Categories
мэдээ нийгэм

Хөөмийчдийн гуравдугаар их наадам айсуй

ССАЖЯ, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Монголын хөөмийн холбоо нар хамтран олон улсын хөөмийн гуравдугаар наадам зохион байгуулах гэж буй.

Наадам ирэх долдугаар сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох бөгөөд Гранпри шагналын эзэн таван сая төгрөгийн эзэн болох бөгөөд тэргүүн байранд орсон уран бүтээлч гурван сая төгрөгийн шагналын эзнээр тус тус тодрох ажээ. Хөөмийн наадмын зорилго нь хөөмийчдийн ур чадварыг сайжруулах түүнчлэн хөөмийн урын санг баяжуулах ардын авьяастныг тодруулах зорилготой ажээ.

Categories
мэдээ спорт

Катарт “ДАШТ 2022”-ын эрх авлигаар очсон уу

“The Gardian” сонины нийтлэлд Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохиох эрхийг авахдаа янз бүрийн түвшинд асар их хахууль өгөн байж ялсан тул Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо нарийвчилсан шалгалт явуулж зохион байгуулах эрхээ татаж магадгүй хэмээн бичжээ. Жишээлбэл ОУХХ-ын дэд ерөнхийлөгч асан Катарын иргэн Бин Хаммам 2010 онд Африкын 30 орчим улсын  хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нарын дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь батлагдсан гэв.

Д.Бат   

Categories
мэдээ улс-төр

Галын аюулгүй байдлын тухай хуулийг дэмжлээ

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

25 жилийн өмнө буюу 1999 онд УИХ-аас Галын аюулгүй байдлын тухай хуулийг баталж байжээ. Уг хууль тухайн үеийнхээ шаардлагыг хангаж байсан хэдий ч цаг уурын өөрчлөлт, техник технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлтэй нийцүүлэх, тэр дундаа гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохыг шаардаж буй юм байна.

Сүүлийн 3 жилд обьектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18.7 тэрбум төгрөгний хохирол учирч,  гал түймрийн улмаас  224 хүн  амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатжээ.  

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Галын аюулгүй байдлын тухай хуульд галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой зайлшгүй байх зарим шаардлага бүрэн тусгагдаагүй, хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны талаарх зарим зохицуулалт хангалтгүй, суурин газар амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж нь төрийн үйлчилгээний хүртээмжийн талаарх зохицуулалт тусгагдаагүй, нэр томьёоны хувьд явцуу байгаа нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж буй аж. Харин дээрх хуулийг шинэчлэн баталснаар гал түймрийн улсын хяналт, галын аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийг унтраах үйл ажиллагааны хүрээнд үйлчилнэ.

Гал унтраах чиглэлээр төрөөс үзүүлж буй үйлчилгээ орон нутагт хүрэлцэхгүй байгааг харгалзан хувийн хэвшлийн болон сайн дурын гал унтраах үүрэг бүхий нэгж ажиллах боломжтой болно.

Мөн олон нийтийн хяналтыг өсөн нэмэгдүүлэх зорилгоор галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой үйл ажиллагааны чанар, үр дүнг хөндлөнгөөс үнэлэх, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хийж гүйцэтгэх эрхийг тусгаж өгснөөр гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сайжирна гэж Шадар сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцүүлгийн шатанд даатгалын асуудал хөндөгдлөө. Ингэхдээ төсвийн байгууллагуудыг даатгалд хамруулах асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулах боломж байгаа эсэх, мөн гал унтраах ангиуд техник хэрэгслээр бүрэн хангагдаж чадсан эсэхийг гишүүд лавлав.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Одоогоор төсвийн байгууллагууд даатгалын зардлаа дааж чадахгүй учраас хамруулах боломж хязгаарлагдмал байна. Цаашдаа даатгалд хамруулах боломжийг эрэлхийлэх ёстой” гэлээ. Харин гал унтраах ангиуд техник хэрэгслээр хангагдаж чадсан эсэх тухайд, Улаанбаатар хотын хэмжээн дэх Гал унтраах ангиудын галын машиныг бүрэн шинэчилсэн. Галын техник хэрэгслийг Австрийн 5 сая еврогийн хүрээнд шийднэ гэсэн хариулт өгсөн юм.

Эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Галын аюулгүй байдын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 53 хүн гал түймэрт өртөж амиа алджээ

Холбогдох албаныхны мэдээлснээр өнгөрсөн онд манай улсад нийт 3819 удаагийн обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 10.95 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулд 53 хүн амь насаа алдан, 52 хүн түлэгдэж гэмтсэн байна. Энэ нь өнгөрсөн 2012 онтой харьцуулахад гал түймрийн тоо 9.1 хувь, хохирол 9.4 хувиар тус тус өссөн дүн ажээ.

Мөн сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа гэсэн дүн мэдээ гарчээ.Түүнчлэн улсын хэмжээнд нийт 49 гал унтраах мэргэжлийн анги үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт газар нутгийн 10 хувь орчимд, иргэний 60 гаруй хувьд үйлчилж буй бөгөөд өнөөдөр манай орны 21 аймгийн 330 сумаас 298 буюу нийт сумын 90.3 хувьд нь гал унтраах нэгж байхгүй ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” үнэгүй тоглолт хийнэ

“Хурд” хамтлаг энэ сарын 7-нд үнэгүй тоглолт хийх гэнэ. Учир нь “Irish” пабын асарын зун цагийн нээлтийг тохиолдуулан үнэнч үзэгч, сонсогчдодоо зориулан бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байна. 

20 жилийнхээ ойг тохиолдуулан дэлхийгээр тархан суурьшсан элэг нэгтнүүддээ уран бүтээлээ толилуулж яваад ирсэн рок ахан дүүс зуны нэгэн үдшийг үнэнч фэнүүдтэйгээ хамт өнгөрөөх нь.

 Болзох газар “Irish” пабын задгай талбай. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Эзопын ёгт үлгэр” жүжиг үнэгүй тоглогдоно

Хятадын соёлын төвөөс хоёр орны соёлын харилцаа болоод олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан монгол хүүхэд залуустаа зориулан дэлхийн сонгодог жүжгийг үнэ төлбөргүй толилуулж байна. Тодруулбал, БНХАУ-ын Хүүхдийн урлагийн театрын 18 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг дэлхийн сонгодог хүүхдийн жүжиг “ЭЗОПЫН ЁГТ ҮЛГЭР”-ийг тоглохоор манай улсад хүрэлцэн ирлээ.  

“ЭЗОПЫН ЁГТ ҮЛГЭР” энэ сарын 3, 4-ний өдрийн 18 цагаас Тусгаар тогтнолын ордонд тоглох бөгөөд монгол жаалууд хадмал орчуулгатайгаар хүлээн авах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-аас цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүллээ

Иргэдийн дунд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах арга хэмжээг авах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлээд байна.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийг дэмжих хүрээнд төслийн нээлттэй шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл зарласан. Шалгаруулалтад нийт 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл зорилгоо хангасан юм. Харин бусад нь төсөл нь давхардсан, мөн импортыг орлох, экспортыг дэмжих төслүүд биш байжээ. 888 төслийг цаашид арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийж, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх юм. Энэ нь 888 төсөл бүгд санхүүжилт авна гэсэн үг биш бөгөөд банкны шалгуурт тэнцсэн төслүүд санхүүжилт авах боломжтой болно.

Зээлийг төгрөгөөр, 5 жил хүртэл хугацаатай олгоно. Хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна гэсэн ерөнхий нөхцлүүдтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шагнах тухай

2014 оны 06 сарын 02 өдөр                                            
дугаар А/460                                             Улаанбаатар хот

 
Шагнах тухай
 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг
хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  1998 оны Нийслэл дүүргийн
удирдлагын шагналын төрөл, түүнийг олгох тухай 23, 2006 оны Журам батлах
тухай 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг
нийгмийн  зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  эрдэм мэдлэг, авьяас
чадвараараа  шалгарч, Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад,
уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа
дараах сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагчийн шагналаар шагнасугай.

                    1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит
                         “Шилдэг сурагч”  30.000 төгрөгөөр:
 
1. Бат-Эрдэнийн  Бат-Амгалан       Физикийн хичээлийн улсын олимпиадын
аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
2. Энхбаатарын Энхнаран               Химийн  хичээлийн  улсын
олимпиадын аварга Баянзүрх  дүүргийн Мон-Турк  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
3. Чулуунбаатарын Золбоо              Математикийн  хичээлийн улсын
олимпиадын аварга Баянзүрх  дүүргийн Мон-Турк  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
4. Сумьяагийн Хатанчулуун              Техник технологийн хичээлийн
улсын олимпиадын аварга Сонгинохайрхан  дүүргийн “Ирээдүй” цогцолбор 
сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
5. Алтангэрэлийн Бямбажаргал     Нийгмийн ухааны хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
6. Ихбилэгийн Хубилай                      Англи хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
7. Батболдын Нандин                      Орос хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Монгол-Энэтхэгийн хамтарсан
сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

8. Батжаргалын  Бат-Оргил             Химийн хичээлийн хотын олимпиадын
аварга Сүхбаатар  дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
9. Батболдын Цэнд-Аюуш                Биологийн  хичээлийн хотын
олимпиадын аварга Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор   сургуулийн
11 дүгээр ангийн сурагч
 
10. Гомбосүрэнгийн Лхамсүрэн      Монгол хэлний хичээлийн хотын
олимпиадын аварга Чингэлтэй дүүргийн 50 дугаар  сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
11. Мөнхжингийн Тэмүүлэн             Дүрслэх урлаг дизайны хичээлийн
хотын олимпиадын аварга Сүхбаатар  дүүргийн Шинжлэх Ухаан Технологийн
ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
 
12. Нацагийн   Энэрэлт                    Газар зүйн  хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн
сурагч
 
 13. Төрбатын Оюунзаяа                  Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
14. Арвайн  Ирээдүй                         Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 11
дүгээр ангийн сурагч
 
15. Цэнд-Аюушийн Хулан                 Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
16.Баяртсайханы Анар                    Техник технологийн хичээлийн
хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Гёте” сургуулийн 11 дүгээр
ангийн  сурагч
 
17. Даваажаргалын Учрал              Мэдээлэл зүйн хичээлийн хотын
олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
18. Шагдарын Золбаяр                    Математикийн  хичээлийн хотын
олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 11 дүгээр
ангийн сурагч
 
19. Болдын  Эрдэнэ                          Мэдээлэл зүйн хичээлийн 
хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр
ангийн  сурагч
 
20. Энхбатын Цогт                            Франц  Улсад зохион
байгуулагдсан  төгөлдөр хуурчдын 17 дугаар Гранд-Прикс  уралдааны   
алтан медальт  Сүхбаатар  дүүргийн Хобби сургуулийн 2 дугаар ангийн
сурагч
 
21. Ганбаатарын Амарсанаа           Франц  Улсад зохион байгуулагдсан 
төгөлдөр   хуурчдын 17 дугаар Гранд-Прикс  уралдааны    дөрвөн гарын
хослолын Гранпри шагналт Хан-Уул  дүүргийн “Америк” дунд сургуулийн 5
дугаар ангийн сурагч
 
                    2. Шагналд шаардагдах 1,185,000  /нэг сая нэг  зуун наян таван  мянган/ төгрөгийг Засаг 
                         даргын  нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
                       

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

АСУУДАЛ ХАРИУЦСАН

ОРЛОГЧ             

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Фалькао гэмтлээ илаарьшуулж чадсангүй

Францын “Монако” баг ба Колумбын  шигшээгийн үндсэн довтлогч Радамель Фалькао нэг сарын дундуур гэмтээсэн өвдөгний  гэмтлээ эдгээж чадсангүй. Хэдийгээр тэрбээр “тун удахгүй бэтгэлдээ гарна” хэмээн мэдэгдээд байсан ч санаснаар болсонгүй бололтой.

Д.Бат

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхээс хэтрүүлэхгүй гэв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж Үндэсний их баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүн, зохион байгуулах хороо болон салбар хороодын ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцлээ. 

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо есөн салбар хороо, нэг ажлын хэсэгтэй, нийт 177 хүн ажиллаж, 285 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.

 Баяр наадам зохион байгуулах төсвийг өнгөрсөн жилийн наадмын зардлаас илүү гаргахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж, төсвийг энэ бямба гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ.

 Хурдан морины уралдааныг гар утас болон интернэтээр үзэх боломж олгох GPS төхөөрөмжийн талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.

 Засгийн газрын хуралдаанд наадмын төсөв, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж хэлэлцүүлэхээс өмнө буюу энэ сарын зургааны баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн байр байдалтай газар дээр нь танилцана гэж баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ.