Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад 42 улсын иргэд визгүй зорчихоор болжээ

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 улсын жагсаалтыг Засгийн газраас баталж өнгөрөгч 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Ислан, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтеншштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвеги, Панам, Польш, Португал, Румин, Словак, Словени, Унгар, Уругвай, Финлянд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтжээ. Дээрх улсын иргэд 2015 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл бизнес болоод жуулчлалын журмаар 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй болох юм. Зарим улсын виз хүсэгчдийн визийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдууд түргэн, шуурхай олгож байгаа бөгөөд Монгол орны талаарх мэдээллийг олгох баг ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Харилцаа холбооны хуулийг батлуулахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.  Зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ажлын шаардлагаар яам, агентлагийн мэргэжилтнүүдийн гадаад явсан зардал ганцхан сайдын гадаад явсан зардал юм шиг харагдан олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Өнгөрсөн жил би ганц удаа гадаад томилолтоор явсан гэж тодотголоо. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болж хуралдаан өндөрлөлөө. 

Categories
мэдээ нийгэм

Зарим албан тушаалтанд сануулах арга хэмжээ авлаа

Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн
захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын
дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Н.Батаа “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт
сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.  

“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт
авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын
төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт  хуулийн хүрээнд хариуцлага
тооцон, шийдвэрийг  2014 оны долоодугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг
дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН
ТУШААЛТНУУДЫН НЭРС
 

1.Д.Пүрэвдаваа                   Баянзүрх дүүргийн Засаг дарга                                                
2. Ж.Ганхуяг                          Хан-Уул дүүргийн Засаг дарга                                      
3. Д.Бадарсан                      Сүхбаатар дүүргийн дасаг дарга                                  
4. М.Чинболд                        Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга          
5. С.Соёмбобаатар            Улаанбаатар хотын төв номын сангийн дарга          
6. А.Нарантуяа                     Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга                
7. Г.Чулуунбат                       Чандмань налайх НӨҮГазрын дарга                                   
8. М.Батмөнх                         Налайх тохижилт НӨҮГазрын дарга                          
9. О.Баатархүү                     Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга                       
10.Ж.Октябрь                       Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга            
11.М.Цэвээн-Очир               Автобус-3 ОНӨҮГазрын дарга                                       
12.Х.Дарамбазар                Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга         
13.Д.Энхсайхан                   Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ                      
14.Ц.Нэргүй                          Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга   
15.П.Оюунцэцэг                   Москва өргөө НӨААТҮГазрын дарга                            
16. Н.Баяраа                        Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга  

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төв дөрвөн замын уулзвартай боллоо

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө. 

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн дөрвөн замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

 Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажилласан бөгөөд уг уулзварыг шинэчлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ баг АНУ-ыг зорино

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн шигшээ багийнхан   АНУ-д болох олон услын тэмцээнд оролцохоор болжээ.  Энэ жилийн хоёрдугаар сарын дундуур болсон УАШТ-д оролцож амжилт үзүүлсэн  хүүхдүүд энэхүү өсвөрийн шигшээ багийг бүрдүүлсэн байна. Тус шигшээ баг долдугаар сард АНУ-д болох “Континататкаб”  олон улсын тэмцээнд оролцохоор зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд нийт таван багийн 60 гаруй хүүхэд оролцох аж. Хүүхдүүд  13-15, 18 насны гэсэн ангилалд хуваагдаж байгаа юм.  Манай улсын  14 насны шигшээ баг өнгөрсөн оны тэмцээнд оролцож  Флиппиний багийг хожсон  туршлагатай билээ.  Харин энэ жилийн тэмцээнд хот болон хөдөө орон нутгаас хүүхдүүдийг сонгон шалгаруулж, шигшээ багаа бүрдүүлсэн байна. 

Э.Анужин

Categories
мэдээ нийгэм

2800 иргэний татварын буцаан олголт олгогдоогүй байна

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн татварын буцаан олголтын эхний ээлжийн мөнгө дөрөвдүгээр сард орж эхэлсэн. Харин гурав дахь ээлжийн татварын буцаан олголт энэ сард орох гэнэ. Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй үлдсэн байгаа аж. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан зургадугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгох болохыг Татварын ерөнхий газраас “11 11” төвөөр дамжуулан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн хамгийн энгийн ач тус

Моторгүй тээврийн хэрэгсэл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга, хэрэгслийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Хийн түлшээр явдаг эсвэл цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин дэвшилтэт шийдэл хэдий ч унадаг дугуй нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлж байдаг.

Түүнчлэн хөгжингүй орнууд унадаг дугуйн хэрэглээг зах замбараагүй өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Тоормоз ажиллаагүй гэдгийг тогтоожээ

“Улаанбаатар” их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо том оврын автобус осол гаргаж, хүний амь насанд хүрсэн хэрэг өнөөдөр гарсан. Автобусны кондуктор П.Мөнхтуяатай уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Осол гарах үед яг юу болсон талаар та ярихгүй юу?

-Зорчигчдоос тасалбарын мөнгө хураагаад явж байтал гэнэт автобус хүчтэй тоормозлоод “пүд” гэх чимээ гарсан. “За машинтай мөргөлдчихлөө” гэж бодоод яваад очтол мөргөсөн машин байхгүй харин жолоочтойгоо буугаад хартал 14 орчим насны охиныг мөргөсөн байсан.  Талийгаач гарцнаас тав орчим метрийн зайтай гарцгүй газраас гэнэт л гүйгээд гараад ирсэн гэсэн. Хармагцаа тоормозоо гишгэсэн ч шууд зогсож чадаагүй юм билээ.

-Тоормоз нь ажиллахгүй байсан юм уу?

-Осол гармагц цагдаа нар ирээд үзлэг хийгээд “Автобусны зөвхөн нэг дугуйны тоорсозк ажиллаж байна. Нөгөө гурван дугуйных нь огт ажиллаагүй юм байна” гэцгээж байсан. Тэгээд л ийм осол гаргасан байх л даа.

-Гурван дугуй нь ажиллахгүй байсан гэсэн үг үү?

-Тийм гэсэн. Манай ихэнх автобусны тоормоз нь барихгүй “гүйгээд” байна гэдэг. БНХАУ-ын наклад хэрэглэснээс болдог юм шиг байна лээ.

-Өглөө үйлчилгээнд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгуулсан уу?

-Уг нь шалгадаг л юм. 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолоочийг тухайн үед зүүрмэглэснээс болж осол гаргасан гэж мэдээлээд байгаа?

-Манай жолооч 22-хон настай сайн залуу бий. Манай жолоочид хоёр ээлжинд ажилладаг нойр дутуу байна гэж байхгүй байх. Тоормоз ажиллахгүй байснаас л болсон.

Categories
гадаад мэдээ

Гар утас цэнэглэдэг өмд бүтээжээ

Гар утас үйлдвэрлэгч Nokia компани Их Британийн загвар зохион бүтээгч Adrien Sauvage-тай хамтран нэгэн сонирхолтой өмд бүтээжээ. Уг өмдний халаасанд Nokia Lumia загварын ухаалаг гар утсаа хийгээд алхахад шууд цэнэглэгдэх боломжтой гэнэ.

Уг халаасанд гар утсаа хийхдээ ямар нэгэн цэнэглэгч утастай холбох шаардлагагүй ба та алхаж хөдөлгөөн хийснээр цэнэглэгдэх аж.

Энэхүү гайхалтай өмдийг Amazon онлайн дэлгүүрээс худалдаалах ба 350 ам.долларын үнэтэй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг барих газрыг чөлөөлнө

Баянзүрх дүүргийн 19-р хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газрыг чөлөөлнө

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Нөхөх олговор олгох
тухай” А/531 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/35 дугаар
тогтоол, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/492
тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт тус тус
шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт
орсон иргэдийн өмчлөлийн газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон
газрын нөхөх олговрын хөрөнгийг баталлаа. Захирамжаар 2 иргэнд  200 108
000 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас
санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс олгоно гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС
ГАЗАРТ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ
ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

Махбал
Цэцэгмаа
/ИЧ58030609/

БЗД 23 дугаар хороо,Баатар-хайрханы 856 тоот

 
128692000

 

 
464 м2
 

 
20416000

 
өмчилсөн

 

 
149108000

 
 

Нийт дүн-1

128692000

464 м2
 

20416000

149 108 000

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС
ГАЗАРТ ОРСОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН
ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт /төг

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

Хэмжээ  /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

 
1

Нэргүй
Эрдэнэгэрэл
/МЬ78092505/

БЗД 19 дүгээр хороо Цайз
18а-474а тоот

 
28472000

 

512м2

22528000

өмчилсөн

51000000

 
 

Нийт дүн-1

 

 
28472000

512м2

22528000

51000000