Categories
гадаад мэдээ

Нарны зайгаар ажилладаг онгоцыг туршина

Өнөөдөр Швейцарьт анх удаагаа нарны эрчим хүчээр ажилладаг онгоцыг турших гэж байна. “Solar Impuls 2“ нэртэй шинэ онгоц нь аэроплантай нэлээд төстэй бөгөөд хэмжээний хувьд арай том аж. Энэ онгоц  өнгөрсөн жил нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Америкийн зүүн нутгаас баруун нутаг хүртэл зогсолтгүй буюу 26 цаг зогсолтгүйгээр ниссэн байна. Мөн энэ онгоцы “Боинг 747” онгоцоос том далавчтай, гэхдээ ердөө 2,3 тонн жинтэй гэнэ.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

В.Кличко саналыг дахин тоолохыг дэмжив

Өнгөрсөн сарын сүүлээр Украины Ерөнхийлөгчийн болон Киев хотын даргын сонгууль болж өнгөрсөн билээ. Сонгуулийн дүнгээр нийслэл хотын захирагчаар боксын дэлхийн аварга В.Кличко сонгогдсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолоход будлиан гарсан хэмээн нэлээд хэл ам гарч байгаа. Тиймээс  Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов саналын хуудсыг дахин тоолох нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна. Энэ саналыг Киев хотын даргад өрсөлдсөн В.Кличко ч дэмжиж байгаа өчигдөр илэрхийлжээ. 

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Алдарт эхийн одон гардууллаа

НИТХ-ын дарга Д.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардууллаа.
“Алдарт эх” нэгдүгээр одонгоор СХД-ийн 21-р хорооны иргэн Н. Цэрэндулам, БГД-ийн 12-р хорооны иргэн Ш.Энхоюун, БГД-ийн 15-р хорооны иргэн Л.Болорцэцэг, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн Ш.Пагма, БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Батжаргал, СБД-ийн 19-р хорооны иргэн Р.Алтанцэцэг, ЧД-ийн 9-р хорооны иргэн О.Мажигсүрэн, СХД-ийн 19-р хорооны иргэн Г.Рэнаажав  нарыг , “Алдарт эх” хоёрдугаар одонгоор СБД-ийн 2-р хорооны иргэн Д.Мягсарсүрэн, БЗД-ийн 6-р хорооны иргэн О.Баасандулам, БГД-ийн 17-р хорооны иргэн Т.Хүүхэнзаяа, СХД-ийн 31-р хорооны иргэн Ч.Бадрал, СХД-ийн 23-р хорооны иргэн О.Цэрэндорж, СБД-ийн 18-р хорооны иргэн Ц.Гэрэлт-Од, Налайх дүүргийн 4-р хорооны иргэн Т.Савлегуль, ХУД-ийн 11-р хорооны иргэн С.Мөнхнасан, ХУД-ийн 2-р хорооны иргэн О.Амаржаргал, ЧД-ийн 16-р хорооны иргэн Д.Золзаяа, ЧД-ийн 19-р хорооны иргэн Ш.Балцэцэг, БЗД-ийн 12-р хорооны иргэн Н.Шийтэр, ХУД-ийн 11-р хорооны иргэн Н.Болорцэцэг, СБД-ийн 12-р хорооны иргэн Э.Долгоржав нарыг тус тус шагналаа.
НИТХ-ын дарга Д.Баттулга  “Алдарт эх” одон гардуулж хэлсэн үгэндээ “ Алдарт эхний ондонгоор энгэрээ мялааж байгаа ээжүүд, эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе.  Та бүхний гэр бүл, үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэл ирэх сард төсвөө тодотгохоор төлөвлөж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.
2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.00 цагаас 06 дугаар сарын 01-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 119 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.  Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 30.2 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 8 хувиар өсөж, орон сууцтай холбоотой гомдол 14.2 хувиар буурсан байна.
Нийслэл Төсвийн тухай хуулийн дагуу долдугаар сард төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн харъяа газар, агентлагуудын удирдлагуудыг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хүргүүлэх үүрэг өглөө. Мөн энэ жил нийслэл 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахтай холбогдуулан чөлөөлөөгүй 3 газар байгааг дүүргийн Засаг дарга нар анхааралдаа авахыг үүрэгдлээ. Нийслэлийн харъяа газар, агентлагын удирдлагууд ээлжийн амралтын хуваариа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар ханган, эхлүүлэх үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Японд сургах 1000 инженерийг удахгүй бүртгэнэ

Монгол Улсаас Япон улсад инженер, технологийн мэр­гэжлээр мэргэжилтэн бэлтгэх тухай төсөл нэлээд яригдаж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоно­гийн УИХ-ын чуулганаар уг “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл буюу Зээлийн хэлэлцээр дэмжигд­лээ. Ингэснээр манай улс Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүрдэж бай­гаа юм. Гэхдээ дээрх төс­лийг хэрэгжүүлэхийн тулд Японтой 75 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн гэрээ байгуулж байгаа. Тод­руулбал, монгол мөнгөөр тооц­вол долоон тэрбум та­ван зуун гучин таван сая  төгрөгийг жилийн 0.2 хувийн хүүтэйгээр манай улс Японоос зээлж байгаа гэсэн үг. Энэхүү зээлийг 20 жилийн хугацаанд буцаан төлөх юм байна. Төсөл удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд 2023 оны гуравдугаар сард дуусахаар төлөвлөжээ.
1000 инженерийн төсөлд хэн хамрагдах боломжтой вэ?
Энэхүү төсөл анх Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөл­бөр”-ийн хүрээнд батлагдсан юм. Тиймээс 2012 оны арав­дугаар сараас өнгөрсөн оны хоёрдугаар сар хүртэл “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Монголд ямар учраас шаардлагатай байгаа талаар урьдчилсан судалгааг явуулсан байна. Түүнч­лэн хичнээн мэргэжилтэн бэлт­гэх шаардлагатай байгааг ч уг судалгаагаар гаргажээ. Ингээд 1005 инженерийг ойрын хугацаанд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр Япо­ны инженер, технологийн сургуулиудад сургахаар зорьж байна. Төслийн зорилго нь ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх бо­лон байгалийн ухааны хөтөл­бөрүүдийг олон ул­сын түв­шинд хүргэхэд оршиж бай­гаа аж. Одоогийн байдлаар аль сургуулиас хичнээн оюутан Японд суралцах нь тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй БШУ-ны яам төслийн гүйцэтгэлийг эхлүүлэх бөгөөд нарийвчилсан судалгааг явуулах гэнэ. Гэхдээ энэхүү төсөлд инженер технологийн мэргэжлээр төгссөн, одоо ажиллаж буй хүмүүс ч хамрагдах боломжтой гэсэн.
Японд суралцсан инженерүүд төгсч ирээд хаана ажиллах уу?
Манай улс томоохон бүтээн бай­гуулалтын ажилд гаднаас өндөр үнээр мэргэжилтэн хөлсөлдөг. Тэгвэл төсөл хэ­рэгж­сэнээр ийм байдал ард хоцрох байна. Нэг ёсондоо улсын тэтгэлгээр Японд мэр­гэжил эзэмшээд ирэх залуус нийслэлд Японы Засгийн газар­тай хамтран хийхээр төлөвлөж буй метро, гүүр болон Хөшиг­тийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажилд бэлтгэгдэх юм. Мөн ирээдүйд эх орондоо хийгдэх бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инже­нер, техникийн ажлыг хийх мэргэжилтнүүд болох нь.  Төс­лийн хүрээнд зөвхөн мэр­гэжилтэн бэлтгээд зогсох­гүй хоёр орны багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажил­лагаа өргөжиж ур чадвараа дээшлүүлэх зэрэг олон ажил хийгдэх аж. Гол нь төсөл хэрэгжих хугацаанд манай инженер бэлтгэдэг сургуулиуд олон улсын стандартад нийц­сэн сургалтын анги, танхимтай болох байна. Энэ нь цаашдаа өөрсдөө дэлхийд өрсөлдөхүйц хү­лээн зөвшөөрөгдсөн мэр­гэжилтэн бэлтгэх бааз болох талаар эрдэмтэд онцолж байна.  
Төсөлд хамрагдсанаар ийм боломжууд нээгдэх юм байна
Инженерүүд дараахь хөтөл­бөрүүдээс сонгох боломжтой. Ингэхдээ механик, барилга, цахилгаан электроникийн хос хөтөлбөрт 320 хүн, магистраар 100 хүн, докторт 60 хүн, зэргийн бус сургалтад 325 хүн, мэргэжил олгох КОСЭН сургалтад 200 гээд нийтдээ 1005 хүн зам барилга, механик, нисэхийн инженер, үйлдвэрлэлийн инженер, цахилгаан электроникийн инженерээр суралцах байна. Олон улсын МИТ хөтөлбөртэй харьцуулахад Токиогийн их сургуулийн инже­нерийн хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөр 8.4 дахин хямд тусах байна. Зээлийн гэрээний дагуу Японы улс 1000 инженерын сургалтын төлбөрийг гаргахаас гадна байр хоолны мөнгийг даана гэсэн үг.
Одоогийн байдлаар төс­­лийн хос хөтөлбөрт хамт­­ран ажиллах их дээд сургуулиуд тодорхой болсон байна. Эдгээр сургуулиудыг танилцуулъя.
1.Нагаокагийн технологийн их сургууль
2.Тоёохашигийн технологийн их сургууль
3. Токёогийн технологийн институт
4.Нагояагийн технологийн институт
5.Кёотогийн технологийн институт
6.Китамигийн технологийн институт
7.Нагояагийн технологийн их сургууль
8.Кюүшүгийн технологийн их сургууль

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ спорт

М.Анандыг НИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Баттулга 6 сарын 1-нд Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж, 13 жилийн дараа их аварга цол хүртсэн тухайгаа М.Ананд ярилаа. Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн юм байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.
Тиймээс  их аварга цол хүртсэн Монголын сумочидоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс  дэмжлэг хэрэгтэй бол  бид туслахад бэлэн байна“ гэлээ.
Японы мэргэжлийн сумогийн Жүрёогоос дээш зиндаанд Монголоос 24 бөх барилдаж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ Асгатын уурхайг сонирхож байна


“Асгат” компанийн захирал А.Аманбек аймгийн Засаг дарга Х.Дарментэй Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглалтад оруулахыг ОХУ-ын аж ахуйн нэгжүүд сонирхож байгаа талаар ярилцсан байна.  
“Асгат” компанийн захирал А.Аманбек “ОХУ-д ашигт малтмал олборлоход мэргэшсэн том, жижиг компаниуд цөөнгүй байдаг. Мөн уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Тэдний дундаас сонгоод тус улсын томоохон орд газруудын эгнээнд багтдаг “Асгат”-ыг 2016 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдээд эхэллээ. Уурхайг ашиглалтад оруулахад таван сая ам. доллар шаардагдана. Энэ уурхайд одоохондоо 500 сая төгрөгийн хөрөнгө байгаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ийм уриалга гаргажээ

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд Төрийн гурван өндөрлөгт хандан уриалга гаргажээ. Уг уриалгад “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж яваа эмч, эрдэмтэн, мэргэжилтэн бидэнд төр засгийн дээд удирдлага Та бүхэндээ зайлшгүй сонордуулах ёстой нэн тулгамдсан нэгэн асуудал, мөн энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгааг энэхүү ил захидлаар дамжуулан өргөн барьж байна.  Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст хепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм.
Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм. Тулгамдаад байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, вирүст хепатитын тархалтыг тогтоосон хамгийн сүүлийн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготойгоор Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимээс хамтран “Монгол Улс дахь вирүст хепатитын өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт хурлыг энэ оны 3 дугаар сарын 26-нд зохион байгуулсан. Энэ хурлын үеэр нарийн мэргэшсэн 80 гаруй эмч, эрдэмтэн судлаачид урьд өмнө хийгдсэн вирүст хепатитын тархалтын судалгаанууд мөн 2013 онд Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим хамтарч Монгол Улсын хэмжээнд хориос дээш насны хүн амын дунд явуулсан судалгаагааг авч хэлэлцээд, өнөөгийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай байна гэсэн дүгнэлт дээр санал нийлсэн юм. Энэ нь монгол түмний эрүүл мэнд, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал юм.
Аюулын харанга дэлдээд буй энэ өвчнийг, төр засаг анхааралдаа авч нэн яаралтай тодорхой арга хэмжээ авах цаг нь ирсэн гэж бид үзэж байна. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны хөгжил, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо энэхүү элэгний өвчлөлийн нийтийг хамарсан уршгаас хагацаах боломжтой үед ирээд байна. Иймээс Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Үүнд:
Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
1. Нийт хүн амыг хепатитын вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан хяналтанд бүртгэн авч энэ өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх
2. Вирүст хепатитын эсрэг сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монгол Улсын иргэдэд санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх
3. Элэг шилжүүлэн суулгах төвүүдийг ээлж дараатай, яаралтай байгуулах. Энэ үйл хэрэгт тодорхой туслалцаа үзүүлэх гадаад, дотоод хүчин зүйлс, үндэсний боловсон  хүчний чадавхи бүрдээд байгааг энд дурьдахад таатай байна. Үнэхээр ч та бүхэн энэ үндсэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд, мэргэжлийн эмч, эрдэмтэд бид хүч нэмэн монгол түмнээ вирүст хепатитын аюулаас аврах түүхэн бололцоо нээгдээд байна.
Эцэст нь төр засгийн дээд удирдлага Та бүхэн минь биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Монгол төрийн мэлмий тунгалаг, монгол хүн бүр эрүүл байх болтугай” гэжээ. Уриалгыг:
Монгол Улсын Шинжлэх ухааны академи
П.Нямдаваа Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүлийг  хамгаалахын гавьяат ажилтан
Б.Цэрэндаш Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Д.Рэгдэл Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан,
Ц.Оюунсүрэн Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Монголын Анагаах ухааны академи
Ж.Оюунбилэг Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Р.Сандуйжав Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат  эмч
М.Шагдарсүрэн Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч
Монголын гастроэнтерологи эмч нарын нийгэмлэг
Б.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч
Б.Даваадорж Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын элэгний эмгэг судлалын холбоо
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг
С.Цогтсайхан Анагаах ухааны доктор, профессор
Б.Ганбаатар Анагаах ухааны доктор, профессор
Г.Жамба Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Ө.Ганчимэг Анагаах ухааны доктор, НЭМХ-ийн захирал
Б.Цацралт-од Анагаах ухааны доктор
ЭМШУИС-ийн биостатистик, эпидемиологийн тэнхим
Д.Даваалхам Анагаах ухааны доктор, дэд профессор
Клиникийн нэгдүгээр эмнэлэг
Н.Туул Анагаах ухааны доктор
Б.Болормаа Анагаах ухааны доктор
Б.Энхжаргал Анагаах ухааны доктор
Б.Ганчимэг НУ-ны магистр, ахлах зэргийн эмч
Клиникийн хоёрдугаар эмнэлэг
Р.Амараа Анагаах ухааны доктор
Б.Гэгээбадрах Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Р.Байгаль Анагаах ухааны докторант
Б.Дөлгөөн Анагаах ухааны магистр
О.Мөнхсайхан Анагаах ухааны магистрант
Клиникийн гуравдугаар эмнэлэг
С.Наранцэцэг Анагаах ухааны доктор, клиникийн профессор
С.Буянхишиг Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Ч.Өлзийжаргал Ахлах зэргийн эмч
Г.Бадамцэцэг Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч
Г.Улзмаа Тэргүүлэх зэргийн эмч
П.Оюухүү Анагаах ухааны магистрант
М.Бадрах Дотрын эмч
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Д.Нямхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
М.Тунсаг Клиникийн профессор
М.Алтанхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Батдэлгэр Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Саруул Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Б.Батсүх Анагаах ухааны докторант, ахлах зэргийн эмч
Г.Сарангуа Анагаах ухааны доктор
Н.Отгон Анагаах ухааны магистрант, ахлах зэргийн эмч
Хавдар судлалын үндэсний төв
Ч.Мөнхзаяа Элэг цөсний их эмч/гепатологич/
Д.Оюунцэцэг Дүрс оношлогооны их эмч
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Г.Отгонсүрэн Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч
Ж.Сарангэрэл ЭБЭ, ахлах зэргийн эмч
П.Энхзул Анагаах ухааны магистрант, гастроэнтерлогич
ЭМШУИС-ийн элэг, цөс, ходоод, гэдэсний эмгэг судлалын тэнхим
С.Бадамжав Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Бира Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч
Х.Оюунцэцэг Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч
Н.Баярмаа Анагаах ухааны доктор, зөвлөх эмч
ЭМШУИС-ийн ХӨС-ийн тэнхим
О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Р.Оюунгэрэл Анагаах ухааны доктор, дэд профессор
Н.Хоролсүрэн Анагаах ухааны доктор
Б.Байгал Анагаах ухааны магистр, клиникийн профессор
“АВМА” эмнэлэг
Д.Алимаа Анагаах ухааны доктор, клиникийн профессор
“Ренчиндаваа” эмнэлэг
Г.Зулхүү Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Лүндиа Гастроэнтерологич, тэргүүлэх зэргийн эмч
“Дархан детект” эмнэлэг
Р.Бямбаа Анагаах ухааны доктор, дэд профессор
Х.Цэрэннадмид Клиникийн профессор
Ренчинжугнай эмнэлэг
П.Эрдэнэчулуун Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Т.Баянбайгаль Дотрын эмч
Багахангай дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Давгадорж Дотрын эмч
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг Баянзүрх эмнэлэг ХХК
Д. Бадамсүрэн Гастроэнтерологи
Д. Хишгээ Гастроэнтерологи
Б. Гаачин   Гастроэнтерологи
Ц. Баяржаргал   Гастроэнтерологи
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг
Д.Оюунмаа Дотрын эмч
Э. Одгэрэл Дотрын эмч
Ц. Гомбо  Дотрын эмч
Х. Амартүвшин Дотрын эмч
Д. Бадамсайхан Дотрын эмч
Л. Рэнцэнханд халдварт
Б. Баярхүү  халдварт
БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл
М.Юмжирдулам Гастроэнтерологич
Я.Баяржавхлан Геронтологи
Д.Цолмон Нефрологи
Л.Содномпил Дотрын эмч
Б.Уранчимэг Эндокринологи
Г.Мөнхтуяа Кардиологи
Ж.Аръяандар Дотрын эмч
Д.Эрдэнэтуяа Кардиологи
Д.Даваадулам Эндокринологи
Р.Энхтайван Кардиологи
М.Соёлмаа Халдвартын эмч
БГД-ийн эрүүл мэндийн нэгдэл
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва  Дотрын эмч
Г.Ест Халдвартын эмч
Б.Шинэхүү Дотрын эмч
О.Нямлхагва Дотрын эмч
Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл
Д. Соёлэрдэнэ Гастроэнтерологи
Л. Мэдэхгүй Дотрын эмч
Ж. Лайла Дотрын эмч
Ц. Гэрэлтод Дотрын эмч
Б. Энхжаргал Дотрын эмч
Т. Уранбилэг Дотрын эмч
П. Төгсжаргал Халдвартын эмч
Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг
О. Мандах Дотор
Ц. Чанцалдулам Гастроэнтерологи
Г. Биндэрьяа Гастроэнтерологи
Ч. Анхзул Дотор
Л. Чимэдлхам Кардиологи
С. Байгальмаа Кардиологи
Б. Цэгмид Халдварт
Ц. Батнаран Халдварт
Н. Ариунболд Халдварт
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Ц.Хонгорзул Дотор
Р.Баярсайхан Кардиологи
Б.Цэцгээ Дотор
Г.Энхболор Дотор
Ш.Долгор Дотор
Г.Цэвэлмаа Кардиологи
Отгонхүү Халдварт
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
Ц. Наранцэцэг Дотрын эмч
А. Дэлгэрбаяр Халдварт
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Б. Тунгалаг Дотрын их эмч
А. Амаржаргал Кардиологи
 С. Ганшүр Дотор
Б. Дэмбэрэл Дотрын их эмч
Ч. Эрдэнэчимэг Дотрын их эмч
Х. Батцэцэг  Дотрын их эмч
Т. Сувдаа Дотрын их эмч
Н.Цолмон Дотрын их эмч
 Н. Одонтуяа Гастроэнтерологи
Б. Анхмаа Их эмч
Э. Золжаргал Их эмч
Б. Уламбаяр Дотрын их эмч
Ж. Алтанцэцэг Дотрын эмч
Ц.Ургамалцэцэг Халдварт
Дэмжиж буйгаа илэрхийлсэн хүмүүс:
Г.Занданшатар Судлаач, Станфорд их сургууль, АНУ
Х.Одбадрах Шинжлэх ухааны доктор, Оакридж үндэсний лаборатор, АНУ
Л.Гэрэлээ Тэргүүн, Монголчуудын холбоо, Чигаго, АНУ
Ш.Алтанбадралт Шинжлэх ухааны доктор, Кинг Абдулла их сургууль, Саудын Араб
А.Дөлгөөн Докторант, Алберт Эйнштейн анагаах ухааны их сургууль, АНУ
Б.Баттуяа Докторант, Иллинойс их сургууль, Чигаго, АНУ
 
Оном сан
Я.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор
Б.Баярмагнай Анагаах ухааны доктор, дэд профессор
Д.Наранжаргал Анагаахын шинжлэх ухааны доктор
Д.Бэхболд Анагаах ухааны докторант
Д.Наранбаатар Шинжлэх ухааны доктор нар гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Албан бус бүлэг хэд хэдэн хууль дээр хамтарч ажиллана гэв

УИХ дахь бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд нийлээд албан бус бүлэг байгуулахаар болсон мэдээлэл байна. Энэ талаар өнөөдөр бие даагчид мэдээллээ.
Энэ парламентад хуулийн хүрээнд байгуулагдсан гурван бүлэг бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Их хурлын тухай хуулиар ийм ямар ч боломж байхгүй бөгөөд уг хуульд “Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэсэн заалт байдаг аж.
Түүнчлсэн Шударга ёс эвсэл хуваагдан ийм шинэ бүлэг байгуулагдах нь гэх яриа буй. Тэгвэл “Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна” гэх хууль бий. Одоо буй МАХН болон МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл нь тарах, татан буугдах нь улс төрийн хувьд хамгийн ашиггүй үр дагавар авчрах бөгөөд УИХ-д 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглосон зохицуулалттай.
Түүнчлэн дээрх хуулиар “Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно” гэх заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
“Албан бус бүлэгт орох гишүүд намын харьяаллаар байгуулагдсан албан ёсны бүлгээсээ гарахгүй. “Шударга ёс” эвслийн бүлгээс дөрвөн гишүүн орохоо мэдэгдсэн. Бид АН, МАН-ын шударга ёсны төлөөх гишүүдэд урилга өгсөн” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярилаа.
 Тиймээс бие даагч гишүүд санаачлан албан бус бүлэг байгуулж, улс орон, ард түмний язгуур эрх  ашгийг хөндсөн ашигт малтмал, уул уурхайн асуудлаар хэд хэдэн хууль дээр хамтарч  ажиллана гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд түргэн тусламжийнхныг угтах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулна

Нийслэлийн гэр хорооллын гудамж талбай мухар, замбараагүй байдгаас дуудлагаар очиж байгаа түргэн тусламийнхан хугацаа алддаг. Тэгвэл энэ байдлыг зохицуулахаар холбогдох албаныхан уулзаж, санал солилцсон байна. Улаанбаатар хотын Захирагчийн Гэр хорооллын ажлын албадын дарга нар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нар бодит байдал дээр тулгарч буй бэрхшээлийг ярилцаж, түргэн тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулахаар болжээ.
Эхний эээлжинд мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргахаар болсон байна.  
Иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг хаана ямар гудамжинд байгуулбал болох оновчтой байршлыг тодорхойлох аж. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, Захирагчийн гэр хорооллын ажлын албадын туслах, иргэдийг идэвхитэй хамруулан, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар болжээ.