Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв


Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 46.2 хувийн биелэлттэй яваа гэж дүгнэсэн нь бодит амьдралд нийцэхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ. МАН-ын бүлгийн хувьд энэхүү мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, улирал, жил бүр биелэлтийг нь тооцож байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгаа гэж дүгнэв. Ялангуяа төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэржилт зэрэг хүн рүү чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг ард иргэдтэй уулзах үеэр олонтаа сануулж байна гэж энэ асуудлаар бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн мэдээллээ.
Тэрбээр “Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах зорилт өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй, жилийн 15-18 хувьтай байна. Ажлын байр шинээр бий болгох  зорилтын хүрээнд гарсан үр дүн хангалтгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт өнгөрсөн онд биелэгдээгүй. 2012 онд хөдөө аж ахуйн чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3.4 дахин, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6.7 дахин, боловсруулах үйлдвэрийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4.9 дахин болж буурчээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг өнгөрсөн онд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн боловч 12.5 хувь болж өссөнөөр төгрөгийн худалдан авах чадвар буурсан, ам.долларын ханш огцом өссөн. Үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өссөн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд ердөө 14.2 хувиар өсчээ. Нийт тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн, нийт ажиллагсдын 30.5 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа нь мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлууд хангалтгүй хэрэгжиж буйн нэг жишээ юм” гэв.
Иймд мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газар пиар, сурталчилгаан дээр суурилж байгаа үйл ажиллагаагаа иргэдийн бодит амьдралд буулгах шаардлагатай гэж Су.Батболд гишүүн хэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаарх санал дүгнэлтээ МАН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах юм.
МАН-ын бүлэг ирэх онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нухацтай хандана гэж энэ асуудлаарх ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг гишүүн хэллээ. Мөн бүлгийн хуралдаанаар зарим ордыг стратегийн ордод авах эсэх асуудлаар холбогдох компаниудын удирдлагуудын мэдээллийг сонсчээ.
 

Categories
мэдээ спорт

​“Sport box” сувгийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүн байрын цомын эзэн боллоо


Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ой, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 101 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэгтэй 16, эмэгтэй 12 багийн нийт 224 тамирчин өрсөлдөж, хүчээ сорилоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр байрт “Спорт бокс” сувгийн баг, тамирчид шалгарч, алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй хоёрдугаар байрт “2 дугаар суваг” телевиз, эмэгтэй хоёрдугаар байрт “МҮОНРТ”-ийн баг, тамирчид шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй гуравдугаар байрт “Dorgio.mn” сайт, эмэгтэй гуравдугаар байрт “Айст Монголия” телевизийн баг, тамирчид шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор “2 дугаар суваг” телевизийн гадаад мэдээний орчуулагч, сэтгүүлч н.Баатар шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эмэгтэй шилдэг тоглогчоор “Sport box” сувгийн спортын сэтгүүлч н.Цэцэгмаа шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал авлаа.   

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл сурталчилгаа туслах-ангилал

Зарим багууд бүрэлдэхүүнээ зарлалаа


ДАШТ-д оролцох Италийн шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
хаалгачид: Жанлуижи Буффон («Ювэнтус»), Маттиа Перин («Жэноа»), Сальваторе Сиригу («ПСЖ»).
Хамгаалагчид: Иньяцио Абате («Милан»), Андреа Бардзальи («Ювэнтус»), Леонардо Бонуччи («Ювэнтус»), Жоржо Кьеллини («Ювэнтус»), Маттео Дармиан («Торино»), Маттиа Де Шильо («Милан»), Габриэль Палетта («Парма»).
Хагас хамгаалагчид: Альберто Аквилани («Фиорентина»), Антонио Кандрева («Лацио»), Даниэле Де Росси («Рома»), Клаудио Маркизио («Ювэнтус»), Тиаго Мотта («ПСЖ»), Марко Пароло («Парма»), Андреа Пирло («Ювэнтус»), Марко Верратти («ПСЖ»).
Довтлогчид: Марио Балотелли («Милан»), Антонио Кассано («Парма»), Алессио Черчи («Торино»), Чиро Иммобиле («Торино»), Лоренцо Инсинье («Наполи»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид: Антонио Миранте («Парма»), Жузеппе Росси («Фиорентина»), Маттиа Дестро («Рома»), Кристиан Маджо («Наполи»), Мануэль Паскуаль («Фиорентина»), Андреа Раноккия («Интер»), Риккардо Монтоливо («Милан»), Ромуло Соуза («Верона»).


ДАШТ-д оролцох  Испаний шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
Хаалгачид: Икер Касильяс («Реал»), Хосе Рейна («Наполи»), Давид Де Хеа («МЮ
Хамгаалагчид: Серхио Рамос («Реал»), Жерар Пике («Барселона»), Рауль Альбиоль («Наполи»), Хави Мартинес («Бавария»), Жорди Альба («Барселона»), Сесар Аспиликуэта («Челси»), Хуанфран («Атлетико»).
Хагас хамгаалагчид: Хави («Барселона»), Хаби Алонсо («Реал»), Андрес Иньеста («Барселона»), Коке («Атлетико»), Сержи Бускетс («Барселона»), Санти Касорла («Арсенал»), Сеск Фабрегас («Барселона»), Хуан Мата («МЮ»), Давид Сильва («Манчестер Сити»).
Довтлогчид:
Педро («Барселона»), Диего Коста («Атлетико»), Давид Вилья («Атлетико»), Фернандо Торрес («Челси»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид : Дани Карвахаль («Реал»), Альберто Морено («Севилья»), Андер Итурраспе («Атлетик»), Тиаго Алькантара («Байер.Мюнхен»), Хесус Навас («Ман Сити»), Альваро Негредо («Ман Сити»), Фернандо Льоренте («Ювентус»).

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг яруу найрагт мөнхлөн үлдээх, гал сөнөөгч, аврагчдын алдар гавьяат үйлсийг алдаршуулах, нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчдын бахархалыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдааны урьдчилсан шалгаруулалтад ирүүлсэн 170 гаруй бүтээлээс шилдэг 25 яруу найрагчийн шүлэг шалгарсан бөгөөд нэгийн даваанд яруу найрагчид маань Онцгой байдлын албаны сэдэвтэй шүлгээ уншиж хоёрын даваанд 15 яруу найрагч шалгарсан юм.
Хоёрын даваанд шалгарсан 15 яруу найрагч Эх орны сэдэвтэй шүлгээ уншиж өрсөлдсөнөөс  гурвын даваанд шилдгийн шилдэг 5 яруу найрагч тунаж үлдлээ.
Ингээд мэргэжлийн шүүгчдийн багийн шийдвэрээр тэргүүн байрт яруу найрагч Ч.Алтанхуяг, дэд байрт МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд”, ”Болор цом” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, яруу найрагч М.Уянсүх, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд” цом, “Улаанбаатар хотын шилдэг зохиолч” өргөмжлөлт, яруу найрагч Л.Мягмарсүрэн нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тусгай байрт МЗЭ-ийн шагналт, Утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч С.Чулуун, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттулга нар шалгарч, мөн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  
Яруу найргийн уралдааныг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын газрын Хяналтын хэлтсийн дарга асан, онцгой байдлын хурандаа Д.Бямбацогт, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүүн явууллаа.   

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангууд удахгүй үүдээ нээнэ

Ерөнхий боловсролын сурагчдын амралт энэ сарын 7-ноос нэгэн зэрэг эхэлнэ. Үүнтэй  холбоотойгоор хүүхдийн зуслангууд энэ сарын 9-нөөс эхэлж ажиллах аж.  Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 21 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан байна. Зуслангийн эрхийн бичиг 140-250 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ сарын 10-12-ны хооронд хамтарсан шалгалт хийх гэнэ.Мөн зуслангийн эрхийн бичиг худалдах, даатгалд хамруулах, аюулгүй байдлыг ханган, зусланд хүргэх зэрэг ажлыг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

100 айлын уулзвар энэ сарын 30-нд ашиглалтад орно

Одоо байгаа уулзвар

“Гудамж” төслийн хүрээнд энэ жил уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн уулзварыг өөрчлөх ажил эхэлсэн. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. 

Шинээр өргөтгөх уулзвар

Бээжингийн гудамжны зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах юм. Шинэ уулзварыг энэ сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна хэмээн төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад, 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.  

Э.Номин

Categories
мэдээ эдийн-засаг

Чингис бондоор байгуулсан өвлийн хүлэмжийн ногоо импортын 20 хувийг орлоно

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийдэг болсон.  Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэсэн. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.  


Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг тус зөвлөлөөс мэдээллээ. Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа. Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина.
Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсантооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн базах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэв. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд “Өглөөний цай” клуб байгуулав

УИХ дахь залуу гишүүд  “Өглөөний цай” клуб байгууллаа. Тус клуб нь долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө цуглаж өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар иргэдээ сонсох, санал солилцох улмаар тодорхой хуулийн төслүүд дээр хамтарч ажиллах юм байна.
“Өглөөний цай” клубт одоогоор АН,  “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлгээс тус бүр дөрвөн гишүүн, бие даагчдаас хоёр нь нэгдсэн байна. Тэд улс оронд тулгамдсан тодорхой асуудлуудыг   шийдвэрлэх гарцын талаар үзэл бодлоо нэгтгэх зорилготой аж. Тус клубын ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн  Ж.Батзандан  томилогдсон бололтой.  “Өглөөний цай” клубынхэн ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө үзэл бодлоороо нэгдэн ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Голын усанд осолдохоос онцгойлон сэрэмжлүүлэв

   
Хүүдийн баяраар хотоос гарагсчдын цуваа замын хөдөлгөөнийг ачаалалд оруулж байв. Урин дулааны улирал эхэлж иргэд чөлөөт цагаараа гол барааддагҮүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын албанаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэлх Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж эхэлсэн байна.     
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт голын усны ослын гурван дуудлага иржээ.
    Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд машин усанд сууж зургаан хүн машин дээрээ гарчихаад аврал эрсэн дуудлага 10.55 цагт Аврах ангид иржээ. Эрэн хайх аврах салбарын бүлгийг хүрэлцэн очиход Рэнж рөүвэр загварын автомашины ихнэх нь голын усанд живсэн, дотор нь сууж явсан зургаан хүний тавыг нь тухайн орчимд худаг барьж байсан УСУГ-ын ажилчид гаргасан байж. Уг машинаас хоёр сартай хүүхдийг аварч гаргах үед ус залигсан тул ЯТТ-ын төв 103-ын эмч дуудаж шилжүүлж өгсөн байна. Харин нэг иргэн нь усанд урсч голын модонд тээглэж тогтоод ухаангүй байсныг тус хорооны эргүүлийн цагдаа гаргаж тосгоны эмч эмнэлгийн анхан шатны  тусламж үзүүлж аварчээ.
Усанд живсэн машиныг өчигдөр 16 цагийн орчимд татаж гаргасан байна.
Мөн өчигдөр 13.40 цагт Баянзүрх дүүргийн XX хороо, Хар хошуу гэдэг газар Туул голд нэг хүн живсэн, ухаангүй байна гэсэн мэдээллийн дагуу  нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг очжээ. Тэд Туул голын усанд осолдож  33 настай эрэгтэй нас барсан байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, 29 настай эрэгтэй  голын сайран дээр гарсан байсныг аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Багануур дүүргийн V хорооны Хэрлэн голд хүн живсэн гэсэн дуудлагыг 18.45 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Г.Отгонжаргал ахалсан найман албан хаагч, нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Баттулга ахалсан зургаан албан хаагч голын усанд осолдсон 17 настай эрэгтэй хүүхдийг Хэрлэн голд эрэн хайх,  аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.  
Урин дулааны улиралд нийслэлийн хэмжээнд голын усанд осолдсон дуудлага нэмэгддэг. Иймд иргэдийг голын ус аюултай түвшинд хүрсэн тул анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, голын эрэгт зорчихдоо анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг  нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутнуудыг үнэгүй зорчуулахад төсвөөс 28.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Оюутнууд автобусаар үнэгүй зорчдог эрх зургаадугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болжээ. Тэд есдүгээр сарын 1-нийг хүртэл автобусанд 500 төгрөг төлөөд зорчино гэсэн үг. Харин “ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудад энэ журам үйлчлэхгүй юм байна. Тэд үнэ төлбөргүй зорчиж болох бол бусад суругулийн оюутнуудын хувьд виза нь хаалттай ажээ.  
Тэгвэл энэ талаар Монголын оюутны холбооноос арга хэмжээ авч Нийтийн тээврийн газарт зохих шаардлагыг тавьсан байна. Учир нь оюутнуудыг зургаадугаар сарын 30-ныг хүртэл 10 сарын турш үнэ төлбөргүй зорчуулахаар төсвөөс 28.5 тэрбум төгрөгийг автобусны 45 компанид хуваарилсан байна.
Харин оюутнуудыг төлбөр төлж явахыг шаардсан автобусны компаниудад зохих хариуцлагыг тооцуулах болно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлжээ.