаас еврогийн шинэ 10-тын дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Шинэ мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс хамгаалж нууцлалыг нь урьдынхаас сайжруулсан байна. Түүнээс гадна евро гэсэн үгийг  латин, грекээс гадна кирилл үсгээр бичжээ. Дэвсгэртийг хоёр талд долгионтой хээтэй бөгөөд тэмтэрхэд мэдрэгддэг гэнэ. Еврогийн 10-тын шинэ дэвсгэртийг өнөөдрөөс эхлэн гүйлгээн гарах юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Булган аймгийн Баяннуур суманд галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус сумын хоёрдугаар багийн малчны үхэр үхсэн тухай дуудлагын дагуу энэ сарын 17-ны өдөр малын эмч газар дээр нь ажиллан, галзуу өвчний шинж тэмдэгээр үхсэн болохыг оношилжээ. Улмаар сумын Гамшгаас хамгаалах штабаас албаны бүрэлдэхүүн гарч, үхсэн үхрээс дээж авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлжээ. Улмаар үлдэгдлийг заавар, журмын дагуу шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Шинжилгээний дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна.