Categories
мэдээ нийгэм

Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт

 “Өдрийн сонин”-д эрхэм уншигч хийгээд эрдэмтэн мэргэд та бүхний саналыг авах зорилгоор “Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт”-ыг цувралаар  нийтлүүлж байгаа билээ. 

Хэрвээ Та саналаа нэмэрлэе гэвээс, Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны шинжин сонгох ажилд дөхөм болгох үүднээс өөрийн хийх оноолтыг энэхүү жагсаалтын (сонины энэ нүүрийг таслан аваад) “Таны санал” гэсэн багананд баалдаггүй үзгээр гаргацтай, тод бичиж, “14200 Улаанбаатар хот, 20А, ш/х 13, ТХЗ-ийн Ажлын алба” гэсэн шуудангийн хаягаар илгээх юм уу, эс бөгөөс Нийслэлийн Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн 12 давхар цагаан байшингийн (“ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын”) 404, 417 дугаар өрөөнүүдийн аль нэгэнд авчирч өгч болно.  Дугтуй дээр нь буцах хаяг, утасны дугаараа бичээрэй.

Таны оноолт хөгшин, залуу аливаа хүнд хэлэхэд амархан, болбол ганц, үгүйдээ гэхэд 2 үгнээс л бүтсэн, монгол хэлний нэр үг бүтэх ёсонд зохирсон, зөвхөн төрийн албан ёсны хэлэнд бус, басхүү монгол уран зохиолын хэлэнд хэрэглэгдэх ижил утгатай 2-оос олон хувилбартай байх нь зүйтэй.  

Санал авах сүүлчийн хугацаа- 2014 оны зургадугаар сарын 25.

Жич: 

1.Энэхүү түүвэр (жагсаалт)-ээс орхигдсон, явцуу мэргэжлийн (салбарын) биш, олны дунд түгээмэл (!!!) хэрэглэгдэх болсон ормол үгсийг нэмж болно.

2.Цахим сүлжээгээр санал авахгүй. 

Монгол хэлээ цэвэр ариун байлгах нь ямар ч нийгмийн монгол хүн бүрийн нандин үүрэг болой!

Төрийн хэлний зөвлөлийн Ажлын алба

Гадаад үг

(Монгол дуудлага, бичлэгийн заншлаар авав)

Санал болгох нь

Таны санал

1

2

3

4

1

Авангард

 

Шинэ (урлагт), толгой, манлай, тэргүүн

 

2

Авантюризм

Түрэмгий, хэрцгий

 

 

3

Аватар

Тэнгэрийн элч, аврагч

 

 

4

Авизо

Мөнгөний шилжүүлэг

 

 

5

Автоген

Хийн гагнуур

 

 

6

Автономи

 

Өөртөө засах, тусдаа, ангид

 

7

Авторитаризм

[Удирдагчаа]
тахин шүтэх дэглэм

 

 

8

Агапэ

 

Анхны дурлал, бурханы хайр, гэгээн хайр, ариун хайр, эхийн хайр

 

9

Агент

Бие төлөөлөгч

 

 

10

Агентлаг

Товчоо, газар, хэлтэс

 

 

11

Агрегат

 

Эд анги

 

12

Агроном

Агрономч, тариалан зүйч

 

 

13

Агротехник

 

ХАА-н техник

 

14

Агрофермер

 

Мал, газар тариалангийн аж ахуй эрхлэгч, малчин, тариаланч

 

15

Администратор

Удирдагч (зах зээл), зохицуулагч (техник)

 

16

Айкью (IQ)

ОЦ /Оюуны цараа/

 

 

17

Айлтес (IELTS)

АХЕШ /Англи хэлний ерөнхий шалгалт/

 

18

Ай-Эс-Би-Эн (ISBN)

ОУНБ /Олон улсын номын бүртгэл/

 

 

19

Ай-Эс-Оо (ISO)

ОУСтБ /Олон улсын стандартчиллын байгууллага/

 

20

Академи

Академи

 

 

21

Академик

Эрдмийн, онолын, сонгодог

 

 

22

Академич

ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич

 

 

23

Аккредитив

Итгэмжлэх

 

 

24

Аккумлятор

Цахилгаан хураагуур, шингэн цэнэг

 

 

25

Актив

Нийт хөрөнгө

 

 

26

Акц

 

Хувьцаа

 

27

Акцент

Өргөлт, хазгай аялга

 

 

28

Алгоритм

Мөрдлөг, журам

 

 

29

Аллерги

Харшил

 

 

30

Алое

Зуун наст

 

 

31

Альбом

Цомог

 

 

32

Альт

Эрдүү хоолой

 

 

33

Альтернатив

Шинэ сонголт

 

 

34

Альцгеймерийн өвчин

 

Ой ухааны саатал, зөнөгрөл, муйх, мартах

 

35

Альянс

Холбоо, эвсэл

 

 

36

Амбици

Нэр алдарт дурлах, эрх ашиг, ашиг сонирхол

 

37

Амнисти

Уучлал, өршөөл

 

 

38

Аналитик

 

Задлаг, эргэцүүлэл сайтай

 

39

Аналог

Адил, төстэй

 

 

40

Анархист

Дур зоргоороо авирлах (үзэл), засаггүй, төргүй, төр засгийг үл зөвшөөрөх үзэл, түрэмгий үзэл

 

41

Анатоми

 

Биеийн бүтэц, бүтэцзүй

 

42

Андерайт, андерайтер

 

Баталгаажуулах, нотлох

 

43

Андройд

Ухаалаг (цахим технологи), ой сайтай

 

 

44

Анкет

Мэдүүлэг, асуулга, биеийн байцаалт

 

 

45

Анонс

Зарлал, танилцуулга 

 

 

46

Анплагед

Жинхэнэ, биет, бодит

 

 

47

Апликэшн

 

Хөтөлбөр, программ, мөрдлөг

 

 

48

Аппарат

Апраат, төхөөрөг

 

 

49

Арбитр

Зарга таслаач

 

 

50

Арбитраж

Хөндлөнгийн шүүх

 

 

51

Аренда

Түрээс

 

 

52

Арк

Нуман хаалга, гулдан 

 

 

53

Артвизм /Арт + Актвизм/

 

Шинэ урлаг, ШУР

 

54

Артер

 

Артер, тараагуур судас, амин судас

 

55

Артишок

Заруул

 

 

56

Архитектор

 

Уран барилгач

 

57

Архитектур

 

Уран барилга

 

58

Ассоциаци

Холбоо, нэгдэл 

 

 

59

Асфальт

 

Цардмал (зам)

 

60

Атопийн дерматит

 

Тууралт, туурлага (анагаах)  

 

61

Аттач (attach)

Хавсралт

 

 

62

Аттачлах

Хавсаргах

 

 

63

Аттестат

Гэрчилгээ

 

 

64

Аудит

Санхүүгийн шалгалт

 

 

65

Аудитор

Санхүүгийн шалгагч

 

 

66

Аукцион

Дуудлага худалдаа

 

 

67

Аура

Төрмөл хуяг, хуяган бие, гэрлэн хуяг

 

 

68

Аутизм

 

Ганцаардлын өвчин, доён

 

69

Аутсайдер

Гадны хүн

 

 

70

Аутсорсинг

Боломжит

 

 

71

Аэробик

 

Айзамт дасгал

 

72

Аэродром

 

Онгоцны буудал

 

73

Баар

Уушийн газар

 

 

74

Бабит

Бабит, өндөр чанарын хайлш

 

 

75

Бадмингтон

 

Өдөн бөмбөг

 

76

Базальт

Хүрмэн чулуу

 

 

77

Байт (комп)

Байт

 

 

78

Бакалавр

Бакалавр

 

 

79

Балет

 

Бүжгэн жүжиг

 

80

Баллистик

 

Залуурт (цэргийн) 

 

81

Банкнот

Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас

 

 

82

Баннер

Цахим зураг, хулдаасан зар, сурталчилгаа, уриа

 

83

Бар код

Нууцуур [нууц үүр]

 

 

84

Барбекю

Шарах шүүгээ

 

 

85

Бариста

Кофены урлаг

 

 

86

Баритон

Баргил хоолой

 

 

87

Баррель

159 литр (нефтийн), 1 торх

 

 

88

Бартер

Арилжаа (барааг бараагаар солих)

 

 

89

Бас

Аргил хоолой

 

 

90

Бассейн

Шумбуур, голын ай сав

 

 

91

Батальон

 

Суман

 

92

Бейсбол

 

Модон бөмбөг, цохиурт бөмбөг

 

93

Бейсик

(Цахимбарын тэмдэглэгээний зааврын оноосон нэр)

 

94

Белли дэнс

 

Гэдэсний дасгал, бэлхүүсний бүжиг

 

95

Бенедикт

Буянтан

 

 

96

Бенчмарк

Жишиг, шилдэг

 

 

97

Бестселлер

Гүйлгээ сайтай ном, шилдэг ном

 

 

98

Бетон

 

Бетон, аргай

 

99

Биатлон

Цанатай буучдын тэмцээн (буудлагын цана,
цаначин
)

 

100

Бидон

Хавчиг

 

 

101

Бизнес

Бизнес (үйлдвэрийн )

 

 

102

Бизнес класс

Бизнес ангилал

 

 

103

Бизнесмен

Ажил хэрэгч хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч

 

104

Билборд

Урлагийн тоглолтын зарлалын самбар

 

105

Билдеринг

 

Эгц хананд авирагч

 

106

Билет

 

Тасалбар, пиу

 

107

Бинго

Хонжворт сугалаа

 

 

108

Биотерроризм

Био халдлага, био хядлага

 

 

109

Бирж

Үнэт цаасны зах

 

 

110

Бифштекс

Амталж хайрсан мах, бифштекс 

 

 

111

Блиц

Товч, шуурхай

 

 

112

Блог

Цахим хуудас

 

 

113

Блүтүүт

Блүтүүт

 

 

114

Бобслей

Шаахай чарга

 

 

115

Боди йог

 

Бялдаржуулах бясалгал, төвлөрөх дасгал

 

116

Боди комбат

 

Бялдаржуулах хүчний дасгал

 

117

Бодибилдинг

 

Бялдаржуулах

 

118

Боевик

Дайчин, тулаанч, зодоонч, зэвсэглэсэн дээрэмчид

 

119

Бойкотлох

 

Үл тоомсорлох, үл ойшоох

 

120

Бойлер

Ус халаагуур (сантехникийн)

 

 

121

Бойфрэнд

Найз залуу

 

 

122

Бонд

Зээлийн бичиг, зээлийн баталгаа

 

 

123

Бонсай

Байгаль чимэглээч

 

 

124

Бонус

Урамшуулал, мялаалга 

 

 

125

Борщ

Улаан манжингийн шөл

 

 

126

Босс

Эзэн, толгойлогч, дарга

 

 

127

Боулинг

Өнхрүүш, бөмбөлдэй

 

 

128

Брезент

Бэржээнх

 

 

129

Брейк

Нахилзуур

 

 

130

Бригад

Баг, тасаг, гал

 

 

131

Брокер

Зуучлагч

 

 

132

Брокли

 

Цэцэгт байцаа

 

133

Брэнд

Сор, шилдэг, манлай 

(бүтээгдэхүүн)

 

134

Брэнд менежер

 

Шилдэг зохион байгуулагч

 

135

Будка

Пүүтэг, харуулын байр

 

 

136

Буклет

Барааны зарлал, барааны танилцуулга

 

137

Бульдог

Бух нохой

 

 

138

Бум

Шуугиан, дуулиан

 

 

139

Буфет

Зуушийн газар

 

 

140

Бюрократизм

 

Хүнд суртал, бусад руу түлхэх, хариуцлагаас зайлсхийх

 

141

Вай-фай

Утасгүй цахим сүлжээ

 

 

142

Вакуум

 

Хөндий, хоосон, агааргүй, зайдуу 

 

143

Вакуум савлагаа

Агааргүй савлагаа

 

 

144

Вакуум сургалт

Тусгаар[ласан] сургалт

 

 

145

Вакуум цонх

Битүү[мжилсэн] цонх

 

 

146

Вакцин

Дархлаажуулагч, сөргөөш

 

 

147

Валют

Гадаад [хатуу] мөнгө

 

 

148

Вампир

Цус сорогч, цуслагч 

 

 

149

Вандализм

Соёл түйвээгч

 

 

150

Варени

Чанамал, цэлцгий 

 

 

Categories
мэдээ улс-төр

Далай аварга цолыг хасахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80.7 хувийн саналаар дэмжин баталлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Чойжилсүрэн нарын  санаачилсан уг хууль батлагдсанаар үндэсний бөхийн далай аварга цол хасагдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг  хуулийн төсөлд тусгасан байна. Тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи татах, худалдаалахыг хориглосон заалт дээр нэмж эмнэлэг сувиллын газрыг оруулахаар хуулийн төсөлд тусгасан талаар хууль санаачлагч дурдав. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулийн төсөлд оруулжээ.

Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж, хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр тусгажээ.  

Categories
мэдээ спорт

Тулгаа заан

Монгол түмний их баяр наадам айсуй. Нар буусан энэ өдөр наадмын тухай дурсамжуудаас хүргэхээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын архиваас түүвэрлэн нийтэлж байна. Түүний хүчит заан Өлзийн Тулгаа агсны тухай хэдэн жилийн өмнө бичсэн нийтлэлийг хүргэе.

Монголчууд бөхдөө хайртай. Тэр дундаа, хүн бүр сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлан хүндэтгэж, цаг үргэлж бодолдоо тээж явдаг цөөн хэдэн бөх бий. Тэдний нэг нь Увсын хэмээх тодотголтой Өлзийн Тулгаа заан байлаа.

“Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж дуудуулаад, тээврийн тэрэгтэйгээ Увсын цэнхэр хязгаараас төрийн наадамд ирж барилдахыг нь үзэгч олон тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тулгаа заан ирж зодоглосон наадам бөх сонирхогч олны сэтгэлд тийм нэг нандин дурсамж, дурдатгалыг үлдээсэн байдаг шүү. Харин Тулгаагүй наадам нэг л зүйлээр дутуу санагдаж, мөн ч олон хүн гонсойж хоцордог байсан даа.

Тэгтэл, бүргэд хамар, ширвээ хар сахалтай, ард түмний хайлан болсон тэр сайхан эр хаврын бүгэг саарал өдрүүдэд Хархираагийн их уулс, монгол бөхийнхөө ариун дэвжээг орхин одов. Хадаа аваргыг өнгөрөхөд хамаг Монгол даяараа харуусч, халуун нулимсаа арчиж байсан ард түмэн Увсын Тулгаагаа улсын наадмын дэвжээнд дахин харахгүй болов. 

Тэр, домгийн хархираа шувуу нисч байгаа мэт дүртэй гэгддэг их уулсынхаа өвөр бэлээс гэнэтхэн л холоо явчихлаа. Өөрийг нь, төрийн наадмын торгон дэвжээнд зодоглосон цагаас шүтэн биширч, сэтгэлдээ хадгалж, сураг чимээг нь хэн нэгнээсээ үргэлж асууж явсан ард түмнийхээ бор тархинд харууслын манан татуулж орхичихоод хаашаа ч юм алга болчихов. Хайран гэхэд дэндүү хайран. Уйлах ч багадах, итгэхэд бэрх ийм л мэдээ урины шувуудтай хамт бидэнд ирлээ. 

Эр болгон нь бөх болдог энэ Монголд тэр яасан их хайрлагдаж яваа вэ. Ёстой нэг бурхнаас заяасан бөх гэж ийм байдаг болов уу гэмээр. Ингэж их хайрлагдсаны, хүн бүхэнд өнөө л сайхан төрхөөрөө, ямар ч нэмэр хачиргүйгээр буудгийн нууц нь чухам юунд байсан юм бол оо. 

Хөдөө нутгийн салхи савир ханхлуулж, аян замын тоос шороогоо гөвж ч амжилгүй дэвжээнд гарахдаа хот газрын “цагаан” бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг байсан гэдэг. Аварга, арслангуудын аранга нь яалт ч үгүй Өлзийн Тулгаа байж дээ. Тиймдээ ч улсын наадмын даваа бүрт дандаа тунадаг байсан болов уу. Үргэлж тунаж барилдах нь ямархан зиндааны бөх гэдэг нь мэдрэгдээд ирнэ. 

Тулгаа зааны намтар, удам гарлыг нь сонирхвол, тэрээр 1956 оны намар Увс аймгийн Малчин сумын нутаг Хүрэмийн өтөг гэдэг газар эхээс мэндэлсэн байдаг аа. “Аав Өлзий нь бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй хүн байсан ч  барилдаагүй аж. Харин ээж Лхамсүрэнгийн ах дүүс нь бүгд ноцолддог, лут бяртай хүмүүс байсан гэнэ. Тиймээс бөхийн удамшил эхийн талаасаа гэхэд болох юм” хэмээн бөх судлаач Ш.Гоохүү “Монгол Улсын заанууд” номондоо тэмдэглэжээ. Тэрээр Улаанбаатар хотноо цэргийн албанд татагдан ирээд байхдаа өөрийн нутгийн бөх дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав нарыг шинэ цэргийн каринтинд анх харсан гэдэг юм. 1970-аад оны эхээр юм уу даа. Увсын долоон харын хоёр нь болох Баянаа аварга, Хайдав арслан нар жинхэнэ торгон ирэн дээрээ байсан үе. Шинэхэн цэргийн нүдэнд ямархан “амьтад” харагдсан нь мэдээж. Бөх болох хүсэл нь ерөөсөө тэндээс л ургасан аж. 

Асман цэрэг болсноосоо хойш бяр тэнхээ өдөр өдрөөр сууж, хавь ойрынхоо цэргүүдтэй сав л хийвэл барилдах болжээ. Бөхчүүдийн хэлдгээр барилдахын дон тусч эхэлсэн байгаа юм. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана аа” гэдэг шиг асман цэргийн цээжинд төрийн наадмын дэвжээ багтаад байж. Зодоглочихоор л санагдаад байж.

Энэхүү бодлыг нь сайтар уншсан салааных нь дарга Мааяа гэдэг дэслэгч эр хүний нүнжигтэйхэн сэтгэл гарган байлдагч Тулгаагийн өмнөөс харуулд нь гарч өгснөөр бөхийн “дон” тусаад байсан нөхөр 1974 оны наадамд зодоглох эрхтэй болжээ. Нэг даваадахав гэнэ. Үе үеийн домог болсон шилдэг хүчтэнүүдийн хийморийн сүлдтэй Төв цэнгэлдэхийн тугийн мандлыг тойрч явахдаа тун их баярласан байх даа. Хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адъяа заантай оноолт таарчээ. Дарийн Дамдин аваргыг “гарлаа, давлаа” гэж зарлуулж байх үед нь өвдөглүүлж байсан хүчит заанаас огтхон ч эмээж бэргэлгүй хоёр хөлд нь давхар хамчихсан юм билээ.

Ингээд гурвын даваанд Дамдин аваргад амлуулжээ. Аварга хамгийн түрүүнд ам сонсохдоо нэр ч хэлэлгүй, гарын даа нарт шууд “Адъяагаар хоёр давсан цэргийг над дээр биччих” гэсэн гэдэг ээ. Хүчит заан минь төрийн наадамд анх зодоглохдоо халхын алдарт аваргын аманд түүх энэ буюу.

1976 оны хавар цэргээс халагдан Малчин сумандаа очжээ. Адуучин болно хэмээн баттай шийдсэн байв. Гэвч зургаан зуугаад адуутай Баянмандал нэгдэл нь зуданд адуугаа хорогдуулснаар зуугаадхан адуутай үлдэж, Тулгаа хүүгийн адуучин болох мөрөөдөл тас цохигдож ээ. Мань хүн аймгийн төв орж уурын зууханд галчаар хүртэл ажиллаж байсан байгаа юм.

Адуучин болно гэснээс тэрээр адууны салхинд өссөн нэгэн. Аавынх нь унааны морь цөөнтэй учир даага, шүдлэнгээ сургаж унахгүй бол зундаа явган таваргах болдог. Тиймээс арваннэгэн настайгаасаа даага сургаж эхэлжээ. Дараа нь нэгдлийн даргынхаа хүсэлтийн дагуу даага, шүдлэн сүүлдээ хязаалан, соёолон морьд сургаж, эмнэг адуутай ноцолдож өссөн ажээ.

Нэгдлийн эмнэг адууг сургаж өгөөд Тулгаа хүү тавьт, зуутын дэвсгэртээр шагнуулж, намар хичээлдээ орохдоо хамгийн баян сурагч байсан тухайгаа тэрээр нэгэнтээ дурссан нь бий. Ийнхүү ид өсөж төлжих арван хэдэн настайгаасаа эхлэн эр хүний хүч бярыг сорьсон, хийморь лундааг сэргээсэн, эмнэг хангалтай ноцолдож, эдэлгээ уналганд сургаж байсан нь биеийн ерөнхий хөгжлийг жигд сайжруулж, булчин шөрмөсийг нь чангаруулж, хөдөлгөөний эвслийг нь нягтруулж, хөл, гар, цээжиндээ жигдхэн хүч тэнхээтэй болоход нь нөлөөлсөн гэж бөхийн мэргэжилтнүүд үздэг юм билээ.

Түүний улсын баяр наадамд хэрхэн барилдаж явсан он жилүүдийг нь эргэн харъя. 1974 онд асман цэрэг анх зодолосноосоо хойш ирж барилдаж чадахгүй байсаар 1979 он хүргэжээ. 

Тэр жилийн наадамд гурвын даваанд улсын начин Суядааны Ганзоригийг, дөрөвт арслан Бандийн Ганбаатарыг тунаж орхин тавын даваанд Зэвэгийн Дүвчинтэй мөн тунаж барилдаад унасан байдаг. Улсад анх зодоглож байгаа бөх (цэрэг зодоглосныг эс тооцвол) гурын даваанаас шууд тунана гэдэг нэг “юм” хэлээд байсан хэрэг л дээ. Ганбаатар арслан, Ганзориг начин нар тухайн үед улсын цолд хараахан хүрээгүй байжээ. Дүвчин заан тухайн үед начин цолтой байж. Түүний баруун хөлийг авч, өндөрт өргөн хөөж яваад түрүүлээд газардчихсан гэдэг. Ингээд Увсын Тулгаа начны даваанд тулж ирээд буцсан байгаа юм. Дараа жил нь буюу 1980 онд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж (одоогийн начин), Өндөрхангайн Ж.Ганболд (одоогийн заан) нартай дөрөв, тавын даваанд мөн л тунаж барилдан даваад начин босгоор алхав. Зургаагийн даваанд Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинтай тунаж барилдан даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан байдаг. Мань хүн Мөнгөн арсланд хоёр ч удаа хууртсан юм билээ. 

Эхнийх нь тэрхүү зааны даваа аж. Мөнгөн барилдахынхаа өмнө “Мөнхбат аварга Мягмар(заан)-ыг давбал чи надад өгнө шүү. Харин Мягмар Мөөеөг давбал би чамд өгье” гэжээ. Их л сонин тохироо хийсэн байгаа юм.

Учир нь тухайн үед Мөнхбат аварга Мөөеө аварга Мягмар зааныг гаргаадаггүй байв. Түүнийг нь Мөнгөн сайн мэднэ. Тулгаагаа аргалсан нэг заль л байж л дээ. Ингээд Мөөеө ч учраагаа давж, тохирсон ёсоор Мөнгөн Тулгаагаа хаясан байна. 

Дараагийнх нь 1982 оны Улсын аваргын барилдаан гэнэ. Сүүлийн барилдаанд Мөнгөн, Тулгаа хоёр мөн учраа таарчээ. Хэн давсан нь түрүүлнэ. Мөнгөн барилдахынхаа өмнө Тулгаад “нутгийн дүү түрүүл дээ” гэж хэлж. Өнөөх нь ч итгэчихэж. Бараг яаж шороодуулахаа бодоод хав барьцнаас бариад авбал Мөнгөн ганц хүчтэй мушгичихаад яваад өгсөн гэдэг юм билээ. 1983 оны наадамд гурав даваад дөрөвт Дундговийн Улаанхүүд унасан байдаг. Тэр жил Ц.Улаанхүү начин болсон. 1984 онд Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начин, Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очин Дагвацэрэнгийн Хадбаатар аваргад унасан байна.

1985 онд гурав даваад Б.Бат-Эрдэнэ аваргад шорооджээ. Тэр  жил Б.Бат-Эрдэнэ аварга улсын цолонд анх хүрснийг манайхан мэднэ болов уу.

1987 онд тавд О.Балжиннямд, 1988 онд Г.Намсрайжавт тахимаа өгсөн байдаг. 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны ойгоор Гочоосүрэн зааны дүү Ч.Батбаатарыг, дараа жил нь Ховдын Шархүүгийн Лхагвасүрэнг тавын даваанд амлаж барилдан өвдөг шороодсоноор улсын цолонд хүргэжээ. 1995-2001 оны хооронд улсад зодоглохдоо тасралтгүй гурав давж Б.Ганбат, О.Одгэрэл нарын олон залуу хүчтэнийг цолонд хүрэхэд гүүр нь болсон байх юм.

Улсын наадмын оноо дансыг харахад ийм байна. Түүний самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтыг дурдвал барагдахгүй. Мөн Тува улсын наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн, баруун бүсийн аймгуудын үндэсний бөхийн аваргын болзлыг 11 удаа хангасан, баруун аймгийн болон сумдын наадамд нийтдээ 50 гаруй удаа түрүүлсэн зэргээс харахад босоо бөх явсан нь мэдрэгдэнэ ээ.

Тулгаа зааны дүү Сумьяа улсын цолтой, мөн ах шигээ уран барилдаантай бөх билээ.Тэрээр Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдаанд аварга О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сүхбат гээд цолтнуудыг бүгдийг нь цувуулж орхин шөвгийн гуравт шалгарч, олныг шуугиулж байсан.

Олны хайрыг татсан, хүчит бөх маань ариун үнэнийг эрхэмлэж явсан монгол бөхийн дэвжээндээ үе залгамжлах бөх хүүгээ үлдээгээд явлаа даа.

Тулгаагийн Сүрэнжав гэж аавтайгаа тун ижилхэн, тэгш сайхан биетэй, аймгийн цолтой бөх байдгийг олон түмэн мэднэ ээ. Хэдхэн жилийн дараа аав шигээ шуугиулаад гараад ирнэ биз ээ. Тува улсад барилдаж явахдаа 156 килограмм жинтэй чулууг өргөж, олны нүдийг орой дээр нь гаргасан хүчит заан маань Хархираагийн домогт уулс шигээ бөхөө дээдэлдэг олныхоо сэтгэлд мөнхрөн үлдлээ дээ. 

Н.ГАНТУЛГА

       

     

Categories
мэдээ нийгэм

Дулааны V станцын концессийн гэрээг байгуулна

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны V станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газар энэ хуралдаанаар гаргалаа. 

“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрөв.

Концессийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбох, төмөр зам, авто зам бусад барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.  

Төслийн нийт хөрөгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар бөгөөд концессийн гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дандар гуай “Дайн гэдэг хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл буцмаар ч юм биш” гэдэг сэн


Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан Дандар баа­тар­тай хамгийн ойр явсан хүмүүсийн нэг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч­тай ярилцсанаа хүргэж байна.

-“Домогт Дандарын морин жолооч явлаа, би” гэсэн таны дурсамж тэмдэглэл байдаг. Он жил улирах тусам түүх домог мэт хэлцэгдсэн тэр хүнтэй ойр дотно явсан дурсамж дурдатгалаасаа хуваалцана уу?

-Өнөө жил Дандар гуайн минь 100 насны ой тохиож байна. Сэрүүн тунгалагтаа “Би чинь Бал даргаас хоёр насаар ах юм шүү дээ” гэж хэлдэг байж билээ. Миний бие Монголын нэр цуутай баатруудтай ойр дотно явжээ. Дүүдээ, Жам­баа, Данзанваанчиг, Дам­пил,Төмөрбаатар гээд олон хүнийг нэрлэж болно. Гэхдээ тэр бүгдээс Дандар гуайтайгаа л их ойр байж. Ямар сайндаа л “морин жолооч нь явлаа” гэхэв. Дандар бол гарамгай баатар гэдэг нэрэндээ дүйсэн, жинхэнэ монгол эр хүний хэмжүүр байсан юм шүү. Баатар гэж ийм л хүн байдаг байхдаа гэх бодол төрнө. Тэрээр юмыг чин үнэнээр нь л хэлнэ. Хүнийг худлаа магтаад байхгүй, аливаад тэгтлээ хөөрч дэврэх юм уу, мань мэт шиг нь нялганах, нялцганах зүйл даан ч үгүй дээ. Гэхдээ дотоод сэтгэлдээ бол асар их гуниг зовлон хадгалсан хүн байсан шиг санагдана. Архи уусан ч, шатар тавьсан ч, аян замд дөрөө нийлэхэд ч баатар машид бодлогоширч явдаг сан. Сэтгэлд нь гуниг их хурсны илрэл болов уу.

Намайг хүмүүс Дандар баатар­тай ойр дотно явж, агуу их Лууяа(Дагвын Лувсаншараваа рхэлж байна)-тай уран бүтээ­лийн анд нөхөд явсан гэхээр амьтан хүн үнэмшихгүй байх. 

-Яалаа гэж, та ч өөрөө яруу найргийн домог болсон хүмүүсийн нэг дээ. Дандар баатартай хэрхэн танилцсан тухайд чинь сонирхмоор байна?    

-Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самуурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний “морин жолооч” явах хувь эртээ тохиосон юм. Тавин нэгэн оны зун аав ээжтэйгээ, ээжийн эгч гэж хөгшинтэй Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч, замдаа Төв аймгийн Баян сум одоогийн Төмөр замын өртөөний наадамтай таарч билээ. Уг наадмын гол сонин өнөөгийнхний хэлдгээр сенсаци нь Дандар баатар байв. Мань хүн улсын начин Хөхөөгийн хамт тухайн баярт барилдахаар ирсэн дуулддаг юм. Арванхоёр настай жаалхан надад өнөөх домогт Дандарыг харах хүсэл гозолзож байсан нь мэдээж. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг хажуунаас нь морьтой залуус дайрч хөлийг нь бэртээсэн яриа гараадахав.  Ингээд Дандар барилдах эрхгүй болж, Хөхөө начин түрүүлэх нь тодорхой болсон хэрэг. Энэ бүхнийг би яаж мэдэх билээ. Ааваасаа л сонч байгаа ухаантай. Наадмын сүүлчийн өдрийн орой бид олны хөлөөс зайдуу буугаад, гэрийнхээ хонины гэдэс чанаад  байж байтал морин туурай тачигнан, дөрөө харших чимээ гарч, яах ийхийн зуургуй өнөө миний хүсэн хүлээсэн Дандар баатар чинь Хөхөө начинтайгаа хамт ороод ирдэг байна шүү. Миний айж байна гэж юүхэв. Айх хэд хэдэн шалтгаан байсан. “Сэлэм гялс,толгой бөндгөс”  гэдэг домогт баатар үдэш оройн цаагаар гэрийн хаалгаар багтаж ядан орж ирэхэд над шиг жулдрай нь байтугай, хэн хүнгүйл айна, бэргэнэ. Мөн тухайн үед Дандар гуай шоронгоос дөнгөж гараад Төв аймгийн хэдэн сумдаар баахан төрхгүйтэж, янз бүрийн л яриа хөөрөө дуулддаг байсан цаг. Айлын уяан дээрээс эмээлтэй морийг нь, авдар дээрээс мөнгөн аягыг нь  өвөртлөөд мордож гэнээ гэж яригддаг сан. 

-Тэр үдэш ирээд чухам юу ярьж байсныг та санадаг уу?

-Санахаар барах уу. Дандар гуайг анх харсан тэр үдэш санаа сэтгэлээс гардаггүй юм. Аавтай наадам найр, нутаг усны тухай ярьж байтал тогоон дээрх гэдэс боллоо. Хөхөө начин тэр хоёр гэдэснээс огтолж, гогцоо цус хэд хэд явуулчихаад хойш суулаа. Удаа ч аав нэг архи гаргадаг юм. Одоо бодох нь ээ, манайхыг хүн амьтнаас сураглдаж ярилцаад авдрандаа ганц “юм”-тай байж магадгүй хэмээн өнөө хоёр ирсэн байж ч болох юм. Ганц нэг тагү юм тогтоосны дараа Дандар гуайн яриа хөөрөө ч задгайраад, миний айдас хүйдсийн ч хүлээс алдуураад сайхан болоодов. Тэгтэл Дандар манай ээжийн эгч хөгшнийг заагаад “Би яг ийм ээжтэй байсан хүн. Дандаа л байлдаж, дайтаж муу ижийнхээ амар заяаг үзүүлээгүй дээ” гээд өнөө баатар чинь уйлдаг юм байнаа.

-Өө за…Та чинь алаг морьт Дандартай анх уулзаад л нулимсыг нь үзсэн байх нь ээ?  

-Сүүлд бодож байх нь ээ, би гэдэг хүн Дандар гуайнхаа уйлахыг хэд хэдэн удаа үзсээн. Тийм хүн одоо Монголд надаас өөр байхгүй л болов уу гэж  санах юм. Хөхөө начин, Дандар баатар хоёр аавтай баахан ярилцаад явах боллоо. Аав минь жаалхан намайг хөтлөөд “Хүү минь, хоёулаа Дандар баатрыгаа мордуулж өгье” гэдэг юм. Ингээд аавтайгаа хамт гартал Дандар цагаан бор мориныхоо хааг алгадан хэвтүүлж мордоод шөнийн гүн харанхуйд морин туурайн чимээ нь  тачигнан алсраад одож билээ. Баатрыг анх харсан сэтгэгдэл энэ. Харин дотносож нөхөрлөсөгн минь сүүл л дээ. Миний бие 1976-1993 он хүртэл Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч гэдэг алба хашсан ухаан­тай. Тэр үед “Батлан хам­гаа­лахыг сурталчлах сарын ажил” гэж сүртэй дуулиантай юм болдог байв. Энэ ажлаар Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Увс, Завхан аймгуудад Дандар гуайтай хамт, дээрх аймгуудын хичнээн ч сумаар явсан юм бэ дээ. Улаанбаатарт хотод ч  цэргийн ангиудад уулзалтад очиж, сүүлдээ гэр орноор нь ч орж гардаг дотно нөхөд болсон юм. Хөдөө явахдаа Дандар гуайг халамжилж энгэр дүүрэн олон одон тэмдэгтэй, бараг л сум нэвтлэхийн аргагүй жигтэйхэн хүнд хүрмийг нь өмсгөх тайлах, “маллаж” явах үүрэг надад ирнэ дээ. Хаана ч очсон Дандар гуай надтай хамт нэг өрөөнд л орно. “Намайг Бадарчтай оруулна шүү” л гэнэ. Тэр нь сайндаа ч биш. Нийлж ганц нэг “юм”-ны бөглөө мулталдаг л байхгүй юу. Далаад оны төгсгөлөөс наяаад оны сүүл үе хүртэл Халх голын ахмад дайчид олонх нь сэрүүн тунгалаг байж. Сум болгон дээр Дандарын цэргүүд архайн баатартай ирж үнсүүлж, идээ ундаа болон хууч хөөр болдог сон. Манай хүн бусдын өгсөн бэлэг сэлт энээ тэрээг шууд л над руу явуулж, “манай морин жолоочид өг” гэнэ. Дандар гуайгаар морин жолооч гэж өөрийгөө хэлүүлэх дуртай. Дайны үед шадар туслахыг нь “морин жолооч” гэдэг байсан юм даг уу даа. 

-Дандар гуайтай хөдөөгүүр явахдаа осолд орж, баатрын нэг нүд хараагүй болсон золгүй явдал та хоёрт тохиосон байдаг? 

-Увс аймгийн баруун талын сумдаар явж байгаад машины осолд орсон юм.  Улаан­баатараас Улаангомд онгоцоор буугаад сумдаар “ГАЗ-66” машин хөлөглөж явлаа. Нүүр нүдгүй цасаар шуурч байхад  бид “жаран зургаа”-гаар дайруулж яваад гуу жалган дээгүүр харайлан урд талын цонхны шил хага үсэрч Дандар баатрын зүүн талын нүд, зовхийг нь зүссэн байлаа. Бид гэдэг нь  БХЯ-ны Соёлын хэлтсийн дарга, хурандаа буурал Болд, Увс аймгийн Намын хорооны харийн бичгийн дарга Цэрэннадмид бид хэд л дээ. Арай гэж цусыг нь тогтоогоод, хоёр дарга айл руу гүйлээ. Би Дандар гуайтай хоёул үлдэж цасан шуурганаар гадаа гарч зогслоо. Даарч бай­на гэж юүхэв. “Дандар гуай өвдөж байна уу” гэхэд,  “Өвдөж байна шүү. Би дайны үед нэг японтой ноцолдоод гуя руугаа бууны хутган жадаар хоёр ч дүрүүлсэн, сургагч орос маань золоор ирж шархыг минь боогоод цус алдуулахгүй гэж холбооны кабель утсаар гуяыг минь тасартал хэрж билээ. Тэгэхэд ингэж өвдөөгүй шиг санах юм” гэж яс янгинатал хариулт өгч билээ.

Оройхон хэрд аймгаас эмч нар ирлээ. Одоогийн гавьяат, доктор Цэгээнжав, мөн  Сүрэнжав гэж мөн л доктор нүдний их эмч сайхан бүсгүй ирж байлаа. Ойрх сумдын эмч нар ч ирцгээсэн. Машины зөөдөг гэрэл тавьж байгаад нүдийг нь эмчилж оёдол хагалгаа ч хийв. Болд дарга, баатарт хандан “Төвөөс Ёндон сайд цахилгаан ирүүлжээ. Таныг буцаа, онгоц явуулна гэнэ ээ” гэхэд Дандар гуай “Цэргийн  хүн үүргээ биелүүлээгүй хэзээ буцаж байсан юм. Би цаашаа сумдаар явна. Цаад Ёндон генералдаа намайг ингэж байна гэж хэл” гэдэг байгаа. Тэгээд л бид ёстой үүргээ биелүүлж дөрөв хоног яваад аймаг дайрч хаалтын тоглолт уулзалтаа хийгээд Улаанбаатарт ирж билээ. Түүнээс хойш Дандар гуайн нэг зүүн нүд хараагүй болсон доо, хөөрхий минь.

-Дандар гуай хүмүүстэй уулзахдаа юу ярихав. Дайтаж тулалдаж явснаа ярьдаг байв уу. Гарамгай баатар цолоо хураалгаж шоронд сууж байсан. Тэр тухайгаа дурсах уу?

-Тэр олон уулзалт үдэшлэгт хамт байж, аян замыг туулж явахдаа Дандар гуайг ихэмсэг зан гаргаж байхыг нэг чиг хараагүй. Мань мэт түүний оронд байсан бол яаж онгирч сагсуурч, агсамнаж, галзуурч байх бол доо. Дандар гуай хүний зовлонг, хүний хорвоог таньсан хүн байлаа. Галын шугамд ойртох тусам сайн хүмүүс олширдог гэдэг биз дээ. Аливаа уулзалт дээр цөөхөн хэрнээ жинтэй үг хэлнэ.  Ямар ч уулзалтын төгсгөлд “Дайн гэдэг чинь хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл бас буцмаар ч юм биш дээ” гэдэг сэн. Дайн байлдааны тухай, япончуудыг алж хядаж явсан тухайгаа, өөрийнхөө эр зоригтойы байснаа ярих их дургуй. Нэг удаа уулзалтаас ирчихээд намайг загнадаг юм. “Ямар олон юм ярьдгийн. Эх орон, тусгаар тогтнол , урлаг утга зохиол гээд баахан юм ярихын. Хэнд хэрэгтэй юм. Шүлэг зохиолоо одоо бага унш” гэж билээ. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө галын шугамд явсан хүний үг юм даа гээд л би дуугуй өнгөрсөн. Дандар гуайн өөдөөс би юу хэлэх билээ. Над руу нэг чиг удаа муухай харж байсангүй. Гэхдээ би түүнээс айдаг байлаа.  Алаг мориных нь тухай хүмүүс их асууна. “Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн” гэж нэг удаа хэлж билээ. Одсүрэн гэдэг нь Дандар гуайн найз дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаануудын нэг шүү дээ. Алаг морь, Дандар хоёр болл үнэндээ домог л доо. 1939 онд БНМАУ-ын гарамгай баатар цолыг олгосон байдаг.  Гарамгай гэсэн чимгийг нь маршал Х.Чойбалсан өөрөө биечлэн оролцсоноор тусгайлан тодотгосон ч гэдэг. 1945 оны чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа бий. Тэр тухайгаа баатар ярих, би ч асууж байсангүй. Гавьяат Шагдар Булганд явах үеэх зочид буудалд хоёул шатар тавьж суухдаа “Та ЗХУ-ын баатрыг буудаж алсан юм уу” гэж асуутал Дандар, Шагдарыг үсдэж аваад шатрын хөлөг гурав мөргүүлсэн гэдэг юм. Дандар гуай Монголын төрд их гомдсон. Чойлбалсанд ч, Цэдэнбалд ч их гомдсон. Би түүнийг хошой баатар гэж хэлэх дуртай. Яалт ч үгүй Монгол Улсын баатар гэх цолны зарлигийг хоёр удаа сонссон хүн. Далан насных нь ойгоор Бал даргыг хошой баатар өгчих болов уу гэж амихандаа горьдож байлаа. Тэгтэл Сүхбаатарын одон өгсөн юм даг. Дандар баатрыг Монгол Улс олон ч тамласан даа. Шоронд хорьж, Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулсан, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж,  хятадуудын эрлийзүүдтэй үзүүлсэн, за тэгээд баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан. Халх голын дайны талбарт тодорёон Дандарыг ингэж л Монгол төр тамласан байдаг.

-Гэр орноор нь очиж байснаа дурсахгүй юу. Үр хүүхэдтэй хэр ойр билээ?

-Үр хүүхдийг нь нэг сайн мэдэхгүй. Зүүнбаянд офицер байсан нэг хүүг нь мэдэхээс цаашгүй. Гэр орноор нь бол очилгүй яахав. “Ард” кинотеатрын тэнд гэр нь байлаа. Батаа генерал тэдний хоёр хөрш зэргэлдээ байсан. Гэрт нь хүрч очиход бусадтай шатар нүүчихсэн л сууж байдаг сан. Дашдооровтой хамт очсон маань санаанд байна. “Сайн байна уу, баатар аа” гээд л би сагсаганана л даа. Дандар гуай “сайн” гэчихээд л сууж байна. Диван орных нь ард байлдааных нь сэлэм өлгөөтэй байж байна. Дооров сахилгагүйтэж “Дандар гуай сэлмийг чинь үзье” гэдэг юм. Тэгтэл  “Яах гээв, толгойгоо авахуулах гээ юу” гэж хэлэхэд манай Дооров хачин царайлж билээ. Цаашлуулж байгаа нь тэр.  Дандар гуайгаа насан эцэслэхийнх нь өмнө Цэргийн госпиталийн гурван давхарт хэвтэж байхад нь буурал Болд­тойгоо хамт очсон. Уйлахгүй гэж бодсон уу, дээшээ хараад хэвтэж байлаа. “Би ганцхан жил л амьд явмаар байх юм” гэж хэлээд нүдээ цавчихад нь гялтгар нулимс чихийг нь дагаад урсаж билээ. “Дандар баатар миний найз” зэрэг хэд хэдэн шүлэг тэрлэсэн ухаантай. Мөн “Матад, Тамсаг, Баянтүмний 

Мартахын аргагүй дурсгалт жилүүд

Маргад эрдэнийн залуу нас минь 

Морин дэл дээр сэлэм шиг явлаа

Миний залуу нас                 

Дайны жилийн цэрэг явлаа

Алдар, үхэл хоёрын дундуур

Ассан гал шиг бадран өнгөрсөн…” гэдэг чинь Дандар гуайдаа зориулсан шүлэг шүү дээ. Монголын домог болсон хүнтэй ийм л ойр дотно явжээ. Сүүлд нь дахиад хэолэхэд, тэр бол хүний зовлон жаргалыг, хүмүүний орчлонгийн мөн чанарыг таньсан нэгэн байлаа даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ. Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулжээ. 

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүд хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчлэх түр хамгаалах байрны үйл ажиллагаа, түүнд байрлах хугацаа, хүүхэд, ахмад настны эсрэг гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл, хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн зөвөлгөө, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, үр хүүхдээ шийтгэдэг, уураа барьж чаддаггүй эцэг эхчүүдтэй ямар хариуцлага тооцох талаар асууж тодруулж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон тус хуулийн ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, хүүхэд, ахмад настны эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэхээр хуулийн төсөлд тусгасан байна. 

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хохирогчдыг түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг 7-30 хоног байрлуулдаг байна. Хуулийн төсөлд түр хамгаалах байранд хохирогчийг байрлуулах хугацааг заагаагүй бөгөөд цаашдаа тэднийг байрлуулах хугацааг сунгах боломжтой хэмээн ажлын хэсгээс тодруулж хэлсэн. 

Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ хэмээн заасан байдаг ч хэрхэн үзүүлэх нь тодорхойгүй явсаар ирсэн аж. Шинэ хуулиар сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг дээрх хуультай холбож өгч байгаа юм байна. 

Хүүхдээ зун цагт хөдөө явуулж, мал хариулуулан, хөдөөд, малд дуртай болгож байгааг хүүхдийн хөдөлмөр гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол ахуй хэмээн Х.Тэмүүжин сайд хэлсэн. Харин хүүхдээ сургуулиас нь гаргаад мал хариулуулан, мөнгө олж, эрхийг нь зөрчиж байгаа үйлдлийг өөрөөр ойлгох учиртай гэж тэрбээр тодруулсан юм. 

Хүүхэддээ гар хүрсэн, уураа барьж чаддаггүй эцэг, эхийг юун түрүүн шийтгэхээс өмнө уураа барих сургалтад хамруулах талаар ч хуулийн төсөлд тусгасан байна. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.  

Categories
мэдээ нийгэм

Маргааш дэлхийн цусны донорын өдөр болно

Маргааш донорын өдөр болох юм байна. 2004 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж иржээ. Энэ жил 10 дахь жилдээ уг өдрийг тэмдэглэх нь. Дэлхийн цусны донорын өдрөөр хүний амь аврагч доноруудад хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, донорын ариун үйлсийг сурталчлах, урамшуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. 2013 оны байдлаар улсын хэмжээнд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасан байдаг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Дашчойлон хийдэд 23 метр өндөр Майдар бурханыг бэлэглэлээ

Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ны буюу “Бурхан багшийн их дүйчсэн” өдөр. Энэ өдрийг тохиолдуулан  “Дашчойлон” хийдэд Майдар бурхныг хүлээн авах ёслол боллоо. Бурхныг БНХАУ-ын “Young He Gong” хийдээс 23 метр өндөр Хүрээ Майдар бурхан бэлэг болгон өгч байгаа аж.

2010 онд Бээжин хот дахь “Young He Gong” буюу Найралт Найрамдах хийдээс гэрээ байгуулж тус хийд болон сайн санаат хүмүүсийн тусламж хандиваар Сычуан мужийн “Sichuan Karma Bisno-Tibetan Art and Culture Development” компани Майдар бурхныг бүтээх ажлыг эхлүүлсэн байна. Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээсэн Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээжээ. Энэхүү ёслолоос хийсэн гэрэл зургийг сурвалжлагыг хүргэж байна. 


















Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН




Categories
гадаад мэдээ

ДАШТ эхлэхийн өмнөхөн эмх замбараагүй байдал үүсчээ

Өчигдөр Бразилийн Сан-Паулу хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Нээлтийн ажиллагаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа эсэргүүцлийн цуглаан болжээ. Энэ үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээллээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд нулмис асгаруулагч хий, чимээ гаргагч гар бөмбөг зэргийг ашиглан цугларсан хүмүүсийг тараажээ. Энэ үеэр таван хүн гэмтэж бэртсэний нэг нь CNN-ийн сурважлагч байсан гэнэ. 

Бразилийн эрх баригчдын үйл ажиллагаанд бухимдсан иргэд эсэргүүцэлээ илэрхийлэхээр гудамжинд жагссан байна.