Categories
гадаад мэдээ

Йорданийн хаан Чеченьд айлчилж байна

Йорданийн хаан Абдалла II Чеченьд айлчилж байна. Тэрээр Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын урилгаар өнөөдөр Грозный хотноо хүрэлцэн очсон юм. Энэ нь хаан Абдалла II-ийн  Хойд Кавказад хийж буй анхны айлчлал. Тэрээр Грозныйд хүрэлцэн очсон даруйдаа Чеченийн Ерөнхийлөгчийн хамт өнгөрсөн жил шинээр баригдсан Аргун дахь Айман Кадыровын нэрэмжит мечетийг үзэж сонирхсон байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд дахин 9 компани нэгдлээ

 Гэр хорооллыг
оршин суугч иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх ажил үргэжилж байна. Шинээр
батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх байршилд нийт 63,083
айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөн юм. Эхний ээлжийн
4000 орчим айлын орон сууцыг 2014 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Энэхүү төлөвлөгөө
г хэрэгжүүлэх
хүрээнд
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын
шийдвэрээр 21 байршилд нийт 22 аж ахуйн нэгж батламжаа гардан авч гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл
хэрэгжиж байгаа юм.
  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга,
Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан
орлогч С.Очирбат нар
есөн аж ахуйн нэгжид гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий Батламж, захирамжийг гардууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу
төсөл
хэрэгжүүлэгч  компаниуд нь
сонгосон
талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдээс санал авч дэмжигд
сэн,
бичиг баримтын зөрчилгүй газрын гэрчилгээтэй иргэдтэй нэг бүрчлэн
уулзаж  хоёр талт гэрээ байгуулсан юм.
Батламж гардан авснаар тус компаниуд иргэдтэй гурван талт гэрээ байгуулан,
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулснаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэх
бүрэн эрхтэй болж байна
гэж   Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд:

  • Чингэлтэй дүүрэг 9, 10, 11
    дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий
    төлөвлөгөө В хэсэгчилсэн талбайд “Бармон” ХХК
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2,
    20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн хотхон орон сууцны хорооллын
    хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө А хэсэгчилсэн талбайд “Хас харш” ХХК; Б
    хэсэгчилсэн талбайд “Стандарт проперти групп” ХХК
  • Чингэлтэй дүүргийн 13, 15
    дугаар хорооны нутаг дэвсгэр, 72 дугаар сургууль орчмын хэсэгчилсэн
    ерөнхий төлөвлөгөө – “Асар-Өргөө” ХХК болон “Асар групп” ХХК-иудын түншлэл
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр
    хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө – ТОСК ТӨҮГ
  • Сүхбаатар дүүргийн 15 дугаар
    хорооны нутаг дэвсгэр,  Дамбадаржаа орчмын хэсэгчилсэн ерөнхий
    төлөвлөгөө – “Цэлмэг Ази” ХХК болон “Цэлмэг Ази төсөл” ХХК-иудын түншлэл
  • Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар
    хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургууль орчмын хэсэгчилсэн
    ерөнхий төлөвлөгөө – “Гангар инвес”т ХХК болон “Вишндевелопмент” ХХК-иудын
    түншлэл
  • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11,
    12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн
    ерөнхий төлөвлөгөө – Заг ХХК; Ү хэсэгчилсэн ерөнхий талбайд “Монтед
    констракшн” ХХК
  • Баянзүрх дүүргийн 13,14 дугаар
    хорооны  нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын хэсэгчилсэн ерөнхий
    төлөвлөгөө З хэсэгчилсэн талбайд “Цагаан хуаран консалтинг” ХХК
    .
Categories
мэдээ нийгэм

ЭЕШ дууслаа

Орон даяар явагдаж буй Элсэлтийн
ерөнхий шалгалт өнөөдөр дууслаа.  Хуваарийн дагуу өнөөдөр Физик, Нийгмийн тухай
мэдлэг, Газар зүйн хичээлийн шалгалтуудыг авчээ. 

Дашрамд хэлэхэд өнгөрсөн шалгалтуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын
Боловсролын
хяналтын улсын байцаагч нар хөндлөнгийн хяналт тавин ажиллаж хэд хэдэн
зөрчлүүдийг илрүүлжээ.

Тухайлбал, “Энх-Орчлон” дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус
цайны газрын зааланд авч байсан бол, политехникийн коллеж дээр шалгалтын үед
хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч гэмтээсэн байна.

Мөн Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр хоёр материал дутуу ирсэн, ХААИС дээр
шалгалтын материал тогтоол, протокол лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай
ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан
зэрэг зөрчлүүд гарсан. Түүнчлэн нэлээд хүүхэд шалгалтаасаа хоцорчээ.
Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн зургаан
дүүргээс 400 гаруй төгсөгчид ороогүй байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн МоАХ хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 21-нд болно. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилан дэлгэрүүлэх зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцох юм. Нэг баг нь 20-иос дээш насны 13 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд лигт тоглодог болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчдыг оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа. Эхний дөрвөн байр эзэлсэн багийг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүлээж буй. 

Энэ жилийн хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнийг Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Түүнчлэн энэ өдөр Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн шинэ байрны нээлт болох юм.  

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал аанай л хойшлов

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар үдээс хойш хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч энэ асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлуулав.  УИХ-ын дарга З.Энхболд “Н.Батбаяр сайдын асуудлыг дараагийн долоо хоногт хэлэлцэхэд Дэгийн тухай хууль зөрчсөн болохгүй” хэмээн тайлбарласанаар сайдыг огцруулах асуудал хойшиллоо.

 Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ  Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэж эхэллээ. 

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг:Буянт-Ухаа 1 хорооллын байрыг банкны барьцаанд тавих боломж олгосон

Пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтаар эхэллээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ.

Баянхонгор аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган аймгийн Тэшиг сумдын иргэдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хэлбэрээр холбогдож, орон зайн хамааралгүйгээр дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байгаад нь баяр хүргэлээ.  Алслагдсан сумдад интернетийн үйлчилгээ хүрснээр зайн сургалт, алсын оношлогоо, цахим хурал зохион байгуулах зэрэг олон боломжийг шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ. Дээрх сумдын иргэд, удирдлагуудтай холбогдож ярилцсаны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд захиалга өгч, азтан болсон иргэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй хүлээлт үүсээд байна. Засгийн газар орон сууцны журмандаа өөрчлөлт оруулсан гэх. Зээлд хамрагдахад саад болсон заалтыг өөрчилсөн гэж ойлгож болох уу?

-Засгийн газраас гаргасан журамд “Буянт-Ухаа-1” орон сууцанд хамрагдсан иргэн түүнийгээ 15 жилийн турш зарж болохгүй гэж заасан.  Гэхдээ бид арилжааны банкуудаас ирүүлсэн саналын дагуу тус байрыг банкны барьцаанд авах боломжийг олгож, журмандаа өөрчлөлт оруулсан. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах нэрсийн жагсаалтыг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Түүн дотор Хөтөлийн цементийн үйлдвэр багтжээ. “Чингис” бондоос асар их хөрөнгө гаргаж, өргөтгөн, ашигтай ажиллах боломжоор хангаж байна гэж  ярьж байсан. Гэтэл одоо яагаад хувьчлах жагсаалтад оруулах болов? 

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис” бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжсэн. Гэхдээ цаашдаа хувьчлах асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн. Цементийн үйлдвэр төрд байх нь нэг их ач холбогдолтой биш. Гэхдээ хувьчилснаар зээлийг нь төлүүлэхгүй гэсэн үг биш. Илүү ашигтай ажиллуулахын тулд компанийнхантай яриад хувьчлах нь зүйтэй гэж үзсэн юм. Ер нь манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хувьчлалд санаа зовох юм байхгүй, бүгд ил тод болно. Урьдчилж хувьчлалыг зарлана, маш ил тод өрсөлдөөнтэй шударга зохион байгуулна. Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн газарт амралтын газар байна. Байгалийн  үзэсгэлэнт газар байрладаг, төрийн өмчит байгууллага хэрнээ  жилд 51 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ийм амралтын газар хэрэггүй. Гаалийн ерөнхий газрын харьяа  бас л алдагдалтай ажилладаг гурван ч амралтын газар байна,. Дарга нар нь очиж амардаг бусад үед цоожтой байдаг. Эрчим хүчний яамны харьяа амралтын газар Тэрэлжид мөн байна. Монголын Засгийн газар таван амралтын газраар яах юм бэ.

-УИХ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогыг баталж байсан. Түүнд ойрын жилүүдэд МИАТ компанийг хувьчлахгүй гэж заасан, энэ яагаад өөрчлөгдөх болов?

-Алдагдалтай ажилладаг МИАТ –ийг яах юм. Би бүхнийг мэддэг мэргэн жараахай биш. Гэхдээ МИАТ компанийг 100 хувь биш, 49 нь хувьд, 51 хувь нь төрд аваад үлдэхээр хувьчлалыг  хийхээр тусгасан. Би бол арай их хувийг хувьд өгч, арай багийг нь төрд авч үлдэх ёстой гэсэн байр суурь баримталдаг.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр хөрөнгө мөнгөтэй хүмүүст газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хуульд тусгасан нь маш буруу. Тэгээд ч хугацаа нь маш урт байна гэдэг шүүмжлэлд та юу хэлэх вэ?

-Сошиал медиа бий болсноос хойш гүтгэлэг цацдаг сөрөг үзэгдэл бий боллоо. Твиттер, фейсбүүкээр цацдаг шиг тийм агуулга хуулийн төсөлд тусаагүй. Түүнийг нь хэлэхээр зөрүүлээд бөөн хэрүүл үүсэх юм. Өнөөдөр өглөө Ц.Баярсайхан сайдаас асуусан тийм юм байхгүй л гэж хариулж байна лээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “11-11 төвд” очиж, энэ асуудлаар иргэдэд хариулт өгсөн. Түүний дараагаас эхлүүлээд өчигдөр оройжин надад мессеж ирсэн, өнөө өглөөжин ирлээ. Цуурхал тараагаад ажил хийлгэхгүй байна.

Газрын хуулиа өргөн бариад батлуулах гэхээр ажил хийлгэхгүй байгаа байхгүй юу. Энэ бол явж явж цөөхөн тооны газар хуваагаад авчихсан иргэдийн дэгдээж байгаа дуулиан юм.  Уг нь дээрх хуулийн хүрээнд иргэддээ газар эзэмшүүлэх өргөн боломжийг нээх байсан. Бид буруу зөрүү юм хийх гээгүй, гэхдээ Ц.Баярсайхан гишүүнтэй яриад төслөө татаад авъя гэсэн. Хүмүүсээр мессеж бичүүлээд твиттер нтр-ээр хэрэлдэх үнэн төвөгтэй юм. Тийм учраас ирэх намар хуулийн төслөө сайн тайлбарлаад УИХ-д дахиад өргөн мэдүүлдэг юм уу, яадаг юм. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна, би та бүхэнд бодит үнэнийг л хэлж байна. Ер нь Засгийн газар бүр гадаадынханд газраа хувьчилъя, заръя гэдэг юм хийхгүй, манай иргэд итгэмээр л байгаа юм. Даанч хэтэрхий их суртал ухуулга явахаар иргэд үнэмшчихээд байх юм. Наадам дөхчихсөн болохоор үймүүлээд байна. Иргэддээ хандаж дахиж битгий мессеж нисгээд бай, хайран мөнгө гэж хэлэх байна.

-Та өчигдөр Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төмөр замын царгийг ямар байдлаар шийдвэрлэхээр тусгасан бэ? 

-Царигийн асуудал УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайд байхад шийдэгдсэн, саатуулсан л болохоос биш. Өчигдөр хуулийн төслийг дахиад өргөн мэдүүллээ. Гэхдээ тэр нь бүгд нарийн байна гэсэн үг биш. Үндсэн сүлжээ өргөн царигт суурилна гэдэг хэвээрээ. Гол нь экспортын чиглэлийн төмөр зам нарийн байх уу,  өргөн байх уу гэдгийг тухай бүрт нь Засгийн газар УИХ-аар шийдүүлж байх хуультай юм. Тийм учраас Засгийн газар олон удаа ярьж байгаад Тавантолгойгоос урд хөрш рүү гарч байгаа төмөр зам нарийн царигтай байх нь тохиромжтой гэж үзсэн. Тавантолгойгоос өргөн төмөр зам тавьчихвал нүүрсийг шилжүүлж ачих маш олон сая долларын өртөгтэй Шилжүүлэн ачих байгууламж барих шаардлагатай болно. Маш их өндөр өртөгтэй босно, үүнийгээ дагаад нүүрсний үнэ өсөхөөр байгаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн агуулга нь юу вэ?

-1990 оноос хойш ганзагын наймаанд яваад, тав гурван төгрөгтэй болоод тухайн үед татварын нөхцөл байдал янз бүр байснаас шалтгаалж түүнийгээ мэдүүлж чадаагүй, өнөөдөр бас баялаг бүтээгээд хэд гурван төгрөгтэй явж байгаа хүмүүсийг шалгалт хяналтаар шоронд хийдгийг багасгая гэсэн юм. Бусад улсуудад ийм хууль баталсан байдаг.  ОХУ, Турк, Казахсан зэрэг орнуудад. Гэхдээ энэ нь чиний татвар төлөх ёстой гэдгийг болиулна гэсэн үг биш, 100 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлж байсан бол түүнийгээ үнэн зөвөөр 500 сая төгрөгтэй гэж мэдүүлэхэд 400 сая төгрөгөө хааш нь нууж байсан бэ гэж дарамтлахгүй гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх гэнэ

“Засгийн газар жил бүр тайлан бичдэг бус  хүмүүс эдийн засгийн өсөлтийн үр дүнг мэдэрдэг хэлбэр рүү орох нь Тогтвортой хөгжлийн гол философи” гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тодорхойлов. Дарга нарын амны уншлага болсон Мянганы хөгжлийн зорилт хэмээх үг ээлж халаагаа өгөх цаг хаяанд иржээ. Учир нь Мянганы хөгжлийн зорилтыг үндсэндээ хэрэгжүүлж дууссан гэж дэлхийн нийтээр  үзээд 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлох ажил өрнөж буй.  Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх шинэ нэр томъёо гаргаж ирж байна. 2015 оноос хойшхи хөгжлийн асуудал Монголд айлчилж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захирал Хаолянь Шугийн ярианд олонтаа дурдагдаж,  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхний гол сэдэв болжээ.  Энэ сэдвээр Үндэсний зөвлөлдөх уулзалт НҮБ-уудын байранд боллоо.  “Тогтвортой хөгжилд жижиг дунд бизнесийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Хаолянь Шу “Эдийн засгийн өсөлт дангаараа утга төгөлдөр бус. Монгол Улс олборлох үйлдвэрээсээ ихээхэн хамааралтай явж ирсэн байдлаасаа салахын тулд эдийн засгийг солонгоруулах, давуу талаа зөв ашиглах хэрэгтэй. Хотжилтын үр дүнд хотын ядуусын тоо ихсэх болсон. Нийгмийн ийм асуудал бий болж байгааг Монгол Улс анхаарч үзэх учиртай. Тэгш бус байдлыг арилгахад анхаарах ёстой. Тогтвортой хөгжлийг бий болгоход төр, хувийн хэвшил аль аль нь чухал үүрэгтэй” хэмээн тэмдэглэв.

Жижиг дунд үйлдвэр тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэсэн үзэл санаа энэ танхимд олонтаа яригдлаа.  “ЖДҮ нийт ажлын байрны 30-40 хувийг бий болгодог. Гэтэл уул уурхайн салбар нийт экспортын 80 хувийг бүрдүүлдэг ч ажлын байрны гурван хувийг бий болгодог” талаар хэлэлцүүлэгийн үеэр дурдагдсан. ЖДҮ-ийг эрх мэдэлжүүлэх,  хөгжүүлэх шаардлагатай талаар  хэлэлцүүлэгт оролцогсод ярив. Иргэн Ц.Ням-Осор “30 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид  унадаг ч үгүй, сэхдэг ч үгүй нэг л хэвэнд байдаг. Тэднийг сургах хэрэгтэй. Харин  Монголд байдаг бизнесийн сургалт хоцрогдсон” гэв.         

UFC группын ерөнхий захирал О.Амартүвшин “Бид 2006 оноос хойш чацарганы бизнес эрхэлсэн. Тариалалт хийгээд, хураагаад, боловсруулахад нэг компани дангаараа хүчрэхгүй. Иймээс бид иргэдийн чацаргана тариалах үйл явцыг дэмжсэн.  Бизнесийнхэн чаддаг зүйлээрээ дагнах хэрэгтэй. Бүгд маркетинг, борлуулалт хийхээр өрсөлдөөний явцад үр ашигтай байж чаддаггүй. Төрөлжилт Монголд яваг­дахгүй байгаа учраас том компаниудад ч хүнд байна. Бизнес эрхэлж байхад бүгдийг хянах боломжгүй. ЖДҮ эрхлэгчийн хувьд зах зээл нь хэрэглэгчид биш том аж ахуйн нэгжүүд” гэсэн юм.  Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Болормаа “Эмэгтэй бизнес эрхлэгчид найдвартай, банкны хамгийн сайн харилцагч байдаг. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байх нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд тохиолддог ч эмэгтэйчүүдэд арай илүү тохиолддог. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан баталгааны сан байгуулах талаар ярилцаж байгаа. Монголд мэдлэгээ хувцаалцах эмэгтэйчүүдийн сүлжээ зайлшгүй шаардлагатай” гэсэн юм. Тэрбээр мөн “Миний мэдэхээр ЖДҮ-чид хүнээ маш сайн сургадаг ч Засгийн газар татвараас ч нь хөнгөлдөггүй, үнэлэхгүй байна. Хүн сургавал татварын ямар хөнгөлөлт байж болох талаар бид судлаж байгаа” гэв. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөрийн Томас Эриксон “Санхүүжилт, барьцааны асуудал зөвхөн Монголд ч бус хаа сайгүй  байдаг. Авч байгаа зээл нь их биш гээд банкууд жижиг, дунд бизнест ач холбогдол өгөх нь бага.  Удирдлагын арга барил, менежментийн чадавхи маш чухал. ЖДҮ эдийн засгийн үндэс суурь ч төр засаг том татвар төлөгч учраас том бизнесийн дуу хоолойг анхаардаг.  Тиймээс эвлэлдэн нэгдэх нь чухал” гэж онцлов.     

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-д нэмэлт хийлээ

Засгийн газрын 18-ны өдрийн хуралдаанаар “Буянт-Ухаа 1 хороололд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулсан” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.  Уг журмын 6.5-д “ Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.

4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж кв.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм. 

“Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ийн захиалан бариулж, ашиглалтанд оруулсан “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбогдуулан гаргасан журмын дагуу байр худалдан авах эрх олгох сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрх хожжээ. Эдгээрээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгааг төлж захиалгын гэрээ байгуулсан, 6 иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцлөө бүрдүүлсэн байна. Дээрх захиалгын дүнгээс харахад захиалга өгсөн иргэдийн дийлэнх нь байрны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууцны 8 хувийн зээл авч төлөхөөр төлөвлөсөн байна.  

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын Ажлын хэсгийнхнийг нээлттэй хэлэлцүүлэгт урив

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд өөрийн байр сууриа илэрхийлэхээр “Golden File” компанийн ерөнхий захирал, иргэн А.Цолмонтуяа хэвлэлийнхэнд хандаж, хурал зарлажээ. Тэрбээр 1998 онд баталсан хууль нь алсын хараагүй, эдийн засгийг эмх замбараагүй болгож, эзэн холбогдогчгүй хэргийг нэмэгдүүлсэн гэж үзэж явдгаа илэрхийлэв. Мөн компаниудыг тайлангаа үнэн зөвөөр гаргах боломжгүй болгож, давхар тайлан гаргахад хүргэсэн хэмээн шүүмжиллээ. Тиймээс хаа, хаанаа мэддэг энэхүү далд эдийн засгийг ил болгохын тулд худалдааны албан татварыг бий болгох хэрэгтэй гэж үздэг ажээ. А.Цолмонтуяа энэ сарын 26-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, НӨАТ-ын хуулийг боловсруулах ажлын хэсгийнхнийг нээлттэй хэлэлцүүлэгт урьж байгаагаа илэрхийлэв. 

Л.Гүндсамбуу 

Categories
мэдээ нийгэм

Автозам дагуух худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга “Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах” тухай А/505 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Цагийн хуваарийн өөрчлөлтөд авто зам дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газарт томоохон зах, худалдааны төвүүд, нүүрс, түлээ, мод барилгын материал зардаг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, автомашин, техникийн худалдаа, засвар үйлчилгээний газрууд орж байгаа юм.

Энэ зохицуулалт нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.