Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газрыг үнэлж, нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн газрыг үнэлж, нөхөн олговор олгохоор боллоо. Тодруулбал, Хувьсгалчдын гудамж,Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх  4,6 км авто  зам, Их тойруу 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталсан байна.

Ингээд арван иргэнд олгох 547 130 006  төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСИЙН БУУДЛААС БАЯНХОШУУ ЧИГЛЭЛИЙН 4.6 КМ

АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛ ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН

ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ        

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ
үнэ /төгрөг/

Авто замын трасст орсон газрын
үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

 
Чогсомжав Энхтөр   / ЧИ72040478/

 
ЧД, 7-р хороо Хувьсгалчдын Г-10 13 тоот

 
 
7 191 185

 
 

 
 
36 м2
 

 
 

 
 
Эзэмших

 
 
 

 
 
7 191 185

 
2

 
 Өрнөх Батболд
/ ИО85052312/

 
ЧД, 7-р хороо Хувьсгалчдын Г-11 гудамж 117б тоот

 
 
39 478 969

 
 
5 187 643
 

 
 
323 м2

 
 
4 263 600

 
 
өмчилсөн

 
 
 –

 
 
 48 930 212

 
 
3

 
 
Чимэддорж Төгөлдөр /ЗА69111919/

 
 
ЧД, 7-р хороо Хувьсгалчдын Г-11 гудамж 123б тоот

 
 
36 299 043

 
 
221 438

 
 
43 м2

 
 
567 600

 
 
Өмчилсөн

 
 
50 000

 
 
37 138 081

 
 
4

 
 
Сүхээ Амаржаргал /ЧО72102200/

 
 
БГД, 23-р хороо Зүүн Ард Аюуш 25-8-170 тоот

 
 
182 426 000

 
 

 
 
195 м2

 
 
2 574 000

 
 
Өмчилсөн

 
 

 
 
185 000 000

 
 
5

 
 
Зоригтөгс
Пүрэвсүрэн              
/ УУ89083126 /

 
 
ЧД 7-р хороо Хувьсгалчдын Г-11 122 тоот

 
 

 
 
1 449 472

 
 
21 м2

 
 
277 200

 
 
Өмчилсөн

 
 
50 000

 
 
1 776 672

 
 
6

 
 
Дорждагзал Ганзориг /ЧМ79121818/

 
 
БГД 11-р хороо ЗАА 25-р гудамж 8-173 тоот

 
 
32 710 000

 
 

 
 
325 м2

 
 
4 290 000

 
 
Өмчилсөн

 
 

 
 
37 000 000

 
 
7

 
 
Цэвэг Бадамгарав /ОА86070734/

 
 
БГД, 23-р хороо Зүүн Ард Аюуш 25-11 гудамж 175 тоот

 
 
42 929 357

 
 
4 843 988

 
 
214 м2

 
 
2 824 800

 
 
Өмчилсөн

 
 
50 000

 
 
50 648 145

 
 
8

 
 
Луузан Дуламсүрэн / ДЗ73054303 /

 
 
ЧД, 7-дугаар хороо Хувьсгалчдын Г 11-124 тоот

 
 

 
 
1 781 700

 
 
156 м2

 
 
2 059 200

 
 
Өмчилсөн

 
 
50 000

 
 
3 890 900

 
 
9

 
 
Цагаанхүү
Оюунчимэг               
/ ДО78041607 /

 
БГД, 23-р хороо ЗАА 25 12 гудамж. 367б тоот

 
 
114 809 356

 
 
15 834 644

 
 
330 м2

 
 
4 356 000

 
 
Өмчилсөн

 
 

 
 
135 000 000

 
 
Нийт-9

 
 
455 843 910

 
 
29 318 885

 
 
1643

 
 
21 212 400

 
 

 
 
200 000

 
 
     506 575 195

ИХ ТОЙРУУ 110 КВТ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН

ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ ОРСОН ИРГЭНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД 

ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ
үнэ /төгрөг/

шугамын трасст орсон газрын
үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

 
Алтангэрэл Зоригт    / ТГ84051878/

 
ЧД, 18-р хороо Яргайтын 22-339 тоот

 
 
23 338 793

 
 
7 976 018

 
 
700 м2
 

 
 
9 240 000

 
 
өмчилсөн

 
 

 

 
 
40 554 811

 
 
Нийт-1

 
 
23 338 793

 
 
7 976 018

 
 
700

 
 
9 240 000

 
 

 
 

 
 
     40 554 811

Categories
нэг-өгүүлбэрээр

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт өрсөлдөж буй АНУ Португал 2:2-ийн харьцаатай тэнцлээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт өрсөлдөж буй АНУ Португал 2:2-ийн харьцаатай тэнцлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ийм материал бүрдүүлнэ

Сүхбаатар дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийн хүссэн иргэд юу бүрдүүлэх учиртайг мэдээлжээ. Тус хэлтсийн 11 321828 утаснаас мэдээлэл авч болох юм билээ. 

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 04-ны дотор хүлээн авах юм байна. 

Худалдаа үйлчилгээ эрхлэгчид цагаан өнгийн асар, майхантай байх шаардлагатай гэнэ. 

Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэхэд бүрдүүлэх материал:

1.  Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/

1.  Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/

2.  Дүүргийн засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ буюу худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ

3.  Ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар

Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид:

/Үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа байх/

1.  Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/

2.  Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/

4.  Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга

Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном нөгөөдөр нээлтээ хийнэ

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгоны “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан”   номын нээлт энэ сарын 25-нд Интер номын дэлгүүрт болохоор товлогджээ. Зохиолч өөрийн удаан  хайсан эрлээ мухарласнаа  “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж эгэл түмэнтэйгээ хуваалцахаар шийдсэн гэнэ.  Тэрээр “Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадагчлан Мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг. Энэ бол супер нэгдэл. Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол хэмээн хүүрнэсэн түүний уран бүтээл өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн  агуу мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүй ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэх итгэл үнэмшил дээр миний ном  үндэслэгдсэн” хэмээн ярьжээ. 

Categories
мэдээ спорт

Олимпийн бамбарын аяллыг эхлүүлнэ

Өнөөдөр Олимпийн өдөр. Жил бүр уламжлал болгон энэ өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг уламжлалтай. “Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг МҮОХ-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.  Уг баярын ёслолд олимпийн медальт тамирчид оролцож, парадад жагсч, Монгол Улсын торгон хилийн дагуу аялах бамбарын аяллыг эхлүүллээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын Олимпийн өдөрт зориулсан илгээлт гаргажээ. Уг илгээлтэнд “Эрхэм олимпийн өдрийн ёслолд оролцогчид оо, Өнөөдөр дэлхий даяараа нас, хүйс, спортын ур чадвар үл харгалзан олимпийн өдрийг тэмдэглэж байна. Тэртээ 1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхлэхээр болж, түүнээс хойш энэ өдрийг олон улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, энэ үйл хэрэгт оролцдог бүх хүний баярын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ялалт, амжилтаа хуваалцдаг эл тэмдэглэлт өдөр олимпийн их гэр бүлийн гишүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж буйдаа таатай байна. Олимпийн өдрөөр орчин үеийн олимпийн хөдөлгөөний түүхийг эргэн санаж, олимпийн үнэт зүйл болох нөхөрлөл, ур чадвар, хүндлэлийг бусдадаа түгээхийг сануулдаг юм. Ийм учраас олимпийн өдөр жирийн нэг баярын өдөр биш, түүнээс эрхэм нь байх учиртай. Бид хүн бүрийг спортоор дамжуулан хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэхийг хүснэ. Илүү олон хүн олимпийн хөдөлгөөний мөн чанарыг ойлгож, хүмүүсийг нэгтгэх нь олимпийн өдрийн зорилго. Яаж тэмдэглэх нь чухал биш олон хүн хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэх нь чухал. Энэ нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээхэд туслах билээ. Та бүхэндээ 2014 оны олимпийн өдрийн мэнд хүргэе” гэжээ. 

Categories
тоглолтын-хуваарь

2014 оны 7 сарын 1

0:00
4:00
Шөвгийн 16
Франц vs Нигер
Герман vs Алжир
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халуун усны хязгаарлалтыг ийм газруудад хийнэ

Энэ сарын 27 гэхэд ТЗ-ын дээд сургууль, БГД-ийн цагдаагийн хэлтэс, УБ палас, түүний ойролцоох орон сууцнууд, Кёкүшюзан, “Бэгдү” ХХК-ийн орон сууц, 10 дугаар хорооллын замын хойд хэсгийн бүх орон сууц, Техникимпорт, 3 дугаар эмнэлэг орчмын орон сууцнууд, Гэмтлийн эмнэлэг орчмын орон сууцнууд, Далд засал эмнэлэг, Говь саун, 1 дүгээр хороолол УДДТ-1,2,3,4,5-ын дараах бүх орон сууцны байр, ”Сүлжээ” ХК, Саппоро төв, Драгон төв, Авто вокзал, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, 21 дүгээр хороолол, Орчлон хорооллын орон сууцнууд, “Аржанар” ХК-ийн орон сууцнууд, Ханын материалын орон сууцнууд,Толгойтын 5 шарын байрууд, Алтантариа, Нефть бааз орчмын орон сууц,албан газруудад, / ОСНААУГ-ын Ашид мөнх-өргөө,Таван шар-өргөө, Өнөртулга-өргөө, Өнөр энх-өргөө ОНӨААТҮГ-ын орон сууцнууд / халуун усны хязгаарлалт нь зогсож хэвийн горимондоо орно.

 Харин үргэлжлүүлээд буюу энэ сарын 24-нөөс  Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯ, Монгол Солонгосын коллеж, “Атар өргөө” ХК, УБДС ХК, Хараагүйчүүдийн төв, 19 дүгээр хорооллын орон сууцууд , УБЦТС ХК, Хан–Уул дүүргийн ЗДТГазар орчмын бүх хэрэглэгчи, Гутал ХК, Мишээл ХК, Монголгархивс, “АПУ” ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газар, хэрэглэгчид, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууц,  МҮЭ-ийн Соёлын төв ордон, Голомт хотхоны 5 өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боов ХК, Хүмүүн эмнэлэг, 5-дугаар хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, албан газрууд, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц,албан газрууд, /ОСНААУГ-ын Энхтулга-өргөө ОНӨААТҮГ, Чин хүрээ-өргөө ОНӨААТҮГ-ын орон сууцнууд / ирэх сарын 7-ныг хүртэл халуун усны хязгаарлалтад орно.

Categories
тоглолтын-хуваарь

2014 оны 6 сарын 30

Шөвгийн 16
0:00

4:00
Нидерланд vs Мексик
Коста рика vs Грек
 
Categories
мэдээ соёл-урлаг

“Задгай цагаан”-ы аянд бүжиглэжээ

МҮОНР 80 жилийн ой хүрээнд “Радио ярьж байна”нээлттэй өдөрлөгийг өчигдөр Чингисийн талбайд зохион байгуулсан юм.  Талбайд цуглагсад “Задгай цагаан”-ы ая дор хүмүүн төрөлхтөн бүжсэн байна.