Categories
мэдээ нийгэм

CNN: Монголын амьдрал арван жилийн өмнөхөөс хэрхэн өөрчлөгдөв?

CNN агентлаг дэлхий ертөнцийн сонин хачинг үзүүлдэг аяллын буландаа Монголын амьдралыг онцолжээ. Тэд Улаанбаатар арван жилийн өмнөхөөс хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаар дүрсэлсэн байна.


Улаанбаатар хот өөрчлөгдөж, өнгө үзэмжтэй болж буйн нэг жишээ нь Blue Sky цамхаг юм.

Улаанбаатарын клубт болох загварын шоунд бэлтгэж буй моделиуд

1,3 сая хүн амтай Улаанбаатар хотын хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдарч байна.

Монголын нийслэлд үдэшлэгт оролцож буй залуус. 10 жилийн өмнөхөөс Улаанбаатар хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах уг зургийг Стив Зеллнер авчээ.

Улаанбаатарын клубт бүжиглэж буй Монгол эмэгтэйчүүд.

Монгол цэргүүд Сүхбаатарын хөшөөний урд жагсаж байна.

Тэргээр ус зөөж буй Монголын иргэн.

Монголын парламентын ордныг тойроод өндөр барилгууд баригджээ.

Нийслэл Улаанбаатар улам хотжиж байна. Louis Vuitton брэндийн дэлгүүрийн өмнө алхаж буй Монгол бүсгүй

Төсөл боловсруулах компанид менежерээр ажилладаг Б.Галбадрах Lexus машиндаа үеэлээ суулган явж байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргын тэмцээний дараа зодог тайлж магадгүй хөлбөмбөгчид

Бразиль 2014 тэмцээний дараа зодог тайлах магадлалтай 10 тамирчинг танилцуулж байна.


1. Тим Кахилл

Олон улсын чанартай 71 тэмцээнд оролцсон тэрээр 34 гоол оруулсан Австралийн шилдэг хөлбөмбөгчин юм. Тим Кахилл нь сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан гоол оруулсан дөрвөн тамирчны нэг ажээ. Тэрээр удахгүй зодог тайлж магадгүй байна.

2. Икерь Касиллас

Испанийн шигшээ багийн хаалгач Касиллас олон улсын 156 тоглолтод оролцсон байна. Хүүхэд шиг төрхтэй тэрээр улсынхаа шилдэг хаалгач болсон юм. Тэрээр удахгүй багаасаа гарч, спортоо орхино гэдгээ мэдэгджээ.

3. Андри Пило

Италийн шигшээ багийн тоглогч Пило 97 тэмцээнд 13 гоол оруулав. 2006 оны дэлхийн аваргад Италийн шигшээ баг Германыг хожиход гол нөлөө үзүүлсэн тэрээр Уругвайн хаздаг “махчин” Луис Саурезын дайралтад өртөж байсан удаатай.

4. Стивен Жеррард

Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Жерард 114 тэмцээнд 21 гоол оруулжээ. Ливерпүүл клубын тамирчин тэрээр 2000 оны дэлхийн аваргад Украины эсрэг шилдэг тоглолтыг үзүүлж байв. Хэрэв тэр зодог тайлахаа зарлавал Английн багийн амжилт буурах нь тодорхой.

5. Хави

Испанийн шигшээ багийн тоглогч Хави 133 тоглолтод 12 гоол оруулжээ. Барселон клубын шилдэг тоглогчдын нэг тэрээр Бразил явахаасаа өмнө зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.

6. Самуэль Это”о

Камеруны тоглогч тэрээр 118 тоглолтод 54 гоол оруулсан байна. Африкийн хамгийн шилдэг тоглогч тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн ч АС Милан клубтэйгээ холбоотой байна гэв.

7. Жанлуижи Буффон

Италийн багийн хаалгач тэрээр бүх цаг үеийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. 45 сая фаундаар тоглож байсан дэлхийн хамгийн үнэтэй хаалгач тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн байна.

8. Клинт Демпсий

Америкийн багийн тоглогч Демпсий 106 тоглолтод 38 гоол оруулжээ. Зогсолтгүй урагшлан эрч хүчтэй довтлох түүнээр багийнхан нь дутах нь гарцаагүй.

9. Дидье Дрогба

Африкийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгчин Дрогба зодог тайлах гэж байна. Тэрээр 104 тоглолтод 63 гоол оруулсан Зааны ясан эргийн хүчтэй довтлогч юм.

10. Мирослав Клозе

Германы мэргэн бууч Клозе 133 тоглолтод 73 гоол оруулжээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Бразилийн Роналдогийн амжилтыг эвдэхээр оролцсон тэр зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Клозе нийт 15 гоол оруулж, Роналдотой эн зэрэгцсэн. Тэрээр Бразилийн аваргаас өмнө зодог тайлахаа мэдэгдсэн.

Categories
гадаад мэдээ

Украины түр эвлэрэх гэрээг сунгажээ

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын салан тусгаарлагчдын бослого хөдөлгөөн өрнөж буй зүүн мужуудын эрх баригчидтай долоо хоногийн турш гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг дахин гурван хоногоор сунгасан бөгөөд энхийн хэлэлцээр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Донецк, Луханск дахь босогчдын удирдагчид түр эвлэрэх гэрээ байгуулж, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн бол бусад нь татгалзав. Порошенко Европын холбооны худалдааны гэрээнд гарын үсэг зурсанаас хойш нэг хоногийн дараа гал зогсоох гэрээг сунгахаар боллоо. Өчигдөр Украины ерөнхийлөгч асан Леонид Кучма тэргүүтэй салан тусгаарлагчдын төлөөлөгчид эвлэрүүлэн зуучлагчдын тусламжтайгаар хэлэлцээр хийсэн байна. Тэд энхийн хэлэлцээрээс татгалзжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зэвсэг хэрэглэхээ болихыг тулган шаардахгүй бол энхийн хэлэлцээр үр дүнгүй гэдгийг сануулав.

Categories
мэдээ нийгэм

Ойн нөөц 0,7 хувиар багасчээ

Сүүлийн 15 жилийн судалгаагаар манай ойн нөөц 0.7 хувиар доройтсон байна. Тиймээс ойг хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Монголд шилмүүст ой 12.5 сая, заган ой 6.5 сая га бий. Ойг хамгаалах ажлын хүрээнд говь, хээрийг ойжуулж заг тарих шаардлагатай гэдгийг эмч нар хэлж байна. Дэлхийн хуурай газрын 30 хувийг ой эзэлдэг. Ой бол хүчилтөрөгчийн үйлдвэр. Хүчилтөрөгчгүй бол хүн гурван секунд ч амьдарч чадахгүй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Солонгосын ”Vogue” сэтгүүлийн охид Монгол хувцсаар гангарав

Categories
гадаад мэдээ

100 хувь аюулгүй элсэн чихэр бүтээжээ

Венийн технологийн их сургуулийн эрдэмтэд аюулгүй элсэн чихэр бүтээх шинэ технологи дээр ажиллаж.

Тэд үр дүнд нь орлуулагч эритрит гэх тусгай хэлбэрийг гаргаж авсан байна. Эритрит нь таргалуулдаггүй, шүдний өвчлөл үүсгэдэггүй, цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй  онцлогтой талаар “Ньюс Исраел” сайт бичжээ.      

Үнэн хэрэгтээ эритритийг Азийн орнуудад хэрэглэж заншсан байдаг гэнэ. Голдуу өндөр агууламж бүхий чихрийн исгэгчээс гаргаж авдаг аж. Харин эрдэмтэд илүү хөнгөн, ашигтай аргаар эритрит гаргах аргачлал боловсруулсан байна. Тэр нь онцгой хэлбэртэй “Trichoderma reesei” нэртэй хөгц юм.

Хөгц сүрлийн химийн найруулганд нөлөөлдөг. Эрдэмтэд мөөгийг генетикийн аргаар өөрчилснөөр эритритийн хэмжээг өсгөжээ. Ийм аргаар гаргасан элсэн чихэр чихэрлэг байдлаараа жинхэнээс дутахгүй юм байна.

Эрдэмтэд “АННИККИ” компанитай хамтран эритрит гаргаж авах технологийн патентийг аваад байгаа гэнэ.    

Categories
мэдээ нийгэм

Зам хааж тавьсан машины дугуйг түгждэг болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж, шилдүүлдэг журамтай болсон.

Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдол иргэдээс ирсээр байгаа учраас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Хориглосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.

Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.

Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их, бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжих гэнэ.

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ.

Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.  

Дугуйг түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Английн хатан хааны загвар зохион бүтээгч монгол охидыг шоундаа урина

Английн хатан хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч Серап Поллард туслахын хамт  

Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоу өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.

Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой эл өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ үеэр загвар зохион бүтээгч Серапп Поллард “Би Монголыг диваажин гэж хэлмээр байна. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөзөд талархал илэрхийлье. Би энд үнэхээр сайхан өдрүүдийг өнгөрүүллээ. Хөдөө очоод Монгол гэрт орж үзсэн . Мөн монгол хатадын хувцас өмсч үзсэн. Монгол үндэсний хувцас гайхалтай санагдсан. 

Монголын загвар өмсөгчдийг гайхалтай гэж хэлнэ. Аливаад маш сайн дасан зохицож чаддаг санагдсан. Би танай загвар өмсөгчдийг намхан гэж бодсон. Гэтэл тийм биш байлаа. Өндөр, ур чадвар сайтай, үг сонсдог, юмыг амархан сурдаг юм байна. Тиймээс хамтарч ажиллахад хялбархан байлаа. Тиймээс дараагийн загварын шоундаа эдгээр охидуудыг Лондонд урих бодолтой байгаа” гэж нэгэн хэвлэлд ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

“Mongolian Coal Corporation”, “Risun Mining” Тяньжиний чөлөөт худалдааны бүсэд хамтарсан компани байгуулна

 “Mongolian Mining Corporation” (MMC)- ы охин компани “Mongolian Coal Corporation” нь “Risun Mining”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай Хонконгийн хөрөнгийн биржийн цахим хуудаст мэдээлжээ.

Гэрээнд заасны дагуу “Mongolian Coal Corporation”, “Risun Mining” нь БНХАУ-ын Тяньжиний чөлөөт худалдааны бүсэд хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулахаар тохиролцсон аж. Ингэснээр Монголын коксжих нүүрсийг тээвэрлэх, худалдах үйл ажиллагааг явуулах юм.

Тодруулбал, урд хөршийн Хэбэй мужийн Таншан, Баодин, Шинтай, Шицзячжуан болон Шаньдун мужийн хойд хэсгийн эцсийн хэрэглэгчид, ган, кокс химийн үйлдвэрт нүүрсээ нийлүүлэх юм байна.

Дубай, Испани, Бразил, Казахстанд охин компанитай, дэлхийд томд тооцогддог “Risun” группийн гишүүн “Risun Mining” нь БНХАУ-ын коксжих нүүрсний томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж.

Ийнхүү дээрх аж үйлдвэржсэн бүсэд “хар алт”-аа нийлүүлэх гол суваг нээсэн нь MMC-д зах зээлээ тэлэх, эцсийн хэрэглэгчидтэй урт хугацаанд хамтран ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Шинээр байгуулах “Tianjin Zhengcheng Import and Export Trade” компанийн 51 хувийг “Mongolian Coal Corporation”, үлдэх хувийг “Risun Mining” эзэмших гэнэ.

Тус компанийг байгуулахад 14 сая юанийн хөрөнгө шаардлагатай аж. Уг мэдээллийн дараа Хонконгийн хөрөнгийн биржид MMC-ы хувьцааны ханш дээшлэн, 0.49 хонконг доллар болов.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Алтны олборлолтыг дэмжих зорилгоор Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Ажлын хэсгийг байгуулж “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулсан.

Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлжээ.

Эдгээр компаниуд “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

Алтны олборлолтыг хийж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгох эхний шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авахад бэлэн болжээ.

Ингэснээр 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр 200 тэрбум төгрөг олгох боломжтой юм байна.