Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэл мэдээллийг өмөөрч дуугарсан нь ганц Н.Батбаяр сайд юм шүү дээ

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэх байх. Түүнийг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш хэвлэл мэдээллийнхэн Н.Батбаяр сайдад эерэгээр хандаж байгаа нь ажиглагдаж байна. 

Яагаад гэвэл Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн батлахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад халтай заалтыг оруулсан. Товчхондоо хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг эдийн засгаар нь боомилох асуудлыг МАХН-ын Ц.Оюунбаатар гишүүн өргөн мэдүүлсэн билээ. Түүний энэ саналыг бараг бүх гишүүд дуу нэгтэйгээр дэмжин баталсан. Хаалтын гэрээ гэгч хаана ч байхгүй асуудлыг байдаг мэтээр гүжирдэж, УИХ-ын гишүүд бүгдээрээ боорлон дайрсан нь саяхан. Ялангуяа УИХ-ын дарга байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамгийн ихээр хамтын ажиллагааны гэрээ хийдэг байсан өнөөгийн парламентын тулхтай гишүүдийн нэг Д.Дэмбэрэл уриалан боссон нь гайхмаар. Түүний үгийг МАН-ынхан нэгэн дуугаар дэмжиж байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүдээс хэн нь ч хэвлэлийн салбарыг өмөөрсөнгүй. Зөвхөн Н.Батбаяр сайд л өмөөрч байсан нь үнэн. 

Тэрээр “Ийм заалт оруулж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг болно. Засгийн газар, УИХ, төрийн байгууллагууд хувийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлж мэдээллээ гаргахгүй өөрөөр бодлого шийдвэрээ олон нийтэд яаж таниулж, мэдүүлэх юм. УИХ-ын гишүүд та нар хэвлэлээр шүүмжлүүлдэгтээ ингэж авирлаад байгаа юм уу. Аргагүй хонзон санадаг, хонзонгоо ийм арга замаар гаргадаг биз. Гэхдээ та нарт гэж хэлэхэд битгий ийм заалт оруул. Шүүмжлүүлэхдээ тулбал хамгийн ихээр шүүмжлүүлдэг нь би. Над руу зохион байгуулалттайгаар дайрч, доромжилдог. Гэвч би ардчиллын үндсэн зарчим, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг бодоод элдэв эсэргүүцэл үзүүлдэггүй. Шүүмжлүүлсэндээ би муудаагүй, дордоогүй л байна” гэж байлаа. 

Түүнээс өөрөөр хэвлэл мэдээллийн байгууллагыг өмөөрсөн УИХ-ын гишүүн ганц ч байгаагүй. Н.Батбаяр сайдаас бусад нь энэ салбарын талаар ам ангайх бүртээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдана, эдийн засгаар нь боомилно, орлого, эздийг нь зарлана хэмээдэг. Бүр хөрөнгийг нь хурааж нийгэмшүүлнэ гэж ярьдаг гишүүд ч олон байна. Шууд хэлбэл УИХ-ын гишүүн бүр хэвлэлийг хааж, боох тухай санаа сэдэж гэмт хэрэгтэн мэт үзсээр ирсэн. Эрх баригчдын халаа сэлгээгүй энэ олон дайралт дунд Н.Батбаяр сайдын хэлсэн үг ихэд эрүүл, саруул сонсогдож байлаа.

Л.ТӨР 

Categories
мэдээ цаг-үе

Бүх гүйлгээг дансаар хийдэг болчихвол үл хөдлөх хөрөнгө биш данс барьцаалах боломжтой

-БОДЛОГО НЬ
ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛЧИХСЭН УЧРААС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО-

Төрийн банкны гүйцэт­гэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

 -“Хадгаламж”
банкийг Төрийн банкинд шилжүүлээд бараг жил болох гэж байна. Тухайн үед
шүүмжлэх хүн олон байсан. Ер нь энэ алхам хэр зөв шийдэл байсан гэж та боддог
вэ?

– Өнгөрсөн оны  долдугаар
сарын 22-нд Хадгаламж  банкийг Төрийн
банк руу шилжүүлэх болсон нь түүхэн шийдвэр байсан гэж боддог. Өмнө нь
арилжааны банкууд бие биедээ нэгдэх, шилжих процедур олон удаа болж байсан ч
Хадгаламж банкны хувьд Монголбанк асуудлыг түрүүлж харж, хүндрэхээс нь
өмнө  арга хэмжээ авч чадсан. Үр дүн нь ч
сайн байгаа. Би танд хэр зөв шийдвэр байсныг хэдхэн тоогоор хэлье. Төрийн банк
руу Хадгаламж банк  шилжсэний дараахан
1.2 их наяд төгрөгийн  активтай байсан.
Гэтэл одоо манай банкны актив 1.9 их наяд төгрөгт хүрлээ. 60 хувиар өссөн гэсэн
үг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн  хэмжээ
гэхэд л  50 гаруй хувиар өссөн. Төлбөр
түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьд хүрч монголбанкны  шалгуур үзүүлэлтийг 80 гаруй хувиар давуулж
биелүүллээ.

-Хадгаламж
банкийг нэгтгэхээс өмнө Төрийн банк хэр ашигтай ажиллаж байсан бэ. Банкууд
нэгдсэний дараа хэр хугацааны дараа ашигтай ажиллаж эхэлсэн бол?

 -Хадгаламж банкийг
шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө Төрийн банк 
сардаа нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Өмнө нь Хадгаламж
банк сардаа 2-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан.  Шилжүүлсний дараа ашигтай ажиллаж эхэлсэн үе
гэвэл өнгөрсөн оны  есдүгээр сар. 

Хоёр
сарын дараахнаас л үр дүн нь гарсан гэсэн үг. Төрийн банк 2013 оны эцэст долоон
тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны эхний таван сард 11 тэрбум
төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Хадгаламж банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт
тухайн үед Монгол банкнаас тогтоосон стандарт шаардлагыг хангаж чадахгүй
хэмжээнд очсон байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ 
асуудал хэвийн боллоо. Төрөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ  өөрчлөлтийг хийсэн нь л хамгийн сайн  үр дүн гэж би хардаг.  Өмнө нь банкуудыг эрсдлээс хамгаалах  гэж төрөөс мөнгө гаргадаг байсан шүү дээ. Нэг
зүйлийг онцолж хэлэхэд Хадгаламж банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж чадсан
нь тоогоор хэмжих аргагүй том үр дүн. Хадгаламж банк тэр хэвээрээ үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсэн  бол дампуурах
эрсдэлд орж, 1.7 сая харилцагч 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсах байсан.
Гэтэл өнөөдөр ямар ч харилцагч нэг ч төгрөгийн хохирол амсаагүй харин ч
харилцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан.

-Ингэхэд
хуучин Хадгаламж банкинд ажиллаж байсан хүмүүсээс цомхотгосон ажилтан бий юу?

 -Байхгүй. 3300 гаруй
ажлын байрыг хадгалж авч үлдсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх хүн өнөөдөр
ажлаа хийгээд явж байна.

-Банкуудыг
нэгтгэх шийдвэр гэнэтхэн л гарч хэрэгжээд эхэлсэн гэж олон нийт хардаг. Тэр үед
яг ямар процесс өрнөж байсан бэ?

-Монголбанк хоёр сар гаруйн хугацаанд Хадгаламж банкин дээр
Хяналт шалгалтын групп гаргаж ажиллаад дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Үүнийг нь
Засгийн газар шийдвэрлэснээр миний саяны хэлсэн үр дүнгүүд гарсан л даа.
Сангийн яам, Монголбанк хоёр шилжилтийн процедур дээр их сайн ажилласан.
Шилжилтийн процедур богино хугацаанд өрнөсөн гэдэгтэй санал нэг байна.  

Олон нийтэд мэдээлснээс  хойш 18-хан цагийн хугацаанд бид Монгол орны
бүх нутаг дэвсгэрт хүрч, хуучин хаяг, тамга тэмдэг албан бланк зэргийг Төрийн
банк болгон шинэчилж,  долдугаар сарын
23-ны өглөө есөн цаг гэхэд бүх салбар нэгжүүдээ Төрийн банкны тамга тэмдэг,
хаяг, диллертэй нь ажиллуулж  гүйлгээг хэвийн
явуулж эхэлсэн.  Шилжилтийн хоёр дахь үе
шат өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд программ
хангамжийг шилжүүлэх бүртгэлийн нэгдсэн системд орох өөрчлөлтүүдийг хийж
чадсан.

-Хадгаламж  банк эвгүйдлээ гэсэн мэдээлэл тархахаар
мөнгөө хадгалуулсан хүмүүс авч эхэлсэн нь ойлгомжтой. Хадгаламжаа  татсан хүмүүс хэр олон байсан бэ?

-Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсан долдугаар сарын 22-ноос
өмнөх өдрүүдэд хадгаламж татах үзэгдэл маш их байсан. Өдөрт хамгийн багадаа 15
тэрбум төгрөг,  дээд тал нь 40-50 тэрбум
төгрөг гарч байсан юм билээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг бид мэдэхгүй л дээ. Сүүлд
нь харахад ийм үзүүлэлтүүд анзаарагдсан юм. 
Нэг сонирхолтой нь банкууд нэгдээд ажиллаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн
оны долдугаар сарын 23-ны өдөр 11.40 цагт шинээр хадгаламж нээгдэж байсан. Ер
нь хадгаламж эхний сардаа л өсөөд эхэлчихсэн. Иргэдийн хадгаламжийн хэмжээ 50
гаруй хувиар өссөн дүнг гарсан.

-Туршлагатай
банкирын хувьд банкууд нэгдэх үед ингэж тэгж ажиллавал ашигтай ажиллана гэсэн
төсөөлөл танд  байсан байх?

-Шийдвэр маш богино хугацаанд гарсан учраас төсөөлөлтэй байж үнэндээ
чадаагүй. Энэ байдлыг анх мэдсэн өдөр гэвэл долдугаар сарын 19. Тэр өдөр Монгол
банкнаас бидэнд анх хандсан юм. Бид судалж үзээд 22-нд  шийдвэрээ гаргасан. Хадгаламжийг шилжүүлж
авсны дараа хамгийн түрүүнд хүний нөөц дээрээ тулгуурлаж ажиллах ёстой гэж
бодсон. Эхлээд бүх ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож  чадваржуулах ажлыг үе шаттайгаар хийсэн.
Шилжилтийг ямар нэг эрсдэлгүйгээр давах шаардлага байсан учраас ажилтнуудаа
аймаг сумдад хуваарилж хөрөнгө шилжүүлэх, актив шилжүүлэх гээд процедур бүрийг
хянах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан юм. Дараагийн анхаарсан ажил бол
үйлчилгээ үзүүлэх. Харилцагчдаа угтаж авдаг банк байя гээд угтах үйлчилгээг
эхлүүлсэн. Чирэгдэлгүй үйлчлэх ёстой гэж үзсэн учраас шинээр цахим
бүтээгдэхүүнүүд гаргасан. Заавал банкин дээр ирэлгүйгээр үйлчилгээ авах
боломжуудыг нь  нээж өгсөн гэсэн үг.
Дараагийн хийсэн ажил гэвэл муу зардлуудаа багасгах аян. Үр дүнд нь 2013 оны
эцэст муу зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулсан бол он гарснаар энэ үзүүлэлт
3.5 тэрбум төгрөгт хүрсэн.

-Муу
зардлуудыг бууруулна гэхээр илүү хэрэглээгээ хумьсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ажилтнууддаа хандсан зардал банкинд үр
өгөөжөө өгч буй зардлуудаас бусад 
зардлыг хумьсан гэсэн үг.

 -Танай банкийг 
нэгдүгээр эмнэлэгт диализийн аппарат бэлэглэх гэж байгаа гэж сонссон.
Ажилтнуудын амьдрал, банкны хөгжилд хэрэгтэй зардлуудаас гадна нийгэм рүү
чиглэсэн зардлуудаа хумиагүй гэж ойлгож болох уу?

-Саяын таны асуудаг зүйл бол өөр шалтгаантай. Засгийн газрын
тогтоолоор банкны ажилтны өдрийг энэ жилээс анх удаа тэмдэглэж эхлэх гэж байгаа
юм. Монголд банкны тогтолцоо үүсч бэхжсэний 90 жилийн ой бас энэ онд тохиож
байна. Ой тэмдэглэнэ гэхээр л хүмүүс баярын концерт, хүлээн авалт, шагнал
урамшуулал гэж ойлгодог. Бид тэгье гэж бодоогүй. Нийгмийн сайн сайхны төлөө нэг
төсөл хэрэгжүүлье гэж шийдсэн л дээ. Банкны системийн 90 жилийн ойд зориулж “90
90” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Сайн үйлсийн сан гэж байгуулаад ажилтан бүр
9090 төгрөг хандивласан чинь  32 сая
төгрөг болсон. Ажилтнуудынхаа саналуудаас шигшээд  клиникийг нэгдүгээр эмнэлэгт бөөрний аппарат
авч өгөхөөр шийдсэн.

-Зарим
улстөрч төрөөс бодлогоор өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкаар
дамжуулан өгөх ёстой, Төрийн банк төрийнх юм чинь бусад арилжааны банк шиг
барьцаа шаардалгүйгээр зээл өгөх ёстой гэдэг. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

-Аль ч банкинд суурь нөхцөл шаардлага байх ёстой.  Хамгийн түрүүнд тавих шаардлага гэвэл
санхүүжилт хүссэн төслүүд хэрэгжүүлэхэд 
үр ашигтай байх хэрэгтэй. Тухайн төсөл үр ашигтай эсэхийг ямар ч банк
үнэлж цэгнэх учиртай. Анхаарах хоёр дахь өнцөг нь барьцаа хөрөнгөний шаардлага
хангасан байх хэрэгтэй. Аль ч банкинд байх зүйл. Энэ хоёроос бусад зүйлийн
хувьд ялгаатай байж болно. Ялгаатай байгаа зүйлүүдийг аль болох багасгах,
шуурхайлах өөрчлөлтүүдийг Төрийн банк арай түлхүү хийчихсэн юм байна гэж би
харж байгаа. Жишээ нь өнгөрсөн онд бид зээлдэгчийн бүрдүүлдэг бичиг баримтыг
2-3 дахин багасгая, зээл шийдвэрлэгддэг хугацааг 3-4 дахин бууруулъя гэдэг
зорилт тавиад ажилласан. Зөвхөн цалингийн зээл дээр гэхэд 9-10 төрлийн бичиг
баримт бүрдүүлдэг байсныг 3-4 л болгосон. Хамгийн богино хугацаанд
шийдвэрлэгдсэн зээл 72 цагийн дотор шийдэгдэж байсныг таван минут
болголоо.  Ийм ажлууд өрнүүлсэн учраас
Төрийн банкинд хандах иргэдийн сонирхол нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Түүнээс биш
Төрийн банк л байгаа бол ямар ч барьцаа хөрөнгөгүй зээл өгнө гэсэн ойлголт байж
таарахгүй.

-Гэхдээ
үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүмүүс хэдий сайн төсөл боловсруулсан ч барьцаа
хөрөнгө яах аргагүй асуудал болоод байна л даа. Нэг нь барьцаа үнэхээр байхгүй,
нөгөө нь барьцаагүй учраас мөнгө өгөхгүй гээд суугаад байвал үр дүн гарахгүй л
байх?

-Барьцааны тухайд банк, харилцагч гэсэн хананы хоёр талд
гарчихаад нэг нь барьцаа байхгүй, нөгөө нь барьцаа өгөхгүй гээд суугаад байхаас
илүү гарц бий.  Улсын хэмжээнд бүртгэлийн
системийг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад хөрөнгө
барьцаалахаасаа илүү данс барьцаалдаг. Манайд харин эсрэгээрээ.  Учир нь манайд гүйлгээ бүр дансаар
хийгддэггүй. Харин олон улсад данснаас гадуур гүйлгээ байдаггүй болохоор тухайн
хүний дансны гүйлгээнд тулгуурлаад зээлээ олгодог. Манайд данснаас гадуур
их  мөнгө эргэлддэг болохоор үл хөдлөх
хөрөнгө барьцаалахаас аргагүй  болчихож
байгаа юм. 

-Эдийн
засаг хэцүү байгаа энэ нөхцөлд хямралыг бага эрсдэлтэй туулахын тулд банкууд
дор бүрнээ эрсдлээс хамгаалсан ажлууд хийж байгаа байх.  Төрийн банк эрсдэлд ямар тактиктай ажиллаж
байна?

-Төрийн банк хэдэн сарын өмнөөс эрсдлийн тухай ярьж, эрсдэлээс
ангид байх бодлогоо боловсруулчихсан. Манай банкны салбар бүрд эрсдлийн хороо
ажиллаж байна. Эрсдлээ урьдчилж  харж
чаддаг болсон гэсэн үг. Өнөөдөр эдийн засаг тэгтлээ муудсан юм алга. Онолын
талаасаа эдийн засаг сайн, муу аль аль замаар нь явдаг. Эдийн засагт өсөлтийн
тааз, уналтын шал гэдэг хоёр юм бий. Эдийн засаг энэ хоёрын дунд өрнөдөг.
Тэгэхээр өнөөдөр эдийн засаг шалан дээр унатлаа дордоогүй. Өсөлт рүүгээ явж
байгаад саармагжсан тал бий. Үүнийг хямрал боллоо гэж  дэвэргэхийн оронд зөв оношилж, зөв аргаар
давж гарах л хэрэгтэй.

-Уул
уурхайн төслүүдийн зээлийн эргэн төлөлт хэцүүхэн байгаа. Танай банкны хувьд уул
уурхайн том төслүүд санхүүжүүлсэн үү?

-Манайд харилцагчийн хоёр сегмент л байдаг. Хамгийн эхнийх нь
иргэдийн зах зээл. Хоёр дахь зах зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчид.  Манай зээлийн бодлого энэ хоёр чиг рүү түлхүү
явж байгаа. 

-Төрийн
банкны санхүүжүүлсэн  төслүүдээс өгөөжөө
өгөөд эхэлсэн бизнес гэвэл юуг онцлох вэ?

-Манай банкны хөрөнгө оруулалтын зээлээр байгуулсан Дархан таван
нуур гэж гурилын том үйлдвэр байна. Дархан Сэлэнгэд тариалсан буудайгаар гурил
хийж  бүс нутгийн дотоодын хэрэгцээг 100
хувь хангаж байна. Манай банкнаас жил бүр эргэлтийн хөрөнгө оруулалтыг нь
шийдэж өгч байгаа. Манайх орон сууцны зах зээл дээр ажилласан  туршлагатай банк. Зургаан хувийн зээл гээд
нэлээд асуудал болж байсан даа. Энэ хөтөлбөрийн ачааны хүндийг үүрч, асуудлыг
зохистойгоор шийдэж чадсан. Засгийн газар, 
Монгол банк, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч найман хувийн
хүүтэй зээлийн хөтөлбөр үүсгэхэд Төрийн банк идэвхтэй оролцсон. Үр дүнд нь орон
сууцны найман хувийн хүүтэй зээл бүхий л банкуудаар дамжин амжилттай хэрэгжиж
байна.

-Орон
сууцны зээлийн эргэн төлөлт өндөр байдаг гэж мэдээлдэг. Танай банкны хувьд орон
сууцны зээлийн эргэн төлөлт ямархуу байгаа вэ?

-Манай банкны хувьд зээлийн эргэн төлөлт дээр арилжааны банкууд
дотроо хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Манай банкнаас  олгосон зээлүүдийн  99.1 хувь нь цаг хугацаандаа төлөгдөж байна.
Банкны системийн дундажтай харьцуулбал 4-5 дахин сайн үзүүлэлт. Тэр дундаа орон
сууны зээл бараг 100 хувийн эргэн төлөлттэй явж байгаа.

-Валютын
ханш өссөөр байна. Монгол банкны барьж буй бодлого хэр зөв гэж та бодож байна?

 -Урсаж байгаа усыг хүчээр
барьж болно. Хүчээр далан барихад нэг хэсэг хугацаанд торгоох ч сүүлдээ  дийлдэхээ болино. Тэгэхээр усыг хүчээр
барилгүйгээр зүй тогтолд нь тохируулсан зохицуулалт хийх нь урт хугацаандаа үр
дүнгээ өгнө.  Валютын ханшийг өмнө
нь  дандаа хүчээр барьж  байсан. Хүчээр барьж байсан учраас сүүлдээ
дийлэхээ больж том хямрал бий болдог. Тийм учраас Монгол банкны хүчээр барих
биш, зүй тогтолоор нь удирдах бодлого урт хугацаандаа үр дүнтэй гэж харж
байна. 

-Зарим
шинжээч ам.доллар 2000 төгрөг хүрэх эрсдэл бий гэж байгаа. Жамаар нь гээд сул
тавьж болохгүй байх. Монгол банкны зүгээс ханшийн өсөлтийг цаг зуурынх гэсэн
тайлбар хэлсэн. Таныхаар валютын ханш хэзээнээс тогтворжих бол?

-Саяын хэлсэнчлэн ерөнхий хэв маягийг эвдэхгүйгээр урсгалыг
нь  өөрчлөх  бодлогууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр
бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалтын орчин
таатай болчихлоо. Экспортыг дэмжих бодлогууд эхэлчихлээ.   Дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг
дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний дүнд ам.долларын  ханш тогтворжино. Монголын эдийн засагт нэг
буруу зүйл байна. Сенсацийн эдийн засаг болчих гээд байдаг тал бий. Хэн нэг нь
ам.доллар  өсөх гээд байна шүү гэхээр
олноороо доллар аваад хадгалж эхэлдэг. 
Хэрэггүй мөртлөө валют аваад байгаа маань ханш өсөх эрсдэл болоод байна.
Ийм хандлагууд эргээд бизнес болчихоод байна 
л даа. 

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

 -Төсвийн
хүрээний мэдэгдлээ батлах гэж хэл амтайхан л юм болцгоолоо. Хугацаандаа баталж амжихгүй
хэмжээнд хүрэх гэж байна шүү. Танай намынхан аливаа асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг
байдаг юм уу?

-Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг Монгол Улсын нийгэм эдийн засгийн
толь шүү дээ. Нөгөө талаасаа 2015 оны төсвийн хүрээний төсөөлөл, 2016 оны төсвийн
хүрээний чиглэл гурав давхар явдаг юм. Зорилго нь улс орныхоо нийгэм эдийн засгийн
ирээдүйн ерөнхий төлөвлөлтийн салбар хоорондын уялдааг гаргах гэсэн бодит үзүүлэлт.
Улс орон төлөвлөх шаардлагагүй зах зээлийн нийгэмд өөрөө зохицуулчихдаг юм гэж шулуухан
хэлээд хэт харь үзэл баримтлалыг дагаж нэлээд хэдэн жил туулаа. Явж явж буцаад
20 жилийнхээ өмнөх дээрээ бууж байна. Улс орон хөгжье гэвэл нийгэм эдийн засгийнхаа
нөөц боломж чадавхийг тооцоолдог, байгаа хүчин чадлаа төсөвлөдөг, төлөвлөдөг. Тэгж
байж улс хөгждөг  гэдгийг одоо эргээд ойлгож
байна. Үндсэндээ өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ дахин сэргээх гэж оролдож байгаа
юм. Өмнө нь бид хичнээн мянган га талбайг усжуулж чаддаг байлаа. Түүнийг бүгдийг
нь зараад дуусгасан. 1990 оноос өмнө усжуулдаг байсан талбайнхаа 10 хувьд хүрэх
талбайг усжуулж эхэллээ. Улаанбаатарыг тойроод 300 гаруй эрчимжсэн мал аж ахуйтай
байсан. Одоо дөнгөж 20-30 аж ахуйтай болж байна. Аж үйлдвэрийн парк гэж яриад л
байгааг сонсоо биз. Дархан, Эрдэнэтийн бүсэд төмөр зам, дэд бүтэцтэй нь хамт хийчихсэн
байв. Яаж тэрийг тараан дуусгалаа даа. Монгол Улс нүүгээгүй, цаг агаар өөрчлөгдөөгүй,
түүхий эдийн нөөц, хүн ам, эдийн засаг хийгээд уул уурхай, ашигт малтмал, хоёр хөрш
маань хэвээрээ л байна. Эх орныг хөгжүүлэхийн тулд энэ бүгдийг тооцоолдог байсан.
Энэ мэтчилэн 20 жил үгүйсгэсэн зүйлсээ дахин ярьж эхэлж байгаагаас харахад улс оронд
төлөвлөлт хэрэгтэй нь анзаарагдаж байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөн нэгдэл хэрэггүй
гээд л байсан. Одоо нэгдэл гэж арай нэрлэж чадахгүй хоршоолол гэдэг юм яриад л явж
байна шүү дээ. Оройтсон ч гэсэн үүнийг ухаарч байгаад баярлаж байна. Гэтэл сая орж
ирсэн төсвийн төсөөллийг харахгүй юу.

-Яг
яачихсан байна гэж?

-Бид 17.7 хувийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийг энэ засагт
хүлээлгэн өгсөн. Тасралтгүй уналаа. Ингэж унасаар 2016 он гэхэд таван хувь руу орно.
Бодит инфляциа гүйцэж чадахгүй эдийн засгийн өсөлтийг хангаж ирж байна. Энэ нь эдийн
засаг асар хүчтэй агших нь ээ гэдэг төсөөллийг засаг оруулж ирлээ. Нөгөө талдаа
өрийн хэмжээг тасралтгүй нэмж оруулж ирэх юм. Монгол Улс Засгийн газрын өр нэмэгддэг,
эдийн засаг буурдаг боллоо. Зүй тогтол нь санхүүгийн чадвар нь нэмэгдэж байвал эдийн
засаг өсөх ёстой. Гэтэл сөрөг орж ирэх юм. 10 гаруй жил тогтвортой байлгаж ирсэн
эдийн засгийнхаа орчныг хоёрхон жилийн дотор нураачихлаа. Жилд 20 хувийн өсөлттэй
эдийн засгийн орчныг хангаж байж өнөөдрийн гадаад өр зээл, төлбөр гадаад зээлийн
үйлчилгээгээ даах чадавхийг бүрдүүлнэ. Энэ удаагийнхыг харахад өрийн хавханд орсон,
өрийн хавцал руу унасан тийм л зүйл болчихлоо. Засгийн өр нэмэгдэхгүй бол засаг
өөрөө өөрийгөө авч явж чадахгүй хэмжээнд хүрнэ. Хоёрхон жилийн өмнө та бүгдийн муу
хэлдэг Ардын намынхан гаднаас зээл авахгүй цалин тэтгэвэр нэмж, зээлжих зэрэглэл
өндөр, хамгийн ирээдүйтэй улс орныг хүлээлгэн өгсөн.

-Таны
ингэж магтаж яриад байгаа чинь та нарын гавьяа бус Оюу толгойн л ач байсан биз дээ?

-Оюу толгой гэж үндэстэн дамнасан том компанийн хөрөнгийг оруулж
ирээд түүнийг дагуулан олон компанийг босгож, залуучуудаа мэргэшүүлж үүний дүнд
МСҮТ-ийг сэргээсэн. Босгоод ирсэн уул уурхайг нурааж байна. Оюу толгойг даган хайгуул,
судалгаа, зураглалын салбар нурж байгааг харж байгаа биз. Оюу толгой чинь газар
сайгүй явж байдаг Оюу толгой ч биш. Дэлхийд нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө
оруулалтыг дэлхийн хэмжээнийх гэдэг. Дэлхийн бүх улсууд хөрөнгө оруулалт татахын
тулд өрсөлдөж байна. Бид ганцхан Оюу толгой гэдэг компани дээр долоон тэрбум ам.доллар
оруулсан. Түүнийхээ хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж чадалгүй улстөржөөд алдаж байгаа
нь даанч харамсалтай. Үүний цаана хэн хохирч, ямар их боломж алдаж байгааг хар.
Бид хэдэн зуун тэрбумын алдагдал хүлээж байна. Эдийн засаг бүтэн их наядаар агшаад
эхэллээ. Түүний цаана тэрбум долларын зах зээл агшиж, бүтээн байгуулалт, ажлын байр,
үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбар нурж байгаа юм. Хамгийн аймшигтай нь Монгол
Улсын нэр хүнд унаж байна. Дэлхийн бизнест хөл тавьсан 20 гаруй компанийн хувьцаа
500-1000 хувь уналаа. Оюу толгой компани манайд хөрөнгө оруулсан долоон тэрбум ам.долларын
тал буюу 3.5 тэрбум ам.доллараа алдагдал болгоод зарласан. Үүнийг ярьж байгаа хүн
ч алга. Монголын хэдэн гайгүй компани нийлээд консерциум байгуулан Ухаа худаг төслийг
хэрэгжүүлэн Хонконгийн зах зээлд хувьцаа гаргасан. 14 ам.доллар хүрсэн хувьцаа өнөөдөр
1400 дахин унаж “0” үнэтэй боллоо. Дэлхий ертөнц Монгол Улсад ямар үнэлгээ өгөөд
буйг энэ хоёр тооноос харахад л хангалттай. Зүүд зэрэглээ шиг л зүйл болоод байна.
Бид 2012 оныхоо хэмжээнд хүрэхэд дахиад 10 жилийн ажил хийх болчихлоо. 

-Ардчилсан
гэлтгүй Ардын намынхан Монголын төрийг сүүлийн 25 жил удирдалцаж байгаа биз дээ?

-1996-2000 онд Ардчилсан нам засгийн эрх бариад 474 төгрөгийн үнэтэй
байсан монгол төгрөгийг 1040 болтол нь унагаж байсан. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд
эерэг нөхцөлийг бүрдүүлж дэлхийд Монголыг гаргаж чадсан. Одоо байр сууриа алдаж
байна. Манайхан ямар том бодлогын алдаануудыг хийв. Дэлхийн хоёр том гүрэн болох
хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд уулзахад Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг
“Тэнд хоёр хүн уулзаа л биз. Маньд ямар хамаатай юм” гэж байсан. “Маньд ямар хамаатай
юм” гэдэг үгийг нь хөрш хоёр орон харууллаа. Ийм хамаатай байдаг юм, ийм гэрээ зурж
байна, та нар хараад зогсож бай гэж байгаад харуулсан. Монголын нүүрс үнс болж байна.
Таван толгойгоос олборлосон нүүрс Улаанбаатарын хажуухнаас олборлож буй хайрганаас
хямдхан болж байгааг тооцоолж байгаа юм уу. Тэр үнэ цэнийг унагасан улстөрчдөд ямар
хариуцлага тооцож байна вэ. Хэдэн зуун тэрбумын татварын орлогын боломжийг алдагдууллаа.
Дэндүү харамсалтай. Энэ улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсаж
байгаа юм. Эрх баригчид өр сайхан гэж ярьдаг болсон. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй
мал таргалдаггүй гэж ардын үг бий шүү. Одоо эсрэг болж л дээ. Ханшаа ч зөв тогтоогоод
орж ирж чадахгүй, ийм төсвийн төсөөлөл мэдээлэлтэй орж ирж байна. 2016 онд нэг оронтой
тоонд хүрэх төсвийн төсөөллийг оруулж ирлээ. Хоёр жилийн өмнө юу ярьж байлаа. Тийм
болохоор бид шүүмжлэлтэй хандахгүй яах юм. Ардчилсан намд фракц хоорондын зодоон,
мөнгөний төлөөх тэмцэл явагдаж байна. Тэдний эрээ цээр хэтэрлээ. Намынхаа дунд шатанд
юу болж байгааг хар даа. Яриад байсан авлига хээл хахууль алиагаа алдаж эхэллээ.
Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин алга. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн
аймгийн дарга, бага ангийн багш Эрчим хүчний үйлдвэрийн газрын дарга болж байна.
Ардын нам дөрвөн жил цалин, тэтгэвэр нэмж дээрээс нь сар бүр 21 мянган төгрөг өгсөн.
Тэгэхэд доллар, төгрөг тогтвортой байв.

-Эдийн
засгийн хөгжлийн сайд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ажил хийх гэхээр Ардын намынхан
хийлгэхгүй байна” гэж ярьсан байна лээ?

-Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Прокурор, шүүх,
тагнуул, АТГ нь бүх яамдууд, агентлагууд нь Их хурал дахь олонх нь байхад өөр юу
гоншигноод байгаа юм. Өөр юу хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын түүхэнд байгаагүй
мөнгөний эрх мэдэл, зээл, бонд, төсөв байна. Өөр юу хэрэгтэй гэж. Хэрэв бидэнд ийм
мөнгө байсан бол эдийн засгийг жилд 30 хувиас буулгахгүй өсгөх байсан. Зээлгүйгээр
өөрсдийн дотоод чадавхийг зөв зохион байгуулж эдийн засгаа өсгөөд явж чадсан. Өнөөдөр
асар их зээл өр авчихаад цалин нэмэгдэхгүй, худалдан авах чадварыг нь унагаад байгаа
Засгийн газартай харьцуулж болохгүй. Тэдэнд юу дутсан юм. Хоёр жилийн өмнө тэд ямар
бардам байлаа даа. Нийт монголчууд хохирч байгаа энэ үед хэвлэл мэдээлэл асч буцалж
байх ёстой. Гэтэл үгүй байна. Үүнд харамсч байна. Хаалтын гэрээ хийгдэж байгаа талаар
мэдээлэл авч байгаа. Монгол жижигхэн шүү дээ.

-Танай
бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналаа өргөн барьсан. Огцрууллаа
гээд өөрчлөлт гарах юм уу?

-Найдаж байна.

-Хүрэлбаатар
гишүүн Н.Батбаярыг явуулбал Монголын эдийн засаг 10 хувь, бүлгийн даргаа явуулбал
эдийн засаг мөн арван хувиар өснө гэж мэдэгдсэн. Ажлаа хийхгүй явах, явуулах зүйлс
яриад байх юм?

-Үнэн. Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Эхлээд бид гадаад, дотоод
орчиндоо итгэлийг бий болгох хэрэгтэй. Итгэлийг бий болгохын тулд алдсан алдаагаа
дүгнэж алдаа хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тэгж чадвал тэд өөрсдийгөө
дүгнэж байгаа юм байна, алдаагаа засах гэж оролдож байгаа юм байна гэсэн ядахнаа
анхны суурь бэлтгэлийг бий болгооч. Уул уурхайг үзэн яддаг хүнээр Уул уурхайн сайд
тавьчихаад гадны хөрөнгө оруулалтыг татаж улс орныг яаж хөгжүүлэх гээд байгаа хүмүүс
вэ. Гадаадын талаар хамгийн сөрөг бодолтой хүнийг Эдийн засгийн сайдаар тавьчихаад
яаж эдийн засгийг авч явах гээд байгаа юм бэ. Хоёр хөрш надад хамаагүй гэж ярьдаг
Ерөнхий сайдтай Ардчилсан намын удирдлага яаж хол явах юм. “Би макро эдийн засаг
мэдэхгүй, би микро хүн” гэж өөрийгөө улаан цайм хэлж байгаа Ерөнхий сайдыг яах юм.
Үүнд жаахан өөрчлөлт хийвэл гадаад дотоод итгэл жаахан сэргэнэ. Ардчилсан намд нь,
улс оронд хэрэг болоосой гэсний үүднээс л бид ийм зүйлийг хэлээд байгаа юм. Дотроо
учраа олчих гэж шахаад нэмэр болсонгүй. Тийм чадвар ч алга.

-Хаврын
чуулган эхэлснээс хойш парламентын гишүүд ямар гавьяа байгуулав. Нэг хүнийг огцруулна
гээд сар гаруй л зууралдлаа. Ард түмнээ бодох болоогүй юу. Элгээрээ хэвтлээ шүү
дээ. Ганц хоёрхон тогтоолын төсөл л батлав уу даа?

-Ардын нам ард түмнийхээ төлөө яваа. Ард түмний төлөө ажлаа хий гэж
тэднийг шахаж байгаа. Эрх баригчид 40 хэдүүлээ байж ирцээ бүрдүүлээд хуулиа батлаад
явах боломж хангалттай бий. Хуралдаад бүх өрөө тавиад, бүх хүнээ томилж, хуулиа
зөрчөөд явдаг. Одоо яагаад тэгээд явахгүй байгаа юм. Учир нь тэдэн дунд зүрх нь
цохилж байгаа амьд хүн байна. Эх орноо, түмнийхээ эрх ашгийг боддог хэдэн хүн байгаа
нь харагдаад эхэлсэн. Болохгүй гэдгийг нь хэлээд эхлэхээр дотоод эрх ашиг зөрчилдөөд
цаашаа явахаа больж эхэллээ. Ардын намаас үл хамаараад Ардчилсан нам дотор асуудлыг
эрүүлээр харж задлан шинжилдэг, шүүмжилдэг хүмүүс хүссэн хүсээгүй гараад ирж байгаа
юм.

Хүч түрсэн хоосон бодлогууд нь унаад байгаа шалтгаан нь энэ. Хоёр жилийн өмнө
АТГ Ардын намыг шалга, ажлаа сайн хий гэж байсан Ерөнхий сайд нь өнөөдөр “АТГ ажил
хийлгэхгүй байна аа” л гэж байна шүү дээ. Авлига Ардын намынхны үеэс арай хэтэрч
байна. Ардчилсан нам дахь авлигачдыг цээрлүүлэх хэрэгтэй. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд
Ардын намынхныг арай дэндүү шалгалаа. Өмд гутлыг нь тайллаа. Алдаа оноотой хэдэн
хүмүүс байсан л байх. Үр дүн нь юу байв. Өнөөдрийнх шиг ийм байгаагүй л байсан.
Ардын намын нэртэй авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа хийсэн хүмүүстэй
бид эвлэрэхгүй байгаа. Одоо АН-ынхныг нэг сайн цэвэрлэбэл Монгол Улсад их хэрэгтэй
дээ. Улс төр дэх бөөс хуурсыг түүх цаг болсон.

-Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэндээ лоозонгийн чанартай, эх үүсвэргүй, уялдаагүй хөтөлбөр гэдгийг
шуудхан хэлье. Яаж ийгээд үлдсэн төрийн өмчит газруудыг худалдаж, хувьчилж авъя
гэсэн бодолтой байгаа. 1996-2000 онд хийсэн зүйлээ одоо дахин хийх гэж байна. Урт
нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох гэж оролдож байгааг хараарай. Есдүгээр сар гэхэд
Д.Ганхуяг гэдэг хүн байж л байх юм бол Оюу толгойн хоёр дахь шатны гэрээ хийгдэхгүй.

-Уул
уурхайн сайдаа Н.Батбаяр сайд шиг явуулах арга хэмжээ авахгүй юу?

-Бид боломж олгож байна. Ардчилсан нам зүгээр нэг гудамжны нам биш.
Монголын ард түмний ийм итгэлийг авсан нам хариуцлагаа үүрэх ёстой. Тийм бололцоог
бид өгч байгаа юм. Улс төр хийхдээ ард түмэнд бурхан бумбын орныг амлаа биз дээ.
Гэтэл өнөөдөр амьдралыг ямар там болгон хувиргаж байгааг харцгааж байна.

-Хуулиуд
хэлэлцэх гэхээр л танай намынхан тав тав хоногийн завсарлага авчих юм. Ажил хийх
сонирхол алга уу?

-Тогтоолын төслийнхөө таван үгийг зөв холбож чадахгүй байгаа хүмүүсийг
яах юм. Орон нутгийн ИТХ нь хуралдаад Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тогтоол
гаргаж байна. Ийм хэмжээндээ хүртэл унаад байгаа юм. Эдийн засгийнхаа хэдэн тоог
ойлгохгүй хүмүүс суугаад харамсч байна. Энэ бүхэндээ дүгнэлтээ хийгээсэй. Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь Засгийн газрынхаа насыг уртасгах гэсэн ажил.
Аргаа барахдаа бизнесийн зөвлөл байгуулаад хэдэн шинэ залуусаар юм хийлгэнэ гэж
ярих болж. Монголын төр ийм ч болчих гэж дээ. Тийм л юм бол энэ хэдэн яамдын сайд
нараа бүгдийг нь хөөгөөд явуулчих хэрэгтэй. Яамдыг нь татан буулгавал таарна. Үүнийгээ
хүлээн зөвшөөрсөн их том илэрхийлэл байхгүй юу. Та минь хийж өгөөч гэж хадаг барьж
байна. Монголын төр ингэж аль байдгаа алдаж байсан түүх байхгүй. Есөн сар гэхэд
төсөв тасарлаа тодотгол хийе гээд гонгиноод ороод ирнэ. Сүүлийн үед нэг зүйл хамгийн
ихээр намайг зовоох боллоо. Энэ Их хурал 2016 оны хүргэх болов уу. Энэ л их эргэлзээтэй
санагдаад байгаа юм даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

Ерөнхий
боловсролын сургуулийг 32493 хүүхэд энэ хавар төгсч байгаа аж. Өнөө жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт  зургадугаар сарын 14-ний өдөр эхлэхээр
болжээ. Шалгалтад энэ
жилийн төгсөгч 32493 сурагч, өнгөрсөн жилүүдэд сургууль төгссөн 5839 хүн,
нийтдээ 38332 шалгуулагч оролцохоор бүртгүүлээд байна. Харин
өнгөрөгч онд 43875
шалгуулагч оролцож байжээ. 

Одоогоор
ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүд бүртгэлээ баталгаажуулан суудлын хуваарь буюу шар
хуудсаа авч эхэлжээ. Өмнөх жилүүдэд шар хуудсыг сургуулиар нь дамжуулан олгож
байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүд өөрсдөө хэвлэж авах боломжтой болжээ.
Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудас руу
бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагч булангаас хэвлэж
авах гэнэ. Өмнөх онд
төгссөн шалгуулагчид зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын
үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж
баталгаажуулах шаардлагатай. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын19-нд дуусах юм
байна.

ШАЛГАЛТЫН
ХУВААРЬ

 

Сар/өдөр

Цаг

Хичээл

06 дугаар сарын 14

12:00-13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Орос хэл

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 17

08:30-09:50

Монгол Улсын түүх

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Газарзүй

 Э.ЭНХ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Төгс төгөлдрийн эрэлд…

“Тэр үеэ эргээд бодоход айдас төрдөг. Ямар ч зоригтой эхэлж байсан юм” хэмээн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Үй-цай” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулагч Д.Баяраа захирал хэлсэн юм. 1997 онд “Үй цай” сургуулийг байгуулахдаа цэцэрлэгийн хэдэн өрөөг түрээслэн ажлаа эхэлж байсан гэнэ. Есдүгээр сарын 1 болох гээд байдаг. Мөнөөх түрээсийн өрөөнүүдэд өмнө нь нарийн боовны цех байсан болохоор будаг шохойны ажил ихтэй.  Будаад шохойдоод, угааж арчаад дуусахад үүрийн дөрвөн цаг болжээ. “Угаасан шалан дээрээ  хэсэг хэвтэж амраад нээлтээ хийж байсан даа” хэмээн Д.Баяраа дурсав.

-Тэр үеийн хүмүүс ямар ч сайхан сэтгэлтэй байсан юм. Цэцэрлэгийн буланд түрээсийн байранд нээгдсэн төлбөртэй сургуульд хүүхдээ авчраад өгч л байсан. Ирээдүйд маань л итгэсэн байх даа гэж тэр хэлсэн юм. “Үй цай” бага сургууль анх нэгдүгээр ангийн 30 сурагч, хятад, монгол хоёр багш, нэг үйлчлэгчтэй үүдээ нээжээ.  

Д.Баяраа Эрхүүгийн Улсын багшийн дээд сургуулийг согог зүйч мэргэжлээр төгссөн багш хүн. Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд багшилдаг  ховорхон мэргэжилтнүүдийн нэг тэрбээр хятад хэлний сургууль эрхэлсэн нь хувь заяаны эргүүлэг гэлтэй. Хятад сургуулийг үүсгэн байгуулагч түүнийг хэр зэрэг  хятад хэлтэйг сонирхвол “Би ямар ч байсан сайн байна уу, баяртай баярлалаа, явъя, шалгая гэх мэт үгнүүдтэй” гэсэн. Түүний гэргий Д.Цэцэгмаа нөхрийнхөө хамтран зүтгэгч. Сургуулийн ерөнхий захирлын албыг хашиж, багш сурагчидтай харилцахаас авахуулаад бүхнийг зохицуулж явдаг. Нөхөр нь харин гэргийгээ “Хэл шинжлэлийн онолын түвшинд биш юм аа гэхэд харилцааны хэмжээнд хятад хэлтэй” гэж танилцуулав. Гэргий нь эдийн засагч хүн.  Америкт эдийн засагч  эмэгтэй ганц бие хүүхнүүдэд хэрхэн нөхөрт гарах тухай зөвлөсөн ном бичсэн нь ихэд эрэлттэй байсан гэдэг. Гэхдээ  эмэгтэй хүнийг борлуулах гэж байгаа бараатай адилтган харсан нь амжилтанд хүргэсэн юм билээ.  Бүтээгдэхүүнийг борлуулахын тулд  сав, баглаа боодолд нь анхаардаг шиг нөхөрт гарахын тулд  хувцаслалт, хэв маягтаа анхаарах тухай бичсэн хэрэг. Түүн шиг л Д.Цэцэгмаа багшийн ажлыг технологижуулах гэж үздэг. “Тэр нь ч одоо цагтаа тохироод байгаа” гэж нөхөр нь сайшаасан. “Танай боловсролын стандартыг дээрээс нь бий болгодог. Үйлдвэрийн стандарт дороосоо бий болоод, дээрээ хэвшүүлээд дуусгадаг” гэж эхнэр нь хэлдэг гэнэ.  “Сургалт мундаг технологижсон ажил. Технологийн карт гэдэг нь гэрийн даалгавар, дамжлагын шугамын зохион байгуулалт гэдэг шиг багшийн ажил мэндлэхээс эхлээд стандартын дагуу явах ёстой” гэж гэргий нь тайлбарлав. “Гологдол бараа” гаргахгүйн тулд Д.Цэцэгмаа захирал тэмцэж байна даа.  Зах зээл эхлэхэд Д.Цэцэгмаа үйлдвэрт чанарын инженер хийж байжээ. Инженер, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр болоо ч үгүй Улсын багшийн дээд сургуульд багшилдаг нөхрөөсөө илүү мөнгө олдог байсан гэнэ. Сургууль нээснийхээ дараа энэ эмэгтэй БНХАУ-ын Ухань болон Бээжин хотын Боловсролын их сургуульд хятад хэлний сургалтын арга зүйгээр мэргэжил дээшлүүлсэн аж. 

Одоо бол “Үй цай” нүсэр айл. 15 бага ангитай юм билээ. Нэг ангиар орохдоо хүүхдийн тоог лавлахад багш нь “40 хүүхэдтэй” гэсэн шүү. Төлбөр нь 3 сая 500 мянган төгрөг гэсэн. Хятад хэл ирээдүйтэй гэж хүмүүс үзэж байгаа байх нь.

Д.Баяраатай тохиролцсон ёсоороо “Үй цай”-гаар ороод гарахаар өглөө  очлоо. Ерөнхий захирлын өрөөнд  сууж байтал Д.Цэцэгмаа захирал ахлах ангийн шар охинтой орж ирээд “Нанжин хотын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон хүүхэд” гэж нөхөртөө танилцуулж байна. 2014 оны  Хятадын Засгийн газрын тэтгэлэгт уралдаант шалгаруулалтад “Үй цай”-гийн хүүхдүүд эхний 15-д шалгарсан аж. Захирлуудыг ажил ярьж байх зуур охинтой хэдэн үг сольж амжлаа. С.Анужин “Үй цай”-д 11 жил сурч байгаа учраас Д.Цэцэгмаа багш “үндсэн хүүхэд” хэмээн онцлов. “Ээж хувиараа бизнес эрхэлдэг, аав татвар хураагч” гэж охин хэллээ. “Үй цайг яагаад сонгох болсон”-ыг нь сонирхов. 

-Багадаа сургуулийн гадуур явж байхад хүүхдүүд дуу дуулаад,  шүлэг уншиж сонсогдсон нь гоё санагдаад “Аав аа, би энэ сургуульд ормоор байна” гэсэн юм. 

Нанжиний их сургуульд  эдийн засаг, хятад хэлээр дагнаж суралцана. Есдүгээр ангиа төгсөөд л тэтгэлэгтэй суралцахаар бодсон. Бээжин, Чан чунд очиж байсан. Ээж хувиараа бизнес эрхлэгч болохоор Эрээнд байнга очдог. Ээжтэйгээ хамт явж орчуулга хийж өгдөг. Ээж намайг орхиод явахаараа “Ёстой бүтэхгүй юм байна” гэдэг хэмээн охин хуучлав. “Сургууль дээр үндсэн хятад хэл үздэг. Эрээнд нутгийн аялгатай ярьдаг болохоор эхлээд хэцүү байсан. Бээжинд илүү чөлөөтэй ойлголцдог” гэнэ. “Үй цай”-д өдгөө 1000 гаруй хүүхэд сурдаг.  “Үй цай” гэдэг нь төгс төгөлдөр гэсэн утгатай үг юм байна. Өмнөд хөршид “Үй цай” нэртэй сургууль цөөнгүй байдаг аж.

Дуу хөгжмийн багш Ц.Батцэцэг бишгүүр тоглож үзүүлэв. 4-5 дугаар ангийн 210 хүүхэд бишгүүр тоглож сурсан гэнэ. Япон, Канад, Америкт бага ангид бишгүүрээр хичээллэдэг сургалтын хөтөлбөр байдаг. Түүнийг нь “импортолж” байгаа аж.  Анги өгсөхөөрөө хүүхдүүд саксофон тоглох гэнэ. Сурагчид завсарлагаанаар нүдний дасгал, хөгжимт гимнастик хийж харагдсан. Хичээлийн дараа, дугуйлан давтлагад хамрагдаж, даалгавраа хийж, үдийн хоолоо идэж, ойлгоогүй зүйлээ багшаасаа асуух мэтээр тэд 17 цаг хүртэл сургууль дээрээ  өнждөг.

Удаан цагаар хичээллэхэд хүүхдүүд ядардаггүй юм уу гэж Д.Баяраа захирлаас асуучихлаа. “Монголоос бусад бүх Азийн оронд бүтэн өдөр үргэлжилсэн хичээлийн цагтай байдаг” гэж дуугарч байна. Түүгээр ч барахгүй түүнийг дөрвөн жилийн өмнө Солонгост явж байхад  дунд сургуулийн хичээл долдугаар сарын 20-нд тарж, зуны амралт эхэлж байсан. Хөх хотод наймдугаар сарын 15-нд төгсөх ангийн хичээл эхэлж байсныг жишээ татлаа. Харин эхний хэдэн жил  зуны амралт оройтоход эмээ өвөө, ээж аав нар “Зуслан гарна”, “Хөдөө явна” гэх мэтээр өгүүлэл тавьсан гэнэ. Өндөр төлбөртэй уригдаж ирсэн гадаад багш нар цөөн сурагчтай хичээллэх асуудал тулгардаг учраас одоо зуны амралт бусад сургуулийнхтай ижил болжээ. 

“Ачаалал ихтэй” гэж Д.Баяраа хүлээн зөвшөөрлөө. Хоёрдугаар ангийнхан гэхэд л 700 гаруй дүрс үсэгтэй танилцдаг гэнэ дээ. Элсэлт авахдаа л эцэг эхчүүдэд хичээлийн агуулгаа танилцуулж, хос хэл дээрх сургалтын агуулга хүүхдэд нь тохирох эсэхийг  тодорхойлоод, зөвлөгөө өгдөг байна. Зургаан настай хүүхдүүд ачаалалтай суралцдаг ч мэдрэлийн ядаргаанд орсон удаагүй. Төгсөгчид нь “Сууж сургадаг, ачаалал дааж сурдаг” гэж талархдаг гэнэ шүү.  “Хүүхдэд тохируулаад эзэмшүүлэх мэдлэгийн тавилыг зөв тавих, технологийг зөв сонгох талаар” захирал онцолж байна лээ. 

Сургуулийн хаалгаар ормогц шагнал, хүндэтгэлийн хэсэг нүдэнд өртөнө. Энд морин хуур, “ Монголын нууц товчоо”-г залсан хараг­¬дав. Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж, төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар сургуулийн хойморт “Нууц товчоо”, Морин хуурыг залж өгчээ. Д.Пүрэвдоржтой холбоотой хөгжилтэй түүх бий. 

Хятад сургууль болохоор ч тэр үү “Баяраагийн эхнэр нь хятадын эрлийз юм гэнэ лээ” гэсэн шивэр авир яриа эцэг эхчүүдийн дунд гарч л дээ. Үүнийг сонссон Д.Пүрэвдорж гуай ахлах ангийнхан, багш нарыг суулгаж байгаад хоёр захирлыг дэргэдээ суулгаад, өөрийнхөөрөө залруулга хийж гэнэ. Эхнэр нөхөр хоёр зохиолчтой нэг нутгийнх агаад  Өвөрхангайн Бүрд сумаас гаралтай аж. Тэгээд Д.Пүрэвдорж “За, нөхөр хүүхдүүд, багш нараа, танай энэ  хоёр захирал жинхэнэ төв халхын үхэр монголчууд байхгүй юу” гэжээ. Д.Пүрэвдорж гуай хүүхдүүдэд сургаал хайрлахаа ч мартсангүй. “За хүүхдүүдээ, жо гуаны хэл гэж мэдэх үү” гэж асуухад нь Д.Баяраа захирал “Надаас асуучих вий дээ” гэж айж суусан гэнэ. Жорлонд орохын тулд хүн жорлон хаана байгааг асууж сурдаг. Гуанзанд орохын тулд бас л асуух шаардлагатай болно. Хоол идэх, жорлонд орох хэмжээний хэлтэй байж болохгүй гэсэн санаа. “Сонгодог зохиол унших түвшний хэлтэй байх учиртай” гэж ардын уран зохиолч зөвлөжээ. Тийм ч учраас Д.Баяраа багш хүүхдүүдээс сонгодог зохиолуудыг гурван хэл дээр уншихыг шаарддаг. “Монголд хятад хэлний орчин байхгүй учраас хэлийг нь дэмжих үүднээс уран зохиолын ном уншуулдаг” гэж тэр тайлбарласан юм.  11 дүгээр ангийнхан “Монте Кристо гүн”-г хятад, монгол, англи хэлээр судалснаа тайлагнах үеэр нь эцэг эхчүүд байлцаж сэтгэл хангалуун хоцорчээ. “Морь унасан толгойгүй хүн”, “Парисийн дарь эхийн сүм”, “Гамлет”-ийг уншсан хүүхдүүд ч байна. Гурван хэлээр уншихад аль нь илүү ойр санагдсан талаар асуухад маань Ч.Батбаяр “Монгол хэл дээрээ уншихад илүү ойр. Хятад англи хэлээр уншихад хятад нь илүү дөхөмтэй байдаг” гэсэн. Эдний ангийн Б.Оюунтөгс “Монте Кристо гүнг хятад хэл дээр уншихад хоёр сар зарцуулсан” гэлээ. 

Н.Жанцанноров ч бас сургуульд уригдсан учир шалтгаан бий. Д.Баярааг УБДС-ийн шинэхэн оюутан байхад Багшийн сургуулийг онц төгсөгч, сургуульдаа багшаар үлдэж байгаа өндөр цагаан залуу, хичээлийн жилийн эхний мөнгөн хонхыг дуугаргасан түүхтэй. Тэр нь Н.Жанцанноров байж. “Энэ залуу шиг болох сон” гэсэн бодол манай баатарт төрсөн гэдэг. 

Нэг ангиар шагаймагцаа “Ханын сонин”-д буй  дурсамжид захирал анхаарал хандуулав. Сурагчид хандивын  тоглолт хийж олсон 6 сая 250 мянган төгрөгөө Ажиа гэгээний санаачлан босгож буй хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Дөрөвдүгээр ангитай танилцахаар ороход маань хүүхдүүд бүгд босч мэндлэв. Ангийн дарга О.Анужин хятадаар ангийнхнаа танилцуулсан нь “Манай анги 40 сурагчтай. 21 эрэгтэй, 19 охидтой. Бид өдөр болгон хичээж сурдаг” гэсэн юм. Багш нарын өрөөнд дэвтэр засч суугаа Монгол хэлний багш И.Буяннэмэхээс хүүхдүүд монгол хэлээр бичихдээ хэр алдаа гаргадгийг сонирхов. “Зөв бичих дүрэм дээр хүүхдүүд нэг их алдаад байдаггүй. Зургадугаар ангиасаа эхлээд программаас гадна сонгодог зохиол уншиж эхэлдэг” гэж тэр хариулсан. “Хос хэлний сургалтын хөтөлбөрийн онцлог нь бага ангид хятад хэл дээрх сургалтын агуулга илүү байдаг бол ахлах ангид ороод ирэхээр нь монгол хэл дээрх хичээл нь ихсэх байдлаар тэнцвэржүүлдэг” гэж Д.Баяраа захирал тайлбарлав. Тэрбээр “Хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийг туршиж судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Эднийх харин спорт танхимгүй учраас урлагийн танхимдаа хүүхдүүд биеийн тамирын цаг дээр спорт бүжгээр хичээллэдэг аж. Үй цай сургууль дээр мөн Күнзийн танхим байрладаг юм билээ. Үй цай сургууль, БНХАУ-ын Олон улсын радио хамтран энэхүү танхимыг ажиллуулдаг.

Англи хэлний Ц.Оюунчимэг багш “Хэлний сургууль учраас хүүхдээ олон улсын түвшинд хүргэхээр ажилладаг. Канадад төвтэй, англи хэлний олон улсын AP хөтөлбөрт хандсан.  Англи хэлний шалгуурыг нь хангавал дэлхийд нэртэй коллежуудад сурах эрхийг нь олгодог юм” гэлээ. Монгол, Хятад хос хэлний сургалтыг хэрэгжүүлж байгаа тус сургуулийнхан олон хэлт боловсролын хандлагыг судалж байгаа юм билээ. 

БНХАУ-ын Боловсролын яамнаас жил бүр зохиодог Хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох NSK шалгалтад “Үй цай”-гийнхан дээгүүр  давхидаг. Ийм түвшинд хүртлээ эхнэр нөхөр хоёр 17 жил хөдөлмөрлөжээ. Согог зүйч, багш хүн яагаад хятад хэлний бизнес рүү эргэчихэв гэж сонирхлоо. 

-1990 онд олон багш ганзагын наймаанд хөл тавьсан. Миний авдаг цалингаар эмэгтэй хүний өрөөсөн гутал авч хүчрэхээр байсан. Тэгээд улсын байгууллагад ажилтай, хуурай ахаасаа 500 доллар зээлээд, Хятад руу наймаанд гарсан даа. Галт тэргэнд явахдаа сугандаа мөнгөө хийчихээд, шөнө тэмтэрч үзнэ. Авгай, хүүхэдтэйгээ хадмынхаа байранд амьдардаг байсан болохоор алдчихвал хаанаас олж өгөх билээ” хэмээн манай баатар дурсав. Наймаанд одтой үе ч байж, шатах ч тохиолдол гарчээ. Гэргий нь Унгарт амьдардаг багынхаа найз дээр очиж, хувийн үйлдвэрт ажиллах болсон нь тэдний амьдралд эргэлт гарахад нөлөөлжээ. “Хэдийгээр тэр нь оёдлын жижиг цех байсан ч манай хүн инженер учраас “гялалзсан”, өөрийн өмч, үйлдвэртэй байж болно гэдгийг ойлгож, сэтгэлгээний гайхамшигтай тэнхээ суусан” хэмээн нөхөр нь тодорхойлов.  Москва, Будапештын галт тэрэгний буудалд хоёулаа зогсоо зургаа тайлбарлахдаа Д.Баяраа “Манай хүн Унгарт боолын хөдөлмөр эрхэлж, ганзагын наймаа хийж байхдаа би эргэж очсон үе” гэв.  Урд хөрш рүү наймаанд гүйсэн үе нь түүнд хятад хэл ус агаар шиг  хэрэгтэйг  ойлгуулсан аж. Ингээд л 131 дүгээр цэцэрлэгийн ашиглагдаагүй гурван өрөөг түрээслэн, гэр бүлийн бизнес цэцэглэсэн. Ганзагын наймаанаас хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө урьсан хятад багш нараа байрлуулах сууц олж, ажлаа эхэлжээ. Хятадад багшийн цалин өндөр. Бага ангийн багшийн цалин 3000 юанаас өгсдөг. Илүү нөхцөлтэй үед л Монголд ажиллах нь мэдээж.   “Сургуулийнхаа байрыг худалдаж авч, гурван давхар болгоод саяхнаас өр зээлээ дуусч байна даа” гэж нөхөр нь хэлсэн. Сургуулийн ажлаа цэгцлээд тэр мэргэжлийнхээ дагуу МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын  багшаар ажиллаж эхэлжээ. 

“Төгсөгчдийн дүү нар, ах дүү хамаатан садны хүүхдүүд орж ирээд байдаг юм билээ” гэж Д.Баяраа захирал ярив. Саяхан нэг ээж хүүхдээ авчирч өгөөд “Хулан шиг л болгох хэрэгтэй байна” гэсэн шаардлага тавьжээ. Хулан гэдэг нь Бээжингийн Санхүү, эдийн засгийн сургуульд орсон хүүхэд. Хулангийн аав нь захирал руу утасдаж, охин нь сургуульдаа сайн сурлагатайд тооцогдож, 10 мянган юаниар шагнуулсан баярт мэдээг дуулгаж, талархжээ. Харин хавар нь мөнөөх Хулангийн хамаатны хүн хүүхдээ авчирч тушаахдаа хүсэлтээ илэрхийлсэн нь тэр. “Хулангийн ген, тэр хүүхдийн ген өөр шүү дээ” гэж захирал инээв. Харин Хуланг сургасан орчин бол “Үй цай” нь үнэн л дээ. 

Бусад сургуулиудыг бодвол “Үй цай” дорнын соёл ханхлуулсан газар юм билээ. Хятад багш нар хатуу чанга шаардлагатайгаараа алдартай. Сурагчид нь  чих зөөлөнтэй харагдана. Эсгий таавчигтай хүүхдүүд содон харагдсаныг яана. Эсгий таавчиг, дүрэмт хувцсаар  ижилсэх шаардлагыг Д.Цэцэгмаа захирал тавьдаг.  Сургууль дээр хүүхдүүд үнэтэй пүүзээр гангарч, ялгаа үүсгэхийг тэр тэвчдэггүй. Хүүхдүүд сургуулийн шаардлагын дагуу  хөх ширэн ултай, эсгий таавчигаар ижилсдэг ч таавчигны загварыг харин боломжоороо сайжруулжээ. “Манай сургууль бүтэн өдрийн үйл ажиллагаатай. Өдөржингөө гадуур гуталтай явах хэцүү. Эсгий таавчигтай хөл амардаг, сургууль дотор чимээ ч багассан. Өвөл манай хүүхдүүд ханиад хүрээгүй” гэж Д.Цэцэгмаа захирал ярив. 

Хятад хэлний сургалт эрхэлдэг болохоор урд хөршийнхөн дэмждэг үү гэхэд маань Д.Баяраа захирал “БНХАУ-ын Элчин сайд Хуан Жакуо цагаан сараар манай гэрт ирж, хоёр орны найрамдлын гүүр болсон ирээдүйтэй ажлыг эхлүүлсэн гэж хүндэтгэл үзүүлсэн” хэмээн бахархав. Ван Дайчу гэж  БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх манай сургуулийг хамгийн их дэмжсэн. Олон хүүхэд тэтгэлгээр сургахад тусалсан, хятад хэлний лингафоны танхим байгуулж өгсөн” гэв. ЭСЯ-ны зөвлөх Хуан Хайлин “Бид өөрийн хэлийг бүрэн гүйцэд эзэмшиж чадаагүй, нас хүрэхгүй. Тийм болохоор та битгий ухарч шантраарай” гэж зөвлөсөн аж. 

Харин хятад хэлний сургалтын зөвшөөрөл авах бэрх даваа байж. “Англи, орос хэл дээр зөвшөөрөл өгч болно. Харин хятад хэл дээр явах сургалтад зөвшөөрөл өгөхгүй” гэж  нийслэлийнхэн гэдийгээд байж. Тайваньд тохиолдсон явдал дарга нарт нэгийг бодогдуулаагүй бол юу болох байсныг бүү мэд.  “Хотын орлогч дарга Я.Мөнхжаргалын тэргүүлсэн комиссын хурлаар зөвшөөрөл өгсөн” гэж эхнэр, нөхөр хоёр ам уралдан ярилаа. Ж.Наранцацралт дарга Тайваньд айлчлах үеэр Монголын түүхэн бичиг дурсгалын талаар орчуулагч нь тайлбарлаж дийлээгүй аж. Тэрхүү айлчлалын багт явсан Я.Мөнхжаргал “Яг л хятад хүн шиг хятадаар ярьдаг сайн мэргэжилтэнүүдийг бэлтгэх хэрэгтэй байна” гэж онцгойлон захьсан гэнэ. 

“Үй цай”-тай танилцсны дараа бид Тэрэлжийг зорив. Эдний сургуулийн “Төгөлдөр” хүүхдийн зуны  сургалт, амралтын төв энд бий.   Эхнэр нөхөр хоёр өчигдөр тэнд хоноглосон гэнэ.  Ц.Шаравдорж гуай гишүүн байхдаа энд төв байгуулах газрын зөвшөөрлийг өөрөө хөөцөлдөж, олж өгсөн гэнэ. Охин нь “Үй цай”-гийн сурагч байсан учраас хүүхдүүд зун агаарт амрангаа суралцах төв хэрэгтэй гэж эцэг  хүн ойлголгүй яах вэ.  Ойролцоох малтай айлуудтай шефийн холбоо тогтоож, хүүхдүүд үнээ сааж, сүү хөөрүүлж, тараг бүрэх боломж олгодог. Өөрсдийн бүрсэн тараг, сүүгээ хүүхдүүд амтархан уудаг гэсэн. 

Д.Цэцэгмаа гэрт орж ирээд, шүрэн толгойтой жижигхэн ногоолин хөөрөг гаргаж тамхилав. “Ногоолин хүнийг муу юмнаас хамгаал­даг, эрч хүч сэлбэдэг гэж оросууд их хэрэглэдэг” гэж тэр хуучилсан. Лам багш нь бэлэглэсэн хөөргөө эзэгтэй ядрахаараа барьж явдаг зуршилтай. Энэ гэр бүлийнхэн их л энгийн хэрэглээтэй улсууд юм. Үе үе унтардаг “Соната” машинаараа олон жил хөл дүүжилжээ. Арван жилийн өмнө Улаан-Үдийн Багшийн сургуулийн захирал эмэгтэйг хоттой танилцуулж явтал замын голд машин нь унтарчихжээ. Оросын буриад эмэгтэй аргагүйн эрхэнд буугаад, машин түрсэн гэнэ. Одоо ч захирал эмэгтэй  мөнөөх адал явдлаа ярьж бөөн инээд болдог аж. 

Сургуулийн өргөтгөл энэ тэр гэж барилгачин болох шахсан үе тэдэнд бий. Портероороо элс хайрга, барилгын материал зөөж, футболка, өмдтэй голцуу явна. Хөнжил гудас нь ч портерт нь явдаг байж л дээ. “Эргээд харахад бид хоёр бүтээсэн юм билээ, босгосон юм билээ” гэж нөхөр нь дүгнэсэн.  Эхнэрээ бас  “Оёдол сайн хийдэг” хэмээн магтав. “Тэр үед айл бүхэн гэртээ оёдлын машинтай байсан даа” гэж гэргий нь хэллээ. Өөдөс зүйж оёсон савхин дээлээ “ах нар”-т 500 рублиэр зардаг байсан гэнэ. Эднийх хэдэн жилийн өмнө л байр авчээ. Өмнө нь аавынхаа байранд амьдардаг байж. Эхлээд гадаад багш нараа суулгах байр авч, дараа нь сургуулийн байртай болсныхоо дараа багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарчээ. Сургуулиас нэг багшдаа байр авч өгсөн агаад сардаа зуун мянган төгрөг байгууллагадаа төлөх гэрээтэй. Сэтгэл гаргаж ажилладаг багшдаа амаржсаных нь дараа байрыг нь өгөхөөр ярилцаж байгаа аж.      

“Төгөлдөр” төвийнхөө хашаанд суулгасан  Хэнтийгээс авчирсан алтаргана, Германаас захиалж авчирсан нэрсний модны суулгац, далийн ягаан цэцэг, чацарганы моднуудаа эзэгтэй эргэж тойров. 

Тооноор нь хөх тэнгэр, зуны нар харагддаг хэмээн хотын хүүхдүүдийн гайхаж биширдэг  найман ханатай хичээлийн гэрийг Өвөрхангайн Уянгад захиалж хийлгэсэн гэнэ. Сийлбэртэй эрээн модтой гэр байна лээ. Энд хөхөө донгодоод, хөх ногоо үнэртээд сайхан гэдэг нь.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

A Cool “VIP” тоглолт хийнэ

“Энхрий”, “Зөөлөн хайр”, “Зүрхэнд” зэрэг олон сайхан yянгалаг дуугаараа нас насны сонсогчдын анхаарлыг татдаг A Cool “VIP” тоглолтоо хийнэ.  

Энэ сарын 6-нд “Falcon paradise club”-т A Cool-ын  “VIP” үдэшт зочилсон эхний 100 хүн гарын бэлэг шинэ цомог бэлэглэж тасалбар бүрт коктейл өгөх гэнэ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн байгаль орчны өдрөөр “Flash mob” уралдаан болно

Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын тавныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар байна.

Энэ жил манай улсад дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн энэ өдөр  Монголын их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгуулахаар удирдамж түгээгээд байна. 

 Нэгэн зорилго, хүсэл дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан  илэрхийлэх зорилгоор БОНХЯ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.

 “Flash mob” уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ажээ. “Flash mob”-т оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Онлайнаар бүртгүүлсэн хүн л газар өмчилнө

Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлөх тухай яриа гарснаас хойш яг
жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн тавдугаар сард 52 байршилд
иргэдээс саналыг нь авч газар өмчлүүлэхээр болсон талаар мэдээлж байсан ч
тэгсхийгээд намжсан. Ямар учраас газар өмчлөх ажил ийнхүү удааширсан
мөн хаана, хэзээ, хэрхэн газар өмчлүүлэхээр зэхэж байгаа талаар дараах
мэдээллийг багцлан хүргэж байна.

Журмыг энэ сард НИТХ хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2013 оны тавдугаар
сарын 30-ны өдрийн тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар
өмчлүүлэх газрын байршлыг тогтоосон. Нийт 15.3 мянган га газраас
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж  сургууль, цэцэрлэг, эмнэлэг
барих, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад
ойролцоогоор 160 мянган иргэн газар өмчилж авах боломжтой болно. 

“Иргэдэд өмчлөх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу загвар
төлөвлөлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, цахимаар өмчлөл
явуулах программыг Мэдээллийн технологийн газраас боловсруулж бэлэн
болгоод байна. Одоогоор иргэдэд цахимаар газар өмчлүүлэх журмыг
боловсруулж НИТХ-д өргөн барьсан. Энэ сард НИТХ-ын ээлжит бус
хуралдааныг зарлах болов уу. Тэр үед энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
байх” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар
ярилаа. Ийнхүү НИТХ-аар газар өмчлүүлэх журам, хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөг баталсны дараа иргэдэд нээлттэй мэдээлэл түгээж иргэд
онлайнаар хүсэлт гаргах боломжтой болох гэнэ.

Иргэд 0.05 га газар өмчилнө

Мөн анхаарал татаад байгаа нэг чухал асуудал бол өмчлүүлэхээр зэхэж
байгаа 52 байршилд иргэдэд 0.07 га биш 0.05 га газар олгохоор төлөвлөсөн
байна. “Газрын тухай хуулинд нийслэлийн иргэнд газар өмчлүүлэхдээ 0.07
га хүртэл газрыг өмчлүүлнэ гэж заасан байгаа. Заавал 0.07 га газар
өмчилж авах эрхтэй гэсэн үг биш шүү дээ. Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газраас газрын нөөц бололцоог ашиглан аль болох олон
иргэнд газар өмчлүүлэх үүднээс иргэдэд 0.05 га газар өмчлүүлэхээр
төлөвлөсөн” гэж НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн газрын дарга
Т.Соёлхүү хэлж байна.

Мөн одоогоор нийслэлд оршин суугаа газраа өмчилсөн иргэдийн дийлэнх
хувь нь 0.07 га газарт хүрэхгүй буюу олонх  нь 0.03-0.06 га газар өмчилж
авсан байдаг ажээ.

Хашааны газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байна

Иргэдэд оршин суугаа болон худалдаж авсан хашааны газар өмчлүүлэх ажил
өмнөх журмын дагуу хэвийн үргэлжилж байгаа аж. Өөрийн оршин суугаа
газраа өмчилж авахыг хүссэн иргэд харъяа дүүрэгтээ хандан газраа өмчлөх
бүрэн боломжтой болох юм.

Хоосон газар хашаа татаад ямар ч нэмэргүй

Шинээр газар өмчлүүлэх байршлууд нэгэнт тодорхой болсон учраас иргэд
“Юмыг яаж мэдэхэв. Эхлээд хашаагаа татчихаад дараа нь газраа өмчлөх
ажлаа хөөцөлдөнө” гээд хоосон газар хашаа хатган, шон босгочихсон
тохиолдол цөөнгүй. Харин албаныхан “Ийнхүү хоосон газар хашаа хатгаад
ямар ч нэмэргүй. Тухайн байршилд хүсэлтээ онлайнаар ирүүлсэн иргэдийг
сонгон тухайн газрыг нь олгоно. Ямар ч найраагүй”  гэдгийг албан ёсоор
мэдэгдэж байна.

Хаана хаана газар өмчлүүлэх вэ?

НИТХ-ын шийдвэр гармагц гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд
өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг хүснэгтээр танилцуулъя.

Иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ

 
Д/д
 

 
Байршил

 
Газрын
хэмжээ

/га/

Нэг. Баянзүрх дүүрэг

1

23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан

54.0 га

2

23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

22.0 га

3

20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

32.0 га

4

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

87.0 га

5

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

117.0 га

6

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд бйршуулан

166.0 га

7

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

366.0 га

8

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

71.0 га

9

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд  байршуулан

49.0 га

10

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

10.0 га

11

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

52.0 га

12

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

67.0 га

13

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

84.0 га

14

9, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

30.0 га

15

9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн  аманд байршуулан

25.0 га

                              БҮГД

1232.0 га

Хоёр. Хан-Уул  дүүрэг

16

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан 

97.0 га

17

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Туул тосгоны урд хэсэгт байршуулан

316.0 га

18

12 дугаар хорооны нутаг  Хапитатын амины сууцын хойд талд байршуулан

112.0 га

19

12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт       Биокомбинатын зүүн урд хөндийд байршуулан

155.0 га

20

13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  7 дугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчимд байршуулан

1739.0 га

21

10 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Морингийн гэр хорооллын баруун урд талд байршуулан

67.0 га

22

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан 

104.0 га

                        БҮГД

2590.0 га

Гурав. Сонгинохайрхан дүүрэг

23

32 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Эмээлтийн баруун талд байршуулан

565.0 га

24

32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан

180.0 га

25

32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд  байршуулан

76.0 га

26

32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун туруунд  байршуулан

227.0 га

27

22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын  аманд  байршуулан

184.0 га

28

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   361 –ийн гарамын орчимд  байршуулан

785.0 га

29

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361 –ийн гарамын орчимд  байршуулан

71.0 га

30

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  361-ийн гарамын зүүн хойд талд  байршуулан

517.0 га

31

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужиртын даваа орчимд  байршуулан

340.0 га

32

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан

280.0 га

33

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан

223.0 га

34

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ар шижиртийн аманд  байршуулан

46.0 га

35

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бурхантын аманд  байршуулан

399.0 га

36

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Сайр уулын өвөрт  байршуулан

69.0 га

37

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Цагаан чулуутын аманд  байршуулан

576.0 га

38

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Халзан мухарын аманд  байршуулан

289.0 га

39

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан

184.0 га

40

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт   Тарвагатайн аманд  байршуулан

353.0 га

41

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Саалийн аманд  байршуулан

783.0 га

42

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Рашаантын аманд  байршуулан

1064.0 га

43

21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оорцогийн аманд  байршуулан

807.0 га

                     БҮГД

8018.0 га

Дөрөв. Сүхбаатар дүүрэг

44

16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан

64.0 га

45

16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан

23.0 га

                     БҮГД

87.0 га

Тав. Налайх дүүрэг

46

5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мянганы замын урд талд, Хэнтий чиглэлийн авто зам дагуу байршуулан

166.0 га

                     БҮГД

166.0 га

Зургаа. Багануур дүүрэг

47

2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нуурын хорооллын хойд талд байршуулан

950.0 га

48

4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан

526.0 га

49

4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан

376.0 га

                     БҮГД

1852.0 га

Долоо. Багахангай дүүрэг

50

2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан

160.0 га

51

2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан

611.0 га

52

2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суурьшлын бүсийн хойд талд байршуулан

593.0 га

                     БҮГД

1364.0 га

НИЙТ

15 309.0 га

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан хорооны хүүхдүүдийг анхаарч байна

Багануур дүүргийн төвөөс 17 км алслагдсан II хорооны хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардууллаа. 2013 оноос эхлэн дүүргийн Засаг даргын санаачлагаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд энэхүү үйлст нэгддэг.

Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, Засаг даргын зөвлөх Б.Батбилэг, “Дүүрэн чандмань” мал эмнэлгийн захирал н.Гэрэлттөр болон “Багануур эсгий” ХХК-ний захирал н.Жамбалдорж нар хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дүүргийн төвөөс алслагдсан энэхүү хорооны хүүхдүүдийн нийгмийн хамгаалалыг сайжруулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэр чиглэлээр дүүргийн ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болжээ.  

Categories
мэдээ нийгэм

“Өглөөний цай”-г УИХ-ын гишүүдтэй

УИХ дахь залуу гишүүд  “Өглөөний цай” клуб байгуулжээ. “Өглөөний цай” клубэд одоогоор АН-аас  4,  “Шударга ёс” эвсэлээс 4, МАН-аас 4, Бие даагч 2 гишүүн нэгдсэн байна. Тэдний ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ажиллах гэнэ. “Өглөөний цай” клубынхан долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө цуглаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар иргэдээ сонсч, санал солилцон, шийдвэрлэх гарцын талаар үзэл бодлоо нэгтгэх аж.