Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Бразил-2014” тэнхлэгээ давлаа

 “H” хэсэгт тоглосон хоёр тоглолтоор өчигдөр хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шатны 16 баг тодорлоо. Маргааш буюу ням гаригт Бразил-Чили гэсэн хослолоор хасагдах шатны эхний тоглолт эхэлнэ. Энэ шатнаас эхлэн алдах эрх үгүй болох бөгөөд багууд халз тоглож ялагчаа тодруулан цаашлах шатанд дэвшин тоглох юм. Хэрвээ хоёр баг үндсэн цагт тэнцвэл нэмэлт цаг сунгаж, нэмэлт цагт ялагчаа эс тодруулсан цагт торгуулийн цохилтоор асуудлаа шийддэг цаг ирлээ. Өөрөө хэлбэл, ДАШТ-ий “хамгийн амттай” үе ирж байна.

Categories
гадаад мэдээ

Нисдэг унадаг дугуй 2017 онд худалдаанд гарна

 “Оддын дайн” кинон дээр гардаг шиг нисдэг унадаг дугуйг бүтээхээр ажиллаж эхэлжээ. Sky Tran гэдэг нэртэй энэхүү бүтээл нь туршилтын шатандаа байгаа байгаа бөгөөд 70 км цагийн хурдтай байх гэнэ. Мөн гурван метр өндөрт нисдэг байхаар төлөвлөж байгаа гэх. Одоогоор 26 сек нисч чадаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган маргааш завсарлаж Н.Батбаяр сайд аврагдах уу

Өнгөрсөн баасан гаригт бараг бүх байнгын хорооны хурал зэрэг шахуу зарлагдаж хуралдав. Нэг байнгын хороонд арав хүрэхгүй гишүүн сууж олон хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар тогтсон. Харин өнөөдөр гурван байнгын хороо хуралдах бөгөөд залгаад УИХ-ын чуулган ч орж магадгүй байгаа.

УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулах тов гарсан учраас ийн шахуу ажиллаж, хууль “бөөндөж” байгаа гэнэ. Гэнэт чуулганыг завсарлуулах болсон нь Н.Батбаяр сайдыг ирэх намар хүртэл авч үлдэхээр шийдсэн эрх баригчдын бодлого гэх нь байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар эрх баригчид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, үр дүнг нь хэлэлцсэнээр Н.Батбаяр сайдыг хэрхэхээ шийднэ гэж үзэж байгаа юм байна. Шууд хэлбэл ирэх намрын чуулган болтол эдийн засаг доривтой дээшлэхгүй бол Н.Батбаяр сайдыг явуулах Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг АН-ынхан хөндөх юм байна.   

Categories
мэдээ соёл-урлаг

Вашингтон ДС орчмын монголчуудын наадам 12-нд болох гэнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой,

Тусгаар Тогтнолын 103 жилийн ой,

Ардын Хувьсгалын 93 жилийн ой,

Их Баяр Наадын Мэнд Хүргэе!

Вашингтон ДС орчмын Монголчуудын Наадам 

7 сарын 12-ны Бямба гаригийн 10:00-16:00 цагт болно.

(Хөл бөмбөгийн дэлхийн аврагын тоглолт 16 цагаас байгаа)

Наадмын талбайн хаяг: Occoquan Regional Park: 9751 Ox Rd, Lorton, VA 22079

Наадмын хөтөлбөрт:

– Урлагийн тоглолт

– Хүчит бөхийн барилдаан (Улсын начин, Aймгийн заан, Арлингтоны арслан, заанууд зодоглоно)

Хүүхдийн хөтөлбөрт:

-Хүүхдийн барилдаан

-Хүүхдийн уралдаан

гэх мэт олон ажиллагаа болно.

– Наадмын талбай дээр наадамчдаас 5$-ийн тасалбар авна.

Та бүхэн баяр наадамдаа тавтай морилж тухтай наадаарай гэжээ.

Вашингтон ДС Орчмын Монголчуудын Холбоо

202-557-1989 , 703-395-0001, 202-834-6630,

Categories
гадаад мэдээ

Попын хаан таалал болсноос хойш таван жил өнгөрчээ

 “Hollywood’s Walk of Fame” буюу Холливудын алдартнуудын гудамжин дахь Жексоны одон дээр шүтэн бишрэгчид нь өнгөрсөн лхагва гарагт цугласан байна. Энэ бол Жексон нас барснаас хойш яг таван жил өнгөсөн өдөр юм.

Тэд попын хаан гэгддэг супер одод зориулан цэцэг өргөж, лаа асаан, үг хэлжээ.

“Жексон өчигдөр нас барсан юм шиг л санагдаж байна. Энэ хүний үйлсийг хүмүүс дурсан санаж, хамтдаа дурсгалыг нь хүндэтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг”  гэж 28 настай шүтэн бишрэгч нь хэлсэн юм.

Жексон нойрсуулах эмийг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелес хот дахь гэртээ амьсгал хураасан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа салаавч гаргаж хүн зоджээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нидерландын баг хожлоо

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Нидерландын шигшээ баг шалгарав. Нидерланд шөвгийн наймын шатанд Мексикийн шигшээ багтай тоглож, 2:1-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын 48 дахь минутад Мескикийн шигшээ багийн довтлогч Жиовани дос Сантос бөмбөг оруулсан нь энэ тэмцээний анхны гоол байсан. 

Харин тоглолтын 88 дахь минутад Уэсли Снэйдер гоол оруулан тооны харьцааг 1:1 болгон тэнцүүллээ. Улмаар 90+4 дэх минутад Мексикийн шигшээ багийн хамгаалагч Рафаель Маркесийн гаргасан алдаагаар Нидерландын шигшээ багийн довтлогч Клаас Ян Хунтелаар амжилттай цохиж, тоглолтын тооны харьцааг 2:1 болгосноор энэ удаагийн тоглолт шийдвэрлэгдсэн. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

PR

Бяцхан охин Кейтигийн аав “Гүүгл” компанид ажилладаг. Кейти тус компанийн захиргаанд хандаж, “Аав минь долоо хоногийн ганцхан бямба гаригт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гаригт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна” гээд “Жич, Аавын минь төрсөн өдөр лхагва гаригт тохионо. Жич, зун болж байна шүү дээ” гэж захидал бичжээ. Охинд “Гүүгл” компани хариу захидал илгээхдээ “Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа. Танай аав “Гүүгл” болон дэлхийн сая, сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм. Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долдугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна. Сайхан баярлаарай” гэжээ. Охины өнгийн харандаагаар бичсэн захидал, “Гүүгл” компанийн лого бүхий албархаг хариу нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Нэг хэсэг нь охины ухаалаг, хөөрхөнийг гайхна. Нөгөө хэсэг нь “Гүүгл” компанийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа уялдаатай ажилладаг гэж сайшааж байна. Охины хүслийг биелүүлснээ олон нийтэд дэлгэснээрээ “Гүүгл”-ийн удирдлагууд компанийнхаа сурталчилгааг хийчихлээ. Бас ажилтнууддаа амрах цаг бага олгодог сөрөг талаа олон нийтэд эвтэйхнээр ойлгуулчихаж байна. Олон улсад үүнийг PR-ийн нэг арга гэдэг. Харин манайхан PR-ийг нэгийгээ газар доогуур ортол муулах, сөрөг сурталчилгаа хийх гэж ойлгодог талтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Авто машины дугуйг түгждэг журам хэрэгжиж эхэллээ

Тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг гэсэн гомдлын дагуу тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Уг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Журмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу  тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж заажээ.  

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагтбагтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм. Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.

Categories
нэг-өгүүлбэрээр

Сагсанбөмбөгийн од Леброн Жеймс өөрийн твитертээ ” Өчигдөрийн Колумбын тоглолтыг үзээд Родригесыг шүтлээ. Түүний нэрийг James гэдэг нь хүртэл надад таалагдаж байна” гэжээ.