Categories
мэдээ нийгэм

Үерийн аюултай түвшинг давжээ

Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор үерийн аюултай түвшинг давжээ. Түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Ховд гол Мянгад сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван  үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг  Уаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Дунд голын доод гүүрийн хөдөлгөөнийг нээжээ

Замын цагдаагийн газраас Гурвалжингийн гүүрнээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийн засварын ажил 80 хувьд хүрч хөдөлгөөнийг нээсэн. хэмээн мэдээллээ. 1975 онд анх баригдсан энэ гүүрийн баруун талд 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй “ЗМЗ” ХХК ажиллаж байна. Гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах, диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2″ хороолол баригдаж байна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хороолол нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хорооны нутагт 28 га газрыг хамрах бөгөөд орон сууцны 9 давхар 48 барилга, 12 давхар 60 барилга, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн авто машины 7 давхар 1 гражтай байхаар төлөвлөгдсөн.

2014 оны зургадугаар сарын 22-ны байдлаар “Буянт-Ухаа 2″ хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 36 барилгын суурийн ажил хийгдсэн, 10 барилгын зоорийн давхарын цутгалт хийгдэж байна.

_DSC6909

_DSC6918(1)_DSC6924(1)_DSC6934(1)_DSC6964(1)_DSC7022b_DSC7033b(1)

Categories
мэдээ нийгэм

“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-тай боллоо”

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачдаг  журамтай болсон.  Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ.  Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан гаргасан байна.  Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон,хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа машины урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих аж. 

Дугуй түгжих үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.  Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан  цагдаагийн албан хаагч  гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар тав хоног амрах нь тодорхой боллоо

Ирэх долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын хав­рын чуулганыг зав­сар­луу­лахаар
төлөвлөжээ. Тиймээс одоо хэлэлцэж буй хуулийн төслүүдээ энэ өдрүүдэд амжиж батлахаар
өчигдөр бүх байнгын хорооны хурал­дааныг зарлав. Найман байн­­гын хороо хуралдаж
асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тухайлбал, Төрийн бай­гуулалтын байнгын хороо үндсэн гурван асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Уг өөрчлөлтөөр Үндэсний
их баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр
амардаг байсныг “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ
тав хоног амардаг байхаар тусгаад байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийхэд асуулт асууж, санал нэмэх гишүүн байсангүй. Байнгын хорооны зургаан гишүүн
байснаас Н.Батцэрэг “хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн горимын
санал гаргасан. Түүний эл саналыг байнгын хорооны хуралдаанд суусан бүх гишүүн дэмжсэнээр
УИХ-ын нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлэхээр болов.

Тэрчлэн Монгол Ул­сын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай,
“Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын
төслийг хэлэлцлээ. Нийт 316 хууль, тогтоолын төсөл ирүүлснээс өргөн мэдүүлээгүй
боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, өргөн мэдүүлсэн
болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд
хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг тогтоолын төсөлд оруулжээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг
хэлэлцлээ. Асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө “Хэн байнгын хороог даргалах вэ” гэдэг
дээр гишүүд багахан маргаан өрнүүлээд авав.

Байнгын хорооны дарга долоо хоногоос илүү хугацаагаар эзгүй байгаа
тохиолдолд орлогчийг сонго­но гэсэн хуулийн дагуу УИХ-ын дарга захирамж гарган Д.Ганбат
гишүүнийг орлогч даргаар томилсон нь маргааны эхлэл болсон юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү
“Ш.Түвдэндорж даргыг албан ёсоор байнгын хорооны даргаас чөлөөлөөгүй байхад яагаад
ийм асуудал үүсч байгаа юм” хэмээн Д.Ганбат гишүүнийг даргын суудалд суух болоогүй
хэмээн зүтгэсэн ч асуудал түүний хүссэнээр шийдэгдсэнгүй. Д.Ганбат гишүүн хуралдааныг
эхлүүлж алх цохьсноор О.Баасанхүү болон Ж.Батзандан нар хууль бус хуралд суухгүй
гээд гарч одсон юм. Ингээд асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлын талаар тод­руулсан бол УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ хууль зүйн сал­барын урсгал зардал хүрэл­цэж байгаа эсэх, түүнийг танас­наар
ямар бэрхшээл учирч байгааг тодруулж байв. Ийнхүү байнгын хороо асуудлыг хэлэлцээд
санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.

Энэ өдөр хуралдсан Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө
аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан ч мөн л хэлэлцэх асуудалтай хол­боотой
маргаанаар эхлэв. УИХ дахь бие даагчид болон гишүүн Г.Уянга нар хуулийн төслийг
шүүмжилж тус хуулийн төслийн 5.3, 5.4, 5.5 дахь заалтуудыг авах­гүй бол
бид хуралдаанд орол­цохгүй гэж мэдэгдсэн. Уг заалтуудад стратегийн орд, төрийн хувь
хэмжээг тогтоох гэх мэт асуудлуудыг тусгасан байв. Түүний энэ саналыг төслийг санаачлагчид
хүлээж аваагүй нь дургүйцлийг нь төрүүлэв бололтой “АН-ынхан та нар тойрч суугаад
энэ хуулиа хэлэлц. Бие даагч, сөрөг хүчин, “Шударга ёс” эвсэлгүйгээр ярилц. Та бүх­ний
энэ байдал ардчилсан зарчим биш шүү” гэж хэлээд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай
гарч одоход АН-ын арав гаруй гишүүн л танхимд үлдсэн юм. Тэднийг гарахад Д.Ганбат
гишүүн “Та нар яах гээд байдаг юм. Хуралдаа суу. Би ард түмнээ хүндэтгэдэг учраас
энд сууж байна” гэхэд Ц.Даваасүрэн гишүүн “Чи өөрийгөө байнгын хорооны дарга болсон
гэж бодоод байна уу” гэж тавлав. Харин Д.Ганбат гишүүн “Болохгүй байсан ч яадаг
юм” гэж мөчөөр­хөхөд “Болоогүй нь дээр” гэж хэлээд хуралдааныг орхисон. Байнгын
хороо асууд­лаа хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар хуралдаан
дуусав.

Нийгмийн бодлого, бо­ловс­рол, соёл, шинжлэх ухаа­ны байнгын хорооны
хурал­даанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоо­лын
төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны  гишүүд хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайдын төсвийн
багцын  2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх
товч танилцуулгыг сонсов.

Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын нийт зардал 2013 онд
463,890.1 сая төгрөг батлагдсанаас 415,823.8 сая төгрөг болж 89.6 хувийн гүйцэтгэлтэй
гарчээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын нийт зардал өнгөрсөн
2013 онд 121,747.5 сая төгрөг бат­лагд­санаас 104,128.4 сая төгрөг болж 85.5 хувийн
гүйцэт­гэлтэй гарчээ. Өмнөх оноос 10.2 хувиар буурсан байна. Харин Боловсрол, шинжлэх
ухааны сайдын багцын төсвийн гүйцэтгэл 2013 оны тодотгосон төсвөөр 1,037.5 тэрбум
төгрөгөөр батлаг­джээ. Тэрбээр 90.8 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.

Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын төсвийн
гүйцэтгэл 97,3 хувьтай гарсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар
буюу 165.522.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Мөн Хөдөлмөрийн сайдын нийт зарлага 24,994.4 сая төг­рөгийн хэмнэлттэй
гарчээ.

Төсвийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн,
улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай Гаалийн тариф, Гаалийн
тат­варын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Баяр­цогт зөөв­рийн компьютерийг шуудангийн илгээмжээр
явуу­лахдаа тат­вараас чө­лөөлье гэсэн санал гар­гав. Байнгын хорооны гишүүд хэлэлцээд
үнийн дүнг нэмж, оруулах давтамжийг харгалзан төсөлд тусгах са­налыг дэмжиж төс­лийг
нэгдсэн чуулганы хуралдаанаар хэ­лэл­цүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын
тог­тоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр
байнгын хо­роо­ны хурлаас завсарлага авав.

М.МӨНХ,

Л.ТӨР

Categories
мэдээ нийгэм

Хувьсгалчдын гудамжинд хучилтын ажил эхэллээ

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан бөгөөд 7 дугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна. 06 дугаар сарын 27-ноос  энэ замын суурь хучилтын ажил эхэлсэн. Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Батсүмбэр сумын цахилгааныг хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр  буюу зургаадугаар сарын 29-ний өдөр  Батсүмбэр сум Мандалын арын гэр хорооллын хэрэглэгчдийн хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийгдэх юм байна. 

Categories
гадаад мэдээ

Зургаан настай шатарчид Азид цахиур хагалж байна

6-р сарын 21-29-ны өдрүүдэд зохиогдож байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн хүүхэд оролцож байгаа.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо явагдаж байгаа Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд Батцоожийн Энхлэн түрүүллээ.

24-нөөс ирэх долдугаар сарын 2-ны хооронд Шри Ланка  улсын нийслэл Коломбо хотод Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээний “Рапид” төрөл нь 6 сарын 25-нд боллоо.  

Манай улсаас  эх орноо төлөөлөн 22 тамирчин, 7 насны ангилалд өрсөлдснөөс 6 хүртэлх насны нээлттэй ангилалд  дэлхийн шатрын холбооны ОУ-ын мастер        Д. Батцэцэгийн  ууган  хүү “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүлжээ. 

Тэрээр 7 өрөг тоглосон ба ганц ч хожигдоогүй аж.  Зургаан настай шатарчид  одтой байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл сурталчилгаа туслах-ангилал

Америкийн шигшээ багт аварга болох боломж бий гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг нь Бразилд болж буй ДАШТ-д ялалт байгуулж аварга болох бүрэн боломжтой гэв. Тэрээр хэлэхдээ “Америкийн шигшээ баг дараагийн шатанд шалгаран орсонд юуны түрүүн баяр хүргэмээр байна. Бидэнд аварга болох боломж байна” гэжээ. 

Ирэх долдугаар сарын 2-ны өдөр Америкийн хөлбөмбөгийн шигшээ баг нь Бельгийн багтай тоглож шөвгийн наймд орох эсэхээ шийдэх юм байна. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү гишүүн дахин нэг амрагийн хэргийг сөхнө

О.Баасанхүү гишүүн өөрийн твитертээ ийнхүү мэдэгджээ. “Нууц амрагтаа байр авч өгч болно. Гэхдээ эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр байр авч өгөх нь гэмт хэрэг”  гэж тэр бичжээ. Үүгээр ч зогссонгүй. 27-ны өдөр тэрбээр бичихдээ “АТГ-т өгсөн байгаа. Даваа гаригт цагдаа, прокурорт  өгнө. Шалгахгүй бол Ерөнхийлөгчид өгнө. Найзыгаа шалгуулахад бүү саад болоод бай гэж…” хэмээн бичжээ. 

О.Баасанхүү гишүүн ямар хууль санаачилж, гишүүний үүргээ хэр гүйцэтгэдэгээс нь илүү хэн нэгний амрагийн хэргийг илчилж, хэтэрхий “шударга” зан гаргадагаараа л лав олны танил болох бололтой.