Categories
мэдээ нийгэм

Сурагчдын ДАШТ-нд оролцсон тамирчдыг шагнав

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.03 / сагсан бөмбөгийн сурагчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.

Сагсан бөмбөгийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 05 дугаар сарын 21-26 ний хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд манай улсаас Б.Отгонсүрэн, Г.Ихбаяр   дасгалжуулагчтай  эрэгтэй, эмэгтэй тус бүр  хоёр баг оролцжээ.

Багш дасгалжуулагч, тамирчдаас гадна багийн ахлагчдыг оролцуулан нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд оролцож эрэгтэй сурагчдын төрөлд Монгол Улсын  баг тамирчид 5 дугаар байр, эмэгтэй сурагчдын баг 11 дүгээр байр  эзэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сурагчдын төлөөлөл  болох О.Дөлгөөн, М.Мишээл, Б.Ундрах, Г.Лхагвадорж нарт Монгол Улсын нэрийг тив дэлхийд мандуулсанд талархал илэрхийлж Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Мөн тэрээр А/41 тоот тушаал гаргаж дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Г.Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн болон  багийн ахлагч Б.Болормаа, А.Алтан-Очир  нарыг тэргүүний ажилтан, хүндэт жуух бичгээр шагналаа. Уулзалтын төгсгөлд С.Эрдэнэ сайд багш дасгалжуулагчдад Хүн  амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гаргасанд талархаад, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны урилгаар 5 дугаар сарын 26-29-нд БНАЛАУ-д ажлын айлчлал хийв. 

Ажлын айлчлалын үеэр Б.Цогоо БНАЛАУ-ын Боловсон хүчний асуудал эрхэлсэн Намын төв хорооны дэд дарга Тонгчан Конфумхам, Засгийн газрын Шадар сайд ноён Асанг Лаоли, Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны төрийн албаны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашид энэ салбарт хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ. 

  Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын  ээлжит чуулга уулзалтын үеэр  санамж бичгийн төслүүдийг оролцогч орнуудад гардуулсан юм. 

Энэхүү айлчлалын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг нар хоёр улсын төрийн албаны төв байгууллагууд хамтран ажиллах тухай Санамж бичигт  гарын үсэг зурав. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Санамж бичиг байгуулсан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхний алхам болсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг дурдаад цаашид идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Энэ үеэр Лаосын тал Монгол Улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагаас судалж, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.      

Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Төрийн албаны удирдлага, хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, семинарын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Монгол Улсын Төрийн албаны тогтолцоо, Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг, төрийн албанд иргэдийг сонгон шалгаруулах журмын талаар танилцуулж, сонирхсон асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм

Талхны үнэ нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна хэмээн ярьсаар байгаа энэ үед “Мишээл” талх 1100 төгрөг байсан 1200-1250 төгрөгөөр зарагдаж эхэлжээ. Дэлгүүрүүд үйлдвэрээс нь үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. “Талх чихэр” ХК түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн байгаа гэсэн тайлбар өгсөн байна. Зуйван чех талх 850 төгрөг байсан бол 950 төгрөг болжээ. Хэрчсэн, хөх тарианы талхны үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. “Атар-Өргөө” ХК “Атар” талхнаас бусад талхны үнээ 100 орчим төгрөгөөр нэмсэн аж. Тиймээс дэлгүүр, худалдааны төвүүд дахин 50-100 төгрөг нэмж борлуулж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замын зурваст орсон айлуудад нөхөн олговор олгоно

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс
Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто  замыг өргөтгөн
шинэчлэх ажил тавдугаар сард эхэлсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр
“Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй
ажиллаж байна.  

Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын
зурваст орсон есөн иргэний эзэмшил газар дээр байгаа  үл хөдлөх
хөрөнгийг  нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын
захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговорт  нийт хоёр зуун жаран найман сая
долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг
олгох юм байна.

ХУВЬСГАЛЧДЫН ГУДАМЖНЫ”
ЗУРАГТЫН ШИНЭ ЭЦСЭЭС БАЯНХОШУУНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ
4.6 КМ АВТО ЗАМЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
8,9,11,28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

                                                 
 

д/д

Газар өмчлөгч,
эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх
олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Замын трасст орсон
газрын үнэлгээ

 
Эдэл-бэрийн
хэлбэр

Кадастрын
зураг
лалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ
/м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

 
Амартөр
Ялалт
/ОО79112418/

 
СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1- 25

 
 
1 705 839

 
 
769 412

 
 
52 м2
 

 
 
686 400

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
3 211 651

 
2

 
Оюунбат Жаргалсайхан
/ТИ88022378/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1- 20

 
 
 

 
 
316 340

 
 
49 м2

 
 
646 800

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
1 013 140
 
 
 
 

 
3

 
Шагжжав
Сүндэрмаа
/ДБ85022508/


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
12-3Б

 
 
37 052 473
 

 
 
1 098 384

 
 
49 м2

 
 
646 800

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
38 847 657

 
4

 
Гармаа
Халиунаа
/ЧБ86112403/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1-17

 
 
951 680

 
 
 

 
 
25 м2

 
 
 

 
 
эзэмших

 
 
50 000

 
 
1 001 680


5

 

 
Намжилсүрэн Гантулга
/ЧБ68110514/
 


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
12-05

 
 
41 844 408

 
 
442 876

 
 
58 м2

 
 
765 600

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
43 102 884

 
6


Мянган
Нямсүрэн
/ДЮ66070511/


СХД-ийн 11-р хороо АОС 03-11Б

 
 
33 865 472

11 529 777

 
 
55 м2

 
 
726 000

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
46 171 249

 
7

 
Гармаажав Сэнгэдорж
/ИЗ58060111/


СХД-ийн 9-р хороо Баруун Баян уул 1-26

 
 
30 320 754

 
 
14 204 948

 
 
37 м2

 
 
488 400

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
45 064 102

 
8


Бямбажав Ууганбаяр
/ЧВ73061873/


СХД-ийн 8-р хороо Баянцагаан
09-49Б

 
 
84 402 358

 
 
3 882 940

 
 
18 м2

 
 
237 600

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
88 572 898

 
9


Дүгэрсүрэн Батжаргал
/УС61082115/


СХД-ийн 8-р хороо Зүүн Баянцагаан
12-41

 
 
 

 
 
774 510 

 
 
71 м2

 
 
937 200

 
 
өмчилсөн

 
 
50 000

 
 
1 761 710

 
 
Нийт-9

 
 
230 142 984

 
 
33 019 187

 
 
414 м2

 
 
5 134 800

 
 

 
 
450 000

 
 
268 746 97

Categories
мэдээ нийгэм

Бороо

Зун цаг шиврээ бороогоо намиран намируулсаар ирлээ. Зулзган болжморууд өрх дэрвэтэл шулганан нисэн буугаад л. Борооны бараан үүл хойноос урагшаа хилэнт өстөн гүрнийхээ өөдөөс дайтахаар яваа бөөн цэргийн улаан тоос татах мэт үзэгдэнэ. Улаан тоос мэт үүлэнд цэцэг ургуулах шид бий. Тэр нь борооны мөнгөлөг дусал ажгуу. Ижийгээсээ салах дургүй хүүхэд шиг түм буман бороон дусал мөнгөн ус мэт цайрах үед зарим нь задран задарсаар үүлэн зүгтээ тэмүүлэх мэт усан зам татуулан газарт бууна. Борооны амиар цэцэг ургана. 

Улаанбаатар хот дөрвөн хайрханыхаа нөмөрт оршном билээ. Борооны дараах хот маань хараагүй хүн нүд орох мэт цэлийтэл гэгээ татаад цаанаа л нэг сайхан санагдана. Сайхан гэдгийг бодох зуур Баатар хотын өнгө улам төгөлдөр болно. Би л хувьдаа “Red Нero” хэмээн нийслэлээ нэрлэх дуртай. Улаанбаатарын өмнүүр Богд уул цайран цайрсаар бороо орох нь нэн таатай. Хоёр хүүг чинь онож бууна гэсэн үүлсийн доороос үй түмээрээ агаар тэнгэрт алдуул морь шиг үзэгдэнэ. Ай энэ зургадугаар сарын тансагийгээ. 

Үзэсгэлэнт охидын шүхэр доор хоргодох хүсэлтэй залуус тэднээс харцаа үл салгана. Салгаж чадаагүй харцанд нь “Гоо үзэсгэлэнг чинь борооны солонго гэж нэрлэе” гэх гэгээн бодол тээж явааг нь харж болох. Замын хашлага мөргөн буцах борооны усан цардмал замдаа эргэн буухдаа ямархан машины дугуйн хээгээр дахин хашлага давах бол гэх бодол тээх мэт харагдана. Ай энэ Улаанбаатарын бороо гоо охидын үзэсгэлэнг бахдахаас аргагүй болгоно. 

Тэртээ хэдэн жилийн өмнө зургадугаар сарын ийм л борооноор “Бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй” хэмээн дуулж байсан цаг дөнгөж өчигдрийнх мэт нэн тодхон. Энэ бүгдийг дэргэдэх дүүдээ хэлтэл хэзээ эртийн үлгэр сонсож буй мэт намайг ширтэх нь соньхон. Бороо ороод л… бороон дуслууд газар унахад түүний үрээр тэнгэрийн цэцэг газарт ургана. Ай энэ зун цаг юмсан уу.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар Марафоны маршрут

Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийн
тэмцээн энэ сарын долоонд болно. Зургаан өөр зайд зохион байгуулагдах уг
тэмцээний маршрут гарчээ.

4000 м 

Энэ зайд 50-иас дээш настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно. Дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

4000 м

Энэ зайд 17  нас хүртэлх дотоод, гадаадын зөвхөн сонирхогч хүүхэд залуучууд оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 2000 төгрөг, гадаадын гүйгчдээс 10 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

5000 м 

Энэ зайд 36-49  настай дотоод, гадаадын зөвхөн сонирхогчид оролцоно.

8000 м

Энэ зайд 18-35  настай дотоод, гадаадын  зөвхөн сонирхогчид оролцоно. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын гүйгчдээс 35 ам. долларын бүртгэлийн хураамж авна.

21 км 975 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 21 км 975 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 50-80 ам. долларын хураамж авна. 

42 км 195 м

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана. Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 төгрөг, гадаадын иргэнээс 80-120 ам. долларын хураамж авна. 

б

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан дөрвөн номыг заруулахгүй

Утга, агуулга нь бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хүүхдэд зориулсан ном сурах бичигтэй холбоотой гомдол ШӨХТГ-т иргэдээс иржээ. Үүний дагуу  тус газрын улсын  байцаагчид холбогдох мэргэжилтнүүдийн хамт өнгөрөгч дөрөв, тавдугаар сард 253 ширхэг номын утга агуулгыг шалгажээ. Энэхүү шалгалтыг БШУ-ны яамтай хамтран хийх санал тавьсан ч хариу ирүүлээгүй байна.

Тэдгээрээс зөрчилтэй 32 номыг хураан авч, ноцтой зөрчилтэй дөрвөн номыг худалдахыг зогсоон, лангуунаас татсан тухай өнөөдөр мэдээллээ. Уг номуудад бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ёс бус үг хэллэг, үйл явдлын тухай бичсэн байжээ. Тухайлбал,  “дургүй нь хүмүүстээ хортой мөөг, хоол өгч аминд нь хүрдэг, багш сурагчид нийлэн тархи татдаг, архидан согтуурдаг, бие биедээ хайртай болдог, хулгай хийгээд баяждаг” зэргийн тухай өгүүлдэг байна.

ШӨХТГ-аас ирэх долоодугаар сараас эхлэн шилдэг борлуулалттай номыг шалгаруулахаар төлөвлөжээ. Үүнийг номын дэлгүүрүүд зарладаг байсан ч өөрийн хэвлэлийн компанидаа хэвлэсэн номуудыг шилдэг борлуулалттайгаар шалгаруулдаг гэсэн гомдол ирдэг учир өрсөлдөөний шударга байдлыг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард цахилгаан сүлжээ засварлах хуваарь гарлаа

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зургаадугаар сарын
хуваарь гарлаа. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр
таслахыг сонордуулж байна.

 
Сар өдөр Дүүргийн нэр Засвар хийх цаг Засварт хамрагдах объектууд
2/YI Баянзүрх 10.00-18.00 6, 18 хороо 13-р хороолол 9В, 14, 15, 16, 18, 21, 22А,
22Б, 44, 51, Мотейди 1, 2-р байрууд, Дамдинсүрэнгийн 24-р байр, Хатан
бэр, Их Соёмбо, Аском, Ганманлай, Хур харцага, Сити рийл эстейт,
Дөлгөөн тэргүүн, Эрчим арт, Шахайт ундарга, Монтед, Булбул, Тамир
эрдэнэ ХХК-иуд, 147-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид
Чингэлтэй 10.30-17.30 17, 18-р хороо Сурагчийн гудамж, Ч обьект, МОНЦАМЭ агентлагийн зуслан, Зүрх-Уул, Зүрх-Уулын задгай, Чингэлтэйн зуслан
Хан-Уул 10.30-18.00 11-р хороо Зайсан цогцолбор, 35-р цэцэрлэг, 32-р
сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэцийн байр, МААЭШХ 20 айл, ХАА
техникийн корпораци, Бөхбат, Цас констракшин, Модун ХХК-иуд, Цагдаагийн
тасаг, хорооны Эмнэлэг, ХААИС-ийн оюутны 3, 4 байр, эдгээрийн ойр
орчмын хэрэглэгчид
12-р хорооны айл өрхүүд, Сонгино амралт, МҮЭ-ийн амралт, Био хороо, Био шинэ гэр хороолол
11.00-17.30 7, 13, 14-р хороо 13-р хэсэг Баянууд, Баясах фүүдс,
Баттэгш ХХК-иуд, Далий ягаан хоршоо, ойр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч
тус бүр 2 цаг/
Сонгино-хайрхан 10.00-18.00 14, 17, 23, 31-р хороо Алтайн 2, 3, 6, 7, Чулуутын 2, Хангайн 29-р гудамж
11.00-18.00 1, 22-р хороо Найрамдал бохирын станц, Баянголын ам, Найдан зуслан, Ганхарш орчимд
Налайх 11.00-17.00 Модны зах, Хаан ус, Халуун ус, тэр орчимд
Төв аймаг 16.00-17.30 Баян-Өнжүүл сумын бүх хэрэглэгчид
3/YI Баянзүрх 10.00-18.00 13, 14-р хороо Дүүргийн 4, 6-9-р гудамж, 119-р байр,
Ерөө импекс, Хатан болор, Баян констракшн, Моннис пропортиес, Их шовх,
Зул-Оюу ХХК-иуд, Био хэмжилзүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн
судалгааны төв орчимд
10.30-17.30 13-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16-р гудамж
Сүхбаатар 10.30-17.30 19-р хороо Майхан толгойн зуслан
Баянгол 09.30-16.00 Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ, Шунхлай ШТС-ууд, Ойн бирж, 20-р хороо орчимд
10.30-18.00 4, 6, 5-р хороо 10-р хороолол 101-105, 16-25, ТЭЦ-ийн 47
байрууд, АОС-ууд, ХД-28, ХД-36, 20-3, 26, 3, 33, 34, 34а, 56, 56-1,
56-2, байрууд, Радуга 102-р сургууль, ЭМШУИС ЭМТС, Нархажид сүм, Далд
засал эмнэлэг, тэдгээрийн ойр орчимд
Хан-Уул 10.30-16.00 1, 3-р хороо 19-р хороолол Сэрэлт, Эвсэг-25 СӨХ, Нарт
Эрдэнэ ХХК, Татварын хэлтэс, Тамгын газар, Шүүх, Цагдаагийн хэлтэс, ойр
орчимд
10.30-18.00 12-р хорооны айлууд, Био гэр хороолол, Шувуу цагаан эрэг, ойр орчимд
11.00-17.30 14-р хороо иргэн Бат-Эрдэнэ, Мөнхсайхан, Ганболд, Ариунбилэгт /хэрэглэгч тус бүр 2 цаг/
Сонгино-хайрхан 09.30-16.00 22-р хороо МҮОНРТ-ийн ажилчдын сууц, Тахилтын гудамж, 384-р гарам, Баруунтуруун, Эмээлт орчимд
10.00-18.00 1, 7, 24-р хороо Зээлийн 12, 13, 15-21, 23-33-р гудамж,
Лам нарын зуслан, Дэнжийн 4, 5, 6, Үерийн 16-р гудамж, Мон-Инжбар ХХК,
тэр орчимд
14, 15, 17, 23, 31-р хороо Алтай 2, 7-р, Чулуут 2, 6-8-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-18.00 Горхийн баруун салааны хэрэглэгчид
Төв аймаг 10.00-12.00 Зуунмод сумын Дэнж 2-р баг, 6-9, 10-15-р гудамж
13.00-15.00 Зуунмод сумын Дэнж, гэр хорооллын 15-18-р гудамж
15.00-18.00 Зуунмод сумын Дэнж 2-р баг, 1а-3а, 3б гудамж, цагаан байр
16.00-17.30 Лүн сумын бүх хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг/
4/YI Баянзүрх 10.30-17.30 20-р хороо Шар хоолойн ам
Сүхбаатар 10.00-18.00 1, 2, 3-р хороо 5-р хороолол 14А-р байр, Оюуны ундраа,
JM ХХК, ЭТМС концерн, Монгол экспресс, Эм Жи Эл, Аэро трейд, Сөүл,
Сийлэн реллакс, Натур тур, Наран трейд, Моннис, Петро стар, Интрактив
Би Ай, Бевертек, Бохемия, Эн Си Пи, Гант тус, Вагнер ази, Мөнхийн үсэг,
Монгол глобал, Монгол травел сервис, Шинэ хонгор, Шунхлай трейдинг
ХХК-иуд ЗГБН захиргаа 13-р байр, Хүүхдийн эрхийн төв, Автобус-3, ТҮК,
Шинэ төгөл хотхон, Хос жүржийн байрууд, Монгол глобал, тэр орчмын
хэрэглэгчид
10.30-11.30 12-р хороо Хангайн 22, 23-р гудамж
12.00-13.00 1-р хороо Сөүл ХХК
13.30-16.00 3-р хороо 5-р хороолол Нарны замын 41, 220 мянгатын 14А
байрууд, Гантус, Вагнер Ази ХХК-иуд, Голланд байшин СӨХ орчмын
хэрэглэгчид
Баянгол 12.00-14.00 8-р хороо 4 хороолол 9-11-р байр, 89, 93-р цэцэрлэгүүд, ойр орчимд
12.00-16.00 18, 19-р хороо 4-р хороолол 42, 50, 55, 56, 57, 60А,
60Б, 62-65, 68-р байр, Дашчойнхорлин хийд, УБЦТС ХК Баянгол ХҮТ,
Нялхсын сувилал орчимд
Хан-Уул 10.30-17.00 2, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө Ус ЦУОШГ/БОХЗ Төв
лаборатори, Комит сервис ХХК, Эйч-Кэй-Би интернэшнл холдинг, Барилга
архитектур корпораци, МСМ ХХК тэр орчимд
10.30-18.00 10-р хороо Морингийн 3-9, 12-р Морин гудамж тэр орчмын хэрэглэгчид
11.00-17.30 14-р хороо Гавьжийн ам, задгай, Бөхөг гол /хэрэглэгч тус бүр 2 цаг/
Сонгино-хайрхан 10.00-18.00 СХД 1, 6, 7, 9, 14, 19, 23, 24, 25, 31-р хороо
Баруунсалааны зуслан, Хустайн 1-7, Задгай Хустайн 1, 2, Хустайн ам,
үер, Салхитын 2, Зээлийн 9, 12, 24-27, 29, 30, 33-38, Салхитын 1, 1А,
1Б, 1В, 1Г, 4, 5, 7, 37, Алтайн 2, 7, Чулуутын 2, 6-8-р гудамж,
эдгээрийн орчимд
Налайх 10.00-18.00 Дэнж, Бадралын гудамж, Локаторын цэргийн анги, 31А, 60-68-р байр
Төв аймаг 10.00-13.00 Баянхангай, Лүн сум, Авдар орд орчимд /хэрэглэгч тус бүр 1 цаг/
10.00-17.00 Баян сумын Бамбар хорооны хэрэглэгчид
5/YI Сонгино-хайрхан 10.00-18.00 7, 8, 9, 10 ,11, 24, 25-р хороо Бум ам гүний худаг,
Баруунсалааны зуслан, Хустайн 1, Салхитын 2, Зээлийн 10, 23, 24, 25,
29, 31, 32, 34, 35, Үерийн 24, Мандалын 1-3, 13, Нуурын 1-7, ЗБЦ-1,
Булагийн 1, 2, БХ 12, 18-28, 34, Нуурын 7, Овоотын 3, ЗБЦ 1-7-р
гудамжууд, эдгээрийн орчимд
11.00-12.00 Хантольт ХХК тэр орчмын хэрэглэгчид
11.00-13.30 Иргэн Цэнджав, Даваадорж тэр орчмын хэрэглэгчид
Хан-Уул 09.00-16.00 12-14-р хороо Туул тосгон, Элэг судлалын клиник, ИНЕГ,
Баясах фүүдс, Энгүүн ХХК, Хайрганы карьерууд болон тэр орчмын
хэрэглэгчид
10.30-15.00 3-р хороо Цэвэр усны станц
11.00-17.30 14-р хороо Бурхантын 4, 5, 6-р гудамж /хэрэглэгч тус бүр 2 цаг/
11.00-18.00 12-р хороо Хайрхан гэр хорооллын хойд талд Т-мод үржүүлэг, 326-р ЦА, ЦА-ийн ажилчдын сууц, тэр орчмын хэрэглэгчид
Баянгол 12.00-14.00 10, 11, 12-р хороо 6-р бичил хороолол, Зүүн нарангийн
хойд дэнж, ЗАА-н 26, 28-р гудамж, НААҮБ-12, 41, 30, 57-р цэцэрлэг, 28-р
сургууль, UBS Телевиз, тэр орчмын хэрэглэгчид
Чингэлтэй 10.30-17.30 14, 15, 16, 18-р хороо Яргайтын 1-42, Согоотын 13-108, Жаргалантын 6-57-р гудамж
10.00-18.00 4, 5, 6-р хороо, 6-р хороолол, БТХЛ-46, 30А, 33А, 35,
39, 40, 42-46, 49, ГЯЯ-41, Д.Дамба-49А, 24, 25, 26, 28, 34, 45, 47,
49/1, 49/2, 60/1, 60/2, 60/3, Их тойруугийн 66, 67, БТХЛ-11, 47, 12,
12А, 18, 18/1, 18/2, 20/5, 29, 32, 33, 54, Анкария-10, 11, 12, 2А, 3-9,
15-22, 30, 31, Лааган-57-р байрууд, ОССК, Бишрэлт трейд, Улаанбаатар
синема /кино театр/, Хөдөлмөрийн ДС, УБ эрдэм оюу ДС, Соёлын ДС, УБ
эрдэм судлал, СУИС, Их харанга, УБ радио, Гранд моторс, Сэрүүн ХХК-иуд,
Зар мэдээ сонин, ЦЕГ-ын байрны өргөтгөл, Хүчирхийллийн эсрэг төв,
Японы хүүхдийг ивээх сан, ХААҮШУ-ны ололт нээлтийн төв, Сандэй, Баярс
констракшн, Сансар кабель ТВ, Асгат эм ханган нийлүүлэх, Бат дулаан
өргөө, Этелланд, Пума-өргөө, Макс групп, Аж богд трейд, Монгол
ханамаса, Барс импек, Бат дулаан өргөө, Фрэш, Ти Эс Эйч, Адоресити
ХХК-иуд, Чандмань-1, Ногоон нуур, Баянбүрд-6, Бага тойруу-49 СӨХ-үүд,
Гум сүүний үйлдвэр, Тэнгис, Ялалт, Тасган, Ардчилсан намын байр,
Нийслэлийн өмчийн газар, МАХН-ын хороо, тэр орчимд
Налайх 10.00-17.00 4-р хороо задгай, 1-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны ар, Петровис,Содмонгол ШТС, Пост тэр орчмын хэрэглэгчид
Төв аймаг 10.00-18.00 Зуунмод сум 3в, 1-3, 1а-3а гудамж
10.00-17.00 Баян сумын Дашгай гэр хороолол
10.00-12.30 Аргалант сумын бүх хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг/
6/YI Сонгино-хайрхан 10.00-18.00 8, 9, 10, 11, 20, 28, 32-р хороо Хайрханы 1-10, Туулын
1-12, Товчоо Т-задгай гудамж, ББУ-1, Ногоочдын 1-9, ЗБУ 1-6, Мандалын
4-8, ТЭЦ 2-ын 4, ЗБЦ 1-8,10-13-р гудамж, тэр орчимд,
Хан-Уул 11.00-18.00 12-р хороо Малчины 7, задгай, Ногоо, 120-р ЦА, тэр орчмын хэрэглэгчид
11.00-12.30 МТ ШТС, 14-р хороо Уяачийн задгай, тэр орчмын хэрэглэгчид
09.30-16.00 Өлзийт хорооны хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 Уурхайчдын 13-р гудамжаас хойшхи хэрэглэгчид
Чингэлтэй 10.00-11.00 11-р хороо Нуурын 1-7, 11-18, 22, Сурагчийн 17, 49, 61, 70, 75, 76-р гудамж
11.30-12.30 11-р хороо Булагийн 1-3, Нуурын 1, 16-20, 22, 23, Хайлаастын 1-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
13.00-14.00 12-р хороо Булагийн 19, 20-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
Сүхбаатар 10.30-11.30 18-р хороо Сэлбэ, Гүнжийн зуслан 44-р гудамж
12.00-13.00 18, 20-р хороо Сэлх , Төмөр замын зуслан, тэр орчмын хэрэглэгчид
13.30-14.30 16, 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
15.00-16.00 9, 11-р хороо Нуурын 7, Алтайн 22-28-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
Баянзүрх 09.30-16.00 16-р хороо, 16-р хороолол 105, 105А, В байрууд, Бум цайз СӨХ, БХИС, тэр орчмын хэрэглэгчид
10.30-17.30 10-р хороо 310-р ЦА, 62-р цэцэрлэг, MCS проперти, Түшиг
хангай, CAMS ХХК, Мяралзаа, Галуутайн гол, Их сүлд ХХК, Хангамжийн 27-р
гудамж, Улаанхуарангийн 1-р хэсгийн хэрэглэгчид
Төв аймаг 12.00-14.30 Баянцогт сум, Дунд урт, Сарлаг /хэрэглэгч тус бүр 1 цаг/
Баянгол 11.00-15.00 Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ, Шунхлай, МТ, Ойн бирж ХХК-иуд, 20-р хорооны хэрэглэгчид
7/YI Сонгино-хайрхан 10.00-15.30 Хайрт хаан, 52-ын даваа, Витафит, Тахир соёот, Төмөр зам, Улаан богт, Рашаант орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг/
9/YI Сүхбаатар 10.30-17.30 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлх зуслан
Чингэлтэй 10.00-11.00 10-р хороо Дэнжийн 1, 3, 24, 34-39, 43, 45, 46, 49, 50,
52, 54-68, 71, Жаргалантын 24, 25, 30, 31, Яргайтын 18-23-р гудамж, тэр
орчимд
10.00-18.00 1, 4-р хороо, Бт Хл, 13-16, 16/1-р байр, Өгөөж, Цахиур
трейд, Ундецим, Урлах эрдэм, Даймонд, Ди Жи Эс, Ньюмитик, Нийслэлийн
Эмэгтэйчүүдийн зөвлөл, Барилга Корпораци, Монгол Токио Техникал, Гоёл
Хийц, Топ бэйс, АБЖЯ, Цагаан мөрт, Тэнгэрлэг Орчин, Дүрслэх Урлагийн
Музей, ЗГБНЗ /Барилгын яам/, ХХБанк, БХХС-ын эмнэлэг, НЦГазар, Тагнуулын
Ерөнхий газар, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, ХЗДХЯ /МШУТ/,
ХЗҮХүрээлэн, ШШГЕГазар, ЭЦГазар, Монгол банк, УМБГазар, УЕПГазар,
ЭХТАрхив, БОХЯ тооцоолон бодох төв, УНДЕГазар, ЗХУТөв, НТЗ-ны 4-р байр,
тэр орчмын хэрэглэгчид
10.30-17.30 13, 14, 15, 16-р хороо Сурагчийн 24-33, 43-47,
Жаргалантын 1-6, 40, 47, 48, Булагийн 20, 22, Хайлаастын 20,
Жаргалантын 41-73-р гудамж
11.30-12.30 12-р хороо Булагийн 2, Сурагчийн 20, 42-46, Хайлаастын 11-14, 16-18, 20-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
13.00-14.00 11, 12-р хороо Нуурын 22, 23, Булагийн 1-6-р гудамж тэр орчимд
Баянгол 10.30-18.00 1, 4-р хороо 2-р хороолол 3-12, 19, Т3-60-р байр, тэр орчимд
Хан-Уул 10.00-18.00 11-13-р хороо Туул тосгоны эмнэлэг, Түмэн шувуут, CFC
групп, Малын удмын сан, 26-р сургууль, 144-р цэцэрлэг, Ажлын алба,
АТС-47 орчимд
Сонгино-хайрхан 10.30-17.00 12, 13-р хороо 1-р хороолол 1, 2, 10, 11-р байр, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг, тэр орчимд
12.30-13.30 9, 24-р хороо Шороотын ам, Баруун Салааны зуслан тэр орчимд
14.30-15.30 4, 26-р хороо Алтан-Овоо 2-28, ИН 9, МТЗ 9-р гудамж орчмын хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 Городок Гандан ам
Төв аймаг 09.30-16.00 Алтанбулаг, Баян-Өнжүүл сумын хэрэглэгчид
10.00-17.00 Баянцагаан сумын хэрэглэгчид
9-11/YI Хан-Уул 09.30-16.00 14-р хороо Өлзийт хорооны хэрэглэгчид
10/YI Баянзүрх 10.00-18.00 4, 5, 6, 13, 22-р хороо Кино үйлдвэр, КУДС, Үндэсний
архивын газар, ЗХЕШ-ын 052-р ЦА-ийн ҮААГ, ШУА-ийн 4-р байр, Хими,
Биологи, Түүх, Физик технологийн хүрээлэнгүүд, 14-р сургууль, 3-р
Амаржих газар, Яаралтай тусламжийн төв, Энхжин нийгэмлэг, Сод Монгол
ШТС-29, 40-р байр, Дүүргийн 1-7-р гудамж, ЭМН, ХХҮХэлтэс, 084-р ЦА, тэр
орчимд
10.30-17.00 13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10-р гудамж
Сүхбаатар 10.30-17.00 19-р хороо Шарга морьтын зуслан
11.30-12.30 14, 15-р хороо 7 буудлын Эцсийн зогсоол, Хандгайтын 17, 22-27, Дамбадаржаагийн 1-6, 8, 20, 22-р гудамж, тэр орчимд
Чингэлтэй 10.00-11.00 14-р хороо Хайлааст 1, 18-22, 24, Хандгайтын 1-3, Дэнжийн 1000-ын 7-10, 14-19, 60, 50-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
Хан-Уул 11.00-18.00 14-р хороо УЗ 1-4, Барилгын 1-3, Өлзийтийн 1-10-р гудамж Айдсын давааны өвөр, Ш/тосгон-1-5-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
15.00-16.30 13-р хороо 4-р хэсэг Туулын 2б хэсэг Т-задгай -2 хэсэг задгай
Сонгино-хайрхан 10.00-18.00 25-р хороо Хайрханы 7, 9-11-р гудамж тэр орчимд
1, 2, 7, 8-р хороо ЗБЦ-ны 1, 2, 9, 12, БЦ-ны 6-9, 12, 31, 32-р гудамж, Баянхошууны тойрог орчмын хэрэглэгчид
12.30-13.30 Халзад, ЭХБУТ, Хөвсгөл Алтай, Хархорин хүрээ, MRCE, Бурхан амьдрах ХХК-иуд тэр орчмын хэрэглэгчид
14.30-15.30 Мөнзул, Одонт манал эмнэлэг, тэр орчмын хэрэглэгчид
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын Онцгой байдлын газар, Модны зах, УАА В хэсгийн хэрэглэгчид.
10.00-17.00 Ар жанчивлан сувилал
14.00-18.00 Зуунмод сумын Цэвэрлэх байгууламж
11/YI Баянзүрх 10.30-17.30 12, 23-р хороо БОСА дэлгүүр, Альфа коммюнитаз Монголиа,
Орда-Оч, Нүүдлийн катеринг, Интергам ХХК, Жанжины 20-26, Хужирбулангийн
1-9 12, 15, 17, 23, Чулуун-Овооны 2, 3, 4, 6, 7-р гудамж, тэр орчимд
Сүхбаатар 10.00-18.00 10, 11-р хороо Цагаан байр 1Б-16, 118, 10, 6Б-9, 7Б-1
байрууд, 24-р цэцэрлэг, УБЦТС ХК-ийн ЗТТ, СБХҮТ, Сэлбэ экспресс,
СЭБОЦЭ, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, УБЕГазар, АӨСТөв,
СЗҮТөв, Банкны өр барагдуулах газар, Монгол ном төв, 1-7-р байрууд,
Опен хаусын ЦТП, СУИС-ийн 2-р байр, Энэр Ази өрхийн эмнэлэг, Хангал
бугат ХХК 18, 23, 25, 26, 30, 32-35, 37, 41, Монгол газрын 12-р
байрууд, Зүүн сэлбийн 6, 7-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
10.30-11.30 2, 3-р хороо 2А, 14б, 16, 17, 39, байр, Сарора ЗБ,
Меркури зах, 54-р цэцэрлэг, Монгол-Оросын 3-р сургууль тэр орчмын
хэрэглэгчид
12.00-14.30 6-р хороо БТ-5 байр, 14-р цэцэрлэг, Түшээ ДС, Опен хаус,
Монгол маркет, Санхүүгийн тооцоолох, Номадс, MXM ХХК, тэр орчмын
хэрэглэгчид
Чингэлтэй 10.30-17.30 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж
Хан-Уул 10.30-17.00 1, 2-р хороо 19-р хороолол 39, 40, 42, 8А байрууд, Үйлчилгээний төв, 120 мянгат АТС-34, Номин холдинг, 53-р цэцэрлэг тэр орчимд
11.00-15.00 13, 14-р хороо Бөхөг гүүр БҮҮХ ХХК, тэр орчмын хэрэглэгчид
11.00-18.00 14, 15-р хороо Барилга 0-5, Бурхантын 1-10, Дэнжийн задгай гудамж
Сонгино-хайрхан 10.00-18.00 9, 25-р хороо Хайрхан-Зүүнсалаа зуслан, Т-задгай гудамж тэр орчмын хэрэглэгчид
6, 19, 23-р хороо Тоосгоны 47, 70-75, Хангайy 14-27, 79-80, Чулуутын 4-9-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
14.30-15.30 2-р хороо Орбитын 17, 20-р гудамж орчмын хэрэглэгчид
1-р хороо Толгойтын 50, 55, 68, 79, 99, 82-р гудамж тэр орчмын хэрэглэгчид
Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-17.00 Тэрэлж Шижирээгийн амны хэрэглэгчид
13.00-14.30 Өгөөмөр, Молор чиглэлийн хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг/
Налайх 16.00-18.30 Улаан цементийн үйлдвэр, 7-р зөрлөг орчимд /хэрэглэгч тус бүр 1 цаг/
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сум Манзушир ХХК
10.00-17.00 Баянжаргалан сумын хэрэглэгчид
14.00-18.00 Зуунмод сумын Сүрлэн байр
12/YI Сүхбаатар 09.00-20.00 Ар согоот зуслангийн зарим хэрэглэгчид
Чингэлтэй 09.00-20.00 Ар хустай зуслангийн зарим хэрэглэгчид
Хан-Уул 11.00-18.00 13-р хороо 4-р хэсэг Туулын 2б хэсэг Т-задгай -2 хэсэг задгай, 190-р цэцэрлэг, Хүүхэд гэр бүлийг дэмжих сан, тэр орчимд
Багахангай 11.00-18.00 Дүүргийн бүх хэрэглэгчид, Хангайн Ган-Эрдэнэ, Төмөр зам, Төмрийн үйлдвэр орчмын хэрэглэгчид
Төв аймаг 11.00-18.00 Баянцагаан, Баян, Баянжаргалан сум чиглэлийн хэрэглэгчид
13/YI Баянзүрх 10.30-17.30 12-р хороо Дэлхийн сайн санаат хүмүүс ТББ, Ариун өргөө
сан, Өсөх гурван тогтох, Би Ти Эс Эм ХХК, Жанжины 17, 19, 20, 21, 26,
28-р, Чулуутын 1-10, 12, 18, 20-р, Чулуун-Овооны 1-10-р гудамж, тэр
орчмын хэрэглэгчид
Сүхбаатар 10.00-18.00 9-р хороо 4-р сургууль, Дөлгөөн нуур, Мөрөн төв, Галакси
сургууль, Алтайн 1, 2, 7, 14, 15-р гудамж, Чин-Удам о/с, СЯ-ны 60
айлын сууц, тэр орчимд
Чингэлтэй 10.30-17.30 18-р хороо Яргайтын 8-9, 30-43, Сурагчийн 1-4, 80-81-р гудамж
Хан-Уул 10.30-18.00 2, 3-р хороо 41-р цэцэрлэг, Монгол коллеж, Хангай ДС, тэр орчимд
15.00-16.30 15-р хороо Бурхантын 1, 2-р гудамж
Баянгол 09.00-18.00 14-р хороо 3-р хороолол 13, 13б, 14-19, 23-р байр, Эрэл банк, Ачлал трейд, Боловсрол ДС, тэр орчмын хэрэглэгчид
Сонгино-хайрхан 10.00-18.00 1, 2, 6, 9, 25-р хороо Хайрханы 2-6, 8, 9, 15, Одонтын
1, 6-12, 13, 19-24, 32, Зүүнсалааны 12, 13, 16-24, 27, 28, 30-33,
Малчины 4, 5, 8, 9, задгайн 13, 14, 15, ББУ 2, Хангайн 35-36, 40-46,
Тоосгоны 4-8-р гудамж, тэр орчимд
Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-17.00 Туулын гүүрний баруун талын хэрэглэгчид
Багахангай 12.00-17.30 Дүүргийн бүх хэрэглэгчид, Хангайн Ган-Эрдэнэ, Төмөр зам, Төмрийн үйлдвэр /хэрэглэгч тус бүр 1 цаг/
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын Баянхошуу баг Хөтөл 1, 2-р гудамж
14.00-18.00 Зуунмод сум Баянхошуу баг 23-36-р гудамж
12.00-17.30 Баянцагаан, Баян, Баянжаргалан сумын хэрэглэгчид
14/YI Сүхбаатар 09.00-20.00 Ар согоот зуслангийн зарим хэрэглэгчид
Чингэлтэй 09.00-20.00 Ар хустай зуслангийн зарим хэрэглэгчид
Төв аймаг 13.00-16.30 Баян сумын хэрэглэгчид, Хорих анги, Төмөр зам, 14-р
зөрлөг, Монгол-Чех орчмын бүх хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг 30
минут/
16/YI Баянзүрх 10.30-17.30 8-р хороо Дэлхийн зөн амгалан ОНХХ, Бридж констракшн, Чаймень тоосго, Говь хангай мебель ХХК, Улаанхуарангийн 4-11-р гудамж
Сүхбаатар 10.30-17.30 19-р хороо Санзайн зуслан
Чингэлтэй 10.00-18.00 1, 3-р хороо НӨХГ, /Урт цагаан/, Үндсэн хуулийн 96-р
байр, Урт цагаан орчимд, Төрийн банк-4, Тайфер химикал интернейшнл,
Барагшун фарм, Монгол ньюс, Фарм трейд, Монфа трейд, Мөнгөн хэгээс, Би
энд Кэй, Мон сүлжээ ХХК, 2-р 40 мянгатын 6А, 15, 16, 23, 30-р байр, тэр
орчимд
Баянгол 10.30-12.00 1, 4-р хороо 2-р хороолол 6а, 7, 7а, 9, 10, 11, 12, 13,
14, 15, 15а, 16, 16а, 20а, 22а байр, 164-р цэцэрлэг, 20-р сургууль
орчимд
Хан-Уул 10.30-17.00 10-р хороо МИАТ, МТ ШТС, Аэропорт сервис, Ди-Эйч-Эл ХХК орчимд
17/YI Чингэлтэй 10.00-18.00 4, 6-р хороо ЗГ-ын авто бааз, Монгол телевиз, Юнител,
Монголиан стар Мелшерс ХХК, Төрийн банк-8, Бага тойруугийн 6, 17, 21,
37, 6-р хорооллын 23, 44, 50, 52, 53, 54, 65-р байр, Монбармат, Монсан
ХХК-иуд орчимд
10.30-17.30 19-р хороо Жигжидийн зуслан
Хан-Уул 11.00-18.00 4, 14-р хороо Хүүшийн зоорь, Бурхантын 4-6-р гудамж
10.00-16.00 Бугын САА, МИАТ-ын зуслан
Сонгино-хайрхан 10.30-18.00 16, 17-р хороо 27, 32, 34-р байр, 118, 119-р цэцэрлэг, ОС-ны 11-р контор
10.00-18.00 1, 9, 25-р хороо Хайрханы 1-9, Одонтын 2, 14-21, 23, Малчины 1-5, 10-12, Зүүн салааны 23, 26-29-р гудамжны хэрэглэгчид
6-р хороо Хангайн 47-57, Тоосгоны 8-12, 15, 16, 25-33, 51-54-р гудамж
Налайх 10.00-17.00 3-р хороо Замчины 1-9, 17-22-р гудамж, Төмөр замын байр,
Дэнжийн 1-12-р гудамж, Разноимпекс, Хорго төв, Дөл төв тэр орчмын
хэрэглэгчид
Төв аймаг 10.00-18.00 Зуунмод сумын 3, 4-р байр, Хаан банк, Өлзийт оёдлын үйлдвэр орчимд
18/YI Баянзүрх 10.30-17.30 9, 17-р хороо Бэсрэг трейд, КН трейд, Мосол, Нацута,
Эрхэст номин ХХК, Орхон түшээ мөрөн эмнэлэг, Мод үржүүлгийн газар,
Эмнэлгийн 1-13, Ногоочны-1, Шар хадны 45-50-р гудамж, тэр орчмын
хэрэглэгчид
10.00-18.00 15, 18-р хороо 69, 70, 71, 72, Алтан өргөөгийн 13, 72,
72Б, Рокмоны 23, 9А, Бурмаа ХОС-ын 44, MCS-ийн 3, 4, 5, 16, Энхтайваны
43-р байрууд, 122-р цэцэрлэг, Зөв зам, Баянхан сүлжээ, Компро, Дэтмон,
Сод амур, Санни трейд, Мон март, Эрдэнийн гоёл, Вайт лейк, SGBA, MDV,
Натур саунд төв, Нахиа импекс, Монгол алт, Их соёмбо-2, Багануур илч,
Хаан шонхор ХХК-иуд, УБЦТС ХК БЗХҮТ, Хос Өргөө, Содон саарал СӨХ,
Ватиканы төлөөлөгчийн газар, ДЭТТЗМ холбоо, орчмын хэрэглэгчид
Сүхбаатар 10.30-17.30 18-р хороо Дамбадаржаагийн 10-15-р гудамж
12.00-13.00 13-р хороо Санккол БНН, Инкозон ХХК, Рашааны 8-9-р гудамж, Хүрдийн байр орчмын хэрэглэгчид
13.30-14.30 12-р хороо Хангайн 10-12, Рашааны 8, 9, 10, 12, 13-р гудамж
15.00-16.00 13-р хороо Ногоон талбайн 3-7, 9, Рашааны 3, 4, 5, 8, 9-р гудамж
10.30-11.30 1-р хороо Жамьян Гүн 3, 5-р байр, Марко поло ХХК, тэр орчимд
Баянгол 10.30-18.00 9, 10-р хороо 3-р хороолол ТЭЦ-33, НЭХ-23, ЭХ-22А байр,
31, 113-р сургууль, 133, 141-р цэцэрлэг, Горькийн 4-7, 9, 10, 23-4,
33-р гудамж, 25, 27А, СОТ-ын 3-2, 3-1, 2-2, 2-1 байр, тэр орчмын
хэрэглэгчид
Хан-Уул 10.00-18.00 9, 10-р хороо Нисэхийн 8-10, 5-7-р гудамж
09.00-16.00 10-р хороо Жаргалан Эко хотхон, Бугын САА, Морин нуур,
Сандэй, Эрхэт сүлд, Монголиа вояаж, Цагааншонхор, Жаргалан сувилал,
Буянт-Ухаа I, III, Газрын тос, ТТХГ-ын зуслан, Биогийн төв, үйлдвэр,
Гоц халдвар судлал, Уурын зуух, Худаг, Монголико, Сонгино амралт, тэр
чиглэлийн хэрэглэгчид
Сонгино-хайрхан 10.30-18.00 15, 16-р хороо 27-31-р байр /Өнөр хотхон/, Төрийн банк-15, тэр орчимд
10.00-18.00 1, 5, 6, 9, 25-р хороо Малчины 1, 2, 5, 11, ЗБУ 23,
Хайрханы 2, 3, 4, 6, 11, 15-17, Одонтын 24, 25, 30, Зүүнсалааны 35, 37,
Баянголын 43-48, 27-36-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 2-р хороо Бадралын 12-19-р гудамж
Өвөр шандын 7-19-р гудамж
Төв аймаг 10.00-18.00 Зуунмод сумын Дунд сургуулийн хичээлийн болон дотуур байр, Бага сургууль, Эрүүл мэндийн газар, тэр орчмын хэрэглэгчид
19/YI Чингэлтэй 10.00-18.00 2, 3, 5-р хороо 1-р 40 мянгат, 2-р 40 мянгат, 50 мянгат,
Самбуугийн 6, Ринбүчийгийн 10, 25, Төмөрчиний 1-3, 5-11, 7/1, 17/2,
18, 19, 36, 37, 38, Баруун сэлбийн 1, ЭТӨЧ-49, ҮХ-12, 96, СЯ-ны 12, 20,
21, 25-28, 55, Жуулчины 56/2, 51, Х-1 20, Х-1, 2-20, 21-р байрууд,
Визард констракшн, Витафит трейд, БЭТҮБ хийд, Бишрэлт трейд, Бэриш
фарм, С-1 ТВ, Цэргийн хувцасны бөртэ үйлдвэр, Авзага СӨХ, Монос парма,
Тун эрдэнэ фарм, Чингэлтэй дүүргийн лавлах, НӨХГ, ХНМӨСҮндэсний төв,
Найман шарга, УБЦТС ХК ЧХҮТ, тэр орчмын хэрэглэгчид
Баянгол 12.00-16.00 17-р хороо 4-р хороолол Эрүүл мэндийн 7-р төв, Төрийн
өмчийн 8-р байр, Нийгмийн даатгалын хэлтэс, Зээ морин хуурын ДС, тэр
орчимд
Хан-Уул 10.00-18.00 9, 10-р хороо Нисэхийн 8-10, 5-7-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
10.30-17.00 1, 15-р хороо Рапид харш хотхон 2, 3, 5-р байр, Жаргалан хотхон орчимд
Сонгино-хайрхан 10.00-18.00 5, 6, 24-р хороо Зээлийн 1-9, 14-16, Баянголын 37-65, Далангийн 1, Тоосгоны 24, Баянхошууны 4-7-р гудамж
Налайх 10.00-17.00 Дэнжийн 13-21, Туулын 14-20, Замчины 31-40-р гудамж
Төв аймаг 10.00-20.00 Цэргийн хүрээ, Навигац, Алтанбулаг, Баян-Өнжүүл сум чиглэл
10.00-18.00 Зуунмод сумын угаалга, гудамжны гэрэлтүүлэг, Нэгдсэн эмнэлэг, Уурын зуух, Сүрьеэгийн төв, тэр орчмын хэрэглэгчид
19-20/YI Хан-Уул 10.00-16.00 Жаргалан эко хотхон, Тахианы ферм, Морин нуур, Сандэй ХХК орчимд
20/YI Баянзүрх 10.30-17.30 8, 17-р хороо 026-р ЦА, ЦА-ийн зоорь, Престиж фүүд,
Хаоен, Мод эд, Тайгын булаг ХХК, Жи-Мобайл антена, Улаанхуарангийн 9,
13, 26, Эрдэнэтолгойн 1-3, 30-40-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
10.00-18.00 18-р хороо 13-р хороолол 1, 2, 5, 6, 7, 8, 8Б, 98А,
Зүмбэрийн 6, 10, 11, 11А, 12-р байр, Мобиком, Жаст ойл ШТС-10, Наран
фүүдс, М-Тур, MGX, Тэргүүн орд, Цэцэрлэгжилт ХХК-иуд, Сэлбэ СӨХ, Нью
тэнүүн өрхийн эмнэлэг, 129-р цэцэрлэг, Монос фарм трейд, 84-р сургууль,
Мета эмнэлэг, Алтайн бараа СӨХ-үүд, УБ лифт НӨҮГ, FM-104, Жи-Мобайл,
Скайтель, Баянтөгөл СӨХ, Их алтан тэвш өргөө ОНӨААТҮГ, тэр орчмын
хэрэглэгчид
Чингэлтэй 10.30-17.30 12, 13, 19-р хороо Булагийн 1-12, Сургуулийн 10-24-р гудамж, Жигжидийн зуслан орчимд
Сонгино-хайрхан 10.00-18.00 24, 26-р хороо Мандал овооны 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж орчимд
Налайх 10.00-17.00 Нисэхийн хорооны 4-10, 17-21-р гудамж, Нисэхийн задгайн хэрэглэгчид
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын номын сан, 27-р байр, УБЦТС ХК ЗМТТ, Сити плаза орчимд
23/YI Баянзүрх 10.30-17.30 11-р хороо Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газрын шалгалтын байр, НАЗГ-ын пост, Петростар ШТС-9, Монгол хабитат
ХХК, Товчооны 1-8-р гудамж, Товчооны задгай, тэр орчмын хэрэглэгчид
Сүхбаатар 10.30-17.30 19-р хороо Шарга морьтын зуслангийн зарим хэрэглэгчид
Чингэлтэй 10.00-18.00 1, 2-р хороо Монгол банк, УБ хотын банк, Үндэсний үнэт
цаас, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МХС ХХК, 1-р 40 мянгат 4-р байр,
Рокмон, АВМ, Ангария трейд, Матрикс, Од театр ХХК-иуд, Төрийн банк-203,
1-р 40 мянгат 1-р байр, тэр орчмын хэрэглэгчид
Баянгол 10.30-18.00 БГД 1, 4-р хороо 2-р хороолол 1-6, 2а, 3а, 4а, 5а, 6а,
7а, 17, 18, 27, 30-р байрууд, Петростар ШТС-28, Угтахуй өрхийн эмнэлэг,
Хан Бүргэдэй ХХК, тэр орчмын хэрэглэгчид
Сонгино-хайрхан 10.00-18.00 42-р сургууль, 1-р хороо 22-р хорооны нутаг дэвсгэр
Цэргийн хотхон, Наран радио станц, Мах маркет, Зоорь, 3-р ногоон зоорь,
Наран тоосго, ШУТИС-ийн ажилчдын хотхон орчмын хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 Бүс нуурын хэрэглэгчид
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын 2-р уурын зуух, Худаг, 1-2-р гудамж, SP сургууль, ХХАА газар, Петровис ШТС, тэр орчмын хэрэглэгчид
14.00-18.00 Зуунмод сумын Морьт хангай ХХК, Дугуй булант байр, 5-р цэцэрлэг, Мөнх дэм ХХК, 2-р уурын зуух, тэр орчмын хэрэглэгчид.
23-26/YI Хан-Уул 10.00-16.00 Сонсголон бармат ХХК-ийн карьер, Цэргийн анги, Блок, Хайрганы үйлдвэрүүд орчмын хэрэглэгчид
24/YI Баянзүрх 10.00-18.00 14-р хороо Бэрэн констракшн энд автомэшн ХХК, Амелагийн
найзууд цэцэрлэг-3, X press хэвлэлийн үйлдвэр, Идэр ДС, Макс импекс,
Кэй энд Ти констракшн, Монхан трейд, Баян хайрхан трейд, Ёл хангай,
Гурван болд, Дээж бүрд ХХК, Цагаан хуаран дэвшил ЦТП, 14-р хороолол
Намяанжүгийн 31, 41, 31А, 31Б-р байрууд, Консулын 18, 19, 20-р гудамж,
тэр орчимд
10.30-17.30 10-р хороо Цагдаагийн хангалтын тасаг, Гео мандал, Гурван зураа ХХК, Хангамжийн 4-р хэсэг, Улиастайн 3-р хэсэг
Сүхбаатар 10.30-17.30 18-р хороо Дамбадаржаа, Бэлхийн 12-29-р гудамж
Баянгол 10.00-18.00 3,4, 9, 10-11, 20, 22, 23-р хороо Зүүннарангийн 18,
Горькийн 18, 22, 23, 20, 31-р гудамж, Солонго импекс ХХК, Од, Шунхлай
группууд, Монгол экспресс, Хилти болон эдгээр хороонд байрлах ойр
орчмын хэрэглэгчид
Хан-Уул 10.30-17.00 1, 11-р хороо Төв цэнгэлдэх хүрээлэн, Олимпийн хороо,
Хөл бөмбөгийн холбооны барилга, Элит-3 бичил хотхон, Рапид харш Т-1, 2,
8, 9, Т-5а, б, 6а, б 7-р байрууд, Оддын хотхон, Ганди 25 Модерн таун
орчимд
Сонгино-хайрхан 10.00-18.00 20, 22, 24-р хороо Цэргийн ангиуд, аммиак зоорь, Зээл, Хилчин, Үйлдвэрлэлийн гудамж тэр орчмын хэрэглэгчид
09.00-17.00 22-р хороо МҮОНРТ-ийн ажилчидын орон сууц, тахилтын
гудамж, 384-р гарам, Баруунтуруун, УБ Буян ХХК, Эмээлт орчмын
хэрэглэгчид. БГД. Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл,
Шунхлай, Магнай трейд, Ойн бирж, 20-р хороо орчмын хэрэглэгчид орчмын
хэрэглэгчид. 21-р хороо Рашаант, Партизан, Тахир соёот, Төмөр зам,
52-ын даваа, Хайртхаан чиглэлийн бүх хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 Нарлаг, Наадам хороолол.
Төв 10.00-18.00 Зуунмод сумын 5-р уурын зуух, Могол ноос ХХК, 40, 41-р байр, Хөдөлмөрийн хэлтэс, тэр орчмын хэрэглэгчид
25/YI Баянзүрх 10.30-17.30 23-р хороо. Сургуулийн 3,4-р хэсэг, Улиастайн 3, 24-28-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
10.00-18.00 14-р хороо Эрэл, Монполимент, FCC ХХК-иуд, Мавангүй
ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, 14-р хороолол НЗ-н 71, 72-р байр,
Ахмадын хорооллын 1-9-р байр, Нарны замын 58, 253-р байр, тэр орчмын
хэрэглэгчид
Сүхбаатар 10.30-17.30 19-р хороо Баянбулаг зуслангийн зарим хэрэглэгчид
Баянгол 10.00-18.00 20-р хороо Химийн шингэн, Сор кашимер, Инкон, Алтанбулаг, ДЦС-4-ийн урд хэсэг 1-8-р гудамж орчмын хэрэглэгчид
Хан-Уул 10.00-18.00 4, 6, 7, 8-р хороо Жаст ойл ШТС, Нүхтийн ам, Нүхтийн 26,
27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4-р гудамж, тэр орчмын
хэрэглэгчид
Сонгино-хайрхан 09.00-17.00 21-р хороо 52-ын даваа, Рашаант тосгоны зарим хэрэглэгчид
Налайх 10.00-17.00 Алтайн 7-10, Нисэхийн 1-5, 11-18, Алтайн 1-12-р гудамж
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын Баянхошуу багийн А6-11, 1-5, 36-39, Б1-9-р гудамж
14.00-18.00 Зуунмод сумын гэр хорооллын 12-20, 10-11-р гудамж
26/YI Баянзүрх 10.30-17.30 12-р хороо Дэлхийн зөн, Амгалан цогцолбор, Жанжин клуб,
Лайф трейдинг ХХК, Анурагранд ББН, Жанжины буйр ХХК, Жанжины 10-30,
Сармис Х-ны 1-4-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид
Сүхбаатар 10.00-18.00 1-р хороо Шунхлай, Мика, Монгм, Жуулчин, Батс, Рео,
MMMD, Чабо, AST, Шүрэн, Цагаан бар, Монголиан пропертис, Перфект, ISB,
Континентал, Өгөөж чихэр боов ХХК-иуд, Скай плаза, Мобиком, Эдэлвайс
ЗБ, Нар урт, Хасвуу, Эпос зан туул Бообш ХХК-иуд, Яаралтай тусламжийн
төв 103, Эрүүл мэнд хөгжлийн төв, тэр орчмын хэрэглэгчид
Чингэлтэй 10.30-17.30 18-р хороо Зүрх-Уул, Сурагчийн 42-49-р гудамж
Хан-Уул 11.00-17.30 Баялаг бийд инвест, Орд талст, Төв магис ХХК-иуд орчимд /хэрэглэгч тус бүр 2 цаг/
Сонгино-хайрхан 10.00-18.00 9, 10, 19, 23, 25-р хороо Хайрханы 2-6, Одонтын 1, 6-13,
19, Зүүнсалааны 12, 13, 16-24, 27, 28, Малчины 4, 5, 8, 9, Тоосгоны
70-75, Хангайн 14-27, 47, 79-80, Чулуутын 4-9, Хангайн 35-39-р гудамж
09.00-17.00 21-р хороо Төмөр зам, Ферм, Ар гүнт, Нарийн, Партизаны хэрэглэгчид
Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-17.00 ШУТИС-ийн полигон, Өгөөмөрийн зуслан
Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын Нацагдорж багийн байр, гэр хорооллын 1-9 гудамж
14.00-18.00 Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19-22-р байр, Дэнжийн 4, 5, Энгэрийн 1-3-р гудамж
27/YI Баянзүрх 10.30-17.30 11-р хороо Ногоон зоорь, Усан сангийн гудамж
Сүхбаатар 10.00-18.00 10, 11-р хороо Үйлдвэр урлалын ДС, ЭМН, Хүүхдийн 2-р
эмнэлэг, BSB худалдааны төв, Одкон тех, СОБТ трейд ХХК-иуд, 7-р
хорооллын 16, 16 А, Б, 17, 19-22, 27, 29-31, 36, 42, 45, 46, 86-р
байрууд, Мөнхийн хайр сүм, Барилгачдын 1, 2, 3-р гудамж, 3-р сургууль,
Опен хаусын ЦТП, Ситико аудит, Зүүн Сэлбийн 1-5-р гудамж, НТЗ-ны
автобааз, 17-р цэцэрлэг орчимд
10.30-17.30 19-р хороо Санзайн зуслангийн зарим хэрэглэгчид
Чингэлтэй 10.00-18.00 1, 4-р хороо 1-р 40 мянгат, М-100, БТХЛ 9, 14, 19, 20,
Монгол бэлэг, МЦХ, Экспресс шуудан, Алтай конт, Эх газар, Дорнын соел,
Дабиос, Жи Эм Жей брос, Импера Монголиа, Керамакс, Пума, Бодь цамхаг,
Таван богд, ЗХУТөв, ҮЭХ, Түгээмэл ДС, Гутлын 22 СӨХ, тэр орчмын
хэрэглэгчид
10.30-17.30 18-р хороо Баатархайрхан 2-19, Сурагчийн 36-57-р гудамж, МОНЦАМЭ агентлагийн зуслан
Төв 10.00-18.00 Батсүмбэр сум Сүү ХХК, Баянтолгойн гэр хорооллын зарим хэрэглэгчид
09.00-17.00 Батсүмбэр сумын төмөр зам, Сөгнөгөр, Үдлэг, чиглэлийн хэрэглэгчид
29/YI Төв аймаг 10.00-18.00 Батсүмбэр сум Мандалын арын гэр хорооллын хэрэглэгчид
30/YI Баянзүрх 10.30-17.30 11-р хороо Ногоон зоорь, Баянзүрхийн 1-15-р гудамж
Чингэлтэй 10.30-17.30 18-р хороо Сурагчийн 7-15, 20-26, 54-64, 76-78-р гудамж
Баянгол 09.00-16.00 БГД 9, 13, 14-р хороо 13-р сургууль, 76, 85-р цэцэрлэг,
BSB мегастор, Next электроникс, Жүр үр, 3-р хороолол 1-12, 13А байрууд,
тэр орчимд
  ЦДҮС ТӨХК-ийн 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцын өргөтгөлийн ажил 6
дугаар сард хийгдэх тул ХУД-ийн 19-р хороолол, 120 мянгат, Зайсан,
Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчээр түр
хязгаарлалт хийгдэж болзошгүйг сонордуулъя. Хязгаарлалт хийх хуваарийг 2
хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдээлнэ.
Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь
баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй
аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба
өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН,
байгууллагуудад мэдээлнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Төмөр замын бүтээн байгуулалтанд залуус оролцоно

 -Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах залуусыг Солонгост бэлтгэнэ-

“Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК, Монголын залуучуудын холбоо /МЗХ/, Төмөр замын МСҮТ хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Энэ хүрээнд Төмөр замын МСҮТ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээндМТЗ, МЗХ-той хамтран мэргэжилтэй ажилтныг үе шаттайгаар бэлдэх ажээ. Монголын залуучуудын холбоо нь  талуудын захиалгын дагуу өөрийн дэргэдэх хөдөлмөр зуучлалын байгууллага болох Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээр дамжуулан хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, хүний нөөц бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах юм байна. Санамж бичиг байгуулснаар төмөр замын мэргэжлээр 20 залууг гурван сарын хугацаанд БНСУ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр болсон байна. Залуус сурч ирээд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохыг албаныхан онцоллоо.

Түүнчлэн Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн оноос эхлэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд 3000 гаруй залуучуудыг түр болон байнгын ажлын байраар хангасан бол бол энэ онд 10 мянган оюутан, залуусыг хамруулахаар Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Си Жинпинь, Абэ нарын урд жагсав

 “Тайм” сэтгүүлээс нэгэн сонирхолтой жагсаалтыг гаргажээ. Тус сэтгүүлээс энэ удаад цахим ертөнц дэх хамгийн нэр хүндтэй, эрэлттэй 20 мянган эрхэмийг сонгон авч эрэмбэлсэн байна. Цахим ертөнцийн “шар ном” гэгддэг “Википедиа” хуудсыг ашиглан гаргасан жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш тэргүүлсэн бол өдгөөгийн төрийн тэргүүн Барак Обама хоёрдугаарт орсон байна. Харин манай хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын сенатчаар ажиллаж байсан Жон Маккейн болон сагсан бөмбөгч Шакил О’нил нарын ард буюу 27 дугаарт жагсчээ. Сонирхолтой нь, дэлхийн нөлөө бүхий 20 мянган эрхмийг сонгож оролцуулсан жагсаалтын 715-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орсон байна. Мөн жагсаалтын 5430-д мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 11456 дугаарт Хакүхо М.Даваажаргал нар эрэмбэлэгджээ. Харин БНХАУ-ын дарга Си Жинпинь жагсаалтын 3507-д орсон бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2763 дугаар байрт шалгарсан байна.